Шивэй Кидантай угсаа өөр болно.
Ашигласан эх сурвалжууд:
Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан “Кидан төрийн түүх” История государства Киданей В.С.Таскины орос хөрвүүлэг, Юань гүрний бүлэг түүхчдийн 1343 онд бичсэн Ляо төрийн түүх (1636 онд манж хэлнээ хөрвүүлэгдсэн уг судрын тэргүүн дэвтэрийн профессор Г.Буянтогтохын монгол хөрвүүлэг), Монголын нууц товчоо, Хожуу Хан төрийн бичиг Ухуань, Сяньбигийн шастир.
Вэй улсын бичигт Шивэй Кидан хоёрыг хамаатуулж буй өгүүлбэр эс оржээ. Сүй улсын бичигт “Ши вэй, Киданий төрөл болно. Урагшаа байсныг нь Кидан, хойшоо байсныг Шивэй” гээн бичигджээ. Хуучин Тан төрийн бичигт “Ши вэй хэмээгч Киданы өөр удам ажээ” гээн бичигджээ.
Бөртөчоно тэнгис гэтлэн 590-612 оны хооронд Шивэйчүүд дээр очин Эргүнээд хоногложээ (суурьшижээ) гэсэн дүгнэлтэнд Монголын нууц товчоо хүргэж байна. Дахин хэлэхэд Монголын нууц товчоо нь монгол овогтоны түүхэн баримт болно. Кидан Сяньбигийн хойчис болох тухай түүхэн тодорхойлтыг “Кидан төрийн түүх” История государства Киданей В.С.Таскины орос хөрвүүлэгээс уншигч таньд Нийтлэл 51-ээр хүргэсэн болно. Сяньбигийн дээдэс Дунху буюу Дорно Ху нар болох тухай түүхэн тодорхойлолтыг Фань.Э. “Хожуу Хан төрийн бичиг, Ухуань, Сяньбигийн шастир”-аас уншигч таньд хүргэсэн болно. Тан төрийн үед Киданы зарим нь Тан төрийн хур, зарим нь Түрэг төрийн хур байжээ. Тан төрийн сүүлээр анги болж, аажмаар хүчирхэгжин 916 онд Абожи өөрийгөө хаанаар өргөмжлөн ор суув. Абожи хаан Тяньхуан ван (Тэнгэрийн ван) гээн өргөмлөгдөв. Цаг он тооллоо Шэнь цэ гээн улсаа Чидань (Кидан) гээн нэрийдэв. Абожи (Тай зу) Шивэй овогтоныг хураажээ. Шивэйчүүд хоёр зуун гуч орчим жил Киданы хур байв. Уг хугацаанд Шивэйчүүдэд Кидан соёл нэвтэржээ. Шивэйчүүд Киданжсан болохоос Киданчууд Шивэйжээгүй гэдгийг дахин анхааруулая. Өнөөгийн манай түүх судлаачид Киданчуудыг Монгол, Сяньбичуудыг Монгол, Ру ру-г Монгол гээн төөрөн, мөн төөрч байгаагаа энэ өдгөө огт ойлгохгүй байгааг та бүхэндээ сэхээрүүлье. Нирун овог гэж байна Нирун улс гэж түүхэнд огт байхгүй. Уг нэрийг Г.Сүхбаатар асан зохиосон. МУИС түүхийн танхимын эрхлэгч П.Дэлгэржаргал зохиомол Нирун нэрийг Монголын эртний түүх таван ботинд оруулжээ. П.Дэлгэржаргал энэ талаар албан хариугаа одоо хүртэл нийтлээгүй байна. Сэргэлэн Интернашионал Экспедишион манай түүхийг эх сурвалжгүй, будлиулан бичсэн болгонд эх сурвалжаар няцааж байх болно. Үүнээс хойш түүнээс цааш бэлдэц биш эх сурвалжийн үе болно. Хэн нэгэнд дураар өгүүлдэг доктор, төрийн соёрхолтын үе биш эх сурвалж судлалын үе болно.
Кидан ба Шивэй
Киданы газар ус урьд хэсгээрээ газар тариаланч хан үндэстэн, хойд хэсгээрэй Зүрчид, Шивэй, Баруун хэсгээрэй Си, Зүүн хойд хэсгээрэй Моха, Зүүн хэсгээрэй Бохайг нэгтгэсэн өөрийн найман овогтноос Абожи (Тай зу) хааны үеэр бүрдэж байв.
Тайзун хаан 926-947 он.
937 оны хавар, нэгдүгээр сард нар хиртэв. Энэ жил Киданууд цаг оноо Хуйтун болгож, төрийн нэрээ Да Ляо (Их Ляо) болгожээ. Засаг захиргааныхаа бүтцийг хан үндэстэнийхээр загварлаж, хан үндэстэнг төрийн албанд авах болов.
Тай зу-ны дараа ор суусан түүний хоёр дахь хүү Тай зун багын нэр нь Дэгуан ээждээ (Тай зу хааны хатун ээждээ) Бэлэвсэн Хатун хаан цол өгөв. Бэлэвсэн Хатун хаан хүүдээ өөрийн талын охинтой гэрлүүлж, тэр охинд Хатун хаан цол өгүүлэв.
Лео төр бурханы шашин авч зарим зан үйл нь шашинаа дагав: Өвчин нь хурц үеэдээ орход тэр [Бэлэвсэн Хатун хаан] Цзинь-хоу ингэж захижээ “Намайг үхсэний дараа мини сүнсийг Леогийн газарт орох оронгүй байлгахгүйн тулд миний ясыг шатааж үнсийг минь Фаньян дахь буддын хийдэд хүргээрэй”. Тэр сард Бэлэвсэн Хатун хаан өөд болжээ.
Нийтлэл 51-т “Хуучин Тан төрийн бичиг Бэй ди-ийн шастир”-т: “Заншил нь нас барагсдад онгон оршуулга үйлддэггүй, морин тэргээр их ууланд хүргэж модон дээр байрлуулна. Бас хувцаслах ёсгүй” гээн бичигдэж байсан бол Буддын шашин авсаар оршуулагын зан үйлийн утга учир өөрчлөгджээ.
Кидан төрийн хур Шивэй нар Буддын шашин аваагүй, Тэнгэрт итгэдэг байжээ.
Ху цяо Умард ичиг (олзонд) байхдаа хийсэн тэмдэглэлд “Кидан Уйгурыг цохьсоны дараа тэд нараас тарвасны үр авав. Дээвэр доор үхрийн аргал дээр ургуулдаг. ... чихэрлэг амттай байв”.
Мөн уг тэмдэглэлд “Вацзэцзын гурван талд нь Шивэй амьдардаг, тэднийг хуантоу (шартолгой) шивэй, шоу шивэй гэнэ. Тэдний газарт зэс, төмөр, мөнгө, алт их. Тэд маш сайн төмөрчид тул төмөр, зэсээр гэрийн хэрэглэлийг (тогоо, шанаг гэх мэт) маш сайн хийдэг. Мөн унгасаар (ноосоор) өнгөт даавуу хийдэг. Тэдний газар илүү хүйтэн. Морины шээс газар унахдаа мөс болон ойдог” гэдэг нь Судрын чуулганд “Тэд төмөр хайлуулж байсан хуучин төмрийн хүдэр олжээ. ... Тэд маш их төмөр олборлосноор тал нутаг руу гарц гаргав” гээн бичсэн нь уг эх сурвалжтай таарч байна.
Эргүнэ күнг үзсэн энд (Персид) амьдарч буй бүлэг монголчууд уг газар хэцүүгийн хувьд хэцүү ч тийм ч хэцүү биш, тэдний уул хайлуулах зорилго нь өөрсдийгөө алдаршуулах арга зам байсан гээн өгүүлжээ.
Кидан төрд эрдэмтэний зэрэг олгох шалгалт
Тай зу умард говьд дайн дажинтай байх үеэр эрдэмийн цол авах шалгалтын дүрэм байхгүй байжээ. Энхийн гэрээ хийн урт удаан хугацаанд энх цаг байхад түүнээс [Тай зу-наас] хэдэн үеийн дараа сум, муж болон төрийн удирдлагын хүрээнд жилдээ гурван удаа шалгалт авах болжээ. Сумын шалгалтанд тэнцсэнийг сянцзянь, мужийн шалгалтанд тэнцсэнийг фуцзе, төрийн удирдлагын хүрээнд шалгалт амжилттай өгсөнд цзиди цол хүртээж байв. Шалгалтанаас зугтаасан сюцаи-г илрүүлэн баг мужийн шалгалтанд оруулдаг байжээ. Шалгалтын сэдэв нь хоёр хуваагдана. Шүлэг, дуугаар [хүнд зориулан уран сэтгэлгээ гаргах зохиомж дуу болов уу] мөн сонгодог номуудаас зохион бичлэг хийлгэнэ шалгалт авдаг. Шалгалт давсанд нь төрийн түшээгийн ажил цол хэргэм өгдөг байжээ. Шэн-зун хуандийгийн үеэр утга зохиол хуулиар шалгалт авах болов. Утга зохиол нэгт, хууль хоёрт байжээ.
Кидан тоо
Нэг, жүр, хур, дөр, тау, доло, найм, ес нь Кидан тоо болно. Харин жау (зуу), мянга, түм, бум нь цэрэг, татварт хэрэглэдэг тоо учир мал ахуйтаны бүх төр хэргэлж байжээ. Шивэйчүүд, зүрчидтэй хамт Киданы доор хоёр зуун жил гаруй хур нь байхдаа Кидан тоо, зарим Кидан үгийг авчээ. Боол-киданаар муу хүн. Хүн хэлээр эрэгтэй боолыг кол, эмэгтэй боолыг көнг, шувуу-барих шувууны бүгдийн нэр. Хүн хэлээр жигүүртэнийг куш, күс болно. Хайдунчин (Киданаар саарал шонхор)-шонхор (Хүн хэлээр). Кидан тоог Хамаг монголчууд Хэрэйдэд авчиржээ. Энэ өдгөө мануус Кидан тоотой хүн хэлээр ярьж байна. Урьд нь дээрх тоог Сяньбичууд Хүннүд авчиран хэргэлж байжээ. Хүйс толгойн бичгээс үүнийг харж болно.
Хүйс толгойн брахм бичгийн тухай.
Уг бичгийн эхийг Сэргэлэн Интернашионал Экспедишион хараахан аваагүй байна. Уг бичгийг сэргээхийн тулд заавал эх бичигтэй ажиллах шаардлагатай. Харин үг шилжилт, бичиг шилжилтээр уг бичигтэй ажилласан хүний чадварыг дүгнэж болно. Уг бичгийг сэрээж буй Алексард Вовин хэлний мөн чанар, зүй тогтлоос хол байна. Тэр хүн уг бичгийг сэрээж эс чадна гээн эх сурвалж судлаач мань үүнийг баталж байна. Надад нэг зүйл ойлгогдохгүй байгаа нь Монголын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиол судлалын хүрээлэнгийн эрхлэгч Г.Билгүүдэйг уг бичиг дээр хамт ажиллая гэхээр би хэлний хүн биш зохиолын хүн гэх юм. Александр Вовинг уг бичгийг сэрээхийг хүлээсэн, өөрсдөө биш харийхнаар ажилаа хийлгүүдэг “боол” сэтгэлгээтэй докторууд ШУА Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэнгээр дүүрэн байна. Александ Вовин Пара монгол хэл гэж тодорхойлсон нь түүхэн эх сурважуудтай огт нийцэхгүй, буруу тодорхойлолт юм. Уг тодорхойлолтыг эргэцүүлэх чадваргүй Хэл зохиолын хүрээлэнгийн докторууд дагана шуурах юм. Уг бичигт гарч буй долоо гэх тоо нь монголтой хамаагүй, Киданы дээдэс Сянбичуудаас гаралтай тоо болно.
Тэгэхээр уг тоог Орхоны савд хоёронтой хэрэглэж байна. Тоо төрөө дагна. Шивэй Кидан хоёрын соёлын ялгаа их. Хөгжлийн түвшин зөрүүтэй.
Хятад ба Кидан
Энэ өдгөө монголчууд Дунд орны мянга мянган жилийн умард хөрш мөртлөө урд хөршөө Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Хятад хэл гээн буруу нэрэлж байна. Хятад гэдэг Кидани олон тоо Кидад гэсэн үг. Өгөөдэй хаан уйгур хадан бичгийг уншуулахаар Киданаас хүн авчируулсан болохоос Сүй төрөөс авчируулаагүй. Тэр үед Кидан нь (Алтан улс-Цинь) Их Монгол Улсын хур байжээ. Сүй төр тэр үед Их Монголын хур үл байжээ. Хамгийн сонирхолтой нь Зүрчид Киданаас анги болж Агуда өөрийгөө Цинь улсын хуандигаар өргөмжлөн Тянь фү гийн цаг тоололыг 1118 онд эхлүүлж, 1125 онд Кидан үгүй болчоод байхад Монголын нууц товчоонд, Жүвейни, Рашид нар өөрийн номондоо Кидан гээн бичжээ. Тэгэхээр Хятад гэдэг нь Кидад гэсэн үг. Дунд орон өөрсөдийгөө Дунд улс гэнэ, хан үндэстэн гэнэ, хэлээ хан хэл гэнэ. Энэ түүхэн буруу нэршлийг засах үүрэг ШУА Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Бэлгүүдэйгийн үүрэг гээн бодогдох юм. Ийм зүйл хийхгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр Хэл зохиолын хүрээлэн орших хэрэгцээ юунд байна?
Монгол
И Лүн Ли-гийн 1180 онд Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан “Кидан төрийн түүх” История государства Киданей В.С.Таскины орос хөрвүүлэгт Мэнгули буюу Монгол гэсэн үг Хөрш эзэмшил ба Кидан төрийн нутаг дэвсгэр гэх бүлэгт анх гарчээ. Харин хэдэн оны тодорхойлолт гэдгээ эс бичжээ.
“Кидан орны чанх умард Мэнгули эзэмшил байна. Уг эзэмшилд ард түмнийг удирдсан төр гэж үгүй. Хүн ард нь газар тариалан эрхэлдэггүй, ав ангаар адал хийдэг. Хүмүүс нэг газраа байнга амьдардаггүй, дөрвөн улиралаар өвс, усыг даган буйр сэлгэнэ. Хоол нь мах, айраг болно. Киданчуудтай байлдахгүй, адуу, тэмээ, хонь, үхрийн арьсаар наймалцана” гээн бичжээ. Уг бичигт Шивэйгээс өөр бүх хуучин улсууд дурдагдажээ. Тэгэхээр Монголи гэдэг нэр Монголын Нууц товчоонд анх 52-р хэсэгт нь ингэж бичигджээ: “qamuq mongoliqapulkahanmeten apa” буюу Хамаг монголи Кабул хаан мэдэн авпа. Тэгэхээр эхлээд Монгу Шивэй байснаа бусад Шивэй-гээ хураан Хамаг монголи болгожээ. Эхэлж Монгу гэдэг үгний утгыг тайлая.
Гол тэгины хадан бичигт 𐰋𐰭𐰏𐰇 “бнгү” буюу байнга гэсэн утгыг илэрхийлсэн үг байна. Уйгур бичгээр үзийн дуудлагын мингү бингү гэсэн хоёр үг эрт байжээ. Хожим мөнх, байнга гэсэн хоёр үүссэн байна.
Байнга гэдэг нь үнээс хойш дандаа гэсэн утга. Бингу Мингү хоёр нэг үг. “Б” “М” хоёр зармин. Болор-молор, говь-гом, бянга-мянга гэх мэт. Тэгэхээр угын дуудлагын монгу нь үзийн дуудлагын мингү буюу мөнх болох нь.
Харин Монгу Шивэйгийн Монгу нь нэгт хүний нэр (мал ахуйтаны нийгэм журмаар их хүний нэрээр нэрлэгдэнэ) хоёрт мөнх гэсэн утга болно. Монгу (овгийн нэр) + ли (үйл үг үүсгэгч) нийлээд ямар утгатай үйл үг болж байна вэ гэдэг асуултын хариуг Диван Лугатаас авч болно.
Түрэг гэдэг овогтны нэрэнд үйл үг бүтээгч “л” залгаад Түрэглэ гэсэн үг бүтээжээ. -“түрэгт тооцох, арабт тооцохгүй байх”. Тэгэхээр түрэглэ гэдэг нь түрэг болголоо гэсэн утга болж байна. Тэгвэл монголи гэдэг нь монгу [мингү] болголоо гэсэн утга болж байна. Монгу Шивэй бусад Шивэйчүүдээ хураан Хамаг монголи болгожээ. Хэрэв Монгу Шивэй гээд нэрийг үлдээвэл Их шивэй болон бусад Шивэй ясту хүмүүст ахлагч болох эрх нь нээлттэй үлдэнэ. Үүнийг хаахын тулд Шивэй гэдэг нэрийг үгүй болгох ёстой. Ийм үйл болов. МНТ 52-р хэсэнт “Хамаг монголи Кабул хаан мэдэн авпа” гэдгийг тухайн үеийн ойлголтоор Хамгийг (бүгдийг) монгу болгон Кабул хаан мэдэн авав гэсэн утга. Хадан бичиг Монголын нууц товчооны өгүүлбэрийн бүтэц адил.
Зүүн Хан улсын бичигт хүннүг 说文解字-xiōnɡ nú буюу сюн нү гээн тэмдэглэжээ. Зүүн Хан төрийн үед төр барьж байсан өндөр туушаалын түшмэд дараагийн төрдөө шахагдан урагш нүүжээ. Тэд тэр үеийн аялгаа авч үлдсэн учир заавал тэдний минан, кө чиа аялгаар уг ханзыг шалгах ёстой. Минан аялгаар 说文解字 hiong lo-хуйн ло, кө чиа аялгаар说文解字d hiung lu-хүйн лү болж байна. “Хүн лү” гэдэг нь бусдыг хүн болгоно гэсэн утга болж байна. Энд монгу + ли=монголи, түрэг+ли=түргэли, хүн+ли=хүнли гэдэг нь хэл зүй тогтолоорой таарч байна. Хүн хэл, хүн үндэстэн гээн мануус бичээд байгаа нь дээрх ханзнаас гаралтай юм.
Хэзээ Шивэй нар Монголи болов? Хүчтэй Кидан төрийн хур нэг овог нь бусад хур овгоо хураах боломжгүй. Зүрчид Киданаас анги болж Цинь улсыг 1118 онд байгуулжээ. 1115 онд Лео төрийн Тянь зо хуанди зурчин Агудаад ихээр ялагдсан. Энэ үймээнээр Монгу шивэйд бусад шивэйгээ хураах боломж нээгджээ. Ингээд Монголын Нууц Товчооноос Кабул хаан хамаг монгол болгосон үйл, Агудаагийн үйлтэй цаг хугацааны хувьд таарах эсэхийг тогтооё. 1162 онд Тэмүүжин төрхөд Есүхэй 25 настай байжээ гэвэл, 1137 онд гурав дахь хүү Есүхэг төрхөд Бартанбаатар 28 настай байжээ гэвэл 1109 онд Бартанбаатарыг төрхөд Кабул хаан 25 настай байжээ гэвэл 1115 онд Кабул хаан 31 настай байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Уг тооцоо нь баримжаа тооцоо гэдэгтэй уншигч та санал нийлэх байхаа. Тэгэхээр Кабул хаан 30 орчим насандаа Шивэй нарыг Хамаг монгол болгожээ.
Лео төрийн бичигт гарсан “Монгол гэр” алдаа.
“Нэгэн шөнө Тай зү хааны зүүдэнд цагаан тогруу түүний “монгол гэр”-ээс гарангуутаа буцаж оров” гээн бичигджээ. Яагаад монгол гэр гэж? Тухай үед монгол гэдэг нэр сураггүй байсан. Зөвхөн Монгу Шивэй гэж олон шивэй нарын нэг овог байжээ. Үүний хариуг олохын тулд Лео төрийн бичиг хэзээ хаана бичигдэв гэдгийг шалгацгаая. Юань гүрний бүлэг түүхчдийн 1343 онд бичсэн Ляо төрийн түүх нь1636 онд манж хэлнээ хөрвүүлэгджээ. Монгол Хубилай хааны байгуулсан Юань төрийн битигч нар эсгий гэрийг монгол гэр гээн тухайн үеийн, орон нутгийн хэллэгээр бичжээ. “Лео төрийн түүхээс” 160 жилийн өмнө бичигдсэн, И Лүн Ли-гийн 1180 онд Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан “Кидан төрийн түүх” номонд монгол гэр гэж ганц ч тэмдэглэгдсэнгүй эсгий гэр гэж гаржээ. Тэгэхээр монгол гэр биш эсгий гэр нь зөв болно.
Сяньбигийн хойчис монгол овогтон биш.
Хожуу Хан төрийн бичиг Ухуань, Сяньбигийн шастирт “Хэди-гийн Юн Юаны дунд үеэр (НТ 97 он орчим) их жанжин Ду шиан-аас баруу Шяо Вэй түшмэл Гэн Күэй-г томилж Хүннүг цохиулав. Хойд зүгт зугтан одов. Сяньби түүний газарт орж суув. Хүннүгийн үүдсэн угсаанууд арав илүү түмэн өрх байв. Бүгдээрээ өөрийгөө Сяньби хэмээцгээж, Сяньби түүнээс эхлэн аажим хүчирхэгжэв” гээн бичжээ. Арав илүү түмэн өрх гэдэг нь зуун мянга илүү өрх буюу дундажаар 700 000 хүн ам болно. Энэ нь хоёр жил дараалан царцааны нүүдэлд бэлчээргүй болж хүн амын дийлэнх нь үхэж, шил даран нүүсний дараа үлдсэн хүний тоо болно. Энэ өдгөө мануус Сяньбитэй Хүннүгээр холбогдоно. Хүннүгийн хойчис Уйгур, Уйгурын хойчис загалмайтан Уйгур болох Хэрэйд, Найман, Барук, Буриад (Барук, Буриадын тухайн үед бурхны шашинтай байсан болов уу, Бурхан халдун) гэх мэт. Монгол овогтон Сяньбитэй угсаа өөр.
Дүгнэлт:
Монгол овогтоны түүх дээдэс Монгу Шивэйгээс нь эхэлжээ. Бөртө чоно Тэмүүжингийн дээд 23-р үе Тэнгис гатлан НТ 590-612 оноор Шивэйчүүд дээр очжээ. Тэд анх Түрг төрийн хур, дараа нь Тан төрийн хур, дараа нь Кидан төрийн хур байж байгаад Кидан сулрах үеэр Хамаг монголи болжээ. Монгол овогтоны дээдсийн түүх харьцангүй хялбар бөгөөд энгийн. Монгол овогтоны түүх нь агуу Хүн үндэстэний түүхийн нэг л хэсэг. Хүн үндэстэний агуу түүхийн Монгол хэсгийг тасалж аваад, түүнийгээ бүтэн цогц түүх гээн бичсэн нь манай түүхийг утга учиргүй, он цагийн хэлхээгүй, муруй бөгөөд богино болгожээ. Харийхнаар түүхээ бичүүлсэн, өөрсөдөө түүхээ мэдэхгүй байсан, байгаа үе үеийн монгол түүх судлаачид Монгол овогтоны дээдэс Сянби, Ру-ру (Нирун – Г.Сүхбаатар асан, П.Дэлгэржаргалын будлиулсан нэр), Кидан гээн түүхээ уртасгах арга чармайлт авч байгаа нь духаараа танкны хуягийг нэвт цохино гэдэгтэй адил. Тэд гарцгүй газар гарц ухаж сууна. Ийм судлаачид уул ухаж гарц гаргаж чадах боловч дэлхийд түгсэн олон эх сурвалжуудыг устгаж, уг эх сурвалжуудаас эсрэг агуулгатай өөрсдийн мөрөөдлөө дэлхийн эх сурвалж болгож чадах уу? Энэ бол буруу ажил бүтэшгүй санаархал.
Зөвхөн Хэрэйд, Найман, Барук-Буриад, Ойрдуудаар мануус Хүннүтэйгээ шууд залгагдана. Монгол овогтоны түүхийг Хүн үндэстэний түүхээс салгаж, бие даасан цөм түүх болгох нь үндэсний аюулгүй байдалд хортой. Монгол овогтон XIII зуунаас өмнө хэзээ ч Өтүгэнд төр барьж байгаагүй, захын овогтоны нэг. Монгол овогтоны түүхийг төв түүх болгосноор мануус өөрийн Түрэг, Уйгур төрийг харийнх болгож энэ өдгөө өөрийн үндсэн газар ус үгүй Цыган түүхтэй болж байна. Цыган түүхтэй Монгол улсын газар ус руу харийх нь хошуурч байна. Ихэнхи өнөөгийн монголчууд Чингис хаанаар бахархаж байна. Үүнд буруу байхгүй. Тэгэхдээ Орхон, Туул, Хануй, Хүнүй, Сэлэнгийн сав тал өнөөгийн Монголчуудад чухал уу? Чингис хаан чухал уу? Уг газар ус Хүннүгийн зүрхэн нутаг. Уг газар ус нэг биш мянган Чингис хаан-аас ч хамаагүй үнэтэй. Уг газар усыг мануус үр хүүхэддээ маргаангүйгээр өвлүүлэх үүрэгтэй. Модун шаньюгийн үгээр “Газар ус төрийн үндэс”. Чингис хаанаараа бахархах нь зөв, Чингис хаанаас үнэтэй зүйл байдаг гэдгийг бүү март! Энэ бол өвөг дээдсээс үр хойчисдоо өвлүүл гээн үлдээсэн газар ус. Газар устай үндэстэн төртөй байна. Газар устай үндэстэн хаантай байжээ. Газар усгүй хаан гавал. Газар усныхаа түүхийг мэдэж байгаа нь үндэстэн элэг нэгтэй [улс нэгтэй], мэдэхгүй байгаа нь харьд хураагдахын өмнө оршиж буй бүлэг иргэд.
Дараагийн бүлэг дугаарт XIII зуун Хэрэйд Хамаг монгол овогтоны харилцааг тайлбарлана. XIII зууны түүхэн эх сурвалжуудыг мал ахуйтаны нийгэм байгууламжаар тайлбарлахаар түүхэнд байгаа муруй таньд харагдах болно.