Гол тигэн хадан бичээс дэх эхний өгүүлбэр.
Гол тигэн хадан бичээс дэх эхний өгүүлбэр.
801 0

Тэнгритэг тэнгэрдээ болмоц Түрэг билгэ каган бу өдгөө улуртам гэж Гол тигэн хадан бичээс дэх анхны өгүүлбэрийн хүн үсгүүдийг кирил үсэгт шилжүүлнэ.

Өнөөгийн халх дуудлагаар: “Тэнгри цаг тэнгэрдээ болмогц Түрэг билгэ хаан бү өдгөө ул урцам” болно.

Бид Тэнгри цаг гэдэг ухагдахууныг урьд тайлбарласам. Улуртам гэдэг изгүрт морфологийн задаргаа хийв. Бу өдгөө гэдгийг мэддэг болов. Уг бичээс дэх анхны өгүүлбэрт Тэнгри, цаг, тэнгэрдээ, болмоц, Түрэг, билгэ, хаан, бу, өдгөө, ул, уртам буюу нийт арван нэгэн үгнээс мэдэхгүй ганц ч үг өнөөгийн халхуудад байхгүй. Одоо өгүүлбэртээ дүн шинжилгээ хийцгээе.

Өгүүлэгдэхүүн нь хаан, өгүүлэхүүн нь урцым. Объект буюу хийсэн зүйл нь ул. Энэ өгүүлбэрийн гол утга “хаан ул урцым” буюу хаан улаа бий болгожээ болно. Ямар хаан? Түрэг билгэ хаан. Хэзээ Түрэг билгэ хаан ул урцым? бу өдгөө буюу энэ өдгөө. Энэ өдгөө гэдгийн “энэ” буюу “бу” нь юуг заагаад байна? Энэ өдгөө буюу бу өдгөө нь Тэнгэр цаг тэнгэрдээ болмогц буюу тэнгэрийн цаг тохиохыг зааж байна. Одоо бүх юм маш ойлгомжтой болов. Тэнгэрийн цаг тохиох энэ үед Билгэ хаан ул уржээ буюу улсаа байгуулжээ.

Ухагч та одоо бүтэн өгүүлбэрийг дахин нэг ухна уу?

Тэнгри цаг тэнгэрдээ болмогц Түрэг билгэ хаан бү өдгөө ул урцам.

Одоо С.Е.Маловын сэргээлтийг та бүхэнд хүргье: “Небоподобный, неборождённый (собств. “на небе” или “из неба возникший”) тюркский каган”, я нынче сел на (царство).

СИЭ-ний сэргээлт орос хэлээр: “Как только небесный час наступил на небе, мудрый тюркский хан в это время создал основу (государственности)”.

Тэнгэр шиг тэнгэрээс төрсөн (тэнгэрдээ эсвэл тэнгэрээс) Түрэг билгэ хаан би одоо (хаан) суув гэж Маловын сэрээлтийг СИЭ хөрвүүлж байна.

Хүн хэл, славян хэлний бүтэц өөр учир утгыг нь илүү гаргахын тулд үг үгээр нь хөрвүүлсэнгүй.

Тэнгэр шиг тэнгэрт өршөөгдсөн (түүний заяагаар) төрсөн түрэгийн Билгэ (орч. цэцэн) хаан (би) энэ цаг (ийг эзлэн) (хаан ширээн)-д суув гэж Турк улсын төрийн шагналт Л.Болд Маловын сэрээлтийг өөрийн болгож номондоо хэвлэв. Л.Болдын тухай “Янаглан хорлогч” нэртэй нийтлэлийн ухагч та дахин ухаарай (уншаарай).

Ингээд С.Е.Маловын сэргээлтэнд утга зүйн дүн шинжилгээ хийцгээе.

Өнөөгийн Монгол улсын хүн амын дийлэнхи халхуудын сэтгэлгээ 1300 жилийн өмнөх Түрэг илийн хүн амын дийлэнхи дээдэс тэлэ нарынхаа сэтгэлгээтэй ижил.

Ингээд өвөг дээдсээсээ өвлөгдсөн хадан бичээс дэх кодыг тайлахын тулд нэг байж боломгүй зүйлийг төсөөлцгөөе. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нэгэн өдөр, олон нийтийн өмнө Маловын бичсэн шиг ингэж өгүүллээ гэж төсөөлцгөөе: “Монгол улсын ерөнхийлөгч Халдмаагийн Баттулга нь тэнгэр шиг хүн, тэр тэнгэрээс төржээ”. Монгол хүн болгон тамгын газрын даргыг шоолох байх. Өнөөгөөс 1295 жилийн урьд буюу НТ 724 онд Гол тигэн өөрийн ах Можиляныг “Билгэ хаан нь тэнгэр шиг хүн, тэр тэнгэрээс төржээ” гэвэл бүх овогтнууд түүнийг галзууржээ гэж дүгнэх байсам болов уу.

Одоо яагаад гэдгийг та бүхэнд тайлбарлая. Баттулга гэдэг хүний намтрыг их бага хэмжээгээр өнөөгийн монгол хүн болгоно мэднэ. Тэр бөх, бизнесмен, спиртын хэрэгт холбогдож, сайд байсам нэгэн нь. Үүнтэй ижил Можиляныг (ханзаар тэмдэглэсэн нэр нь) тэр үеийхэн нь мэднэ. Эх сурвалж дээр авга ах Ачим хаан нь түүнийг Шад болгожээ. Х.Баттулгыг С.Баяр сайд болгожээ. Шад болсон Можилянд дарамт их. Авга ахаас дарамт ирнэ, түүний хүү бага хааны өмнө тал засах болно. Ийм нөхцөл байдалд Х.Баттулга сайд орж байсам байх учиртай. Аль аль нь дээрээ ташууртай. Можилян шад байх үед түүнийг гоочлох, түүнд атаархах хүмүүс цөөнгүй. Х.Баттулга сайд байх үедээ мөн тийм байдалд байсам болов уу.

Ачим хааныг өөд болсны дараа түүний дүү Чо тэлэ (Гол тигэн) Ачим хааны хөвүүн бага хаан болон түүний олон дүү нар болон янагуудыг (санаа нэгтэнгүүдийг) алж ахыгаа Билгэ хаанд 724 онд өргөмжлөв. Энэ үед тэнгэр цаг тэнгэрдээ болмогц Түрэг билгэ хаан ул уржээ.

Х.Баттулга нь Их хурлын сонгуульд ялагдаж байсан нэгэн нь бөгөөд цаг нь болмогц тэр Монгол улсын ерөнхийлөгч болов.

Цагийн юм цагтаа, цаг нь тохиов, тэнгэрийн цаг тэнгэрдээ болов гэдэг нь ийм учиртай. “Цаг болов” гэдэг нь том үг. Цаг нь ирсэн хүнд хэн ч атаархахгүй. Та урьд нь ерөнхийлөгч (хаан) болоогүй нэгнээс илүү ухаантай, илүү боловсролтой, илүү холбоо сүлжээтэй, илүү мөнгө хөрөнгөтэй байсан байж болно. Тэр хүний цаг ирэхэд энэ бүхэн утга учир үгүй болно. Өнөөдөр ийм байна, мянган жилийн урьд ийм байжээ, гурван мянган жилийн урьд мөн ийм л байжээ.

Энд Монгол улсын ерөнхийлөгч, тодорхой хүний тухай өгүүлэх гээгүй гэдгийг ухагч (уншигч) та мэдэрч байгаа болов уу. Өвөг дээдсийнхээ бичээсийг Томсон, Радлов, Малов гэх мэтийн харийн эрдэмтнээр судлуулж, тэднийг Монгол улсын боловсролын систем дагасны хор ур шиг нь өвөг дээдсийн бичиж үлдээсэн кодыг тайлж чадаагүйд оршино. Тэнгри цаг тэнгэрдээ болмогц гэдэг хэсгийг утга үгүй тэнгэр шиг, тэнгэрээс төрсөн гэх мэт манай ой санамжинд буухгүй өгүүлбэрээр сольсны гор (хор) нь өөрсдөө дээдсийнхээ эх сурвалжийг судлаагүйд, судлах чадваргүйд оршино. Үндэснийхээ ой санамжийг сэрээхийн тулд СИЭ өөрийн хүн үсэг бичгийн сургалтан дээр тугаарын (дээр бичсэнтэй) адил үг бүрээр, өгүүлбэр бүрээр өвөг дээдсийнхээ захиасыг ингэж сэрээж байна.

Стамбулын туркууд, болон хасгуудад 1.цаг, 2.болмоц, 3.билгэ, 4.өдгөө, 5.ул, 6,ур гэсэн үгс байхгүй. Тэд 1.тэнгри, 2.тэнгэрдээ, 3.Түргэ, 4.хаан, 5.бу энэ таван үгийг мэднэ. Эхний өгүүлбэрийн нийт 11 үгийг халхууд 100 хувь билэрнэ. Турк, хасгууд үгсийн сангийн 50 доош хувийг билэрнэ. Стамбулын турк, өнөөгийн хасгуудад тэнгэр цаг гэдэг ойлголт байхгүй.

Стамбулын турк, өнөөгийн хасгуудад “тэгмэц ингэсим” гэсэн өгүүлбэрийн бүтэц байхгүй. Манай ангийхан цуглармац мани тэдэн дээр очцым гэх мэт.

Хамгийн гол нь түрэг хэл гэж байхгүй. X зунаас өмнөх Перс, Арабуудын түрэг гээд байгаа хэл нь бэлчээрийн мал аж ахуйтны хүн хэл болно. Үүнийг хөдлөшгүйгээр, эргэж буцалтгүйгээр СИЭ батлан нотолж буйг ухагч (уншигч) та билэрч буй. XI зуунаас хойш араб, перс хэлтэй холилдсон Сэлжүк, Османы хэлийг орчин цагийн Турк хэл гэж дэлхий даяр нэрэлж байна. Ийм хайлш хэл Өтүгэнд хэзээ ч байгаагүй.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...