Саахалт айлын санаа нэг
Саахалт айлын санаа нэг
1541 2

Өнөө хүмүүс хаяа нийлсэн айлыг саахалт гэж өгүүлж байна. Саахалт гэдэг нь хаяа нийлсэн гэдэг утга огт биш.

Ингээд саахалт буюу сахалт (урт эгшиг хүн хэлэнд үгүй. Урд эгшгийг богинсгохын тулт Г үсэг жийргэлна) үгний сахл гэсэн үндсийг мянган жилийн өмнө бичигдсэн Диван Лугат тольноосоо харцгаая. ДЛ 3595 сагил нь сааль гэж бичжээ. Ингээд саахал буюу сахл нь сагил буюу сааль болно. Энэ өдгөө халхууд саалийг сааль, саахал гэж хоёулангаар нь дуудаж байна.

Саахалт айл гэдэг нь хаяа нийлсэн гэсэн утга биш саальт буюу сааль нэг айл гэсэн утгатай байна. Сааль нэг айл мэдээж хаяа нийлнэ.

Саальтай холбоотой нэг үг ДЛ 3302 саг нь доить буюу манайхаар саа буюу сүү саахын саа болно. Саг нь саа-саах-саг нь нэг үгний орон нутгын дуудлага болно.

Саальтай холбоотой бас нэг үг ДЛ 2225 сагим-надой молока за один раз гэж бичжээ. Сагим гэдгийн жийргэвч г-г авахад саам болно. Хасагаар сауым, Стамбулын турк хэлээр sağım болно. Хасагууд, туркууд энэ үгийг гээсэнгүй.

Сагим гэдэг үгийг ухагч та шууд билэрч буй. Харин би уг үгийг жаахан холоос тайлбарлая. Ман (мани гэдгийг ман ингэж бичих болно. Эх бичигтээ ийм байна) айрагны хөрөнгө эсгэдэг газар усны уугуул (залуу) гүүний саам, саам гэж сонсож байсан. Саам гэдэг нь гүүнээс саасан сүү гэж манай нутгын олонх нь хэлэх болов уу. Хэрэв саам зөвхөн гүүнээс гардаг бол гүүний саам гэж өгүүлэхгүй, саам гэж л өгүүлнэ. Одоо Диван Лугат толь бүх эргэлзээг цэгцлэв. Саам гэдэг нь нэг удаагийн сааль. Үнээ, хонь, ямааны өглөөний саам, оройны саам гэж байна. Гүүг хоёр цаг болгон буюу өдөрт 5-6 удаа саадаг учир гүүнд саам гэдэг үгийг өндөр давтамжтай хэргэлдэг юм байна.

Ингээд саахалт айлын санаа нэг гэдэг нь саальтай айлын санаа нэг болохыг мэдэв. Яагаад сааль нэг айл санаа нэг байдаг юм? Санаа гэдэг нь эрт үед ямар утгатай байв гэдгийг мөн Диван Лугат тольноос харцгаая.

ДЛ 3350, ДЛ 5982 сан буюу сана нь считать буюу тоолох гэж оржээ.

Ингээд санаа нь тоол гэсэн утга агуулдаг юм байна.

Тоол, тооц нь тоо гэдэг нэр үгэнд үйл үг үүсгэгч +л болон +ц залгажээ. Ингээд тоол, тооц гэсэн үйл үг үүсжээ. Тоол, тооц гэдэг нь кидан нэг хоёр гурав, эсвэл хүн бир, ки уч гэсэн тооны хүрээнд хэрэглэгдэн. Тоо байгаа буюу тоолж, тооцож болох уг үйл үгсийг хэрэглэнэ.

Бид тоог цээжээр бодохдоо сан гэдэг үйл үгийг хэргэлнэ. Арван хониос зургааг зараад нэмж найман хонь авав гэдгийг арваас зургааг хас дөрвийг сан, дээр нь наймыг нэм арван хоёр болно гэх мэт. Сан буюу санаа гэдэг үгний эх утга нь зөвхөн тоон үзүүлэлтээр хязгаарлагдахгүй, нөхцөл байдал, цагийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг хэлнэ. Санаа бодол гэхээр тооцсон бодол, санаа байна уу гэхээр тооцоо байна уу гэсэн утга болно. Санаа буюу санал нь өнөөгийн хэлээр тооцоо орсон болгон болно. Бодол гэдэг тооцогдоогүй зүйл байж болно. Орсоор идея гэвэл бодол болох болов уу. Мянган жилийн урьд сан гэдэг үгний утга ийм байж, мянган жилийн урьд хэрэглэж байсан утгыг нь өнөө цаг руу хөрвүүлэхэд утга нь хүчинтэй хэвээр байна.

Тэгэхээр Саахалт айлын санаа нэг гэдэг нь сааль нэгт айлын тооцоо нэг гэсэн эх утгатай юм байна.

Үйл ажиллагаа нэгтэй хүмүүс тооцоогоо нэгтгэсэн байна гэсэн утгыг агуулж буй. Сааль нэгтэй болно гэдэг нь хонио хэнийх нь хэзээ хариулах, хүн хүч ихтэй нь хүн хүч багатайгаасаа сааль тооцож авна гэх мэт ажиллах хүчийг зөв зохион байгуулалтанд оруулж буй. Санаа нэг гэдэг нь тооцоогоо нэг мөр болгожээ, цагийн байдлыг ижил дүгнэж байна гэсэн утга.

Ах дүү хоёр үе хаяа буюу хаяа нийлэн бууж болно. Өөр, өөрсдийнхөө малыг анги маллаж байвал, тэр ах дүү хоёр саахалт биш, мөн санаа нийлээгүй болно.

Саахалт айлын санаа нэг гэдэг хэлц эрт дээр үеэс мануусын өвөг дээдэс хэргэлж иржээ. Энэ үгний гол утга нь саалинд байгаа биш хамтран ажиллах юм бол санаагаа буюу тооцоогоо урьдчилж тохир гэсэн сургааль болно. Энэ үг өнөө хүртэл хүчин төгөлдөр байна. Хамтарч ажиллах хүмүүсийн нэгэн нь “саахалт айлын санаа нэг” гэж өгүүлэхэд хамтран ажиллахаасаа урьд санаагаа буюу тооцоогоо тохир гэсэн утга гэж өнөөгийн бид билэрэх үүрэгтэй. Хамтарч морь уях хүмүүс санаа буюу тооцоо нийлэх ёстой. Хэн нь хэдэн зоосны зардал даах гэх мэт.

Өнөөгийн манай хүн хэлэнд Диван Лугат толь маань байгаа учир бид үгнийхээ изийг буюу далд утгыг сэрээж чадаж байна. Мануус ариг хүн хэл тээгч Өтүгэнчүүд учир манай хасаг ахан дүүс, Стамбулын туркууд Улаанбаатарт ирж мануусаас мөхөж буй хүн хэлнийхээ үгсийн санг сэрээх цаг удахгүй ирнэ. Бид ямар аугаа хэлтэй гэдгээ ухаарч амжаагүй яваа ард түмэн.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Боожгой
2023-09-17 · 59.153.114.243
Хөгийн бөгс кшш ахахах
Хүн
2023-09-17 · 59.153.114.243
Үнэхээр го