Хүн хэлээрээ зөв өгүүлцгээе!
Цуврал 5
1353 5

Тариа

Хүн үндэстэн монголчуудын хувьд тариа гэх үг нь хүрэл зэвсэг бий болохоос урьд, бэлчээрийн мал аж ахуй, төр улс үүсэхээс урьд хэрэглэгдэж байсан тул уг үг нь 5000-аас дээш жилээс өнөөг хүртэл эрхэлж бүй манай тариалах аж ахуйн мөн чанарыг илэрхийлнэ. Уг үгний этимолог (эх утга, жинхэн утга), морфологийг (үгийн үүсэл, бүтэц) сэрээхийн хирээр хүн үндэстэн монголчууд бид үүх түүхээ зөв ухаарч, уг үгийг утга төгөлдөр хэрэглэнэ.

Ингээд СИЭ ТББ судалгааг та бүхэндээ хүргье!

Юуны түрүүнд Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” дахь тариа, будаа, буудай, амуу үгний тайлбарт СИЭ дүгнэлт өгнө.

Уг толинд:

  1. “Тариа – тарьж ургуулах амуу будааны нийтлэг нэр” гэж бичжээ. Амуу, будаа гэх хоёр өөр ургамлыг нэг ургамал болгон тэр бичжээ. Эдгээр үгсийн этимолог - эх утга буюу жинхэн утгыг үл мэдэх хүний хийсэн тайлбар гэж СИЭ ТББ дүгнэж байна.
  2. “Будаа – үр тариа, будаа тариа; шар будаа, цагаан будаа” гэж бичжээ. Энд Я.Цэвэл үр тариа хоёрыг нэг ухагдахуунд оруулж байна. Будаа-буудай нь нэг үгний хоёр аялга болохыг шар будаа, цагаан будаа гээн амуу, тутурга, будаа гурвыг холин тайлбарлажээ. Ийм алдааг нь СИЭ залруулна.
  3. “Буудай – цагаан гурил хийдэг тариа” гэж хэрэглээ талаас нь тэр бичжээ. Ийм утга зүйн тал тайлбарыг үр хойчисдоо үлдээж эс болно.
  4. “Амуу – будаа тарианы ерөнхий нэр; амуу будаа” гэж тэр бичжээ.

Я.Цэвэл амуу гэх тариатай ургамлын нэг төрлийг, будаа гэх тариатай ургамлын өөр төрөлтэй холин тайлбарлажээ. Ийм буруу тайлбарыг СИЭ засан залруулна.

Я.Цэвэлийн үед эх сурвалж судлал гэх ухагдахуун үгүй байсан тул тариа болон тариатай холбогдох үгний эх утгыг ухаарахгүй тайлбарласнаас гадна эдгээр үгийн үүсэл, бүтцийг нь тэр эс тайлбарлажээ. Үгийн үүсэл, бүтцийн тайлбар аливаа үндэстний тайлбар толинд заавал байх ёстой.

Ингээд эх сурвалж сөхөцгөөе!

VII-VIII зууны Тариатын хүн үсэгт бичээст 𐱃‏𐰺‏𐰍 тарг гэж тариа гэх үг бичигджээ. Энэхүү бичээс Сэлэнгэ, Орхон, Туул, Хараа, Бороо голын саваар тариа тарьдаг тухай өгүүлнэ. Харин тариа гэх үгний тайлбар XI зууны Диван Лугат толины 2008-д “тариг – зерновые растения”, тариатай ургамал гэжээ.

Уг номд буудай, амуу хоёул тариа гэж тодорхойлогджээ.

XI зуунд Махмуд ал Кашгари тариг (тариа) гэх үгний утгыг хөдлөшгүйгээр сайн тайлбарлажээ. Ингээд ухагчдынхаа мэдлэгийг зузаатгах үүднээс тариаг орос, хань, англи хэл дээр та бүхэндээ хүргье. Тариа нь орсоор зерно, англиар grain, казакаар астық, узбекээр makkajo'xori, киргизээр жүгөрү, туркаар tahıl, ханиар 麦 гэж нэрлэгдэнэ. Тариа гэх үг төрт улс үүсэхээс урьд, бэлчээрийн мал аж ахуйтны хэл ижилсэхээс урьд үүссэн тул өнөөгийн турк, узбек, казак, киргиз хэлэнд байхгүй байна. Энэ үг манай түрэг төрийн хадан бичээсд болон Диван Лугат толинд оршино. Энэ үг Истамбулын туркын үгийн санд байхгүй байна.

Амуу, арвай, буудай, тутурга нь бүгд түрүүтэй, мөн түрүүндээ тариайтай тул амуу тариа, арвай тариа, буудай тариа (будаа тариа), тутурга тариа гэж нэрлэгдэнэ. Эдгээр гол тарианы гарал үүслийн бүдүүвчийг доор зургаар харуулахыг бид хичээв.

Тариа үр хоёрын ялгаа.

Тариа нь буудай, амуу, тутурга, арвайн түрүүнд орших зууван биет. Түрүүндээ олон тариатай байх тутам, түүний ширхэг бүр нь том байх тутам ургац их хураагдана. Хураасан тарианаасаа дахин ургуулахаар хадгалах хэсгийг нь үр гэнэ. Амуу, буудай, тутурга, арвай гэх ургамлын түрүүнээс хураасан тарианы тодорхой хэсгийг үрэнд авч үлдэнэ. Өнөө хүн үндэстэн монголчууд дахин ургуулдаг, үржүүлдэг тариагаа үр гэнэ.

Үр гэх үгийн үндэс дээр үйл үг үүсгэгч +ж залгахаар үрж (үржих - олон болох) гэх үйл үг үүснэ. Мөн уг үндэс дээр үйл үг үүсгэгч +л залгахаар үрэл (үрлэх – үр тарих) гэх үйл үг үүснэ.

Диван Лугат толины 840-д уруглуг бугдай – үрэлгээнд хадгалагдах буудай (будаа) гэж бичжээ. Уруглуг бугдай нь “ургуулах буудай” юм.

Харин Диван Лугат толины 205-д уруг – үр гэж оржээ.

Өнөө Хүн үндэстэн монголчууд үржүүлэхээр авч үлдсэн тариагаа үр гэнэ.

Үр нь орсоор семя, англиар seed, казакаар тұқым, туркаар tohum, ханиар 种子, таджикаар тухм гэж нэрлэгдэнэ. Казак, туркууд персийн тариалах соёлын төлөөлөл тул тэд таджик перс хэлээр үрийг “тухм” гэж нэрэлж байна. Ийм үг XI зууны Диван Лугат толинд үгүй.

СИЭ ТББ судалж байгаа Хүн үсэгт эртний төрийнхөө бичээс, Алтан дэвтэр, Диван Лугат толь болон бусад олон түүхэн эх сурвалжуудаас гаргах мэдлэгээ өнөөгийн мэдлэгтэйгээ нэгтгэн Хүн хэлний тайлбар толийг бичиж байна. Энэхүү толинд үгний эх утга, үүсэл, бүтэц нь ийм хэлбэрээр тусгагдана.

  1. Тариа – ганц үртэй (Monocotyledones) үрийн ургамал, түрүүндээ үрээ тээнэ. Амуу, буудай, арвай, тутурга бүгд тарианы төрөл буюу тариатай ургамал. Тариа (тариг) гэх үгийг хүн үсэгт Тариатын бичээс, XI зууны Махмуд Ал Кашгарийн бичсэн Диван Лугат ат Турк толинд тайлбарлажээ.
  2. Тариа нь ганц үртэй үрээс ургах ургамлын түрүүнд орших зууван үр. Тариа хураах гэдэг нь уг үрийг хураахыг хэлнэ.
  3. Амуу – ганц үртэй үрийн ургамал. Тарианы төрөл учир амуу тариа гэж хэлнэ. Амууг хүн үндэстэн монголчуудын өвөг дээдэс бэлчээрийн мал аж ахуй эрхлэх цаг үеэс эрт урьд тариалж байжээ.

СИЭ ТББ-ын Хүн хэлний тайлбар толь гарах үеэр уг үгний тайлбар баяжигдах ёстой.

Тариа гэх үгийн үүсэл, бүтэц

Диван Лугат толины 5925-д тари – газар хагалах, боловсруулах; 3608-д тарил-үр суулгал гэж оржээ.

Тэгэхээр XI зуунд тари гэх үйл үг газар хагалах, үрлэх буюу үр суулгах гэх утга агуулдаг байжээ. Тэгэхээр тари (тарих) нь газар хагалж, үр суулгах үйл болж байна.

Диван Лугат толины 2008-д “тариг – тариатай ургамал, үүнд буудай, амуу орно” гэж бичжээ.

Диван Лугат толины 5846-д таригжи – таригч гэж бичжээ.

Одоо тари гэх үйл үгний үндсээс бусад үгс яаж үүссэн, үүсэн үгний бүтцийг та бүхэндээ тайлбарлах боломж бүрдэв.

Хүн хэлэнд “тари” гэх үйл үгийн хойноос +г, +ц (шуугих гийгүүлэгчид), +й, +т залгаж нэр үг үүсгэнэ.

Тари-тариг, тарий, тарьц, тарид.

Диван Лугат толинд тари гэх үйл үгнээс тариг гэх нэр үгийг үүсгэсэн бол өнөөгийн төв аялгаар уг үйл үгнээс тарий (тариа - буруу бичлэг), тарьц гэх үгийг үүсгэн дуудаж байна. Тарид – энэ дуудлага одоогоор СИЭ ТББ-д бүртгэгдээгүй байна.

Диван Лугат толинд “тариг” гэх нэр үгнээс “таригч” гэх нэр үг үүсгэсэн бол Алтан дэвтэр түүхэн эх сурвалжинд тарий гэх нэр үгнээс тарийачин гэх нэр үгийг үүсгэжээ.

Өнөө халх аялганд “нягтлан бодогч”, “малч”, “малчин” гээн дээрх бүх үг зүйн бүтэц оршино.

Диван Лугат толины 3020 тариглаг – тариан талбай гэж оржээ.

Хүн хэлэн нэг үгээр нэг утгыг илэрхийлнэ.

Тариглаг гэх үгэнд морфолог буюу үгийн үүсэл бүтцийх нь задаргааг хийе.

Тари гэх үйл үгийн хойноос +г нэр үг үүсгэгч залган тариг гэх нэр үгийг үүсгэнэ. Тариг гэх нэр үгийн хойноос +л үйл үг үүсгэгч залган таригл (тарийал) гэх үйл үг үүсгэнэ. Тарийал, таригл үйл үг нь тарий (тариа), тариг гэх нэр үгээс үүссэн тул зөвхөн тариатай ургамал тарихад хэрэглэнэ. Мод тарих гэхээс мод тариалах гэж өгүүлж үл болно. Таригл гэх үйл үгний хойноос +г нэр үг үүсгэгч залган тариан талбай гэх утга үүсжээ.

Дүгнэлт:

Тариа гэх үгийнхээ эх утга буюу жинхэн утгыг мэдэхгүйн улмаас бид уг үгээ ухаарч эс чадаж байна. Үр дүн нь Я.Цэвэл уг тольдоо тариа гэх үгэнд баримжаа тайлбар хадаж, уг үгийг баримжаагүй хэрэглэх нөхцөлийг бүрдүүлжээ. Үгнийнхээ үүсэл, бүтцийг мэдэхгүй улмаас таниж чадах үгээ танихгүй, үгийн утга гээгдэх аюул үүсэв.

Хүн үндэстэн монголчуудын төрийн бус байгууллага эх сурвалж судалж буй нь түүхэн том төөрөгдлөөс үндэстнээ гаргахаас гадна ийм академик судалгаа үгүйн улмаас түүх соёлын өвөө хэрхэн үрэн таран хийж бүйг бодит олон жишээгээр ард иргэддээ ухааруулж байна.

Хүрэл үүсэхээс урьд, нэгдсэн төр үүсэхээс урьд та бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан, өнөө мануусын хэрэглэж бүй тариалах аж ахуйн үгс VII-VIII зууны хүн үсэгт Тариатын хадан бичээс, XI зууны Диван Лугат толинд бичигджээ. Энэ нь хүн үндэстэн монголчуудын түүх соёлын өв бөгөөд, монголчуудын эсрэг түүх соёлын түрэмгийлэл үйлдэгч Истамбулын туркуудад СИЭ ТББ-аас барьж буй тэдний толгойны ээлжит өвчин болно. Үгийнхээ этимолог (эх утга, жинхэн утга), морфологийг (үгийн үүсэл, бүтэц) сэрээхийн хирээр хүн үндэстэн монголчууд бид үүх түүхээ зөв ухаарч, үгээ утга төгөлдөр хэрэглэнэ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зочин
2021-09-26 · 192.82.70.93
Хагас солиотуудын солиорол байна оо.
soosody
2022-05-21 · 46.161.11.4
APPENDIX V COMPLEMENTARY AND ALTERNATIVE MEDICINE TERMS e yoga A family of mindbody disciplines that share the goals of the integrated body and mind or the union of the self with the divine. https://newfasttadalafil.com/ - buying cialis online reviews Nvsldh Cialis Senza La Ricetta Mfrhgt Finpecia From India Online <a href=https://newfasttadalafil.com/>buy cialis online forum</a> https://newfasttadalafil.com/ - Cialis Qrymdi
Bupyigh
2022-11-09 · 37.139.53.20
<a href=https://bestcialis20mg.com/>canadian pharmacy cialis 20mg</a> The AS was also adopted to predict CYP2C19 phenotype, which is explained in Table 2
jKkDUMLW
2023-11-29 · 37.139.53.191
<a href=http://sviagrass.monster>what is viagra</a> Salazar GonzГЎlez RA, et al
Ructits
2024-08-19 · 37.139.53.191
g Fasting insulin at 12 and 22 months of age <a href=https://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>buy cialis non prescription</a> Furosemide for Dogs Understanding the Uses, Dosage, and Side Effects of This Diuretic