Л.Болдын тухай
Адгийн улс төрч газар усаа харьд бэлэглэнэ. Адгийн эрдэмтэн түүх, бичигээ харьд бэлэглэнэ.
297 0

Энэ удаагийн охор нийтлэлээр манай хэлний салбарынхан Л.Болдын талаар ямар байр суурьтай байдаг юм гэдгийг уншигч та бүхэнд таниулахын зэрэгцээ Б.Дэлгэрмаа багшид хариу учирлах нь зөв гэж бодов. Энд Б.Дэлгэрмаа хувь хүний үзэл бодол нь нийт хэлний салбарыхны өнөөгийн нийтлэг үзэл бодол тул энэ тухай энэхүү охор нийтлэлийг бичив. Өөрийгөө танилцуулж комент бичсэн Б.Дэлгэрмаад талархаж байна.

ШУТИС ГХС АСТ-ийн монгол хэлний багш Батмөнх Дэлгэрмаа Сэргэлэн Интернашионал Экспедишионы хуудсанд ингэж өгүүлэрүн:

"Баримт баталгаагүй хэрнээ хүнийг ингэж олон түмний өмнө дураараа доромжлох хэрэггүй. Гэтэл хувь хүний нэр төр лүү чиглэн, хов живийн чанартай ийм бүдүүлэг үг хэл гаргасанд өмнөөс тань үнэхээр ичиж байна. Академич Л.Болд багшийн хувьд би бүр бакалаврын оюутан байхаасаа сайн мэднэ. Багш маш их хөдөлмөрч хүн. Өнөөдрийн энэ эрдмийн өндөрлөгт хүрч, олон шавьтай, нэр хүндтэй эрдэмтэн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нь багшийн судалгаа шинжилгээний бүтээлүүдийн шинжлэх ухаанд оруулсан дорвитой үнэ цэнийн үр дүн юм. Тэгээд ч Турк улсын ерөнхийлөгч болон түүний бүхэл бүтэн баг систем тааралдсан нэгэнд нэр хүндтэй энэ шагналаа өгөхөөр толгой нь эргэсэн аппарат биш байх. Мөн түүнчлэн Болд багшийг шилдэг эрдэмтэн хэмээн үнэлсэн учраас Монгол улсын ШУА жинхэнэ гишүүнээр элсүүлсэн байж таараа. Сэргэлэн та дээрх бичвэрээрээ гагц Болд багшийг төдийгүй, тусгаар тогтносон Турк улс болон Монгол улсын ШУА-ийг давхар гутаан доромжилж байгаа хэрэг. Би энэхүү бичсэн сэтгэгдлийнхээ бүрэн эзэн болно"

Энд “баримт баталгаагүй” гэдэг үгийг Б.Дэлгэрмаа та хэрэглэв. Эх сурвалж судлаач хүний хувьд “Янаглан хорлогч” нэртэй 69-р нийтлэлээр Л.Болдыг оросын эрдэмтэн С.Е.Маловын ажлыг монгол хэл рүү хөрвүүлснийг мань баталж бичсэн. Тэгэхээр Б.Дэлгэрмаа та хайрт багшаасаа манай Үенч гол яагаад “сувдан” гол болов, яагаад Түрг билгэ хаан гээд бичсэн байхад Түрэгийн билгэ хаан гээд бичив гээд наад захын хэдэн асуулт асуугаарай. Та намайг баримтгүй бичсэн гэж итгэлтэй хүүрнэхийн тулд нэгд орос хэл сайн мэдэх ёстой. Хоёрт хүн үсэг бичгийг судалсан байх ёстой. Зүгээр Л.Болд шиг үсэгний хэмжээнд биш үг утгын хэмжээнд судалсан байх ёстой. Б.Дэлгэрмаа багш та хэлсэн үгээ эргэн нэг сөхөөрэй! Дахин хэлэхэд уг нийтлэлд Л.Болдыг С.Е.Маловыг хуулсан тухай их баримтаас өчүүхэн хэсгийг л оруулсан. Хүн бичгийн сургалтан сурч буй сурагчдад маш тодорхой байгаа.

“Тэгээд ч Турк улсын ерөнхийлөгч болон түүний бүхэл бүтэн баг систем тааралдсан нэгэнд нэр хүндтэй энэ шагналаа өгөхөөр толгой нь эргэсэн аппарат биш байх” гэж Б.Дэлгэрмаа та өгүүлэв.

“Түүх соёл түрэмгийллийг зогсооё” нэртэй 72-р нийтлэлээр Турк улс Монголчуудыг монголчуудаар нь оюун санааг нь угаах бодлого хэрхэн явуулж буй талаар бичсэн. Үүнд танай хайрт багш Л.Болд Турк улсын хэрхэн гар хөл болсон тухай өгүүлсэн болно.

Б.Дэлгэрмаа таньд хэлэхэд та нар “боол” сэтгэхүйтэй хүмүүс юм. Өөрсдийгөө муу, харийхныг сайн гэж та нар үнэлж ирэв. Өөрийн газар усанд байгаа өвөг дээдсийн бичээсийг харийхнаар судлуулчаад судалсан багшийнхаа үнэнч шавь нь болох гэж хоорондоо уралддаг хүмүүс Б.Дэлгэрмаа та нар шүү.

Та нарын нэг “боол сэтгэлгээ” нь өөрийн түүх, хэлээр докторын зэрэг гадаадад хамгаалдаг. Гадаадад хамгаалсныгаа илүү гэж үздэг. Гадаадад зэрэг цол хамгаалж болдоггүй хоёр салбар бол түүх, хэл. Үүнийг хориглох ёстой.

Зарим багш нар мануусын хийж бүй үйлийг “эхэлж гадаадын том сэтгүүлд нийтлүүл, эхэлж гадаадын том докторуудаар зөвшөөрүүл” тэгж байж үнэн худал нь шийдэгдэнэ гэх юм. Энэ бол “боол сэтгэлгээ”. Хэзээ ч оросууд орос хэлээр бичсэн олдворыг гадаадыхнаар эхэлж хүлээн зөвшөөрүүл гэхгүй. Манай өмнөд хөрш мөн ижил. Бид цаг нь болохоор хэвлүүлнэ, олон улсын хурал хийнэ. Үүнийгээ хэн нэгнээр заалгахгүй.

Б.Дэлгэрмаа та “нэр хүндтэй энэ шагналаа” гэж Турк улсын шагналыг хэллээ. Та уг шагналын утга учир, цаад зорилгыг үл билирэн зөвхөн өнгөц гадна талыг нь тоов. Шагнал болгон сайн биш. Зарим шагнал үр хойчийн маань толгойг цустана.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн одоогийн захирлаар эрдэмтэн “Г.Билгүүдэй багш ажиллаж байгаа гэдгийг, мөн Л.Болд багш....ажиллаагүй энэ жил гардан авсныг мэдэхгүйдээ, эсвэл санаатай мушгин гуйвуулах гэсэндээ ингэж бичиж байна уу?!” гээн Б.Дэлгэрмаа та бичсэн. За тэгвэл мань яаж бичсэнийг харцгаая!

“Хүн хэл бичиг огт мэдэхгүй, С.Е.Маловыг орсоос хөрвүүлж захиалгаар Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болсон Л.Болд Турк улсын өндөрлөгт гарав”. Энд “захирал болсон” гэж өнгөрсөн цагт хамаатуулж бичсэн байна. Захирал хийж буй гээн одоо цагт оруулж бичээгүй.

Мань Г.Билгүүдэйг “Чи энэ хүн хэл бичгийн сургалтанд суу” гэж олон хэлсэндээ. Урдаас завгүй гэх юм. Г.Билгүүдэйгийн үндсэн үүрэг бол нутаг усандаа байгаа бичээсийг харийхнаар биш өөрсдөө судлахад оршимоор юм. Тус хүрээлэнгийн хоёрдугаар хүн Батдоржийг сургалтанд оролц гэж олон хэлсэндээ.

Багш нар нь ийм “боол сэтгэлгээтэй” байхад шавь нар нь ямар хүн болох вэ? Үүнээс айх юм. Энэ удаа Б.Дэлгэрмааг муулж сайтгах зорилго агуулсангүй. Дэлгэрмаа өөрийн бодлоо бичсэн тул мануусд эргэцүүлэн бодох боломж олгов.


ШУА-н Хэл зохиолын хүрээлэнгийн залуу ажилтан С.Энхбадрах ингэж өгүлэрүн: "Та үнэхээр эрдэмтэн гэж өөрийгөө тооцож байгаа бол Л.Болд багштай нүүр тулан уулзаарай гэж хэлэх байна". Өвөг дээдсийн маань түүхийг харьд өргөн барьж эх орноосоо урваж буй хүндээр очиж уулздаг ёс байхгүй. Хүчний байгууллагынхан танай багш дээр очих байх аа.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...