Осман вирусний эсрэг тун 1.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үндэстний эх сурвалж судлалыг үүсгэн дэвжээгч СИЭ ТББ энэхүү тунг зориулмой /одооноос ирэх цаг/.
837 1

Сэдэв: Үсэг бичиг

Аливаа үндэстэн өөрийн газар усанд орших эртний үсгээр бичигдсэн дурсгалуудыг өөрсдийн хүчээр судлах үүрэгтэй. Урьд нь судалж байгаагүй, үл таних үсэгтэй бичээсийг сэрээхийн тулд тухайн бичсээсийг үлдээсэн хүмүүсийн үр хойчсийг нь олон тогтоож тэдний өгүүлбэр зүй, үг зүйгээр уг бичээсийг сэрээдэг жамтай.

732 онд Гол тигэнд зориулж босгогдсон хадан бичээсийг Данийн эрдэмтэн В.Л.Томсон (1842-1927) Дунд Азийн буюу хуучны Үсүнь дэх турк түмний аялгаар үг бичээсийн үсэг бүрийг сэрээж, өгүүлбэр зүйгээр нь өгүүлбэрийг нь сэрээх оролдлогыг хийжээ. XI зуунд Диван Лугат ат Турк номондоо Махмуд Үтүгэн аялгад орших дүрэм Үсүнь аялгад орших дүрэмтэй харьцуулж, ялгааг нь бичжээ. Диван Лугат ат Турк ном, Түрэг төрийн хадан бичээс судлах СИЭ ТББ VI-VIII зууны Түрэг төрийн хэлний аялга нь Үтүгэн аялганы дүрэмтэй нийцэхээс Үсүнь аялганы дүрэмтэй олон талаар үл таарахыг судалж тогтоов.

Хожим В.В.Радлов (1837-1918) В.Л. Томсоны ажлыг үргэлжлүүлжээ. В.Л.Томсон, В.В.Радлов нар уг бичээсийн дэргэд айсуух (орших), XIII зуунд Кидан тоо авсан дээдэстэй өнөөгийн халх түмнийг уг бичээс үйлдсэн хүмүүсийн хойчис гэж огт сэтгээгүй тул, Үсүнь буюу өнөөгийн Дунд Азийн турк түмний хэл уг бичээсийн хэлтэй хамгийн ойрхон гэж тооцон ул болгон судалжээ.

В.Л.Томсон, В.В.Радлов нар уг бичээсийг үйлдсэн хүмүүсийн үр хойчсийг олж чадаагүй, уг бичээсийг бүрэн тайлж чадаагүйн улмаас тэд “эртний түрэг хэл” гэх ухагдахуун бий болгов. “Эртний түрэг хэл” гэх ухагдаахуун нь уг хэлээр өнөө ярьдаг хүн байхгүй гэсэн ухагдахуун учир 1923 онд өөрсдийгөө Турк улс гэж нэрлэсэн Османы хойчисд машид таалагджээ. Тэд В.Л.Томсоны нэрэмжит гудам, Томсоны нэрэмжит үсэг бичиг, түүх соёлын шагнал бий болгов.

В.Л.Томсон, В.В.Радловын судалгааг монголчуудаас Л.Болд, Ц,Баттулга гэх нөхдүүд баясан дагав.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд СИЭ ТББ үүсэхээс урьд Хүн үсэг бичиг судлалын түвшин ямар байсныг дээд хэсэгт тайлбарлав.

2015 онд Хэл, түүх соёлоо дээдлэгч хэдэн нөхөд Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ байгуулсым. Бид анх удаа уг бичээсийг халх өгүүлбэрийн бүтэц, үгийн сангаар тайлан сэрээв.

Халх гэдэг нь Ц.Дамдинсүрэнгийн зөвлөлт сэтгэхүй, орос дүрэмээр гашилгасан орчин цагийн гэх тодотголтой хэл биш юм.

Ингээд МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тантай хамт Гол тигэн хадан бичээсийн эхний өгүүлбэрийг халх аялгаар сэрээцгээе! Танд хэлэхэд Истамбулын туркын иргэдэд энэ өгүүлбэрийн задаргааг зааваас тэд харь хэл шиг хүлээж авна. Дундад Ази буюу Үсүн дэхь өнөөгийн казах, үзбек гэх жирийн хүмүүс билэрэхгүй, Монголоос Казахстанд нүүж очсон хасаг иргэдээс боловсролтой нь бага зэрэг гадарлана. Харин Хүн үндэстэн өнөөгийн монголчуудад заахаар тэдний ой санамж нь сэрдэг. Үүнийг багш хүний хувьд танд хэлж байна.

Гол тигэн хадан бичээсийн эхний өгүүлбэр 11 үгнээс иж бүрджээ.

Хүн үсэг:

𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐱅‏𐰏‏⁚‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰓‏𐰀‏⁚‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐱁‏⁚‏𐱅‏𐰈‏𐰼‏𐰜‏⁚‏𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀‏⁚‏𐰴‏𐰍‏𐰣‏⁚‏𐰉‏𐰆‏𐰈‏𐰓‏𐰚‏𐰀‏⁚‏𐰆‏𐰞‏𐰺‏𐱃‏𐰢

Үсэг шилжилт:

Тэңритэг : тэңридэ : болмц : түрк : билгэ : қаһан : буүдгэ : улартм:

Үг шилжилт:

Тэнгри цаг тэнгридэ болмц Түрг Билгэ хаан бу өдгөө ул арцм.

Ингээд үг болгоныг тайлбарлая.

Үг зүй:

  1. Тэңри - нэр үг, тэнгри өнөө бичлэгээр тэнгэр.
  2. Тэг - нэр үг, үндэс, цэг үзээр, цаг угаар, Т Ц заримлана, тэг нь цаг, АД (Алтан Дэвтэрт) чаг гэж оржээ.
  3. Тэңридэ - орон зай тя; тэңри нэр үг, төв аялгаар тэнгэр; +дэ орон зай тийн ялгал. Хаана? Ямар орон зайд?
  4. Болмц - нөхцөлт агшинт явц; бол үйл үг, үндэс, нэг зүйлээс нөгөө зүйл болж хувирахыг, нэг шинжээс нөгөө шинж рүү хувирахыг заана; +мц нөхцөлт агшинт явц.
  5. Түрк - нэр үг, төрийн нэр, Түрк-Түрэг төр (552-742)
  6. Билгэ - нэр үг; бил үйл үг, мэд-мэдэх, ойлго-ойлгох, ДЛ (Диван Лугат толь) 3330 бил- мэдэх, ДЛ 2460 билка – ухаалаг, ; +гэ нэр үг үүсгэгч. Билгэ нь оюуны чадвар, өнөөгийн IQ гэх утга.
  7. Қаһан - нэр үг, төрийн тэргүүн тэргүүн, өнөө аялгаар хаан.
  8. Бу – холбон заах үг, энэ гэх заах үгтэй утгатай ижил боловч заах чиг нь өөр. “Энэ хугацаа” гэвэл “энэ” нь арын “хугацааг” заана. “Бу хугацаа” гэвэл “бу” нь уг “хугацааг” өөр үйл явдал, өөр хугацаатай холбож заана.
  9. Үдгэ - нэр үг, төв аялгаар өдгөө үзийн дуудлага, одгоо, одоо угын дуудлага, тухай үед үргэлжлэх хугацааг хэлнэ.
  10. Ул - нэр үг, ул суурийн ул; Төрийн “ул” гэх утгаар оржээ. Өнөө төрийн багана, суурь гэж өгүүлвээс хүмүүс ойлгоно. Тэр үед төрийн ул сайтай гэж өгүүлдэг байжээ.
  11. Артм - үйл үг, ар үйл үг, үндэс, байна гэх утга, ДЛ 937 ар-байх,; +тм хуучинаас одоо цаг, I бие, Т Ц заримлана, төв аялгаар арцм. Өнөө халхууд би тэгсим, би худалдаад авцым, Би өгсим гээн өгүүлнэ. Энэ нь хар яриа биш, Ц.Дамдинсүрэн орос дүрэм нэвтрүүлэхдээ гээжээ.

Уг өгүүлбэрийг иж бүрдүүлэх дээрх 11 үгнээс өнөөгийн судлаач биш монгол хүн “бу” гэх холбон заах үг, “ар” гэх үйл үгийг танихгүй тул Алтан Дэвтэр түүхэн эх сурвалжаас тайлбарлая.

Алтан Дэвтэр 18-р хэсэг

Тэмүжин ақа нар, тэү нэр морилачу эртэ бөэт Бурқан чүк қарпа. Алтан дэвтэрт 20 удаа орсон “бөэт” гэх үгийг дээрх өгүүлбэрт тайлбарлая.

Үг зүй:

Бөэт - хугацаа тодотгол, бө+эт ижгүр; бө холбон заах үг; +эт нь цаг хугацаа. “Бөэт буюу бө цаг хугацаа” гэдэг уг өгүүлбэрт орох эртэ гэх цаг хугацаатай эт гэх цаг хугацааг холбоно

Алтан дэвтэр 24-р хэсэг:

Идэкүй идээн үгэй арун ...

Алтан дэвтэрт 3 удаа орсон“арун” гэх үйл үгийг дээрх өгүүлбэрт тайлбарлая.

Үг зүй:

Арун - үйл үг, хугацаат явц; ар үйл үг, үндэс, байна гэх утга, ДЛ 937 ар - байх; +ун хугацаат явц.

Идэкүй идээн үгэй арун /байсун/ ...

Гол тигэн хадан бичээсийн эхний өгүүлбэрийг иж бүрдүүлэх 11 үгнээс 9 үгийг өнөөгийн монголчууд танина, харин 2 үгийг Алтан Дэвтэр түүхэн эх сурвалжаас бид тайлбарлав. Ингээд хамгийн чухал хэсэг өгүүлбэр зүй лүү орцгооё. Энэ өгүүлбэр зүйг зөвхөн Хүн үндэстэн өнөөгийн монголчууд шууд танина.

Өгүүлбэр зүй

“Тэнгри цаг тэнгридэ болмц Түрг Билгэ хаан бу өдгөө ул арцм” энэ өгүүлбэрт “болмц”, “арцм” гэх хоёр үйл үг уг өгүүлбэрийн бүтцийг илэрхийлнэ. Үүнийг В.И.Томсон, В.В.Радлов болон бусад нөхөд эс билэржээ.

Болмц (болмц-болмогц жийргэвч Г-тэй, Г-гүй өнөө хэрэглэнэ) нь агшинт явц тул дараагийн “арцм” гэх хуучинаас одоо цаг тээгч үйл уг агшинд болохоос гадна, уг агшны хэр үргэлжлэхийг заана.

Тэнгри цаг тэнгридэ болмц /болмогц/ энэ агшинд Түрг Билгэ хаан бу өдгөө ул арцм /хуучинаас одоо цаг/. “Бу өдгөө” дэх “бу” нь “Тэнгри цаг тэнгридэ болмц” энэхүү агшинт явцыг заан, уг явцтай өдгөө гэх хугацааг холбоно.

“Тэнгри цаг тэнгридэ” хэр удаан үргэлжлэв? Билгэ хааныг өөд болтол үргэлжилжээ. Үүний хариу нь “арцм” гэх хуучинаас одоо цагт оршино. 704 онд авга ах Мо жо хаан өөд болсны дараа Тэнгри цаг тэнгридэ ирж тэр Билгэ хаанд өргөмжлөгдөн, төрийн улаа батжуулан, 731 онд өөд болсон төрсөн дүү Гол тигэндээ зориулан 732 онд босгогдсон энэхүү хадан бичээст I биеэс буюу Билгэ хааны хэлсэн үгээр сийлэгджээ.

Уг өгүүлбэрийг Алтан Дэвтэрт орших Дорно Умарын аялгаар бичвээс “Тэнгри цаг тэнгридэ боласу /агшинт явц/ Түрг Билгэ хаан бөэт ул арму /хуучинаас одоо цаг/.

Өнөөгийн халх хүнд төв аялгат Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх өгүүлбэр зүй нь дорно умарын аялгат Алтан Дэвтэр дэх өгүүлбэр зүйгээс илүүтэй ойлгогдоно. Яагаад гэвэл хүн амын дийлэнх Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын савд орших Хүн үндэстний цөм болох хүмүүс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй юм байна.

Бид үг зүй, өгүүлбэр зүйгээ тайлбарлав. Одоо утга зүйгээ тайлбарлая.

Утга зүй

Тэнгэр цаг тэнгэрдээ болмц /болмогц/... Энэ хэсэгт “цаг” гэх үг энд орох нь зөв үү? Үүнийг батлахын тулд тухайн үеийн эх сурвалжуудыг сөхөцгөөе.

“Газрын байц тэнгэрийн цагийг ажиглаж, тариалж ургуулахыг бодно. Намар, өвлийн ан гөрөө хийж, дайны жагсаалд сургах хэрэгтэй” .

Хуучин Тан төрийн бичиг дэх Түрэгийн шастир дээд. Энд Билгэ хаан Билгэ Тонуйкук хоёрын яриа гарав.

“Тэнгэрийн цаг” гэх ухагдахуун Хүннүгийн шастир, Сяньби-гийн шастир, Умард төрийн түүх, Түрэг Тэлэ-гийн шастир, Хуучин Тан төрийн Түүх Түрэг дээд шастирт арвин гарна.

Тэгэхээр “Тэнгэр цаг” гэх ухагдахуун хөдлөшгүй.


МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд Үтүгэний Хүн хэлний өгүүлбэр зүйг үл мэдэх В.В.Радлов, С.Е.Малов, Л.Болд тан өгүүлбэр зүйг хэрхэн эвдэж, хэрхэн утга зүй, үг зүйн алдаа хийснийг үзүүлье.

В.В.Радлов: Ich, der himmelsgleiche, vom Himmel gewordene türkische Bilgä (weise) Chan, während dieser Zeit bin ich mächtig geworden, (denn der Himmel) hat meinen Ruhm ausgestreut !

Би, Тэнгэр шиг тэнгэрээс заяат туркийн Билгэ (ухаант) хаан, энэ цаг үеэд хүчирхэг болов би, (тэнгэрийн учир - тэнгэр таалан) нэр алдарыг минь түгээв. (В.Радлов)

В.В.Радлов үйл үгний явцыг тодорхойлж чадаагүйгээс хийсэн алдаа 1.

болмц ‏⁚‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐱁 гэх үйл үгэнд агшинт явцыг В.В.Радлов олж харсангүй. Зөвхөн халхууд үйл үгийн араас +мц, +мгц залгаж, агшинт явцыг үүсгэнэ. Үсүнь буюу Дундад Азид агшинт явц ингэж үүсэхгүй.

В.В.Радлов үйл үгний цагийг мэдэхгүйгээс хийсэн алдаа 2.

артым - арцым 𐰺‏𐱃‏𐰢 гэх хуучинаас одоо цаг турк хэлэнд байхгүй. Турк хэлэнд үйл үгийн араас +тим залгахад I биеийн хуучин цаг үүснэ, хуучинаас одоо цагийг илэрхийлэхгүй.

Үйл үгийнхээ явц, үйлийнхээ цагийг тогтоож чадаагүй тул, нэг үгээр өгүүлбэрийнхээ бүтцийг таниж чадаагүй нэгэн нь хэзээ ч уг өгүүлбэрийг зөв сэрээж эс чадна.

В.В.Радлов утга зүйг мэдэхгүйгээс хийсэн алдаа 3.

Би, Тэнгэр шиг тэнгэрээс заяат... гэж бичжээ. Утга зүйн алдаа нь тэнгэр шиг тэнгэр гэж байхгүй. Тэнгэр шиг тэнгэр байваас тэнгэр шиг биш тэнгэр байх ёстой. Ийм ухагдахуун байгаагүй, байхгүй.

Ийм бүдүүлэг алдааг зөвхөн загалмайтан шашинт судлаачид хийнэ.

Герман хэл, хүн хэл гарал үүсэл өөр, өгүүлбэр бүтэц зөрүүтэй тул нэг хэлнээс нөгөө хэл рүү хөрвүүлэхдээ утга зүйг зөв буулгах ёстой. В.В.Радлов үүнийг хийж эс чадав.

С.Е.Малов.

Небоподобный, неборожденный (собств. “на небе” или “из неба возникший”) тюркский каган я нынче сел (на царство).

Тэнгэр шиг, тэнгэрээс заяат (шууд утгаар “тэнгэр дээр” эсвэл “тэнгэрээс үссэн”) Түрэг хаан би өнөө хаан сууринд суув.

С.Е.Малов В.В.Радловын логик, гаргалгааг дагажээ. Харин В.В.Радловын гаргаагүй утга зүйн алдааг тэр гаргажээ. “Түрэг хаан би өнөө хаан сууринд суув” хаан хүн байж хаан сууринд сууна гэдэг нь утга зүйн алдаа. Хаан болоогүй нэгэн нь хаан сууринд сууж хаан болно. Эх сурвалжинд Түрэг Билгэ хаан уларцым буюу улаа батжуулсым гэж бичжээ.

Л.Болд.

Тэнгэр шиг тэнгэрт өршөөгдөн (түүний заяагаар) төрсөн түрэгийн Билгэ (орч: цэцэн) хаан (би) энэ цаг(ийг эзлэн) (хаан ширээн)-д суув.

МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд Л.Болдыг танилцуулая.

Л.Болд үндэснийнхээ эх сурвалжийг Турк улсад бэлэглэх заяатай төрсөн нэгэн болохоос үндэснийнхээ эх сурвалжийг судлах билгэ ухаан заяатай төрсөн нэгэн биш. В.В.Радлов, С.Е.Малов нарын судалгааг хуулсан Л.Болдыг яахан тэдэнтэй харьцуулах билээ. Тийм учир академич Л.Болдын өнөөгийн хэлний чадварт дүгнэлт хийе.

Үйл үгийнхээ цагийг мэдэхгүй нэгэн нь хэлээ мэдэхгүй нэгэн болно.

“Билгэ хаан энэ цагийг эзлэн хаан ширээнд суув”. Энэ өгүүлбэрийн өгүүлэхүүн нь “суув” /холбох хуучин цаг/. Тэгэхээр 732 онд Билгэ хаан хаан биш болсон байв гэх утга тээнэ. Монгол улсын академич нь хэлээ мэдэхгүй байна. Ц.Дамдинсүрэнгийн гашилгасан хэлний академич, ардын багш нар үйлийнхээ цагийг мэдэхгүй байна. В.В.Радловд гарсан бүх алдааг Л.Болд хуулжээ.

Дорно умарын аялгаас үйл үгнийнхээ явц, цагийг сэрээсэн СИЭ-ны судлаачид Алтан Дэвтэр түүхэн эх сурвалжаа судалж байх явцад уг номыг бичиж байх үед Чингис хаан, Боорч хоёр амьд сэрүүн байсныг тогтоов. Үндсэн сэдвээс хазаахгүйн тулд үүгээр зогсооё.

Хүн хэлний үйлийн явц, үйлийн цаг ямар чухал болохыг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэрсэн байх аа.

Гол тигэн хадан бичээсний эхний өгүүлбэрээс дараах дүгнэлтийг СИЭ хүргэж байна.

В.Л.Томсон, В.В.Радлов нар үнэхээр дэлхийн хэмжээний чадалтай судлаачид гэдгийг СИЭ ТББ хүлээн зөвшөөрнө. В.Л.Томсон, В.В.Радлов нараас хойш үеийн судлаачид тэд нэрийг дагасан болохоос тэдний ажлыг давсан судалгаа эс хийв. В.Л.Томсон, В.В.Радлов нарын судалгаа морьдохын хазгай болжээ. Учир нь тэд уг бичээсийг үлдээсэн хүмүүсийн хойчсийг олоогүйд оршино. Үүнээс болж тэд уг бичээсийн өгүүлбэр зүйг тогтоож эс чаджээ. Өгүүлбэр зүйг мэдэхгүй тохиолдолд уг өгүүлбэрийг иж бүрдүүлэх 11 үгсээр олон хувилбар, олон утга илэрхийлэх таавар өгүүлбэр зохионо. Өнөө байдал яг ийм байна. В.Л.Томсон, В.В.Радлов үүнийгээ мэдэхийн дээдээр мэдэж байснаас гадна тухайн үеийн бүх судлаачид тэдний судалгааны дутууг мөн мэдэж байжээ.

Үүний нэг тод жишээ нь В.В. Бартольд алдарт 12 лекциндээ: “Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдаагүй, зарим хэсгийн тайлал маргаантай хэвээрээ байна. Одоогийн байгаа орчуулга нь уг хэлний үндэс мэдлэг дээр суурилаагүй болбоос аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ!

СИЭ ТББ Гол тигэн хадан бичээс дэх бүх өгүүлбэрт өгүүлбэр зүй, үг зүй, утга зүйн задаргааг ингэж хийж байгаа. Мөн бид Алтан Дэвтэр түүхэн эх сурвалжийнхаа өгүүлбэр бүрийг сэрээхдээ шинжлэх ухааны ийм аргачлалыг хэрэглэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд дуулгахад СИЭ ТББ Түрэг, Уйгур төрийнхөө хүн үсэгт хадан бичээсийнхээ өгүүлбэр зүй, үг зүй, утга зүйг зөвөөр сэрээв. СИЭ ТББ-ын судалгаа түрүү зууны В.Л.Томсон, В.В.Радлов нарын судалгаанаас давсан тухай хожим өгүүлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд хүргэж бүй энэ удаагын Осман вирусний эсрэг тун нь манай Түрэг төр, Уйгур төрийн хүн үсэгт хадан бичээс Османы хойчис 1923 онд төрийнхөө нэрийг Турк гэж нэрэлсэн Истамбулын туркуудтай огт хамаагүй гэдгийг батлаж байна.

Турк төрийн хадан бичээсийг үлдээсэн хүмүүсийн хойчис өнөөгийн халх түмэн гэдгийг мөн энэ удаагын тунгаар СИЭ батлан танд хүргэж байна.

Монгол улсад үндэстний эх сурвалж үүсэн дэвжиж байна.

Дараагийн Осман вирусний эсрэг тунгаар Туул голын савд орших Тонуйкук хадан бичээсний эхний өгүүлбэрийг танд сонордуулая.

Таныг хүндэтгэсэн СИЭ ТББ-ын тэргүүн Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Theoria
2022-11-15 · 37.139.53.40
The maximum score is 14 for each subscale <a href=http://bestcialis20mg.com/>buy cialis online using paypal</a>