Харьяалах тийн ялгал - Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 10.
1380 4

Харьяалах тийн ялгал

Дөрвөн мянга орчим жилийн хугацаанд Шар тэнгисээс Каспийн тэнгис хооронд орших мал аж ахуйтан ард түмэн олон удаа дундын төртэй, олон удаа таран бутарч байжээ. Хүн хэл нь мал аж ахуйтан ард түмний төрийн хэл юм байна. Эдгээр ард түмэн бүр орон нутгийнхаа аялгыг хадгалжээ.

Үүнийг Нийтийн тооллын I зуунд Бан Гу “Хань төрийн түүх” номынхоо “Баруун орны шастир”-т мал аж ахуйтан Роуджи болон Үсүнь улсын зан заншил нь Хүннүтэйгээ ижил гэж бичжээ. Мөн тэд Хүннү төрийн тахилгад очиж оролцдог, хожим хүчирхэг болоод тахилгад нь очихоо больсныг мөн бичжээ. Зан заншил ижил гэдэг нь хэл ижил гэсэн утга.

Үндэсний эх сурвалж судлах боловсролыг бий болгогч СИЭ ТББ-ын судлаачид VIII зууны хүн үсэгт хадан бичээсээс Хүн хэлнийхээ зүй тогтлыг сэрээх явцад Үтүгэн аялга, Үсүнь аялга, Дорно умарын аялгын ижил ба зөрүү нь илүү тодорч байна.

Энэ удаа бид Тооныукук хадан бичээс дэх харьяалах тийн ялгалыг тайлбарлана.

Харьяалах тийн ялгал нь биет, биет бус мөн үйлийг биет, биет бус болон үйлд харьяалуулдаг болохоос харьяалах тийн ялгалд орших үг үйлийн эзэн болохгүй, мөн үйлийн явц, цаг тээгч үйлийн бай хэзээ ч үл болно. Нэг үгээр, өгүүлбэрт орших үйлийн явц, цаг тээгч үйлээс хамаарч харьяалах тийн ялгалд буй үг аливаа өөрчлөлтөд ордоггүй.

Тооныукук бичээст:

𐰲‏𐰆‏𐰍‏𐰖‏𐰴‏𐰆‏𐰔‏𐰃‏𐰤‏⁚‏𐰴‏𐰺‏𐰀‏𐰴‏𐰆‏𐰢

Чугайхосын Харгом (...) гэж оржээ.

Дорно умарын Хамаг монгол аялгад:

Чугайхос нь гийгүүлэгчээр төгсөх тул +ун залгавраар харьяална.

Хамаг монгол аялгаар Чугайхосун Харгом болно.

Алтан дэвтэр-т “улусун эжэн” гэж харьяалуулна.

Тооныукук бичээс дэх харьяалах тийн ялгал нь хамаг монгол аялгаар эс бичигджээ.

Үсүний казак хэлэнд:

Чугайхос нь Үтүгэн аялга, Үсүнь аялгаар Чугайкоз болно.

Казак хэлэнд харьяалах тийн ялгалд орших үг “з” үсгээр төгсвөөс + дың залгавраар харьяална.

Чугайкоздың Қаргоми болно.

Тооныукук бичээс дэх харьяалах тийн ялгал нь Үсүнь дэх казак хэлээр эс бичигджээ.

Анатоли дахь турк хэлэнд:

Хэрэв харьяалах тийн ялгалд орших үг дэх сүүлийн эгшиг “о, у” байваас (хойноо гийгүүлэгчтэй байж болно) +ун залгавраар харьяалах тийн ялгалыг үүсгэнэ.

Анатоли дахь турк хэлээр “Чугайкозун Каргом” болно.

Тооныукук бичээс дэх харьяалах тийн ялгал нь Анатоли дахь турк хэлээр эс бичигджээ.

Үтүгэн дэх халх аялгад:

Чугайхос нэр үг дээр +ын харьяалуулах залгаврыг залгаж арын Харгом гэх үг түрүү үгдээ харьяалагдана.

Халх аялгаар Чугайхосын Харгом болно.

Үтүгэн дэх халх аялга Тооныукук хадан бичээсийн аялгатай энэ тохиолдолд ижил байна.

Ингээд бүгдийг нь дахин нэг харьцуулцгаая.

Хадан бичээст:

  1. Чугайхосын Харгом (Тооныукук бичээс)
  2. Чугайхосын Харгом (халх аялга)
  3. Чугайхосун Харгом (хамаг монгол аялга)
  4. Чугайкоздың Қаргоми (казак хэлээр)
  5. Чугайкозун Каргом (турк хэлээр)

Ямар ч казак, турк судлаач Тооныкук хадан бичээс дэх харьяалахын тийн ялгал халх аялга мөн гэдгийн няцааж үл чадна. Энэ бол баримт.

Одоо харьяалах тийн ялгалд орших төлөөний үг дээр судалгаа хийцгээе.

Тооныукук хадан бичээст:

𐰾‏𐰃‏𐰤‏𐰃‏𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰍

Сини Табгач (г) чиний табгачийг гэж оржээ. Та бүхнийхээ анхаарлыг зөвхөн харьяалах тийн ялгалд хандуулж, хялбар болгох үүднээс заах тийн ялгалыг нь аваад “Сини Табгач” буюу “чиний Табгач” болгов. Энэ үгээр Угс төрийн анхны хаан Кони сэнгүн элчээрээ Табгач төрийн хуандийд ханджээ.

Үсүнь дэх казак хэлээр:

Нэрлэх тийн ялгалд сен, харьяалах тийн ялгалд сенің болно.

Казак хэлээр “сенің Табгач” болно.

Тооныукук бичээс дэх II бие, ганц тоо, харьяалах тийн ялгалд орших төлөөний үг Үсүнь дэх казак хэлээр эс бичигджээ.

Анатоли дахь турк хэлээр:

Нэрлэх тийн ялгалд sen, харьяалах тийн ялгалд senin болно.

Турк хэлээр “senin табгач” болно.

Тооныукук бичээс дэх II бие, ганц тоо, харьяалах тийн ялгалд орших төлөөний үг Анатоли дахь турк хэлээр эс бичигджээ.

Дорно умарын хамаг монгол аялгаар:

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид нэрлэх тийн ялгалд “чи”, харьяалах тийн ялгалд “чину” гэж оржээ. Алтан дэвтэр түүхэн эх сурвалжийн 201-р хэсэг хүртэл “чину” харьяалах төлөөний үг харьяалуулж буй үгийнхээ хойноос 60 удаа дагаж оржээ.

Жишээ нь: амин элэ чину бөэсү; тэбэрикү чину; энэ көүн чину гэх мэт. Казак, турк хэлэнд болон Тооныукук бичээст харьяалах тийн ялгалд орших төлөөлөл үг нь харьяалж байгаа үгийнхээ эхэнд байхад дорно умарын аялгад ард нь орж байна.

201-р хэсгээс эхэлж “чину үгэбэр”; “чину үгэүй үжэсгүлэнг” гэх мэтээр төлөөлөл үг нь харьяалах үгийнхээ эхэнд орох тохиолдлууд гарч байна. Судалгаа дуусаагүй учир 201-р хэсгээс Алтан дэвтэр түүхэн эх сурвалжийн битигч солигдсон болов уу гэх таавар СИЭ ТББ дэвшүүлэн судалгаагаа үргэлжлүүлж байна.

Дорно умарын аялгаар “Табгачийг чину” болно.

Тооныукук бичээс дэх II бие, ганц тоо, харьяалах тийн ялгалд орших төлөөний үг дорно умарын хамаг монгол аялгаар эс бичигджээ.

Үтүгэн дэх халх аялгаар

Нэрлэх тийн ялгал “чи”, харьяалах тийн ялгал нь “чиний”.

Энд буруу бичлэг оржээ. Буриад аялгаар нэрлэх тийн ялгалд “ши”, харьяалах тийн ялгалд “шинии” гэж оржээ. Арын “и”-ийг урт дуудахаас “ий” гээн уянгалуулж дуудах ёсон үгүй.

Зөв нь чинии эсвэл чини.

Халх аялгаар “чинии Табгач” болно.

Тооныукук бичээс дэх II бие, ганц тоо, харьяалах тийн ялгалд орших төлөөний үг Үтүгэнд орших халх аялгаар бичигджээ.

Ингээд бичгээ харьцуулцгаая.

  1. сини табгач (1400 жилийн урьд, хадан бичээст)
  2. сенің Табгач (казак хэлээр)
  3. senin табгач (турк хэлээр)
  4. табгачийг чину (хамаг монгол аялгаар)
  5. чинии табгач (халх аялгаар)

Ямар ч казак, турк судлаач Тооныкук хадан бичээс дэх харьяалахын тийн ялгал халх аялга мөн гэдгийн няцааж үл чадна. Энэ бол баримт.

Үтүгэн дэх хэрэйд, найман аймгууд XIII зуунаас Их Монгол төрийнхөө хэллэгийг дагаж “сини” гэх аялгыг чини болгожээ. Хүн амын үнэмлэхүй дийлэнх нь хэрэйд, найман тул хамаг монгол аймгийн “чину” гэх аялга гээгджээ.

Монгол улсад 1400 тэртээх хүн үсэгт Түрэг, Уйгур төрийнхөө бичгэн эх сурвалж сэрээх боловсрол бий болоогүй үед Турк улс, Казахстан улс академич Л.Болд гэх хүмүүсийн тусаар өөрийн соёлын өв болгож байсан бол өнөө бид тэдний судлаачдын бүрэн амыг таглах хэмжээнд хүрэв.

Түүх соёл, үсэг бичгээ харийн халдлагаас хамгаалах хамгийн сайн арга зам нь эх сурвалж сэрээх боловсролд нийтээрээ суралцах биш энэ нь цорын ганц арга зам болж үлдэв.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
attashery
2022-08-28 · 46.161.11.144
Acheter Viagra En Ligne Danger <a href=https://iverstromectol.com/>stromectol tablets india</a>
afteria
2022-12-08 · 37.139.53.50
This is thought to occur because anthracyclines generate reactive oxygen species that disrupt cardiac topoisomerase 2ОІ activity causing DNA double strand breaks, irreversible mitochondrial dysfunction, and apoptosis <a href=http://bestcialis20mg.com/>overnight cialis delivery</a>
Admicle
2023-11-07 · 37.139.53.17
where the frustration comes in with the people that don t know what they re on or the people that don t pay attention or the people that just don t care <a href=http://finasterid.cfd>what is propecia</a> Primary mouse fibroblasts from this line were cultured in vitro and transfected with a CMV itTA plasmid to evaluate induction of JAK2 V617F expression S2A Fig