Туркман болон одоогийн түркүүдийн гарал үүсэл
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №14
1086 1

Хорсанаас Иракийн хооронд X зуунд төр үүсгэсэн Сэлжүкүүд, төрөө хашахын тулд Исламын шашинд орж, төрийн аав Модуны түүхийг араб тэмдэгтээр ухаан гарган “Угс наме” буюу Угс ном болгон урлав. Модунаас хойш он тоо, орон зайг Сэлжүкүүд хүртэл хөөхөд Угс хааны цар жимийн ор төрийн аав Модуны шаньютай дүүцэн. Ийм хэмжээний цар жиминд таарах түүхийн өөр он тоо, орон зай байсан үгүй (энэ тухай хожим нийтлэл хүргэнэ). Угс номын тухай дурьдсан, бидэнд ирсэн хамгийн анхны баримтыг арван нэгдүгээр зууны Диван Лугат болно. Арван дөрөвдүгээр зууны эхээр Судрын чуулганд тэмдэглэгдсэн. есөөс арван тавдугаар зуунд бичсэн харлаг-уйгаруудын Угс хааны тухай хураанга (нэгтгэл) олдсон.

“Баруун Түрэг нь хойт Түрэгтэй дээдэс нэгтэй”
Хуучин Тан улсын бичиг. Түрэг. Доорд бүлэг. Лиу Шү.

Угс ном

Угс хаан зургаан хүүтэй, зургаан хүү бүр дөрвөн хүүтэй байв. Нийт хорин дөрвөн хүүд Илийг айлж (хуваан эзэмшүүлж) захируулав. Ингэж Хүннүгийн хорин дөрвөн угсаа үүсэв.

Угс хааны ууган хүү Күн хааны дөрвөн хүүдийн онгон нь цагаан шонхор, идээ нь баруун дал.

  1. Кайа буюу түүний угсаа Тэвээрэг болно. Тамга
  2. Баят буюу түүний угсаа жаргал, өгөөмөр болно. Тамга
  3. Айл харуул буюу түүний угсаа хаана ч очсон хүсэн хүлээгдсэн нэгэн гэсэн утгатай. Тамга
  4. Хар йул буюу түүний угсаа хар гэр болно. Тамга

Угс хааны хоёрдахь хүү Ай хааны дөрвөн хүүдийн онгон нь бүргэд, идээ нь дунд чөмөг.

  1. Асар буюу түүний угсаа асар том газар устай болон гэсэн утгатай. Тамга нь бүргэд.
  2. Дугэр буюу түүний угсаа хуран цуглах гэсэн утгатай. Тамга
  3. Төрдирга буюу түүний угсаа нь улсыг эзлэн ёсыг сахиулах гэсэн утгатай. Тамга
  4. Йабарла буюу түүний угсаа (эх сурвалжуудад тэмдэглэгдээгүй) Тамга

Угс хааны гуравдахи хүү Йулдузын дөрвөн хүүдийн онгон нь бүргэд, идээ нь баруун хажуу (дөрвөн өндөр? Пэрс эх сурвалжаас дахин сэргээх).

  1. И Аушар буюу түүний угсаа ан, шонхорт дүйтэй гэсэн утгатай. Тамга
  2. Кышык буюу түүний угсаа зоригтой, ёс сахиулах гэсэн утгатай. Тамга
  3. Бэхтэли буюу түүний угсаа хэл ам сайтай гэсэн утгатай. Тамга
  4. Харган буюу түүний угсаа хоолонд сайн харангатдаг гэсэн утга. Тамга

Угс хааны дөрөвдэхи хүү Кок хааны дөрвөн хүүдийн онгон нь сунгур (шонхорын нэг төрөл) идээ нь зүүн хажуу (Зүүн дөрвөн өндөр ?)

  1. Баяндүр буюу түүний угсаа газар ус баялагаар дүүр гэсэн утгатай. Тамга
  2. Бичинэ (Биджинэ) түүний овог сайн үйлийг бүтээн гэсэн утгатай. Тамга
  3. Жавулдүр түүний овог эрт дээрээс сайн нэртэй гэсэн утгатай. Тамга
  4. Чивнэм(Зэвэн) буюу түүний угсаа дайсныг хармагц шууд тулаанд орно гэсэн утгатай. Тамга

Угс хааны тавдахи хүү Таг хааны дөрвөн хүүдийн онгон нь янгир ?, идээ нь нуруу

  1. Салор буюу түүний угсаа илд булыг сайн эзэмшдэг гэсэн утгатай. Тамга
  2. Үмүр буюу түүний угсаа өгөөмөр болно (жийргэвч г нэмхэд үгүмүр болно). Тамга
  3. Айлундал түүний угсаа мал сайтай гэсэн утгатай. Тамга
  4. Ургиз (Ургиш) буюу түүнийг угсаа сайн үйл нь ургиштай гэсэн утгатай. Тамга

Угс хааны зургадугаар хүү Тэнгис хааны дөрвөн хүүдийн онгон нь начин, идээ нь дунд чөмөг

  1. Бэхдир буюу түүний угсаа сайн, аугаа гэсэн утгатай. Тамга
  2. Бүхтус буюу түүний угсаа бүгдэд тус хүргэдэг гэсэн утгатай. Тамга
  3. Йива (Жива) бүгдээс дээгүүр гэсэн утгатай. Тамга
  4. Кынык буюу түүний угсаа хаана ч байсан хүндлүүлдэг гэсэн утгатай. Тамга . Судрын чуулганаас хүргэв.
Хангийн хааны торго тоомшгүй их ч хэмжихгүйгээр урахгуй. Хүннүгийн хааны хонь тоомшгүй олон ч хүний тоогоор гаргахгүй.
С. Сэргэлэн

Баяд овогийн гарал үүсэлийн тухай

Дунд зуунд араб тэмдэгтээр бичигдсэн “Китаби (ном ) дэдэм Коркута” буюу Дээдэм (ганц тоо, олон тоогоор дээдэсм) Хорхудай ном хэвлэгдэжээ? Дээдэм Хорхудайд Баят овогийхан Баяндүр хааны угсаа гэдгийг тодорхой дурьсажээ. Баяны олон тоо баят болно. Хорхудай өвгөн гол, Баяндүр хаан туслах дүрээр бичигдсэн. Судрын чуулганд “ Баргужин Тохумын газар усанд Хори, Бараг, Түмэт, Баят овгууд аж амьдрах бөгөөд тэдгээрээс зарим нь монголчууд болно” гэж тэмдэглэгджээ. Угс номонд Угс хаан исламын шашин авсан гэж бичжээ. Хэрэв Угс хаан исламын шашин авсан бол Баяндүр хаан исламын шашинтай, Баргужин Тохумын Баяд мөн ийм шашинтай байх байсан. Ийм зүйл болсонгүй. Исламын шашин авсан Селжүкүүд төрөө хамгаалан хашахын тулд Модуны шануйг исламын шашин авсан Угс хаан болгож ухаан гаргав. Шинэ шашинтай нь зөрчилдөх тул янчи болон адуугаа харвасаныг нь гээж бичив. Сэлжүкүүд билгэ ухаан гаргасан тул Угс ном өнөөг хүрэв, эс ингэсэн бол уг ном газрын хөрснөөс арчигдах байв.

Яагаад Бараг, Баяд овогууд “малгай” солиогүй хоёр мянган жил болов?

Хариулт газар усанд оршин. Мал ахуйтаны газар ус асар уудам ч нутаг болгон адилгүй. Баяндүр хаан Угс хааны ууган хүүгийн хүү биш дөрөвдэхи хүүгий хүү учир ойн нутаг болох Байгаль нуурын Баргужин Тохомд нутаг ноогдожээ. Мал ахуйчдын хувьд хамгийн тарчиг нутаг. Өвөлдөө их цастай учир бэлчээргүй. Зундаа авсан хадлангаараа өвөлдөө цөөн хэдэн үхэр адуугаа тэжээнэ. Ан хийж амьдарна. Цаг оны таван сард Лүнгийн хурам тахилганд очино. Цаг оны есөн сард хүн малынхаа тоог их айлын нутаг болох өнөөгийн Хангайд буй төрдөө явуулж байсан. Төр сулрахад тэд бусад хязгааруудын адил ангит (бие даана) болно. Мал бага учир тэднийг дээрэмдэн гэж үгүй, хүн ам цөөн буюу ойгоор тарсан учир хураан гэж үгүй. Ийм учир тэд хоёр мянган жилийн турш овгоо хадгалсаар ирэв.

Сэлжүкүүдийн гарал үүсэлийн тухай

“Бараг дөрвөн зуун жил Туран Ираны нутагт хаанчилсан, эрхшээлдээ Египтийн хязгаараас Хятадын хил хүрэх нутгыг байлгасан Селджүк ургын султанууд, болон тэдгээрийн дээдэс кынык угсааных болно” Судрын чуулган. Угс хааны хорин дөрвөн угсаанаас ганцхан Кыныкийн угшийн тухай өгүүлж байна. “Угсын овгууд эх нутгаасаа Мавераннахра улс, Ираны газарт ирж амьдарч байхдаа үржин олон болсон хугацаанд тэдний гадна төрх ус агаарын нөлөөгөөр бага багаар тазикуудтай (таджикуудтай) төстэй болов. Тэд жинхэнэ тазикууд биш тул тазик биетэн тэднийг туркман гэж нэрлэсэн нь түрк хэлбэртэй гэсэн утга болно”. Судрын чуулган. X-р зууны эхнээс XII-р зууны сүүл хүртэл Иранаас Турааны хооронд төр байгуулсан селжүкүүд таджикуудтай (персүүдтэй) гэр бүл болсоноор гадна төрхөө өөрчилжээ. Иранаас хөөгдөж Туран нутагт ирсэн бүгдийг XIII-р зуунд түркман гэж нэрлэж байжээ. Түркман бол Хүннү аав Перс ээжээс үүссэн шинэ үндэстэн. Тийм ч учир тэдний хэл перс давамгайлсан цөөн хүннү үгсээс бүрдэнэ. Хэлний зүй тогтол нь манайх болно. Энгийн үгээр тэд ирлийзүүд болно.

Одоогийн түргүүдийн гарал үүслийн тухай

XIII-р зуунд дундад Азийг монголчууд эзлэн хааныг нь гуд татсанаар баруун зүг шахагдасан түркмануудын удирдагч Осман болов. Османчууд XIV-р зуунд Европ оров. 1453 онд Дорнод Ромын нийслэл Константинополийг буулгаж авав. Дорнод Ром буюу Византи Баруун Ромыг мөхсөнөөс хойш найман зуун жил гаруй оршив. VII-р зуунд Дорнод Ромыг грекүүд хүн ам, соёлоороо давамгайлж эхлэв. Мөн энэ зуунд төрийн хэл нь грек хэл болов. Өнөөгийн түркүүд хуучны Константинопольд буюу өнөөгийн Стамбульд зургаан зуун болжээ. Өнөөгийн Стамбулын түркүүд хэн бэ гэвэл аав нь туркман ээж нь грекууд болно. Өнөөгийн эх нутагдаа байгаа монголчуудын хувьд тэд хурлийзууд болно.

Монголчуудын төөрөгдөл

Монголчууд VI-VII-р зуунд эх нутагдаа оршиж байсан түрг өвөг дээдэстэйгээ сүүлд үүссэн ирлийз хурлийзуудтайгаа хольж хутган ойлгодог. Энэ хутгасан ойлголтоос салахын тулд уншигч таньд энэ нийтлэлийг хүргэж байна. Сэлжүкүүдийн султан Тогрол бэх (1035-1058) өнөөгийн Стамбулын түркийн шинэ хэлийг үл ойлгох байсан. Нууц товчоог тэр шууд билрэх байсан. Эхэндээ тэд цэвэр хүннү хэлээрээ өгүүлдэг байсан тухай Диван Лугат гэрчилж байна. Манай Түргийн Билгэ хаан өөрөө ариг цустай хүн, перс араб, грек европ цустай холилдсонгүй нэгэн бөгөөд түүний Орхоны бичигт Согд гэсэн перс үг, чихэр гэсэн энэтхэг үгнээс өөр тэр зүгийн үг үл оров.

Дүгнэлт

Тэд бид нарт хэн болох вэ? Өнөөдөр Ижил мөрний адагт орших Халимгууд, Байгал нуурын Буриадууд, өвөрмонголчууд бидний тасарсан мах үсэрсэн цус болно. Бид цус мах, хэл толь нэг хүмүүс. Өнөөгийн Стамбулын түркүүд долоон зууны туршид төрөө хашиж яваа зовхин өөдөө шинэ үндэстэн. Мянган жилийн өмнө мануусаас хэсэглэсэн ч өнөөдөр тэдний мах цус нь мөн хэл толь нь ангид болсон учир тэд бидэнтэй соёлын садан болох учиртай. Мянган жилийн өмнө селджүк султан Тогрул бэх мануусийн тасарсан мах үсэрсэн цус байсаныг бүү мартаарай. Мянган жилийн дараа Халмагууд, Буриадууд, Өвөрмонголчууд хэн болохыг тааварлах хүн өдгөө үгүй бизээ.

Дараагийн бүлэг нийтлэлд буруу тайлсан Нууц Товчооны тухай өгүүлнэ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Apochehon
2022-06-20 · 46.161.11.8
https://newfasttadalafil.com/ - how much does cialis cost viagra salud mental Yfnmbh ads for cialis Nanmvk <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Paugox During the procedure the patient had a sickable syncopalthis word was incorrectly transcribed episode and fell striking her head. https://newfasttadalafil.com/ - Cialis