Өнөө монголчууд сайд, дарга нараа эрх мэдэлтэн гэж нэрлэнэ. Монгол ард түмэн бид мөн уг хоёр үгний утгыг ялгаж салгахгүй байна. Ийм байдал Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэгийн хариуцаж буй салбарт тод харагдаж байна. Энэхүү нийтлэл нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлыг нэн тэргүүнд хангах үүрэг бүхий Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны салбарынханд, уг салбарыг хариуцаж буй сайд Ё.Баатарбилэгт, мөн уг салбарыг хариуцах дараагийн сайд нарт мэдлэг болох төдийгүй өнөөгийн Хүн үндэстэн монголчууд уг салбарынхнаас болон сайдаас ажлын ямар үр дүн хүлээх, хүлээхгүй гэдгээ мэдэх болно.
Эрх
Өнөөгөөс мянган жилийн урьд эрх гэдэг үгийг Махмуд ал Кашгари өөрийн Диван Лугат тольд “эрх-захирах, тушаал биелүүлэх” гэж тайлбарлажээ. “Захир” гэдэг үгний утгыг монголчууд мэднэ. Эх сурвалж судлаачийн хувьд, миний бие уг үгний эх утгыг нь тайлбарлая. “Захир” гэдэг үйл үг дэх жийргэвч “Г”-г авахад “зар” болно. Манай хадан бичээс болон “Монголын нууц товчоон”-д гардаг зарлиг, йарлиг үгний үндэс мөн зар болно. Тэгэхээр эрх нь хамгийн түрүүнд зар буюу захир гэсэн утга агуулдаг юм байна. Зарах, захирах эрх бүхий нэгэн нь тодорхой асуудлаар тушаал гарган уг эрхээ хэн нэгэнд шилжүүлдэг. Энэ нөхцөлд тушаал биелүүлж буй нэгэнд тухайн тушаалын хүрээнд захирах эрх үүснэ.
Махмуд ал Кашгари мянган жилийн өмнө эрх гэдэг үгний утгын зөв тодорхойлсон гэдгийг таны сайд болсон жишээн дээр шалгая.
2019 оны 2-р сарын 2-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 91.5 хувь нь дэмжиж БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг томилогдлоо гэж сонинд гарчээ. УИХ нэг төрлийн “тушаал” гарган таныг томилжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1-р заалтад “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж оржээ. УИХ-ын гишүүн таныг болон таныг сайдад баталсан гишүүдэд сонгуулиар буюу нэг төрлийн тушаалаар ард түмэн эрхээ шилжүүлжээ. Махмуд “эрх” гэдэг үгний утгыг мянган жилийн урьд зөв тодорхойлжээ.
Мэдэл
Мэдэл гэдэг үгэнд морфологийн задаргаа хийхээр: мэд-үндэс, үйл үг; +л нэр үг үүсгэгч. Мэдэл гэдэг нь тухайн хүнд бүй мэдээллийг хэлнэ. Энэ үгийг Диван Лугат толиос олсонгүй. Эх сурвалж судлаачийн хувьд, VII зууны манай Түрэг төрийн Гол тигэн бичээсэнд “ирсээр матга” гэж оржээ. Матга угийн дуудлага мэтгэ, мэдгэ үзийн дуудлага. Мэд, мад үндсээс мэдэг, мадаг, мэтгэлцэх, мэдэлцэх, мэдлэг, мэдээ гэх үгс үүсэлтэй.
Ё.Баатарбилэг сайд аа! Танд эрх мэдэл хоёр ухагдахууныг тайлбарлах зуур, үндэсний судлаач яаж эх сурвалжийг сэрээхийг манай сэдэвтэй холбоотой “Монголын нууц товчоон” дахь хоёрхон өгүүлбэрээр харуулъя.
“Монголын нууц товчоон”-д “Камуг Монголы Кабул каган мэтэн апа” гэж оржээ. Апа буюу аваа гэж өнгөрсөн цагаар умрын буриад ард өгүүлнэ. Өгөхөөр авна. Өгөөгүй юмыг авахгүй. Булаахыг, хүчээр авахыг “ал”-“аль” гэж хэлнэ. Энэ үг манай хадан бичээс, Диван Лугат тольд байна.
Тэгэхээр Хамаг Монгол гэх аймгийг каганаар овгуудын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа хамгийн сайн мэдэх Кабул сонгогджээ.
Дараагийн өгүүлбэрт “Кабул каганну хойно, Кабул каганну үкбэр долоон хүүдийн бүэтэлэ Сэнгкүн Билгэийн хөвүүн Амбагай каган Камаг Монголы мэтэн апа” гэж оржээ. Энэ өгүүлбэрт цаг хэмнэх үүднээс өгүүлбэр зүйн бүдүүвч задаргааг хийе: Өгүүлэгдхүүн нь Амбагай каган; өгүүлэхүүн нь мэдэн аваа; тусагдахуун нь Хамаг Монголы (г); хэний хөвүүн Хамаг Монголы (г) мэдэн аваа? Хариулт Сэнгүн Билгэийн хөвүүн; хэзээ мэдэн аваа? Хариулт нь Кабул каганну хойно, Кабул каганну долоон хүүдийн бүэтэлэ; бү этэлэ гэдэг нь бү-энэ, этэлэ-хугацаа (цаг хэмнэх үүднээс энэ үгийг хожим тайлбарлая); Кабул хаанну ямар долоон хүүд? Хариулт нь Кабул хаанну үкэбэр долоон хүүд; үкэбэр гэдэг нь өкэ+бэр хоёр үгнээс иж бүрдэж ижгүр болно. Үкэ буюу өкэ гэдэг нь Диван Лугат тольд ‘доля, наследия” буюу хувь, өв гэж заажээ, бэр нь төр барь гэдгийн барь. Үкбэр гэх ийм чухал үгээ гээсэн өнөөгийн мануус уг үгийг залгамжлах гэсэн зохиомол үгээр орлуулъя.
Ингээд сүүлийн өгүүлбэрийг Ц.Дамдинсүрэнээр эвдүүлсэн аялгаар бичье: Хабул хааны хойно, Хабул хааны ор залгах долоон хүүдийн энэ хугацаанд Сэнгүн Билгэийн хөвүүн Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн авбаа. Хүн хэлний өгүүлбэр бүр ингэж горвиндоо орох ёстой. Энд ганц юм нэмж хэлье. Энэ (бү) хугацаанд (этэлэ) гэдгийн “энэ” нь Хабул хааны хойно долоон хүүдийн хугацааг зааж байгаа юм. Ийм өгүүлбэрийн бүтэц манай Түрэг төрийн хадан бичээс, “Монголын нууц товчоон”-д олон байна. Сэдвээсээ хазаахгүйн тулд үүгээр зогсъё.
Манай дээдэс аливаа албан тушаалд томилогдохоосоо урьд үүрэг, хариуцлагаа мэдэн байжээ. Харин өнөө манай сайд, дарга нар албан тушаалд очсоныхоо дараа ч үүрэг хариуцлагаа мэдэн авч чадахгүй буюу мэдэхгүй байна. Ийм том хандлагын ялгаа, хариуцлагын ялгаа ихэс мануусын дунд байна.
Мэдлэг
Мэдэл гэдэг нь тухайн хүнд буй мэдээллийг хэлдэг. Иймд мэдээлэл мэдлэг хоёрын зөрүүг гаргая. Энэ талаар философийн олон тайлбар байдаг ч энэ удаа хялбарчилъя. СИЭ ТББ Түрэг, Уйгур төрийнхөө Хүн, Брахми үсгээр тэмдэглэгдсэн бичээсийг сэрээж байгаа гэсэн мэдээлэлтэй хүн өнөө маш олон болжээ. Харин уг бичээсийн ухаж, тайлбарлаж чадаж буй нэгэнд мэдлэг оршино. Ийм мэдлэгийг “СИЭ” ТББ-ын Хүн үсэг бичиг судлалын сургалтаас монголчууд авч байна. Мэдлэг, орослог гэдэг үгний морфологийн задаргааг сэдвээсээ хазаахгүйн тулд хожим хүргэе.
Эрх Мэдлэг
Сайдын албан тушаалд томилогдмогц, тэр цагаас сайд хүнд захирах эрх үүснэ, харин мэдлэг үүсэхгүй. Эрхийг тушаалаар авна, мэдлэгийг зүтгэлээр авна. Ингээд эрх, мэдлэг хоёрын харилцан уялдааг өөрийн өнцгөөс ман тайлбарлая.
Мэдлэггүй эрх
Мэдлэггүй эрх улс орны хөгжилд маш хортой нэг жишээг Истамбулын туркуудын дээдсээр харуулъя. XVIII-XIX зуунд Европын улсууд аж үйлдвэрийн хувьсгал гэх үеийг туулжээ. Энэ үед гар үйлдвэрлэлээс машин үйлдвэр, мануфактураас фабрик руу шилжих даяар хөдөлгөөн Европт явагджээ. Үр дүнд нь аж үйлдвэрийн шинэ мэдлэг, дэвшилтэт технологи үүсжээ. Үр дүнд нь хөдөө аж ахуйн эдийн засагтай Осман эзэнт гүрэн Дэлхийн нэгдүгээр дайны дахин хувиарлалтаар газар усныхаа дийлэнх хэсгийг алдав. Мэдлэг бол бодит хүч.
Ё.Баатарбилэг та Хүйс толгой бичээсийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр төрийн ордонд залуулав. Мэдлэг үүсээгүй үед таны энэ үйлийн зөв бурууг хүмүүс мэдэхгүй. Хүйс толгой бичээсийн тухай “СИЭ” ТББ мэдлэг гаргасан энэ нөхцөлд бүх зүйл марзан болж байна. Хүйс толгой бичээс нь нас барсан хааны хойдохыг Будда их хүний номоор бити нэр (лам нар) уншиж буй, Буддын зан үйлийг агуулгатай, манай Түрэг төрийн бичээс болох тул Засгийн ордонд залах биш аль нэг сүм хийдэд залах нь зүйд нийцнэ.
Сайд ямар алдаа гаргав? Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын гэсэн хаягтай яамны нэр дотор Шинжлэх ухаан гэсэн нэгэн тодотгол санамсаргүй ороогүй болов уу. Шинжлэх ухаан гэдэг нь англи хэлээр “Science”, орос хэлээр “Наука” болно. Science гэдэг нь латин хэлний scientia гэх үг болно. Энэ нь англи хэлээр "knowledge" буюу манайхаар цогц “мэдлэг” гэсэн утга болно. Хүйс толгой бичээсийг танай Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Монгол хэлний тэнхимд судалж сэрээсэн ганц ч хүн байхгүй энэ үед сайд та шинжлэх ухаанч бусаар гадаадын сэтгүүлд гарсан нийтлэл төдийхнийг үндэслэн ийм утга учир муруй үйлийг Ерөнхий сайдаар үйлдүүлжээ. Ерөнхий сайдыгаа бүгд хүндлэх нь зүй ёсны хэрэг. Монголчуудаа дорд үнэлж, харийг дээрд үнэлж буй нь таны буруу.
Ё.Баатарбилэг сайд танай өрөөнд Цогтгэрэл бид хөөрөлдөх үед та манай Хүн бичээсийн нээлтийг “Би сайн итгэж өгөхгүй байна” гэж хэлсэн билээ. Энд дахин хэлэхэд Ё.Баатарбилэг гэдэг хүн итгэх эс итгэх асуудал, мөн мянган Ё.Баатарбилэг итгэх, эс итгэх тухай биш БСШУС-ын сайд үндсэн ажлаа хийх, эс хийх тухай асуудал монголчуудад чухал болов уу. Шинжлэх ухааны тодотголтой яамны сайд өөрийн төрөлх хэлээ шинжлээд ухааныг нь олоход бэрх зүйл байхгүй. Өнөө танай салбарын Л.Болд гэгч академич Турк улсын ШУА-ын “Хүндэт гишүүн” гэх өндөр цолыг ямар бүтээлийнхээ төлөө авснаа Хүн үндэстэн өнөөгийн монголчуудад тайлбарлаж чадахгүй, мэдэн будилж явна.
Ё.Баатарбилэг сайд аа! Истамбулын туркууд Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурал тогтмол санаачлан, зохион байгуулж байна. Уг хуралд Хүн бичиг талаас өнөө Л.Болд, Ц.Баттулга, түүх талаас П.Дэлгэржаргал мэтийн үндэсний судлаач биш хүмүүс оролцож манай түүхийг харийханд бэлэглэж байхад сайд та ажлаа хийсээр л байна.
Сайд дарга нар тушаалаар олдох эрхийнхээ дайварт мэдлэг даган ирдэг гэж боддог нь улс орон, салбарын хөгжилт ийм хор учруулж байна.
Мэдлэг болон эрхийг арга билэг шиг эрдэмлэг удирдагч нар хослуулдаг.
Ё.Баатарбилэг сайд аа! Түүх, хэл, соёлын салбарт хийх ажил ямар үлүг байгааг та билэрэхгүй байна. Энэ бүхэн мануусын хойчис харийхны боол болох,, эс болохтой шууд холбоотой ажлууд.
Үргэлжлэл бий...