Шагайны тухай хэдэн мөр өгүүлье
Шагай наадгайны төв нь Өтүгэн үү? Дундад Ази уу? Уг соёл хаанаас хаашаа түгэв гэдэг нь чухал. Манайд хэдэн төрлийн наадгай (тоглоом) байдаг юм. Киркыз, казах-д хэд байдаг вэ гэх мэт.
2480 0

Шагайны тухай хэдэн мөр өгүүлье. Шагайг хасаг, кирызаар асык гэнэ.

Хүн хэлний зүй тогтолоор шагай ашык нэг үг. Сүүг сү, үс гэдэгтэй ижил. Хүн бичгээр ижил бичигдэнэ. Энэ удаа монгол хүн болгон мэддэг боловч Дунд азид үл мэддэг шагайны үндсэн дөрвөн талын нэршлийг монгол орос хэлээр тайлбарлая

Энэ өдгөө Хүн хэлний бичиг соёлын төв Өтүгэнд буюу Өтүгэнийхэн морь акт (агт) гээн өгүүлнэ. Морь нь угтаа Кидан үг. Агт буюу ат хүн хэлний зүй тогтолоор нэг үг. Агт, Ат нь төвийн хэллэг. Хадан бичигт Ат гээн оржээ. Морь болон Агт нь бүгд зассан адуу болно. Зуу гаруй жилийн өмнө Үсүньд зөвхөн Аварууд морь жилийг морь гээн нэрэлж байв. Энэ тухай В.Бартольд “ТЮРКИ. 12 лекций по истории тюркских народов Средней Азии” лекцэндээ өгүүлжээ. Адуу гэдэг үг нь эх сурвалжаас үзэхэд мал гэсэн эх утгатай байв. Адуу гэж хадан бичигт малыг заана, Монголын нууц товчоонд адуугаа адуулна, хонио адуулна гээн оржээ. Тэхээр Адуу нь агт, атнаас хамаагүй өргөн эх утгатай ухагдхуун байжээ.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...