Луу
Энэ зун Улаанбаатар Их сургуулийн багш, археологч Д.Эрдэнэбаатар алтатсан хос мөнгөн луу олсон нь 2019 оны Дэлхийн Топ 10 археологийн олдворт шалгарав.
1338 0

Энэ зун Улаанбаатар Их сургуулийн багш, археологч Д.Эрдэнэбаатар алтатсан хос мөнгөн луу олсон нь 2019 оны Дэлхийн Топ 10 археологийн олдворт шалгарав. Профессор Д.Эрдэнэбаатар нь метал эд олсон уу? мал аж ахуйтнаас Луу үүдэлтэй гэсэн баримт олсон уу?

Сайн олдвор олох нэг зүйл. Түүнийхээ утга учирыг олж чаддаг байх үүрэгтэй. Олдворыг үнэгүйтүүлж эс болно.

Лууны дүрс анх хаанаас олдсон бэ?

1989 онд Дунд орны хадны сүг зураг судлаач Gai shan lin (盖山林) гэдэг хүн Өвөр Монголын Улаанцавын Дархан мянган хошуунаас 12 иш амьтны дүрс бүхий хадны зураг олжээ. Уг зургийг НЭӨ VIII-V зуун буюу Хавар Намрын улсын үед Дунд орны судлаачид хамааруулж байна. Ингээд НЭӨ VIII-V зууны түүх нь “Түүхэн тэмдэглэл” дэх үндсэн бичвэр 4-т Чжоу улсын түүх болон Хавар Намрын улсын түүх гээн бичигджээ. Эдгээр улсууд нь Шар мөрөн Хөх мөрний дунд оршино. Харин Улаанцав аймгийн Дархан мянган хошуу нь тухайн үед мал аж ахуйн Цюаньрун улсын нутаг дэвсгэр байжээ. Хожим Дунху буюу Дорно ху, түүний дараа Сяньби, Сяньби-гийн дараа Киданы үндсэн газар ус болно. Дархан мянган хошуунд олдсон Лууны зурагтай хадны зураг мал аж ахуйтных болно. Анхны лууны олдвор нь мал ахуйтных.

Энэ бол факт.

Дараагийн анхны гурван хэмжигдэхүүнт хос лууг Д.Эрдэнбаатараар удирдуулсан археологын баг Архангай аймаг дахь Хүннүгийн булшнаас илрүүлэв. Энэ бол факт.

Улаанцавын хоёр хэмжигдэхүүнт луу, Архангайн гурван хэмжигдэхүүнт лууны дүрс ижил.

Хан төрийн Уди хуанди (НТӨ 140-87 он) он тооллоо өөрчилж, шинэ он тооллоо Тайчу Ли гээн нэрийджээ. Он тоолол шинэчлэх ажилд Сыма Цяни оролцжээ. 12 жил нэг мөчлөг болж жил болгон амьтны нэрээр нэрлэгджээ.

Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” дэх Тэнгэрийн ордын бичиг-т 12 жилийн нэрсийг ингэж тэмдэглэжээ: 摄提格、单阏、执徐、大荒骆、敦牂、叶洽、涒滩、作鄂、阉茂、大渊献、困敦、赤奋若

Эдгээр ханзыг уншиж чадсан хүн өнөөг хүртэл байхгүй. Бүх насаараа судлаад тайлж чадаагүй хүмүүс олон гэнэ. Харин Дунд орны Үндэсний их сургуулийн профессор Jin Gang тайлбарласнаар单阏-гийн дуудлага бол туулай гэсэн монгол (хүн) үг гэж үзжээ.

Хулгана, үхэр, бар, туулай, могой, морь, хонь, мич, тахиа, нохой, гахай, луу 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх уламжлал Хан улсын өмнө Дунд оронд байсангүй. Дунд орны нэрт эрдэмтэн Гуо Мо руо-гийн (郭沫若1892 – 1978) археологийн судалгааны ажил болох "Ши жи ган" (释支干)-д Хан үндэстэн 12 газрын иш эрхтэн гэдэгийг бүтээсэн хэдий ч 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх уламжлалтаa огтхон ч хамаагүй гэж үзсэн байна. Тэр 12 жил нь Дунд орны үндсэн соёл биш гээн өгүүлжээ.

Харин Манж Чин улсын судлаач Zhao yi 赵翼 хэмээгчээс 12 амьтанаар 12 жилийг төлөөлүүлэх уламжлал нь эртний мал аж ахуйтнаас үүсэлтэй гэж үзжээ.

Манай Тариатын хүн бичигт Үлү жил буюу Луу жил гэж гарна. Үлү-луу нь ус-сү гэдэгтэй ижил орон нутгын аялгын зөрүү. Луу-Лун нь окио-окин (охин), коу-коун (хөвүүн) гэдэгтэй ижил орон нутгын аялгын зөрүү. Энэ өдгөө Монгол улсын нутаг дээр Лун буюу Лүн нэртэй газар ус 28 байна. Хүннүгийн хот нь Лүн буюу Луу хот гэж нэртэй байжээ.

Тэгэхээр Дунд оронд өнөө Луу-г Лун гэдэг нь мал аж ахуйтны соёлын улбаа дуудлага болно.

Дунд орны Цинь (НТӨ 221-207) төрөөс өнөөг хүртэл 2240 жил болжээ. Энэ хугацаанд мал аж ахуйтнаас Дунд оронд төр барьсан улсууд нь Цинь (НТӨ 221-207), Умард Вэй 386-535, Умард Чи 550-570, Тан 618-907, Юань 1271-1368, Манж Чин (1636-1912). Нийт 2240 жилийн 867 жилийг мал аж ахуйтан угшлынхан төр барьжээ. Луу буюу Лүн нь Дунд орны соёлын хэсэг болсон нь ийм учиртай.

Дунд орны домогт эхний төрүүд нь бас мал аж ахуйтнаас хэсэглэн салсан хүмүүсийх болно. Тэд хамгийн анх гол усыг номхотгожээ. Чжоу улсын эхлэл нь мөн Баруун Рун, Ди-гээс үүсэлтэй. Чжоу улсын бичигт Лууны тухай охор өгүүлнэ.

Өнөөдөр Хүн үндэстний луу нь нохой биетэй, Дунд орны луу нь могой биетэй гээн өгүүлэх нь утга үгүй. Дунд орны Луу нь мал ахуйтны 12 жилийг авснаас хойш тэдний нутагшуулсан залуу Луу болно. Дунд орны Хань төрөөс өмнө, мөн Хань төрийн үед хамаараалтай лууны олдвор гараагүй, гарах ёсгүй.

Монгол Улсын БСШУС яамнаас энэ сэдвээр археологчдийн дунд Олон улсын хурал зохион байгуулах үүрэгтэй болов уу. Энэ бол манай соёл. ЮНЕСКО-д бүртгүүлэх үүрэгтэй.

Сэргэлэн Интернашионал Экспедишионы гол үүрэг бол үндэстнийхээ ой санамжийг сэрээх. Д.Эрдэнэбаатарын багын олдворыг өнөөгийн монголчууд хөөрхөн хос луу гэж харах ёсгүй. Энэ бол манай үндсэн соёл. Дэлхий дахинд түгсэн хүн үндэстний маань эртний соёл юм. Эдгээр олдворууд мануусын үндэсний ой санамжийг сэрээж байна. Монгол хүн Луу-г хараад шууд манайх гэж билэрэх ёстой.

Сэрцгээ Монголчууд аа!

Энэ нийтлэлийг англи хэлнээ орчуулан тавих шаардлагатай.

Битигч Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...