Монголын нууц товчоо түүхэн эх сурвалж мөн
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №54
1698 0

Бөртө чино бодь (бодит) хүн үү домог уу?

Бөртө чино овгийн нэр биш, мифологийн дүр биш түүхэн үйлтэй бодит хүн гэдгийг Монголын нууц товчооны эхний хоёр өгүүлбэр болон Судрын чуулган баталж байна.

Монголын нууц товчооны анх өгүүлбэрт “Чингис хааны уза ор… (эртэний ор-дээд өвөг) Бөртэ чино ажу’у”. Удаа өгүүлбэрт “Гэргий инү гоа Марал ажи’ай” гээн оржээ. Дээрх хоёр хүнийг овгийн нэр гээн бодогч нарт нэг овог нөгөө овгоо гэргий болгодоггүйг санууламаар байна. Бөрт чино Гоа марал бодит хүмүүс. Дундаас нь Батчиган коу (хүү) төрсөн.

Судрын чуулганд “Эргүнэ гүнд [эрт дээр] очсон хоёр хүнээс бүх монгол овгууд үүссэн тухай эхнээс нь дэлгэр тайлбарыг үнэнч түрэг домогчид өгүүлсэн. Тэндээс гарсан хүндэт ахлагчийн нэр Бөртэчино бөгөөд түүнд олон овог захирагддаг байв. Уг овгоос Добун Баян гаралтай, түүний гэргий Алан гоа өөр овгоос гаралтай. Тэр [Бөртэчино] олон эхнэртэй [хатудтай] ба олон коунтэй [хөвүүнтэй] (уг хоёр үгний зөрүүг Ц.Дамдинсүрэнгийн орос цагаан толгойноос болж өнөөгийн монголчууд харж чадахгүй болжээ) байжээ. Ууган гэргий Гоа маралаас гарсан Батачикаан [Батчиган] хамгийн амжилттай, хааны түвшинд [сүүлд] хүрсэн нэг нь байжээ” гээн бичигджээ.

Бөртө чино Гоа марал, Батчиган нь бодит хүн гэдгийг хоёр эх сурвалж баталж байна. Монголын нууц товчоо, Судрын чуулганы агуулга уг сэдвээр нийлж байна. Монголын нууц товчоо Судрын чуулгантай адил түүхэн эх сурвалж болно.

Монгу Шивэй Монголын дээдэс

Хуучин Тан төрийн түүх Бэйди-гийн шастир, И Лүн Ли-гийн 1180 онд Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан “Кидан төрийн түүх”, Рашид ад Дины “Судрын чуулгана” эх сурвалжуудаар Монгу Шивэйг Монгол нэрний эх гэдгийг Орос, Дунд орны түүх судлаачид нэгэн дуугаар баталж байна. Уг гурван эх сурвалжийг судалсан мань мөн ийм дүгнэлтэнд хүрэв. Харин Монголын Нууц Товчооны дөрөв дэхь өгүүлбэрт “Онон мүрэний тэриүнэ Пуркан калтунна нунтуглажү торексэн Батажиган ажуу” гээн бичигджээ. Өөр өөр цаг хугацаанд, өөр төрүүдэд бичигдсэн гурвын гурван эх сурвалжуудтай Монголын нууц товчоо нийлэхгүй байгаа тул, Монголын нууц товчоог мэргэжлийн түвшинд бичсэн бүтээл биш, түүхэн баримт болж чадахгүй гэх үзэл газар авчээ. Үүнээс болж зарим харийн нөхөд Монголын нууц товчоог зохиомол зүйл гээн баталж байна. Зарим нүүр номын уншигч нар Монголын нууц товчоо наад эх сурвалжуудтай чинь нийлэхгүй байна гээн манийг шүүмжилж байна. Энэ нь зүй ёсны үйлдэл гэж мануус хүлээн авч байна. Манай багийн судлаачид дээрхи эх сурвалжуудтай Монголын нууц товчоо түүхэн агуулгаараа эс зөрнө гэдэг баримтлалыг барьж байна. Нэг түүхэн үйлийг өгүүлж буй Хүн үндэстэний Монгол төрийн үед бичигдсэн Монголын нууц товчоо, Хожуу Жин улсын үед бичигдсэн Хуучин Тан төрийн бичиг, Өмнөд Сүн төрийн үед бичигдсэн Чиндан го чжи, Эл хаант төрийн үед бичигдсэн Судрын чуулгантай зөрөх учиргүй. Монголын нууц товчоонд учир байхгүй, монгол судлаачдад учир байна.

Онон мөрөн хааш цутгаж байна? Энэ газар зүйн асуулт хариултын үндэсийн үндэс болно. Хэрэв Онон мөрөн Байгаль далайгаар дамжаад Умард мөсөн далайд цутагваас дээрхи гурван эх сурвалж Монголын нууц товчооноос өөр түүхэн үйлийг өгүүлж байна гэсэн дүгнэлтэнд хүрэх байлаа.

Онон мөрөн Эргүнэд цутгана

Онон гол нь Монгол улсын Хэнтий нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Усны сав нь 94,010 км². Зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Өвөр Байгалийн хязгаарын нутгаар дайрна. 445 км Монголын нутгаар урсах бөгөөд нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ гэж тодорхойлсон байна.

Ингода гол Онон голоос бага гол. Онон Ингода хоёроос үүсэх голыг өнөөдөр Шилка гол гэж нэрэлж байна. 1883 оны LETTS газрын зурагт уг гол Шилка, мөн дэргэд нь Шилинск гэсэн суурин байжээ. Сибирийг Орос улс XVI-XX зууны хооронд бүрэн өөрийн эзэмшил болгосон.1580 оны Ермакийн газар ус эзэмших аяныг Сибирь, Алс Дорнодыг нэгтгэх үйлийн эхлэл гэж орсууд үздэг. Шилка мөрөн Эргүнэтэй нийлж Амар мөрөн болно. Шилка хожим өгсөн нэр болов уу (үүнийг оросын архиваас харах хэрэгтэй). Тэгэхээр Онон Эргүнэ рүү цутгаж байна. Эх сурвалжаар Монгу Шивэй овог нь Эргүнээгийн эхэнд биш Ло зу Шивэй овогтой төгсгөлд буюу Эргүнэ Онон хоёрын уулзварт байжээ. Эргүнэ үзийн дуудлага, Аргун угын дуудлага. Энэ нь Монголын нууц товчоог дахин нягтлан өөрөөр харах том ул суурь. Монголын нууц товчооны дөрөв дэхь өгүүлбэрийг дахин сэргээе!

Монголын нууц товчооны дөрөв дэхь өгүүлбэр “Онон мүрэний тэриүнэ Пуркан калтунна нунтуглажү торексэн Баражиган ажуу”. Энд “тэриүнэ”, “Пуркан калтун” (Бурхан Халдун) гэсэн хоёр үг эргэлзээ төрүүлж байна. Бурхан Халдун оноосон нэр үү? Хүний үйлийн нэр үү? Өтүгэн, Алтан уул (Алтайн уулс), Орхон, Туул эдгээр нэрс нь давтагтахгүй, оноосон нэрс болно. Оноосон нэр нь байршил тодорхойлогч буюу өнөөгийхөөр GPS (Global Positioning System) болно. Туул голын Зайсан толгой, Туул голын Лүн толгой, Орхон голын Лүн толгой (Хүннүгийн Тахилгын гол газар) гэвэл уг голын аль байршил гэдгийг мануус тогтоож чадна.

Бурхан халдун нь оноосон нэр биш, хүмүүсийн үйл юм. Бурхан Кал (үлд) -дун -сун нэг. Бурхан калсун буюу Бурхан үлдсүн гэсэн утга. Энэ өдгөө суврага ихээр босгож байна. Суврага калдун гэвэл Суврага үлдээсэн гэсэн утга. Суврагтай уул, ингэр, голын сав маш их. Суврага бүтээнэ гэдэг нь давтагддаг хүний үйл болохоос оноосон нэр биш. Бурхан халдун мөн ижил. Тэгэхээр Бурхан Халдун гэдэг нь үйл бөгөөд ийм үйл хийгдсэн газар тухайн үед олон байжээ. Бурхан Халдунаар байршил эс тогтооно. Cуврагатай уул нь хожим Суврага уул (Суврага хайрхан) болсон шиг Бурхан калсан газар Бурхан Халдун нэртэй болжээ. Үүний нэг том баталгаа нь Бурхан Халдунтай холбоотой МНТ 9-р хэсэгт “Бурхан Халдуны гороэсун коруули сайту газар, Сайн гээн Пуркан Калтунну эзэт Пурган босгасам” гэжээ. Уг өгүүлбэрт дүн шинжилгээг ингэж хийв:

  1. Өгүүлбэрийн эхний хэсэг Бурхан Халдуныг гөрөөсөн (олон тоо) гөрөөл сайту газар гэж тодорхойлжээ.
  2. Хийсэн үйл нь “бурхан босгасам” (босгосым). Босгосым өнгөрсөн цагийн үйл үг, тухайн үйлийн гэрч буюу гэрчтэй адил итгэл үнэмшилтэй хүн ингэж өгүүлнэ. -Сам,- сым гэдэг дагвар нь хадны бичигт тухайн үеийн төв болон баруун аялгаар тым, дим гээн бичигджээ. С болон Т зармина.
  3. Бурхан босгосны зорилго нь “сайн гээн”. Юунд сайн? Гөрөөсөн гөрөөл сайн. Гөрөөс ихтэй, гөрөөл сайтай байг гээн босгожээ.
  4. Хэн босгосым. Бурхан халдунну эзэд. Бурхан халдунну эзэд нь уг газрын эзэд үү? Бурхан калдун (бурхан үлдээсэн) эзэд үү? Энд олон асуултын хариуг нээлттэй үдээжээ. Эзэд нь унасан бурханаа босгосым уу? Хоёр дахь бурханаа босгосым уу? Бурхан Халдуны эзэд гэхээр Бурхан үлдээсэн [калсан] эзэд нь өөрсөдөө гар биечлэн анх бурхан босгосым уу?

Дүгнэлт:

Үйлээ сайн болгохын тул Бурхан босгодог байжээ. Бурхан халдун гэдэг нь Бурхан калдун (калсун үлдээсэн) хүмүүний үйлийг заасан нэр үг болж байна. Бурхан халдун [үлдээсүн] газар тухайн үед элбэг байжээ.

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ нь ээлжит нийтлэлээр Бурхан гэж юу гэсэн утгатай үг, Тэнгэр итгэ гэдэг нь хэзээ хаана ямар эх сурвалжид бичигдэв, юу гэсэн утга, Халх хэзээ үүсэв, ямар утга агуулсан үг гэдэг талаар дэлгэр системтэй мэдээлэл уншигч таньд хүргэх болно.

Тэриүнэ:

Дээрх гурван сурвалжтай харьцуулахад хамгийн асуудалтай нь Монголын нууц товчоо. Уг номын эх уйгур бичгээр бичигдсэн байх ёстой. Уг эх ханзруу хөрвүүлэгджээ. Мал ахуйтаны хүн хэл Хан үндэстэний хан хэлээс зарчмын ялгаатай. Мал ахуйтан хос сувагтай. Хан үндэстэн хөгтэй. Хөрвүүлэх явцад алдаа маш их гарна. Хан хэлэнд нэг үсэг нэг авиа болно. Манай нэг үгийг үеийн үеэс хан үндэстэн янз янзаар тэмдэглэж ирсэн баримт олон. “Тэриүнэ” үгийг Монголын нууц товчоонд ханзаар “эх урсгал” гээн тайлбарлажээ. Усны эх буюу голын эх гэсэн утга. Энэ өдгөө монголчууд голын эхийг голын тэрүүн буюу тэргүүн гээн эс өгүүлнэ.Тэгэхээр Монголын нууц товчоонд гарах тэрүүн (тэргүүн) сар, Онон мөрний тэрүүн (тэргүүн) өөр утгатай. Тэргүүн эгнээ гэдэг нь урд эгнээ. Дөрвөн хөлт малын тэргүүн нь урдаа явна. Тэрүүн гээн үгний үндэс “тэр” биш “түр” болно. Диван Лугатаар -урд хэсэг, мөн -урд хэсэг гэнэ. Уг үгийг мануус энэ өдгөө дэлгэр хэргэлж байна. Бөхийн үзүүр түрүү, морьны түрүү гэх мэтээр. Барианд түрүүлж орж ирсэн морийг түрүү морь гэнэ. Онон Эргүнэрүү түрэн орж буй хэсгийг Онон мөрний түрүүн гэнэ.

Тэгэхээр Бөрт Чино Гоа Маралын нутаглах үйл Онон мөрний эхэнд биш Онон мөрний тэрүүнэ (адагт) орших Бур Калдун газарт болжээ. Уг газар нь Эргүнэ гүнтэй маш ойрхон.

Үүний олон баталгааны нэг нь Судрын чуулганд “Бүлэг нэг нь өөрсөдийгөө монгол-дарлэкин гэгчдийн тухай. Эргүнэ гүнд эрт үеэр очин үржсэн монгол Нукуз, Киат овогийн үлдэгдлээс үүсэлтэй овогууд. Энэ үйл нь Добун Баян Алан Гоа-гаас эрт цаг үед болжээ” гээн тэмдэглэжээ. Тэр Монгол Нукуз, Киат овгоос гаралтай олон овгууд гэдэг нь Монгу Шивэйг өгүүлж байна.

Бөртөчино Дубун баян хоёрын хооронд арван нэгэн үеийн зайтай буюу энэ нь дундажаар 225 жил болно. Уг хугацаанд Ононгийн тэрүүнээс Ононгийн эх очиж нутаглах хангалттай хугацаа.

Дүгнэлт:

Эрт хүмүүс газар ус хавтгай гэдэгт эргэлзээ үгүй байжээ. Зарим нь гурван аврага яст мэлхийний нуруун дээр тогтдог гэх мэт төсөөлдэг байв. Тухайн үеийн хүмүүст дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэвэл гулгаад унана гээд эс үнэмшинэ. Тэд дэлхий заавал хавтгай байх ёстой гэж төсөөлч байжээ. Татах хүчний хууль, гравитацийн хуулийг мэдэхгүй учир эртний хүмүүс ингэж өчихөөс өөр яахав. Өнөө монголчууд түүх, хэлэндээ эртний хүмүүс шиг хандаж байна. Бөртчиноос Есүхэй баатар хүртэл түүх бол Хүн үндэстэн доторхи олон жижиг захын овогдын нэгнийх нь түүх. Уг хугацаанд Хамаг монголын дээдэс төр барьж байгаагүй. Өнөөгийн Халх, Барук, Буриад болон бусад дийлэнх овгийн түүхийн ноён нуруу нь Хүннү-Тэлэ (үүнд Барук орно)-Есөн угс-Уйгур-Хэрэйд болно. Тэд Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй сав талаасаа хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй. Төрийн бэр, хэрэйд Соргогтон бэг ууган хүү Мөнхийг (тавин хувийн хэрэйд цустай) хаан болгосноор Хэрэйд соёл боржигон, киад соёлын дээр гарав. Төвийн соёл захын соёлын дээр гарав. Яагаад тухайн үед Чингис хаанаар нэгдмэл болсон Хэрэйдүүд алга болгох ёстой байсан Монгол төрийн нэрийг Монголоор нь үлдээв. Энэ бүхний тухай дараа дараагийн нийтлэлүүдэр уншигч таньд хүргэх болно. Хэрэв төвийн хэрэйд нэгдмэл байсан бол Тэмүүжинд хаан болох магадал мянгад ганц ч үгүй байсан тухай өгүүлэх болно. Манай Чингис хаан агуу хаан ч, түүхэн бүх хаадын эзэн нь Модун шанью.

Монголын нууц товчоо

Монголын нууц товчооны тухай нийтлэл 15-18-нд өгүүлсэн болно (дахин сэрээгээрэй).

Ц.Дамдинсүрэнгийн сэрээсэн Монголын нууц товчоо нь утга агууллагын алдаа их, түүхий (шүүрхий), Монголын нууц товчооны тухай Ц.Дамдинсүрэнгийн төсөөлөл бүтээл гээн дүгнэж болно. Уг бүтээлийг эх сурвалж болгон ашиглаж эс болно.

Ш.Чоймаагуайн тухай

Анх мань Ш.Чоймаагуайг Монголын нууц товчооны өгүүлбэр, үг, үсгийг засахгүйгээр сэрээж болоод байхад, засан өнөөгийн дуудлагаар сэрээж байна гээн шүүмжилдэг байв. Өнөөгийн өндөрлөгөөс харахад Ш.Чоймаагуай уг түүхэн эх сурвалжийг монгол гэдгийг батлах үүргээ биелүүлж байжээ. Хэнд ч алдаа байна. Ш.Чоймаагуайг “нутаг орон ч” хүний хувьд зүй ёсоор мань хүндэтгэж байна. Энэ өдгөө өөрсөдийнхөө хадан бичгийг хүнийх гэж цээжээрээ хамгаалагч академикч, докторуудтай Ш.Чоймаагуаг яахан харьцуулах билээ. Ш.Чоймаагуай! Мануус таныг гүн хүндэтгэж байна, Монголын нууц товчоонд хийсэн алдааг тань үр хойчсийнхоо төлөө залруулан засах болно.

Яагаад Сэргэлэн Интернашионал Экспедишинд Монголын нууц товчоог сэрээх боломж нээгдэв?

Өнөөдөр Хүннү бичгийг мэдлэггүй, Диван Лугатыг хэргэлдэггүй ямар ч мундаг академч, доктор нар Монголын нууц товчоог сэрээх түвшинд хүрээгүй, хүрэхгүй. Сайн хараатай хүн бактерийг нүдээр шууд харах боломжгүй. Зөвхөн микроскопоор бактерийг харна. Үүнтэй адил, хэлнийхээ мөн чанар, зүй тогтолыг мэдэхгүй нэг нь ямарч ардын багш, академч байсан ч Монголын нууц товчоог эс сэргээнэ. Өнөөдөр Монголын нууц товчооны сэрээлт Ц.Дамдинсүрэнгийнхээс бусад нь ойлгомжгүй, билирэхэд бэрх, ерөнхий утга гарахаас нарийн утга үгүй, өгүүлбэрийг буруу тасалсан гэх мэт бэрхшээлүүдтэй байна. Ц.Дамдинсүрэн яаж билэрснээ ойлгомжтойгоор бичжээ. Асуудал Ц.Дамдинсүрэнгийн нууц товчоо мануусд ойлгомжтой, ойлгомжгүйд бус Ц.Дамдинсүрэн Монголын нууц товчоог эс ойлгосонд оршиж байна.

Хадан бичгээ сэрээж байж Монголын нууц товчоог сэрээнэ

Эрт ургасан чихнээс хожуу ургасан эвэр! Мань Руни бичгийг Түрэг, Уйгурын бичиг биш Монгол бичиг байх ёстой гэсэн баримтлалаар анх судалж эхэлсим. Судалгааны явцад Уйгур, Түрэг гээд байгаа бичиг нь өнөөгийн Халх, Буриад мөн Ойрдын хойчис болох Өөлд, Торгууд (гэх мэт) нарын дээдсийн бичиг гэдгийг тогтоов. Уг бичиг Стамбулын турк үндэстэний (Сэлджүк Персийн эрлийз болно. Аль эрт үгүй болсон Түрэг төрийн нэрийг мал ахуйтаны нийгэм байгууламжийг үл мэдэх Персүүд Сэлджүкүдэд 350 жилийн даараа өгчээ. Баруун түргийн хаант улс Персийг анх эзэлж байхад бүх мал ахуйтныг Түрэг гээн Персүүд ойлгожээ. Түрэг төрийн хур Үсүнийхэн дотор Сэлджүкийн дээдэс багтана. Энд нэг том түүхэн, манай үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой ялгаа бий. Ашна овгийнхон Түрэг төрөө Өтүгэнд байгуулж байсан бол Сэлджүкүүд хэзээ ч байгуулж байсангүй) дээдсийн бичиг огт биш гэдгийг тогтоов. Уг бичигт ганц ч араб, перс үг байхгүй байна. Гол тэгины хадан бичиг дэхь бага бичиг нь хамгийн их төрийн хэллэгтэй, Радлов, Малов нарын маш буруу тайлсан, хамгийн хэцүү уг хэсгийг бүтэн сэрээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуайн тушаалаар байгуулсан ажлын хэсэгт өгсийм. Уг ажлын хэсгийг Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга (Ph.D) Ц.Батдорж ахалсим. Уг найман хүнээс бүрдсэн ажлын хэсгийн гол зорилго нь уг бичиг өнөөгийн монгол улсын иргэдийн өвөг дээдсийнх мөн эсэхийг тогтооход оршиж байв. Бүхэл бүтэн гурван сарын хугацаанд эх сурвалж сэрээсэн надтай ганцхан удаа уулзаж (уулзахаас зайлс хийв тэд) дүгнэлт гаргах шаардлаггүй гэсэн бичгийн маньд Ц.Батдорж ганцаараа ирж гардуулав. Цорын ганц уулзалтаас эх сурвалж судлаач мань, цээж дүүрэн мэдээлэлтэй ШУА-ийн докторуудын хооронд асуудалд хандах соёлын зөрүү их байгааг харав. Тэд нар намайг байцаан, шалгаж, хөлс шүүсийг минь гаргахын оронд гурван сар надаас зугтав. Шууд хэлэхэд ажлын хэсгийнхний мэдлэгээс хол ахадсан мэдээлэл тэдэнд өгчээ гэдгээ мань билрэв. Ажлын хэсгийнхэн надаас зугтаж болно, эх сурвалжаас тэд зугтаж эс чадна. Энэ тухай уншигч та бүхэнд дэлгэр мэдээлэл хожим хүргэх болно.

Монголын нууц товчоонд өгүлэрүн гэдэг үгний дараа тухайн хүний шууд хэлсэн үгийг бичдэг. Өгүл-Үглэ нэг үг + ор (үргэлжлэх хугацаа заана) + н (одоо цаг). Уг үйл үгийг Ш.Чоймаагуай орчин цагийн “өгүүлэхдээ” гэсэн үг гээн өөрийн номондоо бичжээ. Ш.Чоймаагуай! Монголын нууц товчооноос 500 орчим жилийн өмнө бичигдсэн хадан бичигт үйл үгийн уг хэлбэр,өнөөгийнхтэй ижил утгыг агуулсан байдаг юм аа. Тэгэхээр “өгүүлэхэд” гэдэг нь орчин цагийн хэллэг биш эрт дээрээсээ төв хэллэг байжээ гээн биширч болно. Энэ тухай хожим өгүүлэх болно. Хадны бичгийг сэрээх ажил маш амжилттай явж байна гээн уншигч таньд хэлэхэд таатай байна. Монголын нууц товчооны сэргээлтэнд хувьсгал гарна гэдгийг та бүхэнд хариуцлагтайгаар амлахад таатай байна. Маш ойлгомжтой бичигдсэн Монголын нууц товчоог сэрээж чадахгүй байгаа нь эх хэл судлаач үгүй болсны учир. Түүхий, шүүрхий түвшинд (статустай) байгаа Монголын нууц товчоогоор доктор болсон олон докторуудын ажил үнэ цэнэ багатай гэдгийг монголчууддаа хэлэх нь зүйтэй гээн мануус зөвшөв.

Оюуны тэсрэлт

Сэргэлэн Интернашионал Экспедишионы нийтлэлүүдийг анх уншиж буй нэг нь солиотой, арай хэтрүүлэгтэй, ой тоонд буухгуй байна гээн уулгалах нь элбэг. Юунаас ийм уулгал гарч буйг мануус мэдэхийн дээдээр мэдэж байна. Мануусын эх сурвалж тайлан бичиж буй үнэн түүх, сургуульд заалгасан, харийхнаар бичүүлсэн, эх сурвалжгүй албан түүх хоёрын хооронд ийм солиотой, ой тоонд буухгуй зөрүү гарч байна. Манай баг уг зөрүүг үндэсний аюулгүй байдалд их хортой байна гээн бас уулгалж байна. Ийм зөрүү нь дэлхий хавтгай гэсэн ухагдхуунаас дэлхий бөмбөрцөг гэсэн ухагдхуун руу шилжсэн шиг үгүй болох болно. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг эх сурвалжгүй түүх бичсэнээс энэ өдгөө хэн дуртай нэг нь нөгөөгийнхөө урд түүхч гээн мэдэмхийрч байна. Эх сурвалжгүй бичсэн түүхийн орон зайнд чи би-гийн асуудал Монголдоо чухал, гадныхны өмнө ийм түүхчид бүгд боол. Өөрсдийн эх сурвалжийг сэрээж чадахгүй байгаа учир өөрт нь тааруулж бэлдсэн гадны бэлдэцийг түрүүлж бусдад түгээсэн нь мэдлэгтэй нэгэнд тооцогдож байна. Эх сурвалжаар бичигдсэн түүх өөр орон зайг, өөр соёлыг авчирна. Эх сурвалжийн өмнө гадаад дотоодын судлаач гэхгүй бүгд ижил. Эх сурвалж дээдэлсэн орчинд (Монголоос бусад нь ийм) нэг нэгнийхээ өмнө ухаантай харагдах шаардлаггүй. Эх сурвалжийг яаж сэрээж байна, яаж тайлж байгаагаар тухайн судлаачийн хувь нэмэр дүгнэгдэнэ, тэр хэмжээгээр түүх бүтэн болно. Эх сурвалж дээр тулгуурлаагүй, мэдлэг агуулаагүй түүх бичих эрх энэ өдгөө ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнд үгүй болжээ. Өнөөдөр манай түүх ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, МУИС түүхийн танхимын дөрвөлжин байшингийн хүрээнд хэмжигдэхгүй. Манай түүх түүхэн эх сурвалжийн хүрээнд тайлбарлагдана. Зөвхөн эх сурвалж сэрээсээр түүх сэрнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...