Нийтлэг асуулт хариулт
Ийм нийтлэг асуултыг манай нийтлэл, өгүүлллийг шинээр ухаж эхэлж буй хүмүүс тавьж байна.
673 0

Эртний монголчууд түрэг угсаатан биш үү, Тайлбар хийнэ биз би түүхч хүн шүү,

Эртний монголчууд Түрэг угсаатан биш гэж та хэлж байна. Таны зөв. СИЭ мөн ийм баримтлалтай. Орос, Дунд орны судлаачид мөн ийм баримтлалтай. Эх сурвалжаар энэ нь зуун хувь батлагдана. Энэ тухай бид эх сурвалжууд дэлгэсэн.

Монгол нь XII зуунд үүсжээ. Кабул Хаан Кидан улсыг Зүрчдийн Агудай муудгах үед, Киданы умард орших мал аж ахуйтан Шивэйчүүдийг, (Шивэйчүүдээс хэсгийг нь? бүгдийг нь? энэ тухай тодорхой эх сурвалж үгүй) хураажээ. Хамаг Монгол аймаг нь хүчирхэгжиж буй Алтан улсын хур болжээ. XII зуунаас өмнө Монгол гэдэг нэр байсангүй. Байлаа гэхэд Хамаг монголтой огт хамаагүй утгаар оршиж байжээ.

Түрэг улс нь Өтүгэнд төрөө 572 оноос 742 оны хооронд дундаа 55 жилийн завсартайгаар төр барьжээ. 552 онд Хүн амын дийлэнх нь Хүннүгийн хойчис Тэлэ байсан бол 742 онд Хүн амын дийлэнх нь Хүннүгийн хойчис уйгур байжээ.“Уйгурын дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Вэй улсын үед Те лэ аймаг гэсэн нэртэй байв" гэж Хуучин Тан төрийн бичигт бичигджээ. Энд Түрэг нь өнөөгийн Турк болон Туркменуудтай яагаад хамаагүй гэдгийг нийтлэл, өгүүллээр тайлбарласан. Шинэ ухагч (уншигч) Та манай нийтлэлүүдийг ухаарай (уншаарай).

Хамаг монгол нь XIII зуунд Өтүгэнд төрөө байгуулсан. Монгол төрийн хүн амын дийлэнхийг Хэрэйд, Найман, Мэргэд иргэд бүрдүүлжээ. Тэдний дээдэс уйгурын хойчис болно. Мал аж ахуйтны Түрэг төр нь Алтан уулнаас Өтүгэнд ирж Төр барьсан баруун овогтон. Бурхан халдуунаас Хөлөн нуурын хооронд оршиху овогтнуудаас үүссэн Монгол аймаг нь Өтүгэнд ирж төр барьжээ. Тэд зүүн овогтон. Хүн амын дийлэнхи Өнөөгийн халхууд нь XIII зуунд Найман, Хэрэйд, Мэргэдийн хойчис, IX зууны Уйгурын хойчис, VI зууны Тэлэ нарын хойчис, МЭӨ III зууны Хүн нарын хойчис болно. Тэд төв овогтон болно.

Манай баримтад түүх Өтүгээнээр бичигджээ. Бид МЭӨ III зуунаас баримтжуулагдсан түүхтэй үндэстэн болохоор энэ бүхнийг түүхэн баримтаас СИЭ сэрээж эх сурвалжтай нь хамт уншигч олондоо хүргэж буй. Өтүгэнээс хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй нь өнөөгийн халхын дээдэс болно. Монгол гэдэг нь төр улсын нэр болохоос үндэстний нэр огт биш.

Бид монголчууд бид Хүннүгийн хойчис гэж зарлаж болно. Аман ярианд ингэж өгүүлж болно. Академик түвшинд буюу харийн судлаачтай ном хаялцахаар халх буюу халхын дээдэс гэж өгүүнэ. Өөр зам байхгүй. Халх нь түүхээ мэдэхээр бусад нь газар усандаа эзэн гэдэг нь батлагдана.

СИЭ товчоор юу нотлоод байна гэхээр өнөөгийн мануусын түүх Хамаг монголоос эхлээгүй. Өнөөгийн мануусын түүх Хүн гүрнээс эхэлжээ. Манай баримтжуулагдсан түүхийн анхны хаан МЭ XIII зууны Чингис биш МЭӨ III зууны Модун жангур болон түүний ав Түмэн жагураас болно. Бид 800 жилийн түүхтэй монгол үндэстэн биш, 2300 жилийн баримтжуулагдсан түүхтэй хүн үндэстэн. Бид Тэмүүжингийн дээдсийг дагаад Амар мөрнөөс ирээгүй, Үеэс Үед Өтүгэндээ байж буй ард. Бид XIII зуунд манай зүүн овогтон Татарууд (үүнд Монгол орно) шиг бичиг үсэггүй байсангүй. Бид мянга мянган жилээр бичиг үсэгтэй байжээ. Өнө эртний үсэг бичигтэй тул 1300 жилийн өмнөх Түрэг төрийн бүтэн найрлагтай хадан бичээсүүдийг өнөөгийн хэлээр тайлж сургалт явуулж байна.

Стамбулын туркууд "Та нар Чингис хааныгаа ав. Бид газар усаа авъя" гэсэн бодлогыг төрийнхөө хэмжээнд явуулж байна. СИЭ түүх, хэл соёлоо бүрэн сэрээж буй. Стамбулын туркуудын хэлтэй манай хадан бичээс дэх хэл таарахгүй, тэдний түүхтэй манай баримтад түүх хамаагүй тул, энэ бүхэн нь археологийн баримтаар нотлогдож буй тул Бид газар усаа ч өгөхгүй, Чингис хааныгаа ч өгөхгүй.

Төрийн үндэс газар ус
Модун жангур
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...