ХЭСЭГ 1
Уншигчдын зүгээс монголчууд дотороо хэл амаа олоод дэлхийд Хүн бичиг сэрээсэн нээлтээ түгээгээч ээ гээн мануусыг ерөөх хэлбэрээр зааварлах юм. Дотороо учираа олохын тулд өнөөгийн “орчин цагийн монгол хэл” гэгч зохиомол ултай ШУА-н Хэл зохиолын хүрээлэн ямар байр суурь баримталдаг гэдгийг манай уншигч та нар сайн мэдэх ёстой. Тэд юуг чухал гэж боддог, тэд ул судалгаа хийдэг хүмүүс үү, тэд судлаачид уу, тэд эх сурвалж судалдаг хүмүүс үү, юманд ямар өнцгөөс хандаж байна гэх мэт олон асуултын хариуг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын салбарын эрхлэгч, тэргүүлэх ажилтан О.Самбуудоржийн Сэргэлэн Интернашио-нал Экспедишион ТББ-ын танилцуулгад 2018 оны 06 сарын 13-нд бичсэн дүгнэлтээс манай уншигчид билэрэх болно.
Эхэлж О.Самбуудоржийн бичсэн дүгнэлтийг хэсэглэж, хэсэг болгоныг үг, үсэг орхилгүй уншигч та бүхэнд эхээр нь хүргэнэ. Хүргэсэн хэсэг болгоны араас уншигч таньд тайлбар хүргэнэ. Дахин сануулахад О.Самбуудоржийн дүгнэлт нь шинжээчийн багт орж Хүн бичгээ үгүйсгэсэн долоон шинжээчийн дундын дүгнэлт гэж үзэж болно.
Ингээд О.Самбуудоржийн дүгнэлтийн эхний хэсгийг хүргэе:
“Сэргэлэн интернэйшнл экспедишн төрийн бус байгууллагын тэргүүн С.Сэргэлэн руни бичгийн дурсгалын талаар цуврал нийтлэл бичиж байгааг бид мэдэх билээ.
Энэхүү цуврал нийтлэлийн зорилго нь монголчуудын үндэсний ой санамжийг сэргээж, эртний түүх, хэл, соёлтой ард түмэн болохыг өөрийх нь нэрлэснээр Хүннү бичээсийг тайлж уншсанаар батлахыг зорьж байгаа ажээ. Нөхөр С.Сэргэлэнгийн хүсэлтийн дагуу Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч ажлын хэсэг байгуулж магадлан шинжилж дүгнэлт гаргахыг даалгаад байна.
С.Сэргэлэн монгол нутгийн ихэнхдээ Орхон, Сэлэнгэ, Туул голын сав айгаар байдаг хөшөө болон хад чулуунаа сийлж үлдээсэн, судлаачдын үздэгээр эртний түрэг хэлний дурсгал хэмээх руни бичгээр бичсэн 7-8 дугаар зууны үеийн дурсгалыг Хүннү нараас уламжилсан монгол хэлний дурсгал гэж үзэж байна. Иймд уг шинэ нээлтийнхээ үнэн болохыг мэргэжлийн байгууллагын судлаачдаар батлуулж дэмжүүлэхийг хүсжээ.
Үнэхээр нөхөр С.Сэргэлэнгийн нотолж буйгаар руни бичгийн дурсгал нь монгол хэлээр бичсэн, хүннү бичгийн дурсгал байх юм бол дэлхийн шинжлэх ухаанд оруулсан шинэ санаа төдий биш, цоо шинэ нээлт болох юм. Гэвч С.Сэргэлэнгийн дэвшүүлж байгаа санаа, уг дурсгалыг уншиж буй нотолгоо нь шинжлэх ухааны үндэслэлгүй, бас харийнхантай нэгдэж түрэг хэлний дурсгал хэмээн үзэж буй монгол эрдэмтдийг төөрөгдлөөс гаргаж чадахгүй байна”. О.Самбуудоржийн бичсэн дүгнэлтийг үг хэсэг орхилгүй буулгав. Үлдсэн хэсгийг нь араас нь цувруулан хүргэнэ.
Ингээд уг дүгнэлттэй ажилцгаая.
Хариулт 1.
“Сэргэлэн интернэйшнл экспедишн төрийн бус байгууллагын тэргүүн С.Сэргэлэн руни бичгийн дурсгалын талаар цуврал нийтлэл бичиж байгааг бид мэдэх билээ”. Энэ өгүүлбэрт “руни бичгийн дурсгалын талаар” гэж бичжээ. Руни гэдэг үгийг Самбуудорж та харийхныг дагаж, судалгаагүй өгүүлж байна. Манай Гол тээхэнд зориулсан хадан бичээсийг Руни бичиг гээн хэлж болохгүй тухай “Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг” нэртэй 70-р нийтлэлээр эх сурвалж баримтаар нотолсым. Үндэсний судлаач өөрийн нутаг усанд буй бичгийн үүсэл гарлын тухай эх сурвалж судлах ёстой болохоос харийн докторуудын дүгнэлтийг хуулах ёсгүй. О.Самбуудорж таньд хэлэхэд гийгүүлэгч ултай Арамей бичгээс Умард Европт нэвтэрсэн Руны бичиг, манайд нэвтэрсэн Хүн бичиг, Энэтхэгт нэвтэрсэн Кхароштхи бичиг үүсэлтэй. Уг нийтлэлд яагаад Хүн бичгийг Руны гэж хэлж болохгүй тухай нотлох баримтыг байршуулав. Руны биш Хүн гэдгийг та билирсэн болов уу.
Хариулт 2.
“...руни бичгээр бичсэн 7-8 дугаар зууны үеийн дурсгалыг Хүннү нараас уламжилсан монгол хэлний дурсгал гэж үзэж байна”. Таны уг өгүүлбэрийг билэрэхэд хүнд байна. Монгол гэдэг овогтон XII зуунд үүссэн тухай түүхэн баримт Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан Е Лүн ли-гийн “Кидан төрийн түүх”-нд бичигдсэн тухай “Шивэй Кидантай угсаа өөр болно” 53-р нийтлэлд дэлгэр бичигдсэн болно. Тэгэхээр яаж VIII зууны дурсгал “монгол хэлний дурсгал” болох вэ? Самбуудорж оо! та нарт хүргэсэн бичигт мань ингэж бичсэн юм: “Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ шинжээчийн багаас уг бичгийг өнөөгийн монголчуудын шууд өвгийн бичиг буюу өнөөгийн монголчуудын мянган жилийн өмнөх хэл мөн гэдэг дүгнэлтийг хүлээж байна”. Тэгэхээр монгол хэлний дурсгал биш өнөөгийн монголчуудын шууд өвгийн бичиг гэдэг дүгнэлтийг та бүхнээс хүлээж байсым. Хэзээ ч судлаач судалж буй сэдэвтээ ийм утгын болон он цагийн алдаа гаргахгүй.
Хариулт 3.
“Үнэхээр нөхөр С.Сэргэлэнгийн нотолж буйгаар руни бичгийн дурсгал нь монгол хэлээр бичсэн, хүннү бичгийн дурсгал байх юм бол” гэжээ. Энд О.Самбуудорж “руни бичгийн дурсгал” гэжээ. Нэгт руны бичиг биш, хоёрт руны бичгийн дурсгал биш. Руны бичгийн дурсгал гэхээр тухайн бичигт зориулсан дурсгал болно. Мань та бүхэнд Гол тээхэнд зориулж босгосон хадан бичээс дотор Билгэ хаан өөрийнхөө нэрийн өмнөөс бичсэн 176 давхардаагүй үг, 47 өгүүлбэр бүхий баримтыг шинжээчийн багт хүргэсим.
Хариулт 4.
“...дэлхийн шинжлэх ухаанд оруулсан шинэ санаа төдий биш, цоо шинэ нээлт болох юм” гэжээ. Энд О.Самбуудорж “дэлхийн шинжлэх ухаанд ...цоо шинэ нээлт болох юм” гэж бичсэнд мань мэл гайхав. Юуны чинь дэлхийн шинжлэх ухаан? Манай дээдсийн мянга гаруй жил хэрэглэсэн бичгийг, уг бичгийг Хүн илээс хэсгэлж Европ нүүсэн (энэ тохиолдолд нүүнэ гэдэг үгний хэрэглээ зөв болно) өнөөгийн Унгарчуудын дээдсийн бичгийг Стамбулын туркууд өмчилж, түүх соёл түрэмгийлэл хийгээд байхад О.Самбуудорж дэлхийн шинжлэх ухаан гээн өгүүлж байна. О.Самбуудорж болон хүрээлэнгийхэн дэлхийн шинжлэх ухаан гэдэг үгэнд маш дуртай. Учир нь тэд харийн докторуудын бэлэн бэлдэцийг шимтэн авдагт оршино. Гэрт нь шинжилж ухааныг нь олох олон түүхэн бичиг баримт байхад түүнийгээ харийхнаар шинжлүүлдэг, бэлэн болсон бэлдэцийн оюуныхаа хоол болгож монголчуудад түгээнэ. Ийм хүмүүс зөвхөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд цалин, цол хэргэм авч сууна.
ХЭСЭГ-2.
Сэргэлэн Интернашионал Экспедишионы ТББ Гол тээхэнд босгосон хадан бичээс дэхь Билгэ хааны захиас буюу Бага бичээсийг бүрэн сэрээж, уг бичээс өнөөгийн монголчуудын шууд дээдсийн бичиг болохыг баталсан материалаа ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар бүрэлдсэн шинжээчийн багт өгсим. Шинжээчийн багын нийт 9 шинжээчээс 7 нь уг бичээсийг өөрийн өвөг дээдсийн бичээс биш гэж үзэж, уг бүрэлдхүүнд орсон О.Самбуудоржийн дүгнэлтийг албан хариундаа хавсарган манууст илгээв.
О.Самбуудоржийн дүгнэлтийн үргэлжлэл: “Сэргэлэн руни бичгээр бичсэн эртний түрэг хэлний дурсгалыг монгол хэлний дурсгал хэмээн уншихдаа шинжлэх ухааны дараах үндсэн зарчмыг ойлгохгүй байна. Үүнд: Тухайн үсэгт ямар авиалбар оноосон зарчмыг алдагдуулан уншиж байна. Тухайлбал, цагаан толгойд “з (z), ш (s) үсгийг тэмдэглэсэн үсгийг ц (ts) үсгээр с (s) үсгийг з (z) зэрэг үсгээр уншиж буй нь тухайн үсэг бүр нь ямар авиалбар тэмдэглэж ирсэн үндсэн үүргийг ойлгоогүйтэй холбоотой болно. Үүнээс үндэслэн нэг тайлбар хэлэхэд эртний монгол хэлэнд “з (z)”, ц (ts) гэсэн авиалбар байгаагүй зарчмыг эдүгээчилж уншиж буйг нэмж хэлэх байна”. (О.Самбуудоржийн дүгнэлтээс).
Хариулт 5.
“...эртний түрэг хэлний дурсгалыг монгол хэлний дурсгал хэмээн” гэжээ. Энд О.Самбуудорж “эртний түрэг хэлний дурсгалыг” гэж нотлох хэлбэрт бичжээ. Эх сурвалж судлаач миний хувьд хүн хэлний дэг алдагдсаныг маш сайн мэдэрч байна. Хэрэв хэн нэгэн нь “эртний түрэг хэлний дурсгалыг” гэж өгүүлсэн бол тэр хүн “уг бичээсийг би судлаад эртний түрэг хэлний дурсгал гэдгийг нотолсон” гэсэн утга илэрхийлж буй хэрэг. Уг өгүүлбэрийн араас дэгээр нотолсон баримт орох ёстой. О.Самбуудорж өөрөө хүн бичиг судлаагүй, мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг бичиж байна. О.Самбуудорж та буюу таны нөхцөлд байгаа нэгэн нь “эртний түрэг гэгддэг дурсгалыг” гэх мэтээр бичвэл араас нь мань нотолгоо нэхэхгүй.
Хариулт 6.
“...шинжлэх ухааны дараах үндсэн зарчмыг ойлгохгүй байна” гэжээ. О.Самбуудорж та энд шинжлэх ухааныг “science” гэдэг ухагдахуунаар хэргэлж байна уу? шинжиж ухааныг нь олно гэсэн аргачлалаар хэргэлж байна уу? Та үүнийгээ эс тодруулсан учир хоёулангаар нь сэтгэснээ таньд хүргье.
“Science” шинжлэх ухаан гэвэл ямар шинжлэх ухааны тухай та өгүүлж байна. Биологи, хими, физик болон бусад олон шинжлэх ухааны дундын үндсэн зарчмыг зөрчсөн болж байна уу? О.Самбуудорж таньд хэлэхэд хэл, түүх нь science биш, нийгмийн ухаан юм. Яагаад гэдгийг таньд ухуулая. Нэгт science нь хүний бодол санаанаас ангид оршино. “Татах хүчний хууль” О.Самбуудоржийн бодлоос үл хамаарж оршино. Түүх, хэл нь нийгмийн бүтээгдхүүн. Хүнээс шууд болон шууд бусаар хамаарна. Хоёрт Science цаг хугацаанаас эс хамаарна.
О.Самбуудоржийг төрөхөөс сая сая жилийн өмнө татах хүчний хууль байжээ.
О.Самбуудоржоос хойш сая сая жилийн дараа уг хууль байх болно. Сая жилийн өмнө түүх гэж байсангүй. Тэмдэглэж үлдээгээгүй бол түүх гэж байхгүй. Анхны бичиг 4000 жилийн түүхтэй болов уу. Сая жилийн өмнө бичиг байгаагүй. Гуравт Science шашин шүтлэгээс эс хамаарна. Бичиг шашинаас хамаарна. Араб бичгийг Исламын шашин байгаа нөхцөлд хэзээ ч солихгүй. О.Самбуудорж оо! Түүх хэлний олон залуусын “Сэргэлэн Интернашионал Экспедишион худал эх оронч, үндсэрхэг үзэл гаргаж байна, би шинжлэх ухааныхаа замаар явна” гэсэн комент үзэгдэх юм. Та нарын үүрэг үндэсний хэл, түүхийг хамгаалах. Хэрэв Монгол улс бүрэн эрхт, ангит байдлаа алдвал өнөөгийн хамгийн сайн түүх, хэлний мэргэжилтэн хэн гуа нь ч хэнд ч, хаана ч хэрэггүй болно. Яагаад гэвэл түүх, хэл science биш. Үгүй болсон төрийн түүх, хэлнийхнийг хамгийн түрүүнд үгүй болгодог. Харин сайн физикч, инженер, програмистууд хаана ч ажилтай байна. Хэрэв үнэхээр хамгийн хамгийн сайн нь байж чадах юм бол. Шинжлэх ухааныг аргачлал гэж үзэж байгаа бол энд ухаан уралдуулая.
Хариулт 7.
О.Самбуудорж шуугих гийгүүлэгчийг буруу зөрүү дуудсан, мөн “эртний монгол хэлэнд “з (z)”, ц (ts) гэсэн авиалбар байгаагүй зарчмыг эдүгээчилж уншиж буйг нэмж хэлэх байна”. Шуугих гийгүүлэгч з, ц, ш, ж, ч, с орон нутгын аялгаас хамаарч нэг үгэнд өөр өөрөөр орно. Архангайд шар үхэр гэхэд Баянхонгорд сар үхэр гэх мэт. Өтүгэнд 1300 орчим жил булж буй Гол тээхэний бичээсийг Томсон анх сэргээхдээ Дунд азийн буюу Үсүний аялгаар шуугих гийгүүлэгчдийн сэргээв. Томсон, Радлов нар Өтүгэнээс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй хүн амын дийлэнхи халхыг эс тооцов. Уйгур нь Хүн угсаатан, Хэрэйд, Найман, Мэргэд нь Уйгур угсаатан, Халх нь XIII зуунд задарсан Хэрэйд, Найман, Мэргэд угсаатан болно. Өтүгэний хэл төв хэл болно. Тэгэхээр хүн бичиг дэхь 5 төрлийн шуугих гийгүүлэгчийг Өтүгэний аялгаар мануус тогтоов. Эртний монгол хэлэнд З, Ч гийгүүлэгч байхгүй гэж та нотолсон хэлбэрээр бичжээ. Үүнийгээ та баримтаар нотолно уу. Манай буурай ээж буюу өвөөгийн минь ээж 1900 оны хүн, шинэ үсэг авхаас өмнө байсан хүн З, Ц гийгүүлэгчийг мань шиг хэлнэ. Хэн гуа нь ийм дүгнэлт гаргав О.Самбуудоржоо.
О.Самбуудорж та эртний монгол хэл гэдгийг Хамаг монголын хэл гэж ойлгож байна уу? Өтүгэний монгол хэл гэж ойлгож байна уу. Өтүгэний хэлэнд З.Ц байсан, байгаа. Юу ч өөрчлөгдөөгүй.
Мань О.Самбуудоржийг муулах, сайлах зорилго агуулсангүй. Энд манай хэлний салбар, орчин цагийн монгол хэл гэж нэр зүүснээс болж ямар мухардалд орсныг монголчууддаа харуулахыг зорив.
ХЭСЭГ-3.
Энэ удаа О.Самбуудорж болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн эх сурвалж баримтаар өгүүлдэг хүмүүс үү, хоосон төсөөллөөр өгүүлдэг хүмүүс үү гэдгийг харцгаая. Эх сурвалж судлаач баримт барьж өгүүлнэ, харийн мэдээлэл зуглуулагч үндэслэлгүй онол өгүүлнэ. Эх сурвалж судлаач баримт нотолгоогоор үйлээ батлана. Мэдээлэл цуглуулагч цол хэргэм, албан тушаалаар захиргаадана. Ингээд О.Самбуудорж өгүлэрүн:
“Сэргэлэн руни бичгээр бичсэн эртний түрэг хэлний дурсгалыг монгол хэлний дурсгал хэмээн уншихдаа шинжлэх ухааны дараах үндсэн зарчмыг ойлгохгүй байна. Үүнд:
Хэлний авианы хувьсгал өөрчлөл нь авианы тодорхой хууль зүйн дагуу хувьсан өөрчлөгддөг гэдгийг мэдэхгүй байгаа учир руни бичгийн дурсгал дахь үг хэллэгийн дуудлага нь эртний болон орчин цагийн монгол хэл аялгуу, түүнчлэн эртний болон орчин цагийн түрэг хэл аялгуутай яаж тохирдог, үүнээс шалтгаалан тухайн дурсгал нь түрэг хэлний дурсгал болох уу, монгол хэлний дурсгал болох уу гэдгийг мэдэхгүй байна. Тухайлбал, орчин цагийн монгол болон түрэг хэл аялгууны хооронд байдаг язгүүр нэг олон үгийн авианы тохирол нь аль эрт өвөг монгол болон түрэг хэлний үед бий болсон байдаг хэлний үзэгдэл бөгөөд авианы энэ үзэгдэл руни бичгийн дурсгалд ч илрэлээ олж, улмаар энэ хэлбэрээ орчин цагийн монгол болон түрэг хэл аялгуунуудад уламжилсан байдаг байна.
Жишээ нь: boru (эртний монгол хэл), boru (Монголын нууц товчоо) бор (Орчин цагийн монгол), boz (Руни бичгийн дурсгал), boz (Орчин цагийн турк хэл), brown (Утга). urtu(n) (эртний монгол хэл), urtu(n) (Монголын нууц товчоо), урт (Орчин цагийн монгол), uzun (Руни бичгийн дурсгал), uzun (Орчин цагийн турк хэл), long (Утга).
Өмнөх жишээнээс үзвэл эртний болон орчин цагийн монгол хэл, аялгууны “r” зэрэг гийгүүлэгч авиатай үгс руни бичгийн дурсгал болон орчин цагийн түрэг хэл аялгуунуудад “z” зэрэг гийгүүлэгч авиагаар тохирдог байдал руни бичгийн дурсгалд ч илэрдэг бөгөөд иймд түрэг хэл, аялгуунуудын авианы тохирлыг илтгэх үгсийг монголчууд энэ үед түрэг хэлтнүүд шиг ярьдаг байж гэж зүтгэн нь буруу юм”.
Эх сурвалж судлаачийн хувьд Самбуудоржийн хоёр жишээнд нь эхэлж хариу өгье.
Хариулт 8.
“boru (эртний монгол хэл), boru (Монголын нууц товчоо) бор (Орчин цагийн монгол), boz (Руни бичгийн дурсгал), boz (Орчин цагийн турк хэл), brown (Утга)” гэжээ. Энэ үг Сэргэлэн Интернашионал Экспедишионы ШУА-д хүргэсэн баримтанд байхгүй. Яагаад манай 176 давхардаагүй үг, 47 өгүүлбэр бүхий баримт дээр байхгүй үгээр жишээ авав? Энэ үл хүндэтгэл биш гэж үү? Уг “boz” буюу “буз” гэдэг үг Гол тээхэний Их бичигт хоёронтой гарч буй агтны зүс болно. О.Самбуудорж манай өгсөн материалтай хамаагүй ч гэсэн мань таньд хариулъя. “Буз” гэдэг нь Диван Лугат толинд “үнсэн саарал” агтны зүсийг зааж байна. Буз гэдэг үгэнд З, Д зармин. Буз нь буд буюу өнөөгийн будан зүс. Будан зүсийг өнөөгийн монголчууд хөх саарал, хар саарал гэж зүсэлнэ. Үнсэн саарал нь манан будангийн өнгө. Энэ утгаар будан зүс гэдэг нь таарч байна. Уг зүсийг оросоор сивый, ангилаар О.Самбуудоржийн brown биш grey болно. О.Самбуудорж оо! бор будан хоёр дөхүү боловч хоёр өөр зүс шүү.
Хариулт 9.
“Өмнөх жишээнээс үзвэл эртний болон орчин цагийн монгол хэл, аялгууны “r” зэрэг гийгүүлэгч авиатай үгс руни бичгийн дурсгал болон орчин цагийн түрэг хэл аялгуунуудад “z” зэрэг гийгүүлэгч авиагаар тохирдог байдал руни бичгийн дурсгалд ч илэрдэг бөгөөд иймд түрэг хэл, аялгуунуудын авианы тохирлыг илтгэх үгсийг монголчууд энэ үед түрэг хэлтнүүд шиг ярьдаг байж гэж зүтгэн нь буруу юм”.
Энэ юу гэсэн үг вэ? Хүн хэлэнд “З” болон “Р” эс зармин. Ийм зүй тогтол хүн хэлэнд байхгүй бөгөөд өнөөгийн монголчуудын хэллэгэнд ч байхгүй. О.Самбуудорж та буд буюу будан зүсийг “бор” гэж хайрт багш Л.Болдынхоо буруу хөрвүүлгийг авч будлиад байна. Та нарт өгсөн манай материалд буд буюу буз гэсэн үг байхгүй байхад та юу төсөөлөөд? Хэнийг буруутгаад байна? Шинжээчийн багын ахлагч Ц.Батдоржид өгсөн материалыг тэр өдөр нь “Өнөөдөр” сонины сайтанд тавьсан бөгөөд уг материал өнөө хүртэл уг сайтанд байна. Та нар эх сурвалж судлаачид огт биш. Эх сурвалж судлаачтай та нар цэцэрлэгийн хүүд шиг харьцаж байна вэ?
Хариулт 10.
urtu(n) (эртний монгол хэл), urtu(n) (Монголын нууц товчоо), урт (Орчин цагийн монгол), uzun (Руни бичгийн дурсгал), uzun (Орчин цагийн турк хэл), long (Утга) гэжээ. Ийм үг мануусын өгсөн баримтанд байхгүй. О.Самбуудорж манай ажилд жоохон ч гэсэн хүндэтгэлтэй хандсан бол тэд дүгээр өгүүлбэрийн тэд дэхь үг гэж бичих байв. Шинжээчийн багт өгсөн материалд энэ үг байхгүй. Харин Их бичигт “төрүсин” буюу “төр үүсэн” гэсэн үг гурвантай оржээ. Харин Монголын нууц товчоонд гардаг “урту” гэдэг үг Билгэ хааны захиас буюу бага бичээсэнд ямар утгатай гарсан гэдгийг таньд тайлбарлая.
МНТ-106 “… урту хара ату тукиан сацупа би” гэж бичжээ. Урту туг гэдэг нь “өндөр” туг гэсэн утга.
Энэ өдгөө мануус урт хүн гэж “өндөр хүнийг” хэлнэ. Урт мод гэх мэт уг үг урт гэсэн утгыг агуулна. Өндөр гэдэг үгний эх утга Диваан Лугат толиор өөр байна. Энэ тухай уншигч таны анхаарлыг сарниулахгүйн тулд хожим өгүүлье. Тэгэхээр урту гэдэг нь доороос дээшээ зайг заасдаг байжээ. Диван Лугат толинд 638 урту гэдэг нь ямар нэгэн зүйлийн гол. Урту эр “дунд насны хүн” гэжээ. Дунд насандаа хүн хамгийн өндөр цэгтээ байна.
Харин Билгэ хааны захиас буюу Бага бичээсийн 4 дэхь өгүүлбэрт нар “уртушин гру” буюу хамгийн өндөр цэгтээ хүрснийг хэлнэ. Энэ өдгөө монголчууд “уртаашин” буюу уртааш нь, өргөөшин гээн өгүүлнэ. О.Самбуудорж оо, урту гэдэг нь ангил хэлээр long биш tall гэсэн утга заана.
Тэгэхээр 1300 оны өмнөх хадан бичээсэнд, 1000 жилийн өмнөх Диван Лугат толинд, 800 орчим жилийн өмнөх Монголын нууц товчоонд, өнөөгийн монголчуудын хэрэглээнд урт буюу урту гэдэг үг өндөр гэсэн утгыг агуулж байна.
Дүгнэлт:
О.Самбуудоржтон та нар яагаад миний өгсөн материалаас жишээ авахгүй байна. Яагаад та нар бор зүсийг буз гэдэг зүстэй холиод, Р,З заримдаг гэж мануусын нэрийг урдаа бариад байна вэ? Яагаад та нар энэ олон сарын хугацаанд надаас асууж лавлахгүй зугтаад байв? Яагаад та нар бодит эх сурвалжтай тулахгүй өөрсдийнхөө төсөөллийг бичээд байна?
О.Самбуудорж та нар намайг хүндлэхгүй байж болно. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-гийн хамт олныг хүндлэхгүй байж болно. Яагаад өвөг дээдсийн минь манууст болон мануусын хойч үед үлдээсэн захиас руу нулимаад байна?
ХЭСЭГ-4.
Уншигч та бүхэнд дахин сануулахад О.Самбуудорж гэдэг хувь хүний бодол, баримтлал байсан бол О.Самбуудоржийн дүгнэлтийг хүндэтгэн тайлбар өгөхгүй байв. Уг дүгнэлт нь өнөөгийн Хэл зохиолын хүрээлэнгийн мэдлэгийн цар хүрээ, тэдний бодит байдлыг харуулж буй тул уншигч та үүнийг маш сайн уншиж, үүнд дүгнэлт хийнэ үү. Хэл зохиолын хүрээлэн бүхэл бүтэн манай Түрэг төрийн бичгийг харийнхантай хамт мануусаас булааж харьд бэлэглэж байна. Энэ бол үндэсний хэмжээний аюул.
Ингээд О.Самбуудорж өгүлэрүн: “Руни бичгийн дурсгалын хэл зүйн олон хэлбэрийг орчин цагийн монгол хэлний хэл зүйн хэлбэрээр дүйлгэн уншиж буй нь өмнө өгүлсэн хэлний авианы хувьсал өөрчлөлийн шалтгаан, түүнчлэн эртний болон орчин цагийн монгол болон түрэг хэл аялгууны хэл зүйн хэлбэрүүдэд юугаар нийтлэг, юугаар ялгаатай болохыг мэдэхгүй байгаатай холбоотой болно”.
Хариулт 11.
Эх сурвалж эс судлаач О.Самбуудорж яагаад “Руни бичгийн дурсгал”, “орчин цагийн хэлбэр”, “авианы хувьсал” гэх мэт өөрийнхөө судлаагүй, судалж чадахгүй зүйлээ ийм итгэл төгс өгүүлээд байна гэвэл тэр дэлхийн багш нарынхаа сургаалыг өндөр дуугаар өгүүлээд байна. Эх сурвалжгүй, дээр нь баримтгүй, хамхуул шиг О.Самбуудорж багшийнхаа багш орос багш нарыг дагана. Ингээд Оросын ШУА-ийн салбар хүрээлэнгийн захирал И.В.Зайцев өгүлэрүн: “Энд түргийн ул мөрийг харагдаж байна. Юу гэвэл өнөөгийн монголчуудад хамаарах бүх толь, үгс, тэр дундаа мал ахуйн салбарын [толь, үгс] монгол гарал үүсэлтэй биш, туркийх. Энэ юуг хэлж байна гэхээр орчин цагийн Монгол нутаг дэвсгэрт зүүн хойноос ирсэн суурин монголуудад өвлөгдөн үлдэжээ. Өнөөгийн монгол яг монгол биш (өөр болсон монгол гэсэн санаа). Мөн өнөөгийн татар яг татар биш бараг ижил мөрний булгар болно”.
Лев Гумилев: Буриад-эртэний монголууд, Хүннү түргүүд байсан юм.
Эх сурвалж судалж эс чадах О.Самбуудорж харийн судлаачдын Монгол дахь төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байна. О.Самбуудорж оо! Хамаг монгол овогтон Их монгол улсыг байгуулахдаа төрийнхээ хэл, бичгийг Уйгур бичиг, Уйгур хэл болгосон баримтыг Жүвэйний “Ертөнцийг эзлэгч” номондоо нийтэлжээ. Энэ тухай 58-р нийтлэлээр уншигч таньд хүргэсэн болно. Зүүн захын Хамаг монгол овогтон төвийн уйгур аялага, бичгийг авснаар бүх мал ахуйтныг удирдаж чаджээ. Баруун захын Ашнаа Түрэг овогтон төвийн тэлэ аялага, бичгийг авснаар мал ахуйтнаа удирдаж чаджээ. Тэлэ нь Хүн угсаатан, Уйгур нь Тэлэ угсаатан, Хэрэйд, Найман, Мэргэд Уйгур угсаатан, Халх нь Уйгур угсаатан болно. О.Самбуудорж оо, эх сурвалж судал!
О.Самбуудорж ингэж бичжээ: “Түүнээс гадна орчин цагийн монгол хэлний хэл зүйн олон хэлбэрийг эртний монгол хэлэнд байсан мэтээр дүйлгэж байна. Жишээ нь: эртний түрэг хэлний bolmis (болов, байв) гэх үгийн -mis гэх хэл эртний болон орчин цагийн монгол хэлний аль алинд “-мц” гэсэн хэл зүйн хэлбэр байхгүйгээс гадна, эртний монгол хэлэн “ц” гэсэн авиалбар байгаагүйг бид ойлгох хэрэгтэй. С.Сэргэлэнгийн бодож буйгаар тухайн “-мц” гэсэн хэл зүйн хэлбэр орчин цагийн монгол хэлний –сан (-сэн-сөн,-сон) гэх үйл үгийг нэршүүлэх хэл зүйн хэлбэр гэж үзвэл...”
Хариулт: 12
О.Самбуудорж оо, энэ өдгөө халхууд “ц” гэж өгүүлж байна. 1300 жилийн өмнө Уйгурууд “ц” гэж өгүүлж байжээ. Гол тигэний (тээхэний) бичээсэнд “ц” байна. Яагаад гэвэл мануус хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй. Үүнийг баталж буй баримт бол манай Түрэг болон Уйгур төрийн хүн бичгээр, хүн хэлээр бичигдсэн хадан бичээс болно. Өтүгэнд ц үеийн үед байв. Харин танай урянхайд ямар байсныг мань хэлж чадахгүй. Хамаг монгол овогтон нь Шивэй монгол Киданаас XII зуунд ангит болсноор үүсэв. Тэд өөрийн овогтны бичиг үсэггүй байсан тул О.Самбуудорж та тэдэнд “Ц” авиа байсан үгүйг нотолж чадахгүй. О.Самбуудорж оо, халхад “Ахыгаа ирмэгц хоолын халаагаарай”, эсвэл ирмц гэж энэ өдгөө өгүүлсээр байна. Харин боломц болов хоёрын ялгааг орчин цагийн зохиомол хэлний доктор О.Самбуудорж та яахан мэдэх билээ. “Сэргэлэнгийн бодож буйгаар” гээн та бичжээ. Та миний боловсруулсан материалыг билэрэх чадваргүй байж, миний бодож байгаад таны билгэ хүрэх үү?
О.Самбуудорж нэг үнэн зүйлийг хэлэрүн “орчин цагийн монгол хэлний хэл зүйн хэлбэрээр дүйлгэн уншиж буй нь” . Энэ үнэн. Орчин цагийн хиймэл монгол хэлний хэл зүйн хэлбэрээр биш халх аялгаар Гол тигэнд зориулсан хадан бичээсийг мануус уншиж байна. Маш сайн хоорондоо дүйж байна. Ийм л байна даа О.Самбуудоржоо!
Уншигчид аа! Үндэсний эх сурвалж судлалын улыг тавьж, түүх хэлнийнхээ ул бүтцийг бүтээж байж бусдаас ангит, өөрийн түүх, хэлний салбартай болно. Түүх, хэл маань манай хүн үндэстний орших баталгаа, газар ус аа алдахгүй байх баталгаа. Яагаад О.Самбуудорж хамаагүй том ярьж байна. Хариулт хялбар. Тэр эх сурвалж хэзээ ч судалж байгаагүй. Түүний хийдэг ажил нь түүх, хэлний уран зохиолын ном унших. Онож хэлэх юм бол харийнхны бэлдэц уншиснаар өөрийгөө Монгол улсадаа том доктор нь гэж гүн итгэв. Эх сурвалж, баримтын дэргэд О.Самбуудорж та тоосонцор. Эх сурвалж судлалын үе ирэв.
Хэсэг-5
О.Самбуудорж таньд Шинжлэх ухааны гавьяат ажилтан болсонд баяр хүргье!
Хэл, түүх нь шинжлэх ухаан биш тул Шинжлэх ухааны гавьяатын оронд Нийгмийн ухааны гавьяат ажилтан цол нь ёсонд таарах байсан. Манай улс нийгмийн ухаан, шинжлэх ухаан хоёрыг одоогоор салгаж билэрэхгүй байна. Дэлхий даяр энэ хоёр ухагдахууныг ялгаж ангилна. За ингээд баярын хэсгээсээ үндсэн ажил руугаа орцгооё!
О.Самбуудорж ингэж бичжээ: “Аль ч хэлний үгийн сангийн бүрэлдхүүн, үгийн утга тухайн хэл аялгуутайгаа ихээхэн холбоотой байж уламжлала хадгалан алгуур аажим хувьсан өөрчлөгддөг хэлний зүй тогтолыг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, руни бичгийн дурсгалуудад орчин цагийн монгол хэлний үгийн бүрэлдхүүний хэдэн хувь хадгалагдаж, ямар утгаар ирлэрч буйг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахгүйгээр зөвхөн зарим үгийн хэлбэрийн төсөөтэй байдлаар монгол хэлний үгс, эсвэл монголчууд энэ үгийг эдүгээ хэрэглэхээ больжээ, мартжээ гэж өгүүлж буйг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж болно”.
Хариулт 13.
О.Самбуудорж оо! Шинжлэх ухааныг өмчилж болохгүй гэдгийг мань Хариулт 6-гаад өгүүсэн. О.Самбуудорж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэрүүлэх ажилтан тул “газрын лиценз шиг” аль нь шинжлэх ухааны үндэстэй, аль нь үндэслэлгүйг хувиарладаг нэгэн нь болж байна уу? О.Самбуудорж оо “үгийн хэлбэрийн төсөөтэй байдлаар” гээн бичсэнийг тань хоёулаа учрыг нь тайлъя. Адууг хэлбэр (үзийн дуудлага), галбираар (угын дуудлага) шинжиж төстөй эсэхийг нь тогтооно. Хэлбэр, галбир энэ хоёр үгийг бие зүйл дээр хэрэглэнэ. Дууны хэлбэр гэж эс өгүүлнэ. Учир нь дуу, авиа биет биш учир тэдэнд хэлбэр галбир байхгүй. Үгэнд хэлбэр байх уу? Цаасан дээр буулгасан үг дүрс болно. Дүрс өөр өөрийн хэлбэртэй. Уг дүрс буюу хэлбэр, хэвээр нь криминалистикт шинжилж уг бичвэр хэнийх вэ гэдгийг тогтоодог. Тэгэхээр таны өгүүлж буй “үгийн хэлбэрийн төсөөтэй байдал” гэдэг нь хэл шинжлэлд байж болохгүй ухагдахуун бөгөөд кримтналистикт байдаг ухагдахуун. Эх сурвалж судалж эс чадах та үгний эх утгыг мэдэхгүй байх нь аргагүй юм. Тэгэхээр та “үгийн хэлбэрийн төсөөтэй байдлаар” биш уг үгний морфологийн задаргаагаар уг үгний үндэс ийм, утга нь ийм гэж тайлбарлах ёстой. Тайлбарыг хоосон үгээр биш бодит өгүүлбэр, үгэн дээр хийдэг. Мануус ингэж тайлбарладаг юм. О.Самбуудорж оо, эхэлж үгээ сайн ухаж билэр, дараа нь бич.
Шинжээчийн багт өгсөн Билгэ хааны захиасанд орсон үгсийн жагсаалт:
1.тэнгэр 2. цаг 3. бол, 4. түрг, 5. билгэ 6. хаан 7.өдгөө 8.ул 9.ур10.зоб 11.тохтоо 12.сид 13.үе 14.янаг 15. Уугуул 16. барих,17. угш,18. баруу, 19. шад,20. апт, 21. баг, 22. ойруу,23. таргат 24. Дахиж, 25. Сэтгэл 26. 27.ахиж, 28. түг,29. сугай,30. урт, уртушин 31. энд, 32. үгүй 33. Өтүгэн,34. Шандунг, 35. айз-айзам, 36. таги, 37. илгээ, 38. далай, 39. хэсэг,40. дөх, 41. тогз эрсин 42.гэт-гэтлэх,43. төмөр, 44. эр барга, 45. эрингэ,44. ингэж, 45. жир-гажир-газар, 46. зорь, 47. өег,48. ядуу үгүй,49. ил, 50. тоот, 51. Табгач, 52.Түшил-түншил, 53. алтун, 54. гойтой, 55. ингэж бариур, 56. сүчиг, 57. юмшиг, 58. эрх,59. зах, 60. захру,61. эд, эд гое 62. ихэс, 63. алба, 64. ангилсаар,65. бисгингэ- биднийхээ, 67. эрээ,68. дорой, 69. хүс,70 уул, 71. сэхэнг, 72. шугуй, 73. тухалдан, 74 бус, 75 хур,76. авлига,77 захаг, 78. тэ, 79.алб,80. барав, 81.Барсаар, 82. араг,83. тэрэг, 84.тархахсан, 88.ач ачис,89. тус, 90. Өм 91. хааныхан,92. бартаг,93. алхантаг, 94. гал – хал, 95. төр,96. хууль, 97. зарлиг- зарлиг даган 98.юучгүй, 99. гоо бари, 100.ичигнүй, 101.бай, 102 их айл, 103. хүс,104. их олон, 105. энэ, 106. сэдэнг, 107.ангилав, 108.уулсэхэнг, 109.иймээ, 110.байнга, 111.ингэр, 112.билинг, 113.амьтай,114. хүргэмүй, 115.баглар, 116.ангилтчсан, 117.мань,118. хаантай, 119.бидишч-бичээсч,120. гэл-түргэл гэдэг нь түр-хурдан, гэл- ир, манийнхаа, 121.симди-сийлжээ, 122.Ич-илгээх өдгөө харчингууд ингэж өгүүлнэ,123. бидишчийг, 124. Энгэр125. дэнж, 126. бариг, 127. зар - ганц тоо, зарт-олон тоо, 128 бидиш-бичээс, 129.тохтой,130. өнхөлцөг, 131.хориг, 132. байнга таш- байнга чулуу, 133. ирсээр, 134. Мэдэгээ 135. ирсээр ингэж, 136. энэ хурб-хараб, 137.битиг, 138. битигмэй,139. ачис,140. Золоо 141.тэхэн. 142.бат 143. Асгана-харанхуй 144. Түн.145. Аж орох 146. Хори 147.Төвд 148. Ашиг.149. оров.150. ихсээр-ахисаар.151. йиниг-тиниг-тэнэг. 152. Зобу-зөв үү. 153. Ингэ. 154. үенч – голын нэр, 155. Хон. 156 аян гэх мэт.
Нийт давхардсан тоогоор 334 изгүр үгс оржээ. Бүх изгүрийг үгээр салган бусад үгтэй нь нийлүүлэн тоолохоор давхардаагүй тоогоор 190 үг болж байна.
О.Самбуудорж та эндээс асуусан бол, эдгээр үгнүүдийг зааж шүүмжилсэн бол мань таньд маш сайн тайлбарлах байв.
Дээрх толь нь жилийн өмнөх, энэ өдгөө илүү төгс болж засагдав. Энэ өдгөө мануус Хүн хэл бичгийнхээ хоёр дахь сургалтаа төгсгөж байна. Та, танай Хэл зохиолын хүрээлэн болон Сэргэлэн Интернашионал Экспедишионы хооронд хүн хэл, бичгийн мэдлэгийн зөрүү их байна. О.Самбуудорж та улгүй онол буюу мэдлэггүй мэдээлэл тээгээд байна. Иймд та Хүн хэл бичгийн гуравдугаар сургалтанд суралцаж, хэлнийнхээ ул мэдлэгийг авах хэрэгтэй. Эсвэл танай хэл зохиолын хүрээлэнд хүн бичгийн сургалт зохион байгуулж болно. Одоо эх сурвалж судлалын эрин монголд эхэлж байна. Та болон ямар ч мундаг доктор, төрийн шагналтан, ардын багш хэн гуай нь ч эх сурвалжгүй өгүүлэх эрхгүй үе ирэв. Эс тэгвээс “амлуугаа байнга эх сурвалжаар алагдуулах” болно.
Хэсэг-6
Дорно ху-гийн тооны нэр vs Хүн тооны нэр
О.Самбуудорж: Тухайлбал, орчин цагийн монгол хэлний тооны нэрийн нэг ч үг руни бичгийн дурсгалуудад тохиолддогүй билээ. Иймд С.Сэргэлэн монгол болон түрэг хэлтнүүд VI-VII зууны үед өөр өөрийн тооны нэрийн үгсийг хэрэглэж байсныг үл харгалзан монголчууд энэ үед руни бичгийн дурсгалд тохиолдох тооны нэрийг хэрэглэж байснаа киданы үед одоогийн тооны нэрийн үгсийг хэрэглэх болж гэж буй нь буруу ойлголт гэж болно. Монголын нууц товчооны болон Монгол бичгийн хэлний баримттай харьцуулбал руни бичгийн дурсгал нь эртний түрэг хэлний дурсгал болох нь аяндаа мэдэгддэг юм. Жишээ нь:
Nike- эртний монгол хэл, nige-Монголын нууц товчоо, нэг-Орчин цагийн монгол хэл, bir Руни бичгийн дурсгал, bir-Орчин цагийн турк хэл, one-Утга гэжээ. Ийм мэтээр Дорно ху (Дунху) тоог Хүн тоотой нэгээс арав хүртэл хүснэгтээр харьцуулжээ (энэ хэсгийг face book-ээр хүснэгтлэж болсонгүй тул товчлов).
Үүнээс үзвэл руни бичгийн дурсгал нь эртний монгол хэлний дурсгал биш эртний түрэг хэлний дурсгал болж байгааг С.Сэргэлэн ойлгоно гэдэгт гүнээ итгэж байна.
Хариулт: 14
О.Самбуудорж оо! Тооны нэр, тоо нь төрөө дагаж мал ахуйтны гал голомт Өтгүгэнд солигддог нь хэл судлалын асуудал гэхээсээ мал ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанар болно. Уг үзэгдэлийг өргөн хүрээнд тайлбарлаж байж дэлхий даяр таниулна. Тариаланчдын хувьд тоо хэлнийх нь салшгүй хэсгийн нэг. Тэдний тоо эс солигдоно. Мал ахуйтан овог, овогтны хувьд мөн ижил. Гэвч Өтүгэн буюу төр барьдаг газар усанд хэл солигддоггүй, зөвхөн тоо солигддог уламжлал байна. Дорноос Өрнө хүртэл 6000 км, Өмнөөс Умард Хүртэл 2500 км газар Хүн овогтноос өмнө хэдэн ил төр барьж байсан түүхэн баримт үлдсэнгүй одоогоор. Энэхүү нутаг дэвсгэр дээр оршиж байсан овогтнууд нийлэх үедээ нийлж, салах үедээ салж байжээ. Хүн овогтны төр уг газар усыг хамаарч байлаа, Түрэг овогтны төр уг газар усыг хамаарч байлаа, Хамаг монгол овогтны Их монгол улс уг газар усыг хамаарч байлаа. Уг газар усанд мал ахуйтнууд үндсэн хоёр тооны нэр хэрэглэж ирэв. Хүн тоо бир, ки, уч нь Өтүгэн, Үсүний тооны нэр, нэг хоёр гурав нь Өтүгэн, Улаан хад (Дунху). Ийм том газар нутгаас хүн ам, малын тоог Өтүгэнд төр барьж буй овогтны төрийн тоогоор авдаг байжээ. Дорно Хүн, Хүн тоо хоёр тоолох систем нь өөр боловч зуу, минга-бинга, түм, бум нь аль хэдийнээ ижил болжээ. Энэ өдгөө мануус зуу гэх болов ч эх сурвалжаар “зуй” нь зөв болж байна. Й нь З,Ч,Ж,Ш,С шуугих гийгүүлэгчтэй хүн хэлэнд заримдаг тул зарим нь йуз, зарим нь жүз гэнэ. Зуй, минга, түм, бум нь цэрэг дайны, татварын буюу төрийн тоо. Ямар ч төр Өтүгэнд ул орсон ч зуй, минга, түм, бум аль эрт тогтсон төрийн тоо болсон байжээ.
1400 орчим жилийн өмнө Өтүгэн, Үсүний хэл ижил хэл болох тухай Хуучин Тан төрийн бичиг, Түрэг доод шастирт бичжээ. Хэзээ хэл ижилсэх болов? Өтүгэн нь мал ахуйтны гал голомт нутаг болно. Энэ тухай олон эх сурвалж байгаа. Харин хэзээ Өтүгэнд мал аж ахуй Өтүгэнд үүссэн гэдгийг тайлбарлахыг хичээе. Өтүгэнд гадны нэмэлт тэжээл, бордоогүйгээр мал өөрөө сая саяраа нөхөн үржих байгалийн тогтоцоо бүхий газар ус. Өнөөгийн Хангайн газар ус буюу гал голомт нутаг нь зөвхөн хур тудасаар ундаалахаас гадан усны хагалбар тул газар доорхи усаар ундаалагдана. Өтүгэн нь мал ахуйд хамгийн тохиромжтой, дэлхий дээрхи хосгүй газар ус. Гэвч газар хатуу учир модон хошуутай анжисаар хагалж чадахгүй. Хүрэлийг хүлээх ёстой. Ингээд Хүрлийн үед буюу таван мянга орчим жилийн өмнөөс Өтүгэнд буюу Өтүгэнийнхэнд уураг (мах), нүүрс ус (тариа, будаа) дутагдахаа больжээ. Тэдний малын тоо өнөөгийнхтэй ижил, хүн амын тоо илүү болжээ. Анх удаа сая хүнтны мал ахуйтны төр мянга мянган жилийн урьд бий болов. Мал ахуйтан өмнөх газар усанд буй тархай, бутархай, хэзээ ч нийлж үзээгүй, хэл нь тас өөр тариаланч олон овгуудаас хөгжлөөр үлэг том байв. Төрт ёс тэр үеэс эхэлжээ. Тэгэхээр Модун шаньюгаас өнөөг хүртэл шиг цаг хугацаа балархай байна. Уг 2500 жилийн хугацаанд мал ахуйтны хэл, мал ахуйтны төрт овогтонгуудын доор хангалттай ижилсэх болов уу. Хэл ижилтсний нэг тод жишээ нь Арамей ултай, авиат бичиг нь хожим Хүн төрийн бичиг болсон үйл . Авиат бичгийг Энэтхэг, Хүн гүрэн нутагшуулаад байхад өнөөгийн Дунд орны олон төрлийн эх үндэстэй дээдсүүд нь авиат бичгийг эс авжээ. Тэдний тариалан эдийн засаг нэгдсэн төр байгуулах хэмжээнд хүрээх болоогүй байсан тул, нэгдсэн төр эс байсан учир тэдний хэл ижилсэх боломжгүй тул авиат бичгээр биш дүрс бичгээр харьцаж байжээ. Энэ өдгөө нөхцөл байдал Дунд оронд хэвээрэй байна. Дүрс бичиг нь өөр өөр хэлтэй олон үндэстэн дундын бичиг. Авиат бичиг нь ижилтсэн хэлтэй овогтнуудын бичиг.
Өтүгэнд төр баригчид хос сувгын хэлээр ижилсчээд яагаад тоог ижилсүүлээгүй вэ? Түүхэн эх сурвалжаас судлахад хамгийн их хүн амтай Өтүгэнийнхэн нэгдмэл байхдаа Хянганаас Каспи, Бор тохойгоос Умард далай хүртэй газар усаа захирна. Хооронд оо хагаралдахаар Баруун, Зүүн овогтон Өтүгэнд ирж төр барьдаг. Хүмүүс нь хашаа ч явдаггүй хаанаас ч ирээгүй тул, Өтүгэнд ирж төр барьж буй мал ахуйтан овогтны төртэй өтгүгэнийхны хэл аль эрт ижилтсэн тул төрийн албан тоог төр барьж буй овогтны тоогоор явуулж иржээ. Өтүгэнд тоо төр барьж буй овогтны тооны нэрээр ижилсэн. Тооны нэр нь төр барих хэрэгсэл болно. Энэ тухай “Монгол тоо ба Кидан тоо” нэртэй 19-р нийтлэлээр эх сурвалж, баримтыг уншигч таньд хүргэсэн болно.
Харин Түрэг төрийн үед Хамаг монголын дээдэс Шивэйчүүд Түрэг төрийн хур байж, Түрэг төрд ажил хүчээ барьдаг байжээ. Шивэйчүүдийн тоо нь тэр үед Түрэг төртэй ижил Хүн тоотой байсан байх учиртай. Кидан төрийн хураар Шивэй нар хоёр зуу гаруй жил оршиж байхдаа Кидан тоо авжээ. Тоог солиход орон нутгын аялага өөрчлөгдөхгүй. Ингээд үүгээр уг өргөн сэдвийг зогсооё. О.Самбуудорж оо! Түрэг төр, Уйгур төрийн албан бичигт Кидан тоо буюу таны хэлдгээр "орчин цагийн монгол хэлний тооны нэр" гарах ёсгүй гэдгийг та билэрсэн болов уу. Өнөөгийн халхуудын эх тоо нь кидан тоо биш хүн тоо гэдгийг батлах баримт манай үгсийн санд маш олон байна. Энэ тухай хожим өгүүлнэ. Тооны асуудал мануусын хувьд маш чухал, бөгөөд дэлхий нийтэд эх сурвалжаар таниулах болно. О.Самбуудорж оо! Өтүгэнд тоо солигдох нь хэлний салбарын асуудал огт биш.
Хэсэг-7
Энэ удаа О.Самбуудоржтонгууд үгийнхээ утгыг мэдэхгүй, өгүүлбэрийнхээ утгыг гаргаж чадахгүй, түүхээ мэдэхгүй, орон зай цаг хугацааны мэдрэмж байхгүйгээс гадна ямар цэгцгүй, мэдлэггүй өгүүлж буйг харцгаая!
О.Самбуудорж ингэж бичжээ: “Түүнчлэн С.Сэргэлэнгийн нийтлэлүүдэд өгүүлж буюу Хүннүчүүд монгол угсаатан бөгөөд бичиг үсэгтэй, монголчууд эрт цагаас энэ газар нутагтаа амьдарсаар ирсэн, монголчууд Малгай сольсноос биш толгой солиогүй Орхон Сэлэнгэ, Туулын сав газартаа хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй, энэ нутагтаа амьдарсаар ирсэн гэсэн саналыг хүндэтгэж байна”.
Хариулт 15.
О.Самбуудорж та ёс төдий хүлээн зөвшөөрлөө. Яахав дээ. О.Самбуудорж ёс төдий ч ийм зүйл бичихээ мартаагүй байна гэж таныг дүгнэхээс. Тэгэхдээ таны бичвэрт засах зүйл байна. “Хүннүчүүд монгол угсаатан бөгөөд бичиг үсэгтэй, монголчууд эрт цагаас энэ газар нутагтаа амьдарсаар ирсэн...” гэж та бичжээ. Та угсаатан гэдэг үгний утгыг огт мэдэхгүй байна. Хүннүчүүд монгол угсаатан гэхээр хүннүчүүдийн дээд монгол болно. ШУА-ийн тэргүүлэх ажилтан эх сурвалж огт судалдаггүй тул бусдын хэлцийг сүрэглэн дагаж байна. Угс, угш энэ хоёр нэг эх утгатай, орон нутгын хоёр аялага. Аль аль нь хойч үеийг заана. Хадан бичигт угшум гэдэг нь ах дүү хоёрын хүүд буюу тэдний хойчис. Хадан бичигт Есөн угс гэж гарна. Есөн угсыг Тан төрийн бичигт аль хааны, хэнийх нь хойчис гээд нэг нэгээр нь тайлбарлажээ. Энэ өдгөө “энэ хээр азарга Тогору хээрийн угшилтай” гэнэ. О.Самбуудорж оо, эх сурвалж судалж эс чадах нэгэн нь үгний утга тайлбарлаж эс болно. Зөв нь “өнөөгийн монголчууд Хүн угсаатан” болно.
Хариулт 16.
О.Самбуудорж “...монголчууд эрт цагаас... хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй, энэ нутагтаа амьдарсаар ирсэн гэсэн саналыг хүндэтгэж байна” гэжээ. О.Самбуудорж оо, мань монгол гэдэг үгний оронд “мануус”, эсвэл өнөөгийн монголчууд гэж бичдэг. Учир нь маний бичиж буйг Стамбулын турк, хасаг, орос, дунд орных нь уншиж буй тул тэдэнд билэрэгдхээр бичих ёстой. Хэрэв “монголчууд эрт цагаас...энэ нутагтаа амьдарсаар ирсэн” гэвэл XII зуунаас энд амьдарсаар ирсэн гэж харийнхан билэрнэ. Таны наад өгүүлбэр XII зуунаас өмнө монголчууд “хаана байсан юм?” гэдэг асуултанд Өтүгэнд байгаагүй гэж хариулж байна.
Хариулт 17.
“…Хүннүчүүд…бичиг үсэгтэй... энэ нутагтаа амьдарсаар ирсэн гэсэн саналыг хүндэтгэж байна” гэж та бичжээ. О.Самбуудорж оо, энэ санал биш, энэ бол нотолгоо.
“Давс төмрийн өгүүлэл”-д “Хүннү нар хэдүгээр ёс журамын бичиг үгүй боловч, яс сийлж мод эвхэнэ, ёслолын хувцас өмсөж олон түшмэл нь харилцан тэмдэглэнэ” гэжээ. О.Самбуудорж оо, Хүннү нар бичигтэй байжээ. О.Самбуудорж оо, Унгурууд “хүн бичгээ” аваад Европ тив орсон овогтон болох тухай “Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг” нэртэй 70-р нийтлэлийг харна уу. Мань та нарт санал хүргээгүй, нотолгоо хүргэсэн болно.
О.Самбуудорж цааш нь ингэж бичжээ: “Руни бичгээр бичсэн дурсгалуудыг эртний монгол хэлээр бичсэн дурсгал биш юм гэж бид үзсэн гэсэн ч уг хөшөө дурсгал нь монгол нутагт орших монголчуудын соёлын өв мөн бөгөөд нөгөө талаар эрт цагт монголчууд ямар нэгэн бичиг үсэг хэрэглэж байсан нь магад учир руни бичгийн дурсгалууд дотор монгол хэлээр бичсэн ямар нэгэн дурсгал байж болох юм. Гэвч өдгөө болтол руни бичгээр монгол хэлээр бичсэн дурсгалын олоогүй байгааг хэлэх байна”.
Хариулт 18.
О.Самбуудоржоо, энд та “миний хүү Халхын голын дайнд оролцож, ахмад зүтгэлтэн болсым” гэдэгтэй утга ижил бичжээ.
“Эртний монгол” гэж XII зууны эхэнд үүссэн Хамаг монголыг хэлнэ. Хүн бичгийг Уйгур бичгээр Өтүгэнд IX-X зуунд сольсон. Тэгээхээр яаж XII зууны эртний монгол хэлээр IX зуунаас өмнөх бичээс байх билээ. Эртний монгол гэдгийг хэзээ ч XII зууны өмнөх түүхэн үйлд хэрэглэхгүй. Ойлгомтой болгох үүднээс “эртний түрэг” гэдэг үг яаж үүссэнийг тайлбарлая.
Эртний түрэг гэдэг ухагдахууныг харийнхан яагаад гаргаад байна гэхээр манай хадан бичээсэнд түрэг гэдэг үг байгаа тул тэд эртний гэдэг тодотголтой хэрэглэж байна. Хүн нарыг эртний Уйгур гэж хэлж эс болно. Хуучин Тан төрийн түүхэнд “Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис” гэж бичжээ. О.Самбуудорж оо, Танай Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэнгийхны толгой гашилцан байна. Таны энэ бичсэнийг орос, англи, хан хэл рүү хөрвүүлэхээр юу болох уу? Тэд билэрэхгүй, билэрсэн ч буруу билэрнэ. Та өөртөө гашилсан асуулт тавиад, гашилсан асуултандаа ямар ч байсан “зөв” хариулчихлаа.
О.Самбуудорж оо, Та нарт мэдлэг байхгүй тул хэрэгтэй, хэрэггүй олон мэдээлэл дотроо та нар төөржээ. Та нарын толгойд цэгцтэй мэдлэг байхгүй тул цэгцтэй өгүүлж чадахгүй байна. О.Самбуудорж оо бүтэн зургаа хараажээ. Одоо яандаа? О.Самбуудорж оо!
Хэсэг-8
О.Самбуудорж ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэн, Алтай судлалын салбарын эрхлэгч, тэргүүлэх ажилтан тул мэдэхгүй сэдвээ мэддэг юм шиг өгүүлж байна. Энэ нь манай ШУА-д хэвийн үзэгдэл. Тэгвэл одоо эх сурвалж, баримт нотолгооны цаг ирж буй. Энэ удаа харийн судлаачдын “дүгнэлтийн боол” монгол докторууд. Тэд өөрсдөө эх сурвалж баримт судлах чадваргүй улмаас харийнхны дүгнэлтээр оюун санаагаа тээжээдэг, тэдний “дүгнэлтийн боол” болов гэдгийг та бүхэнд доктор О.Самбуудорж, доктор Ц.Төрбатын жишээн дээр тайлбарлая.
О.Самбуудорж цаашид ингэж бичжээ: “Түүнчлэн руни бичгийн дурсгалаас бүр өмнө VI-VII зууны зааг үед брахми үсгээр бичсэн монгол хэлний дурсгал буй нь одоо шинжлэх ухаанд тодорхой болоод байгаа бөгөөд энэ дурсгалын үг хэллэг нь эртний түрэг хэлний дурсгал гэж буй руни бичгийн дурсгалын үг хэллэгээс огт өөр байгаа юм. Иймд шинжлэх ухаанд таамаглал байж болох ч үнэн бол таамаглалаас илүү эрхэм зүйл гэдгийг бид ойлгож хүндэтгэх ёстой”.
Хариулт 19.
Энд Хүйс толгойн бичээсийг судалж буй Туркийн судлаач Мехмед Өлмез, санскрит судлаач Дитер Мауэ, бичиг тайлагч Александр Вовин, түүхч Этьен де ла Вейсьере нарын ажлын үр дүнг О.Самбуудорж тэдний өмнөөс, өөрийнхөө билэрсэн төвшингөөс “сайжруулсан” дүгнэлт гаргажээ. Дээрхи дөрвөн судлаачдад О.Самбуудоржийн дээрхи бичсэнийг англи хэл рүү хөрвүүлээд манай гавьяат ажилтан тануудаас илүү сайн дүгнэлт гаргав? Энэ үнэн үү? гээд үзүүлэхэд тэд яах бол?
Энд О.Самбуудорж шинжлэх ухааны ажилтанд байх ёстой ёс зүйг зөрчив. Монголчууд тэртээ тэргүй мэдэхгүй юм чинь, энэ Сэргэлэнд ийм хариу өгөхөд түүнийг нам дарна гэж гавьяат ажилтан тэргүүдтэй “адгийн долоо” тооцсон бололтой. О.Самбуудорж оо! Та мануус шиг эх сурвалж судлаачтай урьд нь таарч байгаагүй юм байна. Бид эх сурвалжийг эцэслэдэг хүмүүс. Мануус Хүйс толгойн бичээс рүү орно. Александр Вовины ажлыг эх сурвалж судлаачийн хувьд судалсан. Түүхч Этьен де ла Вейсьерийн дүгнэлт танийхаас шал өөр. О.Самбуудорж та харийнхны бичсэн дүгнэлтийг өөрийнхөө билэрснээр биш байгаагаар нь бичих чадваргүй нэгэн нь байна. Хүйс Толгойн Бичээсийн тухай мэдээлэл 70-р нийтлэлээр уншигч таньд хүргэсэн.
Энд О.Самбуудорж “VI-VII зууны зааг үед брахми үсгээр бичсэн монгол хэлний дурсгал буй нь одоо шинжлэх ухаанд тодорхой болоод байгаа” ингэж хамгийн “өндөр зэрэглэлийн боолын” өнцгөөс бичиж байна. Бусад “боолуудад” ийм мэдээлэл байхгүй ганцхан надад байна гэсэн байр сууринаас тэр өөрийгөө мэдлэгтэй хүн гээн сэтгэл хангалуун бичиж байна. Монголчууд аа! Монгол хүнд үндэсний бахархал, үндэсний хор шар, байдаг биздээ. Тийм мундаг байсан юм бол яагаад үндэсний гавьяат О.Самбуудорж өөрөө тэр Хүйс толгойн бичээсийг тайлахгүй байгаа юм? Яагаад өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийн багшаар судлуулчаад, судалсан багшийнхаа хамгийн үнэнч шавь болохын төлөө манай гавьяат О.Самбуудорж гүйгээд байна? Үүнийг боол сэтгэлгээ гэхгүй бол юуг боол сэтгэлгээ гэх вэ?
“Адгийн долоогийн” нэг доктор Цагааны Төрбатаас Хүйс толгой бичээсийн Брахми бичгийн эх байвал явуулахыг мань хүсэв. Тэр ойлгосонгүй надад Батдоржийн хэвлэж өгснийг Е-мэйлээр ийм тайлбартай явуулав. “Сайн уу, Доорхи хэдэн гар бичмэлүүд бол эцсийн хувилбараар биш юм билээ. Одоогоор хэвлүүлээгүй байгаа гэсэн үг. Гэхдээ ишлээд хэрэглэж болох байх. Туркийн судлаач Мехмед Өлмез гуай бол хэт туранист биш, шинжлэх ухааны талаа барьдаг тулхтай эрдэмтэн хүн юм. Түүний цуглуулсан багт санскрит судлаач Дитер Мауэ, алтай судлаач Александр Вовин, согд судлаач-түүхч Этьен дө ла Вэйссьер нар багтсан байгаа. Дүгнэлт нь таны мэдэж байгаагаар Хүйс толгойн бичээс бол монгол хэлээр бичигдсэн, гэхдээ хятан зэрэг зүүн аялгаар биш харин төв аялгаар бичигдсэн гэсэн байна”.
ШУА-ийн ажилтанд харийхныг өргөх нь хэвийн үзэгдэл байх. Миний дур гутрав. Цагааны Төрбатын дотор үндэсний доктор хүн үндэсний бичиг соёлоо харийхнаар сэргээлэх ёсгүй гэсэн хор шар огт байхгүй байгаад түүнд миний дур гутсан. Цагааны Төрбатыг боолын боол сэтгэлгээтэй гэхгүй бол өөр хэнийг боолын боол сэтгэлгээтэй гэх үү?
Яагаад Бүрэн эрхт, ангит Монгол Улсад хэл, түүх соёлын үндэсний ул судлал байхгүй байна гэдгийн учир шалтгаан нь ийм боол сэтгэлгээтэй хүмүүс, ийм боол сэтгэлгээтнүүдийг бий болгосонд учир байна. Ийм эрүүл биш үзэгдэл манай өмнөд хунш, умард хуншад байхгүй. Ийм эрүүл биш үзэгдэл манайд хэвийн үзэгдэл болоод олон жил болж байна. Манай ШУА-хан харийхны өмнө орж, харийнхантай өрсөлдөх байтал тэдний толгойд ийм бодол огт үгүй байна.
Та нар харийнхыг шүтсээр үндэстнийхээ ой санамжийг гэмтээж, аймшигтай аюул авчирж байна. Монголчууд бүгд хэн гэдгээ харийнхнаар заалгадаг болов.
О.Самбуудорж оо! Ц.Төрбат аа! Та нар наад боол байдлаасаа гарч чадах үү? Та нар боол байж болно, монголын сэхээтнүүд боол биш гэдгийг санаж яваарай!
Өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа чулуун бичээсүүдийг манайх биш харийнх гэдэг улс манайхаас өөр хаана байна?
Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийн хүнээр судлуулчаад, судалсан нэгнийг багшаа гэж өргөмжилсөн судлаачид манайхаас өөр хаана байна?
Өргөмжилсөн багшийнхаа хамгийн үнэнч шавь болох гэж хоорондоо уралддаг судлаачид манайхаас өөр хаана байна?
Хэсэг-9
Конспект О.Самбуудорж vs эх сурвалж судлаач С.Сэргэлэн
Конспект судлаач хүний асуудалд хандаж буй сэтгэхүй, эх сурвалж судлаачаас эрс өөр байна. Энэ хоёр сэтгэхүйд өөр өөрийн хэмжүүр байна.
Конспект судлаач:
Конспект судлаач өөртөөгөө бусдыг харьцууна. Энэ надаас сайн уу? Муу юу? Яавал энэ нөхрийн урд гарах уу? Би доктор тэр доктор биш, би гавьяат тэр гавьяат биш гэх мэт. Коспект судлаач улын мэдэхгүй олон онол цуглуулна. Конспект судлаачид мэдлэггүй тул маргалдахаас эмээнэ. Конспект судлаач шинжлэх ухаан гэдэг үгээр бамбай хийнэ. Тэд хагас дамжуулагч шиг нэг талын мэдээлэл хүргээд, хариу мэдээлэлийг авдаггүй. Конспект судлаач хамгийн мундаг нь байхыг зорино. Тэд шүүмжлэлээс их айна. Тэдэнд ажлын үр дүнгээс тэдний нэр төр эрхэм.
Эх сурвалж судлаач:
Эх сурвалж судлаач өөрийгөө судалж буй эх сурвалжаасаа том гэж хэзээ ч төсөөлөхгүй. Эх сурвалж судлаачийн гол зорилго уг эх сурвалжийг цогцоор нь сэрээх. Эх сурвалж судлаач уг эх сурвалжийг өөр өнцгөөс судалж буй нэгнийг өрсөлдөгч гээн харахгүй, хамтрагч гэж харна. Эх сурвалж судлаач шинжлэх ухаан гэж хоосон ярих дургүй. Түүний арга барил шинжилж ухааныг нь олох. Эх сурвалж судлаач мэдлэг үйлдвэрлэнэ. Эх сурвалж судлаач хоорондын маргаан бүтээлч болдог тул маргаж буй нэгнийгээ хамтрагч гэж харна. Энд ялагч, ялагдагч гэж байхгүй. Үр дүн нь эх сурвалжийг нээхэд оршино.
Ингээд конспект судлаач О.Самбуудорж мэдлэггүй С.Сэргэлэнг хэдэн удаа яаж тодорхойлсныг эргэн харцгаая!
О.Самбуудорж ингэж бичжээ:
- Гэвч С.Сэргэлэнгийн дэвшүүлж байгаа санаа... шинжлэх ухааны үндэслэлгүй... .
- Гэвч С.Сэргэлэнгийн дэвшүүлж байгаа санаа... төөрөгдлөөс гаргаж чадахгүй байна.
- Сэргэлэн... шинжлэх ухааны дараах үндсэн зарчмыг ойлгохгүй байна.
- Тухайн үсэгт ямар авиалбар оноосон зарчмыг алдагдуулан уншиж байна.
- (ts) гэсэн авиалбар байгаагүй зарчмыг эдүгээчилж уншиж буйг нэмж хэлэх байна.
- ...авианы тодорхой хууль зүйн дагуу хувьсан өөрчлөгддөг гэдгийг мэдэхгүй байгаа учир
- ... зарчмыг эдүгээчилж уншиж буйг нэмж хэлэх байна.
- ...үгсийг монголчууд энэ үед түрэг хэлтнүүд шиг ярьдаг байж гэж зүтгэх нь буруу юм.
- эртний болон орчин цагийн монгол болон түрэг хэл аялгууны хэл зүйн хэлбэрүүдэд юугаар нийтлэг, юугаар ялгаатай болохыг мэдэхгүй байгаатай холбоотой болно.
- …олон хэлбэрийг эртний монгол хэлэнд байсан мэтээр дүйлгэж байна,
- С.Сэргэлэнгийн бодож буйгаар…
- …монголчууд энэ үгийг эдүгээ хэрэглэхээ больжээ, мартжээ гэж өгүүлж буйг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж болно.
- …киданы үед одоогийн тооны нэрийн үгсийг хэрэглэх болж гэж буй нь буруу ойлголт гэж болно.
- Иймд шинжлэх ухаанд таамаглал байж болох ч үнэн бол таамаглалаас илүү эрхэм зүйл гэдгийг бид ойлгож хүндэтгэх ёстой.
Монголчууд аа! Жинхэн судлаач хүн хариу өгөхдөө уг судлаачийн судалж буй объект дээр хариу өгнө. Манай О.Самбуудорж субьект буюу О.Самбуудоржоос олон дахин мэдлэг доогуур С.Сэргэлэн дээр дүгнэлт хийжээ. Нээрээ дэлхийн эрдэмтдийн хийж чадаагүй зүйлийг яаж халхын С.Сэргэлэн хийж чадах билээ? Энэ судлаач хүний хариулт мөн үү? Намын үзэл суртал хариуцсан ажилтны мэдэгдэл үү? Мань О.Самбуудоржийн дүгнэлтийг жилийн өмнө анх уншихад Гуравдугаар Рейхийн үзэл суртлын гол хүн Геббельсийн илтгэлтэй төстөй юм шиг санагдаж байсан. Үнэндээ С.Сэргэлэн хэн бэ? Хэн ч биш. Харин 1300 жилийн өмнө дээдсийн захиас тоглоом биш. О.Самбуудоржоос Сэргэлэн дээрхи 14 зүйлээр дутуу байж болно. Энэ 14 зүйл чинь хадан бичээсийг тайлахад хэрэгтэй юм уу? О.Самбуудоржийн логикоор Сэргэлэн Самбуудоржийн мэдэж буй зүйлийг мэдэхгүй учир хадан бичээсийг сэрээх учиргүй болж байна. О.Самбуудорж та энд маш их төөрч байна. Хуучин сур, сур, сурсан дээрээ сур гэдэг байжээ. Энэ өдгөө мэдлэг, мэдээлэлийн эринд хүн юу сурахаа мэдэх нь чухал, юу сурахгүй байхаа мэдэх нь мөн ижил чухал. Азаар О.Самбуудорж таньд байгаа мэдээлэл, онол надад байхгүй улмаас мани дээдсийнхээ бичээсийг сэргээв. О.Самбуудорж оо! Судлаач хүний толгой хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлээр дүүрдэг хогийн сав биш.
Шинжээчийн багт хүргэсэн 47 өгүүлбэр бүхий үсэг шилжилт, бичиг шилжилт морфологийн задаргаар хийсэн судалгааны ажил дээр “адгийн долоо” дотор ажлах чадвартай хүн байсангүй. “Адгийн долоо” гэдэг нь түрүүнд биш хамгийн “адагт” уг бичээсийг билэрэх долоо гэсэн утга болно. О.Самбуудорж, Ц.Төрбат нарын гадаад судлаачдын базсан дүгнэлтийг зажлахгүй залгиж сурсан зуршил эх сурвалж судлалд огт хэрэг болохгүй байна. Доктор болгон судлаач болж чадахгүй, хүн болгон судлаач болохгүй. О.Самбуудорж, Ц.Төрбат та хоёр судлаач биш ээ. Та хоёр судлаачийн багт орж ажиллаж болно.
Сэргэлэн Интернашионал Экспедишионоос шинжээчийн багт хүргүүлсэн нээлтийг та нар батлаагүй улмаас Туркын засгийн газар Өтүгэнд нисэх онгоцны буудал барих тухай төсөл судалж эхлэв. Та нарт та нарын хайрт багш Л.Болд нөлөөлөөгүй гэж найдахаас.
Мань О.Самбуудоржид хийсэн хоёр үйлд нь талархаж байна.
Нэгт О.Самбуудорж миний өгсөн анхны материалыг голж үсэг шилжилт, бичиг шилжилт, морфологийн задаргаа хий гэж зааварласан. Энэ нь маш сайн заавар болсон. Таньд талархаж байна.
Хоёрт О.Самбуудорж Сэргэлэнгийн танилцуулгад бичсэн дүгнэлт нь өнөөгийн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн ямар түвшинд сэтгэж, бодож буйг нийт монголчуудад таниулах боломжийг нээж өгөв. Үүнд олон монголчууд манитай ижил таны хийсэн үйлийг талархаж байгаа.
О.Самбуудорж, хэрэв миний бичсэн зүйлийн эсрэг таньд хэлэх зүйл байвал над руу бичнэ үү? Мань үг, үсэг гээхгүйгээр Сэргэлэн Интернашионал Экспедишионы хуудсанд нийтэлж олон нийтийн хүртээл болгож өгье.