Цэрэг гэдэг үг нь зэрэг гэсэн үг.
ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
507 0

Цэрэг гэдэг үг нь зэрэг гэсэн үг. Тулааны өмнө талууд цэргүүдээ эгнээгээр зэрэгцүүлэн байрлуулж байжээ. Цэрэг буюу зэрэг гэдэг нь тулаалдахын өмнөх байршлын нэр. Зэрэг болон цэрэг нь үзийн дуудлага. Диван Лугатад жарик гээд угын дуудлагаар оржээ. Жинхэн цэргийг су гээн хэлдэг байв. Энэ үг манай Түрэг, Уйгур төрийн хадан бичигт оржээ. Энэ өдгөө су алдар-цэргийн алдар, су ухаан-цэрэг ухаан, сүйрэх, сүйтгэх гэдэг үгнүүдийн үндэс су буюу сү болно. Монголын нууц товчоонд дайсан биш дайсун гээн бичжээ. Дай+сун (олон тоо) гэдэг нь дайтах сун буюу дайтах цэргүүд гэсэн утга болно. Су-энэ үгний утга энэ өдгөө зөвхөн Өтүгэнд байна. Хасгаар әскер, Стамбулын туркаар оrdu, Таджикаар лашкар, қӯшун, сипох гээн хэлэгдэж байна.

Хадан бичигт дайсан, дайсун гэдэг үг йаг бичигджээ. Мөн Монголын нууц товчоонд йаглаад, йагл гээн оржээ. Уг үгний үндэс нь айх, айгаад байна гэсэн үг болно. Айх буюу йаг гэдэг үгийг хасгаар жау, Стамбулын туркаар düşman, таджикаар душман, хасм гэдэг юм байна. Цэрэг дайнтай холбоотой эхсийн хадан бичгийн үгсийг энэ өдгөө зөвхөн мануус авч үлдэв.

Дайсан гэдэг утга йаг гээн хадан бичигт бичигджээ. Цэрэг гэдэг утга су гээн хадан бичигт бичигджээ. МНТ-нд дайсан биш дайсун гээн бичигджээ. МНТ-нд Тойрол хааныг та мануус руу яагаад дайсагнаад байна гэдэг утгыг йаглаад гэж бичжээ. Тэмүүжинээс Тойрол хаанд хүргүүлсэн хэл.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...