XIII зуун
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №55
1294 3

XIII зуун эхэн XII зууны сүүльд болсон хүн үндэстэний түүхэн үйлийг бичиж байна. XIII зууны түүхийн тухай эх сурвалжуудаас манай түүхийн ноён нуруу Хэрэйд үү Хамаг монгол уу гэдгийг тогтооход оршино. Хэрэйд болон бусад гэдэг нэрэн доор гагц Хэрэйдээс гадна Найман, Мэргэд, Ойрд гэх мэт Хамаг монголыг дагаж дорноос ирээгүй бүгдийг төлөөлүүлэн бичиж байна. Хамаг монголыг манай түүхийн ноён нуруу болгох нь манай түүхийн эх сурвалжуудтай нийцэхгүй, үндэсний аюулгүй байдалд нэн хортой, XIII зуунаас өмнөх бүх түүх соёлыг үгүй хийж байна. Хамаг монголыг Кидан, Ру-ру болон Сяньбигийн хойчис болгох оролдого манай түүхчид гаргасан ч тэд түүхэн эх сурвалжийн өмнө балчирдав. XIII зууны түүхийг бичих зорилго мануус өвөрлөөгүй, XIII зууны түүхэн эх сурвалжаар харийхнаар бичүүлсэн манай түүхийн муруйг засан, түүхийн ноён нурууг зөв босгохыг зорив.

Монголын нууц товчоо, Ертөнцийг эзлэгч, Судрын чуулган эх сурвалжуудыг гол ул болгоно. Энэ удаа Судрын чуулганы тухай уншигч таньд хэдэн мөр хүргэе.

Судрын чуулганыг Рашид-ад-Дин XIII зууны хоёрдугаар хагсаас, XIV зууны эхэн хүртэл бичин дуусгажээ. Уг зохиолын битигч Рашид-ад-Дин олон талын боловсролтой нэгэн байжээ. Түүний гол боловсрол анагаах, ботаник (ургамал судлал) нь тухайн үед анагаах анги боловсрол болоогүй байсан тул, математик, алхими, астрологи давхар судалдаг байв. Анагаахаар тэр Ил хааны Газан хаан, Өлжитэй хаантай дотно болгов. Тэр Ил хаант төрд 19 жил алба хашижээ. Рашидын түүхэн бүтээл бол “Джами’ ат-таварих” буюу Судрын чуулган болно. Ийм том бүтээлийг гагц хүн дийлэхгүй нь мэдээж байсан учир Рашид уг бүтээлийг бичих баг бүрдүүлэв. Нэртэй түүхч Абдуллах Кашани, Ахмед Бухари уг багт оржээ. 1286 онд Хятадаас (Киданаас болов уу) Иранд очсон Пулада Чжэн-сяна монголын түүхийг сайн мэддэг нэгэн байсан тул Рашидыг бичгийн эх сурвалжаар хангаж байв. Түүхийн мэдлэгтэй Газан хаанаас мөн Ираны монголчуудаас авсан мэдээлэл нь түүнд нэмэлт эх сурвалж болов.

Судрын чуулган гэдэг нь олон бичмэл эх сурвалжуудыг нийлүүлсэн гэсэн утга болно. Бичмэл эх сурвалжуудад Махмуд аль Кашгари, Жүвэйни Ертөнцийг эзлэгч, Алтан дэвтэрээс гадна энэ өдгөө мануусд нэр нь үлдээгүй олон монгол номууд байв. Мэдээлэлийг “Рашид ад-Дин и его исторический труд” проф. А.А.Семенова-гий удиртгалаас авав.

Хэрэйд

Хэрэйдийн дээдэс Уйгур, Уйгурын дээдэс Хүннү.

“Тэд нарт, тэдний овгуудаас гаралтай нэр хүндтэй олон удирдагч нар байв. Тэр үед тэд бусад овогтоноос илүү хүч нөлөөтэй байжээ. Тэд нарт Исүсийн дуудлаг ирж, -энхийг түүнд-тэд уг шашинд оров”. Судрын чуулган.

Газрын зураг Хэрэйд Онон Хэрлэнгийн гол хүрнэ.

Хэрэйд маш олон овгуудтай: Хэрэйд, Жиркин, Конкайт, Сакайт, Тумаут, Албат гэх мэт.

Хэрэйд олон овогуудтай дайсагнан, ялангуя Наймантай газар усны маргаанаас болж.

Маркуз-Буюрук хаан хоёр үртэй, Курджакуз Буюрук, Гүр хаан болно. Курджакуз Буюрук [өөр монгол номонд] Орд Балагасунд (Өтүгэнд) хот айл нь байжээ. Гүрхаан болон Ван-хаанд Яг Явгане-нд гэр [нутаг] соёрхов. Тай-Тимур-тайш болон Юла Магусу Карагас-Буругусанд нутаг соёрхов. [Курджакуз] өгүлэрүн: “Тэд хамт байваас энхийг үзэхгүй; намайг үхвээс тэд Хэрэйд улусыг шөнөөс өглөө, өглөөнөөс шөнө хүртэл тайван байлгахгүй”. Судрын чуулган.

Хэрэйдүүд хамгийн их хүн амтай, хамгийн их малтай, хамгийн хүчтэй нь байжээ.

Хэрэйдийн хагарал

Хэрэйд Маркуз-Буюрук хааны (Он хааны өвөө) үр хойчис хоорондоо хагаралдахын дээдээр хагаралдсанаар Хэрэйдийг сул болгов.

Курджакуз Буюрук хааны коуд (хүүд): Хожим Ван хаан болсон Тогорил, Эркэ-Кара, Тай-Тимур-тайши, Бука-Тимур, Илка-Селенгүн, хожим Джакамбу болсон Керайдай нар болно. Маркуз-Буюрук өөд болсоны дараа Тай-Тимур тайши, Бука-Тимур эцгийн оронд суув. Ван хаан хоёр инээ (эр дүүгээ) алж ор суув (Судрын чуулганаас дэлгэр үйлийг нь уншаарай).

Эркэ-Кара найман руу зугтан, наймааны хаанаас тус аван Ван хааныг хөөж өөрөө ор суув. Ван хаанд Чингис хааны аав хоёронтой тус үзүүлэн Эркэ-Кара-ыг хөөснөөр Ван хаан дахин ор суув.

Авга ах Гүрхаан Ван хааныг дахин хөөж орыг нь эзлэн суув. Чингис хаан хоёронтой тусалж орын авч өгөв.

Джакамбу өөрийн тункаит овгоо дагуулж ах Ван хаанаас салсаны дараа Чингис Джакамбутай дайдан түүний цохив. Хэрэйдийн тункаит овгийхон Чингис хаанд хураагдав. Чингис хаан Ван хаантай эцэг хүүгийн харилцаатай тул Джакамбу-г тункаит овогтой нь Ван хаанд өгжээ.

Ван хаанд хоёр коу (хүү) байжээ: том нь Санкун кидан хэлээр барич-бариач (Диван Лугатаар “Харлагаар цол, түргээр эмчлэгч”. Тайлбар сайн+күн угын дуудлага, Сэйнгүн (Сэнгүн) үзийн дуудлага. Баянлаг, баялаг гэдэг шиг “н”-г гээх нь орон нутгийн аялаг), бага нь Еку. Еку-гийн охин Тулуйд очсон Токуз-хатун, хожим Хүлэг хаанд очжээ.

Ах инээ (эр дүү, дүү-кидан үг) алсан нэгнийг мал ахуйтанууд муу хүн гээн уг үйлийг хийсэн нэгнээс цээрэлдэг (зай барьдаг) байв. Ван хаанд ах дүү нарын үр хойч нь цусан өштэй болжээ. Түүнд итгэхгүй тул овгууд нь түүнээс урвах болов. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгтэй адил. Ийм үйл Түрэг төрийн Аким хаан Мо чо-г өөд болсоны дараа Түрэг төрд болжээ “Гу до луйгийн (Илтерс хаан) хөвгүүн Чо тэ лэ жиу (Гол тэгин), урьдах аймгуудыг нийлүүлж авав. Мо чогийн хөвгүүн бага хаан болон түүний олон дүү нар итгэлтэнүүдийг нь алав. Өөрийн ах зүүн мэргэн ван Мо жи ляныг өргөмжлөв. Би га (Билгэ) хаан гэдэг” Хуучин Тан төрийн бичиг. Хэрэв авга ахын хүүдийг алсан Гол тэгин хаан болсон бол Ван хааны үйлийг үүрэх байсан байх. Гол тэгин зам цэвэрлэж ахыгаа хаан болгожээ.

Ван хааны тухай Кутул хаан Есүхэй-д өгүлэрүн: “Түүнтэй анд бололцох нь сайн үйл биш. Тэр өөрийн инсийг (эр дүүсээ) алж ёс алдан нэрээ бузарлав. Зөөлөн сайн зантай Гүрхантай анд бол” гэжээ. Кутул хаан тухайн үеийн аюулгүй байдлаа боджээ. Есүхэй Ван хаантай анд болсоор алсын аюулгүй байдлаа боджээ. Хэрэв Гүрхаан бүх Хэрэйдийг нэгтгэсэн бол дараа нь цөөхөн монголыг нэгтгэхэд түүнд хүч орохгүй.

Өвөг дээдсийнхээ төв газар усаа хяналтаасаа алдсан учир Ван хаан Өтүгэнд биш Туулын савд байжээ. Ван хаан de jure Хэрэйдийн хаан боловч de facto Хэрэйдийн ахлагч нар дунд хамгийн том нь байжээ. Хэрэйдийг захирах нэг ухагдахуун, Хэрэйд дотроо хамгийн нөлөөтэй нэгэн байх өөр ухагдахуун.

Тайлбар:

Есүхэй баатар Ван хаанд туслан Эркэ Кара-ыг хөөв. Есүхэй баатар тийм хүчтэй байсан уу? Хариулт үгүй. Тэд цөөн цэргээр гэндүүлэн Эркэ-Кара-ыг өргөөнөөс нь хөөжээ. Тухайн хэсэгт байсан хэрэйдүүдийн хувьд Ван хаан эргэж ирж байна. Хэрэв киан Есүхэй дангаараа Эркэ-Кара-ыг гэндүүлэн цохиж ор суусан бол аюул. Мал ахуйтаны нийгэм байгууламжаар ийм тохиолдолд хэрэйдүүд нэгдэн цөөн монголчуудыг газрын хөрснөөс арчих байсан. Үүнийг Есүхэй мэдэхийн дээдээр мэдэж байв. Есүхэй Ван хаан хамт ийм үйлийг хийсэн нь хэрэйд Ван хааны учир болхоос тусалж буй киан Есүхэйн учир биш.

Найман

Найманы дээдэс Уйгур, Уйгурын дээдэс Хүннү.

Найман овог нь буйр хол сэлгэдэг байв. Зарим нь их уулархаг, зарим нь талд амьдарч байв. Их Алтай, Каракорум (Өгөдэй хааны ордон барьсан газар), Элүй-Сирас, Хөх Иртыш.

Чингис хаанаас урьд найманы ахлагч нь Наркыш Таян хаан, Эниат хаан байжээ. Тэд киргизыг хураасны дараа эвдрэлдэв. Эниат хаан Наркыш Таян хааныг алжээ. Эниат хааны хоёр хүүд Таян, Буюрук. Тэр хоёрын харилцаа муу учир саланга нутгалж байжээ. Эрт дээр үед найманы ахлагч нар нэр хүндтэй, том хүчирхэг цэрэгтэй, зан заншил нь монголтой төстөй байжээ. Тэд христийн шашинтай байжээ (хожим Рубрукийн тэмдэглэлд гарна). Эрт үед тэдний хааныг Кушлук (Хүчлүг-Хүчлэг) хаан гэдэг байв. Кушлук гэдэг нь хүчтэй агуу ахлагч гэсэн утга.

Буюрук гэдэг нь зарлиг өгөх гэсэн утгатай. Энэ үг хадан бичигт байгаа. Энэ өдгөө халхууд “буйр заах” гээн өгүүлдэг нь хоёулаа заах гэсэн утга. Буйртай (заах юмтай) хүн гэдэг нь хүнд заан сургадаг нэг нь болно. Таян хаан, Буюрук хаан газар усны маргаанаас Ван хаантай олон удаа тулалдахдаа тэд хамтарч байсангүй. Чингис хаан Буюрук хааныг цохиход Таян хаан оролцсонгүй.

Ойрат-Ойрд

Ойрдын газар ус Сэкиз [Найман] мөрөн. Түргийн сүүл үеийн Тариатын хадан бичигт “Тариа алкам (тарив) Сэкиз, Сэлэнгэ, Орхон, Туул сав талду” гэжээ (энэ тухай нийтлэл хүргэсэн). Тэгэхээр уг нутаг угаасаа Түрэг, Уйгур төрийнх байжээ. Эрт эдгээр голын саваар Түмэт овог оршиж байв. Найман мөрөн нийлээд Кэм болно. Кэм Ангар мөрөн рүү цутгана. Кэм нь өнөөгийн Енисэй мөрний эх. Енисей Ангар мөрөн нийлнэ. Хэл нь монголчуудтай ижил боловч зөрүүтэй. Монголчууд хутга гэнэ. Тэд мудга гэнэ. Йим үгний зөрүү байна. Уг газар ус өнөөгийн Тува болно. Өнөөгийн халхууд Кидан тоотой хүн хэлээр өгүүлнэ. Өнөөгийн Тувачууд Хүн тоотой хүн хэлээр өгүүлнэ. Аялгын зөрүү бий. Ойрдын Галдан бошигтын дээдэс болно. Ойрдууд цөөн киан, боржигоныг дагаж ирээгүй гэсэн баримт. Энэ баримт манай үндэсний аюулгүй байдалд маш эерэг мэдээлэл болно. Чингисээс өмнө Ойрдууд газар усныхаа эзэд байжээ. Уг газар уснаас Ашна овог өмнөшөө Хөх нуур руу нүүжээ.

Тайлбар:

1999 онд Ховдод Алтайн унага баруун бүсийн хурд болов. Мань тэнд очив. Мануусд барьсан бүлэг гэр хороололд ардын авъяастаны үзүүлбэр болсон. Тэнд Булган сумын торгууд өөрсдийгөө Чингис хааны торгон цэргээс үүсэлтэй гээн бахархан өгүүлж байв. Өнөөгийн өндөрлөгөөс харахад энэ нь үнэнд нийцэхгүй. Нэгд: Мал ахуйтаны нийгэм байгууламжаар цэргийн албаны нэг төрлөөс овог үүсдэггүй. Овог их хүний нэрээр нэрлэгдэнэ. Хоёрт: Торгон гэдэг нь дотно гэсэн утга огт биш. Ордны дотор, ордон тойрсон далангаар явганаар алба хааж буй цэргүүдийг хэлнэ. Тор буюу Тур гэдэг нь хоёр хөл дээрээ гэсэн утга. Диван Лугатаар гэдэг нь босох.

Тур үйл үг+н олон тоо=Торон буюу Торгон жийргэвч Г тэй. Уг үг Тариатын бичигт байна. 𐱃‏𐰆‏𐰺‏𐰍‏𐰴‏ торгот гээн оржээ. Торгон, торгот хоёул олон тоонд байгаа явган цэргийг хэлнэ. Явган цэрэг гэхээр морьгүй гэсэн утга, торгон гэдэг нь морио гадаа уяад дотор алба хааж буй цэргүүд. Тур гэдэг үгийг энэ өдгөө халхууд хэрэглэсээр байна. Хурга, ишиг зассаны дараа “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан тур, тур” гэдэг нь дөрвөн хөл дээрээ зогс, зогс гэсэн утга.

Бэш балгын Уйгур

Тэдний ахлагчийг Идикут (Галын эзэн-эх утга нь, тухайн үеийн утга нь хувь заяаны эзэн) гэнэ. Тэдний үүслийг Хуучин Тан төрийн бичигт “Уйгур нар сарниж бутраад олон харьд оров. Уйгурын Шиян Са тушаалд байсан хүн өөрийн зээ Пан тэ лэ болон Нан лу бин э фэн зэрэг ах дүү таван хүнийг хүрээлэн өргөв. Арван таван аймаг баруун тийш Хэ ло луд (Харлагад) очив. Нэг нь Ту фанд (Турфан-өнөөгийн Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Турфан тойргийн хот) очив” гэжээ. Тэд 835 онд бусад уйгуруудаасаа салж очсон овгуудын хойчис болно. Тухайн үед тэд Буддын шашинтай байжээ.

Доорхи газрын зураг дээрхи нь баримжаа тэмдэглэл болно. Мал ахуйтаны хүн амын тоог нийтлэл 24-өөс уншаарай.

Мал ахуй эдийн засгийн хэвшилд тухайн овогтоны хүн амын тоо малны тооноос шууд хамааралтай. Малын тоо газар усаас шууд хамааралтай. Хамгийн их хүн амтай нь Өтүгэний Хэрэйд, Найман, Ойрд, Бэш балгын Уйгур (Худалдаа, тариалын ахуй эдийн засгийн хэвшил), Мэргэд, Татар, Баргут (Кори, Түмэт орно), Монгол (Киат, Боржигон).

Чингис хаан бүх мал ахуйтаныг хураасан тухай

Чингис хаан төв овогтон (аймаг), захын овгуудыг нэгтгэсэн тухай мэдээлэл Монголын нууц товчоо, Ертөнцийг эзлэгч, Судрын чуулганаас уншигч та авсан гэдэгт мануус эргэлзэхгүй байна. Иймд уг хэсэгт богино дүгнэлт өгье. Монгол овогтон төв нутаг руу Түрэг овогтон шиг олон үеийн турш хүчээ хуримтлуулж байж орж ирэсэнгүй. Иргэдээ бага насандаа хураалгасан Тэмүүжин Хэрэйд Ван хаанд булган (“соболь”-ойн булга, өнөөгийн ихэнхи монголчуудын өмсөж байгаа булга нь “норка” буюу усны булга. Уг амьтаныг [норка] Америк тивээс авчиран хожим үржүүлжээ. Ойн булга нь Шивэйчүүдийн зартай ав) дах бэлэглэн, инсээ (эр дүүсээ) алсан хаантай эцэг хүү болсоноор, мэдээлэлийн цөмд орж Их улс байгуулах боломж нь нээгджээ. Ван хаантай нөхөрлөхөөс тухайн үеийн ахлахгч нар имээж байхад, ганцаардмал болсон хааныг өөрийн үйлд чадварлаг ашигласан нь Тэмүүжингийн үйлийг дардан болгов.

“Алтан хааны өмнөөс Вангийн чинсэнгү Чингис хаанд захиран тушаасан хэлбэрээр мэдээг илгээсэн байна. Чингис хаан Тоорил хаантай хамтран татарын Мэкужин тэргүүтнийг барьж алжээ” (Нийтлэл 18-д уг өгүүлбэрийн дэлгэр тайлбар бий). Энэ нь Тоорил хаан Чингис хоёрын анхны амжилттай аян болжээ (Мэргэдийн талаар хожим тайлбар өгнө).

Хожим Чингис хааныг хүчирхэг болж байгаад Ван хаан хардан Чингисийг цохиж Халх гол руу Чингисхаан зугтав. Энэ үед Ван хааны хүч хамаагүй илүү байжээ.

Хожим Чингис хаан Ван хааныг гэнэдүүлэн цохиж түүний улсыг хураав. Дараа нь Таян хаан гэх мэтээр бүх төвийн мал ахуйтаныг Чингис хаан хураажээ (энэ хэсгийг товчлов).

Дүгнэлт:

Чингис хаан мал ахуйтан хүн үндэстэнийг XIII зуунд хураан нэгтгэсэн нь юуны өмнө мал ахуйтаны өөрсөдийх нь хүсэл байжээ. Хоорондын дайн дажингаас тэд залхсан байв. Хүчирхэг Их улсыг байгуулах хүсэл бүгдэд нь байжээ. Гадаад орчин таатай байв. Алтан улс хүч мөхөс, Сүн төр өмнөшөө нүүжээ. Энэ үүргийг хийх ёстой Хэрэйдийн Ван хаанд бусдын хүслийг сонсож, билирэх чадвар байсангүй, мөн бусад нь түүнд үл итгэж байв. Хэрэйд манлайлагч үгүй хамгийн том бөгөөд төвийн улс. Монгол манлайлагчтай улс үгүй захын жижиг овог байв. Чингис хаан Хэрэйдийг Ван хаантай нь ухаанаараа удирдан Хэрэйдүүдэд өөрийгөө таниулж амжижээ. Дараа нь Ван хааныг цохиход Хэрэйдүүд Чингис дээр очжээ. Товчоор базахад Хэрэйд толгойгүй бие, Монгол биегүй толгой байжээ.

Чингис хааны байлдан дагуулалтын товч

1219 онд Чингис хаан Туркестана, Мавераннахра болон зарим Ираны зах руу аян дайн хийж зургаан жилийн дотор тэднийг эмхэтгэв.

Отрар хотыг эзлэв. Бухар хотыг эзлэв. Азербайджан, Ираныг эзэлжээ.

XIII зуун болон ойролцоо зуунд ийм хэмжээний газар ус эзэлсэн түүх тэмдэглэгдээгүй байна. Чингис хаан угтаа Үсүни нутгийг эзэлжээ. Үсүни нь Алтан уулаас баруунш Каспийн далай хүрэх газар ус болох тухай нийтэлэл 44-өөс уншаарай.

Чингис хаанаас урд 600 жилийн өмнө уг газар ус Баруун Түрэг төрийн эзэмшил байв. Бүр урд нь нэгдмэл Түрэг төрийн газар ус байжээ. Энэ тухай нийтлэл 39-44-өөс уншаарай.

Чингис хааны байлдан дагуулалтаас 1400 жилийн өмнө Хүннү төрийн Модун шанью өөрийн Баруун сайн Ванд тушаал өгөн Үсүнийг эзлүүлсэн тухай Сыма Цянь-ий “Түүхэн Тэмдэглэл”, Бан Гу-гий “Хан төрийн түүх”-нд бичжээ. Манай бичигдсэн түүхэнд бүх мал ахуйтаныг анх Модун шанью хураажээ. Манай бичигдсэн түүх Чингис хаанаас биш Модун шаньюгаас эхэлжээ. Модун шанью шиг хаад Модун шаньюгаас өмнө олон байсан байх. Тэдгээрийн талаар бичигдсэн түүх байхгүй. Модун шанью манай нэг номерийн хаан, Чингис хаан биш.

Мануусд мэдэгдэж буй Хүн үндэстэний түүхэнд Үсүнийг эзэлсэн гурав дахь байлдан дагуулалт Чингис хааных болж байна.

Дүгнэлт:

Хэрэйд, Найман, Мэргэд, Ойрдын түүх нь мануусын түүхийн ноён нуруу болно. Хамаг монголын түүх нь Бөртө чиноос Тэмүүжин хүртэлх 23 гурван үе буюу 500 орчим жилийн түүх болно. Бөртө чиноос Тэмүүжин хүртэл тэд Түрэг төрийн хур, Тан төрийн хур, Кидан төрийн хур, хожим богино хугацаанд бие даасан овогтон (аймаг) болсон Хүн үндэстэний захын нэг овгын түүх. Чингис хаанаас өмнө тэд хэзээ ч төр байгуулж байсангүй. Энэ бол баримт.

Чингис хаан Түрэг төр шиг хүч хуримтлуулж, бэлтгэл сайтай төв нутаг руу орж ирсэнгүй. Хэрэв хэрэйд Соргогтон бэг Чингис хааны бэр эс байсан бол Монгол гэдэг нэр аль эрт солигдох байсан, Соргогтон бэг Хамаг монголын Их монгол улсыг Хэрэйдийн Их монгол улс болгосон тухай нийтлэл хүргэх болно.

ЗХУ-ын эрдэмтэд мал ахуйтаны нийгэм байгууламжийг огт билирсэнгүй тул Хүн үндэстэний захын овог болох Хамаг монголын түүхийг өнөөгийн халх, барук, өөлд, торгууд, баяд, гэх мэт олон овгуудын төв түүх гээн мануусд ойлгуулав. Манай XIII зууны илийн нэр Их монгол улс. XIII зууны төрийн нэрээр мануусыг монгол үндэстэн тэд [орсууд] болгов. Энэ нь аюултай бөгөөд байж болохгүй зүйл. Үүнийг тодруулахын тулд байх боломжгүй нэг зүйрлэл хэлье. Хэрэв Дунд улс мануус шиг түүхийн төөрөгдөлд орсон бол ийм байх байсан: Дунд орон сүүлийн хаант Манж Чин төрийг Дунд орны төв түүх гэж үзжээ. Тэд өөрсдийгөө хан биш манж үндэстэн гэх болов. Энэ тохиолдолд Чин, Хан, Тан, Сүн, Юань, Мин төрүүд тэдэнд хамаагүй. Тэд Чин, Хан, Тан, Сүн, Юань, Мин үндэстний газар усанд өнөөдөр амьдарч байна гэх байсан. Тэдний түүх өнөөдрийх шиг 5000 жил биш, 374 жил байх байсан. Өнөөдөр мануус ганц хаан минь Чингис гэдэг шиг тэд Канши (Энх-Амгалан) гэх байсан байх. Ийм түүхэндээ төөрсөн Манж гээгч XXI зууны Дунд оронд хэл, түүх, археолог судалдаг Ли Интернашионал Экспедишин ТББ байгуулагдаад энэ Хан төрийн бичгүүд чинь манайх юм байна, бид чинь манж үндэстэн биш хан үндэстэн юм байна, эртний ханз өнөөгийн ханз бичгээс дуудлага бичлэг зөрүүтэй юм байна гэдгийг баталсан судалгаагаа Дунд орны Манж улсын ШУА-д өгчээ гээд төсөөлье. Мундаг докторууд нь таны судалгаанд дүгнэлт өгөх шаардлаггүй, угаасаа тэр Чин, Хан болон бусад улсууд мануусд хамаагүй бид Дунд орны манж үндэстэн, мануус 374 жилийн түүхтэй, юуны чинь 5000 жилийн түүх вэ гээн өгүүлсэнтэй ижил. Бэйжингийн их сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Ди ли жа ли оюутнууддаа наад Ли Интернашионал Экспедишины нийтлэлд итгэж болохгүй, битгий унш гээн явж байна гээд уншигч та төсөөлдөө. Ли Интернашионал Экспедишины нийтлэл нь манай Дунд орны Манж улсын тухай бичсэн дэлхийн томчуудын агуу бүтээлүүдээс зөрөхөөс гадна, манай багшийн багш дэлхийн том эрдэмтэдийг шүүмжилж байна гээн өгүүлж байвал яахав. Дунд орон ийм түүхийн төөрөгдөл орсонгүй. Харин бид яг ийм төөрөгдөл, гипнозонд оржээ. Бид монгол үндэстэн биш. Бид үнэндээ ямар үндэстэн бэ гэдэг талаар өөрсөдийгөө огт эрэгцүүлээгүй. Бид хүн үндэстэн болох тухай эргэцүүлэл хожим уншигч таньд хүргэх болно.

Наадамын тухай хэдэн үг.

Монгол улс Монгол түмний их цэнгэл Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадамыг 2018 оны долдугаар сарын арван нэгнээс арван хоёрны өдрүүдэд хийв. Монгол улс Хүннү гүрэн байгуулагдсан 2227 жил гээн тунхагласан ч яаж Хүннү төртөй өнөөгийн Монгол улсаа холбох ухаанаа олохгүй өдийг хүрэв. Чингис хааны дээдэс Байгаль нуурын умард байхдаа Хүннү төрийн хур байсан болохоос Хэрэйд, Найман, Мэргэд, Барук нар шиг шууд хойчис байсангүй. Манай түүхийн ноён нуруу дээшээгээ Хэрэйд, Найман, Мэргэд, Барукаар Хүннүтэйгээ шууд холбогдоно (энэ тухай нийтлэл хүргэсэн). Мөнх хаанаас хойших түүх бол Хэрэйдийн Их монгол улсын түүх болно. Өнөөгийн Халх, Буриад, Торгод, Мянгад, Өөлд, Урянхай, Жалар, Дархад, Сартуул, Дөрвөд, Баяд болон бусад олон овгууд Чингисийн Хамаг монголыг дагаж дорноос нүүж ирсэнгүй. Монгол нь төр, улсын нэр болохоос Хамаг монголыг дагаж эс ирсэн, өөрсөдийн түүхтэй дээрх овгуудыг үндэстэн болгох нэр биш. Халх, Буриад, Торгод, Барга, Мянгад, Өөлд, Урянхай (ойн), Жалар, Дархад, Сартуул, Дөрвөд, Баяд, Хошууд гэх мэт олон овгууд болон тэдний дээдэс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй нутаг усныхаа эзэн байсан, байгаа. Тэнгэрийн эвээлэр байх ч болно.

Яагаад Их монгол улс Уйгур хэл, Уйгур бичгийг эрдэм мэдлэгийн дээд гээн өргөмжлөв? Энэ тухай дараагийн дугаарт өгүүлнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Ulcewly
2022-05-25 · 46.161.11.8
https://newfasttadalafil.com/ - cialis online pharmacy Where Can I Buy Alli CanadРіСћ Tieywo Discount Codes For Pharmacy Express <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Onuwrp Levitra Costo Che Hanno https://newfasttadalafil.com/ - generic cialis tadalafil Their average age was years.
Theoria
2023-01-21 · 37.139.53.40
This role allowed Elyn to further assist women as they battled cancer and claimed a life of health and wellness <a href=http://bestcialis20mg.com/>cialis 5 mg best price usa</a> Left graph, Ki67 positive Ki67 donor derived vascular smooth muscle cells GFP
Ганзориг
2023-11-06 · 202.126.90.36
Яхвээ