Нирун бол Ро ранг огт биш
Г.Сүхбаатар асан Алун Гоа эхийн хүүдийн Нирун овгын нэрийг Ро Ранг улсын нэр гэж хэт мэдэмхийржээ.
761 0

Г.Сүхбаатар асан Алун Гоа эхийн хүүдийн Нирун овгын нэрийг Ро Ранг улсын нэр гэж хэт мэдэмхийржээ. Үүнийг нь П.Дэлгэржаргал “Монголын эртний түүх” таван боть номонд Ро Ранг Нирун гэж оруулсан нь гадаадын судлаачдын өмнө шившиг болов. Ро Ранг-ны түүх Вэй улсын бичиг дэх 91-р шастирт маш тодорхой бичигджээ. Үүнийг эх сурвалж судалдаггүй П.Дэлгэржаргал яагаад Нирун гэж бичив? Нирун гэдэг нэр Судрын чуулганд ингэж бичигджээ: “Знай, что все многочисленные ветви и племена [кабилэ], которые произошли от этих сыновей, называют нирун, что значит: они появились из непорочных чресел; это [название] является намеком на чистые чресла и чрево Алан-Гоа. Эти племена пользуются полнейшим уважением и [выделяются] из среды других племен, словно крупная жемчужина из раковины и плод [лучший] от древа. Все те из монгольских племен, которые не принадлежат к [племенам] нирун, называют дарлекин, как об этом было подробно упомянуто во введении”. Орос хэл эзэмшсэн нэгэн нь шууд билэрнэ, бусад нь товчоор хэлэхэд Нирун гэдэг нэр Алун Гоа эхийн хүүдийн овог гэж дээр бичжээ. Нирун нь овгын нэр болохоос их улсын нэр огт биш. Ро Ранг төрийг үүсгэгч Ши Лүны аав Могули Алун Гоа эх хоёрын хооронд 500 гаас дээш жилийн зөрүү байна. Яаж Ро Ранг нь Нирун байх вэ? Үүнийг харийн судлаачид мэдэж байгаа. Ро Ранг төрийн дуудлагыг докторант Б.Батжаргал ингэж сэрээжээ: 柔然 дуудлага нь Зүүн Хан улсын үеийн "Хятад үсэг,утгын тайлбар"-д rou ran,Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д nieu niën,Миннаны аялгуунд liu lian,Гуан жоу аялгуунд jau jin,Кэ жиа аялгуунд yiu yen болно.

柔үсгийн Хятад хэлний дээд эртний дуудлагийн сэргээлт. Орсууд Жау жин буюу Жужаань гэж сэрээсэн нь Гуан жоу аялага болно. Нирун гэж сэрээх ямар ч боломж үгүй. Г.Сүхбаатар асан хэт мэдэмхийржээ.

Ро Ранг хаадын нэрс Алун Гоа эхийн хойчсийн нэртэй огт таарахгүй. Ийм тэнэг зүйлийг П.Дэлгэржаргал “Монголын эртний түүх” таван боть номондоо оруулжээ. Энд нэг эмзэглэх зүйл нь Г.Сүхбаатар асан чадвар муу байжээ, П.Дэлгэржаргал системтэй сэтгэх чадваргүй гэж харийн судлаачид ялгаж салгахгүй. Энэ монголчууд ухаан бодол дорой ард түмэн гэж л тэд дүгнэнэ. Монголын сэхээтэн бид хэзээ ч харийн судлаачаар өөрсдийгөө болон өөрсдийнхөө үр хойчсийн оюун билгэ-ийг дорой гэж дүгнүүлэхгүй. Түүхийн салбарынхан нь дорой байж болно, Монголын сэхээтнүүд дорой биш.

“Монголын эртний түүх” гэдэг нэрнээс бүх зүйл эхэлнэ.

Монгол гэдэг нэр XII зууны эхэнд үүсжээ. Үүнээс урьд Монгол гэдэг үгийг хэн ч сонсож байсангүй. Тэгэхээр эртний Монгол төрийн түүх үү?, эртний Монгол улсын түүх үү? Эртний монголын түүх гэхээр XII зуунаас урагшаа цаг хугацааг хамаарах ёсгүй. Үүнийг орос, англи хэл рүү хөрвүүлэхээр утга агуулаагүй зүйл болно. Монгол нь төрийн нэр болохоос үндэстний нэр огт биш. Яаж “Монголын эртний түүх”-нд Хүн гүрэн, Сяньби, Ро ранг, Түрэг Уйгур төр хамаарах вэ? Түрэг төрд Хамаг Монголын дээдэс Шивэй нар цэргийн алба хашиж байсан. Монголын эртний түүх гэдэг нь ЗХУ-ын эртний түүх гэдэгтэй утга нэг болно. Зөв нь “Хүн үндэстний түүх” гэвэл бүх юм дэгэндээ орно. Бид өөрсдөө зөв сэтгэж, зөв өгүүлэх ёстой. П.Дэлгэржаргалд системчилсэн сэтгэлгээ болон мэдлэг чадвар дутаж байна. П.Дэлгэржаргал манай эртний түүхийг ерөнхийлөн редакторлах хүн огт биш. Монголын сэхээтнүүд түүх, хэлээ сэрээхгүй бол Г.Сүхбаатар асан, П.Дэлгэржаргал мэтийн нөхөд эх түүхээр минь тоглож дуусах нь.

Г.Сүхбаатар асан, П.Дэлгэржаргал нарыг муулах нь уг нийтлэлийг бичиж буй мануусд огт сайхан биш боловч Г.Сүхбаатар асан, П.Дэлгэржаргал нараар өвөг дээдсийнхээ түүхээр хэрхэвч наадуулж болохгүй гэсэн хатуу баримтлалыг мань сахиж байна. МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал эх сурвалж огт судлахгүй байна. П.Дэлгэржаргал эхэлж өөрөө судалж буй түүхэн хугацааныхаа тухай мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдлэгтэй хүн түүх бичих болохоос хагас дутуу мэдээлэлтэй хүн түүх бичих ёсгүй.

“Монголын эртний түүх” таван боть бичигдсэн нь сайн үйл. Яагаад сайн гэхээр уг таван ботинд хийсэн алдааг дахиж давтахгүй болтол нь дүгнэнэ шинжлэх боломж гарав.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...