Зурхай
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №61
745 1

Нийтлэл 60 “Цаг он сарын баяр”-ын дараа олон уншигч мануусаас “зурхайн тооллын талаар нийтлэл гаргана уу, хавар гурван сарын 22-ноос эхэлдэг үү, цагаан сарыг 3-р сарын 21-нд хийдэг байсан юм уу” гээн асууж байна. Иймд Сэргэлэн Интернашионал Экпедишион ТББ энэ удаа хувиарийн дагуу бус нийтлэл хүргэж байна.

“Цаг он сарын баяр” Нийтлэл 60-аар 12 амьтанаар нэрийдсэн 12 жилийн мөчлөг Хүннүгээс гаралтай, Цагаан сар нь шинэ он жилийн баяр болох тухай хөдлөшгүй баримтаар мануус баталсан билээ. Цаг он сарын сэдэв цаашид олон эх сурвалжуудаар баяжигдах болно.

Зурхай

12 амьтан жилээр нэрийдсэн он тооны мөчлөгтэй Хүннү нар өөрийн зурхайтай байсан нь гарцаагүй гээн логикоор батлагдана. Логикоор батлагдана гэдэг нь Говиос хясаа олдов. Хясаа нь далайн зөөлөн биетэний гадуур бүрхүүл. Тиймээс олон сая жилийн өмнө говь нь далай байжээ гэсэн дүгнэлт нь логик. Эх сурвалж судлаач манууст логик дүгнэлт хангалтгүй учир Хүннү нар өөрийн зурхайтай байсаныг мануус эх сурвалжаас батлах үүрэгтэй.

Сыма Цяни Түүхэн тэмдэглэлдээ “Өглөө болгон Шанью гэрээсээ гаран мандах нарыг итдэг (өвдөг дээрээ сөхрөх), орой болгон сарыг итдэг. Мөчлөгтэй өдрүүдийг дээдэлдэг. Хэрэг үйлдэхдээ сар оддын байршлыг тооцдог”. Сар оддын байршлыг тооцдог, тодорхой өдрүүдийг (нохой, могой өдөр гэх мэт) дээдэлдэг гэдэг нь он тоолол хөтөлдөгийн баталгаа. Үүнээс өөрөөр яаж өгүүлэх билээ. Тэгэхээр12 амьтан жилтэй он тоолол Хүннүгээс гаралтайг эх сурвалжид яаж бичигдсэнийг уншигч таньд хүргэв.

Өнөөдөр монголчуудын хооронд Төгс буянтын зурхай, Шар зурхайны аль нь зөв аль нь буруу гээн их маргаан байна. Үүнд цэг тавих нэг нь эх сурвалж судлаач мануус болно.

Төгс буянтын зурхай, шар зурхай бүгд Хүн үндэстэний монгол овогтоны төр барьж байх үеэс үүдэлтэй. Асуудал зурхай нь нэрэнд биш Төр хаана байгаад оршино. Хүннү нар зурхайгаа Өтүгээнээр хөтөлдөг байв. Өтүгэн нь өнөөгийн Архангай аймгийн Хотонд сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумуудын голд сүндэрлэх уулсыг хэлнэ. Григориан тооллоор хоёр сарын 25 нд Өтүгэнд цаг оны баяр хийхэд өдөртөө -5 хэмийн хүйтэн байна, Бээжинд + 9 хэмийн дулаан байна. Бээжинд нэмэх есөн хэмийн дулаанд цаг оны баяр яаж хийх вэ? Ууц өдөртөө муудна, бууц хөлдөхгүй, урь орсон тул мах муудна гэх мэт олон бэрхшээл байна. Нэгэнт төр нь Өтүгээнд байгаа тул Бээжэн дэхь мэтийн захын хурууд төрөө дагаж цаг оны баяраа хийнэ. Мөнх хааны үед Өтүгээний зурхай төрийн зурхай байжээ.

Хубилай хаан Бээжинд төр шилжүүлснээр зурхайг Бээжингээр тооцох болов. Зурхай нь сарын мөчлөг дээр тооцогддог учир хоорондоо зөрвөл, буюу зөрөх үедээ нэг сараар зөрдөг. Бээжинд григориан тооллоор нэг сарын хорин гурванд цаг оны баяр хийхэд өдөртөө -6 хэмийн хүйтэн байна, Өтүгэнд өдөртөө -25 байна. Энэ тохиолдод захын Өтүгэнийхэн төвийн Бээжингийхэнд чирэгдэнэ. Хахир хүйтэн дуусаагүй байхад Бээжинг даган Өтүгэнийхэн цаг оны баяраа хийдэг байжээ. Манж Чин төрийн үед мөн ижил Бээжин төвтэй зурхайг Өтүгэнийхэн дагадаг байжээ.

Өнөөдөр монголчууд аль зурхай нь сайн, аль нь муу, аль нь манайх аль нь харийх вэ гээн маргалдах нь утга учиргүй. Хоёр зурхай хоёулаа манайх. Төр хаана байна тэнд он тоолол хөтлөгдөнө. Зурхай төрөө дагана. Төвдүүд Юань төрийн үед Юань төрийн зурхайг дагаж байв. Манж Чин төрийн үеэд Төвдүүд Манж Чин буюу Бээжингийн зурхайг дагаж байв. Өнөөдөр Төвдүүд Дунд төрийн зурхайг дагана. Мануусын дээдэс Дундчуудад цаг оны баяр, 12 амьтан жилийн он тоо хөтлөлийг өгжээ.

Зурхай нь талаар эх сурвалж судлаач мануусын мэдлэг зурхай хөтөлдөг хүнийхтэй хэр зөрүүтэй вэ гэдгийг тогтоохын тулд тун саяхан зурхайч Минчиндоржийн Намсрай гуайтай уулзан хэдэн үг солилцов. Намсрайгуай нь дотор байгаа зурхайн тухай ойлголт мануусыхтай таарсан нь мануусын судалгаа зөв замд байна гэдгийг нотлов.

Эх бичиг судлаач хүний хувьд мани шар зурхай гэдэг үгийг зурхайч Намсрайгуад маргааш нь тайлбарлаж өгөв. Хар, цагаан зурхай байна уу гэхээр мань буурал байхгүй гэлээ. Тэгээд ингэж тайлбарлав: Шар гэдэг нь сар гэсэн үг. Орон нутгийн аялгын зөрүү. Шар үхрийг халхууд шар гэнэ, баруун аймгийхан сар гэтэгтэй ижил шар нь сар гэсэн үг. Зурхай гэдэг үгний үндэс нь “зур” гэсэн үйл үг. Зур үйл үгэн + г залгахаар зураг гэсэн нэр үг болно. Шар зурхай гэдэг нь сар зураг гэсэн утга болно. Дунд орны “хуан ли” буюу шар тэмдэглэл гэсэн үгнээс эс гаржээ. Сарыг мал ахуйтан бичиг үсэгтэй болохоосоо өмнө зуран он тооллоо хөтөлдөг байжээ. Сыма Цяни Түүхэн тэмдэглэлд Модун шаньюгийн үед хүннү нар бичиг үсэггүй байсан гээн бичигджээ. Бичиг үсэг үгүй байх нэг хэрэг, сарын хөдөлгөөнийг зуран хөтлөх нь өөр хэрэг. Зурхайч гэдэг нь он тоолол хөтөлдөг хүн. Дахин хэлэхэд жолооч машин барьдаг хүн болохоос машин үйлдвэрлэдэг хүн биштэй ижил зурхайч он тоолол хөтөлдөг хүн болохоос он тоолол зохиодог хүн биш. Зурхайч үзмэрч биш гэдгийг дахин сануулая. Зурхайч ирээдүйг хэлдэг нэг нь биш он тоолол хөтөлдөг нэг нь. Өнөөдөр шинжлэх ухааны хөгжил нь цагийг секундийн долийн долиор хөтөлж байна. Энэ өдгөө зурхайчдад сар оддыг шинжихгүйгээр он тоолол хөтлөх боломж бий болжээ. Тэгэхээр Тэрбишийн зурхай биш Тэрбиш хөтөлсөн зурхай, Намсрайн зурхай биш Намсрай хөтөлсөн зурхай гэх нь зөв. Зурхайч Тэрбиш Намсрай хоёр од сарны хөдөлгөөнийг удирдаж эс чадах учир.

Эрт дээр үеэс зурхайч нар сар оддыг зуран он тоог хөтөлдөг байжээ. Он тоолол хөтлөлд алдаа гарах үе байдаг байж. Ийм алдаанаас болж тариалалт, мал төллөлтөнд хохирол гардаг байв. Ийм учир сар оддыг зурах нь хамгийн хүндтэй, хариуцлагтай үйл байжээ.

Дүгнэлт:

Мал ахуйтаны зурхай нь арван хоёр жил амьтан, арван хоёр сарын мөчлөгтэй сар оддын тоолол болно. Төгс буянт, сар зурхай нь төрийн төв хаана байна түүнийгээ дагасан он тоо хөтлөл юм. Асуудал уг зурхайны нэрэнд биш төр хаана байсан, байгаад оршино.

Цагаан сарыг З сарын 21 нэгэнд хийдэг байсан уу?

Энэ нь төөрөгдөл. 3 сарын 21 нэгний үеэр Өтүгэнд баярлаж байх нэг ч айл байхгүй. Бог мал төлөлдөг үе. Идээ будаа тарчиг, хаврын хавсрагны үе. 3 сарын 21-ний Наурыз байрам нь иранчууд болон исламжсан мал ахуйтаны баяр болно. Наурыз байрам нь нарны тооллоос үүдэлтэй буюу 3 сарын 22 нд өдөр шөнө тэнцдэгтэй холбоотой баяр. Уг баярын гарал үүсэл нь Персийн Ахмедени эзэнт гүрнээс (НТӨ VI-IV зуун ) гаралтай. Персүүд нарны тоолол хэргэлдэг байжээ. Тэгэхээр хавар 3 сарын 21-нд мал ахуйтан цаг оны баяраа хийдэг байсан гэдэг нь ямарч үндэслэлгүй гэдгийг хэлье. Мөн 3 сарын 21 нд хавар эхэлдэг гэдэг нь иранчуудад үнэн болохоос мал ахуйтнанд таарахгүй.

Дүгнэлт:

Өнөөгийн он тоолол хөтлөл нь Өтүгээнээр явагдаж байгаа буюу Хүннү өвөг дээдсийн он тооны хөтлөл болно. Мал ахуйтан нь байгаль цаг агаараа дагаж амьдардаг болохоос зурсан зургаа даган амьдардаггүй. Цаг оны баяр нь нь мал ахуйтаны нэг жил дотор болдог амьдралын мөчлөг дээр суурилсан баяр болно. Дунд орны тариаланч угшлын ямар ч том эрдэмтнээс та нар яагаад цагаан сарын баяраа нэг сарын сүүлээс хоёр сарын сүүлийн үед хийдэг вэ? Уг баяр нь тариалан ахуйтай ямар холбоо, утга учиртай вэ? гээн асуухад олигтой хариулж эс чадах болов уу.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Amipurimb
2022-05-14 · 46.161.11.144
https://newfasttadalafil.com/ - cialis dosage Does Alchohol Effect Amoxicillin <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Lkjjtz surface or skin tissue of the body thelium PREFIXES K Circle the correct term to complete the following sentences. Sqcbnf Discount Zentel Ups In Internet Quick Shipping Price Kirklees https://newfasttadalafil.com/ - best price cialis 20mg