Зөвлөлт түүхчид манай түүхийг унтуулсан болохоос гуйвуулсангүй. Манай худал түүх МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргалын 2005 онд хэвлүүлсэн “Монголчуудын угсаа гарвал” номоороо эхэлжээ. Уг ном гарчигнаасаа эхлээд худлаа болжээ.
Угсаа гэдэг үгний үндэс нь уг гэх нэр үг бөгөөд +c олон тоо үүсгэгч болно. Үсүньд “Огуз наме” гэдэг ном IX-X зуунд гарсан болов уу. Рашид Судрын чуулган номдоо XIV зуунд Угс буюу Огуз хааны дөрвөн хүүдийн хорин дөрвөн угсааг бичжээ. Огуз гэдэг нь өнөөгийн халх аялгаар угс, угш гэж дуудагдана. Уг номонд Угс хааны ууган хүү Күн хааны том хүүгийн угсааг Кайи гэжээ. Энэ нь тэвээрэг гэсэн утга агуулах бөгөөд онгон нь цагаан шонхор, идээ нь баруун дал. Угс хааны хоёрдугаар хүүг Айхаан гэнэ. Түүний ууган хүүгийн угсааг Асар гэнэ. Энэ нь асар том газар устай гэсэн утга агуулах бөгөөд онгон нь бүргэд, идээ нь дунд чөмөг. Ийм байдлаар 24 угсааг бичжээ. Угсаа нь тодорхой хүнээс хөөн бичигддэг юм байна.
Хуучин Тан төрийн түүх номд “Угтаа есөн угсаа аймаг байв. Нэг дэх нь Ёо ло гэ хааны угсаа болно. Хоёрдох нь Ху дө гэ, гурав дахь нь Дө ло у. Дөрөв дэх нь Мө гэ ши чи. Тав дах нь А у ди, зургаа дахь нь Гэ са, долоодох нь Ху вэн су, наймдах нь Ёо у гэ, ес дэх нь Ши е у гэдэг гэж” бичигджээ. Угсаа нь тодорхой хүнээс хөөн бичигддэгийг үүгээр дахин баталж байна.
Манай түүхэнд Монгол гэдэг хүн бичигдээгүй. Монгол гэдэг нь төрийн нэр учир Монголчуудын угсаа гарал гэж бичихгүй, ийм ухагдахуун байхгүй. Хамаг монгол гэдэг нь аймгийн нэр. Монгол гэдэг нь Юань гэдэгтэй ижил төрийн нэр. Их Монгол улс нь Тэмүүжин үеэлүүдийнхээ овгуудыг хураасны дараа, Татарыг аймгийг хурааж, хожим Хэрэйд, Найманыг хурааснаар 1206 оноос эхэлж 1271 онд Юань төр үүсэх хүртэл оршжээ. Их монгол улсын түүх гэвэл нийт жаран таван жилийн түүх болно.
Их Монгол Улсын хүн амын дийлэнх нь Хэрэйд, Найман, Ойрд, Барукаас бүрджээ. Хэрэйд, Найман, Ойрд, Баругууд нь Тэмүүжиний дээдсийг дагаж Эргүнээ мөрнөөс Өтүгэнд ирээгүй бөгөөд Хэрэйд, Наймануудын дээдэс мянган мянган жилээр Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо савд, Ойрдуудын дээдэс Найман мөрний савд, Барукын дээдэс Бай голынхоо умард оршсоор иржээ.
П.Дэлгэржаргал өөрийн номдоо “Хятад сурвалжуудын мэдээ сэлтэд үндэслэн, Дунхугийн бүлэг буюу монгол хэлт, өвөг монгол угсааны аймгуудад;
- Ухуань 烏桓
- Сяньби 鮮卑
- Тоба 拓跋氏
- Цифү 乞伏
- Түфа 禿髮
- Жоужань 柔然
- Түгүхүнь 吐谷渾
- Муюн 慕容
- Күмоси庫莫奚
- Хятан 契丹
- Мэн-ү шивэй 蒙兀室韦
аймгуудыг багтаан үзлээ” гэж бичжээ.
П.Дэлгэржаргалын дээр бичсэн шиг ийм тэнэг зүйлийг Зөвлөлтийн түүхчид бичин үлдээсэнгүй. Ийм тэнэг юм Монголын нууц товчоо, Юань улсын түүх, Судрын чуулган, Ертөнцийг эзлэгч гэх мэт манай олон эх сурвалжуудад байхгүй. Монгол гэдэг нь төрийн нэр. Яахаараа 1206 онд үүссэн Монгол төр НЭӨ II зуунд үүссэн Ухуань, Сяньби төрд хамрагдах болов? Яагаад энэ тухай 1240 онд бичигдсэн гэх “Монголын нууц товчоонд” бичээгүй байхад 765 жилийн дараа буюу 2005 онд П.Дэлгэржаргал “Монголчуудын угсаа гарвал” номдоо ийм тэнэг юмийг бичив. Манай түүхийг аугаа гуйвуулагчийн нэгэн нь П.Дэлгэржаргал болно.
П.Дэлгэржаргал судлаач хүн биш, мэдлэг үйлдвэрлэгч биш. Түүнд эх сурвалж судлахад нь билгэ буюу толгой дутаж байна. П.Дэлгэржаргал уг номдоо бусад конспекточдын адилаар Бичирун, Кюнэр, Таскин гэх мэт олон харийн нөхдийн бэлдэцийг дурьджээ.
Монголын нууц товчоонд Тэмүүжиний угсааг Бөртөчиноос эхлүүлж 22 үеийг нь бичжээ. Бодончирын үед тэд Боржигон овогтой болсноор Тэмүүжиний дээдэс ястан болцгоожээ. Боржигон овгын салбар овгуудыг Киан, Тайчууд, Зүрхэн, Чадран гэх мэтээр уг номонд бичжээ. Уг номонд Монголчуудын дээдэс гэсэн тэнэг үг огт ороогүй.
П.Дэлгэржаргал уг номыг европ тариаланч гаралтай судлаачдын сэтгэлгээгээр бичжээ. П.Дэлгэржаргал Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн гол үндэс болох овгын тухай бусад харийн түүхчдийн адил огт мэдлэггүй нэгэн тул эх сурвалжуудыг ухаад, ухаад тэр билэрэхгүй.
Монголчуудын угсаа гарвал гэж бичиж байгаа юм бол Юанчуудын угсаа гарвал гэж бичиж болно. Ийм тэнэг хэллэг байж болохгүй.
Монголчуудад Монгол төрийн доор орших бүх иргэдийг хэлнэ. Үүнд Халх, Буриад, Дөрвөд, Хасаг бүгд орно. Их монголчууд гэвэл Их Монгол төрийн доор оршсон хүн амын үнэмлэхүй дийлэнх Хэрэйд, Найман, Ойрд, Барук аймгуудын бүх хүмүүс орно.
НТӨ 318 оноос НТ 850 оны хооронд Өтүгэнд болсон манай дээдсийн түүхэн үйлийг он дараалуулж Дунд орны түүхчид өөрийн түүхэндээ оруулжээ.
IX зууны сүүлээр Ляо төр хүчирхэг болсноор манай Өтүгэн дэх түүхийг Дунд орны түүхчид орхигдуулж оронд нь Ляо улсын судар, Кидан улсын түүх номуудыг тэд бичжээ.
Хоёр зуун жил завсардсаны дараа манай түүх Монголын нууц товчоо, Юань улсын бичиг, Судрын чуулган, Ертөнцийг эзлэгч гэх мэт олон эх сурвалжуудад бичигджээ.
Халхуудын дээдэс нь Өтүгэнд, том тойргоор Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын савд мянга мянган жилээр оршисоор өнөөг хүрэв.
Түүхэн тэмдэглэл номдоо НЭӨ I зуунд Сыма Цяни Хүннү гүрний гол овгуудыг Хуань, Лань, Сюйбу гэж бичжээ. Харин Фан Э V зууны эхэнд “Хожуу Хан улсын бичиг” номынхоо Өмнөд Хүннүгийн шастирт “Жахангарын (Шаньюгийн) овог нь Шүй лиан ти, өөр овгоос Хуань овог, Шуйбо овог, Чиу линь овог, Лань овог гэх мэт дөрвөн овог нь улсынхаа нэр хүндтэй овгууд болно. Байнга Жахангартай ураглана. Хуань овог нь зүүн, Лань овог, Шуйбо овог нь баруун зарга гомдлыг сонсож шүүнэ. Тэр даруй тасалж амаар Жахангарт мэдүүлнэ” гэж бичжээ.
Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн үндэс овог гэж юуг хэлэх тухай Фан Э уг номондоо “Овог нь байнгын биш, их хүнийх нь нэрээр овоглоно. Их хүнээс доош тус тусдаа малаа адуулж аж төрнө. Хоорондоо албан татвар өгдөггүй” гэж бичжээ.
Овог нь ястан, иргэд өмч гурваас бүрддэг тухай СИЭ нийтлэл ухагч та бүхэндээ хүргэсэн.
Тэгэхээр Шүй лиан ти, Хуань, Лань, Шуйбо нь бүгд Хүннү төрийг барьж буй овгууд болно. Тухайн үеийн төр барьж буй Жахангарын овог нь Шүй лиан ти болно. Үүнийг Боржигон овгоос салаалсан тайчууд, киан, зүрхэн, чадран гэх мэт олон овгуудтай ижил төрлүүдийн овгууд гэж билэрч болно.
Фан Э уг номдоо Тэдний их сайдууд гэж зүүн Мэргэн ван, дараа нь Лу ли ван, дараа нь баруун Мэргэн ван, баруун Лу ли ван буй. Бүгдээр жахангарын хөвгүүд дүү нэр болно гэжээ. Тэгэхээр дээрх овгууд нь эдгээр их хүмүүсийн дээдсийн нэрээр нэрлэгджээ.
Ли Янь-Шоу VII зуунд “Умард төрийн түүх” номынхоо Түрэг Тэлэ хэсэгт “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж” гэж бичжээ. Уг номдоо нийт цэрэгт морьдох эрсийн тоо арван нэгэн түмийг буюу өнөөгийн тоогоор зуун арван мянган эрсийг тоолжээ. Нийт Тэлээчүүдийн тоо эмс, хөгшид, багасыг нэмэн оруулахаар тавин түм буюу хагас сая илүү болох нь. Газар зүйн байршилаар Тэлэ-д өнөөгийн Халх, Ойрд, Буриадын нутаг хамаарагдаж байна.
Түрэг аймаг нь Тэлэчүүдээс 50 000 орчим хүнийг хураасныхаа дараа Өтүгэнд ирж төрөө байгуулжээ. Түрэг төрийг барьж байсан нийт Ашначуудын тоог гаргаж болно. IV зууны сүүл, V зууны эхэнд Эсянь гэдэг хүн 500 өрхөө дагуулад Алтан ууланд очиж Ру ру-гийн албад болов гэж уг номонд бичигджээ. 500 өрх буюу нийт 2500 хүн 150 жилийн дараа хэд болох вэ гэдгийг манай хасаг ахан дүүсийн хүн амын өсөлттэй харьцуулахаар гарна.
1905 онд 1370 орчим Хасаг өрх тоологджээ гэдэг нь 6850 орчим хүн болно. 1923 оны Цэвээн Жамсранаагийн тооллогоор хасаг хүний тоо 11 200 хүрчээ. 1934 онд 18 600 хүн, 1938 оны тоогоор 28 мянга (цаанаас нүүн ирж нэмэгдсэн болов уу), 1965 оны тоогоор 36 700 хүн тоологджээ. 1987 оны тоогоор 120506 хасаг хүн тоологджээ. 2010 оны тоогоор 101526 хасаг хүн тоологдсон нь зарим хасаг хүмүүс Казахстан нүүсэнтэй холбоотой.
Үүнээс харахад хэрэв байгалын гамшиг, тахал өвчин тохиохгүй бол, анагаах ухаан өндөр хөгжсөн нөхцөлд хүн амын тоог 150 жилийн дотор 2O үржүүлж болох юм байна. Харин Ашна овогтны тоог 15 үржүүлэхэд 2500 байсан ашначууд 552 онд 37500 хүрчээ. Нийт Тэлэчүүдийн арав хүрэхгүй хувь болно. Тэгэхээр Их монгол улсын төрийг киад овгынхон барьж байсан бол Түрэг илийн (их улсын) төрийг Ашна овгынхон барьж байжээ.
“Хуучин Тан төрийн бичиг” дэх Уйгур хэсэгт “Уйгурын дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Хойно Вэй улсын үед Тэ лэ аймаг гэсэн нэртэй байв” гэж оржээ. Тэгэхээр Тэлэ дотор байсан Уйгур овогтон бусад Тэлэ нэрээ захирчээ гэж билэрэгдэж байна.
“Найман болон Хэрэйдийн дээдэс Уйгурын хойчис болно” нэртэй нийтлэлийг ухагч танд СИЭ хүргэсэн.
Рашид Судрын чуулган номондоо Хэрэйд, Найман, Ойрд, Баруг аймгуудын орших байршлыг заасан. Энэ тухай нийтлэл хүргэсэн. Хэрэйд Найман нь Халхын дээдэс болно. Энэ тухай мөн нийтлэл хүргэсэн.
Рашид Судрын чуулган номондоо Хэрэйд, Найман, Ойрд, Баруг аймгуудын орших байршлыг заасан. Энэ тухай нийтлэл хүргэсэн.
Хэрэйд Найман нь Халхын дээдэс болно. Энэ тухай мөн нийтлэл хүргэсэн.
Манай Өвөр Монгол ахан дүүсээс СИЭ мануусыг бичсэнгүй зөвхөн Халх үзэл гаргаж байна гэсэн гомдол манууст бичих юм. Дунд орон манай түүхийг Өтүгээнээр бичин үлдээсэн тул мануус уг эх сурвалжийг судлан ард олондоо хүргэж байна. Цөлийн буюу Говийн өмнөх хэсэгт орших мал аж ахуйтны түүхийг улс төрийн хувьд ач холбогдол бага байсан болохоор тэр үү, мэр сэр дурдагдах боловч цогцоор нь тэд бичсэнгүй. Мөн буриад, ойрд ахан дүүсийн түүх ийм байдалтай. Тэгэхээр Халхын дээдсийн түүхийг СИЭ өргөж байгаа юм биш, байгаа эх сурвалж манай түүхийг Өтүгэнээр бичсэнд оршино.
П.Дэлгэржаргал ““Хятад сурвалжуудын мэдээ сэлтэд үндэслэн Дунхугийн бүлэг буюу монгол хэлт, өвөг монгол угсааны аймгууд” гэж Стамбулын туркын эрх ашигт тохируулж энэхүү номоо 2005 онд бичжээ. Дунд орны түүхчид 1206 онд үүссэн Их Монгол төрийг НЭӨ III зууны Дунху төртэй холбоогүй, ийм эх сурвалж ганцыг ч тэд бичин үлдээсэнгүй. П.Дэлгэржаргал манай түүхийг харийн захиалгаар гуйвуулсан юм биш байгаа гэсэн дүгнэлтэнд хүрч байна. П.Дэлгэржаргал өнөөгийн монголчууд нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голынхоо савд мянга мянган жилээр тасралтгүй эзэн суусан хүмүүс биш, энэ газар усанд 1923 онд өөрсдийгөө анх удаа БНТУ гэж тунхагласан Османы дээдэс амьдарч байжээ гэсэн санааг хоёргүй утгаар гаргажээ.
П.Дэлгэржаргал уг номдоо “Түрэг угсааны улсуудын үед Монгол аймгуудын түүх нэн бүдэгрэн сурвалж бичигт төдийлөн дурдагдахаа больсон байна” гэж марзан зүйл бичжээ. Түрэг нь доторхой хүний нэр огт биш тул Түрэг угсаа гэж өгүүлэхгүй. Түрэг нь эхэлж аймгийн нэр байснаа дараа нь төрийн нэр болсон. Дунд орны эх сурвалжинд Түрэгчүүдийн түүх гэж өгүүлээгүй, Ашна овгын үүх түүхийг өгүүлжээ. Монголын нууц товчоонд Монголчуудын түүх гэж өгүүлээгүй Тэмүүжины дээдсийг өгүүлжээ.
- Түрэг, Монгол гэдэг нь үндэстний нэр огт биш. П.Дэлгэржаргал VI зуунд үүссэн Түрэг төрийг VI зуунаас өмнөх буюу Түрэг төр үүсээгүй үед яаж хамааруулж байна вэ?
- XIII зуунд үүссэн Их Монгол төрийг яаж XIII зуунаас өмнөх Их Монгол төр үүсээгүй үед хамааруулах вэ?
- Яаж Их Монгол төрийг Сяньби төртэй холбох вэ?
Дунд орны эх сурвалжинд ийм тэнэг зүйл бичээгүй, манай эх сурвалжинд ийм тэнэг юм бичсэнгүй. Үндэсний судлаачийн хувьд П.Дэлгэржаргал Академик гамбитанд оржээ гэж дүгнэгдэж байна. Зөвлөлтийн академик боловсролтой түүхчид П.Дэлгэржаргал шиг ийм тэнэг юм өгүүлээгүй гэдгийг монголчууд санана шүү. П.Дэлгэржаргал өвөг дээдсийн минь Хүн гүрнээс мануусыг тасдаж байна. П.Дэлгэржаргал мануусыг явуулын цыган болгож байна.
П.Дэлгэржаргалын энэхүү гаргалгааг улам баталгаажуулах зорилгоор турк Мэхмэт Үлмэзийн ахалсан Хүйс толгой бичээсийг судлах багт А.Вовин оржээ. 2019 онд International Journal of Eurasian linguistic сэтгүүлд А.Вовин “Бидний судалж буй хэл нь Анхны Түрэг хаант улсын өмнөх талын гүрний Жужан хэл байх шиг байна” гэж бичжээ. Үүний дараа Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх уг бичээсийг Төрийн ордондоо залжээ.
Юу болчив? Манай ерөнхий сайдад ямар агуулгатай түүх атгуулчив? Академик гамбит нь монголчуудын оюун санаагаар амжилттай наадаж буй үйл болно. Туркууд эхэлж П.Дэлгэржаргалаар мануусын түүхийг гуйвуулуулжээ. Дараа нь А.Вовиноор худал мэдэгдэл сэтгүүлд хийлгүүлжээ. Үр дүнд нь Монгол улсын ерөнхий сайдад П.Дэлгэржаргалын гуйвуулсан түүхийг атгуулжээ. Академик гамбитыг маш холоос, маш сайн бодож нүүдэг юм байна. Туркууд Академик гамбитандаа Монгол газар усанд СИЭ гэх эх сурвалж судлаачид гарч ирнэ гэдгийг огт тооцсонгүй.
Азаар СИЭ Хүйс толгой бичээсийг А.Вовиноос хол илүү судлав. Хүйс толгой бичээс нь брахми үсгээр бичсэн манай Түрэг төрийн шашны зан үйл агуулах бичээс болох тухай нийтлэл хүргэсэн. СИЭ гэмгүй дүр эсгэх П.Дэлгэржаргал мэтийн конспекточдоор өвөг дээдсийнхээ түүхийг хэзээч гуйвуулуулахгүй. Монгол улсад үндэсний эх сурвалж судлаачид бий болж буй учир конспекточидын ам үдэгдэж эхэллээ.
СИЭ Турк улсын зүгээс мануусын эсрэг хийж буй түүх соёл түрэмгийллийг илчилж чадахаас хорьж эс чадна.
Монголчууд бид хамтдаа уг түрэмгийллийг зогсоож чадна.