Диван Лугат ат Түрэг толь бичиг
Хангай уулс буюу Өтүгэн нь мал аж ахуйтны хүн хэлний гал голомт. Манай аялага хүн хэлэндээ хамгийн баян нь, хамгийн ариг нь юм.
813 1

1-р хэсэг

Хангай уулс буюу Өтүгэн нь мал аж ахуйтны хүн хэлний гал голомт. Манай аялага хүн хэлэндээ хамгийн баян нь, хамгийн ариг нь юм. Бүх хэллэг манай аялаганд байна.

Диван Лугат тольний орос хэл рүү хөрвүүлсэн номыг тав дахь жилдээ мань судалж байна. Махмудын бичсэн түрэг хэлний дүрмийн хэсгийг нилээн хэд ухаад (уншаад) Махмудын дүрэм буруу гээн мань үл ойшоов. Махмуд харийн хүн юм чинь яаж манай дүрмийг мэдэх юм гэж мань бодсон болов уу. Зөвхөн үгсийн сантай нь буюу тольтой нь зууралдан сэтгэл хангалуун байв. Энэ бол судлаач хүнд байж боломгүй муу чанар. Хэзээ ч дээдсийнхээ бичээсийг, хэзээ ч судалж буй зүйлээ өөрөөсөө доош үзэж болохгүй. Миний энэ алдааг залуу үе давтах ёсгүй. Махмудын бичсэн дүрмийг тухайн үед мань ухаад, ухаад ухаан маань хүрсэнгүй юм байна. Диван Лугат дахь хүн хэлний зарим дүрмийг манай орос дүрэмтэй, орчин цагийн монгол хэл гэгчтэй харьцуулан манай үндсэн хэл хэрхэн эвдэрснийг таньд таниулна.

Ингээд мянган жилийн урьдах манай дүрэм:

Хүн (түрэг) хэлэнд З (бүх шуугих гийгүүлэгч), Д, Й зармин. Энэ нь хүн (түрэг) хэлний зүй тогтол. Үүнийг Махмуд номондоо бас бичжээ.

1. Махмуд овгуудын аялгын зөрүүг ингэж гаргаж байна. Угс Кипчакууд үгийн эхэнд орсон Й хасдаг эсвэл Ж-гээр сольдог. Йалкин (aялган буюу аялдаг хүн) гэж түргүүд дуудаж байхад Угс, Кипчакууд алкин гэнэ. Йал-аял үндэс нэг. Тэмээний урт ноосыг түргүүд йугду гэхэд тэд жугду гэнэ. Манайх зогдор гэнэ. Өтүгэн дотроо хэл минь их баян, зөрүүтэй шүү. Жугду (араб үсгэнд О байхгүй) нь Жогдо-Зогдор ижил. Хэн нэг нь Йогдо гэхээр гайхах зүйл байхгүй. Үгийн үндэс нь зогд болно. Зогдор гэдэг нь зогдо байна гэсэн утга.

2. Диван Лугатад йи, ии, йа, үгүйсгэлийн илэрхийлнэ. Йи нь үзийн, йа нь угын. Бол гэдэг үгэнд йи залгахаар боли, болий болно. Дэм (дэм дэмэндээ) ий залгахаар дэмий буюу дэмгүй гэсэн утга гарна. Энэ бол хүн хэлний зүй тогтол. Нүд нь балай (бол+йа) чих нь дүүлий (дуул+ий) гэдэг нь нүд нь болохгүй байна, чих нь дуулахгүй байна гэсэн утга.

3. “Бар” гэдэг үг түрэг хэлний “байна” гэсэн үг гэж мэдэмхийрдэг (мэдэмх+йи+рдэг буюу мэдэхгүй байдаг гэсэн эх утга агуулна) хүмүүс олон. Тэд ийм үг Өтүгэнд байхгүй гэнэ. Өтүгэнийхны хэлэнд хүн хэлний бүх үгс байна. Үүнийг сэрээж чаддаг мастер Монгол улсад алга. “Зуданд хэдэн малаа барчихлаа” гэж өгүүлнэ. Зөв бичилт нь бар+чи+хлаа болно. Й Ч зармин. Йи Чи хоёр үгүйсгэсэн утга. Тэгэхээр зуданд хэдэн малаа бар (байна) чи (үгүйсгэл) ла өнгөрсөн цаг. Зуданд хэдэн малаа байхгүй болголоо гэсэн утга. Барчих гэдэг нь байхгүй болгох гэсэн утга. Халхууд бар гэдэг үгийн үндсийг өдөр дутам хэргэлсээр байна.

4. “Бар” гэдэг үг түрэг хэлний “яв” гэсэн үг гэж мэдэмхийрдэг хүмүүс олон. Тэд ийм үг Өтүгэнд байхгүй гэнэ. Өтүгэнд “нутгын зүг бараадна” гэж өгүүлдэг. Энэ нь нутгын зүг явна гэсэн утга. Бараалхах гэдэг нь очих гэсэн утга. Мөн замынхаа талыг барав (явав) гэж өгүүлнэ. Энэ үгийг бид Үсүнийх шиг шууд үйл үгээр нь хэргэлж байна, мөн нэр үгийг үйл үг болгож хэргэлж байна.

5. Диван лугат толинд “ман бардим” (мань явсан) гэж өнгөрсөн цагт түргүүд өгүүлнэ, “бан бардум” (би явсан) гэж Угс, Кипчак, Суварин өгүүлнэ гэжээ. Хүн үгэнд ман бан буюу М Б заримдаг гэдгийг бид мэднэ. Бич-мич, буян-муян, тэмээ-тэбэ гэх мэт. Өтүгэнд Мань бөгөөд би гэж аль алингаар нь өгүүлнэ. Энд хамгийн гол нь үйл үгийн цаг. Бардим гэдгийн “дим”, бардум гэдгийн “дум” манайд байна уу? Өтүгэнд энэ өдгөө цым, сим гэсэн өнгөрсөн цагийг илэрхийлсэн дагавар байна. Би ууцым, мань идсим. Д Ц зармидаг. Мань явцым гэж өгүүлнэ. Үйл үгийн энэ цаг манай Түрэг төр, Уйгур төрийн хадан бичээс болон Монголын Нууц Товчоонд байна. Үйл үгийн энэ цагийг өнөөгийн орчин цагийн монгол хэлнийх нь хар ярианы үг гэж мэдэмхийрнэ. Үнэндээ орос дүрмээр дүрмлэгдсэн “Орчин цагийн Монгол хэл” нь манай эвдрэлтэй хэл болж байна.

6. Нэр үгэнд +л залгахаар үйл үг болно. “Бик кушлади” гэдэг нь Бэг (ахлагч, өнөөгийн багын дарга, бэг үз, баг угын дуудлага) кушлади-шувуулжээ (шувуу-кидань үг). Бэг шувуулжээ гэдэг нь шувуу авалжээ гэсэн утга.

7. Үйл үгний араас+л залгахаар өгүүлэгдхүүнийг дурьдахгүй. Тэр үс засжээ. Үс засуулжээ. Тэр гар боожээ. Гар боолгожээ. Ноёдод бараалхав.

Уншигч та бүхэнд мянган жилийн өмнө бичигдсэн Диван Лугат ат Түрэг толь дэх Түрэг хэлний дүрмийн өчүүхэн хэсгийг ухагч (уншигч) таньд хүргэв. Бид өөрсдөө өөрсдийнхөө дээдсийн эх сурвалжийг сурахгүй бол хэн нэгэн нь танай дээдсийх юм гээн манууст хэлэх үү. Диван Лугат ат Түрэг толь бичгийн үгсийн сан нь өнөөгийн Стамбулын туркых гэж бодвол өрөөсгөл болно. Тэдний дээдэс Перс, Араб хэлтэнгүүдтэй холилдож хэлээ хазгай болгожээ. Харин сүүлийн наян жил хэлээ орос дүрмээр дүрмэлсэн мануус эх хэлээ таних болов уу?


Диван Лугат ат Түрэг толь бичиг 2

Диван Лугат толь бичгийн 5267-д бил “бэл” гэж "талия бок"гэж бичжээ.

Энэ үгийг Цэвлийн тольноос олсонгүй. Уулын бэл гэж л тэнд байна.

Бэлхүүс гэдэг үгийг Цэвэл ингэж тайлбарлажээ: “Бэлхүүс цээж бөгс хоёрын зааг, хоёр бөөрний орчим газар буюу бүс бүслэх газар. Нарийн бэлхүүстэй”. Нэгт хүний биенд газар байхгүй. Энд Цэвэл буруу үг хэргэлжээ. Энэ тохиолдолд газар биш хэсэг гэж өгүүлнэ. Диван Лугат Толь байсан учир бид бэл бөгөөд хүйсийг мэдлээ. Бэл хүйсийг хэмжинэ. Бид үндсэн хэлнээсээ ямар их гажив аа? Бэл гэдэг нь үүнээс хойш бэл. Хүйс гэдэг нь хүйс. Бэлхүүс биш бэлхүйс болно.


Диван Лугат ат Түрэг толь бичиг 3

Диван Лугат Толь бичигт гарыг алик, кул, кари гэж бичжээ. Алик нь өнөөгийн алга буюу бугуйнаас урагш хэсэг. Алга угын дуудлаг элгэ үзийн дуудлага. Ичсэн (дайсандаа олзлогдсон) хүн элгэндээ нүүрээ наана гэдгийн учир ийм. Өөрсдийнхнөө хараад ийм үйлдэл хийдэг байжээ.

Диван Лугат толинд кари-гар бөгөөд тохойноос урд хэсэг болно. Гар нь бөс даавуу хэмждэг нэгж гэжээ. Тэгэхээр хуучин нэг гар нь нэг тохой байжээ.

Диван Лугат толинд Кул гэж мөрнөөс урагш хэсгийг заажээ. Өнөөдөр Өтүгэний халхууд гар гэж тохойноос урагш хэсгээр өгүүлнэ. Хасгууд қол гэж мөрнөөс урагш хэсгээр өгүүлнэ. Османы хойчис el буюу элгэ ний эл-ээр өгүүлж байна. Манай хадан бичээсд Гол тигэн элгийн тоотжээ (барьжээ) гэж оржээ. Тэгэхээр манай хүн хэл маш баян юм. Өтүгэнийхэн алга, гар гэж хоёр үгээр илэрхийлж байна. Бид хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй Хүн хэлний өлгий нутгын хүмүүс мөнөөс мөн болно.


Диван Лугат ат Түрэг толь бичиг 4

Дэлхий даяр энэ монголчууд, Уйгур төр мөхсний дараа Амар мөрнөөс Өтүгэнд ирж мал аж ахуйтны хэлийг Түрэг овгуудаас сурсан гэсэн онол таржээ. СИЭ судалгаагаар жинхэн Уйгурууд нь XIII зуунд хүн амын дийлэнх Хэрэйд, Найманы дээдэс буюу өнөөгийн халхын дээдэс гэдгийг нотолж байна. Тийм учир хамгийн цэвэр Хүн хэлтэй нь өнөөгийн халх буюу тэдний дээдэс Уйгур болно. Уйгур хамгийн цэвэр Түрэг хэлтэй гэдгийг Махмуд өөрийн толиндоо бичжээ. Диван Лугат Толийг өвөлж авах хүмүүс нь Стамбулын туркууд биш, хасгууд биш бид халхууд болж байна. Үүнийг энэхүү өгүүллээр дахин баталж буй.

Диван Лугат толинд касма (хасм) нь өнөөгийн монголчууд орос хэлээр “челка” гэж өгүүлдэг буюу үс нүүрлүү орж ирдэг хэсэг. Энэ үг касди буюу хасжээ гэдэг үгнээс гаралтай. Д Ж зармин. Үсний энэ хэсгийг нүд хаахгүйн тулд хасдаг учир хасм гэж нэрэлдэг юм байна.

Диван Лугат толинд Касак-казак-хасаг-хасах гэдэг нь бас хасжээ гэсэн үгнээс гаралтай гэжээ. Хасаху юм гэж өгүүлнээ.

Челка нь туркаар perçem, казакаар қайық болно.

Хасах гэдэг үгийг энэ өдгөө халхууд арвин хэрэглэнэ. Дээл хасах, гураваас хоёрыг хасах гэх мэт. Хасах угын дуудлага, хэсэг үзийн дуудлага. Хасах нь туркаар kesmek, казахаар кесу болно. Манай хэлэнд нэг үг хоёр сувгаар өгүүлэгдэнэ. Турк, Хасгууд ингэж эс өгүүлнэ.

Бас нэг жишээ

Диван Лугат толинд Би гэртээ “харих л минь”, би танайд “очих л минь” гэдэг нь ирээдүй цагт буй “л” дагавар бөгөөд ямар нэгэн үйлийн ойрмогхон хийхэд бэлэн гэдгийг илэрийлнэ гэж бичжээ. Энэ цагийг одоо ч мануус хэрэглэсээр л байна.

Диван Лугат толиор: “Ла-дагаварыг Угсууд болж өнгөрсөн үйлийг нотлох үед хэрэглэнэ. Уг дагварыг үйл үгийн нөхцлийн араас залгана”. Тэр гэртээ харьчлаа гэх мэт. Энд өгүүлж буй хүнд тодорхой хэмжээний үл итгэлцэл байна гэжээ.

Ла, лэ нь болсон үйлийг батлахад хэргэлдэг юм бол үүнийг Монголын нууц товчоогоор шалгая. МНТ хэсэг 203: Шихэхутуг өгүлэрүн: “Боорчи Мухала тан хэнээс илүү тус хийлээ? Хэнээс илүү хүч өглөө? Юун дутуу хүс эс өглөө би?”
Дараа нь Шихэхутуг үүнийгээ батлахын тулд
“Өлгийтэй байхаасаа өндөр босог дор чинь
Эрүүн дор өдий сахал ургатала өсөж ...
Өдий надаа ямар соёрхол өг мүү” гэх мэтээр баталж байна.

Боорчи, Мухалы хоёртой Шихэхутагт барьцан хааны өөдөөс өөрийнхөө хийсэн үйлийг нотлохын тулд лаа, лээ дагварыг хэрхэн хэрэглэснийг уншигч та харав.

Энэ өдгөө хүн хэлний дэг алдагджээ. Хэрэв хэн нэгэн “тэр ирчлээ” гэвэл сонсож буй этгээд араас нь үүнийгээ батлах юм өгүүлхийг хүлээн. Жишээ нь билетээ солиулаад ирчлээ гэх мэт. Ирэх ёсгүй үед ирсэн бол ирчлээ гэх юм байна. Хэрэв тэр ирсэн гэвэл араас нь батлах үг хэлэх шаардлаггүй. Ингэж мянган жилийн өмнө Диван Лугатад бичжээ, Ингэж найман зуун жилийн өмнө Монголын Нууц Товчоонд бичжээ.

Орчин цагийн зохиомол монгол хэлэнд яаж дүрмэлснийг харцгаая!

Энэ өдгөө Монгол улсын ардын багш Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” 2004 онд хэвлэгдсэн номондоо: Өнгөрсөн цагаар төгсгөх-лаа (-лээ, -лоо, -лөө) үйл үндсэнд залгаж тухайн үйл болж өнгөрснийг өгүүлэгч этгээд өөрийн биеэр мэдсэн (үзсэн, харсан гэх мэт) баймж утга илтгэнэ.

Энд өвөг дээдсийн эх сурвалжтай Ц.Өнөрбаян ардын багшийн тодорхойлолт таарахгүй байна.

Манайх нь Орчин цагийн монгол хэл нэрээр хэлээ айхтар эвдэж байна.

Эх сурвалжийг сэрээсээр хэл сэрнэ.


Диван Лугат ат Түрэг толь бичиг 5

Диван Лугат толь нь Өтүгэн үгсийн сангаар биш Үсүний үгсийн сангаар бичигджээ. Уг толийг урлагч Махмуд аль Кашгари хамгийн цэвэр түрэг хэлтэй нь Уйгур гэж өөрийн номондоо бичжээ. Ингээд газар тариалангийн үгсийг таньд тайлбарлая.

Дивөн Лугат толинд 637-д арба гэж арвайг хэлжээ. Мөн 769-д арбаган гэж арвайтай адил ургамал бөгөөд үргүй гэжээ.

5833-д бугдай гэж улаан буудааг хэлж байна. Бугдай жийргэвч Г тэй оржээ.

Угсууд ашлиг гэж улаан буудайг өгүүлдэг юм байна.

2008-д тариг гэж бүх төрлийн үртэй ургамлыг хэлж байна. Түргүүд улаан буудайг тариг гэнэ. Тариа-тариг нэг болно.

5846-д таригч гэж тариа таригчийг хэлжээ. Халхууд таригч гэхээр шууд билэрнэ. Стамбулын туркууд таригчийг Pulluk, Казахстаны хасгууд пахарь гэж орсоор өгүүлж байна. Диван Лугат толиор халхууд өгүүлж байна.

Диван Лугат тольны 3196-д тутурган гэж цагаан будааг өгүүлжээ. Цэвэлийн толинд тутрага гэж цагаан будааг өгүүлжээ. Энэ өдгөө Стамбудын туркууд тутрагыг pirinç гэж перс үгээр нэрлэнэ, хасгууд күріш гэнэ. Энэ өдгөө Диван Лугат толиор халхууд өгүүлж байна.

Шар будааг харамуг гэж 2932-т кунак гэж 2107-д бичжээ. Энэ өдгөө халхууд шар будайг хоног амуй гэнэ, Кунак гэдэг нь хоног болой. Стамбулын туркууп darı, хасгууд тары гэнэ. Халхууд Диван Лугат толиор өгүүлж байна.

Диван Лугат тольны 205-д уруг гэж үр-ийг өгүүлнэ. Уруг угын дуудлага, үр буюу үрүг үзийн дуудлага. Энэ өдгөө халхууд үр гэнэ, Стамбулын туркууд çekirdek, tahıl, хасгууд астық, тұқым гэнэ. Энэ өдгөө Халхууд Диван Лугатаар өгүүлж байна.

Уруглан буюу үрлэн буюу үрэлгээ хийхийг хэлж байна.

5609-д Кадлан буюу хадлан гэж байна. Модноос жимс хураахыг Кипчаг, Замаг Урак аймгууд өгүүлж байна. Тариалан ахуй руу шилжиж буй мал ахуйтнууд мал ахуйн хадлан гэдэг үгийг модноос ургац авахыг хэлдэг болжээ.

3226-д сармусак гэж сармисыг өгүүлжээ. Өөр дуудлага нь самурсак болно гэжээ.

387-д уруу буюу өрөө гэж буудай, манжин гэх мэтийг хадгалахын тулд ухсан зоорийг хэлнэ. Энэ өдгөө мануус нэг өрөө байр, хоёр өрөө байр гэдэг нь зоорьны өрөөнөөс гарал үүсэлтэй юм байна.

Энэ удаа газар тариалангийн зарим үгсийг уншигч таньд хүргэв. Диван Лугат толь бичиг дэх газар тариалангийн хэллэг нь Стамбулын турк, Казахстаны хасгуудаас өнөөгийн халхуудын хэллэгтэй илүү дөхүү байна.


Диван Лугат ат Түрэг толь бичиг 6

иван Лугат ат Түрэг тольны ач холбогдол гэж аугаа. Бид хаана ямар үгэндээ төөрсөн гэдгийг Диван Лугат тольноос харж болно. “Унших бичиг” гэдэг нь “чанга дуугарах бичиг” гэсэн утга болно. Энэ үгийг ингэж л өвөг дээдэс билэрнэ. Мянган жилийн өмнөх толь бичгээсээ зөв хэллэгийг нь тогтооё. 116-д “ун”-дуу авиа гэж бичжээ. Ун гэдэг нэр үгэнд үйл үг үүсгэгч+ ш залгахаар унш буюу дуу гарга гэсэн утга болно. Диван Лугатад ун+д залгаж унш гэдэгтэй ижил дуу гарга гэсэн ухагдахуун үүсэж байна.

Унш гэдэг нь чанга дуугаар өгүүл гэсэн утга. Үүнийг Монголын Нууц Товчоогоор шалгая.

МНТ 110-р хэсэгт “Бөртэ! Бөртэ!” гээн уншижу явухуйтүр учиржу.

МНТ 146-р хэсэгт “...мину абуратугай гээн уншижу кайлаба би” гэж орсон нь Авартугай гээн уншижу кайлаба (их удаан ярих) би гэсэн утга болно.

Монголын нууц товчоонд уншина гэдэг нь чанга дуу гаргахыг хэлж байна. Ном бичиг дэх үсэг үгийг дуудна гэсэн ухагдахуун огт биш байна.

Диван Лугатын 953-д Ук гэдэг нь юмыг билэрэх, учрыг нь олох гэжээ. Энэ үг нь ухаа буюу ухаан гэсэн үг болно. Ирээдүй цагт “укаар” буюу ухаар гэж бичжээ. Энэ өдгөө шинжлэх ухаан гэдэг нь шинжиж ухааныг нь ол гэсэн санаа утга болно. Диван Лугат толь дахь тодорхойлттой таарч байна.

Харин 5895-д “Уки гэж үсэг дуудах гэжээ. Эр бичиг укажээ”.

Тэгэхээр унших бичиг гэвэл чанга дуу гарах бичиг гэж билэрэгдэнэ. Ука бичиг гэвэл зөв болно. Лам нар ном уншина гэдэг нь тэд чанга номын дуу гаргана гэсэн утга. Хүн дуу гаргахгүй үсэг дуудаж болно.

Манай Хүйс толгой бичээсийн анхны өгүүлбэрт үкажү гэж оржээ. СИЭ уншигч таньд гэж өгүүлж байсан бол ухагч таньд гэж өгүүлэх болов. Мянган жилийн өмнөх Диван Лугат толь бичгээ, Монголын Нууц Товчоогоо барихгүй бол өөр юуг барих бид вэ?

Өөр нэг үгний жишээ.

Зарим хэт мэдэгч нар тил гэдэг нь хэл гэсэн турк үг гэнэ.

Диван Лугатын 1772-д тил гэдэг нь хэл гэж байна. Мөн 1773-д тил гэдэг нь хэл, хэллэг гэж бичжээ. Угс тил гэвэл Угс хэллэг болно. Мөн “эрдмийн түрүү хэл бичжээ”.

Толь гэдэг нь угын дуудлага. Тил үзийн дуудлага. Толь бичиг гэдэг хэл бичиг гэсэн ухагдахуун. Толилуулав гэдэг нь бичгээр биш амаар мэдээлэл өгөхийг хэлнэ. Толь гэдэг үгний нэг аялага нь туль буюу тууль болно. Тууль хайлна гэдэг нь толь их аялна (удаан аялна гэсэн утга).

Диван Лугат ат Түрэг толь бичиг нь XI зуунд бичигджээ. Уг толь нь Үсүнь дэх мал аж ахуйтны үгсийн сан дээр бичигдэв. Диван Лугат толийг бид судлах бүр өөрийн хэрэглэж буй үгний эх утгыг, буруу хэрэглээг мэдэрж байна.

XI зуунд Хамаг Монгол сураггүй байх үед манай хэл Өтүгэндээ оршиж байв. Тэгэхээр манай хэлийг монгол хэл гэж нэрлэж эс болно. Монгол төрийг үүсээгүй байхад манай хэл байжээ. Монгол нь төрийн нэр болохоос манай хэл, манай үндэстний нэр биш. Тийм учир СИЭ хүн хэл гэж эх хэлээ тунхаглаж байна.

Тонуйкук, Гол тигэн, Түрэг Билгэ хаан, Уйгур Муянч хааны бичээс бүгд Өтүгэн аялгаар бичигджээ. Эдгээр бичээсэнд ямар ч Үсүнь аялага үгүй. Брахми үсгээр бичигдсэн Хүйс толгой бичээс мөн Өтүгэн аялгаар бичигджээ. Өтүгэнээс Хүний (Хүннүгийн) Хойчис Уйгур, тэдний хойчис Хэрэйд, Мэргэд хаашаа ч яваагүй учир манай толь Өтүгэндээ ингэж хэл сайн хадгалагдаж иржээ.

Манж Чин төрийн хур байх үеэр мал аж ахуйтны ардын сургуулийг Манж төр хорьжээ. Ардын сургуулийг 100 хувь шашны сургуулиар солиулж, анх айлын хоёр хөвүүний нэгийг нь лам болуулдаг байсан бол хожим айлын таван хөвүүны тавуулангийн лам болуулах бодлого хэрэгжив. Ардын сургууль үгүй болсноор монголчуудын ой санамж хүндээр гэмтэв. 250 жил буюу 22 үеэр монголчууд (20 насандаа анх гэрлэдэг тухай Кирокор Грандизе “История Армени”) өвөг дээдсийнхээ түүхийг заах хүнгүй заалгах сурагчгүй болов, яаж овог бий болж үгүй болдог ухааныг мартав. Хүн ам цөөрөв. Үндэсний ой санамж ихээр доройтов.

Дараагийн дугаарт Хэрэйд, Найман нь Уйгурын хойчис болох тухай өгүүлнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
soosody
2022-06-01 · 46.161.11.4
[url=https://newfasttadalafil.com/]Cialis[/url] Mail Order Celebrex Xjcwrt Aeugan <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Sxhbnh Amoxicillin For Cats With No Prescription https://newfasttadalafil.com/ - Cialis Where To Buy Doryx Direct Pharmacy Cheapeast