Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 10 - Хүн хэлний түүх цуврал 1
2247 0

Хүн хэлний түүх цуврал 1

Эрхэм хүндэт ухагч нар аа! Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл судалгаа нь “Хүн хэл дэх үйл үг”, “Хэлний түүх”, “Хүн хэлний үгүүлбэр зүй” гээн гурван цуврал судалгаа болун салбарлах шаардлагатай тул салбар судалгаа бүрийг ангид дугаараар, нийт судалгааг дундын дугаараар бид та бүхэндээ хүргэнэ. Хүн хэл, Орчин цагын гэх зохиомол хэлний тухай цогц мэдлэгийг үргэлжлүүлэн зөв хүргэхийн тулд бид судалгаагаа зайшлгүй ингэж гурав ангилах болов.

Хүн хэлний түүх нь Хүн үндэстний түүхийг үгүүлэх Үндэстний ой санамж доторх нэгэн чухал ухагдахуун учир та бүхэн энэхүү салбар цувралыг бишрэн ухаарай.

Орчин цагын монгол хэл гэх зохиомол хэлний зохиогч нь Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан бол уг зохиомол хэлний түүхийг бичигч нь академич Домийн Төмөртогоо мөнөөс мөн.

Д.Төмөртогоогын “Монгол хэлний түүхэн хэлзүй” ном нь түүний бүтээсэн ганц том бүтээл гээн Орчин цагын гэх зохиомол хэлнийхний хүрээнд яригдана. СИЭ-ний эх сурвалж судалгааг Д.Төмөртогоогын гаргалгаатай харьцуулах үйлийг энэхүү цувралаар эхлүүлж буй бид.

Домийн Төмөртогоо нь “Монгол хэлний түүхэн хэлзүй” номныхоо оршил хэсэгт “...нэрт монголч Г.И.Рамстедт, Б.Я.Владимирцов, Г.Л.Санжеев, Н.Поппе, М.Вайерс, Ц.Б.Цыдендамбаев, В.И.Рассадин нарын…” гээн өөрийнхөө конспектыг нэрэлжээ. Эдгээр гадаад нөхдөөс онцлох хоёр хүн байна.

1. Н.Поппе (1897-1991) нь “Монгольский словарь Мукаддимат ал-Адаб” буюу XIV зууны араб, перс, турк, монгол хэлний тольний монгол хэлний хэсгийг нь сийрүүлсэн боловч Хүн хэлний эртний үсэг бичгийг мэдэхгүй, судлаагүй.

2. Г.И.Рамстедт (1873-1950) нь “Алтай хэлийг судлахуй”, “Монгол ном бичгийн хэл хүрээний аман аялгуу” гэх бүтээлдээ XX зууны халх, буриад, халимаг аялгыг судалсан боловч Хүн хэлний эртний бичгэн эх сурвалж судлаагүй.

Б.Я.Владимирцов, Г.Л.Санжеев, М.Вайерс, Ц.Б.Цыдендамбаев, В.И.Рассадин эд тав эртний бичгэн эх сурвалж судлаагүй.

Хүн хэлнийнхээ эртний бичгэн эх сурвалж судлаагүй, мөн ийм баримт байдаг тухай мэдлэггүй Домийн Төмөртогоо “түүхэн хэлзүй” гэх ухагдахууныг ямар логикоор гаргасныг номноос нь уудлан дэлгэе.

Д.Төмөртогоо номынхоо 3-р нүүрэнд “Монгол хэлний хөгжлийн түүхийг үечилэхэд онолын чиг баримтлалаас гадна түүний олон зуу, мянган жилийн хөгжлийн онцлогийг тусгасан бодит гэрч баримт зайлшгүй хэрэгтэй. Тийм гэрч баримт нь нэг талаас, бичгийн дурсгал, нөгөө талаас, хэлний хөгжлийн харьцангүй эртний шинжийг хадгалан үлдсэн өдгөөгийн амид хэл аялгуунуудын материал юм. Харин харамсалтай нь, монгол хэлний хөгжлийн эртний онцлог шинжүүдийг тусгасан хангалттай материал бидний үед уламжлан ирж чадсангүй. ...хамгийн эртнийх нь бүтээгдсэн цаг үеийнхээ хувьд XIII зууны тэргүүн хагаст холбогдох боловч тэдгээр дурсгалуудад тусч байгаа хэлний онцлог шинж нь түүнээс хэдэн зуун жилийн өмнөх үед холбогдоно.” гэж бичжээ.

Дээрх бичвэрт орших шинжлэх ухааны логик үгүй, утга зүйн ноцтой будлианыг та бүхэндээ илчилж, хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Домийн Төмөртогоогоос хариу донгодохыг хүсэмжилье.

Д.Төмөртогоо та хамгийн эртний бичгийн дурсгалыг XIII зуун гэж тунхагласнаа тэдгээрт орших хэлний онцлог шинж нь түүнээс хэдэн зуун жилийн урьдах гээн яаж тунхаглав. Ингэж тунхаглахын тулд нэгт та XIII зууны бичгэн сурвалжийг Орчин цагын гэх зохиомол хэл зохиохоос урьд үе буюу XX зууны эхэн үеийн бичгэн сурвалжуудтай харьцуулж, үр дүнгийн мөн XIII зуунаас урьдах таньд байхгүй гэх бичгэн эх сурвалжтай харьцуулсан судалгааг нийтлэх ёстой. Ийм судалгаа эс хийсэн Домийн Төмөртогоо та энэхүү логик үгүй, будлиан тээх тунхаглалаа хамгаална уу?

Д.Төмөртогоо та эртний шинжийг өнөөгийн амид хэл хадгалж гээн тунхаглажээ. Ингэж тунхаглахын тулд эртний бичгэн баримтад орших хэл зүйтэй өнөөгийн “амид хэл” дэх хэлний зүй тогтлыг заавал харьцуулан судлах ёстой. XIII зуунаас урьдах баримт танд үгүй байхад та үүнийг ямар мэдрэмжээр тунхаглав?

Д.Төмөртогоо та онол таамаг хоёрыг ялгахгүй байна. Танд судалгааны материал хангалтгүй учир, та эртний үсэг бичгийг судлаагүй учир та зөвхөн таамаг дэвшүүлэх эрхтэй. Онолыг судлаачид дэвшүүлж, түүнийгээ хамгаална.

Г.И.Рамстедт, Б.Я.Владимирцов, Г.Л.Санжеев, Н.Поппе, М.Вайерс, Ц.Б.Цыдендамбаев, В.И.Рассадин долуул өөрсдийнхөө бүтээлийг чанд логиктой бичжээ. Та логик сэтгэлгээг нь сурах ёстой байжээ.

Ингээд Домийн Төмөртогоо танд Хүн хэлний VIII зууны Түрэг төрийн хүн үсэгт Гол тигэн хадан бичээсээс гүн ухаан тээх нэг үгүүлбэр, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас мөн гүн ухаан тээх нэг үгүүлбэр сонгож, таны дээрх бичвэрт гарах “хэлний онцлог шинж” ухагдахууныг үг зүй, тийн ялгал, үйлийн явц, цаг тээх үйл гэх дөрвөн шинжээр нь задлан VIII, XIII, XX, XXI дөрвөн зуунаар нь харьцуулан тайлбарлая.

VIII зууны бичвэр:

𐰈‏𐰓‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏⁚‏𐰖‏𐰽‏𐰺‏⁚‏𐰚‏𐰃‏𐰾‏𐰃‏⁚‏𐰆‏𐰍‏𐰞‏𐰃‏⁚‏𐰸‏𐰆‏𐰯‏⁚‏𐰈‏𐰠‏𐰏‏𐰠‏𐰃‏⁚‏𐱅‏𐰈‏𐰼𐰈‏‏𐰢𐰾‏

Үсэг шилжилт: өдтңри : йаср: гиси : угли : қоп : үлгли : төрөмс

Бичиг шилжилт: Од тэнгэри аясаар ихэс уугуул коп үлэгли төрөмс

Уг үгүүлбэрт орох найман үг бүрт тайлбар хийе.

Үг зүй:

1. Од - нэр үг, үндэс, од угын дуудлага, өд үзийн дуудлага; Я.Цэвэл од-огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс. Од гэх үгийн эх утга нь оч болно. VIII зуун, XIII зуун, XXI зууны хэрэглээнд энэ үг оршино.

2. Тэнгэр – сүнсний эзэн, дээд шүтээн; Я.Цэвэл тэнгэр – огторгуй, газрын дээд талд бий, бидний нүднээ үзэгдэх агаар мандал; XI зууны Диван Лугат толины 6418 тэнгри –Аллах, бүхнийг чадагч; Махмуд ал Кашгари ислам шашинт тул, ислам шашинд орсон мал аж ахуйтны шинэ ухагдахууныг ингэж бичжээ. Тэнгэр гэх үг VIII зуунаас өнөөг хүртэл хэрэглээнд оршино.

3. Аясаар гэх үгийг өнөө хүний аясаар амьдрах, цагын аясаар гээн хэрэглэнэ. VIII зуунд энэ үгийг ямар утгаар хэрэглэж буйг бид тайлваас уг үгний эх утга буюу морфолог эх нь гарна. Ингээд уг үгээ шинжилье. Йасаар (айсаар) - үйл дагуулах үргэлжлэх явц; йа үйл үг, үндэс, хүн хэлэнд Й, З заримлах тул йа үйл үг нь Эргүнэ аялгаар зай үйл үг (энд бичиг сольсноос +й нэмэгдсэн болов уу) болно. XIV зууны Мукаддимат ал-Адаб тольд “tengri irgeni jayaba”-тэнгэр иргэнийг заяав (бий болгов); XIII зууны Алтан дэвтэр-т “Чиңгис қаһанну һузаор дээрэ тэңкэри эчэ жайаату (зайаатай-заяатай) төрэксэн Бөртэчино…” гэх хэсэгт “зай” үйл үгийг +аа нэр үг болгов. Аясаар нь Үтүгэн аялга, заяасаар нь Эргүнэ аялга гэдгийг бид мэдэв. Өнөө бид эдгээр хоёр аялгыг ухамсарлахгүйгээр хоёуланг нь хэрэглэж байна. Ингээд нэг үгийн хоёр аялгыг хүний аясаар амьдрах нь хүн заяасаар (бий болгсоор) амьдрах-хүнээс хамаарч амьдрах гэх утга; цагын аясаар нь цаг заяасаар-цаг сайн гарч болно, цаг муу гарч болно гэх утга болно. Энэ үг VIII зуунаас өнөөг хүртэлх хүн хэлний үгийн санд оршино.

4. Ихэс нэр үг, насанд хүрэгч; Диван Лугат 5743 киши – хүн ганц тоо, олон тоо; Алтан дэвтэрт экэс-ихэс насанд хүрэгч; Я.Цэвэл ихэс-их хүмүүс. Хүн хэлний олон аялганд ногдол-оногдол; нөр-өнөр; богд-обогд; су-усу гээн эгшиг нь гийгүүлэгчийнхээ эхэнд, ард орж солбино. Энэ үг VIII зуунаас өнөөг хүртэлх хүн хэлний үгийн санд оршино.

5. Угли (уугуул), уугуул нутаг гэх үгийг мэдэхгүй хүн үгүй. VIII зууны энэхүү бичвэрээс уг үгний эх утгыг гаргая. XI зууны Диван Лугат толины 282 угул – хүү, 182 угул-балчир. Алтан дэвтэрт “экэс көүд”, Гол тигэнд “экис уугуул” гээн оржээ. XIII зуунаас Эргүнэ аялгын “көүн” (хөвүүн) гэх үг Үтүгэн аялгын “уугуул” гэх үгтэй зэрэгцэн хэрэглэгдэх болов. Уугуул нутаг гэдэг нь хөвүүн нутаг (бага насны нутаг), нутгын уугуул гэдэг нь нутгын хөвүүн гэх эх утгатайг өнөө бид мэдэв.

6. Куп нэр үг, бүхэл гэх утга, XIII зууны Алтан дэвтэр номд күпчин хүү, мах күпчини гээн бүхэл хүү, мах бүхлийг гээн гарна. Куп нь үзийн дуудлага күп нь үзийн дуудлага. Өнөө “хөв хөх”, “хөв хүрэн” гэдэг нь гүн хөх, гүн хүрэн биш 100 хувь хөх, 100 хувь хүрэн гэх утга болно. Нэг үгээр бүхэл хөх, бүхлээр хүрэн гэх утга.

7. Үлэгли үйл тодотгол; үл үгүйсгэл үг; +г нэр үг үүсгэгч, үлэг нь үгүй нэгэн гэх утга; +л үйл үг үүсгэгч, үгүй болгох гэх утга. Үлэгли нь үгүй болох гэх утга. Алтан дэвтэр номд “үл” үйл үндэс үлитгэпэ, үлитгэпэй, үлиттэлэ, үлитгэн гээн оржээ. Үл үйл үндсийг VIII зуунаас өнөөг хүртэл хэрэглэж буй.

8. Төрөмс цаг тээх үйл үг; төр үйл үг, үндэс, төрөх, төрүүлэх гэх болун үргэлжлэх явц уг үйл үндсээс үүсжээ; +мс одоо цаг, үйлийн эзэн нь олон тоонд.

Та бид уг үгүүлбэрт орших од, тэнгэр, аясаар, ихэс, уугуул, куп, үл, төрөх гэх үгийг өнөө хэрэглэж буй.

Үг зүйгээр VIII зууны үгүүлбэрт орших найман үгс Хүн үндэстэн монголчуудых болох нь СИЭ-ийн энэхүү судалгаагаар 100 хувь батлагдав.

Турк, казак хэлэнд тэнгэр, ихэс, уугуул, үл буюу нийт үгсийн 50 хувь нь бий.

Тийн ялгал:

Од, Тэнгэр гэх үгс нэрлэх тийн ялгалд оршино. Ихэс уугуул мөн нэрлэх тийн ялгалд оршино. VIII зууны нэрлэх тийн ялгал, XIII зууны нэрлэх тийн ялгал, XXI зууны нэрлэх тийн ялгал ижил буй.

Турк, казак хэл дэх нэрлэх тийн ялгалтай мөн таарч буй.

Үйлийн явц:

Аясаар үйл дагуулах үргэлжлэх явц.

XXI зуунд

“Хуурсаар, хуурсаар худалч болно.
Хумсалсаар, хумсалсаар хулгайч болно.” гэх зүй үгийг үл мэдэх хүн үгүй.

Хуурсаар үйл нь болно гэх үйлийг дагуулна. Хэрэв хуурах үйл үгүй бол худалч болох үйл үгүй.

XIII зууны Алтан дэвтэр-т

Амбакай каганну Қадаан, Қутула қойари нэрэйитчу илэксээр қамуқ монгол тайичиуд Онанну Қорқонақ чубур қуражу (хурж) Қутулайи қаһан болқапа.

“Илэксээр” үйлээс “хурж” үйл үүснэ. “Илэксээр” үйл үгүй бол “хурж” үйл болохгүй.

VIII зуун Гол тигэн бичээсд

Од тэнгэри аясаар ихэс уугуул коп үлэгли төрөмс.

Аясаар (заяасаар) үйл үгүй бол ихэс уугуул төрөмс үйл үгүй.

Үйл дагуулах үргэлжлэх явцыг VIII-аас өнөөг хүртэл хэрэглэж буй.

Үйл дагуулах үргэлжлэх явц нь VIII зууны Үтүгэн аялга, XIII зууны Эргүнэ аялга, XXI зууны төв халх аялгад оршино. Энэ маш чухал баримт.

Турк, казак хэлэнд Үйл дагуулах үргэлжлэх явц “+саар, +сээр” үгүй учир өнөөгийн турк, казакуудын дээдэс VI- VIII зууны Үтүгэн дэх Түрэг төртэй хэл зүйгээр холбоогүй гэдэг нь үүгээр мөн батлагдаж буй.

Үйлийн цаг:

Төрөмс одоо цаг, үйлийн эзэн нь олон тоонд.

VIII зууны Үтүгэн аялгаар

Од тэнгэри аясаар ихэс уугуул коп үлэгли төрөмс.

XIII зууны Эргүнэ аялгаар

Од тэнгэри аясаар ихэс уугуул коп үлэгли төрөмуй.

XX зууны Үтүгэн аялгаар

Од тэнгэри аясаар ихэс уугуул коп үлэгли төрөмуй.

Хүн хэлэнд С Й заримлах тул XIII зууны Эргүнэ аялгаар төрөмуй, VIII зууны Үтүгэн аялгаар төрөмс нь ижил бөгөөд зөвхөн орон нутгын аялгын зөрүү үүнд оршино. Эргүнэ аялгад “у, ү” ихээр, Үтүгэнд “и” дуудлага ихээр хэрэглэнэ. Бүлээ-билээ, бүтүгэй-битгий, мөн Болун үргэлжлэх явц Эргүнэ аялгаар “төрөкү”, VIII зууны Үтүгэн аялгаар “төрөх”, XXI зууны Үтүгэн аялгаар мөн “төрөх”. XIII зуунаас Үтүгэнд төрөө даган төрийн бичигт “+муй, +мүй” дуудлага хэрэглэгдэн “+мис” дуудлагыг халжээ.

Та бүхэндээ VIII зууны гүн ухааныг агуулах найман үгтэй үгүүлбэрийг үг зүй, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг шинжээр нь задлан VIII, XIII, XX, XXI дөрвөн зуунаар нь харьцуулан тайлбарлахад өнөөгийн халх аялгад найман үг наймуул, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг нь бүгд оршино. Энэ хэлийг монгол хэл гээн хэлж болохгүй. Учир нь VIII зуунд Хамаг монгол гэх аймаг үүсээгүй байжээ. Түрэг төрийн хүн хэл гэж нэрийднэ. Түрэг төрийн хүн хэл нь өнөөгийн казак хэл биш, мөн Истамбулын турк хэл огт биш.

Одоо үгүүлбэрийнхээ утгыг гаргаж, гүн ухааныг нь тайлбарлая.

Заяах үйл нь төрөх үйлээс урьд болно. Тэгэхээр төрөх үйлийг Алтан дэвтэр-т “Барқужин қоача төрэксэн Алан қоа нэрэтэй өкин.” гээн оржээ. Алан гоа нь тэнгэрээс биш эхээсээ төржээ. Төрөх үйл нь эхийн хэвлийнээс гарах буюу мэндлэх үйл болохыг батлах баримт Алтан дэвтэр-т олон бий. Төрөх үйлээс урьд хийгдэх үйл нь хүн эхийнхээ хэвлийд олдох, хүн бүрэлдэх үйл. Од тэнгэрийн аясаар, тэнгэрээс заяат гэдэг нь төрөхийн урьдах үйл буюу хүн эхийнхээ хэвлийд олдох үйл мөнөөс мөн. Ингэж манай дээдэс сэтгэдэг байжээ. Бид ингэж сэтгэх ёстой.

XIV зууны Мукаддимат ал-Адаб тольд “tengri irgeni jayaba” гэдэг өнөөгийн нэгэн ташаа ойлголтыг эвдэж буй. Тэнгэр заяатай нь зөвхөн их хаан биш иргэн бүрийг тэнгэр заяадаг учир Тэнгэрийг хүн бүр итдэг байжээ.

Бас нэг ухаарал. Өнөө төрсний гэрчилгээ нь төрсөн өдрийг гэрчилнэ. Манайхан насаа төрснөөр нь биш заяаснаар нь тоолдог юм байна.

Тэнгэр заяаж, эх нь төрүүлдэг нь жам юм байна.

“...ихэс уугуул коп үлэгли төрөмүй” гэх хэсэгт бага балчир насандаа, их насандаа ч хүмүүс үгүй болохоор төрмүй гэх утга. Тэнгэрээс заяат хүмүүн их багагүй өөд болдог тухай Билгэ хаан сэтгэн үгүүлжээ.

VIII зууны хүн үсэгт хадан бичээс дэх ганц үгүүлбэрээс ийм үлэмж ухаарлыг бид билрэв.

XIII зууны Алтан дэвтэр дэх гүн ухаан тээх нэг үгүүлбэр

Кирил галиг: Төрөксэн элэ амитандур мүңкэ үгэй ажуу.

Бичиг шилжилт: Төрсөн эл амьтан дор мөнх үгүй ажээ.

Энэхүү зургаан үгээс иж бүрдэх үгүүлбэрийг шинжилцгээе.

Үг зүй:

  1. Төрсөн хугацаа тэг төгс явц; төр үйл үг, үндэс, хүн эхийнхээ хэвлийнээс мэндлэх үйл; +сөн хугацаа тэг төгс явц. Төр гэх үйл үндэс VIII зууны бичээст төрөмс гээн оржээ.
  2. Элэ нэр үг, Алтан дэвтэр-т бүх, чухал, ухаан, бодол гэх утгыг тээнэ. Уг үгүүлбэрт бүх гэх утга тохирно. Энэ үгийг VII-VIII зууны хүн үсэгт бичээсээс өдгөө СИЭ эс олов. XX зууны Я.Цэвэлийн тольд эл-бүгд, байгаа бүх.
  3. Амьтандур нэр үг; амь нэр үг, үндэс, алива биетийн дотор оршиж, уг биетийг амьд байлгагч. Я.Цэвэлийн тольд амь- хүн амьтны бие цогцсын төрөх, өсөх, хувирах, үхэх зэрэг шинжээр илрэх амьд ахуй мөн чанар; +тан олон тоо, эзэмшигч, амьтан гэдэг нь амь эзэмшигч гэх утга; +дур орон зай тийн ялгал.
  4. Мөнх нэр үг, үүрдийн гэх утга, XIII зууны Диван Лугат толины 6425 мэнгку-үүрд, үүрдийн, мэнгкү аж он – “мөнхийн амьдрал”. Энэ үг VIII зууны хадан бичээст 𐰋‏𐰭‏𐰏‏𐰈‏ – (бэнгкү) гээн оржээ. Хүн хэлэнд Б М заримлана.
  5. Үгэй үгүйсгэл үг. Энэ үг VIII зуундан хүн үсэгт хадан бичээс, мөн өнөө та бидний хэрэглээнд оршино.
  6. Ажээ хуучин цаг; а үйл үг, үндэс, аялгар ор, орш гэх утга; +жээ хуучин цаг. XIII зууны Алтан дэвтэрт ажуу, VIII зууны хадан бичээст мөн 𐰔‏𐰆‏ ажуу гээн оржээ.

Та бид XIII зууны үгүүлбэрт орших “төрсөн”, “эл”, “амьтан дор”, “мөнх”, “үгүй”, “ажээ” гэх үгсийг үг зүйгээр задалж, VII-VIII зууны хадан бичээсээс “төрсөн”, “мөнх”, “үгүй”, “ажээ” гэх үгийг олов.

Эдгээр зургаан үгс 100 хувь өнөөгийн хүн хэлэнд оршиж буй.

Казак хэлэнд дээрх зургаан үгсээс 33 хувь нь буюу “үгүй”, “мөнх” гэх үгс бий.

Тийн ялгал:

Мөнх-нэрлэх тийн ялгал.

амьтан дор - орон зай тийн ялгал. Орон зай тийн ялгал нь биет бусыг, мөн үйл явцыг орон зайд оруулна. Үүгээрээ Орон зай тийн ялгал нь Байршил тийн ялгалаас ялгаатай. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлд орон зай тийн ялгал оршино.

Орон зай тийн ялгал казак хэлэнд үгүй. Казак хэлэнд үйл үгийн үндсийн араас “түр” залгавар орж захирах өнгийг үүсгэнэ.

Үйлийн явц:

Төрсөн –хугацаа тэг, төгс явц. Энэ явц VIII зууны хүн үсэгт хадан бичээст бий. Өнөө бид хугацаа тэг, төгс явцыг хэрэглэж буй.

Турк, казак хэлэнд Хугацаа тэг төгс явц үгүй.

Үйлийн цаг:

Ажуу - хуучин цаг. Энэ цаг VIII зууны хүн үсэгт хадан бичээст (𐰔‏𐰆‏) ажуу гээн бий. Өнөө төв аялгаар “ажээ” болно.

Ийм цаг казак хэлэнд үгүй.

Та бүхэндээ XIII зууны гүн ухааныг тээх зургаан үгтэй үгүүлбэрийг үг зүй, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг шинжээр нь задлан VIII, XX, XXI гурван зууны хэл зүйтэй харьцуулан тайлбарлав.

Энэхүү хэлийг монгол хэл гээн хэлж болохгүй. Учир нь Хамаг монгол гэх аймаг үүсээгүй VIII зуунд хадан дээр уг хэлээр бичээс сийлэгджээ. Тэгэхээр XIII зууны Алтан дэвтэрт орших хэл нь Их монгол төрийн Хүн хэл болно.

Их монгол төрийн Хүн хэл нь өнөөгийн казак хэл биш, мөн Истамбулын турк хэл огт биш.

Одоо үгүүлбэрийнхээ утгыг гаргаж, гүн ухааныг нь тайлбарлая.

Төрсөн эл амьтандор мөнх үгүй ажээ.

Мөнх гэх бие бус ухагдахууныг “дор” орон зай тийн ялгалаар амьтан гэх хийсвэр ухагдахуун дотор оруулжээ.

“Төрсөн бол үхнэ” гэх гүн ухааныг XIII зууны уг үгүүлбэр тээжээ.

VIII зууны найман үгтэй гүн ухаан тээх үгүүлбэрт, мөн XIII зууны зургаан үгтэй гүн ухаан тээх үгүүлбэрт орших үг зүй, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг гэх ухагдахууныг задлан шинжилж, VIII, XIII, XX, XXI зуунаар харьцуулахад үг нь өөрчлөгдөөгүй, тийн ялгал нь хэвээр, үйлийн явц нь хэвээр, үйлийн цаг нь Орчин үеийн гэх зохиомол хэлийг зохиогдохоос урьд үеийн үйлийн цагтай таарч буй.

Ингээд Д.Төмөртогоогын судалгаа муу хийгдсэн дээрх бичвэрт тайлбар хийе.

Д.Төмөртогоо та “Харин харамсалтай нь, монгол хэлний хөгжлийн эртний онцлог шинжүүдийг тусгасан хангалттай материал бидний үед уламжлан ирж чадсангүй. ...хамгийн эртнийх нь бүтээгдсэн цаг үеийнхээ хувьд XIII зууны тэргүүн хагаст...” гээн бичжээ.

Хүн хэлний эртний онцлог шинжүүдийг тусгасан хангалттай материал азаар бидний үед уламжлан ирж чадвай. VIII зууны Мэргэн Тооны укак, Билгэ хаан, Гол тигэн гэх бичээс үүнд орно. “Харамсалтай” гэх үг бичгэн эх сурвалжид биш, бичгэн эх сурвалжаа олж, ухаж чадаагүй Домий Төмөртогоо танд хамаарна.

XIII зууны тэргүүн хагаст хамгийн эртний хэлний материал хамаарна гэж Д.Төмөртогоо та бичжээ. Энэ нь ташаа ойлголт болохыг СИЭ танд 100 хувь баталсан болов уу.

Бичгэн эх сурвалж судлаагүй хүн “Монгол хэлний түүхэн хэлзүй” гэх ном бичих эрх үгүй гэдгийг танд СИЭ судлаачид энэ мэтээр олон удаа ухааруулна. Та Өвөг монгол хэл, Эртний монгол хэл, Дундад үеийн монгол хэл, Орчин үеийн монгол хэл гээн баталгаа үндэслэл муутай ангилал гаргажээ. Энэ тухай бид тайлбар хийнэ.

Эх сурвалж дуу гаргах үед конспекточид нам гүм болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндавгын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...