Эртний түүх
Нүүрс усгүй мах, цагаан идээгээр хүн удаан амьдарч эс чадна.
2794 4

Эртний түүх 1 - Хүрлийн өмнөх үе

Нүүрс усгүй мах, цагаан идээгээр хүн удаан амьдарч эс чадна. Хүн өдөрт 150 гр нүүрс ус хэрэглэх ёстой гэж эрдэмтэд өнөө зөвлөнө. 100 грамм сүүнд 5 гр нүүрс ус байна. Хүн өвөл зуны турш өдөр болгон 3 литр сүү уусаар нүүрс усныхаа хэрэгцээг хангана. 100 гр амуй будаанд 73 гр нүүрс ус байна. Өдөрт 200 грамм амуй будаа буюу 200 грамм амуй будааны гурил хэрэглэхэд нүүрс усныхаа хэрэглээг хангах нь. Нүүрс ус нь төрөл бүрийн будаанд ихээр оршино. Хүрэл бий болохоос өмнө буюу өнөөгөөс 10000 жилийн урьд арвайг Ойрхи Дорно-д, 7000 жилийн урьд амуйг Улаан хадад тарьж байжээ. Улаан хад нь Дунху тэдний хойчис Сяньби, Киданы голомт нутаг. Улаан хад нь Их Хянганы нурууны баруун өмнө оршино. Улаан хадаар Шиляо гол урсана. 西辽河 Xīliáo Hé, «баруун Ляо») -Хар мөрөн Лууха гол хоёр нийлж Шиляо болно.

Хүрэл багаж, зэмсэг бий болоогүй үед амуйг хэрхэн тариалж байсан тухай нэг баримт дэлгэе. “Бага урц бариад дээгүүр нь арьсаар хучиж цугларан сууна. Хэдэн зуун айлын тоонд хүрнэ. Мод хусаж анжис болгоно. Төмөр хошуу тавихгүй, хүн чирээд тариална. Чадахгүй болбоос үхэр хэрэглэнэ. Зундаа будан бороо ихтэй. Өвөл нь цаc шуурга ихтэй” гэж X зуунд бичигдсэн “Хуучин Тан төрийн бичиг” дэх “Бэйди шастир”-т Шивэйчуудын тухай бичжээ. Шивэй нар ямар будай тариалж байсан тухай Вэй төрийн бичигт ингэж бичжээ: “Улсын газар нь нойтон. Хэл нь Ки мо ши, Кидан, Дуй мо луй улустай адил. Амуй (шар будай) элбэг”. Тэгэхээр Шивэйчүүд амуй тариалж байжээ. Шивэйчууд шиг нойтон газар, модон анжисаар амуйг 7000 жилийн урьд Улаан хаданд тариалжээ. Энэ үед мал аж ахуй үүсээгүй байжээ. Хүрэл бий болохоос урьд мал тэжээж амуй будаа боломжийн хэмжээнд тариалдаг байсан нь манай өвөг дээдсийн хамтрал хэвшил болно.

Рубрук “Дорны улсаар хийсэн аялал” номондоо ингэж бичжээ: “Чухал эрхэмүүд нь өмнө зүгт өөрийн эдлэнтэй тул амуй болон гурилаа өвөлдөө татдаг. Ядуучууд нь хонь арьсаар арилжаалж үнийг авдаг”.

Амуй нь мал аж ахуйтны үндсэн хүнс.

Хүрэл бий болохоос өмнө Өтүгэнд буюу мал аж ахуйтны нутагт модон анжисаар тариа тарих боломжгүй. Манай газар нойтон биш. Нойтон биш газар хүрэл зэмсэг бий болж байж амуй тариална. Ингээд Хүрлийн үеэс урьд хаагуур амуй тариалж байв гэдэг зургийг доороос харна уу.


Эртний түүх 2

Сыма Цяни бичсэн Түүхэн тэмдэглэл дэх Хүннүгийн шастирт Хүннүгийн гарал үүслийн тухай ингэж бичжээ: “Хүннүгийн дээдэс нь Шя-гийн хойчис. Чүнь-вэй хэмээдэг. Тан Яо-гаас өмнө Шань-рун, Шянь-юнь, Хүн-жоц гэдэг бүлгээ. Хойд газар нутаглаж мал сүргээ тууж нүүдэлнэ”.

“Шя-гийн төр доройтов. Гүн-лю хэмээгч газар ус эрхлэх ажлаа алдаад Баруун Руны Бин хотод очин сууршив. Түүнээс хойш гурван зуу илүү он болоод Рун болон Ди Их ван Даньфу-г дайрав. Тэр Циншань (Чи уулын) бэлээр тэнүүчлэв. Бинь суурингийн ард ар араасаа түүнийг дагаж тэнд суурин үүсгэв; Ингэж Жоу үүсэв”

Эхэн өгүүлбэрт яагаад Хүннүгийн дээдэс нь Шя-гийн хойчис гэв? Чүнь-вэй гэж хэн бэ? Яагаад Жоу (орос хөрвүүлгэнд Чжоу) төрийг үүсгэгчийн дээдэс Баруун Руны Бин хотод сууршиж байв? Шя (орос хөрвүүлгэнд Ся) нь хаана оршиж байсан, ямар төр вэ? Жоу нь хаана оршиж байсан, ямар төр вэ гэдэг асуултанд бид хариулах ёстой.

Энэ бүхэнд хариулахын тулд эдгээр мэдээллийг Сыма Цяни хаанаас авав гэдгийг тогтооно. Энэ тухай “Түүхэн тэмдэглэл” дэх үндсэн бичвэр 2, З, 4-т бичигджээ. Эдгээр бичвэрийг утга учрыг сайн билэрэхийн тулд үндсэн бичвэр 1-гээс эхлэх шаардлагатай.

Үндсэн бичвэр 1-гийн тухай Сыма Цяни ингэж бичжээ: “Судлаачид Таван Их эзнийг (хуандийг) хамгийн эртний гэж өгүүлдэг ч Шан шү-нь (Шан төрийн тухай ном?) Яо-гаас эхэлж түүх өгүүлдэг. Намайг Дунд орны газар усаар аялахад надад Хуан-ди, Яо и Шуне тухай олон хүмүүс өгүүлж байсан. Тэдний өгүүлэл нь өөр өөр байсан ч эртний бичвэрээс хол зөрсөнгүй. Намайг Чүнь-цю болон Го юй уншихад Таван хуандигийн гарал үүсэл болон үйлийн тухай тод бичигдсэн ч алдагдсан гээгдсэн хэсэг олон байв. Ман энэ бүхнийг нэгтгээд үндсэн бичвэр нэгийг бүтээв”.

Энэ удаа бичвэрийг орос хэлнээс хөрвүүлэх зорилго тависангүй, гол үйлийг нь базна. СИЭ Хүннүгийн шастир буюу 110-р хэсгийг эх сурвалжаас нь хөрвүүлсэн шиг үлдсэн 129 хэсгийг нь орос хэлнээс биш эх сурвалжаас нь хөрвүүлэгдээгүйн тун харамсалтай.

Ингээд Түүхэн тэмдэглэл дэх Таван хуандигийн тухай үндсэн бичвэр 1-г базан хөрвүүлье.

“Хуанди нь Шао-дяни хойч, эрхэм нэр нь Гунсунь өөрийн нэр нь Сюань юань. Тэр билгэ нэгэн нь байжээ. Сюань-юаны үед жухоу-гийн ахлахгч нар бие биерүүгээ дайран довтолч байсин (бай-зуу, син-эрхэм нэр. Ли, Гоа, Ван гэх мэт) ардыг доройтуулж байв. Сюань-юанийхан жухоу-г дийлэх хэмжээнд хүрээгүй байв. Тэр хүмүүсээ цэргийн эрдэмд сургаж, бэлэг сэлт өгөөгүйг нь шийтгэж эхлэв. Удалгүй бүх ахлагч нар түүнд захирагдав. Янь-ди жухоу-гийн эрх болон эзэмшлийг нь хэсэглэж авах гэтэл бүх ахлагч нар нь Сюань-юаны талд оров. Гурван их тулааны дараа Сюань-юан Янь-ди-г эвдэв. Зөвхөн Чи түүнийг эсрэг зогсож байв. Хожим тэр Чи-г тулаанд ялж түүнийг алжээ. Үүнээс хойш түүнийг Тэнгэрийн хүү хэмээн өргөмжлөв. Ингэж тэр Хуанди их эзэн болжээ.

Хэрэв хэн нэгэн нь түүнд захирагдахгүй бол тэр цэрэг хөдөлгөн түүнийг шийтгэж байв. Хуанди нь уулын онийг цэвэрлэж зам тавьж байнгын ажилтай байжээ. Дорно зүгт Хуань шань уул, Дайцзун уул, Өрнө зүгт Кунтун хүрч Цзитоу уул, өмнө зүгт Янзын гол хүрж Сюншан Сяншань уул, умард зүгт хүннүйг хөөж Фушан уул хүржээ”. Базан хөрвүүлэхэд утга алдаагүй боловч олон зүйлийг орхив. Хуан ди гэдэг нь шар изин (эзэн) гэсэн үг. Ди гэдэг үг манай Түрэг төрийн хадан бичээсэнд иди гэж оржээ. Иди нь изи буюу изин болно

Эндээс харахад Хуандигийн газар нутаг умард зүгт Хуанхэ буюу шар мөрөн хүрдэггүй байж. Мөн умард хүннү-г хөөсөн гэж оржээ. Хуанди-гээс Дунд орны хамгийн эртний түүх эхэлж байхад Хүннү нар умарт хэсэгт нь оршиж байжээ. Яагаад Сыма Цяни “Хүннүгийн дээдэс нь Шя-гийн хойчис. Чүнь-вэй хэмээдэг” гэж бичив? Шя нь Таван их эзний дараа үүссэн төр. Энэ тухай хожим өгүүлье. Ямар ч байсан Дунд орны бүртгэгдсэн мэдээлэлд орших хамгийн эртний Шар эзэн буюу Хуандигийн тухай бичихэд Хүннү бичигджээ.

Тэр улсаа баруун зүүн гээн хоёр хуваан нэг бүрээр нь захирагч томилов. Энх амгалан оршив. Тэр дээдэс, тэнгэр, газар усандаа урьд байгаагүй хэмжээнийг өргөл барьж тахилга үйлдэв. Тэр гурван хөлтийг олж ирээдүйг таах болов.

"Тэр бүх төрлийн тариалал хийж, мод суулгаж, шувуу, амьтан, хорхой, эрвэйхээ үржүүлж, нар сар, эрхсийг ажиглаж, шинээр газар ус нэгтгэж, чулуу, метал олборолож өөрийн хүчээ хайрлахгүй зүтгэж байв. Тэр ус, гал, ой болон бусад баялгийг зөв зохистой хэрэглэж байв. Газар усанд эерэг хандлага гарсан тул түүнийг Хуанди буюу Шар эзэн гэж дуудах болжээ.

Хуандийг оочиход түүнийг Цяо ууланд (Цяо шань) оршуулжээ. Чан-и-гийн хөвүүн Хуандигийн ач хүү Гао-ян ор суув. Гао-ян нь Чжуань-сюй их эзэн болно.

Дүгнэлт: Таван их эзний тухай үндсэн бичвэр 1-ээс Хуанди-гийн тухай хэсгийг базан та бүхэндээ хүргэв. Цаг хугацааны хувьд хэзээ болж буйг хожим тогтоохыг хичээе. Зарим Дунд орны судлаачид Таван их эзний түүх нь малжих овгынхны түүх гэж өгүүлнэ. Энэ тухай та бүхэнд эхэлж бүтэн мэдээлэл хүргье, дараа нь дүгнэлтээ өгүүлэх нь зөв болов уу. Ямартаа ч Шар эзний тухай өгүүлэхэд Хүннү нарын тухай оржээ. Энд Сыма Цянь Хүннү нарын дээдсийн нэрийг бичихийн оронд тухайн үеийн нэрийг нь бичсэн байх магадал тун өндөр.


Эртний түүх 3

Манай дээдсийн түүх Дунд орны төрийн баримтжуулсан түүхэнд оржээ. Модун жангурын тухай, Сяньби төрийн тухай, Ро ранг төрийн тухай өнөөгийн Монгол улсын иргэд бид дэлхийн судлаачтай нэгэн адилаар зөвхөн Дунд орны эх сурвалжаас мэднэ. Өөр эх сурвалж байхгүй. Түүхийнхээ бүтэн зургыг гаргахын тулд манай түүхийг бичсэн үндэстний түүхийг заавал судлах ёстой. Ийм үйлийг та бид үйлдэж байна. Ингээд Таван их эзний түүхийг үргэлжлүүлье.

“Хуандийг оочиход түүнийг Цяо ууланд (Цяо шань) оршуулжээ. Чан-и-гийн хөвүүн бөгөөд Хуандийгийн ач Гао-ян ор суув. Гао-яныг Чжуань-сюй их эзэн хэмээн. Тэр тайван, асуудлын гүнийг билэрч шийдвэр гаргадаг нэгэн нь байв. Тэр газар ус болон улирлын онцлогын давуу талыг ашиглаж баялаг бүтээжээ. Тэр өвөг дээдэсдээ тахилга үйлдэн бие сэтгэлээ ариусгаж байв. Түүний газар ус умаршаа Юдин, өмнөшөө Цзяочжи, барууншаа Люша, зүүншээ Пань му хүржээ.

Чжуань-сю-гийн хүүг Цюн-шань хэмээн. Чжуань-сю-г оочсоны дараа түүний ач Сюань-сяо орсуув (ор суув-цаашид оршив гэж бичнэ). Түүнийг Гао-синь өргөмжлөх боловч Ку их эзэн хэмээн. Тэр Хуандигийн дөрөв дэх үе болно”.

“Гао-синь төрөхдөө ер бусын чадварлаг нэгэн нь байв. Тэр өөрийгөө эс бодож амьтай болгонд ач тус хүргэдэг нэгэн нь байжээ. Тэр газраас гарах бүх баялагт хайр гамтай ханддаг нэгэн нь байжээ. Нар сарны хөдөлгөөнийг тооцож түүнийг угтаж үддэг нэгэн нь байв. Тэр сүнсийг таниж их хүндэлдэг нэгэн нь байжээ. Тэр энгийн хувцас өмсдөг нэгэн нь байжээ”. Энд нэг сонин үйл нь Гао-синь Хүннүгийн жангур шиг өглөө нарыг итэж орой сарыг итэж байна. Үүнийг бид анхаарах ёстой.

“Түүнийг оочсоны дараа түүний хүү Чжи ор суув (оршив). Тэр муу удирдагч байжээ. Чжи өөд болсны дараа түүний бага дүү Фан-сюнь ор суув (оршив). Түүнийг Яо их эзэн гэнэ”.

Сыма Цяни “Судлаачид Таван эх эзнийг (хуандийг) хамгийн эртний гэж өгүүлдэг ч Шан шү-нь (Шан төрийн тухай ном?) Яо-гаас эхэлж түүх өгүүлдэг” гэж бичсэн нь дөрөв дэх их эзэн Яо болно.

Их эзэн Яо-г Фань-сюнь гэнэ. Түүний хүн хайрлах нь Тэнгэр мэт, мэдлэг нь Тэнгэр дэх сүнс мэт байжээ. Баян мөртлөө ихэмсэг зангүй, мэдлэгтэй мөртлөө бие үл тоосон нэгэн нь байжээ. Тэр шар малгай, энгийн хар хувцас өмсөнө.

Яо нь сайн үйлийнхээ буянд хүмүүсийг өөртөө зүтгүүлснээр есөн үеийг ойртуулав. Есөн үеэр эв зүйгээ олохоор зуун эрхэм нэртний (байсины) дунд эмх замбраа тогтож тэд гэгээрцгээв.

Тэр нар, сар, од эрхсийг тооцож ард олондоо ажлын хугацааг мэдээлдэг. Ул их эзэн Сичжуну-г Юйи газар суулгаж нарны мандалтыг мэдээлсээр хаврын ажлын явцыг чиглүүлдэг, хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөр Няо одоор хаврын хоёрдугаар сарыг тогтоодог. Энэ үед хүмүүс салж (хаврын ажлын үеэр залуус тариалангийн талбайд гарч, хөгшчүүд гэртээ үлднэ), шувууд өндөглөнө, мал төллөнө.

Ул их эзэн Си-шү-г Наньцзяо-д суулгаж зуны ажлыг чиглүүлдэг. Зуны хамгийн урт өдөр Хо одоор зуны хоёрдугаар сарыг тогтоодог. Энэ үеэр хүмүүс тариан талбайд гарна, шувууд өдөө унагаана, малын үс ноос гуужина?.

Ул их эзэн Хэ-чжуну-г Баруун нутагтаа суулгаж нар харихыг ажиглуулж намрын ургац хураалтын ажлыг чиглүүлдэг. Намрын өдөр шөнө тэнцэх үеэр Сюй одоор намрын хоёрдугаар сарыг тогтооно. Энэ үед хүмүүс тайвширч шувуу малын өд, үс ноос ургана.

Ул их эзэн Хэ-шу-г умард нутагтаа суулгаж өвлийн ажлыг зохицуулна. Тэр ичиж буй амьтдыг ажиглаж, өвлийн хамгийн урт шөнө Мао одоор өвлийн хоёрдугаар сарыг тогтооно. Энэ үеэр хүмүүс дулаан газраа цугларч, амьтад болон шувуудын үс ноос болон өд бүрэн ургана.

Жил гурван зуун жаран зургаан хоногоос бүрдэнэ. Нэмэлт сараар дөрвөн улирлаа засна.

Яо их эзэн нэг өдөр ингэж өгүүлжээ: “Үерийн усны хөв (цалгиа) тэнгэрт хүрэх нь, уул толгодыг ороож нам доор буй хүмүүсд бунг (мунг-хүндрэл бэрхшээл) авчирж байна. Үүнийг шийдэж чадах нэгэн нь байна уу?” гэхэд түүний түшмэд Гүн гүнийг чадна гэв. Гүн гүн уг даалгаврыг биелүүлж эс чаджээ. Дараа нь Шүнийг уг албанд ул (тэр) их эзэн авав.

Яо их эзэн түүнд хоёр охиноо гэрлүүлжү түүнд найдав.

Шүнь таван харилцааг хэрэгжүүлэв:

  1. Эцгийн сургааль
  2. Эхийн хайр
  3. Ах нар нь дүү нэрээ хүндэтгэх
  4. Багачууд ахмадаа хүндлэх
  5. Хүүд эцэг эхийгээ хүндлэх (өөр таван хувилбар бас байна)

Эдгээр таван харилцааг түшмэдийн дунд тэр нэвтрүүлжээ. Шүнь улс орноороо явж газар дээр нь асуудлыг өөрийн биеэр шийдэж байв.

Яо их эзний нас өндөр болж тэр Шүнийг Тэнгэрийн хүүгийн нэрийн улсыг удирдах зарлиг буулгав. Тэр од гаригын байршлыг сайтар ажиглаж, тахилгыг ёсчлон гүйцэтгэж байв. Тэр таван төрлийн засаглалын эрх мэдлийг ахлахгч нарт шилжүүлэв. Яо их эзнийг өөд болсны дараа Шүнь ор суув.

Тэр таван сард дээдсийнхээ сүмд өвөрмөц бухаар тахилга үйлджээ.

Үүгээр энэ удаагийн өгүүллийг өндөрлье.

Манай гол зорилго Таван их эзний түүх нь аль үеийг өгүүлж буйг тогтоох. Хүрлийн урьдах үе үү? Хүрлийн үе үү?

Дараагийн зорилго нь Сыма Цяни Таван их эзний түүхэндээ хэний түүхийг өгүүлж буйг тогтоох. Тариаланчдын түүхийг бичив үү? Мал ахуйтны түүхийг бичив үү? Мал ахуйтан тариалан ахуйтан болж буй үеийг бичив үү? Эдгээр асуултанд хариулахын тулд та бидэнд мэдээлэл дутуу байгаа тул Эртний түүх 4-ийг заавал ухах ёстой. Дараагийн өгүүлэл хүртэл түр баяртай.


Эртний түүх 4

Энэ удаа тавдугаар их эзэн Шүний тухай өгүүлнэ. Шүнь нь энгийн гарал үүсэлтэй нэгэн нь байсан тул түүний аж амьдралаар Таван их эзний үед иргэд ямар ахуй эрхэлж байсныг харж болно. Үүгээрэй энэ хэсэг чухал. Ингээд Шүнь их эзний түүхийг үргэлжлүүлье.

Яо их эзэн улсын удирдлагаа Шүньд шилжүүлснээс хойш 28 жилийн дараа өөд болжээ. Зуун эрхэм нэртэн (байсин) өөрсдийн эцэг эхийг өөд болсон мэт уйтгарлжээ. Гурван жил улсынхаа дөрвөн буланд хөгжим цурайтуулсангүй гүниглажээ.

Юй нутгын Шүний нэр нь Чун-хуа. Чун-хуа-гийн аав Гу-соу, Гу-соу-гийн аав Цзин-кан, Цзин-каны аав Цюн-шань, Цюн-шаны аав Чжуань-сюй их эзэн, Чжуань-сюй-гийн аав Чан-и, Чан-и-гийн аав Хуанди. Хуанди-гаас хойш долоо дахь үе нь Шүнь. Цюн-шанаас Шүнь их эзэн хүртэл тэд бага албан тушаал хашсан энгийн ард байжээ.

Шүнь Лишан уулын дэргэд тариалж, Лэйцзэ нууранд загас барьж, Шар мөрний дэргэд шавар сав суулаг хийж, Шоуцю-д гэрийн хэрэгцээний эд зүйл хийж, Фуся-д арилжаалдаг байжээ.

Яо их эзэн түүнд нарийн бөсөөр (даавуугаар) хийсэн хувцас, ятга хөгжим (цинь), тодорхой тооны шар үхэр, хонь өгчээ. Мөн түүнд оромж барьж өгөв.

Шүний аав Гу-соу сохор нэгэн нь. Шүний ижийг өөд болсны дараа тэр дахин гэрэлж хүү Сянийг төрүүлжээ. Гу-соу хүү Сяндаа хайртай байжээ. Тэр хоёр нийлж Шүнийг алах гэж завдахад Шүн зугтааж, нуугдаж амь гарж байв. Тэр аав, хойд, ээждээ дуулгавартай зүтгэдэг нэгэн нь байжээ.

Нэгэн өдөр Шүнийг их эзэн болохоос өмнө аав нь түүнийг худаг ух гэв. Тэр учрыг мэдээд худгынхаа доод хэсэгт гадагш гарах нүх ухаж амжив.

Түүнийг худаг ухаж байхад Гу-соу хүү Сянтай дээрээс нь шороо булж худгыг бөглөв. Тэд Шүнь үгүй болсон гэдэгт тун итгэлтэй байжээ. Шүнь гэртээ орж ирэхэд тэд мэл гайхав. Шүнь өгөөмөр сэтгэлтэй нэгэн нь байсан тул энэ явдлаас хойш дүү Сян болон аавдаа урьдаас илүү хайртай болжээ.

Шүн орсууснаар дөрвөн булан дахь бүгдийг тэр номхотгов. Өмнөшөө орших цзяочжи, бэйфа, барууншаа орших рун, сичжи, цзюйсоу, ди, цян, умаршаа орших шань-рун (шань-жун гэж оросууд сэргээжээ), фа, сишэнь, зүүншээ орших чан, няои -г номхотгов. Дөрвөн далайн дунд бүгд их эзэн Шүниг магтан дуулж байв.

Шүнь төрийн ажлыг 22 хувааж 22 хүнээр хашуулав. Газрын алба, таван харилцааг мөрдүүлэх алба, ерөнхий шүүгчийн алба, захиргааны алба, ой мод нугын алба, тахилгын алба, хөгжим дуу шүлгийн алба. Эдгээр 22 хүн бүгд амжилт гаргажээ.

Эдгээрээс хамгийн их гавъяа гаргасан нь Юй байжээ. Тэр есөн уулыг нүхэлж, есөн нууранд ус татжээ. Тэр есөн голын урсгалыг залж есөн мужийг бий болгожээ. Шүнь их эзний дараа Юй их эзэн болж Ся төрийг үүсгэв.

Ухагч та бүхэндээ Дунд орны түүхийн эхлэл Таван их эзний түүхийг багцалж хүргэв. Хуанди их эзэн, Чжуань-сюй их эзэн, Ку их эзэн, Яо их эзэн, Шүнь их эзний түүх нь Дунд орны түүхийн эхлэл. Сыма Цяни Чжи-г их эзэнд оруулсангүй. Түүхийг их эзэн гэж бичсэнгүй.

Таван их эзний түүх Хуандигаас Шүнь хүртэл долоон үеийн түүх, Хуандигаас Шүнгийн дараагийн эзэн, Ся төрийг үүсгэгч Юй хүртэл таван үеийн түүх болно. Таван их эзний түүх нь ойролцоогоор 130 жилийн түүх.

Таван их эзний түүх нь хүдэрийн эрин үеийн түүх.

“Яо (их эзэн) шар малгай, энгийн хар хувцастай цагаан морь улаан тэргэнд хөлөлж явдаг” гэж бичжээ. Тэргийг зөвхөн хүрлээр хийнэ. Мөн ятга хөгжмийг чулуугаар үл хийнэ. Долоон уулыг зөвхөн хүрлээр нүхлэнэ. Өнөөгийн археологийн олдвор буюу Erlitou соёл нь НТӨ 1900 оноос өнөөгийн Дунд оронд хүрэл эдлэл хэрэглэж байсныг нотолж байна. Олдсон гэдэг нь үйлдвэрлэсэн гэсэн ухагдахуун биш. Дунд оронд хүрэл зэмсгийн үйлдвэрлэл НТӨ 2000 оноос нааш гэж үздэг нь ийм учиртай. Таван их эзний түүх НТӨ 2000 оноос нааших түүхэнд хамаарагдана. Үүнтэй маргах судлаачид олон улсад гарахгүй болов уу.

Тэд ямар ахуй эрхэлж байв?

Тэдний гол баялаг нь үхэр, хонь байжээ. “Яо их эзэн түүнд нарийн бөсөөр (даавуугаар) хийсэн хувцас, ятга хөгжим (цинь), тодорхой тооны шар үхэр, хонь өгчээ” гэж бичжээ.

Тэд тариалдаг ч таван төрлийн тариа эс тариалж байв. Энэ нь тариачдын түүх огт биш.

Багахан хэмжээний малтай, багахан хэмжээнд тариалдаг улсын түүх байна. Хуучин Тан төрийн түүхэнд Шивэйчүүд адуу, үхэртэй мөн амуу тариалдаг тухай бичжээ. Таван төрлийн тариа тариалдаггүй учир Шивэйчүүдийг Лиу Шү тариалан эрхэлдэг гэж бичсэнгүй.

“Тэр таван сард дээдсийнхээ сүмд өвөрмөц бухаар тахилга үйлджээ” гэж Шүнь-гийн тухай бичжээ. Үхэрээр тахилга зөвхөн мал ахуйтан өргөнө.

Таван их хааны түүхэнд өнөөгийн Дунд орны хамгийн баян муж Гуандун орохгүй, Дунд улсыг үүсгэгч Мао Цэдун даргын Хунан муж орохгүй. Тэд тэр үед балмад өмнө зүгийн балмадууд болно.

Тариаланчид бий болоогүй үе. Тэд өмнө зүгийн олон хүмүүстэй холилдоогүй байсан үе.

Эх түүхээ судлахад шинэ ухагдахуунууд бий болж байна. Тариалан ахуйг Тариалан аж ахуйгаас ялгах, Мал ахуйг Мал аж ахуйгаас ялгах шаардлагатай. Аж гэдэг үг нь ажил гэдэг үйл үгний үндэс. Диван Лугат толинд Иш гэж оржээ. Ич гар гэдэг нь угаар аж гар буюу ажилдаг гар гэсэн утга. Сул гар нь солгой гар болно. Нойтон газар хошуундаа төмөргүй модон анжисаар газар хагалах нь тариалан ахуй. Усыг удирдаж тариалах нь тариалан аж ахуй. Энэ тухай Шя төрийн тухай өгүүлэхээр тодорхой болно. Мал ахуй гэдэг нь малтай байхыг хэлнэ. Мал аж ахуй гэхээр мал нь тарга авч онд орохыг хэлнэ. Мал аж ахуй нь бэлчээрийн аж ахуйг хэлнэ. Тариалан ахуйн үед ургац бага, төрөл бага. Тариалан аж ахуйн үед төрөл их, ургац их. Мал ахуйн үед мал цөөн. Мал аж ахуйн үед сая саяаар мал бэлчинэ.

Таван их эзний газар ус нь мал ахуйтны нутаг, тариалан ахуйтны нутаг. Манай дээдэс хүдэр бий болсны дараа Өтүгэн рүү буюу мал аж ахуйтны нутаг руу зорьжээ. Таван их эзний түүх нь мал ахуйн нутагтаа үлдсэн хүмүүсийн түүх. Тэд өмнө зүгийхэнтэй холилдсоны дараа өнөөгийн хан үндэстэн үүсжээ. Таван их эзний түүх нь Хан үндэстэн үүсэхээс өмнөх 1800 жилийн түүх болно.

Дараагийн дугаарт Шя улсын түүхийг хүргэнэ. Шя улсын түүхийн дараа Өтүгэн дэх мал аж ахуйтны түүх тодорно.


Эртний түүх 5

Дунд орны түүхийн эцэг хэмээх Сыма Цяни бичсэн Түүхэн тэмдэглэл номны Таван их эзний тухай үндсэн бичвэр 1-ийг Эртний түүх 1,2,3,4 өгүүллээр ухагч танд хүргэв. Дунд орны болон олон улсын судлаачдын байр суурь үндсэн бичвэр 1-ийн талаар өөр өөр байдаг. Сыма Цяни бичвэрийг үгүйсгэх биш байгаа бичвэрт дүн шинжилгээ хийхийг СИЭ баримталж буй.

Миний орчуулгын тухай хэдэн үг. Дунд орны эх сурвалжийг орос хэлнээс хүн хэл рүү хөрвүүлэх, хан хэлнээс шууд хүн хэл рүү хөрвүүлэхэд зөрүү маш их гэдгийг ман биеэр мэдэх нэгэн нь. Б.Батжаргал нэр томъёог онож хөрвүүлсэн шиг орос хэлнээс онож хөрвүүлэх боломжгүй. Иймд ман базаж утга алдахгүй эх хэлнээ хөрвүүлж байна. Зарим хэсэг нь манай ухагч нарт энэ удаа нуршуу санагдах болов уу гээд мөн базаж хөрвүүлж байна. Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” номыг эх хэлнээ буюу хүн хэлнээ бүтэн хөрвүүлж байж манай эртний түүх бичигдэнэ.

Энэ удаагийн бүлэг өгүүллүүд нь Сыма Цяни Түүхэн тэмдэлэл номон дахь үндсэн бичвэр 2 буюу Шя (Ся) улсын түүхийг та бүхэнд хүргэнэ. Дунд орны судлаачид Шя төрийн түүхийг Эрлитоу-гийн соёлтой он цагийн хувьд холбож үзнэ. Археологт үг соёлыг нээсэн хүнээр, эсвэл тухайн газрын нэрээр уг соёлыг нэрэлдэг тул Шя-чуудыг Эрлитоу-чууд гэж нэрэлж үл болно. Ингээд Шя улсын үүсгэн байгуулагчийн тухай өгүүлье:

Шя-гийн Юй нь Вэнь-мин нэртэй. Юя-гийн аав Гүнь, Гүний аав Чжуань-сүй их эзэн, Чжуань-сүй-гийн аав Чан-и, Чан-и-гийн аав Хуанди. Юй-гийн дээд Чан-и, аав Гүнь их эзний орсуугаагүй энгийн иргэд.

Юй нь билгэ ухаанлаг, цуцашгүй зориглог, сайн үйлийг бүтээгч, хүнлэг нэгэн нь байв. Хүмүүс түүний үгэнд сүжирэнэ (итгэнэ). Юй-гийн төрөм (биений хэмжээ) үндсэн хэмжээс болов. Үндсэн жин нь түүний биеийн жин болов. Түүний ажил үйл нь улс оронд нь үлгэр жишээ болж байв.

Их эзний зарлигын дагуу Юй татвар төлөгч бүгдийг газар төвхнүүлэх ажилд хамруулав. Тэр уулны тагаар явж, урту (өндөр) уулны таг болон уул усыг тэмдэглэв.

Юй-гийн эцэг Гүнь усыг номтхох ажлыг хийж чадаагүйд Юй их зовнидог байжээ. Юй арван гурван жил гэртээ ирэлгүй ажил хийжээ.

Юй нь даруу хувцаслана, энгийн хүнс хэрэглэнэ, хүний болон тэнгэрийн сүнсийг хүндэлдэг нэгэн нь байв. Тэр газраар тэргээр, усаар завиар, уулаар хадаастай гуталтай зорчиж байв.

Тэр өөртөө гүнийг хэмжигч, олс, гортиг, гурвалжинг (хэмжигч) авч явдаг байв. Тэр дөрвөн улирлын цаг агаарыг хөтөлдөг нэгэн нь. Тэр есөн мужийг бий болгосон, есөн зам тавьсан, есөн нууранд далан барьсан, есөн уулын тагийг хэмжсэн нэгэн нь.

Юй ард түмэнд тутрага өгж нам доор, нойтон газар тариалхыг зөвшөөрөв. Тэр хүмүүсд хамгийн хүнд хөдөлмөрөөр олдог хүнсийг нь өгөж, хүнс дутагтахаар бусад мужуудаас нь хангуулж байв. Дараа нь тэр газар төвхнүүлэх ажлын явцтай танилцахаар улсаараа зорчжээ.

Цзичжоу: Хукой дахь ажил, Ляншань Цишань уулын ажил цэгцрэв. Тайюани их сав газар өмнөд Юэшань уул хүртэл төвхрөв Таньхуй болон Хэншүй Чажншуй голын ажил цэгцрэв.

Эндэхийн хөрс нь цагаан, хөөвөрлөг. Татварыг дээд ангиллын хоёрдугаар зэрэгт оруулав. Газрыг нь дунд ангиллын хоёрдугаар зэргээр тооцов. Чаншуй Вэйшуй голын усыг залж Далу нуурыг бий болгов.

Няои хамтрал арьсан хувцас нийлүүлж байв.

Цзишүй болон Шар мөрөн Яньчжоу мужийг түвэг болж байв. Есөн гол өөрийн голдирлоор урсахад Лэйся нуур үүсэв. Юуншүй Цзюйшүй мөрөн нийлэв. Газар дээр нь торгоны мод ургаж, түүн дээр торгоны хорхой үүрэлхээр хүмүүс өндөрлөг газраасаа нам доор тал руу нүүж ирэв.

Энэ мужийн хөрс нь хар, тэжээлэг, өвс модно нь урт ургана. Тариан талбайг нь дунд ангиллын гуравдугаар зэрэг, татварыг 13 жилийн дараа бусадтай адил өгөх болов. Эндээс лак, торго, бамбукан арагаар хээтэй бөс нийлүүлнэ.

Цинчжоу муж: Вэйшүй Цзышүй голууд голдирлоороо урсав. Хөрс нь цагаан бөгөөд тэжээлэг. Тэнгэсийн эрэг дээр давст хөрс байна. Газрыг нь нэгдүгээр ангиллын гуравдугаар зэрэг, татварыг гуравдугаар ангиллын нэгдүгээр зэргээр тогтоов.

Муж нь давс, нарийн давуу, төрөл бүрийн тэнгисийн бүтээгдхүүн, торог, туглаг, нарс, ховор чулуу нийлүүлнэ. Лайи хамтрал мал нийлүүлнэ.

Ийм мэтээр Сюйчжоу, Яанжоу, Цзинчжоу Юйчжоу, Лянчжоу, Юнчжоу мужуудын гол ус, уулыг засаж, татварыг газрын ангилал зэрэгтэй нь уяжээ. Дөрвөн буланд (өнцөгт) хүмүүс аж төрөх болж, есөн уулаар зам тавигдаж, есөн голын голдир цэвэрлэгдэж, есөн нуурын усыг хашиж дөрвөн далайн доторхи бүгд нэгдэв.

Юй-г өөд болсны дараа түүний хүү Ци орсуув. Цигийн дараа Тай-кан, Тайканы дараа Чжун-кан, Чжунканы дараа Сян, Сяны дараа Шао-кан, Шао-каны дараа Чжу, Чжу-гийн дараа Хуй, Хуй-гийн дараа Ван. Вангийн дараа Се, Се-гийн дараа Бу-цзян, Бу-цзяны дараа түүний дүү Цзюн, Цзюнгийн дараа Кун-цзя, Кун-цзя-гийн дараа түүний хүү Гао, Гао-гийн дараа Фа, Фа-гийн дараа Цзе. Нийт Юй-тэй хамт 16 их эзэн Шя төрд ор суув. Юй-гээс Цзе хүртэл шуудаар 14 үе болно. Цзе-гээр Шя төр мөхөв. Хаадын орсуусан хугацааг дундчаар 25 жилээр тооцоход нийт 350 жил болж байна.

Сыма Цяни өөрөөс нь 1700 орчим жилийн өмнөх зүйлийг өгүүлжээ. Дунд орны зарим судлаачид үүнийг Сыма Цяни зохиол гэнэ. СИЭ түүний өгүүлсэнд дүн шинжилгээ хийхийг чухалчилж буй.

Таван эх эзний түүх нь Өтүгэн дэх мануусын дээд өвгийн түүх болж эс чадна. Яагаад гэвэл Таван Хуанди-гийн улсын умард Хүннү оршиж байв. Мөн Таван эх эзний түүх нь өөрөө Өтүгэн дэх мануусын түүх болж чадахгүй. Мөн Таван эх эзний ахуйн нь өнөөгийн Дунд орны тариалан аж ахуйтны дээдсийн түүх болж эс чадна. Хүннүгийн нутгаас хэсэглэн төр байгуулсан хүмүүсийн түүх нь Таван их эзний түүх. Эх сурвалжаар Шивэйчүүд загас барьж, амуй тариалж, үхэр, морь, гахайтай байсан. Таван их эзний улсын Шүнь нь мөн загас барьж, тариа тарьж, үхэр хоньтой байсан. Өнөөгийн Дунд орны Шар мөрнөөс өмнөх нутаг нь малжих, тариалах нутаг байжээ гэдгийг СИЭ эх сурвалжаар хөдлөшгүйгээр нотолж буй.

Шя улсын түүхээс тэд уг газар усыг хэрхэн тариалан аж ахуй болгох эхний алхамуудыг амжилттай хийснийг СИЭ эх сурвалжаар нь танд хүргэв. Энд эргэцүүлэх зүйл маш их. Яагаад Таван их эзний түүх, Шя улсын түүх гэж Сыма Цяни бүхэл зүйлийг хоёр хуваав? Тэр тариалан аж ахуйн соёлд гол устай амжилттай хийсэн тэмцлийг харуулах гэсэн болов уу. Дунд орны түүх мал ахуйтны түүхээр эхэлж байна. Дунд орны судлаачид өөрийн түүхийг хүчээр урагшлуулж байна гэж ман дүгнэж байна. Таван их эзэн болон Шя улсын түүх нийлээд 500 оноос нилээн дотогш түүх.


Хүн үндэстний дээдэс Шя нар мөн үү?

Сыма Цяни өөрийн бичсэн Түүхэн тэмдэглэл дэх Хүннүгийн шастирт Хүннүгийн гарал үүслийн тухай ингэж бичжээ: “Хүннүгийн дээдэс нь Шя-гийн хойчис. Чүнь-вэй хэмээдэг. Тан Яо-гаас өмнө Шань-рун, Шянь-юнь, Хүн-жоц гэдэг бүлгээ. Хойд газар нутаглаж мал сүргээ тууж нүүдэлнэ”.

Сыма Цяни-ий “Түүхэн тэмдэглэл” номноос өнөөгийн Дунд улсын түүхийн эх Шар изин буюу Хуандигийн Таван их эзний түүхийг мөн түүний дараа үүссэн Шя улсын түүхийг ухагч танд хүргэв.

Эх сурвалж судлах соёлд суралцаагүй, эх сурвалж судалдаггүй түүхчидтэй өнөөгийн монголчууд (монголчууд нь Монгол улсын бүх иргэд) дур зоргоороо түүхийн талаар өгүүлсээр түүх, хэл соёлоо харьд алдах, хүн үндэстэн үгүй болох аюулыг өөрсдөө бий болгож байна.

Монголчууд Хятадаас гаралтай, Хүннү Хятадаас гаралтай гэдэг ухагдахуун ноёлох боломтой болж байна. Үүний урдаас сөрөөд эх сурвалж гаргах нэгэн нь байсангүй. СИЭ өөрийн ухагч нартайгаа эх сурвалжийг нь дэлгэж одоо хариултыг нь өгж буй.

Хүн үндэстний дээдэс Шя нар мөн үү?

Энэ асуултан эхэлж судлаачийн хувьд ман хариулна. Дараа нь Түүхэн тэмдэглэл номондоо Сыма Цяни өөрийгөө хэрхэн үгүйсгэсэн тухай өгүүлнэ.

Манай Буган хөшөө, хэргэсүүрийн соёл нь өнөөгөөс 3700-3500 жилийн өмнөх соёл. Хүрэлийн үеийн соёл. Өтүгэн дэх нойтон биш хуурай газарт тариа тарьж байсан үеийн соёл. Хуанди буюу Шар изний (эзэн гэдэг үг хадан бичиг дээр Иди гэж бичигджээ. Тийм учир Эзэн биш Изин гэх нь зөв. Бид эх сурвалжаа дагана) түүх нь хүрэл аль хэдийнээ бий болчоод гол мөрнийхөө голдирлыг зөв болгон үеэрийн аюулаас хүмүүсээ хамгаалж буй, урьд тариалж байгаагүй газараа тариалж буй, урьд ургуулж байгаагүй нэр төрлийг ургуулж буй хүмүүсийн түүх. Энэ түүх нь Ерлитоу-гийн соёлоос хойших түүх гэж ман одоогоор үзнэ.

Хоёрт Таван их изиний түүх нь өнөөгийн Дунд орны, шууд хэлэх юм бол Хятадуудын шууд түүх огт биш. Таван изиний түүх нь өнөөгийн БНХАУ-ын газар усанд оршиж, мал ахуй эрхлэн бага сага тариалал эрхэлж буй, Хүннүгийн төрөөс хэсэглэсэн хүмүүсийн түүх. Энэ тухай өнөөгийн БНХАУ-ын газар усанд үүссэн дараа, дараагийн төрийн түүхүүдийг судлахад бүрэн батлагдана. Өнөөгийн Дунд орны түүхчид өөрсдийн соёлоо маш олон гал голомттой, маш олон соёлын нийлбэр гэж үздэг. Энэ нь үнэний ортой. Шар изин буюу Хуандигийн түүхийг манайхаас хэсэглэсэн нөхөд өнөөгийн Дунд орны тариаллын эхийг бий болгожээ гэж ман үзэж байна.

Сяма Цяни Түүхэн тэмдэглэл дэх зөрчил.

“Ингэж тэр Хуанди их эзэн болжээ. Хэрэв хэн нэгэн нь түүнд захирагдахгүй бол тэр цэрэг хөдөлгөн түүнийг шийтгэж байв. Хуанди нь уулын онийг цэвэрлэж зам тавьж байнгын ажилтай байжээ. Дорно зүгт Хуань шань уул, Дайцзун уул, Өрнө зүгт Кунтун хүрч Цзитоу уул, өмнө зүгт Янзын гол хүрж Сюншан Сяншань уул, умард зүгт хүннү-г хөөж Фушан уул хүржээ” гэж Түүхэн тэмдэглэл номны үндсэн бичвэр 1-д тэмдэглэснийг ухагч та бүхэнд хүргэсэн билээ.

Умард зүгт Хүннү-г хөөж Фушан уул хүржээ гэж бичжээ. Тэд Хүннүгий захын нэгэн овгыг хөөжээ. Шя улсыг байгуулагч Юй нь Хуанди-гийн тав дахь үе. Эх сурвалжид ингэж бичжээ: “Шя-гийн Юй нь Вэнь-мин нэртэй. Юя-гийн аав Гүнь, Гүний аав Чжуань-сүй их эзэн, Чжуань-сүй-гийн аав Чан-и, Чан-и-гийн аав Хуанди”. Тэгэхээр Хуанди-гаас Юй хүртэл таван үе болжээ.

Шя улсын түүхэнд Чүнь-вэй гэдэг нэр гарсангүй. Мөн Сыма Цянь “Тан Яо-гаас өмнө Шань-рун, Шянь-юнь, Хүн-жоу гэдэг бүлгээ” гэж бичжээ. Түүний номонд Шань-рун гэж байна.

Сыма Цяни өөрийн номондоо утгын алдаа гаргажээ. Тэр Дунд орны түүхийг Хуанди буюу шар эзнээс эхэлж бичжээ. Хуанди-гийн умард хэсэгт Хүннү нар оршиж байжээ. Яаж 130 орчим жилийн хойно Шя улсыг үүсгэгч Юй-гийн хойчис Хүннү болох вэ?

Сыма Цяни Шя улс Хүннү нартай эрт үед хамааралтай гэдэг санааг өгүүлэх гэсэн болов уу. Тэр санааг мануус ингэж өгүүлсэн: “Хуанди буюу Шар изиний түүх нь Мал аж ахуйтнаас хэсэглэж тариалан аж ахуйг босгож буй хүмүүсийн түүх”.

Өөрийн хэл түүх соёлын дархлааг нэмэхийн тулд заавал харийхны, тэр тусмаа хуншийнхаа түүхийг судлах үүрэгтэй.


Эртний түүх 6

Өтүгэнд төр хэзээ үүсэв?

Хүн гүрний дээдэс Өтүгэн дэх Буган чулуу, Хиргэсүүрийн эзэд хэзээ Өтүгэнд төр үүсгэв? Тэд хэн бэ гэсэн асуултанд бид өөрсдөө хариу барихгүй бол харийхнаар өөрсдийнхөө түүхийг дахин бичүүлнэ. Өөр зам байхгүй. Энэ асуултанд бүтэн хариулдаггүй юм аа гэхэд ноён нурууг нь гаргах болов уу. Буган хөшөө, Хэрэгсүрийн (хиргисүүр) соёл нь 3700-3500 жилийн өмнөх соёл гэж одоогоор үзэж байна. Энэ нь Хүрэлийн үеийн соёл. Энэ үеийн талаар, энэ үеийг бүтэн билэрэхэд манууст хангалттай мэдээлэл байна. Харин Шинэ чулуу буюу Неолитын (грекээр νέος-«шинэ»+ λίθος -«чулуу») үеийг Тамсаг булагын олдвор, Эгийн олдвороор дүгнэхэд чамлалттай. 6000 мянган жилийн урьд буюу Неолитын үед гаршуулсан амьтан байсан уу гэдэг асуултанд хариулж чадахгүй байна. Археологч Д.Эрдэнэбаатар өгүүлэхдээ Тамсаг булгын олдвороос бог малын дал, адууны шүд гэх зүйл олдсон ч үүнийг Олон улсад хүлээн зөвшөөрдөггүй. Яс заавал бүтнээр гарах ёстой гэж манийг сэхээрүүлэв. Шинэ чулуун зэвсгийн үед тариалал хийж байсны нотолгоо нь Тамсаг булагаас гарсан үр тариа цайруулах хавтгай самбар чулуу, нухуур, нүдүүр болно. Энэ үеийн ийм олдвор бусад улсад бий. Харин мал гаршуулсан уу гэдэгт итгэл үнэмшлээр биш факт олдвороор тийм гэж хариулж бид одоогоор чадахгүй байна.

Дунд орны түүхийн эцэг хэмээгдэх Сыма Цяни өөрийн түүхээ Хуанди-гийн түүхээс эхлүүлсэн нь хожмийн түүх болохыг мануус билэрэв. Дунд орны түүхээс энэ үеийг сэрээхэд хэрэг болох зүйл бага байна.

Неолитын үеийг Вэй улсын бичиг, Сүй улсын бичиг, Хуучин Тан төрийн бичгээс Шивэйчүүдийн амьдралыг хүрлийн өмнөх үеийн амьдралаар төсөөлж болно. Хүрэл, төмөр бий болцон үеэр тэд хушуундаа төмөр углаагүй модон анжисаар нойтон газар хагалж амуй тариалж байсан тухай, нохой гахай хашиж тэжээж байсан тухай, үхэр адуутай байсан тухай, загас барьж, ан гөрөө хийж байсан тухай Шивэй Хамаг Монголын дээдэс нэртэй 52-р нийтлэлийг ухагч танд хүргэсэн. Уг нийтлэлээс холбогдох хэсгийг нь сөхөцгөөе.

Вэй улсын бичигт “Амуу (шар будаа) элбэг. Зөвхөн гахай загасаар хооллоно. Үхэр адуу тэжээнэ. Хонь байхгүй. Зун болбоос хотонд сууна. Өвөл болбоос ус өвс дагана. Булганы арьс элбэгтэй. Эрс гэзгээ бооно. Ясан нум сум хэрэглэнэ. Тэдний сум их урт байдаг. Эр, эм гээд саарал бугын арьсаар хөнжил гудас хийнэ. Матигар эдээр архи нэрнэ. Улаан шүрэнд дуртай, бүсгүй хүний засал болно. Хүзүүндээ өлгөсөн байдаг. Олон байхаар баян гэж үзнэ. Эм нь ийм бэлэг өлгөөгүй болбоос гэрлэхгүй. Аав ээж нь нас барваас гурван жил уйлна”. Тэд хүрэл зэмсэг хэрэглэхгүйгээр V зуунд оршжээ. Энэ нь маш чухал мэдээлэл.

Эндээс Хүрэл зэмсэггүй (зэвсэггүй) үед хүмүүс хэрхэн оршиж байсан загварыг гаргая.

Хамгийн чухал нь нүүрс ус. Үүнийг нойтон газар, модон анжисаар тариална. Амуу элбэг учир гахай тэжээж уурагныхаа хэрэгцээг хангана. Тэд ан хийнэ. Харин Неолитын үед тэд үхэр, адуутай байсан уу гэдгийг батлах баримт одоогоор алга. Эдгээр хүмүүс Амар мөрөн, Зея мөрний савд оршжээ. Ийм амьдрал НТӨ 3000 жилийн үед Орхон голын савд орших боломж байсан уу? Газар нь нойтон биш хуурай учир боломжгүй. Ясан саадагтай (нум сумтай), модон анжистай хүмүүс Орхон голын савд нойтон Зея, Амар мөрний савд оршиж байсан Шивэйчүүд шиг тансаг амьдарч эс чадна. Тэнд Шивэйчүүд шиг олноор амьдрах бэрх бараг боломжгүй болов уу.

Амуу.

Хамгийн анхны буюу 7000 жилийн тэртээх Амуй тарианы олдвор Улаан хаднаас гаржээ. Улаан хаданд Силяо (Баруун Ляо) гол урсана. Энэ нь мал ахуйтны нутаг. Неолитын үед амуй нь нүүрс услаг гол хүнс байжээ. Ингээд Амуй тариалж болох нойтон хөрстэй газруудыг баримжаалахад Енисейн эх, Байгаль нуурын өмнө хэсэг, Сэлэнгэ Эгийн гол, Амар Зея мөрний сав, Силяо гол, Шар мөрний сав.

Орхон, Туул, Хануй, Хүнүй голоор хүмүүс оршиж байсан уу гэвэл магад тийм. Эдгээр нутгын хөрс нь нойтон биш. Неолитын үеийн хүмүүсийн төв суурин биш. Орхон, Туул, Хануй, Хүнүй голын сав нь хүрэлийн үед мал аж ахуйнты төв нутаг болжээ.

Хүрэл бий болсноор НТӨ 2000-1900 онуудад анжисны хүрэл хошууг Өтүгэнд авчиржээ. Хүмүүс нойтон хөрсийг хүрэл хошуугүй модон анжисаар хагалж амуй тарьдаг байсан бол хуурай газар очиж хүрэл хошуутай модон анжисаар газар хагалах болов. Тэр газар ус нь Орхон, Туул, Хануй, Хүнүй, Сэлэнгийн тэрүүн хэсэг болно. Эдгээр газар усанд адуу, үхэр, хонь, ямаа хүний тусламжгүйгээр бэлчээрээс тарга авч, онд ордог болов. Нэг доор сая сая мал бэлчих болов. Хүмүүс уураг, нүүрс төрөгчийн илүүдэлтэй болов. Малын сүүгээр төрөл бүрийн цагаан идээ хийж сурав. Хонины унгасаар эсгий хийж дулаан гэр оронтой болов. Нарийн эсгийгээр хувцас хунар хийв. Ажлах (аж [үндэс] + л [үйл үг үүсгэгч], ажиллах [үндэс ээ буруу тодорхойлсон бичилт]) хүчний дутагдалд оров. Ойр хавийнхаа хүмүүсийг олзолж иргэн болгов. Овог үүсэв. Овог нь бэлчээрийн мал аж ахуй бий болоход үүсжээ. Үүнээс өмнө хүй нэгдлийн нэгдэл, хамтрал оршжээ. Хамгийн анхны Төр улс бий болов. Ертөнцийг харах философ үүсэв. Нар, сар, одоор хавар, зун, намар, өвлийн ажлыг удирдах болов. Хууль үүсэв. Татвар бий болов. Өөд бологсодыг төрт ёсоор оршуулах хэрэг үйлддэг болов. Олон төрлийн хэрэгсүүр үүсэв. Хэрэгсүүр гэдэг нь “хүний гараар хийгджээ” гэсэн утга. Адууны цулд хэрэгсүүрд үлдээв. Буган хөшөөд босгох болов. Хил хязгаар тэлэгдэв. Өмнөөшөө Шар мөрөн Хөх мөрний дунд хүрэв (Хөх мөрний сав нь мал ахуйд тохирохгүй), Барууншаа Каспийн тэнгис хүрэв, умаршаа Бай голынхоо хол цаана хүрэв, Зүүншээ Солонгосын хойг хүрэв. Хүмүүсийн хэл ижилсэж эхлэв. Энэ үед өмнө зүгт Таван их эзний үе бий болоогүй байжээ. Энэ үйл нь 3800 орчим жилийн өмнө болжээ. Эндээс мал аж ахуйтны түүх эхэлнэ. Хүрэл бий болсноор ажлын бүтээмж урьд байж байгаагүйгээр өндөр болов. Төр улс бий болов. Хүрэл бий болсноор Өтүгэнд мал аж ахуйтай тариалан ахуй үүсжээ.


Эртний түүх 7

Манай өвөг дээдэс Неолитын үед (Нео-шинэ лит чулуу) тариалагч, мал гаршуулагч байжээ. Хүрэл зэмсэг нэвтэрснээр тэд одоогоос 4000 жилийн тэртээгээс Өтүгэнд очиж тариалах болов. Өтүгэнд ирж амуу таригчид нь нойтон хөрсөнд амуу тариалж байсан хамтралууд. Үүнд Эги, Сэлэнги, Енисейн эх, Амар мөрөн, Тамсаг булаг (урьд нойтон газар байх ёстой) Ховдын Булган орно. Хамгийн сонирхолтой нь манай тариа, будаа, тутрага, амуу, арвай ургац гэх үгс Дунд орны газар тариалан ахуйн толинд, Персийн тариалан ахуйн толинд байхгүй. Диван Лугат толинд тутуркан, халхаар тутурга, хасгаар күріш, туркаар pirinç, татараар дөге; Диван Лугат толинд бугдай, халхаар буудай, татараа бодай, туркаар buğday, бидай; Диван Лугат толинд арба, халхаар арвай, татараар арпа, хасгаар арпа, туркаар arpa.

Халхаар амуй, туркаар darı, хасагаар тары, татараар тары, Диван Лугат толинд “урул” гэж тариа хураахыг хэлжээ. Ур (нэр үг)+л (үйл үг үүсгэгч). Тэгэхээр ур гэдэг нь ганц тоо урц буюу жийргэвч г-тэй ургац нь олон тоонд буй нэр үг бөгөөд хурааж авсан тариа гэсэн утга.

Халхаар ургац, хасагаар жиналған өнім, туркаар hasat болно. Диван лугат толинд тариг-гэж түрүүндээ үр агуулсан бүх ургамлыг заажээ. Үүнд амуй, тутурга, будаа орно, халхаар тариа. Диван Лугат толинд таригч гэж тариа тарьж буй нэгэн нь. Халхаар таригч, тариачин.

Диван Лугат толинд тариглаг гэдэг нь тариа тарьж буй газар. Халхаар тариалангийн талбай, зарим нь поль гэнэ. Поль буюу поле нь орос үг. “Тариглаг” үгээ бид гээжээ. Поль гэрэлтүүлэх биш тариглаг гэрэлтүүлэх гэх нь зөв болно. Полинд суух биш тариглаганд суух нь зөв болно. Нэг хоёрдугаар поль биш нэг хоёрдугаар тариглаг нь зөв болно. Манай хүн хэлэнд нэг утгыг хоёр үгээр дуудаж байсангүй. Тариалангийн талбай, цагаан будаа, улаан будаа гэх мэт.

Хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй халхуудын аялга Диван Лугат тольтой илүү нийлж байна. Үсүнь дэх хасагууд хөдөө ахуйн толиндоо перс үгс оруулжээ. Бага ази дахь туркууд араб үгс хэргэлж байна.

Тариа тарих соёл Перс орноос манууст ирсэн үү? Үүнийг шалгахын тулд Таджик-Орос толь хэргэлье: тутутарга-шолӣ, биринҷ; буудай-гандум; амуу-сӯк; ургац-ҳосил, ҳосилот; хөрс-хок, замин, гил; ус-об. Энэ хоёр тариалах соёл хоорондоо огт нийлэхгүй байна. Персүүд манай тарих соёлд огт хамаагүй.

Тариа тарих соёл Дунд орноос мануусд өвлөгдсөн үү? Үүнийг нотолхын тулд тариалан ахуйн үгсээ шалгая.

Тутурга-大米-дами

Буудай 小麦шёмифа

Ийм мэтээр манай тариалангийн хэллэг Дунд орны хэллэгтэй огт таарахгүй. Энэ хоёр соёл ангид үүсжээ.

Манай хамгийн том төөрөгдөл бол бид өөрсдийгөө малчид гэж билэрдэг. Дунд орных нь тариачид буюу таригчид гэж билэрдэг. Үгүй, бид анхнаасаа таригч, маллаач байжээ. Тийм учир өдгөө мануус тариалангийн ийм баялаг тольтой байна. Бид тариалан аж ахуйтан байсангүй. Бид таригчид байжээ. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Манай өвөг дээдэс Өтүгэнд төр байгуулснаасаа хойш 4000 жилийн хугацаанд тасралтгүй тариа тарьсаар өнөөг хүрэв. Энэ тухай баримтад түүхээс нотолгоо хожим хүргэнэ. Дунд орныхон таван төрлийн тариа тарихыг тариалах гэж билэрнэ.

Дунд орны Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номондоо бичсэн Таван их эзний түүх нь манай буган хөшөө, хэрэгсүүрт төр байгуулагдсанаас хойш үе. Том голын урсгалыг залах, уул нүхлэх багажтай болсон үе. Энэ нь НТӨ 1500 жилийн орчим Шан төрийн үе болов уу. Ийм маргаан Дунд орны судлаачдын дунд, олон улсын судлаачдын дунд өдгөө бий. Сыма Цяни Дунд орны түүхийг Хүн гүрний дээдэс Шан-рунаас хэсэглэж хасагдсан хүмүүсийн түүхээс эхлүүлж байна. Үүнийг бид алдах эрхгүй. Тэр үед таригч байсан, тариалан аж ахуй байсангүй. Тэр үеэс тариалан аж ахуйт Хан үндэстэн бүрэлдэхийг үзэхийн тулд доор хаяж 1400 жил хүлээнэ. Таван их эзний Хуанди болон бусад дөрвөн их эзний нэрс ханзаар бичигдэж дуудлага танигдахгүй болсон ч тэд суй-г (усыг) шүй, толгойг тоу буюу тоо гэж дуудаж байсан нь Өтүгэний соёл Шар мөрнөөс өмнөх нутагт давамгайлж байсныг хоёргүй утгаар батлагдаж байна. Мал аж ахуйтнаас тасран хэсэглэсэн Хуанди тэргүүдтэй их эзэд Дунд орны түүхийн эх гэж бичигджээ. Өтүгэний соёлоос тариаланчид суралцжээ. Ийм учир Дунд оронд буй нийт 3000 орчим үгсийг бид дунд орноос аваагүй, тэд Өтүгэнээс авжээ. Үүнийг мэдээгүй өвөрмонгол судлаачид, хан хэлээр үсэг заалгасан тэд Дунд орны соёлыг мал аж ахуйтны соёлоос дээгүүр тавьдаг. Энэ нь түүхэн баримттай нийцэхгүй. Ийм байж болохгүй. Энэ өвийг бид үр хойчдоо өвлүүлэх үүрэгтэй.


Эртний түүх 8

Хүрэл ба Буган сүлдэт төр

НЭӨ (НЭӨ нь Нийтийн эрний өмнөх. МЭӨ-манай эрний өмнөх нь бүх загалмайтнуудын хэллэг) дөрөв дэх мянганы сүүлээр хүрэл бий болов. Анхны хүрэл нь зэс хүнцэлийн (мышьяк) гүр (нийлбэр) байв. Хожим зэс тугалгын гүр болж өнөөгийн хүрэл бий болов. Хүрэл бий болсноор бие даасан метал үйлдвэрийн салбар үүсэв. Газар боловсруулах салбарт хувьсгал гарав. Хөдөлмөрийн бүтээмж дахин дахинаар үүсэв. Хамтар хэвшил нь мал аж ахуй тариалан ахуйн хэвшил болов. Өтүгэнд Буган сүлдэт төр үүсэв.

Хүрэл гэж юу гэсэн үг вэ?

Энэ асуултанд хариулахын өмнө хүрэл гэдэг үгийг аль улс хэрэглэж буйг тогтооё.

Таджикаар буюу персээр биринҷӣ, хӯла;Туркаар bronz; Хасагаар қола;

Стамбулын туркууд латынаар, хасагууд персээр хүрэлийг нэрэлж байна. Манай өмнөд хунш хүрэлийг ингэж бичиж дуудна:青铜 qīng tóng Тэгэхээр хүрэл гэдэг нь хүн үг болж байна. Манай дээдэс нэрийг бүтцээр эсвэл үйлээр өгнө. Аливаа металтай холбоотой хүрлэн, хүрлэх гэх үйл олдохгүй байна. Зэс тугалгыг гүрэхээр буюу нийлүүлэхээр хүрэл гарна. Хүрэл гэдэг үгний үндэс хүр буюу гүр ижил. Гүр+л (үйл үг бүтээгч) буюу хүрлээр хийх гэсэн утга болно. Одоо билэрэгдэж буй нь гүр нь bronz, гүрэл буюу хүрэл нь хүрэл хийц гэсэн эх утга. Хүрэл зэвсэг гэдэг нь хүрэлээр хийсэн зэвсэг, зэмсэг гэсэн утга. Нэгэнт ийм бол хүрлийн үе биш хүрэлийн үе гэж одоогын дүрмээр бичих нь зөв. Хүрэлийн үе гэдэг маань хүрэл хийцийн үе гэсэн утга. Манайд Буган сүлдэт төр хүрэл үйлдвэрлэж байсан эсэхийг асуухад археологчид тодорхой хариулт өгөхгүй байна. Тодорхой хариулт өгөхгүй байна гэдэг нь одоогоор л юм олдоогүй байна гэсэн утга.

Хүрэл ба Төмөр

Хүрэл илдийг төмөр илд хуга цохино, хүрэл муу төмөр сайн гэх төсөөлөл манд саяхан хүртэл байв. Ухаад үзэхээр ман буруу төсөөлсим.

Хүрэлийг цутгаж хийнэ. Төмөрийг давтана. Нэг хэвээр олон хүрэл илд үйлдвэрлэнэ. Тухайн үеийн төмөр нь хүрэлээс чанараар муу байжээ. Зөвхөн болд гарснаар (бий болсноор, энэ нь орох гарахын гарах биш) хүрэлийг хатуулгаар давав. Тэр үеийн хүмүүс төмөрөөс хүрэлийг илүүд үздэг байжээ. Хүрэл төмрөөс хатуу, махийхгүй хугарна. Төмөр махийнэ. Төмөр гарч ирээд хүрэл үгүй болоогүй юм байна. Тугалаг ховордоод төмөр лүү шилжсэн юм байна. Хүрэлийн тухай судалгаанаас ийм сонин зүйл гарч ирэв.

Өтүгэнд төр үүсэх нөхцөл

1. Мах сүүн бүтээгдхүүний илүүдэл

Үхэр, хонь, ямаа, адуу нь бэлчээрийн аж ахуйд шилжив. Анх удаа тарга гэдэг ухагдахуун бий болов. Зун намартаа тарга аван мал онд орно. Урьд нойтон газар оршиж байхад тарга гэдэг ухагдахуун байхгүй байжээ. Учир нь нойтон газрын тэд үхэр, адуугаа амуугаар тэжээнэ. Өтүгэнд тэжээх шаардлаггүй болов. Тарга нь гэдэг мал өөрөө өснө гэсэн ухагдахуун. Малын тоо сая саяд хүрэв. Ийм хэмжээний мах сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэхийг, ийм баялаг бий болгохыг хүмүүн урьд үзээгүй байжээ. (Манай дээдэс тарган хүн, ман таргалав гэж эс өгүүлнэ. Тарга тэвээргэ нь зөвхөн бэлчээрээр дөрвөн улирлаа давдаг малд хамаатай. Хүн таргалах ёсгүй. Хүн сэмжлэнэ).

2. Тариалал мал аж ахуйгаас салав

Мал тарга авж тэжээл шаардлаггүй болсон тул маллаачид тариалах газраасаа хол оторлох (өвслөх) болжээ. Сэлэнгэ, Орхон, Туул, Хараа, Бороо голын саваар тариалж эхлэв. Мал аж ахуй тариалан ахуйгаас салав. Эх хэмжээний уураг, цагаан идээ хэрэглэдэг хүмүүсд нүүрс усыг амуу, арвай гэх цөөхөн төрлийн тарианаас авах болов. Өтүгэний мал аж ахуйтан нь тариалан аж ахуйтан байсангүй, тэд тариалах ахуйтай байжээ. Тариалан аж ахуй нь таван төрлийн будаа тарина. Тариалах ахуйн нэг хоёр төрлийг тариана.

3. Арилжаалах бүтээгдхүүн үйлдвэрлэж эхлэв.

Хүрэл амгаа, сүх, дөрөө, тариалах багаж зэмсэг. Мал, будаа арилжаалах болов. Эсгий болон нарийн эсгийгээр хийсэн хувцас гэх мэт.

4. Хамтрал нь овог болов.

Овог нь ястан болон иргэдээс бүрдэнэ. Мал аж ахуй үүсэхээр овог үүснэ. Овог нь өмчийн эзэн ясту хүн буюу ястангаас (олон тоо) болон өмчгүй иргэдээс бүрэлдэнэ. Мал аж ахуйд иргэд байнга дутна. Шинэ иргэд алахын (олохын) төлөө дайн дажин хийнэ. Хүн нэмэхээр хүнс нэмнэ гэдэг үүнээс гаралтай. Хамтрал хэвшилд нэг хүнийн бүтээмж хоёр хүний хэрэгцээг үйлдвэрлэдэг бол овогын хэвшил нэг хүн арван хүний хэрэгцээг үйлдвэрлэнэ. Нэг овог нь бусдыгаа хурааж төр улс, илээ байгуулна. Хамгийн анхны төр улс нь манууст мэдэгдэж байгаагаар Буган сүлдэт төр. Уг төрийг яг юу гэж нэрэлж байсныг бид мэдэхгүй. Сыма Цяни бичсэнээр Шан-Рун болно.

Төр үүсэв

Хүмүүсийн харилцаа хэв хэмжээнд оров. Хууль бий болов. Өвөг дээдсийнхээ сүнс, тэнгэр, газар усаа төр итэх болов. Асар уудам газар удирдах болсноор орон нутгын захиргаа үүсэв. Хил хязгаар тэлэв. Хүн, малаа жил болгон тоолох болов. Губчуур ноогдуулснаар мэрэгжлийн цэрэгтэй болов. Их хүмүүсийн оршуулга нь төрийн үйл болсноор хэрэгсүүр байгуулж эхэлжээ. Гадаад дотоод худалдааг хийх болов.

Ази тивд дөрвөн мянган жилийн өмнө төр байгуулсан нь манай өвөг дээдэс. Тэр үед Таван их эзний үе эхлээгүй байжээ.


Эртний түүх 9

НЭӨ XVIII зуунаас VIII зууны хооронд буган сүлдэт төр улс нь мал аж ахуйтан улс байжээ гэдгийг Эртний түүх 7 өгүүллээр ухагч танд хүргэсэн. Манай өвөг дээдэс неолитын үеэр нойтон хөрстэй газар амуу тариалж байсан тухай мөн өгүүлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тариалан ахуйт, мал ахуйт эдийн засгийн хэвшил неолитоос хүрэлийн эхэн үед байсан бол хүрэлийн эхэн буюу одооноос 4000 жилийн тэртээ нойтон газраас Өтүгэнд хүрэлтэй ирэгсэд мал аж ахуйг бий болгосноор хүмүүн төрлөхтний соёл иргэншилд урьд байгаагүй их хэмжээний мах сүүн идээний илүүдлийг, урьд байгаагүй үлүг хүн амын төвлөрлийг, урьд байгаагүй хүчтэй төр улсыг, урьд байгаагүй их хэмжээгээр ноосон хувцас хунарыг, тансаг аж амьдралыг, ангийн ялгаа болох овгыг бий болгожээ. Энэ бол манай буган сүлдэт төр.

Буган сүлдэт төр нь ямар нэртэй байсан, ямар ахлагчтай байсан тухай бичгэн эх сурвалж байхгүй. Таван их эзний үндсэн тэмдэглэл, Шя-гийн тухай үндсэн тэмдэглэлээс Дунд орон өөрийн үүх түүхээ эхлүүлжээ. Энэ тухай өгүүллэл ухагч танд хүргэв. Манай буган сүлдэт төрт улсаас нилээн хожмийн үеэс Дунд орон өөрийн үүх түүхээ эхлүүлсэн учир Буган сүлдэт төр улсынхаа талаар Дунд орны эх сурвалжуудад мэдээлэл байхгүй гэдгийг СИЭ тогтоов. Мөн Дунд орон өөрийн түүхээ хэзээнээс эхлүүлж байна гэдгийг барагцаалахын тулд Шан улсын түүх, Чжоу улсын түүхийг бид судлана ухагч танд хүргэнэ. Таван их эзний түүх нь мал аж ахуйтнаас тасарсан буюу хэсэглэсэн хүмүүсийн түүх болохыг бид мөн тогтоов.

Тийм учир тахилгын зан үйл, нар, сар одоор мал ахуй, тариалан ахуйнхаа ажлыг эхлүүлэх, дуусгах цаг хугацааг тогтоон удирдаж байсан нь Будда (НТӨ563- 483) их хүнийг төрөхөөс урьд зурхай хөтөлж байсны гэрч. Хамгийн сонирхолтой нь Таван их эзний тэмдэглэлд өнөөгийн Дунд орны хамгийн хөгжингүй, хамгийн баян муж Гуанжоу, Дунд орныг үүсгэгч Мао Цзэдүн даргын нутаг Хунан муж, Хонгонг, Хайнан нутгыг урд зүгийн бүдүүлэг Ман гэж Сыма Цяни тэмдэглэжээ. Хамгийн анх гол усны үеэрээс хамгаалахын тулд гол мөрний цэгцэлсэн хүмүүс нь Хан үндэстэн үүсэхээс 1400 гаруй жилийн урьд байсан мал ахуйтнууд. Тэд мал аж ахуйтны хамгийн өмнө хэсэг болох Шар мөрний урдаас хэсэглэсэн буюу тасарсан нөхдүүд болно. Өнөөгийн Хан үндэстний соёлоос Хүн үндэстний дээдсийн соёл илүү дэвшилтэд байжээ гэдгийг СИЭ нотолж байна. Мөн Сыма Цяни бичсэн : “Хүннүгийн дээдэс нь Шя-гийн хойчис. Чүнь-вэй хэмээдэг. Тан Яо-гаас өмнө Шань-рун, Шянь-юнь, Хүн-жоц гэдэг бүлгээ. Хойд газар нутаглаж мал сүргээ тууж нүүдэлнэ” гэдэг эх сурвалжаар нь тайлбар хүргэсэн. Хүннү нар Шя-гийн урдах Таван их эзний тэмдэглэлд тэдний умард хэсэгт оршиж байсан тухай мэдээллийг ухагч танд хүргэсэн. Сыма Цяни өөрөө мал аж ахуйтнуудаас хэсэглэж салсан хүмүүс манай түүхийг эхлүүлсэн гэдэг санааг хоёргүй утгаар гаргажээ. Мөн Сыма Цяни энэ хугацааг бичихдээ мал ахуйгаар илэрхийлсэн дүрс үсгийг олноо хэргэлжээ. Дунд орны түүх Шар мөрний өмнө хэсгээс буюу мал ахуйтны нутгаас эхэлж бичигджээ.

Дараагийн хэсэгт Шан улсын түүх, мөн тэдний умард орших манай өвөг дээдэстэй хамаатай мэдээлэл болгоны шүүх болно.


Эртний түүх 10

Шан төр нь хүрэлийн үед оршжээ.

Сыма Цяни-ий үндсэн бичвэрийн нэг, хоёрдугаар хэсэгт гарах Таван их эзний тэмдэглэл, Шя улсын тэмдэглэлийг өдгөө хүртэл зарим судлаачид домог гэж үзнэ. Ийм үндэслэл бий. Уг түүх хэзээ болсныг он цагийн хувьд тогтоох боломжгүй. Зарим нь Шан төрийн эхлэлийг Сыма Цяни ангилж бичжээ. Зарим нь Чжоу төрийхны зохиол гэх мэт. Сыма Цяни түүхээ домгоор эхлүүлж байхад СИЭ эртний түүхээ Жангарын домогоор эхлүүлж болох. Домог гэдэг үгийг хожим тайлбарлана.

Шан төр оршжээ гэдэг болов ч үүнийг баталсан археологийн олдвор одоогоор үгүй. Уг археолгийн олдвор хугацааны хувьд төсөөлж буй Шан төртэй таарч байна гэсэн дүгнэлт хийж байгаа болов уу. Цаг хугацааны хувьд хүрэл зэвсгийн үе гэсэн бүдүүвч. Шангийн дараа үүсэх Чжоу төрийн түүхийг дунд хэсгээс нь “НТӨ Гүн-хэ-гийн арван дөрөвдүгээр онд (НТӨ 827) Ли-ван Чжид өөд болсон” гэх мэтээр оныг тогтооно. Шан төрийн оныг баримжаална.

Шан төр

Ин-ийн Се-гийн эх Цзянь-ди нь Ю-сун угсааны хүн ба Ку их эзний эхнэр (авгай нь биш хоёр дахь нь, эх буюу ки (хоёр)+нэр (олон тоо үүсгэгч, ах нар, дүү нэр).

Гурван эм усанд умбах үеэр дээрээс нь хараацай өндөг унагав. Цзянь-ди уг өндгийг залгиснаар Се төржээ. Эрийн цээнд хүрсэн Сэ Юй-д гол ус номотгоход тусалсаар амжилтанд хүрэв. Се-г Шүнь их эзэн Таван харилцааг мөрдүүлэх албыг ахлуулав. Се сургааль номыг (журмыг) мөрдүүлснээр зуун эрхэм нэртний дунд нэр хүндтэй болжээ.

Се-гийн дараа Чжао-мин, Чжао-мины дараа Сян-ту, Сян-ту-гийн дараа Чан-жо, Чан-жо-гийн дараа Цао-юй, Цао-юй-гийн дараа Мин, Мин-гийн дараа Чжэнь, Чжэний дараа Вэй, Вэй-гийн дараа Бао-дин, Бао-дины дараа Бао-и, Бао-и-гийн дараа Бао-бин, Бао-ины дараа Чжу-жэн, Чжу-жэний дараа Чжу-гуй, Чжу-гуй-гийн дараа Тянь-и буюу Чэн Тан ор залгажээ.

Се-гээс Тана хүртэл найман удаа буурь сэлгэв. Тан анх удаа суурингаа Бо-д нүүлгэв. Тан захирагдахгүй ахлагч нарыг шийтгэж байв.

Тан нэг удаа ингэж өгүүлжээ: “Усанд царайгаа харна, ард түмнийг хараад хэн удирдаж буйг мэднэ”. “Ард түмнийг үгийг сонсох нь амжилттай замын эхлэл. Ард түмнийг ахлахдаа тэдэнд эцгийн ёсоор хандаарай, бүх хийж буй сайн үйлийн эзэд вангийн түшээд дотор байх болно” гэж И-инь хариулжээ. “Миний тушаалыг дагаж чадахгүй нь гисгээнэ” гэж тэр хэлжээ.

Энэ үед бүх Шя улсыг эзэн Цзэ хэрцгий догшин, ёс зүйгүй удирдаж байв. Цзэ ард түмнийхээ эс сонсож, газар тариалангийн ажлыг орхигдуулж, ард түмэндээ татварыг ар араас нь ногдуулж байв. Тэр ёс бусаар бүх Шя улсыг удирдаж байжээ.

Күньү угсаа Цзэ-гийн эсрэг босоход Тан цэрэглэж Күньү угсааг үгүй хийж дараа нь Цзе-г устгав.

Тан өвөг дээдсийнхээ сүнс, тэнгэр итэх үйлийг зүй ёсоор хийдэг нэгэн нь байжээ.

Тан оны эхлэлийг өөрчилж, ордны хүмүүсийн хувцасыг цагаан болгож, өдрийн цагаар арга хэмжээ зохиож эхлэв. Тан өөд болоход түүний орыг авах Тай-дин мөн өөд болжээ.

Тан их эзний дараа орсуусан их эзэд:

  1. Вай-бин
  2. Чжун-жэн
  3. Тай-цзя
  4. Во-дин
  5. Тай-гэн
  6. Сяо-цзя
  7. Юн-цзи
  8. Тай-у (Чжун-цзуном) Тай-у-гийн үед Ин дахин сэргэж түүнийг Чжун-цзун гэж нэрийдэв. Ин угсааг дахин сэргээгч гэсэн утгаар.
  9. Чжун-дин
  10. Вай-жэнь
  11. Хэ Тань-цзя
  12. Цзу-и
  13. Во-цзя
  14. Цзу-синя
  15. Цзу-дин
  16. Нань-гэн
  17. Ян-цзя: Чжун-дины үеэс их эзний орсуух ёс алдагдсан учир есөн үеэрээ хэрүүл маргаантай байжээ. Хүүд нь хоорондоо их эзний орын төлөө тулалдаж, Их эзний ордонд ахлагч нар ирэхээ больжээ.
  18. Ян-цзя-ий дараа түүний ин (бага дүү) Пань-гэн их эзний орсуув. Тэр үед Шан төрийн их эзний орд Шар мөрний ард байжээ. Тэр ордоо Чэн Таны нутаг руу нүүлгэжээ.
  19. Сяо-синь
  20. Сяо-и
  21. У-дин
  22. Цзу-гэн
  23. Цзу-цзя
  24. Линь-синь
  25. Гэн-дин
  26. У-и: У-и их эзний талаар хожим манай Хүн гүрний түүхэнд гарах нэгэн сонин зүйлийг өгүүлжээ: “Тэр хүн галбиртай хийц хийлгүүлж түүнийгээ Тэнгэрийн сүнс гэж нэрэлжээ. Тэр уг хийцтэй мурийтай тоглоом тоглож, ордныхныгоо түүний өмнөөс албадан тоглуулдаг байжээ. Тэнгэрийн сүнс ялагдахаар түүнийг их эзэн доромжлоно. Түүнд зориулж арьсан уут хийлгэж, уутаа цусаар дүүргэж түүн рүү харвадаг байжээ. Нэгэн өдөр У-и их эзнийг ан хийж байхад нь түүнийг аянга цохиж үгүй хийв.
  27. Тай-дин
  28. И
  29. Син (Чжоу)

Чжоу Да-цзи-д дурлаж түүний юу хий гэснийг хийх болжээ. Тэр хөгжмийн аяийг умард зүгийн хөгжмийн аяаар сольж, бүжгийг умард зүгийн бүжгээр сольжээ. Тэр татвараа нэмж, мөнгө, будайгаар хөмрөгөө дүүргэв. Өвөрмөц амьтдыг цуглуулж ордоо дүүргэжээ.

Тэр өвөг дээдсийнхээ болон тэнгэрийн сүнсийг үл хүндэтгэж эхлэв. Наргиа цэнгээний ихээр хийж байв. Эрс, эмсийг шалдлуулж бие биенийг нь хөөлгөдөг байв. Шөний турш завхайрал үлддэг нэгэн нь байжээ.

Үүнээс айж, залхасан ахлагч нар бүгд У-ваны талд оров. Тэр Чжоу Синийг алж бүх улсыг хурааж Чжоу төрийг үүсгэж Тэнгэрийн нэрийн өмнөөс Чжоу улсыг захирах болов. У-ваны хойчис ди буюу иди (изин-эзэн) цолыг орхиж өөрсдийгөө Ван гэх болов.

Бид өмнөд хуншийнхаа Таван их эзний төр, Шя төр, Шан төрийн талаар Дунд орны Түүхийн эцэг гэгдэх Сыма Цяни тэмдэглэлээс базаж ухагч та бүхэнд хүргэв. Эдгээр гурван улсыг Дунд орон өөрийн түүхээ гэдэг болов ч үүнийг үгүйсгэсэн судлаачид Дунд оронд ч, олон улсад ч байна. Дунд орны археологийн судалгаанд өнөөгөөс 3700 орчим жилийн өмнө хүрэл гарсан Эрлитоу соёл нь Шя, Шан-гийн соёл мөн гэдгийг батлах зүй байхгүй. Мал ахуйтных биш гэдгийг батлах зүйл үгүй. Тэдний түүх археологи хоёрыг хооронд нь хүчээр тааруулж байгаа болов уу гэсэн мэдрэмж манууст Сыма Цяни-ий бичвэрийг ухахаар гарч байна.

Өмнөд хунш маань НТӨ 210-НТ 852 он хүртэлх нийт 1000 орчим жилийн манай түүхийг бараг жил алгасгахгүйгээр баримтжуулжээ. Ийм баримтжуулсан түүхтэй улс дэлхийд ховор. Эдгээр баримтжуулагдсан түүх нь манай газар ус, төрт улсын маань дархлаа. Иймд өмнөд хуншийн эртний түүхэнд орших манай дээдсийн тухай мэдээллийг няхуур судлах үүрэг манууст ногдож байна. Харамсалтай нь Шан улсын түүхэнд тэдний умард орших манай өвөг дээдсийн талаар мэдээлэл гарсангүй.


Эртний түүх 11

Геродот Түүх битигийн Мельпомена нэртэй дөрөв дэх хэсэгт манай НЭӨ VII-V зуунд Үсүнээс Өтүгэн хүртэлх орших мал аж ахуйтан Скифийн тухай маш тодорхой өгүүлжээ. Энэ үе нь НТӨ 722-481 он оршсон Дорно Чжоу улсын үе, мөн энэ хугацаа Дунд орны түүхэнд Хавар Намрын үе болно. Геродотын бичсэн Мельпоменыг ухагч танд хүргэсний дараа бид Дунд орны тугаарын хугацааны түүх рүү орно.

Дэлхийн түүхий эцэг Геродот (НТӨ 484-425), Дунд орны түүхийн эцэг Сыма Цяни ( НТӨ 145-86) нар бүгд манай өвөг дээдсийн түүхийг бичжээ. Иймд СИЭ Өрнөдийн соёлын нүдээр манай дээдсийг хэрхэн бичив, Өмнөдийн соёлын нүдээр манай дээдсийг хэрхэн бичив гэдгийг харьцуулна. Мөн энэ үетэй холбоотой Жангарын домог нь ам дамжин ирсэн дээдсийн түүх болно. Энэ бүгдийг харьцуулна. Ийм хэмжээний судалгааг урьд хэн ч хийж байсангүй.

Түүх гэдэг үгний тодорхойлт: Түүх гэдэг нь нэр үг болно. Тү (үйл үг)+г (нэр үг бүтээгч); Зур+г=зураг, бич+г=бичиг гэх мэт. Тү нь үзийн, То нь угын дуудлагт буй үйл үг. Толомч (орчуулагч) гэдгийн “то”, толь гэдгийн “то”, тууль гэдгий “ту”, домог гэдгийг “до” болно. Толь гэдэг нь сэдэв, батламж гэдэгтэй ижил өдгөө нэр үг боломч угтаа үйл үг. Уйгур үсгээр Тэ+үк буюу түүх болно. Тө, тэ, то, до нь бүгд хэлэх гэсэн утга. "Би чамд хэлсэн тэ" гэдгийн тэ нь мөн хэлэх гэсэн утга. Манай баруун монголчууд түүхийг тэвкэ гэнэ. Энэ нь мөн зүй тогтлын хувьд зөв. Тэгээхээр амаар хэлэгдсэн бүхнийг түүх гэж манай өвөг дээдэс үздэг байжээ. Геродот мөн ижли тэ-г буюу хэлснийг бичгээр баримтжуулжээ, Сыма Цянь домог (хэлснийг) мөн бичгээр баримтжуулжээ.

Геродотын есөн хэсгээс бүрдэх Түүх номыг орос, англи, герман буюу бусад хэлээр ухсан илэг нэгтнүүд цөөнгүй байгаа гэдэгт СИЭ огт эргэлзэхгүй байна. СИЭ мал ахуйтны нийгэм байгууламжийг сэрээсэн тул Скифийн мөн чанарыг илүү олж харна. СИЭ 1400 жилийн тэртээх хадан дээрхи бичээсээ сэрээж буй тул, мөн хүн хэлний мөн чанар, зүй тогтлыг мэдэх тул грекээр дуудагдаж буй хүн үгсийг хүн хэлээр сэрээж ухагч та бүхэндээ хүргэнэ. Дунд орны манай дээдсийн тухай бичсэн түүхэн баримтыг судалж буй тул Мельпомена-д гарах үйлтэй харьцуулах боломжтой. Жангарын туульд гарах олон үйл Мельпомена-д гарна. Үүнд харьцуулалт дүгнэлт хийнэ.

Ингээд энэ удаа Геродотыг та бүхэндээ танилцуулая.

Геродот НТӨ 484-425 онд Бага Азид орших Галикарнасд төрсөн нэгэн нь. Ирээдүйн грекийн түүхч маань Ликсийн чинээлэг бүлд төржээ. Геродот оюун билгэ нэгэн нь учир газар зүй, угсаатан зүй, тухайн үндэстний нийгэм байгууламж талаас нь өөрийн үзэн сонссон, ухсан түүхэн үйлийг сэрээжээ. Ийм учир түүний есөн боть ном нь хойч үед мэдлэг ухааны нэвтэрхий толь болж үлджээ.

Дараагийн дугаарт Мельпомена


Эртний түүх 12

Геродот-Түүх-Мельпомена-Скиф 1

Эртний грекийн түүхч Геродотын бичсэн есөн номноос Мельпомена буюу дөрөв дэх номыг ухагч та бүхэндээ танилцуулна. Мельпомена нь нийт 205 хэсгээс бүрдэнэ. Үүнээс эхний 142 хэсэгт Скифийн тухай, Скифтэй шууд болон шууд бусаар холбоотой баримтууд оржээ. Иймд СИЭ эхний 142 хэсгээс ухагч танд хүргэнэ. СИЭ нь Геродотын бичсэнийг бусад эх сурвалжуудтай тулгах зорилготой тул Геродотын номын дарааллаар биш чухал гэсэн сэдвүүдээр ухагч тантай хамт дүн шинжилгээ хийнэ. Мельпомена-г орос хэлнээс багцалж хөрвүүлнэ. Энэ удаагийн сэдэв нь Скифийн зан үйл.

“Скифийн зан үйл ийм: Тэдний Бурхадад эхэлж Гестию, дараа нь Зевс орно ... Гестия-г тэд Табити гэнэ, Зевсийг Папей гэнэ”. Энд Геродот тэр үеийн грек нарт билэрэгдэхээр буюу өөрсдийнхөө соёлд тааруулж бичжээ. Энд Табити гэдэг нь Тэнгэр гэдэг үгтэй төстөй биш юм аа гэхэд хол биш сонсогдож байна.

“Бурхаддаа тахилга өргөх нь баярын тахилгатай ижил” гэж Геродот бичжээ.

“Цагаан сард олон ноёд ордонд хуран бага найр хийж тахилга үйлдэнэ. Таван сард Лүн хотод их найр хийж дээдсийнхээ сүнсэнд, тэнгэр газар усныхаа сүнсэнд тахилга өргөнө” гэж Сыма Цяни Түүхэн тэмдэглэл дэх Хүннүгийн шастирт бичжээ. Мөн Тахилгатай холбоотой Мал аж ахуйтнаас хэсэглэсэн Таван их эзний тэмдэглэл, Шя, Шан улсын тухай Эртний түүх 1-ээс 10-р өгүүллийг ухагч танд хүргэв.

“Тахилын малыг урд хоёр хөлнөөс нь тушина. Тахилгыг үйлдэж байгаа нэгэн нь малынхаа ард зогсож олсыг татан малыг газар унгана. Энэ үед бөө өргөж буй тахилын эзний сүнсийг дуудна. Хүзүүгээр нь олсолж түүндээ мод оруулж эргүүлсээр боож ална. Энэ үед гал ноцоохгүй, ямар ва үйлдэл хийхгүй, архи өргөхгүй' гэжээ.

“Арьсыг нь хуулсны дараа махыг яснаас нь салгаж тогоонд хаяж гал өрдөж махыг чанана. Эдни тогоо нь дарс хольдог лесбосын савтай ижил боловч түүнээс үлүг том” гэж Геродот бичжээ. Тахилын гурван хөлт тогоог манай ухагч нар Эртний түүх өгүүллээс мэднэ.

“Хэрэв тахилын тогоо байхгүй бол гүзээнд нь махаа устай хийж доороос нь ясыг нь түлнэ. Яс нь сайн түлш. Яг ийм хэлбэрээр бусад тахилын малыг янзлана. Мах болсны дараа зарим мах, доторыг нь газарт хаяж тахилга үйлдэнэ. Тахилгад малнаас адууг голдуу өргөнө” гэжээ.

Геродотоос өмнө СИЭ тахилгын тухай ямар мэдээлэлтэй байсан бэ?

Хожуу Хан улсын бичиг Ухуань, Сяньбигийн шастирт: “Тэнгэр, газар, нар, сар, од, эрхэс, уул, ус болон нэрэн мэдэгдэх урьдын их хүнийг тахина. Тахилгандаа үхэр, хонь хэрэглэнэ. Дуусмагц бүгдийг шатаана”.

Хожуу Хан улсын бичиг Өмнөд Хүннүгийн шастирт: “Хүннүгийн заншил жилд гурван тахилга бий. Үргэлжид цагаан сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина. Өмнөд шанью дотогшоо дагаснаас хойш, хятадын Ди-г хамтатган тахих болов. Олон аймгуурд хурж төрийн хэргийг зөвлөдөнө. Морь болон тэмээ уралдуулна”.

Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д: “Тахилганд хэргэлсэн хонь адууны толгой бүгдийг шонд өлгөн”. Эдгээр тахилгын үйл нь Скифээс хожуу ч гэсэн тахилын зан үйл нь ижил гэдгийн нотолж байна. Мөн Өгөөдэй хаан Чингис хааны сүнсэнд ясту гаралтай 40 охиноор тахисан тухай Жүвэйний, Рашид хоёр номондоо бичсэн. Энэ тухай өгүүлсэн болно.

Цагаан тахилга буюу цагаан идээгээр тахилга хийдэггүй юм байна.

Хамгийн сонирхолтой нь тахих малыг хэрхэн төхөөрдөг байсан тухай мэдээллийг бид НТӨ V зуунд амьдарч байсан Дэлхийн түүхийн эцэг хэмээх Геродотын номноос мэдэв. Өргөж буй малыг цуслахгүйгээр төхөөрдөг юм байна.


Эртний түүх 13

Скиф 2 - Аресд өргөх тахилга буюу илд цусны тахилга

Геродот Скифүүд дайны бурхан Аресд тахилга өргөдөг тухай бичжээ. Арес нь грекийн дайны бурхан. Жирийн Скифүүд Грекийн дайны бурхан Аресийн талаар мэдлэггүй. Скифүүд аян дайны сүлдтэй байжээ. Энэ нь хар сүлдний тахилга болов уу. Уг тахилганы зориулалтыг мэдсэн Геродот Аресд тахилга өргөдөг гэж утгыг нь зөв гаргав.

“Скифүүд сүнсэнд малаар тахилга өргөдөг. Харин Аресд өөрөөр тахилга өргөнө. Скифийн нутаг болгонд гишүүгээр барьсан өргөн, урт нь З стади (3x178метр) 534 шо дөрвөлжин метр, өндөр нь мөн ижил дөрвөн өнцөгт байгууламж байна. Гурван тал нь эгц, дөрөв дэх нь налуу буюу шат. Уг байгууламжийн орой дээр эртний төмөр илд байршина. Энэ нь Аресийн илд. Жил болгон байгууламжийн эвдрэлийг засна. Жил болгон адуу, үхэр бусад тахилгаас ихээр өргөнө.

Олзны хүнийг хүн хэлээр ичигнү гэнэ. Ичсэн хүн илгэндээ (алгандаа) нүүрээ наана гэдэг нь дайсандаа буусан хүнийг хэлнэ. Үүнээс илүү жигшүүр тэр үед байсангүй. Ичиг гэж хадан бичээсэнд гарна. Ичигтний (олзны хүн) тэргүүний архиар шавшиж, савны дээр түүнийг шорлохоор цус нь саванд гоожино. Дараа нь цусыг дээш зөөж илдийг шавшина. Доор шорлуулж үхэгчдийн ич хааг (солгой хааг нь биенд нь үлдээнэ) ханзалж дээш шиднэ. Малаа өргөсний дараа бүх ёслол дуусна. Хаа нь унасан газартаа үлдэнэ. Цогцос нь өөр газар байна. Энэ зан үйлийн гол утга нь дайсныхаа илдтэй ич хааг (ич гарыг) биенээс нь салгаж буй дом болой.

Тэдний тахилга ийм. Тэд гахайг тахилганд өргөхгүй.

Скифүүдийн илдний цуст тахилга нь аян дайны (хар сүлдний догшин) тахилга болов уу. Модтой газар усанд гишүүгээр овоо босгож байна. Модгүй газар овоон дээр ийм үйлдэл хийх болов уу. Хар сүлдний тахилганы талаар хов (ам яриа) олон байна. Бодит эх сурвалж манууст үгүй. Монголын нууц товчоонд Жамух Мэргэдийг довтлохын урьд урту хар тугаа босгож, хөөрцөг (том бөмбөр) дэлдсэн тухай мэдээлэл байна. Ордост Чингис хааны онгоныг хар ямаагаар тахидаг тухай хов (ам яриа) байна. Одоогоор энэ сэдвээр СИЭ-нд судлах эх сурвалж алга. СИЭ хов бичихгүй.

Скифүүдийн цэрэг дайны зан үйл.

“Анх алсан дайсныхаа цусыг ууна. Алсан дайсныхаа толгойг огтолж ахлагчдаа барина. Толгой барисан нь олзноос хувь хүртэнэ.

Ахлагч болгонд сөнгийн сав байна. Жилд нэг удаа дайснаа алсан болгонд уг сөнгийн савнаас хулаар архи барина. Дайснаа алаагүйчүүд уг савнаас архи хүртэхгүй бөгөөд энэ нь тэдэнд туйлын гутамшиг. Олон дайсныг үлтиг болгосонд хоёр хул архи барихад тэд нэг амьсгаагаар залгиж дуусгана” гэж Геродот бичжээ.

Жангарт “монцог” гэх үг гардаг. Түүнийг дайнд алсан дайсны толгойгоор унасан мориндоо чимэг хийх, тодруулан хэлбэл дайсны толгойг унасан мориныхоо хөмөлдөрөгнөөс уяна. (13 бөлөгт Халимаг “Жангар”. 39-41-р тал; 15 бөлөгт “Жангар”. (Тод бичиг). 462-468-р тал; 60 бөлөгт “Жангар”. (Тод бичиг). 1-р боть. 50, 70, 118, 136, 207, 590-р тал )

Жангарын туульд бүлэг бүрийн эхэн буюу төгсгөлд найр жаргалыг ихээхэн дүрсэлдэг (Жаран хоногийн жаргал, Наян хоногийн найр ... гэх мэт). Дайнд дархан цолоо мандуулсан дайчин баатрууддаа эзэн Жангар нь архи барьж хүндэтгэл үзүүлдэг. Жангарын туульд баатруудын архи уухыг “Далгай цагаан шаазангаар дараагаар далан нэг, дахилгандаа наян нэг донгодов” гэж дүрслэн үзүүлдэг.

Жангарын туульд баатар Хонгор нь анх алсан дайсныхаа цусыг балгадаг үйл бий.

“Их тулаанд дайсныхаа толгойг огтолсон, олзолсон нэгэнд хултай архи барина. Түүний алсан (булаасан) болгон нь түүний өмч” гэж НЭӨ I зуунд Сыма Цяни Түүхэн тэмдэглэл номныхоо 110-р хэсэгт Хүннү нарыг бичжээ.

Жангарын тууль, Сыма Цяни-ий Түүхэн тэмдэглэл, Геродотын Мельпомена номонд гарах үйл таарч байна.


Эртний түүх 14

Гавал-андгай-оршуулга Скиф 3

Өнөөгийн монголчууд бид харилцан хамааралтай олон улс гэх нийгэмд аж төрж буй учир мануусын дээдэсийн соёлтой холбоо хамаатай үүх түүхийг мэдэж байх үүрэгтэй. Скифчүүдийн талаар Геродотын үлдээсэн эх сурвалжийг СИЭ ухагч та бүхэндээ цуврал өгүүллээр хүргэж байна.

Алчуур хийх заншил

“Үлтиг болгосон дайсныхаа толгойг огтлоно. Чих хавиар толгойг тойруулж зүснэ. Үснээс нь татаж толгойноос арьсыг нь хуулна. Арьснаас үлдэгдэл махыг үхрийн хавиргаар арилгана, гараар илдэнэ. Уг арьсаар алчуур хийнэ. Хазаарнаасаа алчуураа дүүжилнэ. Хамгийн олон алчууртайг нь гарамгай гэнэ. Зарим нь дайсныхаа ич талын хааны арьсыг хуулж сумныхаа савыг хийнэ. Зарим нь дайсныхаа арьсыг бүтэн хуулаад ямааны арьсан цув шиг цув хийнэ. Хүний арьс зузаан бөгөөд бусад арьснаас илүү өнгөлөг” гэж Геродот номондоо бичжээ.

Толгойны арьсаар алчуур хийдгийг баталгаажуулах эх сурвалж өдгөө манууст олдоогүй. Харин турсгыг (арьсыг) чинь хуулна шүү гэж энэ өдгөө халхууд өгүүлнэ. Ийм занал хийдэг хүмүүс мануусаас өөр үгүй болов уу. “Алчуур” гэдэг үгэнд морфологийн задаргаа хийхэд дээрх утга гарч байна.

Гавалан аяга хэрэглэх заншил

“Скифүүд ийм заншилтай: Дайсныхаа толгойг хөмсгөөр нь хөрөөдөж гавлыг нь аваад цэвэрлэнэ. Ядуу нэгэн нь гавлын гадарыг нарийн илдвэртэй шарын арьсаар бүрнэ. Баян нь дотрыг нь алтатна. Аяга болгоно хэрэглэнэ” гэж Геродот НТӨ V зуунд номондоо бичжээ.

Гавалтай холбоотой ийм баримтууд байна: “Их Роу жи нь Хүннүтэй адил заншилтай. Арван хэдэн түмэн (100 000) нум агсагчидтай. Модун жангураас Их Роу жи-г дайран дайлна. Лао шан жангур Роу жи-г алж тэргүүнээр нь уух сав хийв. Роу жи холдон одвой” гэж Баруун орны шастиртаа НТ I зуунд Бангу бичжээ.

“Гавал” гэдэг үгийн хүн үсэгт хөрвүүлж хийсэн морфологийн задаргаа: К+аб+л буюу “Их (том) авал” болно. Хүчирхэг дайснаа үлтиг болгоод авах ганц том зүйл нь гавал. Үхсэн хүнээс өөр авах том зүйл байхгүй. Манай Түрэг төрийн Гол тигэний бичээсэнд Илтэрс хааныг оочиход Есөн угсын Абаж хааныг абл абл, Ачим хааныг оочиход Киргыз хааныг абл абл (болгож) тахижээ. Түрэг төрийн үед мөн гавал хийдэг ёслол байжээ.

Андгайлах ёс

“Скифүүд ингэж андгайлна. Том ваар савыг архиар дүүргэж, андгайлж буй нь арьсаа зүсэж цусаа дусаана. Дараа нь илд, сум, сүх, сунгагаа (жадаа) дүрнэ. Андгай хэлсний дараа андгайлагч нар болон хүндтэй гэрчүүд уг савнаас ууна” гэж Геродот номондоо бичжээ.

Их эзний оршуулга

“Эдний хаадын онгон нь Герра-д (голын нэр) бий. Их эзэн өөд болоход түүнд дөрвөн өнцөгт гүн нүх ухна. Дараа нь цогцыг тэргэн дээр тавьж бал түрхэн; дотрыг нь авна; төрөл бүрийн ургамлыг нунтаглан хийж, оёно. Дараа нь тэргэн дээр байршуулж овгуудаар зорчино. Овогтонууд чихнийхээ хэсэг, гэзгээ хайчилна, гараа зүснэ, дух хамраа шалбална, зүүн гараа нэвт хатгана” гэж Геродот номондоо бичжээ.

Энд Геродот их эзний булшинд нь хайчилсан гэзэг, огтолсон чихний хэсгийг хийдэг тухай эс бичжээ. Ноён уулаас олдсон гэзэг үүний хариулт болов уу. Бид Хуучин Хан төрийн бичгээс, Гол тигэн хадан бичээсээс нүүрээ эсгэдэг гэдэг үгийг мэдэх боловч Геродот нүдэнд харагдтал уг үйлийг тодорхойлжээ.

“Овгуудаар цогцсыг зорчуулсны дараа Геррад цогцос ирэхэд бүх овогтон Геррад ирнэ. Ухсан нүхнийхээ доор дэрсэн гудас тавьж цогцсийг байршуулна. Хоёр талаар нь шороо чигжинэ. Дээр нь банз тавьж, банзан дээр өвсөн ширдэг бүтээнэ.

Мөн бусад хэсэгт нь шивэгчдээс нэгийг нь, сөнчийг нь, тогоочийг нь, адуучныг нь, хамгаалагчийг нь, мэдээлэгчийг нь, адууг нь, бүх малын тэргүүнийг боож оршуулна. Мөн алтан аягыг (тэд мөнгө, зэс сав хэргэлдэггүй) булшанд хийнэ. Дараа нь дээр нь шороогоор аль болох өндөр мандал босгоно” гэж Геродот номондоо бичжээ”.

Жилийн дараа ийм оршуулгын зан үйл хийнэ: 50 албадыг нь, адуугаас нь 50 сайн агтыг сонгож боож хойлоглоно. Дотрыг авч будааны хальсаар дүүргэж оёно.

“Тэд тогтвортой модон хийц хийж дээр нь бөгснөөс нь хүзүү хүртэл бүдүүн модон жад шургуулгатай адууг тохно. Хойлоглогсон 50 залууг мөн нурууг нь дагуулж хүзүү хүртэл нь жад шургуулж, жадны доодох үзүүрийг адуунд шааж тогтооно. Үүний дараа скифүүд тарна” энэ хэсгийг базаж хөрвүүлэв.

Сыма Цяни Хүннүгийн оршуулгыг ингэж бичжээ:

“Дотор, гадна авс гэж байна. Алт, мөнгө хувцас хунар өмсүүлнэ. Мандал босгохгүй, мод тарихгүй, оршуулгын хувцас өмсөхгүй. Их эзэн оршуулахад хайрт албат, шивэгчдийг хойлоглоно. Тоо нь хэдэн зуу мянга хүрнэ” гэж Сыма Цяни бичжээ.

Ли Янь-Шоу Түргийн оршуулгыг ингэж бичжээ:

“Үхвэл эсгий гэрт цогцсыг нь байлгана. Үр хүүхэд болон төрөл төрөгсөд, эр эм нь хонь адуу гаргаж эсгий гэрийн өмнө дэлгэж тахилга үйлдэнэ. Эсгий гэрийг эргэн долоон удаа давхина. Эсгий гэрийн хаалганы өмнө уйлж нүүрээ хутгаар зүсэж цус нулимсаа зэргээр урсгана. Ингэж долоон удаа үйлдээд зогсоно. Өдөр сонгон талийгаачийн унаа морь, эдэлж байсан эд юмсыг цогцостой хамт шатаана. Чандрууг нь хурааж аван цагийг хүлээж байгаад булна. Намар, өвөл нас барсаныг өвс мод урган хөхрөн дэлгэрэхийг хүлээж байгаад газарт нүх ухан оршуулна. Оршуулгын тэр өдөр нь төрөл төрөгсөд тахилга үйлдэх бөгөөд морь уралдуулан нүүрээ зүсэх нь урьдах гашуудал хийх лугаа адил. Газрын хөрсөн дээр булш овоолон гаргаж байшин барьж дунд нь талийгаачийн дүрсийг зурж мөн түүний амьддаа байлдаж байсанг нь харуулна”. Түрэг төр НТ 573 онд Буддын шашинта залсан тул дээдсүүдийн цогцсыг заавал шатаах болжээ.

Энд дүгнэлт хийхэд маш арвин мэдээлэл байна. Их хүний цогцсыг нөлөө бүхий том зочид иртэл хадгалах шаардлагатай. Энэ үйлийг яаж хийдгийг Геродот нүдэнд үзэгдтэл бичжээ. Мандал босгодог ёс нь газар шороо, өвс мод гэх мэт орон нутгын онцлогоос хамаатай. Энэ талаар судалгаа хийгдээгүй гэж археологч Д.Эрдэнэбаатар өгүүлэв. Хожим өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлэхгүйн тулд оршуулах хэлбэр өөрчлөгджээ.

Дунд орны түүхчид нарийн зүйлийг бичихгүй байгаа нь тэдэнд маш ойлгомжтой байсны учир болов уу. Геродот бүх нарийн зүйлийг бичиж байгаа нь тэдэнд цоо шинэ зан үйл байсных болов уу. Геродот ам дамжсан ховоор бичжээ.

Эртний түүх 15

Скифын гарал үүсэл

Геродотын 4-р номонд скифүүдийн гарал үүслийн тухай өөрсдийнх нь үгээр, тэдний домогоор бичжээ. Энэ бүхнийг ухагч та бүхэнд тайлбарлана хүргье. СИЭ Мал аж ахуйтны нийгэм байгууламжийг анх удаа эх сурвалжаас бүтэн цогцлон тодорхойлов. Үүнийгээ Монголын нууц товчоонд гарах үйлээр шалган үнэн гэдгийг нь нотлов. Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн тодорхойлолтоо Мельпомена-д гарах үйлээр энэ удаа дахин шалгана.

Скифүүд өөрсдийгөө залуу ард гэнэ. Энэ хүнгүй зэлүүд нутагт анх орсуугч нь Таргитай. Таргитай-гийн аав нь Зэвс, эх Борисфена гол (үүнд мэдээж би эс сүжирнэ [эс итгэнэ] Геродот).Таргитай нь гурван үртэй (эр хүүд): Липоксай, Арпоксай, Колаксай. Тэдний газар усанд тэнгэрээс алтан анжис, буулга (үхэр тэрэгнийх), балт, аяга унажээ.

Том хүү нь очоод авах гэтэл алт шатаж эхлэв. Дунд хүү нь очоод авах гэтэл мөн алт шатаж эхлэв. Бага хүү нь очиход дөл нь унтарч алтыг гэртээ тэр хүргэв. Ах дүү нар бага дүүгээ их эзэн болгов.

Липоксай-гаас аучатай овог үүсжээ. Арпоксай-гаас Катийри болон Транспиан овог үүсжээ. Гологсай-гаас паралатай овог үүсжээ. Эдгээрийн дундын жинхэн нэр нь их эзнийх нь нэр Соколти болно. Грекүүд тэднийг Скиф гэж нэрэлжээ.

Энд мал аж ахуйтны нийгэм журам тод харагдаж байна. Их хүнийхээ нэрээр овог нэрлэгдэж байна. Соколти нь аймгын нэр болно. Алива их эзэн хүүддээ цол өгдөг. Чу тэлэ-д Гол тигэн гэдэг цол хайрласан шиг.

Ингээд дээрх нэрсийг хүн үсгэнд оруулаад утгыг нь гаргахыг хичээе: Липоксай (Lipoxaïs-грек хэлэнд “с” үсгээр нэр үг дуусдаг учир “с” –ийг нь авав) Ил+бэг+сай. Арпоксай (Arpoxaïs) Ара (дунд гэсэн утга)+бэг+сай. Колаксаи (Colaxaïs) Голох (голлох буюу том гэсэн утга) +сай. Сай гэдэг нь тай буюу ахаалсан нэр байж болно. Энд СИЭ ингэж тайлбарлаж болно гэсэн хувилбарыг ухагч танд таниулж байна. Түүнээс яг ийм гэж СИЭ нотолж эс чадна. Нэрнийх нь хажууд тайлбар нь байсан бол СИЭ 100 хувь тайлна.

Нэгэнт Соколти гэдэг нэрийг Скиф гэж грекүүд нэрэлсэн тул энэ нь эсгийтэй ямар ч хамаагүй болно. Энэ бол факт. Соколти нь их эзэнд өргөмжилсөн нэр учир заавал эерэг утгатай байна. “Соколти”-гээс жийргэвч “Г” авхад Соолти байж болно. Энэ нь угаар Соолти үзээр Сүлд гэсэн үг байж болно. Дахин хэлэхэд ийм хувилбар байж болно гэж СИЭ бичиж байна.

“Скифүүд өөрсдийн гарал үүслээ ингэж өгүүлнэ. Тэдний анх их эзэн Таргитай нь Дарий I тэдний нутагт цэрэглэж ирэхээс 1000 жилийн өмнө оршижээ” гэж Геродот бичжээ. НТӨ 512-513 онд Дарий Скифрүү довтолжээ. Тэр үед мянган жил гэдэг нь доторхой тоо биш эрт дээр гэсэн утга.

Скифүүдийн царай зүсийг Геродот бичсэнгүй. Харин тэд орон нутгыхантай цус ихээр холилдсон домог байна.

Скиф эрсийг удаан жилээр дайнд явсан хойгуур тэдний авгай нар нь боолуудтай бэлгийн харьцаанд оржээ. Шинэ үе төрж өсөв. Өөрсдийнхөө гарал үүслийг мэдсэн залуучууд дайнаас ирж буй Скифуудтай тулаан өрнүүлэв. Олон тулалдаад Скифүүд тэднийг эс дийлэв.

“Скифүүд дотроос нэгэн нь ийм үг айлдав: “Бид өөрсдийнхөө боолуудтай их тулаан хийгээд байна. Тэд биднийг үлтиг болгосоор бид сулдаж байна. Тийм учир бид сунгаг (жад-жад гэдэг нь төмөр хошуу болно), бамбайгаа орхиж ташуур барин очъё. Тэд биднийг зэвсэглэсэн байхыг хараад өөрсдтөгөө адилхан гэж билэрээд байна. Ташуур бариад очихоор тэд боол гэдгээ билэрнэ. Тэд ташуур бариад очиход боолууд айж бүх зүйл байрандаа оржээ” гэж Геродотын номноос хурааж хөрвүүлэв. Эндээс харахад Скифүүд яах аргагүй орон нутгын хүмүүстэй цус холилдож байжээ. Скифүүдэд мал аж ахуйгаа авч явахад нь их хэмжээний гул (эр боол), хөнг (эм боол) хэрэгтэй. Скифүүд шиг НЭ X-XII зууны Сэлджукууд перс, арабуудтай цус холилджээ.

“Скифүүд өөрсдийнхөө бүх боолыг хараагүй болгодог тухай өгүүлжээ. Тэд гүүний сүүг том андуунд (модон сав) юүлж сохор боолуудаар бөлүүлдэг. Хамгийн дээд хэсгийг нь илүү сайнд үздэг. Тэд айрагаар бүх боолуудынхаа нүдийг сохолдог. Скифүүд тариаланчид биш тэд нүүдэлчид (мал ахуйтан)” гэж Геродот бичжээ.

Хараагүй боол зардал. Геродот нийтлэг биш зүйлийг бичжээ.

Скифүүд хэрхэн аж төрж байв.

Скифүүдэд хот, бэхлэлтийн далан байхгүй. Тэд өөрсдийнхөө оромжийг байнга тээж авч явна. Тэд бүгд маш сайн харваачид. Газар эрхлэхгүй мал ахуй эрхлэнэ. Гэрт амьдарна.

Тэдний хүн амын тооны тухай янз бүрийн мэдээлэл байгаа тул ман (Геродот) тоог нь тогтоож эс чадна. Зарим мэдээгээр тэд хүн ам ихтэй, зарим мэдээгээр хүн ам нь цөөнө.

Савраматуудын тухай: Эллинууд амазончуудтай дайдаж ялаад, гурван онгоцоор олзны амазонуудтай задгай тэнгисээр буцаж байдал тэд бослого гаргаж бүх эрчүүдийг алжээ. Тэд онгоц жолоодож эс чадах тул онгоц хөвсөөр тэднийг Скифийн газар усанд ирэв. Тэд адуун сүрэгтэй таарч, адуугаар Скифийн газар усан дахь оршигчдийг дээрэмдэв.

Тэдний хувцас, хэл нь өөр тул эхлээд скифүүд юу болоод байгааг эс билэрнэ. Скифүүд тэднийг залуу эрс байна гэж бодоод тулаанд хэдийг нь ултиг болгоход тэд эмс байсныг мэджээ.

Скифүүд хуралдаад эмсийг үлтиг болгож болохгүй гэж шийджээ. Тэдэнтэй тоогоор ижил залуусыг тэдэн рүү явуулав. Тэд тэдний ойролцоо байрлана. Амазонууд тэднийг хөөхөд тэд зугтана. Ингэж дасгасаар байгаад тэд Амазонуудтай нийлжээ.Тэд Танаи¬с голын цаана амьдрах болов.

“Скифүүд амазонуудыг «эор¬па¬та» гэж нэрлэнэ. «эор» гэдэг нь эр, «пата» гэдэг аблах буюу үлтиг болгох” гэж Геродот бичжээ. Эор гэдэг эр. Пата гэдэг үгийг апа(аб)+т(үйл үг үүсгэгч алт+т=алтат; алт+л=алтал) гэж задлана. Абат-абал нь алтат-алтал гэдэгтэй ижил зарчмаар үйл үг үүсч байна. “Эр апат” гэдэг нь “эр авла” болно. Энэ тайлбарт СИЭ зуун хувь эргэлзэхгүй байна. Үүнээс харахад манай Буган сүлдэт дээдсийн хэл Каспийн тэнгис аль эрт хүржээ.

Дүгнэлт: Скифүүд НЭӨ V зуунаас нилээн урьд уг газар усанд очжээ. Тэд анх ирсэн их хүнийхээ нэрийг Таргидай гэж мэдэж байна. Мал аж ахуйтны нийгэм журмын үндэс овог нь ястан, иргэд, өмчөөс бүрдэнэ. Овог нь их хүнээрээ нэрлэгдэнэ. Энэ бүгт Скифүүдэд байна. Тэд гүү барьж айраг уудаг мал аж ахуйтан байжээ. Тэд олон харийн боолуудтайгаа холилдож цүс царайгаа өөр болгожээ. Тэдний хэл яах аргагүй өнөөгийн халхуудын хэлтэй таарч байна. Энэ тухай хожим дэлгэрэнгү өгүүлнэ. Скиф гэдэг нь эсгий гэдэг үгтэй огт холбоогүй болно.

Дараагийн дугааруудад Скифүүд газар усны тухай, Геродот дэлхийн газрын зургыг яаж төсөөлж байсан тухай, Дарий I хаан Скифийн газар ус руу цэрэг удирдан орсон тухай өгүүлэх болно.


Манай Ноён уулаас олдсон ширдэг дээрхи бэрс, скифээс олдсон Гриффин буюу Грекээр "махир алиг (хошуу)", Персийн Shirdal буюу арслан бүргэд нь бүгд шувуун алигтай (хошуутай), арслангийн биетэй, бүргэдийн далавчтай домог амьтанг заана. Энэ соёл анх хаанаас гарсан гэдэг нь өдгөө тогтоогдоогүй байна.


Эртний түүх 16

Скифүүд хаана оршиж байсныг, мөн Ахеменид гүрний их эзэн Дарий I сүсээ (цэргээ) аль газар ус хүртэл удирдан явсныг хамтран судлан тогтооно. Үүний тулд НЭӨ V зуунд грекууд болон ахеменид гүрэн дэлхийн газрыг хэрхэн зураглаж байсныг харцгаая. Геродот номондоо дэлхийн төв Ассири, дэлхий нь Ази тив, Ливи тив, Европ хэсгээс бүрдэнэ гэж бичжээ.

Геродот Скифийн газар нутгын өргөн нь 40000 стадий (нэг стадий 178 м) гэдэг нь буюу 7120 км, урт нь мөн ижил гэжээ. Хабаровскаас Дунай мөрөн хүрэх зам үүнтэй ойролцоо.

Персүүд Азид Өмнөд далай буюу Улаан далай хүртэл оршино. Умард талд нь мидянууд оршино, тэднээс умаршаа саспир, саспираас умаршаа Умард далайн эрэг хүртэл колхи оршино. Умаршаа Каспийн тэнгис, Аракс мөрөн. Ази нь Энэтхэг хүртэл үргэлжлэнэ. Ази нь дорно зүг рүү элсэн цөл хүрнэ. Цаашаа юу байдгийг хэн ч мэдэхгүй. Перс нь Азийн Өрнө хэсэгт оршино.

Ливи нь Египеттэй залгана (Өнөөгийн африк тив) бүх талаарай тэнгэсээр хүрээлнэ. Ливи нь том хойг.

Европ нь умард талаасаа, мөн дорно талаасаа тэнгэсээр хүрээлдэг, эс хүрээлдгий хэн ч мэдэхгүй.

Яагаад хорвоогийн гурван хэсэг нь үнэндээ нэг дэлхий байтал гурван эмээр нэрийдэв.

Яагаад Нил мөрөн, Фасис мөрнөөр тивүүд зааглах болов. Ливи гэдэг нь орон нутгын Ливи эмийн нэр. Ази нь Прометейн гэргий. Европа нь Финик их хүний охин. Гэвч нийтийн баримтлалыг ман мөрдөнө гэж Геродот бичжээ.


Ахеменидины эзэнт гүрэн НЭӨ VI-IV зуун

Тэд эртний перс хэлтэй, эртний эзэнт гүрэн байжээ. Энэ улсаас арамей бичгийн нэг хувилбар Хүннү нарт хүн бичиг хэлбэрээр иржээ. Ахемедин гүрний Дарий I хаан Скиф рүү цэрэг хөдлөгсөн тухай бид өгүүлэх болно. Эртний Ахеменид улсыг газрын зургыг харна уу.

Ахеменидины их эзэн Дарий I НТӨ 522-486 он

Ахеменидины гүрний их эзэн Дарий I Бехистуны бичээс Ахеменидины эзэнт гүрний тухай түүхэн мэдээлэл үлдээжээ. Энэ бичгийг англи, герман, франз эрдэмтэд хөрвүүлжээ. Дарий I арван хоёр тулаан хийж, есөн хаадыг олзолсон тухай уг бичээс өгүүлж буй.

Дарий I Скиф рүү хэрхэн цэрэг хөдлөгсөн тухай хожим өгүүлнэ.


Эртний түүх 17

Дарий I скиф рүү 700 000 цэрэг хөдөлгөх болсон нь Скифүүд Мидян гүрнийг эвдэж 28 жил Дээд Азид ноёлох болсны учир.

Дарий эхэлж Гантиг тэнгис, Хар тэнгис хоёрын дунд орших хоолой дээгүүр самос Мандроклоор гүүр бариулав. Гүүрэн дээгүүр тэр Европ руу хөдөлжээ.

Тэр Артеск голд ирэв. Энэ нь одрисуудын газар ус. Дарий нэг газар зааж, тэнд цэрэг болгоныг нэг чулуу авч ирж тавь гэж зарлиг буулгав. Маш том овоо босжээ.

Истра голд хүрэхээс урьд Дарий өөрсдийгөө үхэшгүй гэх гетыг буулгаж авав. Скирмиадам, нипсей нар Дарий-д тулаангүй бууж өгөв. Тэдний цэрэг Дарий I цэрэгт орж цааш хөдлөв. Истра гол дээрх гүүрийг Дарий I шатаа гэхэд Эрксандры хүү митилен Кой энэ гүүр буцахад хэрэгтэй гэж утгачилснаар гүүрийг шатаалгасангүй. Уг гүүрийг барьсан Ионян нарт гүүрийг хамгаалах зарлиг Дарий I буулгав.

Фраки-ийн газар усыг залгаад Скифийн газар ус оршино. Тэдний нутаг Истра голын тэрүүнээс эхлэн. Таврууд (өнөөгийн Крым) Скифийн нутагт оршино.

Скифүүд хуралдав. Дарийгийн цэргүүдийг айзам (задгай) талд барахгүй гэдгээ билэрч бүх ойр хавийн овгуудын ахлагч нарыг дуудаж хурал хийв. Хуралд тавр, агафирс, невр, андрофаг, мелахлен, гелон, будин, савроматы ахлагч нар цуглав.

Тавр: Тэд тэнгисд живсэн онгоцны сүнс Деве-д хүнээр тахил өргөнө. Тэд олзолсон дайсныхаа толгойг огтолоод модон байшингийнхаа дээр шонд хадгаж байршуулна. Толгой гэрийг нь сахидаг гэж тэд өгүүлнэ. Таврууд дээрэм тонуулаар амьдарна.

Агафирс: Агафирс хамгийн даруй хүмүүс. Зан заншил нь фракуудтай төстөй.

Невр: зан зашил нь скифтэй ижил. Газар усанд нь могой ихээр үржсэн тул орноо орхиж нүүсэн. Тэдний дунд амьдардаг эллинууд тэднийг жилд хэдэн хоног чоно болдог гэдэг. Мэдээж ман үүнд сүжрэхгүй (Геродот).

Андрофаг: Тэд скифийн хувцас өмсөнө. Тэд усан онгоц барих, хууль дүрэм мэдэхгүй нүүдэлчид. Тэдний хэл нь скифээс өөр. Тэд хүний мах иднэ.

Меланхлен: Тэд хар хувцас өмсөнө. Зан заншил нь скиф.

Будин: хамгийн олон хүн амтай улс. Цэнхэр нүдтэй, шар үстэй. Өөрийн хэлтэй. Гелон нэртэй модон тосгонтой. Тэд нүүдэлчид бөгөөд энэ газар усны үндсэн хүмүүс. Тэд нарс модны самар чөмнө.

Гелон тосгоных нь тариа тарина, ногоо ургуулж талх иднэ.

Савромат: эд нарын тухай өгүүлсэн. Хүн алаагүй савромат эм хүнтэй үл сууна.

Хурал дээр санал зөрөв. Агафирс, невр, андрофаг, меланхлен, тавр аймгийн ахлагч нар скифын буруу учир скифийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Гелон, будин, савромат нар Скифтэй хамт тулалдахаар болов. Персүүдийг араасаа дагуулж нутгын гүнд оруулах төлөвлөгөөг Скифүүдтэй хамт боловсруулжээ. Персүүдтэй шууд тулахгүй гэж тохиролцжээ. Мөн хамтарч тулалдахаас татгалзсан улсын нутаг руу Персүүдийг араасаа дагуулж орно. Тэд хүчээр Персийн эсрэг тэмцэх болно гэж Скифүүд тооцжээ. Тэд Танаис (Дон) мөрнийг гаталж Меотида (Азов) нуур Персүүдийг хүргэх төлөвлөгөө гаргажээ. Хөгшид, балчирууд, мал аа умаршаа нүүлгэжээ.

Нэг хоёр өдрийн зайг барьсаар Скифүүд Дарийг аль болох удаан нутаг усандаа байлгахын тулд Персийн цэргүүдийн замд мал үлдээдэг байжээ. Персүүд Скифүүдийг дагасаар Оаре голын дэргэд элсэн цөлд ирүүлэв. Тэд өнөөгийн ОХУ-ын Халимаг улсын нутагт иржээ. Дарий бэхлэхт барих зарлиг буулгав. Тэднийг бэхлэлтээ барьж байхад Скифүүд алга болжээ. Тэд Персүүдийг тойроод буцаад барууншаа нутаг руугаа зорьжээ. Үүнийг мэдсэн Дарий араас нь хөдлөв.

Дайн сунжирж буй тул Дарий Скифийн хаан Иданфирсэд ийм хэл хүргүүлжээ: “Чи надаас яагаад зугтаад байна. Надтай тулалдах чадал байхгүй бол зугтахаа боль! Газар усныхаа эзэнд ирж бэлэг барь, уулз”.

Тун удахгүй Скифийн их эзэн Дарийд таван сум, хулгана, мэлхий, шувуу хүргүүлэв. Скифүүд хуралдаад хулган газарт, мэлхий усанд, шувуу нь хурдан агттай ижил тул скифүүд эрх мэдлээ Персүүдэд хүргэж байна гэж шийджээ. Ганц Гобрий ингэж тайлбарлав: “Та нар шувуу шиг нисэн алга болохгүй юм бол, хулган шиг нүхэндээ орохгүй юм бол, мэлхий шиг цөөрөмдөө орохгүй юм бол та нар наад сумнаасаа үхнэ”.

Үүний дараа скифүүд тулаанд бэлдэж эхлэв. Үүнийг мэдэрсэн Дарий Гобрийд хандаж “Чи скифийн бэлгийг зөв таасан. Одоо манай үйл сайн биш байна. Яаж эсэн мэнд харих вэ?” гэж асуув. “Шөнө болоход бие муу цэргүүдээ үлдээнэ. Олон түүдэг асаана. ИлжиИгнүүдээ бүгдийг нь үлдээнэ. Илжиг чанга орилоно. Үлдэгсдэд скифийг довтолхоор явлаа гэж хэлье” гэж Гобрий Дарийд санал болгов. Дарий Гобрийгийн хэлснээр үйлдүүлэв.

Маргааш нь Персийн байрал руу давшин орсон скифүүд Дарий цэргүүдтэйгээ шөнөөр зугатсныг мэдэв. Персийн цэргүүдийн дийлэнх нь явган цэргүүд байжээ. Скифүүд газар усаа сайн мэдэх тул Истра голын гүүрэн дээр персүүдээс түрүүлж иржээ. Гүүр хамгаалж буй усан онгоц дээрхи Ионян нарт Скифүүд гүүрийг шатаа, та нарын гүүр сахих хугацаа дууссан гэхэд Ионян нар хуралдав. Ионян нар гүүрийг скиф талаас журмын (сум хүрэх зайг журам гэнэ. Диван Лугат) хэмжээнд шатаав. Скифүүд тэдэнд итгээд Персийн цэргийг эрэлд гарав. Скифүүд ухарч байхдаа худаг усыг булж, бэлчээрээ сүйтгэж байсан тул Персүүдийг өвстэй газраа зорчих ёстой гээд тийм газраар тэднийг хайжээ. Өөр зам мэдэхгүй Дарий ирсэн замаар буцаж шөнө Истра гол дээр иржээ. Гүүр шатсан байхыг хараад тэд зочив. Дарий чанга дуутай нэгэн египт хүнийг голын эрэг дээрээс Гистией-г дуудуулхад тэр сонсоод усан онгоцтойгоо ирж эрэг гүүрний шатаагүй хэсгийн хооронд бүх персүүдийг зөөв. Ингэж Дарий аюулаас аврагдав. Дарий Скиф рүү хийсэн дайнаар нийт 3800 км зам туулжээ. Өтүгэнээс Скифийн нутаг хүрэхэд нэг талдаа 4200 км.

Дүгнэлт: Персүүд яах гэж овоо босгодог вэ гэдгийг тааж болно. Дайнаас буцаж ирсэн цэрэг болгон овооноос тавьсан чулуугаа авахад ирээгүй цэргийн тоотой овооны чулуу таарна. Буцаж ирээд Персийн цэрэг ийм үйлдэл хийсэн тухай Геродот бичсэнгүй. 700000 цэрэг Дарий хөдлөгжээ. Маш их тоо. Модун Жангур гурван зуун жилийн дараа 400 000 цэрэг говийн өмнө илгээж байсан. Скифүүдийн байлдааны стратег нь гурван зуун жилийн хожим Хүннү нарын хэргэлэх стратегтэй ижил байна. Хан улсын цэрэг умаршаа говь гатлаад ганц ч хүннү нартай тааралдаагүй буцсан удаа бий. Энэ нь Дарий I аян дайнтай ижил.


Эртний түүх 18

Геродотын бичсэн Молпомена-д Скифээс барууншаа орших улсын талаар ямар мэдээлэл байна гэдэг нь өнөөгийн монголчуудын анхаарлыг татах нь мэдээж. Геродот Каспийн тэнгисээс цааш элсэн цөл бий. Түүний цаана ямар улс байгаа талаар хэн ч юу ч мэдэхгүй гэж тэр бичжээ. Энэ нь Геродотын том алдаа. Персүүд мэдэхийн дээдээр мэдэж байжээ. Энэ тухай бас өгүүлнэ. Харин Скифүүд энэ мэдээллийг, мөн гарал үүслийнхээ мэдээллийг маш сайн нуужээ гэж СИЭ дүгнэж байна. Геродотын бичсэн болгоны тайлбарлая.

Скифийн анхны их эзэн Таргитай нь Дарий I скифийн газар усанд ирэхээс 1000 жилийн өмнө энэ газар усанд оршжээ гэж Скифүүд өөрсдөө өгүүлнэ. Тэгэхээр 1000 жил гэдэг нь олон жилийн урьд Скифүүд энэ газар усанд байсангүй. Скифүүдийг Геракл Могой биетэй эмийн дундаас төрсөн гэнэ. Үүнд Геродот итгэхгүй. Мөн Бага Азиас дээш нүүж ирсэн гэнэ. Үүнд ямар ч баталгаа байхгүй. Скифүүд мал ахуйтан. Энэ бол факт.

Ингээд Геродотын бичсэн зарим үлгэр шиг зүйлийн тухай өгүүлье.

Будины газраас умаршаа долоон хоногийн газар элсэн цөл үргэлжлэнэ. Түүнээс зүүншээ фиссагет улс оршино. Тэд гөрөөлнө. Мөн тэдэнтэй иирки нар хөршилнө. Тэд мөн гөрөөлнө. Тэднээс зүүншээ Скифүүдээс ангид (салсан) болсон скифүүд оршино. Эдний газар ус нь зузаан хөрстэй айзам тал. Цаашаагаа хатуу, хад чулуутай, тэгш биш газар эхлэнэ. Тэнд том уулын бэлд эр эмгүй мөлү (төрөлхийн халзан), навтгар хамартай, эрүү өргөн улс оршино. Тэдний хувцас скифүүдтэй ижил боловч өвөрмөц хэлтэй. Модны үндсээр хооллоно. Тэдэнд бэлчээр бага тул мал багатай. Тэд өвөл цагаан эсгийгээ бүрсэн модны доор амьдарна (урц). Харийн хүмүүсд зочломтгой. Тэдний улсыг аргиппей гэнэ. Тэдний цаана өндөр ууланд ямаан хөлтэй хүмүүс амьдарна гэнэ (ман үүнд итгэхгүй-Геродот). Мөлү улсын дэргэд исседонууд аж төрнө. Хэн нэгний аав нь өөд болохоор тэд мал авчирч гаргана. Махаа жижиглэнэ, мөн өөд болсон хүний махыг жижиглэж хамтад нь тогоонд хийж найр хийнэ. Энэ мэдээлэл Геродот-д ам дамжин очсон хов болно. Хэзээ ч уургаар баян мал ахуйтан хүний мах идэхгүй. Исседоныг скифээр аримаспа гэнэ. Арима гэдэг нь скифээр хэмжих нэгж. Аримануудын оршуулгын зан үйл нь манай Түрэг төрийн зан үйлээр илэрхийлэгдэнэ: “Оршуулгын тэр өдөр нь төрөл төрөгсөд тахилга үйлдэх бөгөөд морь уралдуулан нүүрээ зүсэх нь урьдах гашуудал хийх лугаа адил” гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бичжээ. Аримануудын эмс нь эрстэйгээ адил эрхтэй гэж Геродот бичжээ. Аримануудаас дээшээ (умаршаа) Гриффин алтыг сахин хамгаалдаг ганц нүдэнгүүд оршино.

Эдгээр улсын цаг агаар маш хүйтэн. Жилдээ 8 сар хүйтэн, зундаа 4 сар дулаан. Өвөлдөө бүх гол ус нь хөлдөнө. Энд өвөл цахилгаан цохихгүй. Адуу ийм хүйтнийг давж чадна. Илжиг, луус ийм хүйтнийг давж эс чадна.

Скифийн нутгын умард хэсэгт байнга цас орно. Яг шувууны өд шиг гэж Геродот бичжээ.

Гиперборе тухай скифүүд мэдэхгүй. Делосудын амнаас гарсан домгийг Геродот бичжээ. Тэр Гиперборууд байдаг гэдэгт үл итгэнэ. Энэ тухай өгүүлэх нь ач холбогдол багатай гэж СИЭ үзэж байна.

Геродот Скифийн гарал үүслийг тогтоох гээд чадсангүй. Мөн скифүүдийн амаар тэднээс умаршаа, зүүншээ орших улсыг тэр тогтоох гэж чармаажээ. Геродот “Ази нь дорно зүг рүү элсэн цөл хүрнэ. Цаашаа юу байдгийг хэн ч мэдэхгүй” гэдэг дээр алдаа хийв. Геродотын алдаа нь тэр дэлхийг хавтгай гэж төсөөлнө. Дорно зүгт орших элсэн цөл нь Ахеменидины хур Хорасм, Согд улсын умард орших газар ус гэдгийг тэр төсөөлсөнгүй.

Дарий 700 000 цэрэг удирдан Скифийн нутаг руу Скифийг эвдэхээр оржээ. 700 000 цэргийн хангамж гэдэг бол маш том дайны шинжлэх ухаан. 700 000 цэрэгтэй нийт 3800 км замыг Дарий туулжээ. Дарий I гүрэний газар ус нь Спартаас Энэтхэг хүртэл 4800 км урт. Ийм урт газар усыг Дарий I удирдана. Ахеменидийн гүрний баруун хойно хэсэгт Хорасм, Согд оршино. Согдоос Спарта хүрэхэд 4100 км. Согдоос Өтүгэн ороход 2350 км. Согдоос худалдааны замын Төмөр хавха (хаалга) орход 1600 км. Согд нар 3200 км арагш тэргэш (арагтай, тэрэгтэй тэмээн жин) Чжоу улс илгээх нь Спарта илгээснээс арав дахин их олзтой. Ахеменид гүрний хур Хорасм, Согд улс нь өнөөгийн Дунд ази (Усунь), Өтүгэн, Чжоу улсад юу болж буйг ажигладаг Дарийгийн нүд чих нь. Геродот түүх бичиж үлдээсэн учир Дэлхийн түүхийн эцэг гэгдэнэ. Харин Дарий I-д бүй мэдээлэл Геродотод байсангүй. Тэгэхээр мал ахуйтан Скифээс умаршаа орших буурай хөгжилтэй, мал ахуйтан биш хамтралуудын мэдээлэл Дарийд байхгүй байж болно. Харин Скифээс барууншаа орших мал аж ахуйтны бүх мэдээлэл Дарийд байжээ. Геродотын өгүүлэх ганц нүдэн, мөлү, аавынхаа цогсыг малын махтай хольж идэх гэдэг нь Геродотод ирсэн хов бөгөөд Геродотын төсөөлөл. Геродот Дарий I их эзэнг өөд болсноос хойш хоёр жилийн дараа Ахеменидин гүрэнд төрсөн нэгэн нь болно.


Эртний түүх 19

Дэлхийн түүхийн эцэг хэмээх Геродот дэлхийн түүхэнд бичиж үлдээсэн Түүх хэмээх есөн номноос иж бүрдэх бүтээлийнхээ Молпомена нэртэй 4-р номны 70 хувьд нь мал ахуйтан скифүүдийн тухай бичжээ.

Дунд орны түүхийн эцэг хэмээх Сыма Цяни өөрийнхөө түүхийн дээд соёлыг мал аж ахуйтан үүсгэсэн тухай бичжээ.

Яагаад Геродот, Сыма Цяни хоёр мал ахуйтны соёлыг бичив?

Яагаад манай Буган сүлдэт төрөөс улбаатай мал аж ахуйтан газар усаа өмнөшөө Шар мөрний өмнө, барууншаа Хар тэнгэсийн умард хэсэг хүртэл тэлэв. Энэ асуултын хариуг ухаарцгаая.

Хүрэл бий болсноор мянга мянган жил модон анжисаар Өтүгэнээс умаршаа нойтон газар амуу тарьж байсан хүмүүсээс хуурай газар ирж амуу тариалж мал адуулах болов. Өтүгэнд мал нь өөрөө тарга авч онд ордог болсноор малыг нойтон газар байсан шиг тэжээхээ больжээ. Малын тоо хурааж буй амуй будааны хэмжээнээс хамааралгүй болов. Анх удаа түүхэнд ураг, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэгч бэлчээрийн мал тарга аван сая саяаар тоологтох болов. Өтүгэнд ирсээр мал зун намартаа тарга тэвээргэ авдаг болов.

Нойтон газар мал тариалан хамт байна. Хуурай газар ирснээр мал аж ахуй нь бие даасан том салбар болов. Малаа даган нэг хэсэг нь буйр сэлгэнэ. Нөгөө хэсэг нь тариална. Газар тариалангаас мал аж ахуй салав.

Эдийн засаг нь асар их нэмэлт хуримтлал үйлдвэрлэх болсноор арилжааны бүтээгдхүүн үйлдвэрлэл бие даасан салбар болов. Сүх, дөрөө, гоёлын зүйлс, тариалах багаж, эсгий болон нарийн эсгийгээр хийсэн хувцас хунар гэх мэт зүйлийг урьд байгаагүй их хэмжээгээр үйлдвэрлэх болов.

Урьд байгаагүй асар их нэмэлт хуримтлал бий болсноор нойтон газар орших хамтрал хэвшилтэй хүмүүс нь хуурай газар ирж овог хэвшилд шилжив. Овог нь иргэд болон өмчийг эзэмших ястангаас иж бүрдэнэ. Овог гэдэг ухагдахуун зөвхөн мал аж ахуйд оршино.

Урьд байгаагүй том эдийн засагтай болсноор Өтүгэнд төр үүсэв. Хүмүүсийн харилцаа төрөөс зохицуулдаг хэв хэмжээнд оров. Хууль бий болов. Өвөг дээдсийнхээ сүнс, тэнгэр, газар усаа төр итэх болов. Асар уудам газар удирдах болсноор орон нутгын захиргаа үүсэв. Хил хязгаар тэлэв. Хүн, малаа жил болгон тоолох болов. Губчуур ноогдуулснаар мэрэгжлийн цэрэгтэй болов. Их хүмүүсийн оршуулга нь төрийн үйл болсноор хэрэгсүүр байгуулах болов. Гадаад дотоод худалдааг хийх болов.

Ази тивд дөрвөн мянган жилийн өмнө төр байгуулсан нь манай Буган сүлдэт өвөг дээдэс. Нил мөрний сав нь нойтон, мөн дулаахан учир тэнд манайнхаас түрүүлж бичиг үсэг, төр үүсжээ.

Манай буган хөшөөт төр нь НЭӨ XVIII-VIII зуун. Дэлхийн түүхийн эцэг хэмээх Геродот НЭӨ V зуунд, Азийн түүхийн эцэг хэмээх Сыма Цяни НЭӨ I зуунд оршжээ. Геродот Хар далай нь умард хүрсэн, мал аж ахуйтнаас хэсэглэн салбарласан мал аж ахуйтан Скифүүдийн тухай, мөн тариаланч Скифүүдийн тухай бичжээ. СИЭ Геродотын номыг боловсруулсны үр дүнд цэгцтэй мэдээлэл танд хүргэсэн болов уу. СИЭ тэдний Тэнгэр итэх зан үйл, аян дайнд өргөх тахилга, андгайлах зан үйл, цэрэг дайны зан үйл, оршуулгын зан үйл, гарал үүсэл, гол түүхэн хүмүүсийн нэрний тайлал, нэр нь скиф биш сколоти буюу соколти болох тухай, домог болон гол түүхэн үйлийн тухай өгүүлсэн билээ. СИЭ Геродотын бичсэн дээр гарах мал аж ахуйтны зан үйлийг бусад эх сурвалж дээр гарсан зан үйлтэй холбож дүн шинжилгээ хийсэн нь манай ухагч нарт хэрэг болсон болов уу. Мөн хамгийн сүүлийн нийтлэлээр Ахеменидинийн их эзэн Дарий I-ийн скифийн эсрэг хийсэн бүтэмжгүй аян дайны тухай СИЭ өгүүлсим.

Энэ бүгдээс дүгнэлт хийхэд НЭӨ V зуунд манай мал аж ахуйтан Буган сүлдэт өвөг дээдсээс минь аль эрт салаалсан, манай соёлыг тээж буй улс байжээ. Тэд манай өвөг дээдэс биш. Хэрэв тэд манай өвөг дээдэс юм бол бид тэнд орших ёстой. Манай соёл Хар тэнгисийн умард хэсэгт хүржээ гэдэг нь манай бахархал. Мөн дэлхийн түүхийн эцэг хэмээх Геродот манай соёлыг бичжээ гэдгээр бид бахархах үүрэгтэй.

Азийн түүхийн эзэг хэмээгдэх Сыма Цяни нь өөрийн Таван их эзний түүх, Шя, Шан төрийн түүхийг бичихдээ мал аж ахуйг агуулж буй ханз үсэг хэрэглэж, гол усыг номотхогсон хүмүүс нь мал аж ахуйгаас хэсэглэн салбарласан хүмүүс байжээ гэдгийг бичжээ. Энэ тухай өгүүлсэн болно. Шар эзэн нь манай Буган сүлдэт төрөөс салбарласан улсын түүх болохоос манай өвөг дээдсийн түүх биш. Хэрэв тэд манай өвөг дээдэс байсан бол бид тэр газар усанд орших ёстой. Тэд мал аж ахуйтны соёлыг хэрхэн тээж буйг, өвөг дээдсийнхээ сүнс, тэнгэр газар усныхаа сүнсэнд малаар тахилга өргөж буйг ухагч танд хүргэсэн билээ. Манай соёлыг тээгч нар тариалах аж ахуйн хамгийн том түүхэн үйл болох гол усыг номотхогсон гэдгээр бид бахархах ёстой. Энэ өдгөө Дунд оронд амьд 292 хэл оршино. Хэдэн хэл байна тэдэн тооны гарал үүслээс бүрдэх ард түмэн нь Дунд орных нь. Өнөөдөр мал аж ахуйтны соёлоос дээрх хоёр аугаа түүхч түүхээ бичиж буй гэдгийг үеэс үед билэртүгэй.


Эртний түүх 20

Сыма Цяни

Сыма Цяни нь (НТӨ 145-86) Дунд орны Хан төрийн түүхч, битигч, зурхайч. Түүний “Ши цзи” буюу “Түүхэн тэмдэглэл” нь аугаа бүтээл бөгөөд Дунд орны гол ус номотхогчдын домгийг орчин үеийнхээ түүхтэй хамт тэр бичжээ. Сыма Цяни-аас өмнөх үеийн битигч нар түүхэн үйлийг хүүрнэж (хөөрнөж) байсан болохоос түүхэн хэлхээ холбоо, учир шалтгаан, зүй тогтол талаас нь тайлбарлаж байсангүй. Сыма Цяний үед эх сурвалж их хэмжээнд цугларсан учир түүнд дүн шинжилгээ хийж түүхээ утга учиртай бичих боломж үүсжээ. Сыма Цяни Түүхэн тэмдэглэл нь 130 ном 500 000 дүрс үсгээс бүрдэнэ.

Сыма Цяни Дунд орны төр болгоны үүсэх шалтгаан, мандан бадрахын учир шалтгаан, сөнөн мөхөхийн учир утгыг тайлбарлаж чадсан нэгэн нь.

Сыма Цянь У-ди хуандийгийн зарлигаар шинэ он тоолол боловсруулах ажлын хэсэгт орж НТӨ 104-101 онуудын хооронд Тайчу (太初历) он тооллыг нэвтрүүлжээ. Жил 365,35 хоногоос бүрдэнэ. Жил нь 29,52 хоногоос бүрдэх сард хуваагдана. Энэ нь хамгийн нягт боловсруулагдсан он тоолол болжээ. Сыма Цяни 12 жилийг амьтнаар нэрлэн бичжээ. Түүнийг бичлэгийг өнөө хүртэл тайлж сэрээсэн ухаантан үгүй.

Сыма Цяни, Бан Гу нарын бүтээлээс өнөөгийн монголчууд бид өвөг дээдсийнхээ Хүн гүрний тухай мэдээлэлтэй болов. Түмэн жангур, Модун жангур нарын үүх түүхийг он дараалуулж тэр бичжээ. Хэрэв Сыма Цяни Хүннү нэртэй 110-р хэсгийг бичээгүй бол бид “Газар төрийн үндэс” гэдэг Модун жангурын алдарт захиасыг хэрхэн мэдэх билээ. Тулгар төр байгуулагдсны 2228 жилийг хэрхэн тэмдэглэн өнгөрүлэх байлаа. НЭӨ I зуунд оршсон Сыма Цянаас НТ X зуунд оршсон Лиу Шү хүртэл, НТӨ 220 оноос НТ 852 он хүртэл тасраагүй баримтжуулсан 1000 жилийн түүхтэй ард түмэн нь бид.

Тийм учир Дунд орны түүхийн эцэг Сыма Цяний бүтээлээс Чжоу, Цинь төрийн түүхийг СИЭ ухагч та бүхэндээ хүргэнэ.


Эртний түүх 21

Чжоу Хоу-цзи-гийн нэр нь Ци. Түүний ижий нь Ку их эзний эхнэр (хоёр дугаар нь, нэг дүгээр нь буюу гэргий нь биш) тарилагт (тариан талбайд) нэгэн том хүний мөрийг олж баярлан дээр нь гишгэхэд хээл авав. Хүү төрөв.

Энэ нь муу ёр гээд хүүг гудамд үлдээхэд дэргэдүүр зорчих адуу, үхэр хүүг гишгэхгүй тойроод байхаар нь тэр хүүг аваад ойд орхих гэтэл тэнд олон хүн байхаар чадсангүй, тэр хүүг жалганд үлдээхэд шувууд цугларан далавчаарай хүүг хамгаалав. Өвөрмөц хүү гэдгийг ижий нь ухаараад хүүг авч түүнийг “Хаягдал” гэж нэрийдэв.

Ци багаасаа тариалах дуртай нэгэн нь байжээ. Тэр зөв цагт зөв тариаг сонгодог тул ардууд түүнээс суралцана.

Түүнийг сураг Яо их эзэнд хүрч тэр түүнийг Ци албан тушаалд томилж газар боловсруулах ажлыг түүнд даалгажээ. Хожим Шүнь их эзэн түүнд газар боловсруулах ажлыг ахлагч-хоуцзи болгож хувьд нь газар соёрхов. Хожим тэр Цзи эрхэм нэртэй болжээ. Хоу-цзи өөд болоход оронд нь хүү Бу-ку нь суужээ. Буку газар боловсруулах ажилд муу тул халагдаж, рун болон ди-гийн нутаг руу зугтжээ.

Бу-ку-гийн хүү Цзюй, Цзюй-гийн хүү Гүн-лю нь мал аж ахуйтнан жун болон ди-гийн нутгаас буцан ирж газар боловсруулах болов. Зуун эрхэм нэртэнгээс Гүн-лю-г дагах хүмүүс олон байв. Чжоу эрхэм нэртнийхэн мандаж эхлэв.

Гүн-лю-гийн хүү Цин-цзе, түүний хүү Хуан-пу, түүний хүү Ча-фу, түүний хүү Хуй-юй, түүний хүү Гүн-фей, түүний хүү Гао-юй, түүний хүү Я-юй, түүний хүү Гун-шу Цзулэй, түүний хүү Гу-гун Даньфу. Гу-гун Дань-фу дээдсийнхээ газар боловсруулах ажлыг үргэлжлүүлж байжээ.

Гу-гун Дань-фу олон сайн үйл хийх тул түүний хүмүүс дагана. Рун болон ди нар Гу-гун руу ирж баялагыг нь булаах гэв. Тэр хүссэнийг нь өгчээ. Тэд дахин ирэхэд ард түмэн дургүйцэв. Гу-гун ингэж хэлжээ: “Өнөө Рун болон Ди манай газар болон хүмүүсийг авах гэж мануус руу дайрч байна. Ард олны тусын тулд ард олныг удирдана”. Тэр хүмүүсээ аваад Бинь суурингаас Цишан уулын бэл рүү нүүжээ. Тэнд Гу-гун мал аж ахуйтан Рун болон Ди нарынхаа заншлыг эвдэж балга барьж түүнийгээ далангаар тойруулан хамгаалжээ. Гу-гуныг ард олон нь магтан дуулна.

Гу-гуны хүү Цзи-ли, түүний хүү Чан орсуув. Түнийг Си-бо (Барууны эзэн) гэнэ.

Си-бо өгөөмөр сэтгэлтэй, хөгшдийг хүндэлж нялхсыг бөөцөөлдөг, ухаантныг дэмждэг нэгэн нь. Тэр хоол цайгаа умартан ажлын төлөө зүтгэдэг нэгэн нь байжээ. Олон газрын ахлагч нар ирж түүнийг дагах болов.

Си-бо-гын амжилтын тухай Шан улсын эзэн Чжоу Синд муу хов хүргэгдэхэд тэр Си-бо-г Юли-д хорьжээ. Чжоу Синд Ю-синь гарлын үзэсгэлэнт охин, есөөр дөрвөлсөн ю-сюн нутгын адуу, бусад ховор зүйлийг түүний хайрт Фэй-чжунаар дамжуулан өгөхөд тэр их баярлан Си-бо-г суллав.

Си-бо Шан улсын их эзнээс далдуур сайн үйлийг хийж байв. Олон ахлагч нар түүний шудрага үнэнч занг дээдлэн маргаанаа таслуулдаг байжээ. Урьд хүмүүс хоорондоо маргадаг зүйл нь жижиг зүйл болж хүмүүс бие бие хүндлэнэ.

Си-бо Цюаньрун-ру цэрэг илгээв, жилийн дараа Мисюй улсыг эзлэв. Си-бо өөд болсны дараа түүний хүү Фа орсуув. Түүнийг У ван гэнэ.

У ван орсуунгаа ул цэгцлэв: Тай-гуныг багшаа, Чжо-гуныг туслахаа болгов. Ес дэх ондоо тэр Би одонд тахилга өргөв. Түүнийг бусад ахлагч нар дагана. Шан (Инь) их улсын эзэнг шийтгэх нь зөв үйл гэж нутаг нутгын нөлөө бүхий ахлагч нар өгүүлэх болов. У ван “Тэнгэрт цаг нь болоогүй байхад болохгүй” гэж хариулна. Хоёр жил хүлээхэд Чжоу Синийн балмад үйл У ваны чихэнд олноор дуулдав.

У ван бүх нөлөө бүхий ахлагч нарыг цуглуулж ингэж өгүүлжээ: “Инь (Шан) нь балмад үйл хийсээр байна. Түүнийг шийтгэхгүй байж боломгүй”. Тэр гурван зуун морин тэрэгтийг, гурван мянган торгон цэргийг, дөчин таван мянган хуягт цэргийг ахалж дорно зүг Чжоу Синийг мөхөөхөөр мордов.

У ван тулааны өмнө ингэж тангараглав: “ Өнөө Инь-гийн Чжоу Син зөвхөн татвар эмсийнхээ үгийг дагана. Тэр тэнгэрт тахилга өргөхөө болив. Ах дүү нараа өөрөөсөө холдуулав. Дээдсийн хөгжмийг балмад хөгжмөөр сольжүү цэнгэнэ. Тийм учир миний бие Фа Тэнгэрийн зарилгын дагуу түүнийг шийтгэнэ”.

Их эзэн Чжоу Син долоон зуун мянган цэрэг У ваны эсрэг жагсаав. Түүний цэргүүд Чжоу Синээс залхасан учир тулалдах сонирхолгүй, У ван-ийг хурдан ялахыг хүлээж байв. У ван довтлон ирэхэд Чжоу Синий цэрэг дайсныхаа талд орон Чжоу Синий эсрэг дайрав.

Чжоу Син амиа егүүтгэжээ.

Чжоу Синийг үгүй болгосны дараа У ван Чжоу Синий бага хүү Лү-фү-д Инь-гийн үлдсэн хүмүүсийг үлдээжээ. Тэр Иньгийн нөөцийн будааг тарчиг доорой хүмүүсд хуваарилав. Тахилгын есөн гурван хөлт, хас чулуу хэрэгслийн авав. Үүний дараа тэр цэргээ буулгаад барууншаа нутаг буцав.

У ван Хуандигийн угшид Чжу эдлэнг, Яо-гийн угшид Цзи эдлэнг, Шүний угшид Чен эдлэнг, Юя-гийн угшид Ци эдлэнг хувааж өгөв. Хамт байлдаж гавъяа байгуулсан болгоныг урамшуулав.

У ван өөд болж түүний хүү Сун орсуув. Түүнийг Чен-ван хэмээнэ.

Чен-ваны дараа Чжао ван, түүний дараа Кан-ван дараа Чжао ваны хүү Ман орсуув. Түүнийг Му ван (НТӨ 947-928) хэмээнэ. Му ванаас урьдах бүх вангууд газар боловсруулж, тариа тарьж, ард олныхоо аж амьдралыг баялаг болгохын төлөө зүтгэдэг байжээ.

Му ван тавин насандаа орсуужээ.

Дунд орны газар ус тав хуваагдана. Дянь-фу нь төв нь, хоу-фү, бинь-фү, Яо-фү (и болон ман орших өмнө хэсэг), хуан-фү рун ди оршино. Тэд урьдах вангуудын тогтоосноор тахилганы өргөцөө тогтсон хугацаанд илгээдэг байжээ.

Му ван цюань рунаас өөрт нь ногдуулснаас өөр төрлийн өргөц барихыг шаарджээ. Мал аж ахуйтан цюаньруны Шудунь урьд тогтоосон өргөц барьсаар байв. Му ван цюань рун руу цэрэг удирдан зорив. Үр дүн нь бэлгэнд дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан буга авчээ. Үүнээс хойш цюаньрун Чжоу их улсад өргөц барихаа больжээ.

Чжоу их улсын түүхийг үүгээр түр завсарлаж манай мал ахуйтан дээдсийн Му ванд барьсан бэлэг ямар учиртай тухай өгүүлнэ.


Эртний түүх 22

Цагаан цаа

Чжоу их улсын түүхээс Му ван (НТ Ө 947-928) цэрэг удирдан мал аж ахуйтан цюаньрун улсын Шудунь их эзэн рүү зорьжээ. Үр дүнд нь дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан буга бэлгэнд авч, үүнээс хойш цюаньрун тэдэнд тахилын өргөц барихаа больжээ. Энэ мэдээлэл Сыма Цяни Түүхэн тэмдэглэл дэх үндсэн бичвэр 4-т байна.

Үүнээс хоёр том асуудал гарч буй. Цагаан буга нь халиун буга биш. Зэрлэг халиун бугыг Чжоу их улсын ванд барихад яаж тэд тээвэрлэх үү? Чоныг хашлагт тэргээр зөөж болно. Халиун бугыг боломгүй. Зөвхөн гаршуулсан бугыг хөтөлж болно. Ийм буга нь цаа буга. Цагаан цааны тухай Зүүн тайгын ахлагч Ганбатаас мэргэжлийн хөтөч Д.Болд (хүн битиг сурагч) ийм мэдээлэл хүргэж байна: “Цагаан цаа нь тун ховор байдаг. Цагаан цааг онголдог, сэтэрлэдэг. Тиймээс маш дархан цаазтай болно. Эм цагаан цааны сүүг зөвхөн тухайн айл хэрэглэнэ. Эр цааг сэтэрлэсэн бол уналга ачилганд хэрэглэхгүй, тохом тавихгүй. Сэтэрлэхэд уул усны эзэд өөрснөө тамгална. Энэ тамга нь хэн ч тэмдэг тавиагүй байхад аяндаа өөрөө бий болчихсон байдаг. Сүргийн манлай болговол бүр дархан болгоно. Дээдийн дээд тэнгэрийнх гээн улс амьтан биширнэ”.

Цагаан чоно нь арктикт буюу Аляска, Грийнландад байна. Энэ чоно НТӨ X зуунд өнөөгийн Якутад байсан уу, өөр цагаан зүсийн чоныг өгүүлж байна уу гэдгийг мануус судалж амжаагүй байна. Сүүлийх нь болов уу.

Мал аж ахуйтан цюаньрун их улсын Шудунь их эзэн Чжоу их улсын (Чжоу дотроо олон улсаас бүрдэх тул их улс гэв) яагаад дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан цаа буг барив? Яагаад Му ван энэ бэлэгний утга учрыг билэрэв? Нэгэн том хүний мөрийг олж баярлан дээр нь гишгэхэд хээлтэй болсон эм нь Цзян Юань буюу Ци-гийн ижий. Энэ эмээс эхийн эрхт ёсоор Чжоу төрийг үүсгэгч Чжоу ураг үүсэлтэй гэж үздэг. Дунд орны нэрт судлаач Jian Bozan (1898-1968) Цзян Юань-ий “цзян” үсэг нь эртний “цян” үсэг. Энэ үсэг нь эртний ясан дээрх үсэг буюу хонь хүнийг хамтад нь (хоньчин) дүрсэлжээ. Чжоу ураг мал ахуйтан байжээ. “Чжоу төрийг үүсгэгч Чжоу ургын гарал үүсэл нь мал ахуйтан болно”. “Чжоу ураг нь өөрийн эхийг (гарлыг) цян ургын эм гэдэг учир тэд бүгд энэ ургаас салбарлажээ...” гэж Jian Bozan “Очерки истории Китая, т. I, стр. 25 номондоо бичжээ. Тэгэхээр Чжоу төрийн Му ван ямар утга учиртай бэлэг авснаа билэрхийн дээдээр билэржээ.

Буган хөшөө ба Цаа буга

Хамгийн сүүлийн буган хөшөөдийг НЭӨ VIII зуунд хамааруулна. Дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан бугын үйл НЭӨ X зуунд болжээ.

Хүрэл гарахаас өмнө мануусын дээдэс нойтон газар, модон анжисаар амуй тариалдаг байсан тухай бид өгүүлсим. Нойтон газар ус гэхээр хойд зүг болно. Цаа буга хойд зүгт оршино. Манай анхны гаршуулсан мал нь цаа болж байна. Цаа бугыг хэзээнээс гаршуулсан тухай судалгаа олдсонгүй. Зөвхөн таамаг байна. Неолитын үе гэнэ. Энэ нь зөв болов уу. Хүрэл гарсны дараа манай дээдэс өмнөшөө Өтүгэнд буюу хуурай, дулаан газар усанд тариалах болжээ. Энэ газар ус нь цаа буганд таарахгүй. Энэ газар ус нь цаанаас илүү өгөөжтэй үхэр, адуу, хонь, ямааны нутаг. Өтүгэнд хойд газраас ирэгчид цаа буганаасаа хагацаж шинэ ахуйд оршжээ.

Буган хөшөөнд цаа бугын зураг байна уу? Халиун бугын зураг байна уу? Буган хөшөөний бугын эврийг, халиун буга, цаа буганы эвэртэй харьцуулах зураач, цаатан болон мануусаас бүрдэх баг ажилж (ажиллаж) байна. Хөшөө болгон дахь буганы эвэр өөр өөрөөр дүрслэгджээ. Миний өнөөгийн үнэмшлээр буган хөшөөн дэх нь халиун буга.

Яагаад цаа бугыг дүрсэлсэнгүй. Яагаад цаа бугыг онгон болгосонгүй, халиун бугыг онгон болгов. Онгон гэдэг үг нь хоёр утгатай. Нэгд “онг”, “унг” гэдэг нь хөндий орон цайг хэлнэ. Энэ үг Диван Лугат толинд энэ утгаар байна. Хааны онгон гэвэл дотроо хөндий байгууламжийг хэлнэ. Хөндий байхгүй булсан бол булш. Хунгар гэдэг нь “хөндий байна” гэсэн утга. Хунгар цас гэдэг нь доороо хөндий гэсэн утга гэх мэт. Онгон гэдэг үгнээс онгод үгийг мануус бөөгийн үйл, уран бүтээлд хэрэглэнэ. Онг гэдэг үндэст+д (үйл үг үүсгэгч) залгахаар онг гарга буюу нүх гарга гэсэн утга агуулсан үйл үг бүтнэ. Энэ нь тэнгэр газар хоёрын хооронд “зам” буюу “онг” гаргахыг, шууд хэлэхэд ихэс, тэнгэр, газар усны сүнстэй орчин үеийхнээ холбох замыг хэлээд байгаа юм. Уран бүтээлчдийн онгод гэдэг нь мөн адил “зам нээх” гэсэн үтга. Орчин үеийн залуус interface буюу систем хоорондоо залгагдах гэхээр хурдан билэрэх байх. Диван Лугат, Судрын чуулганд онгонд цагаан шонхор, харцаг, тэхийг оруулж байна.

Сүлд гэдэг үгний утга манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээсэнд байна. Энэ нь сү (цэрэг)+ил (илгээх)+д (хугацаа заана) буюу өнөөгийхөөр “цэрэг илгээхэд” гэсэн утга. “Сүлд” нь зөвхөн цэрэг дайны үед хэргэлдэг туг дээрх зураг болно.

Яагаад халиун бугыг онгоноо болгов? Яагаад цаа бугыг онгоноо болгосонгүй?

Газар дахь ахуйн хэрэглээ хэзээ ч онгон, сүлд болох учиргүй. Адууг үеэс үед магтан дуулжу ирэв. Магтан дуулах, дээдлэх нэг хэрэг, сүлд онгон болгох өөр хэрэг. Халхууд адуугаа нядалж иднэ. Халхууд умс кита-нд дуртай. Адуу уралдуулж цэнгэнэ. Гүү сааж айраг ууна. Адуу манай хэрэглээ болохоос онгон хэзээ ч байсангүй. Адууг дээдэлдэг, тахилганд өргөдөг байсан болохоос адуу нь манай дээдсийн сүлд хэзээ ч байсангүй. Адууг Монгол улсын сүлд болгосон нь үндэсний ой санамж үгүй болсны тод илрэл. Үндэсний ой санамжгүй хүмүүжигдсэн сэхээтнүүдийн хүүд харьд их дээд сургууль дүүргэж, их хуралд сонгогдож, үндэсний ой санамж агуулах чухал асуудалд гэрийнхээ төлөвшлөөр хандасны учир энэ. Салтааныхаа голд оруулж ундаг малаа онгон, сүлдээ болгох учир манай өвөг дээдэст байхгүй. Буруу учир гарснаас болж сүлд, онгон гэдэг ухагдахуун маань өөрөө утга билэгдэлгүй болов.

Цаа буга адуутай ижил. Цаа буга бол мал. Мах, сүүг нь хэрэглэнэ. Унлага болгоно. Арьсыг нь мөн хэрэглэнэ. Харин халиун буга бол мал биш. Хойд ойгоос ирсэн манай дээдэс халиун бугаар урьдах ахуйгаа төсөөлдөг байжээ. Тэд халиун бугаа хараад мянга мянгаар бэлчих цаа бугаа төсөөлнө. Манай дээдэс халиун бугыг цаа бугныхаа дээдэс гэж онгоноо болгосон болов уу. Халиун бугаар онгоноо болгож буган хөшөөд бүтээн үлдээсний гол учир нь хойч үеийнхээ мануусд “бид хойноос ирсэн шүү, манай анхны мал буга байсан шүү” гэсэн захиасыг мөнхөлжээ.


Эртний түүх 23

Чжоу улсын түүх НЭӨ X-VII зуун

Мал аж ахуйтан цюаньрун улсын Шудунь их эзнээс дөрвөн цагаан буга, дөрвөн цагаан чоно авсан Чжоу улсын Му ван нь 50 жил оршоод (орсуугаад) өөд болжээ. Му ваны нэвтрүүлсэн байцаан шийтгэх, хэрэг шүүх тухай ийм зүйл түүхэнд тэмдэглэгджээ: Шүүгч нь хоёр талыг сонсож таван шинжийг нь тогтоох үүрэгтэй. Таван шинж нь нотлогдвол таван хүнд ялаас ногдуулно. Хэрэв таван хүнд ялны тодорхойлолт таарахгүй бол таван хөнгөн ялаас ногдуулна. Хэрэв таван хөнгөн ялны тодорхойлолт таарахгүй бол таван “арга хэмжээнээс” шүүгчид ногдуулна. Үүнд эрх мэдэл хэтрүүлсэн, төрөл садна оролцуулсан гэх мэт. Мөн эрийг агтлах, хөл, хамрыг нь огтлох бөгөөд мөнгөн торгууль гэх мэтийн ял ногдуулдаг байжээ.

Му ваны дараа Гүн ван, Гүн ваны дараа Цзянь нэртэй И ван орсуув. И ваны үед Чжоу улс ихээр сулрав. И ваны дараа Сяо ван, Сяо ваны дараа Се нэртэй И ван орсуув. И ваны дараа Ху нэртэй Ли ван орсуув.

Ли ван нь хүн чанар муу, харгис, ихэмсэг зантай, юмыг хэтрүүлж хэргэлдэг нэгэн нь байв. Ард олон түүний тухай муу хэлэх болов. Тэр ванаар орсуусан гучин дөрөв дэх жилдээ илүү хатуу, харгис бодлогыг ард олныхоо эсрэг явуулав. Ли ван өөрийх нь тухай муу өгүүлсэн болгоныг шийтгэж байжээ.

Нэгэн өдөр Ли ван Чжао гунд “Би бүх хов яригчдийн ам хэлийг зогсоов” гэв. Чжао гүн ингэж хариулжээ: “Та хов ярианы замыг хаав. Хүмүүсийн амыг таглах нь голын усыг боохоос бэрх. Голын усыг боон түгжихэд түгэжээс задарч олон хүмүүс хохирно. Ард олон гол устай ижил. Гол усыг хамаарч буй нэгэн нь голыг боохдоо илүүдэл усыг урсгах хоолойг заавал гаргадагтай ижил ард олоныг удирдаж буй нэгэн нь тэдэнд бухимдалаа илэрхийлэх боломжийг заавал гаргана. Ард олны амыг удаан хамхиж эс чадна”. Үүнийг Ли ван эс мөрдөсөн улмаас гурван жилийн дотор ард иргэд босож Ли ван Чжи рүү зугтжээ.

Ли ваны дараа түүний том хүү Сюань-ван орсуув.

Сюань ван газар тариалангийн ажлыг нэг сая му тариалаг дутуу хийжээ. Вэнь гүн үүнийг буруутгахад тэр үгэнд нь орсонгүй. НТӨ 789 онд мал аж ахуйтан Цян овгын рун нар Цяньмуд Сюань ваны цэргийн эвдэжээ.

Цэргээ алдсан Сюань ван өмнө газар дахь хүн амаа тоолжээ. Сюань ваны дараа хүү Гун шэн нь орсуув. Түүнийг Ю ван гэнэ. НТӨ 780 онд гурван голын нутагт газар хөдөлжээ. Бүгд Чжоу төр мөхөх нь гээн өгүүлнэ.

НТӨ 779 онд Ю ван Бао сы хэмээх эмд дуралжээ.

Баосы нь огт инээдгүй эм. Түүнийг инээлгэх гэж Ю ван олон удаа оролдоно, нэмэргүй. Нэг өдөр уулын орой дээр Ю ван харгуй (дайсныг ирж буйг холоос дохио өгдөг байгууламж) байгуулж, том хөөрөг (бөмбөр) байршуулжээ. Дайсан ирэхэд гал өрдөж, бөмбөр цохиход нөлөө бүхий ахлагч нар цэргүүдтэйгээ Ю ван дээр ирдэг байжээ. Нэг өдөр Баосы эм уг үйлийг хараад их инээжээ. Түүнээс хойш Ю ван Баосыг инээлгэх гэж энэ үйлийг давтуулдаг байв.

Нэг өдөр Цюань овгын Рун нар болон баруун бүдүүлгүүд Ю ван руу дайрахад дохио өгсөн боловч нөлөө бүхий ахлагч нар тоосонгүй. Ю ваныг Лишан уулын бэлд рун нар үгүй хийж, Баосы эмийг болон бусад баялгийг нь аван оджээ.

Пив ван орсуув. Тэр рун нараас имээж зүүншээ Лои нүүжээ. Энэ үед Чжоу ихээр сулрав. Ци, Чу, Цинь, Цзинь нарын орон нутгын удирдлага хүчирхэгжив. Энэ үеийг Дунд орны түүхэнд Хавар Намрын үе гэнэ.


Эртний түүх 24

НЭӨ VII-III зууны Чжоу улс ба НЭӨ V-III зууны Байлдаанд улсын түүх

Пин ваны дараа түүний ач хүү Хуань ван орсуув. НТӨ 697 онд Хуань ван өөд болж түүний хүү То орсууж Чжуан ван гээн өргөмжлөгдөв.

НТӨ 682 онд Чжуан ван өөд болж түүний хүү Ху ци орсууж Си ван хэмээгдэв. НТӨ 679 онд Ци улсын Хуань гүн анх удаа их ахлагч болжээ.

НТӨ 677 онд Си ван өөд болж түүний хүү Лан орсууж Хуй ван гээн өргөмжлөгджээ. Хуй ван өөрийн дээд түшмэдийн цэцэрлэгийг хурааж том хүрээлэн байгуулжээ. Үүнээс болж түшмэд үймэв. Хуй ван Чжэн улс руу зугтжээ. Үймэгчид Хуй ваны дүү Туя-г Си ванаар өргөмжилжээ. Чжэн болон Го улсын ахлагч нар цэрэг илгээж Туя-г алж, Хуй ваны орыг буцаав. Хуй ван НТӨ 667 Ци улсын Хуань гүн-д их ахлагч гээн цол соёрхжээ. Тэр НТӨ 652 онд өөд болж түүний хүү Чжэн орсууж Сян ван болов. Түүний дүү Шу дай мал аж ахуйтан Рун болон Ди-гийн тусламжтай Сян ваныг гудах (унагах) зорилготой байсны Сян ван мэджээ. Шу дай зугтаж Ци улсад орогнов. Ци улсын Хуань гун Чжо улс болон Цзинь улсыг Рун-тай найрамдуулах арга хэмжээ авжээ.

НТӨ 639 онд Чжэн улс Хуа улсыг довтлов. Сян ван мал аж ахуйтан Ди улсын хамтаар Чжэн улсыг мөхөөхийг төлөвлөв. НТӨ 637 онд Сян ван Мал аж ахуйтан Ди улсын цэргийг Чжэн улс руу хөдөлгөв. Тэр Ди улсын гүнжийг их гэргийгээ болгов. НТӨ 636 онд тэр Ди улсаас авсан их гэргийгээ дэс буулгахад Ди нар Чжоу улс руу дайржээ. Сян ван Чжэн улс руу зугтав. Түүний орыг Шу дай авав. НТӨ 636 онд Цзинь улсын Вэнь гүн Шу дай-г алж Сян ванд орыг нь буцаав. НТӨ 620 онд Сян ван өөд болж түүний хүү Жэнь чэнь орсууж Цин ван болов. НТӨ 613 онд Цин ван өөд болж түүний хүү Бань Куан ван нэрээр орсуужээ.

НТӨ 607 онд тэр өөд болж түүний дүү Юй орсууж Дин ван болов.

Тэр жил Чу улсын Чжуан ван лухуны рун-г дайрж Ло гол хүртэл хөөв. НТӨ 597 он Чу улсын Чжуан ван Чжэн-гийн хотыг буулгаж авав. НТӨ 591 онд Чу улсын ван Чжуан өөд болжээ.

НТӨ 586 онд Дин ван оочжээ. Түүний хүү И орсууж Цзянь ван болов.

НТӨ 572 онд Цзянь ван өөд болжээ. Түүний хүү Се синь орсууж Лин ван болов. НТӨ 545 онд Лин ван өөд болж түүний хүү Гуй Цзин ван болов. Цзин ваны ууган хүү нь эрт өөд болсон тул тэр хүү Чжао-г удмаа залгуулах санаатай байжээ. Цзин ван өөд болсны дараа түүний хүүдийн том Мэн-г орсуулгав. Цзин ваны хүү Чжао Мэнийг алж оронд орсуув. Цзинь улс Чжао руу дайрж Гая-г орсуулгав. Түүнийг бас Цзин ван гэнэ. НТӨ 504 онд Чжао-гийн талынхан дахин бослого гаргав. Цзин ван Цзинь улс руу дүрвэв. НТӨ 479 онд Чу улс Чэньг мөхөөв. Күнз өөд болов. НТӨ 478 онд Цзин ван өөд болов. Юань ван орсуув. НТӨ 469 онд Юань ван өөд болов. Түүний хүү Цзе орсуув. Түүнийг Дин ван хэмээнэ. Дин ван НТ 441 онд өөд болжээ. Түүний хүү Цюй цзи орсуув. Түүнийн Ай ван хэмээнэ. Гурван сарын дараа түүнийг дүү Шу нь алж ор булаав. Шу-г түүний дүү Вэй алж ор булаав. Түүнийг Као ван хэмээнэ. НТӨ 426 онд Као ван өөд болжээ. Түүний хүү У орсуув. Вэй лэ ван хэмээнэ. Вэй лэ ван Хань, Вэй, Чжао улсын ахлагч нарын цолыг чжухоу зэрэгт хүргэв. НТӨ 402 онд Вэн лэ ван өөд болж түүний хүү Цзяо орсуув. Түүнийг Ань ван хэмээнэ. НТӨ 373 онд Ань ван өөд болж түүний хүү Си нь Ле ван болж орсуув. НТӨ З69 онд Ле ван өөд болж түүний дүү Бянь нь Сянь ван болж орсуув. Сянь ван Ци улсын Сянь гүнд их ахлагч цол соёрхов.

НТӨ 360 онд Сянь ван Цинь улсын Сяо гүнд Вэнь ван, У ваны сүнсэнд зориулж тахилын мах илгээжээ. НТӨ 325 онд Цинь улсын Хуй ван өөрийгөө ванд өргөмжлөв. Түүнээс дараа бүх нөлөө бүхий улсын их ахлагч нар өөрсдийгөө ванд өргөмжлөв. НТӨ З21 онд Сянь ван өөд болжээ. Түүний хүү Дин Шэнь цзин ван орсуужээ. Түүний дараа түүний хүү Янь хэмээгч Нань ван орсуув. Энэ үед Чжоу нь Дорно Чжоу, Өрнө Чжоу гэж хуваагджээ. Нань ван нь балга нь Баруун Чжоу руу нүүлгэжээ. Өрнө Чжоу үүсэх гол нөхцөл нь Вэй лэ ван өөрийн дүү Хуань гүнд Хэнаны газрыг соёрхосноом эхлэлтэй. Хуань гүний орыг түүний хүү Гүн авснаар Дорно Чжоу анги удирдлагатай болжээ.

НТӨ 307 онд Цинь улс Хань улсын гол хот Иян руу дайрахад Чу улс Хань улсад туслав.

НТӨ 256 онд Өрнө Чжоу улсын Нань ван Цинь улсын ванд өөрийн гучин зургаан сууринг гучин мянган хүнтэй нь барьжээ. Нань ваныг өөд болсны дараа Өрнө Чжоу улсын хүн ам дорно зүгт Цинь улсыг дагажээ.

Сыма Цяни-ий бичсэн “Түүхэн тэмдэглэл” номны үндсэн бичвэр дөрвөөс ухагч та бүхэнд хүргэв. Чжоу их улсын сулрал НТӨ VII зуунаас эхэлжээ. Орон нутгын ахлагч нар аажим хүчирхэгжиж их ахлагч цолыг Чжоу их улсаас тэдэнд соёрхох болжээ. Хожим бие даасан улсууд үүсэж, тэд Чжоу улсаас бага хамааралтай орших болжээ. НТӨ 325 онд эдгээр улсуудын ахлагч нар нь өөрсдийгөө вангаар өргөмжилснөөр тэд Чжоу улстай ижил эрхтэй болжээ. Чжоу улсын түүхэнд хүчирхэг мал аж ахуйтан улсын нөлөө их байна. Тэд өөрсдийн гүнжийг Чжоу улсын ванд өгч, түүний их гэргий болгодог, их гэргийгээс нь доош дэс буулгахад цэрэг илгээж асуудлыг шийддэг, тариаланч улсуудын дундын зөрчлийг нь шийддэг тухай баримт гарсан. Чжоу улсыг үүсгэгч Цзюй-гийн хүү Гүн-лю нь мал аж ахуйтнан жун болон ди-гийн нутгаас ирсэн тухай баримтыг Сыма Цяни бичжээ. Өмнөд хунш Дунд орны түүхийг мануус заавал судлах ёстой. Судлах судлахдаа бусдаас илүү судалж дүгнэлт өгөх үүрэгтэй. Учир нь манай өвөг дээдсээс салбарласан мал аж ахуйтан угш Дунд орны өнөөгийн соёл иргэншлийн эхийг тавьжээ. Өнөөдөр Дунд орны төв аялганд манай олон үгс байна. Үүнийг өвөрмонгол судлаачид Дунд орноос өнөөгийн монголчуудад ирсэн гэх байр суурин дээр зогсоно. Ул судалгаагаар эсэргээр болж байна.

Эртний түүх дараагийн нийтлэлээр Цинь улсын түүхийг өгүүлнэ.


Эртний түүх 25

Хүн төрийнхөө баримтат түүхийг ухагч та бүхэнтэйгээ хамт судлахын урьд Дунд орны Цинь төрийн түүхийг заавал судлах шаардлагатай.

Цинь улсын дээдсийн үүсэл гарал.

Цинь улсын гарал үүсэл нь мал аж ахуйтан Рун улсын Сюй-сюан хэмээгчээс эхэлнэ. Сюй-сюан нь Лишань уулын эмтэй гэрэлжү Чжун цзюй хэмээх нэгэн хөвүүнийг төрүүлэв. Чжун цзюй-гийн буянаар Ин улсын баруун хил энх амгалан болжээ.

Сыма Цяни Лишань уулын эмийн дээдсийг “Чжуань сюй (Таван их эзний анхны Хуандийгийн ач Гао-ян) их эзний хойч болно. Чжуань сюй-гийн ач охин нь Нюй сю болно. Нэгэн өдөр Нюй сю нэхмэл хийж байхад харайцаа дээрээс нь өндөг унгаажээ. Түүнийг залгисан Нюй сю Дае фэ үрийг төрүүлжээ. Дае нь Юй-д гол ус болон газар боловсруулах ажилд тусалж байжээ”. Дунд оронд Таван их эзний үед эхийн эрхт ёс байсангүй. Их эзэд нь эр хүйсийх нь байжээ. Тэгэхээр Цинь улсын дээдсийн түүх нь мал аж ахуйтан Рун Сюй-сюани хойч болно.

Чжун цзю баруун Руны газар усанд орших бөгөөд Ин улсын хилийг хамгаална. Түүний хөвүүнийг Фэй лянь гэнэ. Фэй ляни үрийг (хөвүүнийг) Э лай гэнэ. Э лай морь сайн ундаг бөгөөд ер бусын хүчтэй нэг нь байжээ. Аав хүү хоёр Ин төрийн Чжоу синд үнэнч зүтгэжээ.

Ин төрийн Чжоу синг Чжоу улсын У ван эвдэхдээ Э ланг хамт алжээ. Тэр үе Фэй лянь умар зүгт чулуу олборлож байжээ. Ирээд явсан ажлаа хэнд тайлагнахаа мэдэхгүй байжээ. Түүнийг Их эзэн Инь-ээсээ урваагүйг нь үнэлж У ван түүний ургыг үлдээжээ.

Фэй лянд Цзи шэн нэртэй өөр нэг үр (хөвүүн) байжээ. Цзи шэний хөвүүнийг Мэн цзэн гэнэ. Чжоу улсын Чэн ванд тэрээр ихээр таалагдаж, тэр түүнд зүтгэх болжээ. Мэн цзэний хөвүүнийг Хэн фу, Хэн фу-гийн хөвүүнийг Цзао фу хэмээнэ.

Чжоу улсын Му ванд үнэнч зүтгэснийхэн төлөө Цзао фу-д Чжао чэн хотыг соёрхожээ. Үүнээс эхэлж тэр Чжао эрхэм нэртэн болжээ

Фэй ляны хөвүүн Цзи шэнээс хойш таван үе өнгөржээ. Цза фу-гийн угш Чжао-д очиж сууршив. Чжао Шуай нь Цзао фү-гийн хойч болно. Фэй ляны хүү Элай эрт үгүй болжээ. Элай нь Жу фан хэмээгч хөвүүнтэй байжээ. Түүний хөвүүн нь Пан гао, Пан гао-гийн хөвүүн нь Тай цзи, Тай цзи-гийн хөвүүн нь Да ло, Да ло-гийн хөвүүн ь Фэй цзы болно.

Фэй-цзы нь Цюаньцю-д сууж адуу малыг гаргууд сайн хариулна. Энэ тухай дуулсан Чжоу улсын Сяо ван түүнийг Цянь, Вэй голын дунд орших адуугаа адуулуулахыг түүнд даалгажээ. Вангийн адууны тоо толгой өсжээ. Энэ үед мал аж ахуйтан Рун улстай Чжоу улс энхийн байдалд байхыг нэн чухалд үздэг байжээ. Фэй-цзы-гийн хөвүүн нь Циньхоу (НТӨ857-848), түүний хөвүүн Гун-бо, Түүний хөвүүн нь Цинь чжун.

(НТӨ 827 онд) Орсуух Чжоу улсын Сюань ван Цинь чжуныг баруун Руныг цохиулхаар цэрэг захируулан илгээв. НТ 822 онд Цинь чжун Руны нутагт алагджээ. Түүний том хөвүүн Чжуан гүн Сюань ван долоон мянган цэрэгтэй баруун Рун руу илгээжээ. Тэр баруун Руныг эвджээ. Түүний алдар гавъяаг үнэлж түүнд Чжоу улсын Сюань ван баруун хилээр нутаг соёрхожээ. Түүнд баруун хязгаарыг хамааруулжээ. Түүний хүү том Ши фү 44 жил орсуусны дараа түүний дүү Сянгүн орсуув. 776 онд рун нар Цюаньцю-г бүсэлжээ. Шифү тэдэн рүү дайрсан боловч олзлогджээ. Жилийн дараа Ши фү-г рун нар буцаажээ.

НТӨ 771 онд Чжоу улсын Ю ван Баосы татвар эмийн хүүг ор залгамжлагчаар заралжээ. Мал аж ахуйтан Цюаньрун улс баруун рун Шэнь хоу-гийн хамтаар Чжоу улс руу дайран орж Лишан улын бэлд Ю ваныг алжээ.

Энэ үед циньгийн Сян гүн цэрэглэн Чжоу улсын төлөө байлджээ. Чжоу улс нь зүүн шээ Лои нүүхэд Сян гүн чжоу-гийн Пин ваныг хамгаалах үүргийг хариуцаж байжээ. Циньгийнхэн руны цэргийг хөөж чадсан тул Циншань уулнаас баруун шаа орших нутгыг Пин ван тэдэнд соёрхожээ.

Сян гүн нь хар дэлтэй гурван шарга унага, гурван шар (зүс) бяруу, гурван хониор Сичжи-д дээдэсдээ тахилга өргөжээ.

Сян гүн нь Цинь улсын ул суурийг бий болгосон нэгэн нь.

766 онд 12 жил орсуусныхаа дараа Сян гүн өөд болжээ. Түүнийг орыг түүний хөвүүн Вэнь гүн авжээ.

Орсуух арван гурав дахь жилдээ (НТӨ 753) Вэнь гүн битигчтэй болжээ. Ард олон нь бичиг үсэгт суралцаж эхлэв.

Орсуух хорь дахь жилдээ (НТӨ 746) анх удаа ялыг гурван үед нь тохохыг хуульчилжээ. НТӨ 716 онд Вэнь гүн өөд болж түүний хүү Нин гүн орсуужээ. Нин гүний дараа түүний хүү У гүн орсуув.

678 онд хорин жил улсаа удирдасны дараа У гүн өөд болжээ. Түүнийг Юн мужийн Пинъянд оршуулсан бөгөөд анх удаа 66 хүнийг хойлогложээ (Хойлоглох нь мал аж ахуйтны ёс болно). У гүний дүү Дэ гүн орсуужээ.

Дэ гүн хоёр жил орсуугаад 33 насандаа өөд болжээ. Түүний хүү Сюань гүн НТӨ 675 онд орсуужээ. НТӨ 664 онд Сюань гүн өөд болж түүний дүү Чэн гүн орсуужээ. Дөрвөн жилийн дараа түүний дүү Му гүн орсуув.


Эртний түүх 26

Цинь улсын Му гүн (НТӨ 659-621) Хавар Намрын үед (НТӨ 722-481)

Дунд орны түүхэнд Хавар Намрын үе нь Лу улсын (НТӨ 1042–249) бичигт тэмдэглэгджээ. Хавар Намрын үе нь Чжоу төр муудан хоёр хуваагдсан үе, мөн Чжоу төрийн хур улсуудын эрх мэдэл нэмэгдэж буй үе болно. “Түүхэн тэмдэглэл”-д энэ үеийг Сыма Цянь онцолж бичсэнгүй. Му гүн-ий үе нь Хавар Намрын үеийн хэсэг болно. Му гүний тухай Сыма Цянь дэлгэр өгүүлсэн тул, Цинь улс нь мал аж ахуйтан угшлых тул энэ удаа Му гэх гүн хэргэмтний тухай тогтож өгүүлнэ. Мал аж ахуйтны соёлыг сэргээхийн тулд уг хэсгийг тайлбарлан бичиж байна.

659 онд Жэнь хао нэрт Му гүн нь цэрэг хөдөлгөн маоцзинь-ийг ялав. 656 онд Му гүн нь Цзинь улсын ор залгах Шэнь-шэнийг эгчийг гэргийгээ болгожээ. Тэр жил Ци улсын Хуань гүн Чу улс ру товтолж Шаолин хүрэв.

655 онд Цзинь-гийн Сянь гүн Юй болон Го улсыг үлтиг болгож Юй улсын Байли Си түшмэлийг олзлов.

Олзны Байли Си нь Цинь улсын Му гүнд Цзинь улсаас барих гүнжид үйлчлэх зарц болжээ. Цинь улс руу гүнжийг хүргэх зуур тэр замаасаа оргов. Түүнийг оргож явах зуур Чу улсын хилд орших хүмүүс олзолжээ.

Му гүн Байли Си-гийн билгэ ухааныг сонссон тул хүн илгээн таван хонины нэхийгээр Байли Си-г солин авав.

Му гүны чөлөөлүүлэн авчируулсан Байли Си нь тэр үед дал гаруй настай байжээ. Түүнтэй Му гүн төрийн ажил зөвлөх гэхэд тэр ингэж өчжээ: “Ман мөхсөн улсын нэгэн нь тул хэрхэн таньд зөвлөх билээ!”

Му гүн ингэж хариулжээ: “Юй улсын ахлагч өөрийн улсаа алдсан нь таныг сонсоогүйд оршино. Үүнд таны буруу байхгүй”. Байли Си-тэй Му гүн гурав хоног сэтгэлээ ханатлаа хөөрөлджээ. Байли Си өөрийн анд билгэ Цзянь шу-г Му гүнд санал болгожээ. Му гүн бэлэг сэлт сайн базаж түүнд хүргүүлжээ. Удахгүй Цзянь шу Му гүн-ий шандафү цолтой дээд түшмэл болжээ.

Намар нь Му гүн Цзинь улсын цэрэгтэй Хэцюй-д тулалджээ. Цзинь улсын ор залгах Шэнь шэн нь Синьчэнд үхжээ.

651 онд Ци улсын Сянь гүн нь нөлөө бүхий улсын ахлагч нартай Куйцю-д уулзжээ. Сянь гүн тэр жил өөд болжээ. Түүний орыг хүү Ли цзи ор суув. Түүнийг Ли Кэ хэмээх цзинь улсын түшмэл алжээ. Сюнь Си Чжо цзы-г ор суулгахад Ли Кэ Сюнь Си болон Чжо цзы-г хоёуланг нь алжээ. И-у Цинь улсаас тусламж гуйжээ. И-у нь “хэрэв би ор суувал Шар мөрний баруунд орших балгадыг Цинь улсад өгнө” гэж амлав. Иу нь Ли Кэ түшмэлийг гисгээж, орсуужу зорилгондоо хүрсний дараа Цинь улсад өгсөн амлалтаасаа умартаж Пэй Чжэнээр зөвхөн талархлаа хүргүүлэхээр Цинь улс руу түүнийг илгээв. Энэ тухай сонссон Пэй Чжэн айн сандарч Цинь улсад ингэж өгүүлжээ: “Цзинь улсынхан Иу-г биш Чун эрыг ор суухыг хүсэж байна. Өнөө амлалтаа умартах Иу нь Люй шэнэ болон Ци Жуя-ийн зөвлөсний дагуу Ли Кэ-г гисгээв. Та Люй шэнэ болон Ци Жуя-ийг дуудвал Чун эрийг орсуулгаж болно”. Му гүн түүний хүсэлтээр Пэй Чжэнтэй хамт өөрийн илчийг явуулжээ. Люй шэнэ болон Ци Жуя нар Пэй Чжэний цаад санаа учрыг тааж Иу-д утгачилав (цаад санааг нь хэлэв). Пэй Чжэнийг алав. Үүнээс болж Цзинь Ци хоёр улсын дунд хагарал үүсжээ. Пэй Чжэний хөвүүн Пэй Бао Му гүнд зүтгэх болжээ.

638 онд Цзинь улсад ган болж тэд Цинь улсаас тариалах үр гуйжээ. Пэй Бао үр тариа битгий өг гээн Му гүнд зөвлөжээ. Харин Байли Си болон Цинь Гунсу нь Му гүнд ингэж утгачилжээ: “Иу таны өмнө гэмтэй болохоос Цзинь улсын ард таны өмнө гэмгүй бөгөөд хүнсний гажигдал болон илүүдэл нь солигдож байдаг цаг тул үр тариа өгөх нь зөв”. Му гүн үр тариа Цзинь улсад өгжээ.

646 онд Цинь улс өлсөглөнд нэрвэгдэж Цзинь улсаа үр тариа гуйжээ. Цзинь улсын эзэнд түүний түшмэд “үр тариа өгч болохгүй. Цинь сулрахаар Цинь рүү дайрцгаая” гэж зөвлөжээ. Тэр үгээр нь болов.

645 онд Му гүн цэрэг засаглаж есөн сард Хань улсын нутаг дээр Цзинь улсын Хуй гүнтэй (Иу) тулалджээ. Тэр тулаанд Му гүн шархдаж дайсундаа (дасандаа) бараг олзлогдох гэж байхад түүний хурдан хүлгийг Цишань уулын бэлд алж идсэн гурван зуун эрс ирж Му гүнийг аварчээ.

Ийм нэгэн үйл эрт болжээ. Му гүний хурдан агтыг Цишань уулын бэлд гурван зуун эр алж иджээ. Үүнийг сонссон Му гүн эдгээр гурван зуун аранд (эрчүүдэд): “Зөв ёсонд ганц адууны төлөө хүмүүсийг алдаггүй. Ийм их мах идсэн хүмүүс араас нь дарс хэрэглэхгүй бол биенд муу” гээн араас нь тэдэн дарс бариулжээ. Гурван зуун эрс ингэж Му ганы ачийг хариулжээ.

Тэр тулаанд Му гүн Цзинь улсын Хуй гүн болох Иу-г олзолжээ. Му гүн Иу-гаар тахилга өргөх гэтэл энэ тухай сонссон Чжоу улсын Тэнгэрийн хүү Му гүнээс түүнийг суллахыг хүсжээ. Мөн Му гүний авгай гашуудлын хувцас өмсөж, хөл нүцгэн явангаа ингэж өгүүлэрүн: “Миний төрсөн дүүг үгүй хийхгэж байхад би тус хүргэж чадахгүй байна”. Энэ бүхэн нь Му гүнд нөлөөлсөн учир тэр Иу-г буцаажээ. Иу Шар мөрнөөс барууншаа орших газар усаа Циньд өгөв. Иу өөрийн ор залгамжлагч хүү Юй-гээ Цинь улсад барьцаанд барив. Юу-г Му гүн өөрийн удмын охинтой гэрлүүлэв.

640 онд Цинь Лян болон Жуй улсыг мөхөөв. 637 онд Цзинь улсын Хуй гүн өөд болж түүний хүү Юй орсуув. Юй нь Цинь улсаас оргон нутагтаа очин орсуусан тул Цинь улс Чу улсад орших Иу-гийн хүү Чун эр-ийг өөртөө татжээ.

636 онд Цинь улсын эзэн Цзин улсын түшмэдэд Чун эрийг эзэн болгох санал илгээжээ. Тэд хүлээн авсан тул Чун эр Вэнь гүн нэрээр орсуужээ.

Вэнь гүн 628 онд өөд болжээ.

627 онд Цинь улс Чжоу улс руу цэрэг хөдөлгөжээ. Тэд Цинь улсыг нутгыг дайран Чжоу улсын нутаг руу орох гэж байхад Чжэн улсын худалдаачин Сянь Гао наймаалах арван хоёр бух тууж яваад циньгийн цэргүүдтэй тулжээ. Тэр Чжоу улс Цинь улсын цэрэг ирж дайтах гэж байгааг эрт мэдээд хамгаалтаа маш сайн базаж байгаа. Танай цэрэг хол замыг туулан зүдэргээтэй байгаа тул энэ арван хоёр бухыг Чжоу улсын эзэн надаар та бүхэнд хүргүүлж байна гэжээ. Энэ бүхнийг сонссон Цинь улсын гурван жанжин Чжоу улсыг гэнэт цохих төлөвлөгөө нурлаа гээд Цзинь улсын Хуа сууринг дээрэмджээ. Үүнийг цаг тухайд нь дуулсан Цзиньгийн шинэ эзэн Сян гүн Сяо уулын хавцалд буцаж буй Цинь улсын цэргийг отоонд оруулж бүгдийг нь хяджээ. Цинь-гийн цэргийг удирдаж байсан гурван жанжинг Сян гүн олзолжээ. Вэнь гүний бэлэвсэн авгай нь Цинь улсаас гаралтай тул Сян гүнд ингэж зөвлөв: “Му гүн эдгээр гурван жанжинг яс цуснаасаа үзэн ядаж буй. Эдгээр гурвыг цинь-гийн эзэнд буцаавал тэр эдгээр гурвыг өөрийн гараар амьдаар нь чанана”. Сян гүн тэр гурвыг тонилгожээ (буцаажээ). Му гүн өөрийн алдааг билэрэн гурван жанжинг баатар шиг хүлээн авжээ.

Му гүний билгэ ухааныг сонссон мал аж ахуйтан руны эзэн Юю-г Цинь улсыг судал гээн Цинь улс руу илгээжээ. Цинь улсын эзэн Му гүн өөрийн харш болон баялгаа үзүүлэх үед Юю ингэж өчив: “Хэрэв энэ бүхнийг сүнсээр (дээдсийн болон тэнгэр газар усны сүнсийг өгүүлж буй) хийлгэсэн бол та сүнсүүдийг их зүдрээжээ. Хэрэв энэ бүхний ард олноор хийлгэсэн бол та ард олон оо их зүдрээж буй!”.

Энэ үгэнд Му гүн их цожирдон ингэж асуужээ: “Дунд оронд (энэ үед Дунд орон гэж өгүүлж байжээ) шүлэг, эртний бичиг, зан заншил болон хөгжим, хууль болон зарлигаар удирддаг боловч үймээн самуун байнга гарна. Өнөө бүдүүлэг Рун энэ бүхэн байхгүй. Тэд яаж удирддаг вэ? Тэдэнд үймээн самуун байхгүй гэж үү?”

Юю инээнгээ ингэж хариулав: “Яг үүнд Дунд орны эмх замбараагүй байдал оршино. Билгэ Хуанди (анхны их эзэн) зан заншил, хөгжим, хууль болон зарилгыг хэрхэн сахихыг өөрийн биеээр үлгэрлэн үзүүлсэн тул хүмүүсийг удирдах шаардлага түүнд маш бага байсан. Харин түүний угш өдрөөс өдөрт их зантай болжу, бодол санаа нь бохирдожу ирэв. Дээдэс нь зөвхөн хууль зарлигаар доодсыгоо хатуу шийдгэнэ. Үүний үр дунд доодос зүдрэн дээдсийгээ зүхнэ. Ингээд дээдэс доодос хоёрын хооронд тэмцэл эхлэнэ. Нэг нэгний алан хядахаас гадна удам угсаагаар нь үгүй хийнэ. Эрх мэдлийг нэгэн нөгөөгөөсөө булааж авна. Рун болон И-д нөхцөл байдал өөр. Дээдэс нь доодостойгоо энгийн бөгөөд нөхөрсөг харьцана. Доодос нь дээдсдээ үнэнч зүтгэнэ. Улс орон оо өөрийн биеийг удирдаж буй адил удирдана. Энэ нь жинхэн билгэ ухаант удирдлага юм”.

Энэ бүхний эрэгцүүлэн бодох Му гүн ордондоо Нэйши Ляо-гоос ингэж асуув: “Хунш улсад билгэн хүн байх нь манай улсад аюултай. Одоо яах вэ?”. Нэйши Ляо ингэж өчив: “Рун улсын эзэн хол бөгөөд бөглүү нутагт оршино. Тэр Дунд орны хөгжмийг лавтай сонсож байгаагүй. Тийм учир дуучин эмсийг явуулж түүний цөсийг хөргөх хэрэгтэй. Юю-г энд аль болох удаан сатуулахаар руны түшмэд түүнийг хардах болно. Аажмаар Юю-г өөртөө татах хэрэгтэй. Дуучин эмсэд анхаарлаа хандуулах тэдний эзэн улсынхаа хэргийг яав ч гэсэн орхих учиртай”. Му гүн уг саналыг дэмжив.

Үүний дараа Юю-д ширдгэн дээр засаатай зоогоос өөрийн биеээр дайлангаа Му гүн түүнээс руны нутаг ус, цэрэг дайчдынх нь талаар олон зүйл сонирхон асуув.

Ляо арван зургаан дуучдыг рун руу илгээжээ. Үүнийг хүлээн авсан руны изэн ихээр баярлан тэднийг нэг жил тонилгосонгүй (буцаасангүй).

Жилийн дараа Му гүн Юю-г хариу тонилгожээ. Улсдаа ирж Юю өөрийн эзнийг Циньгийн бодлоос сэрэмжлүүлэхэд түүнийг эзэн нь хүлээн авсангүй. Му гүн рун руу ямар нэгэн шалтгаанаар хүмүүс олонтоо явуулжу байв. Рунд очсон түүний элч болгон Юю-г Цинь улсад илгээхийг хүссэн Му гүний хүсэлтийг Руны эзэнд дамжуулж байв. Юю-г Му гүн өөртөө ирүүлэн элсүүлжү чадав. Түүнээс хэрхэн рун руу довтолж болох талаар олон удаа асуусны үр дүнд хариуг олжээ.

623 онд Юю-гийн төлөвлөгөөний дагуу Цинь улс рун руу товтолж арван хоёр овгыг нь хурааж өөрсдийнхөө газар усыг мянган ли-гээр тэлжээ. Тэнгэрийн хүү Му гүнд баяр хүргэн хэнгэрэг, бүрхээрэн хөөрөг (бөмбөр) гардуулжээ.

621 онд Му гүн өөд болжээ. Түүний оршуулганд зуун долоон хүнийг хойлогложээ. Хойлоглосон хүмүүсийн дунд түүний үнэнч Янь-си, Чжун-хан и Чжэнь-ху нар оржээ. Уг оршуулгын дараа Му гүн нь Цинь улсын газар усыг тэлж том болгосон ч хамаг чухал хүмүүсээ өөртөйгөө хамт аван одсон тул түүний бодол санааг авч үлдсэн хүн үгүй, түүний үйлийг үргэлжүүлэх хүн үгүй болжээ гээн зуун эрхэм нэртнүүд уйтгарлана.

Дүгнэлт:

1. Хуанди буюу анхны мал аж ахуйтан эзнийг өөрийн биеэр зан заншил, хөгжим, хууль дүрмийг үүсгэж түүнийгээ хэрхэн өөрийн биеээр үлгэрлэснийг мал аж ахуйтан Юю НЭӨ VII зуунд өгүүлжээ. Тэр үед Хуанди-г мал аж ахуйтан гаралтай гэдгийг мал аж ахуйтан Рун улс мэдэж байжээ.

2. Дуучин эмсээр улсын эзнийг төрийх нь ажлаас сатааруулдаг нь цаг хугацаагаар шалгарсан шилдэг арга юм байна.

3. Билгэ зөвлөхүүдээ харьд алдаж үл болно.

4. Амьдаар нь тогоонд чанадаг уламжлал байжээ.

5. Мал аж ахуйтны дээдэс доодостойгоо энгийн бөгөөд нөхөрсөг харьцана. Доодос нь дээдсдээ үнэнч зүтгэнэ. Улс орон оо өөрийн биеийг удирдаж буй адил улсын эзэн удирдана. Үүнийг билгэ ухаанаар удирдах гэдэг юм байна.


Эртний түүх 19

Дэлхийн түүхийн эцэг хэмээх Геродот дэлхийн түүхэнд бичиж үлдээсэн Түүх хэмээх есөн номноос иж бүрдэх бүтээлийнхээ Молпомена нэртэй 4-р номны 70 хувьд нь мал ахуйтан скифүүдийн тухай бичжээ.

Дунд орны түүхийн эцэг хэмээх Сыма Цяни өөрийнхөө түүхийн дээд соёлыг мал аж ахуйтан үүсгэсэн тухай бичжээ.

Яагаад Геродот, Сыма Цяни хоёр мал ахуйтны соёлыг бичив? Яагаад манай Буган сүлдэт төрөөс улбаатай мал аж ахуйтан газар усаа өмнөшөө Шар мөрний өмнө, барууншаа Хар тэнгэсийн умард хэсэг хүртэл тэлэв. Энэ асуултын хариуг ухаарцгаая.

Хүрэл бий болсноор мянга мянган жил модон анжисаар Өтүгэнээс умаршаа нойтон газар амуу тарьж байсан хүмүүсээс хуурай газар ирж амуу тариалж мал адуулах болов. Өтүгэнд мал нь өөрөө тарга авч онд ордог болсноор малыг нойтон газар байсан шиг тэжээхээ больжээ. Малын тоо хурааж буй амуй будааны хэмжээнээс хамааралгүй болов. Анх удаа түүхэнд ураг, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэгч бэлчээрийн мал тарга аван сая саяаар тоологтох болов. Өтүгэнд ирсээр мал зун намартаа тарга тэвээргэ авдаг болов.

Нойтон газар мал тариалан хамт байна. Хуурай газар ирснээр мал аж ахуй нь бие даасан том салбар болов. Малаа даган нэг хэсэг нь буйр сэлгэнэ. Нөгөө хэсэг нь тариална. Газар тариалангаас мал аж ахуй салав.

Эдийн засаг нь асар их нэмэлт хуримтлал үйлдвэрлэх болсноор арилжааны бүтээгдхүүн үйлдвэрлэл бие даасан салбар болов. Сүх, дөрөө, гоёлын зүйлс, тариалах багаж, эсгий болон нарийн эсгийгээр хийсэн хувцас хунар гэх мэт зүйлийг урьд байгаагүй их хэмжээгээр үйлдвэрлэх болов.

Урьд байгаагүй асар их нэмэлт хуримтлал бий болсноор нойтон газар орших хамтрал хэвшилтэй хүмүүс нь хуурай газар ирж овог хэвшилд шилжив. Овог нь иргэд болон өмчийг эзэмших ястангаас иж бүрдэнэ. Овог гэдэг ухагдахуун зөвхөн мал аж ахуйд оршино.

Урьд байгаагүй том эдийн засагтай болсноор Өтүгэнд төр үүсэв. Хүмүүсийн харилцаа төрөөс зохицуулдаг хэв хэмжээнд оров. Хууль бий болов. Өвөг дээдсийнхээ сүнс, тэнгэр, газар усаа төр итэх болов. Асар уудам газар удирдах болсноор орон нутгын захиргаа үүсэв. Хил хязгаар тэлэв. Хүн, малаа жил болгон тоолох болов. Губчуур ноогдуулснаар мэрэгжлийн цэрэгтэй болов. Их хүмүүсийн оршуулга нь төрийн үйл болсноор хэрэгсүүр байгуулах болов. Гадаад дотоод худалдааг хийх болов.

Ази тивд дөрвөн мянган жилийн өмнө төр байгуулсан нь манай Буган сүлдэт өвөг дээдэс. Нил мөрний сав нь нойтон, мөн дулаахан учир тэнд манайнхаас түрүүлж бичиг үсэг, төр үүсжээ.

Манай буган хөшөөт төр нь НЭӨ XVIII-VIII зуун. Дэлхийн түүхийн эцэг хэмээх Геродот НЭӨ V зуунд, Азийн түүхийн эцэг хэмээх Сыма Цяни НЭӨ I зуунд оршжээ. Геродот Хар далай нь умард хүрсэн, мал аж ахуйтнаас хэсэглэн салбарласан мал аж ахуйтан Скифүүдийн тухай, мөн тариаланч Скифүүдийн тухай бичжээ. СИЭ Геродотын номыг боловсруулсны үр дүнд цэгцтэй мэдээлэл танд хүргэсэн болов уу. СИЭ тэдний Тэнгэр итэх зан үйл, аян дайнд өргөх тахилга, андгайлах зан үйл, цэрэг дайны зан үйл, оршуулгын зан үйл, гарал үүсэл, гол түүхэн хүмүүсийн нэрний тайлал, нэр нь скиф биш сколоти буюу соколти болох тухай, домог болон гол түүхэн үйлийн тухай өгүүлсэн билээ. СИЭ Геродотын бичсэн дээр гарах мал аж ахуйтны зан үйлийг бусад эх сурвалж дээр гарсан зан үйлтэй холбож дүн шинжилгээ хийсэн нь манай ухагч нарт хэрэг болсон болов уу. Мөн хамгийн сүүлийн нийтлэлээр Ахеменидинийн их эзэн Дарий I-ийн скифийн эсрэг хийсэн бүтэмжгүй аян дайны тухай СИЭ өгүүлсим.

Энэ бүгдээс дүгнэлт хийхэд НЭӨ V зуунд манай мал аж ахуйтан Буган сүлдэт өвөг дээдсээс минь аль эрт салаалсан, манай соёлыг тээж буй улс байжээ. Тэд манай өвөг дээдэс биш. Хэрэв тэд манай өвөг дээдэс юм бол бид тэнд орших ёстой. Манай соёл Хар тэнгисийн умард хэсэгт хүржээ гэдэг нь манай бахархал. Мөн дэлхийн түүхийн эцэг хэмээх Геродот манай соёлыг бичжээ гэдгээр бид бахархах үүрэгтэй.

Азийн түүхийн эзэг хэмээгдэх Сыма Цяни нь өөрийн Таван их эзний түүх, Шя, Шан төрийн түүхийг бичихдээ мал аж ахуйг агуулж буй ханз үсэг хэрэглэж, гол усыг номотхогсон хүмүүс нь мал аж ахуйгаас хэсэглэн салбарласан хүмүүс байжээ гэдгийг бичжээ. Энэ тухай өгүүлсэн болно. Шар эзэн нь манай Буган сүлдэт төрөөс салбарласан улсын түүх болохоос манай өвөг дээдсийн түүх биш. Хэрэв тэд манай өвөг дээдэс байсан бол бид тэр газар усанд орших ёстой. Тэд мал аж ахуйтны соёлыг хэрхэн тээж буйг, өвөг дээдсийнхээ сүнс, тэнгэр газар усныхаа сүнсэнд малаар тахилга өргөж буйг ухагч танд хүргэсэн билээ. Манай соёлыг тээгч нар тариалах аж ахуйн хамгийн том түүхэн үйл болох гол усыг номотхогсон гэдгээр бид бахархах ёстой. Энэ өдгөө Дунд оронд амьд 292 хэл оршино. Хэдэн хэл байна тэдэн тооны гарал үүслээс бүрдэх ард түмэн нь Дунд орных нь. Өнөөдөр мал аж ахуйтны соёлоос дээрх хоёр аугаа түүхч түүхээ бичиж буй гэдгийг үеэс үед билэртүгэй.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Advobia
2022-06-07 · 46.161.11.2
Gwvjtb https://newfasttadalafil.com/ - Cialis Qyixbu <a href=https://newfasttadalafil.com/>buy generic cialis online</a> While ABP is usually caused by urinary pathogens sexually transmissible infections such as chlamydia and gonorrhoea should be considered particularly in young men. Clomid Ovulation Pills For Sale Alberta https://newfasttadalafil.com/ - Cialis
Donaldliz
2022-07-20 · 46.138.244.247
Преимущество № 1 – безопасность онлайн-покупки. Преимущество № 2 – качество телевизоров и их ассортимент. Преимущество № 3 – низкие цены на ТВ. <a href=https://subscribe.ru/archive/home.interior.dacha/202108/20150938.html/>приобретайте плазменные телевизоры</a> по низким ценам. Магазин порадует вас качественной бытовой техникой. Поэтому одним из важных факторов для нас есть предложение максимально выгодной стоимости телевизора.
Gumnili
2022-11-24 · 37.139.53.10
<a href=http://bestcialis20mg.com/>buy cialis with paypal</a> 529 5 500 mg Caja x 30 tabs
Ingeffron
2023-11-05 · 37.139.53.17
<a href=https://cials.top>best place to buy cialis online</a> Reprod Biomed Online 19 888 98