Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Шивээт улаан хэмээх бяцхан толгой дээр түүх соёлын дурсамж бүхүй нэгэн ховор цогцолбор оршмуй.
Түүх, үсэг бичгийн боловсролгүй нөхөд Шивээт улаан дахь түүхэн дурсамж бүхүй цогцолборын дэргэд ийм тэнэг тайлбар самбар босгожээ.
Самбар дахь бичээс:
Булган аймгийн Баян-Агт сум Шивээт улааны дурсгал
Шивээт улааны дурсгал нь эртний Түрэгүүдийн /МЭVI-VIII зуун/ Монгол нутагт бүтээн байгуулж үлдээсэн тахил тайлгын зориулалт бүхий томоохон дурсгалуудын нэг юм.
Энд хар бараан өнгийн хүрмэн чулуугаар ур хийц сайтай үлдсэн хүн чулуун хөшөө, арслан, хонь зэрэг дурсгалууд байдаг. Мөн энэ цогцолбор дурсгалын бүрэдэхүүнд эртний Орхон-Енисейн бичиг бүхий гэрэлт хөшөө байсан ажээ.
Түүх соёлын дурсгалаа хайрлан хамгаалцгаая!!!
Энэхүү самбарт ямар алдаа, ямар хор уршиг байгааг СИЭ-ний дэмжигч, дагагч нар дүгнэн гаргана уу!
СИЭ ТББ-аас Соёлын яаманд албан бичиг хүргүүлж уг бичээсийг залруулах хөдөлгөөн өрнүүлнэ.
Байж болох зөв хувилбар:
Шивээт улаан дахь энэхүү түүх соёлын дурсгал нь НТ VI-VIII зууны Түрэг төрийн тахил тайлгын цогцолбор байгууламж ажуу. Уг цогцолборын иж бүрдэл болох хар бараан өнгийн хүрмэн чулуун хүн, арслан, хонь зэрэг ур хийц сайтай хөшөө нь өнөө сүндэрлэж байна. Мөн цогцолбор дурсгалын иж бүрэлдэхүүнд байсан Хүн үсэгт бичээс өнөө үгүй болжээ.
Түүх соёлын дурсгалаа хайрлан хамгаалцгаая!!!