Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ-нд
Манай Оюун Эрдэнэ Та юу хийж байгаагаа ухаарч байна уу!!! Стамбулын туркууд Өтүгэнд хэзээ ч байгаагүй. Та нар юу хийхгээд байна вэ? Үр хойчсийн маань толгойг цустах ажил хийх гэж байна!!!
667 2

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ-нд Орхоны сав тал нь хөндий биш, Өтүгэн хайрханы зүүн хойд ууж (доод бие) болох тухай, Хүн илээс (гүрнээс) энэ өдгөө хүртэл мануус хашаа ч нүүгээгүй, хаанаас ч нүүж ирээгүй тухай, Түрэг уйгур төр нь манай шууд өвөг дээдсийн төр болох тухай, Стамбулын турк,Түрэг төр хоёрын ялгааны тухай, манай эх бичгийн тухай, хүн хэл, хүн бичгээр бичсэн Гол тэгин, Тонуйкук, Билгэ хаан болон Шинэ могой ус болон бусад бичээсийн тухай эх сурвалжаар нэг нэгэнгүй сайн тайлбарлаж өгөх болно. Энд Л.Оюун-Эрдэнэ сайдын буруу гэхээсээ илүү Монгол улсын удирдлагууд болон өнөөгийн монголчууд дунд байх ёстой үндэсний ой санамж үгүй болсноор ийм том ангал үүссэнд учир байна. Үндэсний буюу үндсэн ой санамж төр барьж буй удирдлагуудад, төр барих удирдлагуудад үнэхээр хомс байна. Үндэсний ой санамж үгүй болохоор, гэрийн ой санамжаар төрийг барьж, улс орноо ойрын болон алсын эрсдэлд оруулж байна. Энэ өдгөө гэрийн ой санамжаар төрийг барьж байсан, байгаа хүмүүс гал голомтоо харийхнаар аялал жуулчлал нэрээр тамаглуулах гэж байна. “Малгай тавихаар манайх” гэдэг байх аа! Ийм аюулт мэдэгдэл Турк төрийн удирдлагуудын өмнө хийсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, олон нийтийн хэвлэл мэдээлэлээр хэдэн хоногийн өмнө хийсэн ЗГХЭГ дарга Л.Оюун-Эрдэнэ нар нь гэрийн ой санамжаар төр барьж байсан, байгаа хүмүүсийн тод илрэл мөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улс орныхоо газар усанд түүхэн том эрсдэл хийлгэхгүйн тулд өөрт нь болон Монгол улсын үнэнч иргэддээ, мянга мянган жилийн түүхэн эх сурвалжуудаас хуримтлуулсан манай үндэсний ой санамжтай шууд холбоотой мэдлэг, ухагдахуунуудыг Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ тайлбарлаж өгнө. Манай үндэсний ой санамж нь манай төрийн хар хайрцагны бодлого байх ёстой. Өвөг дээдсийнхээ хийсэн алдааг дахин давтах ёсгүй.


2019-5-2

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт Үндэсний чуулганд өгүлэрүн: “За та бүхэн өнөөдөр өглөө ажигласан бол Туркын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байж байсан тиймээ. Энэ хүн бол Орхоны хөндийн бүтээн байгуулалттай холбоотой, Аа, туркуудын ерөнхийдээ root (үндэс) гэж ярьдаг. Үндсэндээ угсаа гарал нь Архангай аймгийн Орхоны хөндийтэй холбоотой. Тийм учраас хэрвээ түүхэн аялал жуулчлал гэдэг энэ концепц Орхоны хөндий орох юм бол тийшээ туркууд томоохон хөрөнгө оруулалт хийх, бас энэ зундаа МУ ерөнхий сайд Турк руу айлчлах төлөв хийгдэж байгаа”.

Энд Монгол улсын сайдын амнаас гарсан Орхоны хөндий гэдэг үг буруу хэрэглэгдэжээ. Хөндий хоосон гэдэг нь гол, ус үгүй уул тойрсон газрыг заана. Гол устай уул тойрсон газрыг сав гэнэ. ЮНЕСКО-д бүртгэгдсэнээс хойш Orkhon valley гэдгийг боловсрол муутай нэгэн нь хөндий гээн хөрвүүлжээ. Манай өвөг дээдэс Орхон сав гэдэг байв. Facebook-д хүн үсэг танихгүй тул кирилээр бичин үзүүлье. Тариатын бичээсэнд “Тариа алхам (алхаж таридаг байсан тул тариа тарихыг тариа алхам гэдэг байжээ), Сэкз (найман мөрөн буюу Саяны өндөрлөгөөс эхтэй найман гол), Сэлэнгэ, Орхон, Туул сэб (сав) талду” гээн бичигджээ. Тэгэхээр манай өвөг дээдэс Орхоны хөндий биш Орхон сав тал гээн өгүүлж байжээ. Хүн бичгийн захын өгөөж ийм л байна даа.

𐱃‏𐰺‏𐰍‏𐰞‏𐰍‏𐰢‏⁚‏𐰾‏𐰚‏𐰕‏𐰾‏𐰠‏𐰭‏𐰀‏𐰆‏𐰺‏𐰸‏𐰣‏𐱃‏𐰆‏𐰍‏𐰞‏𐰀‏⁚‏𐰾‏𐰌‏⁚‏𐱅‏𐰠‏𐰓‏𐰈‏

2019-5-3

Архангай аймгийн Орхоны саваас үндэстэй Туркуудын тухай Л.Оюун-Эрдэнэ сайд та Монгол улсын иргэдэд тайлбар өгнө үү?

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт Үндэсний чуулганд өгүлэрүн: “За та бүхэн өнөөдөр өглөө ажигласан бол Туркын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байж байсан тиймээ. Энэ хүн бол Орхоны хөндийн бүтээн байгуулалттай холбоотой, Аа, туркуудын ерөнхийдөө root (үндэс) гэж ярьдаг. Үндсэндээ угсаа гарал нь Архангай аймгийн Орхоны хөндийтэй холбоотой. Тийм учраас хэрвээ түүхэн аялал жуулчлал гэдэг энэ концепц Орхоны хөндий орох юм бол тийшээ туркууд томоохон хөрөнгө оруулалт хийх, бас энэ зундаа МУ ерөнхий сайд Турк руу айлчлах төлөв хийгдэж байгаа”.

Оюун-Эрдэнэ сайд та аль түүхэн эх сурвалжийг ашиглав аа? Таны индэр дээрээс өгүүлснийг 85 сая Турк улсын иргэд болон дэлхийгээр тарсан турк үндэстэнгүүд баярлан харсан гэдэгт эргэлцэхгүй байна. Хэрэг эрхлэх газрын дарга нь өөрөө ингэж баталж байхад, манай өвөг дээдсийн нутгыг “түрээслэгч монголчууд” гэж турк хүн болгон 100 хувь итгэлтэйгээр бодно. Сайд Оюун-Эрдэнэ та Туркууд Орхоны сав газраас үндэстэй гэв. Харин мануус хаанаас үндэстэй вэ? БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хүлэн-бөөр аймгийн Эргүнэ-гээс үү? ОХУ-ын Зея голоос уу? Та индэр дээрээс ингэж хэлснээр мануусыг “цыган” болгож байна гэдгээ ухаарч байна уу? Турк улсаас наашаа Казахстан хүртэл исламын шашинтай улс байна. Манай улсад арван түм хол гарсан тоотой ислам шашинтай хасаг ахан дүүс амьдарч байна. Шашны мөргөлдөөн гарвал Орхоны сав тал яахав? Энэ тухай сайд та бодож үзсэн үү? Үнэгүй юм гэж байхгүй гэдгийг та мэдэж байна уу? Одоо та сонс! VI-VIII зууны манай Түрэг төрийн түүх зөвхөн Дунд орны төрийн 24 түүхэн бичгээс “Умард төрийн түүх Түрэг Тэлэ”, “Хуучин Тан төрийн бичиг Түрэг дээд, Түрэг доод, Уйгур” хэсэгт маш тодорхой бичигдсэн байгаа. Манай Түрэг төр 1923 онд Турк улс болсон Османы гүрэнтэй хавирахгүй. Эдгээр номыг Сэргэлэн Интернашионал Экспедишион монгол хэлнээ 2016 онд хөрвүүлсэн. Сайд таньд дуулгахад манай Түрэг төрийн Гол тэгин, Билгэ хаан, Тонуйкукын бичээсэнд ганц ч перс, араб үг байхгүй. Мөн уг бичээсийг Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ сэрээгээд сургалт хийж байна. Сайд таныг сургалттай танилцахыг урьж байна. Түүхээ мэдэхгүй ерөнхий сайд, сайд нар харь улстай газар усаарай наадаж болохгүй гэдгийг хатуу анхааруулж байна!!!

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Сэргэлэн Интернашионал ТББ.

2019-5-5

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт Үндэсний чуулганд “Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол улс-Монголын эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, мөн Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолбор” байгуулах бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг нэрлэсэн. Энэ бол сайн. Сайд Хүн үндэстний газар усны зүүн хэсэгт XII зуунд бий болсон Хамаг монгол угсааны, Их монгол улсыг XIII зуунд Өтүгэнд байгуулагч, монгол төрийг үүсгэгч Чингис хаанд зориулан түүхийн аялал жуулчлал зохион байгуулах тухай өгүүлж байна.

Түрэг төрийн тухай. Хүн үндэстний газар усны баруун хэсэгт V зуунд бий болсон Ашна овогтоны, Түрэг их улсыг VI зуунд Өтүгэнд үүсгэгч, түрэг төрийг үүсгэгч Түмэн хааныг яахаар Осман угсаатан өнөөгийн Стамбулын туркууд эзэмшив. Яахаар тэд түүнд зориулж томоохон хөрөнгө оруулалтыг Өтүгэнд хийх гээд байна? Энд хамгийн гол төөрөгдөл нь төв овогтоноо мануус олж хараагүйд оршино.

Төв овогтонд өнөөгийн халх, түүний дээдэс Хэрэйд, Найман, Мэргэд, тэдний дээдэс Уйгур, Уйгурын дээдэс Хүн овогтон буюу Хүн төр болно. Монгол бол төрийн нэр болохоос үндэстний нэр огт биш. Монгол гэдэг нэрийн дотор халх, буриад, торгод, тува болон хасаг гэх мэт овогтой Монгол төрийн бүх иргэд орно.

Хүн үндэстний шууд хойчис өнөөгийн халхуудад Монгол, Түрэг төр ямарч ялгаа байх ёсгүй. Байгаа ганц ялгаа нь төр барьсан орон зай нь. Түрэг нь Османы хойчис Стабулын туркуудтай хавирахгүй тухай 39-өөс 44-р нийтлэлүүдээр өгүүлсэнийг уншигч та мэдэж байгаа. Стамбул дахь Туркуудын цаад бодлого нь монголчууд та нар XIII зууны Чингис хааныгаа бүтнээр нь ав, XIII зуунаас өмнөх бүгдийг туркууд авна гэдэгт оршиж байна. Чингис хааны овог нь Хүн үндэстний нэг л овог. Чингис хааны дээдсийн сул тал нь тэд Өтүгэнд хэзээ ч байгаагүй (энэ тухай Стамбулын туркууд эх сурвалжаар мэдэж байгаа), тэдний газар усны эх нь БНХАУ-ны ӨМӨЗО-ны Хөлөн-бөөр (Хөлөн буйр) аймгийн Эргүнэ, ахиж дээш нь хөөхөөр ОХУ-ын Зея гол, дахиж дээш нь хөөхөөр Байгаль нуурын ар болно. Өнөөгийн монголчууд Чингисийн монголоос үүссэн гэдэг нь ЗХУ-ын сургааль. 1930-аад оны бүх сэхээтнүүд мануусын шууд дээд өвөг Хүн гүрэн гэдэг байсан тухай мань нийтлэл хүргэсэн болно. Хэрэв Монгол төр, тэр тусмаа У.Хүрэлсүхийн засгийн газар Турк улстай Өтүгэнд (Орхоны сав тал нь Өтүгэний зүүн хойд ууж хэсэг) томоохон хөрөнгө оруулалтын гэрээ хийвэл мануусыг үндсээр нь үгүй болгоно. ҮНДЭСТЭНГ УСТГАЯ ГЭВЭЛ ТҮҮХИЙГ НЬ ҮГҮЙ БОЛГО. Энэ тохиолдол У.Хүрэлсүхийн засгийн газар Стамбулын туркуудын 30 гаруй жилийн урьд боловсруулсан занганд өөрөө гүйгээд орсонтой ижил болно. Үр хойчсынхоо толгойноос цус гаргахгүй гэсэн монгол хүн болгон, үр хойчсоо харийхны боол болгохгүй гэсэн монгол хүн болгон үүнийг хориглох ёстой. Түүхээ бүтнээр нь харцгаая!!! Төр солигдоно. Үндэстэн үгүй.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Amipurimb
2022-05-20 · 46.161.11.144
ENDOCRINE SYSTEM HYPOTHALAMUS secretes releasing and inhibiting factors via capillaries to anterior pituitary adenohypophysis secretes hormones directly to posterior pituitary neurohypophysis A Secretes hormones B Stores and releases hormones FIGURE A The relationship of the hypothalamus to the anterior pituitary gland. Tuvlnr https://newfasttadalafil.com/ - buy cialis online 20mg Jtosik <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Wprebj Has a wide differential diagnosis e. Irvgtm Propecia Numeros https://newfasttadalafil.com/ - cialis generic name
Trantee
2022-11-02 · 37.139.53.50
All data are presented as the mean SE <a href=http://buylasixon.com/>lasix pronunciation</a> com 20 E2 AD 90 20Reseptfri 20Viagra 20Vs 20Viagra 20 20Viagra 20100 20Kullanm 20Ekli viagra 100 kullanm ekli Finding measurable neurobiological differences between male and female brains is no longer surprising to researchers, although debate lingers over whether these characteristics spring from innate neurobiology or the sculpting and pruning that comes with experience