Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд
Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болдтой хоёр улсын харилцааны асуудлаар ярилцлага Өнөөдөр сонинд гарлаа.
523 0

Уг ярилцлагаас Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-гын анхаарлыг татсан ганцхан асуудалд уншигч (ухагч) та бүгдийнхээ анхаарлыг төвлөрүүлье.

Монгол, Туркийн түүх соёлын хэлхээ холбооны тухай бид их ярьдаг, энэ нь хоёр талын харилцааг урагшуулах нэг хөшүүрэг болдог уу?

Мэдээж, эртний энэ хэлхээ холбоо нь туркүүдээс бидэнд найрсаг хандахын нэг үндэс болдог. Тийм ч учраас ТИКА нь эцэг, өвгөдийнхөө түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах талаар бидний хийх ажлыг өмнөөс маань хийж ирсэн. Бид ч гэсэн өөрсдөө эцэг, өвгөдийнхөө энд, тэнд үлдээсэн өв, түүхийг мөнгөө гаргаад хадгалж, хамгаалах асуудлыг ярих цаг ирэх л байх. Гэхдээ өнөөдөр хоёр талын харилцааг урагшлуулахын тулд Туркийн орчин үеийн хөгжил, амьдрал, өнөөгийн өрнөлийг таньж мэдэх хэрэгтэй юм. Уг нь бол Туркэд манай 2100 гаруй залуу их, дээд сургууль төгссөн, одоо 300 орчим оюутан суралцаж байна. Турк, Монголд манай хоёр орны эртний түүх, хэл шинжлэлийн чиглэлийн эрдэмтэн судлаач чамлахааргүй олон бий. Туркийн ашиг сонирхол ч үүнд төвлөрөөд цааш нэг их хальж өгөхгүй байх шиг. Тус улсад Монголын эдийн засгийг, Монголд Туркийн худалдааны бодлогыг судалдаг эрдэмтэн хайвал олдохгүй байж магад. Харин Туркийн орчин үеийн судалгаанд анхаарал хандуулахад манай Удирдлагын академи идэвхтэй ажилладагийг тэмдэглэх хэрэгтэй.

Уг хариултаас “Мэдээж, эртний энэ хэлхээ холбоо нь туркүүдээс бидэнд найрсаг хандахын нэг үндэс болдог. Тийм ч учраас ТИКА нь эцэг, өвгөдийнхөө түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах талаар бидний хийх ажлыг өмнөөс маань хийж ирсэн”. Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд манай улсын нутаг дэвсгэр дээр байгаа манай Түрэг төрийн Тонуйкук, Билгэ хаан, Гол тигэний бичээсийг Стамбулын туркых гэж баталж байна. Азаар өвөг дээдсийн минь Хүн төр, Сяньби төр, Роранг төр, Түрэг төр, Уйгур төрийн түүх Дунд орны үе үеийн баримтжуулсан 24 төрийн түүхэнд жил дараалуулж баримтжуулагджээ. Ли Янь-Шоу-гийн бичсэн “Умард төрийн түүх” “Түрэг Тэлэ” буюу наян долдугаар шастирт, Лиу Шү-гийн бичсэн “Хуучин Тан төрийн бичиг” дэх “Түрэгийн шастир дээд”, “Түрэгийн шастир доод”-д, О Яан Шиу-гийн бичсэн “Шинэ Тан төрийн бичигт” манай өвөг дээдсийн маань Түрэг төрийн түүхийг бараг ганц ч жил алга болгогүйгээр бичжээ. 1923 онд БНТУ болсон Османы хойчис Стамбулын туркуудтай манай дээдсийн бидэнд бичин үдээсэн хадан бичээс ямарч холбоо байхгүй. Үүнийг дээрх түүхэн эх сурвалжууд нотолж байна. Өөр эх сурвалж байхгүй. Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд та түүхч хүний хувьд “ТИКА нь эцэг, өвгөдийнхөө түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах” гэсэн өгүүлбэрээ батална уу. Манай Түрэг төрийн хадан бичээсүүдийг зөвхөн халх аялгаар бүрэн тайлж байна. Үүнийг хөдлөшгүй нотолгоо нь Хүн үсэг бичиг судлалын гуравдугаар ангийг Сэргэлэн Интернашионал Экпедишион ТББ удахгүй төгсгөх гэж байна. Хүмүүсийн хоорондох ахан дүүсийн сайхан харилцааг ман дээдлэнэ, үүнээс үндэстний минь газар усны асуудал үеэс үед эрхэм. БНТУ-тай түүх, хэл соёлоосоо бусад бүх талаараа найрсаг байцгаая.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...