Нүүдэлчин биш Мал ахуйтан
Дээрхи охор ярилцлагад дүгнэлт өгнө.
612 4

Нүүдэлчин онолыг тээгч С.Чулуун, Ц.Баттулга, Р.Мөнхтулгын охор ТВ ярилцлага:

С.Чулуун: Орхон голын савд одоо ийм цогцолбор байдгын шалтгаан нь?

Ц.Баттулга: Ер нь бол нүүдэлчдийн төрт улсын байсан газар нь бол Орхон гол, Тамир. Энэний бэлчирт бол нүүдэлчид төрт улсаа байгуулж.

С.Чулуун: Тэгэхлээр Орхоны хөндий, Орхон тамирын хөндий, Хануй, Хүнүй хөндий энэ нутаг бол үнэхээр нүүдэлчдийн ертөнцийн бол одоон нэг гол арвин газар үеийн үед байжээ.

Р.Мөнхтулга: Өтүгэн гээд байгаашжээ. Хангай хавийн, бүр эртнээс төв Азийн нүүдэлчдийн улс төрийн голомт байсан нутаг байгаа юм.

Дээрхи охор ярилцлагад дүгнэлт өгнө.

С.Чулуун: “Орхон голын савд одоо ийм цогцолбор байдгын шалтгаан нь?” Асуулт тавьж буй С.Чулуун гадаад хүн шиг Орхоны сав гэж өгүүлж байна. Манай эх сурвалжуудад Өтүгэн гэж усаар биш уулаар өгүүлнэ. Учир нь Орхоны саваа дагаад биш ууландаа мал, хүн ам үлүг их.

Ц.Баттулга: “Ер нь бол нүүдэлчдийн төрт улсын байсан газар нь бол Орхон гол, Тамир. Энэний бэлчирт бол нүүдэлчид төрт улсаа байгуулж”.

Энд ийм цогцолбор байдгын шалтгааныг асууж байхад “Төрт улс байсан газар Орхон гол, Тамир” гэж хариулж байна. С.Чулуун тэмээний тухай асууж байхад Ц.Баттулга ямааны тухай хариулж байна. Ц.Баттулга аа! Газар бол газар, гол бол гол. Газар хэзээ ч Орхон гол болохгүй, хэзээ ч Тамир болохгүй. Учир нь газар гэдэг үгэнд хуурай гэсэн утга агуулж буй тул эх сурвалж судлаачаас ийм сул үг хэзээ ч гарахгүй. Манай мал ахуйтан дээдэс загас шиг усан орчинд амьдарч байсан юм болов уу? Манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээс, Монголын нууц товчоонд та нар шиг ямаа гэхээр тэмээ гэж өгүүлж байсангүй. “Энэний бэлчирт бол нүүдэлчид төрт улсаа байгуулж”. Ц.Баттулгаа чи юу өгүүлж байгаагаа билэрч байна уу. Голын бэлчирт төрт улсыг байгуулдаггүй юм. Гол тигэний бичээсэнд зүүншээ Их дархан ойс нутаг, барууншаа Төмөр хаалга нутаг хүртэл төрт улсаа цогцлов гэж оржээ. Тэгэхээр төрт улсыг асар уужим газар үеэс үед байгуулж байсан болохоос төрт улсыг нэг голын бэлчирт байгуулж байсангүй. Ц.Баттулгаа! Тариатын бичээсэн Өтүгэний хойно, тайз толгойн харалдаа Өргөнөө суурилуулав гэж оржээ. Тэгэхээр нэг голын бэлчир төдий газар Өргөө байна. Харин төрт улс голын бэлчирт багтахгүй. Эх сурвалж судлаачаас ийм замбараагүй үгсийн нийлбэр гарахгүй.

С.Чулуун: “Тэгэхлээр Орхоны хөндий, Орхон тамирын хөндий, Хануй, Хүнүй хөндий энэ нутаг бол үнэхээр нүүдэлчдийн ертөнцийн бол одоон нэг гол ариун газар үеийн үед байжээ”.

С.Чулуун! гол усгүй уулаар хашуулсан газрыг хөндий гэнэ. Гол устай хэсгийг сав гэнэ.

Тариатын бичээсэнд: “Сэлэнгэ, Орхон, Туул сав талд” гэж бичжээ. Эх сурвалж судалдаггүй доктор та, ариун гэдэг үгийг дураар хэргэлж байна. Гол тигэний бичээсэнд “ариг жир” гэж ингэр дэнжийг өгүүлж байна. Тэгэхээр ямар ч байсан өвөг дээдэс нарны гэрэл түрүүлж тусдаг дэнжийг ариг газар гэж хэлдэг байжээ. С.Чулуун та “ертөнцийн” гэдэг үгийг хэргэлжээ. Ертөнц гэдэг нь “газар эзэмшигчид” утга болохыг мань тайлбарласан болно.

Р.Мөнхтулга: “Өтүгэн гээд байгаашжээ. Хангай хавийн, бүр эртнээс төв Азийн нүүдэлчдийн улс төрийн голомт байсан нутаг байгаа юм”. Р.Мөнхтулгаа! Мэдлэггүй хүн том дугарна гэж. Азийн нүүдэчид гэж хэн юм? Энэ үгийг Европ тивд буй газар усны тухай өгүүлж байвал хэргэлж болно. Азид байгаа газар усанд азийн гэж том дугарах логик байна уу? Өтүгэний талаар мэдээлэл манай хадан бичээсэнд, Дунд орны төрийн түүхэнд, Монголын нууц товчоонд, Диван Лугат толинд байна. Ямарч мэдлэг агуулаагүй, нийлбэр үгсээс бүрдсэн мэдээлэл Р.Мөнхтулга хүргэж байна.

Дүгнэлт:

Та гурав гадаадад жуучлаад ирсэн хүмүүс шиг сэтгэгдэлээ өгүүлэв. Энэ өдгөө монголчуудын хүрэхгүй газар гэж бараг үгүй болов. Францын Куршевель цанын амралтанд очиж ирээд ийм зүйл ярихад очиж үзээгүй олон хүмүүс амаа ангайлган сонсох байсан байх. Орхоны сав буюу Өтүгэний ууж нь гадаад биш манай гал нутаг. Иймд үзэгчид та гурваас эх сурвалж дээр суурилсан баримт, нотолгоо мэдлэг хүсэж байгаа. Та гурав оронд нь өөрсдийнхөө сэтгэгдэлийг замбараагүй мэдээтэй хүргэж байна. Та гурваас мэдлэг гарсангүй. Та гурав гурвуулаа эх сурвалж судалдаггүй гэдгээ харуулав. Та гурав нүүдэлчин гэдэг үгийг дөрвөн өгүүлбэрт дөрвөн удаа хэлэв. Та гурав мал ахуйтан гэдэг үгний утгыг эс билэрэв. Арав хүртэл тоо мэдэхгүй нэгэн нь математикч болохгүй, хөгний нот мэдэхгүй нэгэн нь удирдааж болохгүй, шатрын нүүдэл мэдэхгүй нэгэн нь гроссмейстер болохгүй, анатом мэдэхгүй нэгэн нь эмч болохгүй гэдэгтэй ижил мал ахуйтны мөн чанарыг мэдэхгүй нэгэн нь хүн үндэстний түүх өгүүлэх эрхгүй. Та гурав манай түүхийг өгүүлэх эрхгүй гурав болно.

Манай түүх, хэлний салбар дампууржээ. Энэ тухай нийтэд зарлах нь иргэн хүний хувьд гэмшил боловч Түүх, хэл минь үгүй болвол үндэстэн үгүй болно гэдгийг иргэн хүний хувьд гүн ухаарч буй мани. Та гуравт эх сурвалжгүй өгүүлэх орон зай өссөн хурдаар үгүй болж байна. Эх сурвалжийн эрин эхэлж буй. Ц.Баттулга та манай хүн хэл бичгийн сургалтанд сууна уу? С.Чулуун, Р.Мөнхтулаг, А.Энхтөр та гуравт ч бас манай сургалтанд суухыг уриалж байна. Эх сурвалж судлахгүй дураар буюу цолоор өгүүлдэг үе (манай Чулуун академчийн түмэн зөв гэдэг үе) кэсгээгдхүн!!!

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Advobia
2022-05-11 · 46.161.11.2
Ewplmz https://newfasttadalafil.com/ - Cialis Ywgaao Lxpygl Costo Viagra In Farmacia <a href=https://newfasttadalafil.com/>buy cialis pills</a> Pkdbxg Viagera https://newfasttadalafil.com/ - Cialis
Gumnili
2022-11-02 · 37.139.53.10
Discuss with your doctor if chest pain, and shortness of breath <a href=http://bestcialis20mg.com/>cheapest cialis</a> Barts and, boy, did she look good
tlSSDyA
2024-01-04 · 37.139.53.191
Cortez yVegRRVQmyeXpBsnVKp 6 17 2022 <a href=http://cialiss.skin>buy cialis and viagra online</a> Based on the Infectious Diseases Society of America IDSA guidelines for the diagnosis and management of skin and soft tissue infections SSTIs and the treatment of methicillin resistant Staphylococcus aureus MRSA infections, Vibravet is an effective and recommended treatment option for SSTIs caused by MRSA, particularly purulent cellulitis due to community acquired MRSA CA MRSA
noitnew
2024-07-01 · 37.139.53.191
<a href=https://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>cialis from india</a> Skin and subcutaneous tissue disorders Erythema multiforme, Stevens Johnson syndrome, toxic epidermal necrolysis, exfoliative dermatitis, pleomorphic skin eruptions, skin and mucosal pigment changes, lichen planus like eruptions, pruritus, drug rash with eosinophilia and systemic symptoms DRESS syndrome, photosensitivity, hair loss