Генетикийн шинжилгээний дүнг буруу тайлбарлаваас Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын гарал үүсэл, нутаг усны түүх гуйвуулагдах аюултай.
СИЭ ТББ ОХУ-ын ШУА-ын Сибирь салбарын судлаачдын “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд гарсан “Эртний Төв Ази дахь мал аж ахуйтан Хүннүчүүдийн митохондраль ДНК-ааг судалж, тэдний эм генийн сан нь Төв Азийн орчин үеийн монгол хэлт хүн амынхтай маш ижил байгааг олж мэдсэн” сэдэвтэй нийтлэлийг www. антропогенез.ру сайтаас аван, шүүн дүгнэж ухагч танд цуврал нийтлэлээр хүргэнэ.
Эртний хүмүүсийн генийг дан ганц генетикчид судлан дүгнэж чадахгүй, тэдэнд ийм боломж үгүй. Генетикийн шинжилгээ нь өндөр технолог боловч ч угтаа техник ажиллагаа.
Генийн судалгаанд орох дээж аль цаг хугацаанд хамрагдах, дээж олдсон газар усны нийгэм байгууламжийг өгүүлсэн бичгэн эх сурвалж дахь түүхэн мэдээлэл мөн ахуй, соёлыг нь өгүүлэх археологийн олдвор гэх мэт олон мэдээллийн нэгдлээр генетикийн шинжилгээний үр дүн зөв тайлбарлагдана.
Тийм учир “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд Ноён Уулын түүхэн дурсгалыг судлах ажлыг олон жил удирдсан, ОХУ-ын ШУА-ын Сибирь салбарын Археолог этнографийн Хүрээлэнгийн шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан Наталья Полсьмак, Оросын антропологч В.П. Алексеев, И.И.Гофман, Оросын ШУА-ын Сибирь салбарын Цитолог генетикийн хүрээлэн, Археолог этнографийн хүрээлэн хоорондын молекулын түвшинд палеогенетикийг судлах секторын удирдагч Александр Пилипенко нарын олон салбарын судлаачдын хамтын судалгаа нийтлэгджээ.
Сибирийн судлаачдын судалгаан доторх генийн шинжилгээний үр дүн нь СИЭ ТББ-ын Хүн үндэстэн монголчууд “Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын сав талаас хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй”-г баталсан үсэг бичиг, түүх соёл, археологын судалгааны үр дүнтэй олон талаар таарч байна.
Уг судалгаанд Оросын ШУА-ын Сибирь салбарын судлаач Наталья Полсьмакийн мал аж ахуйтны нийгэм байгууламж тухай суурь мэдлэг дутуун улмаас, Хүн гүрний улс төр, эдийн засгийн байдалд тэр зөв дүгнэлт өгч чадахгүйн улмаас ийм чухал ач холбогдол бүхий хүннүгийн генийн судалгаанд түүний өгсөн оновчгүй, үндэслэл муу тайлбарыг СИЭ ТББ бичгэн эх сурвалжаар засан залруулна.
Мөн судлаач Александр Пилипенкогийн дээж авалтанд анхаарах зүйл, мөн уг нийтлэлд гарсан шинжлэх ухаан ч биш улс төрийн өнгө аястай мэдэгдэлийг залруулж та бүхэндээ тайлбарлана.
Нэг үгээр Сибирийн судлаачдын ерөнхий судалгаанаас нь генийн судалгааны үр дүнг таслан авч түүхэн эх сурвалжаар СИЭ ТББ тайлбарлаж залруулна.
Хүннүчүүдийн генийн судалгаа
Сибирийн судлаачид: “Төв Азийн мал аж аж ахуйтан Хүннүгийн митохондраль ДНК-ааг судалж, тэдний эм генийн сан нь Төв Азийн орчин үеийн монгол хэлтэй хүн амынхтай маш ижил байгааг олж мэджээ” гээн уг сэтгүүлд нийтэлжээ.
Өнөөгийн Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын савд орших орчин үеийн монгол хэлтэй хүн амын ДНК дахь эм гений сан нь Хүннү гүрний гентэй маш ижил байгааг Сибирийн судлаачид олж тогтоожээ.
Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын савд Хүннү, Сяньби, Жужань, Түрэг, Уйгур, Их монгол нь бие даасан, харилцан хамааралгүй үндэстнүүд биш, төрүүд байжээ гэдгийг уг судалгаа мөн давхар баталж байна.
Үндэсний эх сурвалж судлаач СИЭ ТББ Оросын ШУА-ын Сибирь салбарын энэхүү судалгаанд хийх нарийн тайлбараа цуврал нийтлэлээрта бүхэндээ хүргэнэ.
Үргэлжлэл бий.