Шорлог - Алтан дэвтэр 5
Цувтрал нийтлэл тавдугаар хэсэг /Шорлог/
2985 5

СИЭ ТББ-ын хамт олон Алтан дэвтэр номыг сэрээх ажиллаа эд хийж буй. Энэ удаа нэг сонирхолтой зүйлийг өгүүлье.

Мин төрийн Хунньу (1368-1398) тооллын үеэр Мин төрийг байгуулагч Чжу Юаньчжан зарлиг буулган, Судар бичгийн хүрээлэнд монгол хэл заажаху 火原洁 Хуо Юань Жи, 马懿赤黑 Ма Уи Жи Хэй гэх хоёр хүнээр Юань төрийн ордноос хураан авсан чухал номыг ханз үсгээр галиглуулсан цагаас хойш 1941 онд ЗХУ-ын монгол судлаач С.А:Козин уг галигыг орос хэлнээ утгачилан хөрвүүлжээ. С.А.Козины ажлыг Ц.Дамдинсүрэн өөрийн зохиосон “шинэ монгол” хэл рүү 1947 онд “Монголын нууц товчоо” нэрээр хөрвүүлэн гаргажээ. Ц.Дамдинсүрэнгийн уг ажил нь уран зохиол гэхээс эх сурвалж үл болно.

СИЭ ТББ 火原洁 Хуо Юань Жи-гийн галигнаас ганц ч өгүүлбэрийн бүтцийг үл хөндөн, ганц ч үгний төгсгөлийг үл солин Алтан дэвтэр номыг амжилттай сэрээж бүй. Судалгаагаар манай өвөг дээдсийн өгүүлбэрийн бүтэц ямар нягт, яаж нарийн утгыг гаргаж буйг мэдрэх дутам тэдний хэл зүйг бишрэн баярлахым бид. Өнөөгийн “шинэ монгол” хэлтэй харьцуулахаар өр өвдөх юм.

Ингээд шорлогын тухай сонирхолтой хэсгийг хүргье.

12.2-р өгүүлбэр

“хавиргаар инү авт инү ширажү букуй” гээн өгүүлбэр дунд оров. Энд юун тухай өгүүлж бүйг мэдэхийн тулд эхэлж үг бүрийг тайлбарлая:

  1. Хавиргаар нэр үг, эрхшээх тя; хавирга үндэс; +р эрхшээх тя.
  2. Инү -нь III бие төлөөлөл тодотгол; хадан бичигт нэр үгийн араас 𐰤-нь гэж бичигджээ.
  3. Авт үйлээс үүссэн нэр үг; ав үйл үг, үндэс; +т нэр үг үүсгэгч авт гэдэг нь авцаа гэдэгтэй ижил авсан юмыг заана.
  4. Ширажу үргэлжлэх хуучин цаг; шир-шар үйл үг, үндэс, идээг гал дээр болгох гэх утга тээнэ; +жу үргэлжлэх хуучин цаг үүсгэгч.
  5. Бухуй нь бу + үе хоёр үгний ижгүр; хадан бичээст 𐰉‏𐰆‏-бу энэ гэх утгаар оров, Диван Лугат тольны 5645-д бу-энэ гэх утгаар оров; + үе нь хугацаа заана; дундах чийргэвч Х-г гээж болно. Бухуй нь энэ үе гэх утга тээнэ.

Ингээд бид бүх үгийнхээ утгыг мэдэж бүй тул хамтаар өгүүлбэрийн утгыг гаргая.

Габиргаар инү гэхийн “инү” нь 3-р биед орших авт нэр үгийг төлөөлж бүй.

Авт инү гэхийн “инү” нь 3-р биед орших хавирга нэр үгийг төлөөлж бүй.

Тэгэхээр авт нь хавирганаас шулан авагдсан мах болж байна. Хавирга нь шулагдсан хавирга болж байна. Тэгэхээр хавиргаар нь авт шарж байжээ. Хавирганаас авсан авт гэх утгыг гаргахын тулд “инү” төлөөлөл тодотгол “авт”-ын араас оруулжээ.

Ингээд юу болсныг сэрээе. Эхэлж урт хавиргаас нь махын шулаад, шулсан махаа хэсэглээд, шулсан хавиргандаа махаа шоролжээ. Энэ тохиолдолд хавирган шортой шорлогны махан дунд орших яс галд үл шатна.

Одоо өгүүлбэрээ эргэн нэг харцгаая: “хавиргаар инү авт инү ширажү букуй”. Тэгэхээр “Нөхөр шорлогтой” гээн үл таних нэгнийг хамгийн ил шинж болох шарж буй шорлогоор нь Добун мэргэн дууджээ.

Өгүүлбэр зүй нь хүн хэлний “араг яс” юм. Бид өгүүлбэрийн бүтцийг үл эвдэн, үгний төгсгөлийг үл өөрчлөн өгүүлбэрийн утгыг гаргав. Уг хэсгийг өөрөөр тайлбарлах боломжгүй.

Ингээд С.А.Козины сэрээлтийг харцгаая.

“готовил жаркое из его ребер, из верхних коротких ребер”- “богино хавиргаар нь шарлаг (жаркое-шарж болгох хоол) хийж байв”. С.А.Козин богино хавирга гэх үг гаргаж ирэв. Авт гэх нэр үгэнд хавирга гэх утга оршихгүй. Мөн “авт”-ын араас орох 3-р биеийн төлөөлөл тодотгол “инү” юуг зааж буйг ман эр огт билэрсэнгүй.

С.А.Козин abit желудок (зверя)-авт-амьтны дотор гэж бичжээ. Уушиг зэлтийн тэр хүн авсан тухай уг сурвалжид оржээ.

Ингээд Ц.Дамдинсүрэний орчуулгыг харцгаая.

“хавирга цоройг шарж байхад уулзаж” гээн бичжээ. Уг өгүүлбэрт цорой, хавирга /нэрлэх тя/, байхад, уулзаж гэх үгс эс оржээ. Уг хэсэгт орших таван үгсийг бүгдийг нь Ц.Дамдинсүрэн өөрчилсний улмаас өгүүлбэрийн утга будилжээ.

Ш.Чоймаагын орчуулгыг харцгаая.

“Хавиргас инү, авид инү шарж бүхүйг” гэж бичжээ.

Харин тайлбараа Ш.Чоймаа ингэж хийжээ: “Түүний хавиргануудыг, тухайлбал цоройт авит (богино) хавиргыг нь шарж байхад учирч”. Ш.Чоймаа С.А.Козиноос уг хэсгийг хуулжээ. С.А.Козин Ш.Чоймаагаас уг хэсгийг хуулах боломж үгүй.


“yabire γaar ino abit ino siraju”-С.А.Козины ашигласан 1941 оны галигт “хавиргаар” гэж оржээ.

“gabirgaar inu apit inu siraju” гэж Б.Сумъяабаатар, ӨМӨЗО-ны судлаач Баярын галигт оржээ.

Hitoshi Kurbayashi, Т.Дашцэдэн нарын галигт gabirgas гээн оржээ.

Ингээд аль нь зөв гэдгийг өгүүлбэр зүйгээр шалгая.

“Хабиргас инү, авт инү шаражу бухуй” гэх өгүүлбэрт Хавиргас гэдэг нь олон тоо байх боломжгүй. Хэрэв олон тоо байвал урьд нь гурван хавиргас гэх мэт заавал тоо тодотгол орно.

Хабиргаас гээн гарахын тийн ялгалд уг үг оршвоос үйл үг нь утга зүйгээр шаражу байж боломгүй. Хавиргаас махын шулажу, аважу гэх утга орно. Хавиргандаа орших мах нь авт биш, хавиргаас нь авсан махаа авт гэнэ.

Тэгэхээр хүн хэлний өгүүлбэр зүйгээр “хабиргаар инү” галиг нь зөв болж буй.

Ийм мэтээр судалгааны явцад маш олон сонирхолтой, зөв сэрээх өгүүлбэр, үг хэллэгтэй СИЭ ТББ судлаачид тулгарч байна.

Хүн хэлний өгүүлбэр зүй нь хүн хэлний утгын “амилал” юм.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зочин
2020-07-16 · 59.153.113.25
Дамдинсүрэнгийн бичгээр бичих мөртлөө Дамдинсүрэнг муулах нь хөгжилтэй. Хүн муулахгүйгээр бичиж чадахгүй юу. Бичвэрээс чинь өмхий үнэртэж байна
Дэмжигч
2020-07-16 · 150.129.142.153
Бичвэрээс өмхий үнэрлэж чадаж байна. Мундаг үнэрлээч байна шүү кккк
Зочин
2020-07-16 · 192.82.70.246
Дамдинсүрэнг муулаагүй, хийсэн бичсэнийг нь л дурдаж байна ш дээ. Заавал магтах муулах гээд хэрэггүй. Оносон бол оносоор нь таасан бол тааснаар нь хэлэх хэрэгтэй. Түрүүчийн монгол нь дөхүүлсийн б., дараагийнх нь илүү ойртуулж бгаа юм б. Жинхэнэ монгол эх нь 100 жилийн дараа олдвол тэр үед бас л олон онигоо илэрнэ дээ.
Нараа
2020-08-30 · 103.10.22.30
Авид гэдэг нь илт төвөд үг нэр болох бөгөөд Авид Шангадын орон гм, ер Да тэргүүтэй эрдэмтдийн "хөрвүүлэг" нь түүх бичлэгтэй холбоогүй уран зохиол талдаа ойр гэдэгтэй санал нийлнэ, төвөд хэлт уран зохиол, сонгодог монгол бичгийн хэл гэж өөрсдөө итгэж сүслэж байсан тэр цагийн явдал юм, түүх бичлэг бол цагтйн аясад автахгүй
Зочин
2020-09-09 · 65.49.2.83
Агуу агуу. Ингээд үзэхээр яг л логиктой утга авцалдаатай юм байсан байна. Ингэж сэрээж байгаа та бүгдэд амжилт хүсье.