Диван Лугат монголчуудын толь бичиг
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №31
984 0
Харийн орны дарга Монголд ирээд монголчуудын газар ус манай өвөг дээдсийн газар ус гэхэд монголчууд “өө тиймээ” гэх юм. Монголчуудад газар ус хэрэггүй, тэнгэрийн үндэстэн үү ? Үр хойчисдоо газар усаа өвлүүлдэггүй агаар өвлүүлдэг үндэстэн үү ?
С.Сэргэлэн

Сэргэлэн Интернашионал Экспидишн Махмуд али Кашгарийн онд 1077 гаргасан Диван Лугатыг өдгөө монголчуудын хамгийн үнэ цэнэтэй хамгийн бүтэн толь бичиг болох тухай цуврал нийтлэлдээ тогтмол тунхаглан ирэв. Үүнийг зарим Дамдинсүрэн өөрсдөө судлаагүй, судлах чадваргүйн улмаас араб бичигт юу монгол хэл байх вэ, яаж арабаар бичсэн түрг толинд монгол үг байх вэ гээлдэж байна. Монгол хэлийг эвдсээр буй Дамдинсүрэнтэд энэхүү нийтлэлийг зориулж байна. Диван Лугат өнөөгийн монголчуудын хувьд толь бичиг болохоос гадна түргүүд ирануудтай ураглан тариалан ахуйтан болж байх үед газар тариалантай холбоотой шинэ үгс, шинэ ухагдахуун хэрхэн үүсэж буйг уншигч танд анзааруулна. Монгол хэлнийхээ мөн чанар зүй тогтолыг сэргээсэн, хэлний дамдинсүрэн вирүсэнд автаагүй мануус эх хэлнийхээ “сорс кодыг” Хүннү-монгол хадны бичиг, Диван Лугат, Монголын нууц товчоотой ажилснаар бүрэн гаргаж авав. Энэ удаа уншигч танд үгсийн тайлбарыг хэлний мэдлэг дээрээ тулан системтэйгээр хүргэж буй. Махмуд али Кашгарийн Диван Лугатаас:

Хэсэг 1. Тайлбар шаардахгүй үгс.

”харш” хааны ордон. ”харш” сөрөг. “харш” хаадын мудалцаан. ПА (персжсэн арабжсэн) түргээр: sarayı турк, сарай хасаг, ҳашаматли узбек.

“тамга”-хааны дардас. ПА түргээр: baskı турк, баспасөз хасаг, асар узбек.

“торго”. ПА түргээр: ipek турк, ипак узбек, жібек хасаг.

“төрхөн” овог цуглардаг газар буюу эцэг эхийн гэр. Я.Цэвэлийн толинд “төрхөм” гэж оржээ. ПА түрг хэлээр таарах үгс олдсонгүй.

“тушагу” буюу тушах “агт тушах болжээ”. ПА түрг хэлээ таарах үгс олдсонгүй.

каризан буюу харьсан, доройтсон настан. ПА түргээр: eski турк, кәрі хасаг, эски узбек. Хасаг хэлний “хари” гэдэг үг өнөөгийн монгол болон Диван Лугаттай таарч байна.

“сабкил”- нүүрэн дээрх толб сэвх. Махмуд али Кашгари өөрөө түрг хүн биш учир зарим нэр үгийг үйл үгтэй солих талтай. Сэвх нэр үг сэвхил үйл үг. Сэвхил үзүүрийн сабхил угийн дуудлага болно. ПА Түрг хэлээр: çil турк, сепкіл хасаг, сепкил узбек. Узбек казак хэлэнд сэвхи гэдэг үг өнөөгийн монгол хэл болон Диван Лугаттай таарч байна.

хөрш. Угсууд “ш” “н” хоёрыг солин “кунши” гэж хэрэглэн. Я.Цэвэлийн толиор хунш 1. Нөхрийн ханилгааны чанар, чансаа. Хуншгүй-хунш муутай, хуншгүй зан гэх мэт. Судлаач надад ажиглагддаг нэгэн зүйл бол өнөөгийн монголчууд үгний гарал үүсэл утгыг гээсэн ч уг үгийг хаана хэрэглэхээ автоматаар мэдээд байдаг. Үгээ мэдэхгүй хэрэглэх нөцлөө мэдэхийг хэлж байна. Хунш гэдэг үгний утгыг Диван Лугатаас он то мянгаар ахисны дараа монголчууд сэрээв. Тэгвэл хөрш гэдэг үг юу гэсэн үг вэ гэдгийг задлая. Хөрш бол изгүр буюу ки+өрш буюу хоёр+өршөө буюу хоёул орших гэсэн утга. Угийн дуудлага нь хорш буюу хорших. Тэгэхээр хоёр гэрийг хөрш гээн дуудна. Олон гэрийг хунш гэж дуудна. Хуншгүй гэдэг нь хөршийн сэтгэлгээгүй гэсэн утга. ПА түрг хэлээр: komşular турк, көрші, қоңсы хасаг, қўшни узбек. Турк хэлэнд уг үг нилээн эвдэрсэн байна, хасаг хэл монгол хэлэнд ижил бөгөөд Диван Лугатын үгс дуудлагатай ижил байна. Узбек дуудлаганд “ш” “н” солигдсон байна.

хараагүй буюу хараа үгүй. ПА түргээр: kör турк, кўр ожиз узбек, соқыр хасаг. Хасаг хэлээр сохор гэж монголтой адил хэлсэн байна. Харах гэдгийн үндэс хар болно. Мөн монголчууд “хор” гэдэг үгээр харахыг өгүүлнэ. Нүдний хор арилав, хорчин гэх мэт. ПА түргүүд “хор” гэж өгүүлнэ. Мянган жилийн өмнө өдгөөтэй адил хар хор хамт хэрэглэгдэж байжээ.

харгу минареттэй (уг үгийг доор тайлбарлав) адил өндөр байгууламж. Дайсан ирэхээр гал асааж бүгдийг бэлэн байдалд оруулдаг. Харгу гэдэг нь харах буюу хар гэсэн үндэстэй болно.

билгэ-оюунлаг. билгэ-эрдэмтэн. ухаалаг. Диван Лугатыг араб хэлнээс орос хэлрүү буулгахдаа дуудлагын зөрүү байгааг, зөв дуудлагыг гаргаж чадахгүй байгааг уг номыг орос хэлрүү хөрвүүлсэн баг өгүүлсэн болно.

Өдгөө монголчууд тийм билүү ийм билүү гэж асуудаг нь тэрнийг мэдэх үү үүнийг мэдэхүү гэсэн үг болно. Билирнэ гэдэг изгүр бил+ор+н буюу “мэдэж байна” гэсэн үргэлжлэх хугацаа цаасан үйл үг болно.

билаку буюу билүү. Жийргэвч “к” авхаар билаку билү’ү болно. Сэргээ сэрээ хоёртой адил. ПА түргээр: kalemtıraş, bilemek турк, ќайроќтош, ќайроќ узбек, білеме хасаг. Диван Лугатын цэвэр эх дуудлага нь өнөөгийн монголчуудынх байна.

идол буюу дүрс хийц. Энэ үг анх 1077 оны толь бичигт гарсан тул уншигч танд сонирхуулж буй.

табцан. Ширээ хэлбэртэй гурван хөлтэй эд бөгөөд түүн дээр зогсон усам үзэм хураана. Манайхаар тавцан болно.

тавси буюу тавиц буюу ширээ.

тирки буюу ширээ. Уг үгийг танихын тулд монгол хэлний зүй тогтлыг мэдэх хэрэгтэй. “Т” “Ш” зармин. Жийргэвч “К” авах. Тирки-шири’и буюу ширээ болно. Адил ижил нэг үг гэдэгтэй ижил. Дээр тавиц тирки гэдэг нь ширээний төрлүүд болов уу. ПА түрг хэлээр: masası, sofra турк, пастак, хонтахта узбек, тамақ үстелге қойылды хасаг. Диван Лугаттай турк, узбек, хасак хэл уг үгийг гээн перс араб үгсээр орлуулжээ. Зөвхөн монгол хэлтэй таарч байна.

такагу буюу тахиа. ПА түргээр: horoz, tavuk турк, хўроз, товуқ узбек, әтеш; қораз тауық хасаг. Такагу үгний сүүлийн г жийргэвч буюу үүнийг авч болно. Хадны бичигт такагу жил гэж бичигджээ. Уйгуржин бичгээр мөн адил. Диван Лугатаар уг үгийг зөвхөн монголчууд өдгөө хүртэл зөв дуудаж байна. ПА түрг хэлтэнгүүд перс араб үгээр сольжээ.

битик-ном. захидал. бичгэс хүмүүсийн хооронд хийгддэг хэлцэл. Т Ж заримдаг тухай өгүүлсэн болно. XIII зуунд бичээчийг монголчууд битигч гэдэг байжээ (Киракос Гандзакеци История Армении). Өдгөө битгий гэдэг үг нь хориг агуулсан төрийн хэллэг бөгөөд халхууд битиг үгүй буюу битгий, баруун монголууд бичиг үгүй буюу бичгий гэнэ. Зөв бичлэг нь битгүй, бичгүй болно. ПА түрг хэлээр: kitap, mektup, sözleşme турк, китоб, мактуб, шартнома узбек, кітап, хат, шарт хасаг. Хадны бичигт бижээс (битш), битик гэж оржээ. Диван Лугаат болон хадны бичээсээс ПА түрг хэл маш холдсон болно. Ийм олон жишээ байгаа тул энэ удаа тайлбар шаардлаггүй үгсийг үүгээр өндөрлөе.

Хэсэг 2. Тариалан ахуйд буюу Персид бий болсон үгс.

Монголчуудын (их айл нутгийн түргүүдийн) мэдэхгүй үгс. Мал ахуйтан усуни (баруун) түргүүд эрчимтэй хөгжиж буй тариалан ахуйн нутагт очин эзэн суун, тариалан ахуйчидтай ураглах үеэр гарсан үгс. Хамгийн сонирхолтой нь зарим мал ахуйн үгсийг тариалан ахуйд хэргэлжээ. Орон нутгийн персүүдээс үгийн зээлэн өөрийн системд оруулжээ. талка-эсэглэн усан үзэм. тарга-эсэглэн усан үзэм. Манай тараг-тай адил дуудлагатай.

бакни-амуй, тар, хөх тарианы ундаа.

лимкан-шар чавга.

банзи-ургац авсны дараа модон дээрээ үлдэж буй усан үзэм. Канжак толиор.

сикман-усан үзэмний улирал, намар цаг.

жукмин-усан ууран дээр вааранд саванд печень хэлбэрээ болгосон талх. Энэ нь хамгийн амттай талх.

талкан. Арвай эсвэл буйдагаар хийсэн каш.

бутука-баклажан.

савдиж-мөчрөөр хийсэн сав. Үүгээр жимс зөөнө.

сангаж-чихэрлэг алимны төрөл.

Дүгнэлт: Диван Лугатад түргүүд тариалан ахуй эрхэлж эхэлснээр бий болсон үгс олон байна. Уг үгсийн утгыг судлахаар хаана тэд суурьшсан, хэдий удаан суурьшсан, хэр гүнзгий тариалах ахуйд орсон, ямар шашинтай болсон, амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн тухай дүгнэлт хийх боломж өнөөгийн монголчууд бидэнд гарч ирэв.

Өдгөө тариалах ахуйн шинжлэх ухаан өндөр түвшинд хүрснээр Үсүни газар усны умард газар ус болох өнөөгийн Казахстан улс их хэмжээний усан үзмийн ургац хурааж буй. Усан үзэмийн тариалалт Үсүни нутагт дөнгөж VII-VIII зуунд Чу, Талас голын савд эхэлсэн түүхтэй. Диван Лугатийг бичиж байх үед Баруун түргүүд ираны газар усанд аль хэдийнээ очижихсон, тариаланч персүүдтэй ургалчихсан, төрийн булаан авчихсан байжээ. Энэ цаг хугацааны онцлог тариалан ахуй мал ахуйг гүйцэн түрүүлчихсэн, тариалан ахуйн олз мал ахуйн олзоос оронгоор илүү болчихсон байжээ. Баруун түргүүд тариалан ахуйруу ордог учир ийм болно. Узам үзэм тариалж, иранчуудтай ураг болсон түргүүд гүү барин айраг уухаа, мал ахуй гурван баяраа (цаг оны баяр, Лүнгийн тахилга-орчин цагийн наадам, Дайлан буюу тоо идэшний баяр) гээжээ. Лалын шашинд орсноор тэд их айл нутгийн түргүүдээс (тухайн үед мануус уйгур гэж нэрлэгдэж байсан) өөр ухамсартай өөр ой санамжтай болов. Мал ахуйтан баруун түргүүд тариалан ахуйтан иранчуудтай урагласнаар Туркманан гэдэг шинэ үндэстэн, ПА түрг гэдэг шинэ хэл бий болов. Персид бий болсон тариалан Х-XI зууны үгс Диван Лугатад арвин байгаа ч энэ удаа үгээр өндөрлөе.

Хэсэг 3. Дамдинсүрэн дүрэмчид хэзээ ч танихгүй, хүннү-монгол хэлний зүй тогтолыг мэдэгч нарт хялбар билирэгдэх үгс.

Йу авиа В болдог зүй тогтол.

Ван-Йон гэх мэт. Ван хаан-Йон хаан.

кубрук-гүүр. Араб бичгээс кирил рүү эх хэлээ мэдэхгүй хүн үгийг буулгахаар учир дутагталтай. Араб бичигт “В” гэдэг авиа үгүй. Кубрук гэдэг нь “хөврөг” буюу хөөрөг болно. Өдгөө өвөрмонголчууд гүрийг хөөрөг гэнэ. Зөв бичлэг нь хөйрөг болно. ПА түргээр: köprü турк, кўприк узбек, көпір хасаг. Энэ үгийг бүгд ижил хэргэлсээр иржээ. Араб бичгийн хатуу дуудлаг ПА түрг хэлэнд шингэжээ.

куврук-бөмбөр. Куврук-куйрук буюу хөйрөг. Хөйрөг гэдэг нь том бөмбөрийг хэлнэ. Энэ үг МНТ-106: “хар бугын арьсунаах бүрэхсэн бүрхэрин бухуй дуутай хөйрөг бин дэлэтбэ би” гээн Жамух өгүлэрэн. Бүхэл хар бухын арьсаар бүрхээрийг бүрхэн хийсэн бөмбөрийг хөйрөг гэдэг байжээ биш, гэдэг юм байна. Хөйрөг гэдэг үг Монголын нууц товчоонд цагаан дээр хараар бичигдсэнийг Монголын нууц товчооноос илүү монголчуудад үнэ цэнэтэй Ш.Чоймаа “хэнгэрэг” гэж тайлбарлан “угжтав”. ПА түрг хэлээр: davul турк, дўмбира узбек, дабыл, дағыра хасаг. Хөйрөг гэдэг үг Монголын нууц товчоо Диван Лугат хоёрт нэг үгээр нэг утгаар оржээ.

табузгук-оньсог, таавар. Табузгук-таацаг болно. Зөв бичлэг нь тайцуг. Өдгөө мануус таах гэж бичдэг бол зөв нь тайх болно.

тубулгак-гэдэс базлах, гэдсээр хатгах. Тубулгак нь туйлгах гэсэн үг болно. Өдгөө мануус туулгах гэдгийг гэдэс гүйлгэх, суулгах гэж хэргэлнэ. Эх толь бичгээр гэдэс өвдөхийг хэлнэ. Зөв бичлэг нь туулгах биш туйлгах болно.

субурку буюу шүүр. Субурку-суйрку буюу жийргэвч г –гүй хэлбэр нь сүйрү буюй шүүр болно. Зөв бичлэг нь шүйр.

көвсөн-матрас, зөөлөн ор. Көвсөн гэдэг нь хөөсөн буюу зөв бичлэгээр хөйсөн болно. Хөөс буюу хөйс гэсэн үгнээс гаралтай болов уу. Өдгөө монголчууд бас зөөлөн эдийг хөвсгөр гэж хэлнэ. Хөйс, хөвс аль алинаар нь өдгөө монголчууд дуудаж байна.

Б болон М заримдаг зүй тогтол.

Хүннү-монгол хэлэнд “Б” болон “М” үсгүүд хоорондоо заримдаг тухай нийтлэл өгүүлсэн билээ. Бич-мич гэх мэт.

бузлук-мөслөг. Бузлук-музлук буюу мөслөг болно. Мөсийг буз гэж өгүүлж болно. ПА түрг хэлээр: buz турк, муз узбек, мұз хасаг. Мөс уг үгийг бүгд адил хэрэглэж байна.

муйан-хийсэн ажил зүтгэлийг өндөрөөр үнэлэх. Шагнан урамшуулах. Муйан-Буйан буюу “буян” болно. Өдгөө мануус буянтай хүн гэдэг нь ийм учиртай. Би чам шиг “буян муян” хийсэн биш гэж өгүүлдэг нь ийм учиртай. Ихэнх хүмүүс “муян”-г сул үг гэнэ. Монгол хэлэнд сул үг гэж үгүй болно.

Дүгнэлт: Диван Лугатад гарах эх хэлний зүй тогтолтой хамаатай өчүүхэн хэсгийг та бүхэнд хүргэв. Эх хэлнийхээ зүй тогтолыг билирэхийн хэрээр өвөг хүннүчүдын өнөөгийн монголчуудын толь төв хэл болох нь батлагдаж байна. Их дээд сургуулийн багш нарт монгол хэлний мөн чанар зүй тогтолын мэдлэг үгүй нь тун харамсалтай.

Хэсэг 4. Монголын нууц товчоо ба Диван Лугат

тузгу-“хоол, замд гарах төрөл садан болон танилаадаа өгдөг”. Үдэлтийн унд гээн мани хөрвүүлэв.

тузур-цадатлан хоол өгөх. МНТ-130. Олон улс ирвэй гээн онон түн дээр хуримлан хүмүүсд хоол өгч буйг ингэж өгүлэрүн: “… Чингис хаана, Өгүлэн үжин, Хасар, Сажа бэхтэй киэт тэрүүлэн нэгэн тузурке тузуржу’уй. Бас Сажа бэхийн өчүүгэн эх Эбэгий тэрүүлэн нэгэн тузурке тузуркуйн тула...”. Диван Лугатаас уг үгний утга учрыг мэдсэн тул юуны тухай өгүүлж буй нь маш тодорхой болов. Охор дүгнэлт: тузур гэдгийг сөн сөгнөх гэж Ш.Чоймаа буулгасан нь хорыг архинд хийж өгдөг гээн логикоор гаргасан болов уу. Хорыг хоолонд ч хийнэ.

букагу-хулгайчид угалдаг гав. Букагу нь жийргэвч г авхаар бугуй болно. МНТ-нд буга’у гэж галигласан нь Диван Лугаттай таарч байна. Бугуй гэдэг нь бугувч буюу бугуйн угладаг урт гинжин холбоотой төмөр гав болно. МНТ-81: “...тэр хялбар хөвүнээс бугуй татаж авч эхийн (толгой, адгийн гэвэл хөл болно) нэгэнтэ дэлдээд гүйж Ононы түн дотор хэвтээсү үзэгд үгүй гээж, усуны харгиа дээр гэдэргээ хэвтэж бугуй бин (бие нь) усун уруу урусган нүйрэ ил хэвтэв”. Охор дүгнэлт: Тэмүүжин гүйж чадсан гэхээр хөл нь тушаагүй байсан болно. Төмөр бугуйтай гүнзгий усруу орвоос живэх аюултай. Иймээс гүйж харгиан дээр нүүрээ дээш харуулан төмөр бугуйгаа усны уруу урсган хэвтэв. Энд урсган гэсэн үг орсноос хөвүүлэн гэдэг үг эс оров.

талу-тэнэг,мангар. Угс толинд. Талу угийн дуудлага, тэлү үзийн дуудлага. Тэлүм гэдэг нь тэнэг минь гэсэн утга. МНТ-21:” тэлэм йэкин (йакин буюу яахын) өгүлэт та”- Алун гоа эхийн йитэлджээ.

курумлуг-хадтай. Курумлуг таг-хадтай таг буюу уул.

курум-хад. XIII зуунд монголчуудын зарим хэсэг куру гэж хадыг дуудаж байв. МНТ-80: “…цагаан куру амасара бөглөн унажу’у. Охор дүгнэлт: Дээрээс унсан куру гэхээр хад хагарж унажу’у.

Монголын нууц товчоо, Диван Лугат, Түрг, Уйгур өвгийн маани эх бичиг нэг хэлээр бичигдсэн гээн мануусийн өгүүлээд байдгийн учир ийм. Диван Лугат Монголын нууц товчоо хоёрт нэг үг нэг утгаар бичигдсэн өнөөгийн монголчуудын огт билрэхгүй олон үгсээс өчүүхэн хэсэгийг уншигч танд хүргэв.

Хэсэг 5. Мэдэх юм шиг мэдэхгүй үгс.

таб-хангалттай. Өдгөө “тав” болно Аш (хоол) манинга таб. Хоол мандаа хангалттай. Жич: Ц.Дамдинсүрэн манай үйл үгийн цаг, тийн ялгалыг орос болгон монголчуудийн хэлээр тоглосон нэгэн болно. Энэ тухай хожим өгүүлэх болно.

таблаг-ямар зүйлээс таашаал авч бүйг хэлнэ.

тук-цадах. Өдгөө “тух” болно.

туклук цадгалан байдал. Өдгөө тухлаг болно. Өдгөө монголчууд тав тухтай гэдгийг биенд эвтэй гэж ойлгоно. Хамгийн түрүүнд эрүүл хүний гэдэс цатгалан байж бие нь тайван байна. Тав тух гэдэг нь хангалттай идэх аш буюу хоолтой гэсэн утга. Тавлаг амьдарч байна гэвэл хүрэлцээтэй амьдарч байна гэсэн утга. Хоол идэх үү гэхээр монголчууд хоол идсэн гэж хариулна. Идсэн гэсэн үйлийн цаг буруу хугацааг зааж буй. Тэр хүн арав хонгийн өмнө идсэн байж болно. Ийм мэтээр монголчууд маш буруу өгүүлж буйг өвгөдийн хадны бичиг, Диван Лугат, Монголын нууц товчоо нотолж байна. Зөв хариулт бол тухлаг байна.

мунган буюу чалчаа. Өдгөө мануус битгий мунгинаад бай гэхээр юм олохгүй санахгүй хүнийг хэлдэг бол эх толиор чалчаа нэгнийг хэлнэ.

суйран-ямар ва өргөн урт “минаретэй” төстөйг хэлнэ. Угс толиор. Махмуд али Кашгари уг толио персүүдэд зориулан бичсэн гэдгийг бүү мартаарай. Персүүдэд түргэн ойлгуулахын тулд уг жишээг авчээ. Минарет гэдэг нь:

Лалын сүмний өндөр байгууламжийг хэлнэ. Өдгөө хэлээр суурин. Зөв бичлэг нь “суйран”. Суурин гэдэг нь аливаа барьсан байгууламжийг өгүүлнэ. Өдгөө мануус хот суурин, суурилуулах гэдэг үг үүнээс гаралтай. Суурин байна уу гэдэг нь хот сууриндаа байна уу гэж лавлаж буй хэрэг. Өдгөө мануус барилгын суурь цутгах гээн буруу өгүүлж буй. Барилгын ул цутгах гэх нь зөв. Ул гэдэг нь барилгын фундамент болох тухай Диван Лугаатаар жишээ аван нийтлэлээр уншигч танд хүргэсэн болно. Тийм учир суурь судалгаа биш ул судалгаа, дэд бүтэц биш ул бүтэц гэх нь зөв болно.

Охор дүгнэлт: Диван Лугат мянган жилийн өмнөх толь бичиг. Хэрэв энэ хугацаанд байсан бүх толь бичиг мануусд өвлөгдөн ирсэн бол хэлний гажуудал гарахгүй байв. Диван Лугат шиг толь бичиг зуун жилд нэг бичигддэг байсан болов уу. Мануус байх ёстойгоосоо арав дахин бага ой санамжтай байна гэсэн үг болно. Мэдэх юм шиг мэдэхгүй үгсийн зах зухаас уншигч танд хүргэв.

Ерөнхий дүгнэлт: Диван Лугатын толийг (үгсийн сан-г) таван ангиллаар уншигч та бүхэнд хүргэх нь зөв болов уу. Диван Лугат монголчуудийн д тэнгэр заяатай толь болно. Диван Лугат монголчуудын хэл соёлыг аврах, газар усны бүтэн байдлын гэрчилгээ, түүхийн том баримт болхоос гадна өдгөө мануусаас хэсэглэсэн баруун түрг персүүдийн дундаас гарсан туркманан, перс хэлээрээ “түрг хэлбэртэй”, монгол руу хөрвүүлэхээр “ирлийз”, та нар хэн бэ гэдгийг дэлхий нийтэд батлан харуулах эх сурвалж болно. Мянган жилийн өмнөх Диван Лугатын мал ахуйн толь өнөөгийн монголчуудын тольтой таарч байна. Мянган жилийн өмнөх Диван Лугатын мал ахуйн толь өнөөгийн туркуудтэй хол зөрүүтэй байна. Их айл нутаг буюу Хангайд усам үзэм ургадгүй г эх орондоо үеийн үед оршиж буй мануусд усан үзэм арчлах үгс хэрэгүйг, мануус хэргэлдэггүй. Диван Лугатаар тариалан ахуйн усан үзэм эрхлэх үгс хожим гарсан нь батлагдаж байна. Өдгөө Диван Лугатыг монголчуудын толь биш гэх хүмүүс саналаа бичээрэй. Дараа дараагийн дугаараар эргэлзээг үгүй болтол нь билирүүлэн бичнэ.

Мөн Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхий сайд Бинали Йыдырымийн айлчлалын үеэр монголын тал эх түүхийн мэдлэггүй, бэлтгэлгүйгээс болж түүхийн тайлбарт том ялагдал хүлээж үүнийг дэлхий нийтээр гэрчлүүлэв. Энэ тухай ээлжит бус нийтлэл хүргэх болно.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...