Монголын нууц товчоо
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №15
5137 17

Сэргэлэн Интернашионал Экспидишион Нууц товчоог судлаж байна. Хүннү-Монгол бичгээ тайлсан, Диван Лугатаар толио баяжуулсан мануусийн судалгаа урьд өмнөх бүх судалгаануудаас оронгоор илүү үр дүнтэй байна. Нууц товчоог долоон зуун жилийн дээрээс эх бичгээрэй, хоёр зуун жилийн дээрээс Диван Лугатын толиор, найман зуун жилийн дороос өнөөгийн нүдээр харах анхны боломж мануусд олдов. Ингэснээр Нууц товчоо монгол хүн бүрд ойрхон, ойлгомжтой болох жамтай.

Манай зорилго түүх өөрчлөхөд оршихгүй, түүхийг харж буй мануусийн сэтгэлгээг өөрчлөхөд оршиж байна. Бүх зүйлс цэгцрэх учиртай.
С. Сэргэлэн.

Өнөөдөр монголчуудын дунд Нууц товчоог “хэн сайн мэдэх вэ?” асуулт хариулалтын тэмцээн хийвэл олон хүмүүс өөрсөдийгөө сайн мэдлэгтэй гэж тооцон оролцох байх. Тэд Ц.Дамдинсүрэн болон Ш.Чоймоо нар Нууц Товчоог яаж ойлгосноор асуулж хариулана.Тэгвэл Ц.Дамдинсүрэн Ш.Чоймоо нар Нууц Товчоог зөв тайлсан уу? гэвэл мань үгүй гэж хариулана, уншигч таньд үүнийгээ батална. Учир нь тэд дүрэм импортлогч нар. Тэд эх бичиг эх хэлээ үл мэднэ. Нууц Товчоо гэж байна, мөн Дамдинсүрэн товчоо гэж байна. Энэ хоёр шал өөр зүйлс гэдгийг уншигч та өөрөө билирнэ. Гэрийн хэлээр үндсэн хэлийг хэмжихгүй, гэрийн хэлтэй Ц. Дамдинсүрэн, Ш.Чоймоо нар үндсэн хэлээр бичигдсэн Нууц Товчоог сэргээж чадсангүй, чадаагүй.

Нууц товчооны давуу тал

Нууц товчоо нь мал ахуйтаны түүхийг өгүүлсэн, цаасан дээр буулгасан, өнөөгийн монголчууд бидэнд үлдсэн хамгийн эртний ном гэдгээр мануусд болон дэлхийд үнэ цэнэтэй. XIII-р зуунд мал ахуйтаныг дахин хүчирхэг болгосон Чингис хаанд зориулан бичсэн уг ном дэлгэр агуулагтай тул хэл, түүх, ёс заншилаа сэргээхэд монголчуудад өндөр ач холбогдолтой.

Нууц товчооны сул тал

Нууц товчоог ханзаар бичсэн гэдгийг монгол хүн болгон үл мэдэх байх. Монгол хэлний дуудлагыг хөгөөр дууддаг ханз үсгээр тэмдэглэхэд уг дуудлага эвдэгдэнэ. Хүннү-Монгол хэлээр бичигдсэн хадны бичгийн үг бүрийн из буюу үндэс танигдана. Нууц товчоонд ийм боломж үгүй. Өгүүлбэрийн утганаас үгийг танина. Харь тэмдэгтээр бичигдсэн Нууц Товчоо ийм сул талтай.

Нууц товчоог Дундад улсын хэлийг мэддэг олон хүмүүс латин галиг руу буулгасан. Манайхаас Т. Дашцэдэн, Б. Сумъяабаатар, Өвөрмонголын Баяр, австралийн Igor de Rachewiltz гэх мэт олон судлаачдын буулгасан галигийг хоорондоно харьцуулахад бага саг зөрүү байгаа ч ерөнхийдөө адил байна. Ханзаас Латин галиганд буулгах нь техник ажил, буулгасныг танин сэргээх нь хамгийн гол ажил юм. Нууц товчооны эх уйгаржин тэмтэгтээр бичигдсэн байх ёстой гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрсөн. Мань галигийг судлахад хадны бичээстэй адил дүрмээр бичигдсэн буюу изгүрсэн (үгний үндэсийг хоорондон гүрсэн) байна. Эх уйгуржин бичиг эх бичигтэйгээ адил дүрэмтэй байжээ. Өнөөгийн хожим уйгуржин бичигтэй хүн үгнийхээ изийг олохгүй. Нууц товчоонд үндсэн бичээсийн зэрэгцээ хан хэлээр, ханз тэмтэгтээр бичсэн түлхүүр орчуулагыг бичиж үлдээжээ. Энэ нь уг номыг сэргээхэд баримжаа болог гэж бичсэн болов уу. Хөрвүүлэгийг хийсэн хүмүүс хан хэл сайтай, монгол хэлэндээ маруухан нэгэн байжээ.

Нууц товчоог хэн бичив?

Энэ асуултанд өдгөө хариулах хүн үгүй болов уу. Харин хэн Нууц товчоог зассан гэдэгт маньд хариулт байна. Нууц товчоо олон хүний гараар бичигдсэн нь манийг цочоов. Хүний хурууны хээ давтагдашгүй шиг хүн болгоны бичлэг давтагдашгүй нь өгүүлбэрийн бүтэц, хэргэлж буй үгсийн сангаар илэрнэ. Нэг нь эхлээд нөгөө нь дуусгадаг номууд байна. Нууц товчоо тийм биш сөөлжилсөн буюу Өгөөдэй хааныг өгүүлсэн хэсэг өөрөөр бичигдсэн. Өгөөдэй бага насандаа аав шигээ адил сужаасаараа харвуулж, ах нар нь тулаанд орсоныг дурьдаагүй байхад Өгөөдэйг дурьдсан гэх мэт (энэ тухай хожим нийтлэн уншигч таньд хүргэнэ). Өгөөдэй хаан хожим засвар оруулсан.

Нууц товчоо Юаны хан түшмэлүүдийн сурах бичиг үү?

Өдгөө дэлхий нийтээр Нууц Товчоог Юань гүрний хан үндэстэй төр хаших түшмэлүүдэд зориулсан сурах бичиг гэж үздэг. Монгол өгүүлбэрийн дуудлагыг ханзаар тэмдэглэж, хажууд нь хан хэлээр ханзан орчуулга тавьж сурах бичиг гаргаж байсан гэдэг нь ойлгомжтой. Тэгэхдээ хаадынхаа түүхийг нууцалж байсан баримт байна. ”Зуун зуунаар [монголчууд болон түргүүдийн] үнэн түүхийг монгол хэлээр монгол бичгээр бичсэн тэмдэглэлүүд нь, нэгтгэн цэгцлэгдээгүй, салангад хэсэг байдалтай [хааны] хөмрөгт [хадгалагдаж] байсан. Гадны хүмүүсээс болон [ өөрийнхөөсөө хүртэл] сайн хүмүүсээс хаалттай далд байлгадаг. Гэнэт [ уншигч ] [бичигдсэн үйл явдалуудын тухай] мэдээлэл мэдлэгтэй болно гээд [ имээн] хэнд ч итгэж үзүүлдэггүй.” Судрын чуулган. Рашид-ад-адин. Дээрх эх сурвалж Нууц товчоог сурах бичиг биш гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Рашид ганц түүхэн номын тухай биш, ганц цаг хугацааны тухай биш зуун зуунаар түүхээ бичиж үлдээдэг уламжлалтай байсан тухай өгүүлсэн байна. Монголчуудад маш олон түүхийн баримт байсан тухай өгүүлжээ. Өвөг дээдэс минь өнөөгийн монголчууд шиг тасарсан ой санамжтай байгаагүй байжээ.

Яагаад Нууц товчоо гэж нэрлэв?

Далдлах нуух гэдэг хоёр үйл үг өөр утгатай. Далдлах гэдэг нь байршил тодорхой боловч хаалттай гэсэн утгатай. Нуух гэдэг нь байршил тодорхойгүй гэсэн утгатай. Дундад улсын төрийн бодлого олон үндэстэнүүдийг хурааж нэг хүчирхэг улс болгоход оршино. Үүнийг манай түрг Билгэ хаан маш сайн билирч байсан тул хадны бичээсэнд мануусад ингэж бичиж үлдээв:

  1. хурлаг - 𐰚‏𐰈‏𐰼‏𐰠‏𐰏‏ Хурлаг буюу хураадаг гэсэн үг
  2. табилгин - 𐱅‏𐰋‏𐰠‏𐰏‏𐰃‏𐰤‏ Табилган буюу табилан (жийргэвч г авч болно)
  3. табхач биетэн - 𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏ Табхач гэж Тан улсыг хэлнэ

Тан улсын табилан буюу мөн чанар бусдыг хураахад оршино буюу хурлаг гэж сануулагыг хадан дээр мануусд сийлэн үлдээв. Дунд улсын удирдагч Мао 1949 онд Шинжаныг, 1950 онд Түвдийг хураасаныг бид мэднэ. Олон үндэстэнүүдийг хураах бодлого НТӨ III-р зуун буюу Циньшихуандигаас эхэлсэн. Күнзийн сургааль Дунд улсын үе үеийн үндсэн баримтлал болсоор ирлээ. Уг бодлоготой харш ном хэвлэлүүд устгалд орсон. Өмнөд хөршийнхөө төрийн ухааныг нь хамгийн сайн мэддэг манай дээдэс хөхөө шувууны аргыг хэрэглэн өөрийнхөө өндөгийг бусдын үүрэнд хийв. Дунд улсын ханз тэмдэгтээр Их хааныхаа түүхийг хөрвүүлж өөрөөр нь хадгалуулав. Өөрийх нь ханзаар тэмдэглэсэн, уншаад ойлгохгүй номыг тэд хэзээч устгахгүй. Нуугдуулсан номоо Нууц товчоо гэж нэрлэсэн учир ийм болов уу. Ийм ухаан гаргаагүй байсан бол уг ном бусад номуудын адил газрын хөрснөөс арчигдаж бидэнд ирэхгүй байх байсан.

Мань гурван бүлэг нийтлэлийг яаж хүргэх вэ?

Нууц товчоонд байгаа мануусийн мэдэх мэдэхгүй бүх үгс Хүннү-Монгол хэлээр тэмдэглэгдсэн хадны бичээсэнд болон Диван Лугатад байна. Энэ гурван эх сурвалжийн өгүүлбэрийн бүтэц хүртэл адил болно. Эх бичиг, эх хэлээр тэмдэглэгдсэн хадны бичээс, хамгийн дэлгэр тайлбар толь Диван Лугат, Монголын нууц товчоо энэ гурав манай түүх, хэл шинжлэлийн тулгуур гурван эх сурвалж болохыг уншигч та гэрчилнэ. Нууц товчоонд байгаа буруу тайлбарласан, огт тайлаагүй оромдсон үг, өгүүлбэр, агуулга буюу контентийг бусад хоёр эх сурвалжаар тайлбарлан хүргэх болно. 630-оноос 1238-он хүртэл хэл яаж өөрчлөгтсөн, яаж өөрчлөгдөөгүй тухай нийтлэл судлаач, сонирхогч та нарт сонирхолтой байх болов уу гэж найдаж байна.

Дараагийн дугаарт: Монголын Нууц Товчоог тайлбарлан хүргэнэ.

Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зоригоо
2020-06-12 · 202.126.88.184
Үүнийг л хүлээж байлаа.
Баска лхагва
2020-06-12 · 139.5.217.173
Баярлалаа гарсаг болгоныг шимтэн уншина.
ган
2020-06-12 · 103.26.194.40
Энэ бол түүх судлалыг цоо шинэ /уг нь шинэ биш л дээ/ эх сурвалжид тулгуурласан түвшинд гаргаж ирсэн үйл болж байна Амжилт хүсье
Гэндэнпил Балжинням
2020-06-12 · 103.26.194.236
Маш их юмны эх болсонд туйлын баяртай байна.
Мөнхсайхан
2020-06-12 · 103.212.119.254
Тэсэн ядан хүлээж байна...
Гэрэлтмөрөнгоо
2020-06-12 · 150.129.141.18
Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр түүх
Золзаяа
2020-06-12 · 66.181.161.62
Судалгаа ховор, хэцүү цаг үеийн эрдэмтэдээ бүү муул, муулсан ч зөөлрүүлэн бичиж байл даа. Харин алдааг нь олоод засаж залруулан бид мэтэд хүргэх нь та нарын ҮҮРЭГ бас хойч үедээ үлдээх ӨВ ХӨРӨНГӨ билээ. Та бүхэнд амжилт хүсье ээ
Золзаяа
2020-06-12 · 66.181.161.62
Судалгаа ховор, хэцүү цаг үеийн эрдэмтэдээ бүү муул, муулсан ч зөөлрүүлэн бичиж байл даа. Харин алдааг нь олоод засаж залруулан бид мэтэд хүргэх нь та нарын ҮҮРЭГ бас хойч үедээ үлдээх ӨВ ХӨРӨНГӨ билээ. Та бүхэнд амжилт хүсье ээ
ss
2020-06-12 · 43.242.243.133
Ц.Дамдинсүрэн Ш.Чоймоо нар Нууц Товчоог зөв тайлсан уу? гэвэл мань үгүй гэж хариулана, уншигч таньд үүнийгээ батална. Учир нь тэд дүрэм импортлогч нар. Тэд эх бичиг эх хэлээ үл мэднэ. Ene aray xeterne ee
Буруутныг бүү өмөөр
2020-06-12 · 202.9.46.114
Ц.Дамдинсүрэн гуай болон Ш.Чоймоо гуай нарыг та бүхэнтэй адил миний бие ч мөн ялгаагүй хүндлэж явдаг хэдий ч тэдний гаргасан алдааг "сохроор" өмөөрч болохгүй юм шүү !!! Алдаа гаргасан нь ҮНЭН, тиймээс түүнийг нь хүлээн зөвшөөрөх ШААРДЛАГАТАЙ - эс бөгөөс бид цааш нь огт хөгжихгүй! "Хатуухан" хэлсний хувьд бол бас л зөв - учир нь ийн ширүүн хандахгүй бол ХУВЬСГАЛ гарахгүй - энэ цагт "хувьсал" бус "хувьсгал" хэрэгтэй гэдгийг та бүхэн ч хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна - хамгийн гол нь ЭВТЭЙ байж бид ХҮЧТЭЙ байна шүү
ainaynat
2020-07-15 · 66.181.190.216
https://www.facebook.com/Орон-сууц-үл-хөдлөх-109139924013373/
Marcelino
3 долоо хоногийн өмнө · 154.16.105.180
Lower Income Tax https://angeloigpe969.bravesites.com/entries/general/Essential-Tax-Tips-for-Navigating-the-US-Tax-System
Wally
3 долоо хоногийн өмнө · 191.96.150.29
Tax Liability Zero https://felixxgcf.bloggersdelight.dk/2024/03/15/innovative-strategies-to-boost-your-tax-savings-in-the-us/
Christa
3 долоо хоногийн өмнө · 217.138.192.220
Irrevocable Trusdt Medicaid https://www.avtodream.org/user/m2zvfde718
Matthew
3 долоо хоногийн өмнө · 196.196.53.83
Irrevocable Trust https://ozodagon.com/user/z6xblzv844
Staci
3 долоо хоногийн өмнө · 154.16.192.23
How To Reduce Tax https://lima-wiki.win/index.php?title=Navigating_US_Tax_Obligations:_Tips_for_Reducing_Your_Liability