Чингис хааны музей юу? Модун шаньюгийн музей юу?
Байгалийн түүхийн музейн байрыг суллан, Чингис хааны музейг байгуулахаар болжээ
893 0

“Байгалийн түүхийн музейн байрыг суллан, Чингис хааны музейг байгуулахаар болжээ. Энэ талаарх Засгийн газрын шийдвэрийг өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулсан юм.

БСШУС-ын сайд хэлэхдээ "Тус музейг байгуулснаар Чингис хаантай холбоотой түүхийн өв, соёл, судалгаа шинжилгээ зэрэг бүхий л үйл ажиллагааны гол төв болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү музейг байгуулахдаа 2014 онд хийгдэж байсан зураг төслийг нь шинэчилнэ" гэлээ.

Харин Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейд түр шилжүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Байгалийн түүхийн музейн шинэ барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд хоёр музей нэгдэн ажиллахаар болж буй юм” гэж А.Намуун, Ikon.mn 2019-7-03 дээр нийтлэгдэжээ.

Монгол улсын засгийн газрын дундаж наслалт 1.6 жил орчим. Ерөнхий сайд Засгийн газраа байгуулж эрх мэдэл хариуцлага хоёрыг тээдэг. Эрх мэдэл хариуцлага хоёр сайд нарыг ухаантай болгохгүй. Харин асуудалд хянамгай, ул суурьтай хандахыг шаардана. Уг музейг Чингисхааны музей гэж нэрийдхээр монголчууд бүгд дэмжинэ. Эх сурвалж судлаач Хурган овогт Сэргэлэн миний бие өөр бодолтой байна. Манай төр засгийн үеэс үеэд хийх бүх алхам үр хойчсийнхоо сайн сайхан, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Ийм алхам хийхийн тулд үе үеийн засгийн газар үндэстнийхээ ой санамжтай холбоотой асуудлаар үндэснийхээ судлаачдыг сонсож, хамтрах үүрэгтэй. Ийм засгийн газрыг холч засгийн газар гэнэ.

Монгол улс Үндэстнийхээ музейг Чингис хаанаар нэрлэх нь баримтад 2200 жилийн түүхийг минь охор болгож, мануусыг нийт 800 жилийн түүхтэй үндэстэн болгож, үндэсний аюулгүй байдалд хор учруулж байна. Хувхай талд нь хуутуу гэдэг шиг манай түүхийн ийм хиймэл цоорхойгоор Турк улс түүх соёл түрэмгийлэл бидний эсрэг үйлдэж байна.

Энэ өдгөө монгол хүн болгон Чингис хааныхаа түүхийн давуу сул талыг мэдэх үүрэгтэй болж байна. Тэр Өтүгэнд төрсөнгүй. Тэдний дээдэс мал ахуйтны гал голомтод Өтүгэнд төр барьж байсангүй. Энэ бол факт. Чингис хаанаас дээш тэдэнд эзэн байсангүй. Энэ бол факт. Зарим нэгэн нь Чингис хааныг Модун шаньютай холбох гэдэг. Энэ нь зөвхөн хүсэл төдий. Хэрэйдийн Тойрул хаан гарал үүслээрэй дээш Уйгур, Хүн гүрэнтэй холбогдоно. Чингис хаан шууд холбогдохгүй. Энэ тухай 54-өөс 57-р нийтлэлд бичсэн. Чингис хааны сул тал ийм байна. Өнөөдөр Стамбулын туркууд та нар Чингис хаанаа ав бид Өтүгэнээ авъя гэж байна. Газар усгүй бид хэн болох билээ.

Бурхан халдун ба Өтүгэн

Өнөөдөр Стамбулын туркууд Бурхан халдунд түүхэн аялал жуулчлал эрхэлье гэвэл нийт монголчууд эсэргүүцнэ. Энэ нь зүй ёсны хэрэг. Орхоны сав нь Өтүгэний зүүн хойд ууж. Өтүгэнд Монголын төр Стамбулын туркуудыг түүхэн аялал жуулчлал эрхлэхийг зөвшөөрөх гээд байна.

Тэгэхээр Өтүгэн манай түүхэнд Бурхан халдуунаас дахин дахинаар ач холбогдолтэй ариг нутаг. Төр Өтүгэнд ирж барьдаг. Бурхан халдунд очиж төр барьдаггүй. Монголын нууц товчооны 113-р хэсэгт: “Эрх эту тэнгэрдээ нэрийдэж Эх Өтүгэнэ хүргэжү...” гэжээ. Өтүгэнийг “Эх” буюу бүх юмны эхлэл гэж Тэмүүжин өгүүлжээ.

Монголын нууц товчоонд Бурхан халдуныг тэнгэртэй огт зүйрлээгүй. Ганцхан тэнгэртэй уул бол Өтүгэн. Тэмүүжин Эх Өтүгэнээ хүржүү гэдэг нь бүх мал ахуйтны хаан болох далд санаа агуулж байна. Өтүгэний тухай судалгааг хожим уншигч таньд хүргэх болно. Өтүгэн бол манай Хүн, Сяньби, Руру, Түрэг, Уйгур, Их монгол төрүүдийн өлгий нутаг. Өтүгэний ач холбогдол Бурхан халдуунаас үлэг том. Тийм ч учир Монголын нууц товчоонд Бурхан халдууныг тэнгэртэй харьцуулсангүй. Чингис хаан Хархоринд буюу Өтүгэнд төр улсаа байгуулжээ.

Чингис хаан нь монгол төрийг үндэслэгч. Төр үндэслэгчийг аканг буюу экэнг гэнэ. Чингис хаантай мөр зэрэгцэх аканг хаад нь манай Сяньби төрийн Таншихуан, Руру төрийн Могули, Түрэг төрийн Түмэн, Уйгур төрийн Буман. Чингис хаанаар уг музейг нэрийдэхээр бусад дөрвөн их хааныгаа яах вэ? Эдгээр таван хааны дээр Модун шанью оршино. Ингэхээр уг музейг Модун шаньюгийн нэрээр нэрлэж дараагийн таван төрд нь ижил хэмжээний үзэсгэлэнгийн талбай гаргах нь манай ёсонд нийцнэ. Ингэж байж манай түүх бүтэн болно. Туркын тал уг баригдах музейг Чингис хаанаар нэрлүүлэх сонирхолтой. “Та нар Чингис хааныгаа ав. Бид газар ус аа авъя” гэсэн бодлыг тэд тээж байна. Уг музейг яаж нэрлэх нь, ямар байх нь нэг ухаантай засгийн газрын асуудал гэхээс үндэстний түүх соёлын дархлааны асуудал болно. Эрдэм мэдлэгийг дээдлэх нь аливаа холч засгийн газрын шинж.


Чингис хаан музей юу? Модун шанью музей юу? Нийтлэл 2

Энэ нийтлэлийг укаж (уншиж) буй бүрэн эрхт, ангид Монгол улсын иргэн болгон дотроо эргэцүүлэлт хийж буй. Энэ дотор нэгэн акаунт эзэмшигчийн билгэ саналыг хүргье.

Самдан Гэндэнжав “Монгол үндэстэний түүхийн музей гэж нэрлээд дотор нь Модун шаньюгаас эхлэн төр тус бүрээр танхим гарган тохижуулж эртний үзмэр түүхийн дурсгалт зүйлс орчин үеийн техник технолог ашиглан тус музейг үзсэн хүмүүс монгол үндэстэний үүсэл гарлаас эхлэн өнөөг хүртэлх төр шашин олон ястаны зан заншил соёл зэрэг өргөн сэдвээр мэдлэгтэй болоод гарахаар байх хэрэгтэй”.

Самдан Гэндэнжав–ын гол санаа нь уг музейд ороод гарах нэгэн нь манай 2300 жилийн баримтад түүх соёлын мэдлэгтэй болох ёстой гэж өгүүлснээр уг музейн зорилгыг тэрээр тодорхойлжээ гэж мань үзэж байна. Шууд хэлэхэд музей барихын тулд барьдаггүй, дээрх зорилгонд хүрэхийн тулд музейг байгуулах нь хөрөнгө мөнгө талаас, утга учир талаас зөв болно гэж олон нийт үзэх байх. Уг музей нь зорилго юу байх талаар уншигч та санал бодлоо хуваалцаарай. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулга дээр уг Музейн зорилго гарсангүй.

Уг нийтлэл нийт 5000 гаруй хүнд органикаар хүржээ. Дийлэнх коментууд Үндэсний музей, Модун шанью музей, Хаадын музей гэж нэрэлье гэсэн санал гаргав. Тэдгээрийн гол санаа нь баримтад 2300 жилийн түүхээ бүрэн оруулж түүх соёлын дархлаагаа сэрээхэд оршиж байна. Чингис хаан музей гэдэг саналыг дэмжиж түүнийгээ нотолж баталсан ганц ч сэтгэгдэл ирсэнгүй.

ЗХУ-ын бичиж өгсөн 800 жилийн түүхэндээ гэсэн нэг акаунт эзэмшигчийг танилцуулая.

Г. Уранаа :“Дэлхийн түүхэнд МОНГОЛЧУУДЫН ЗУУН ГЭЖ НЭРЛЭГДСЭН ГАНЦХАН ЗУУН БАЙДАГ.ЭНЭ НЬ ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН ИХ МОНГОЛ УЛСЫН 13-Р ЗУУН ЮМ ШҮҮ.Будаач будаач гэхээр сахлаа буддагаа боль!!!!!!!! Өтэгүн гэж Этүгэн буюу газар эх!!!!! Өтүгэн гэж төр улс биш төөрчихсөн юм ярих бололтой. Модуны зуун гэж тэмдэглэсэн түүх хараагүй..”.

Акаунт эзэмшигч Г.Уранаа: “Дэлхийн түүхэнд МОНГОЛЧУУДЫН ЗУУН ГЭЖ НЭРЛЭГДСЭН ГАНЦХАН ЗУУН БАЙДАГ.” гэж өгүүлжээ. Тэгэхээр Акаунт эзэмшигч Г.Уранаа та XIII зууныг Монголчуудын зуун гэж нэрлэсэн нэг албан баримт нотолгоог үзүүлнэ үү. Энэ нь таны хүсэл үү? эсвэл UNESCO XIII зууныг “Монголчуудын зуун” гэж бүртгэсэн юм уу? Мөн уг акаунт эзэмшигч ингэж бичнэ: “Модуны зуун гэж тэмдэглэсэн түүх хараагүй...”. СИЭ-ний хамт олон судалсан, судалж буй эх сурвалжаа болон судалгааныхаа үр дүнг энэ хуудсаар уншигч олондоо дэлгэдэг. Таны хараагүй зүйл энд олон гарах нь зүй ёс болов уу. Таньд нэг жишээ хэлэхэд Модуны тухай Дунд орны үе үеийн төрийн 24 баримтад түүхэнд хамгийн олон удаа бичжээ. Хуучин Тан улсын түүхэнд: “Хуан дигийн төрлийн охиныг өгч гэрлүүлэв. Сая бумаар хахуулдав. Модун яваандаа оморхоглож, хилийг тасралтгүй дээрэмдэв. Эзгүй хязгаарын хүн эрэмгийн догшин араншинтай, ёс суртахуунаар төвхнүүлэх хэцүү”. Уг номыг Лиу 888 оноос бичиж, 947 онд дуусгажээ. Модунаасы хойш он тоо 1200 орчим жилээр ахихад Дунд орны төрийн түүхэнд тэр бичигдсээр л байжээ.

XIII зуун Цончин Бумбыг залах Чингис хааны зарлигаас “Chuo geng lu” буюу “Тариалах зуурын тэмдэглэл” номондоо Тао Жонг Уй ишлэл буулгажээ.

“Тэнгэр илбэрлээр (Ил барьсаар = улс өгсөнөөр) эрхэм хүндийг олов. Өмнөөшөө Чао Сун улс хүрнэ, барууншаа Хуй хэ-тай хиллэнэ. Зүүншээ Ша Ши И бүгдийг харьяат болгов. Тайлбар: урагшаа Сүн улс. Барууншаа Уйгур буюу өнөөгийн Шинжаан, Зүүншээ Солонгос.

Бодохоор манай шаньюйгийн төрд 1000 жил 100 үеээс нааш ийм юм болоогүй ажээ”.

Модунаас хойш буюу 1500 жилийн дараа Чингис хаан өөрийгөө Модун шаньюгаас давуулж биш дөхүүлж өгүүлжээ.

Модун үнэхээр үе үеийн хаад хаадын эзэн байжээ.

Манай XIII зууны түүх агуу түүх, XIII зууны Чингис хаан маань агуу хаан. Гэвч XIII зуун бол Хүн үндэстний түүхийн нэг л хэсэг. Наполеон том эзэн хаан болов ч Францын түүх түүнээс том гэдэг шиг Чингис хаан том эзэн хаан ч Хүн үндэстний түүх түүнээс том. Том түүхэндээ эзэн болох цаг аль хэдийнээ болжээ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...