Их монгол улсын хаан Мөнх ба Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх
Их монгол улсын хаан Мөнх (1251-1259) ба Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх (2017-) нарын түүх соёлдоо хандаж буй байдал
527 0

Энэхүү өгүүллээр СИЭ ТББ Их монгол улсын хаан Мөнх Уйгур төрийн Бугу хааны хадан бичээсэнд хэрхэн хандсан, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Түрэг төрийн шашны зан үйл агуулсан хадан бичээсэнд хэрхэн хандав гэдэгт түүхэн харьцуулалт хийнэ. Ингэж харьцуулах түүхэн баримт манууст байгаа учир үндэснийхээ ой санамжийг сэрээхийн тулд энэ өгүүллийг ман бичиж сууна.

Эх сурвалж болон баримт:

1. THE HISTORY OF THE WORLD-CONQUEROR By Ala-ad-Din Ata-Malik JUVAINI Translated from the text of Mirza Muhammad QAZVINI by JOHN ANDREW BOYLE, Ph.D. HARVARD UNIVERSITY PRESS CAMBRIDGE, MASSACHUSETTS 1958

2. “INTERNATIONAL JOURNAL OF EURASIAN LINGUISTICS" сэтгүүлд гарсан судлаач, турк Мехмед Өлмезийн цуглуулсан багаас нийтэлсэн “A Scetch of the Earliest Mongolic Language: the Brahmi Bugut and Khuis Tolgoi Inscriptions” нэртэй бичвэр.

Мөнх хаан ийм үйл хийжээ:

“Голын дэнж дээр орших хот харшийн туйрын нэр Орду Балаг өдгөө Муу Балаг гээн дуудна. Харшийн туйрны гадна, үүдний харалдаа бичээстэй чулуу хэвтэж байхыг мануус харав. Хаан ор сууж байх үеэр ул чулуудыг (чулуунуудыг) эргүүлж тойруулан сонжсоор худаг илрүүлэв. Худаг дотор хүснэгттэй том чулуу олдож, түүн дээр (хүснэгт дээр) сийлсэн бичиг байв. Ул бичгийг сэргээ гэсэн (хааны) зарлиг хүн болгонд хүрэв. Нэгэн ч уншиж чадсангүй. Китай-гаас (Киданаас) ... нэртэй хүмүүс ичрэн (ирүүлэн) тэдний бичгээр сийлсэн хэсгийг нь уншуулсан нь энэ: ...” гэж Ертөнцийн эзэн номондоо Ата Малик Жүвэйний бичжээ.

Өнөөдөр У.Хүрэлсүх нь Монгол улсын ерөнхий сайд тул цаг зав муутай болов уу. XIII зууны Мөнх нь Каспийн Тэнгэсээс Шар тэнгэс, Якутаас Шар мөрний өмнө хэсэг хүртэлх газар усны хаан байжээ. Мөнх хаан түүхэн эх сурвалжийн ач холбогдолыг билэрэх тул цаг зав гаргаж, өөрийн биеэр хүснэгтэлж бичсэн хадан бичээсийг худгаас гаргуулж ул бичгийг сэргээ гэсэн зарлигаа хүн болгонд хүргэж чаджээ.

Манай ерөнхий сайд ийм үйл хийсэнгүй. “INTERNATIONAL JOURNAL OF EURASIAN LINGUISTICS" –т гарсан шалгагдан, нотлогдоогүй нийтлэлээр Төрийн ордондоо Монголын хэлний хамгийн эртний дурсгал гээн Хүйс толгой бичээсийг залжээ. Мөнх хаан нь аливаа бичээсийн агуулгыг мэдэж байж хөдөлж байна. Өнөөгийн манайхан агуулгаар биш хэлбэрээр хөдөлж байна. Хүрэлсүх дарга энэ бичээсийг "надад ухаж (уншиж) өгөх хүн байна уу?" гэж нэг асууж сурсан болов уу. Яагаад Монгол улсын иргэн дотроос нэг нь ч ухаагүй буюу уншаагүй байхад ерөнхий сайд маань төрийн ордонд уг бичээсийг залав?

Уйгур Бугу хааны хадан бичээсийн нэг хэсэгт ханз үсэг сийлэгдсэн тул Мөнх хаан Киданаас хүн ирүүлж уг хэсгийг сэрээж чаджээ. Энэ тухай СИЭ өгүүлсэн болно. Манай ерөнхий сайд уг бичээсийг харанхуйгаар залав.

Юу болов?

Гадаадын нэг сэтгүүлд гарсан нийтлэл Монгол улсын ерөнхий сайдыг хөдөлгөв. Манайд эх түүхийн дархлаа, эх хэлний дархлаа гэж байна уу?

Хамгийн гунигтай нь Данийн зохиолч Ганс Христианс Андерсоны “Хаанд зориулсан шинэ дээл” буюу манайхны мэдэх “Шалдан ноёны үлгэр”-т гардаг шиг “ бичээс залах ёслолд” оролцогчид үндэстнийхээ хувцасаа өмсөж, гоёж гоодон иржээ. Ирэгсэд огт мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг дүр эсгэх нь эмгэнэл. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг өгүүлэх нь гуниг. Энэ “арга хэмжээний” ерөнхий найруулагч нь алсад суугаа Мехмед Өлмез. Найруулгыг хүргэсэн хэрэгсэл нь “INTERNATIONAL JOURNAL OF EURASIAN LINGUISTICS". Монголд гар хөл бологч нар нь Ц.Төрбат, С.Дулам.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие үндэснийхээ ой санамжийг агуулаагүй, ийм гунигт ёслолын арга хэмжээг 20 жилийн дараахи, 40 жилийн дараахи засгийн газраар үйлдүүлэхгүй байх санаа агуулан энэхүү хэдэн мөрийг бичиж сууна.

Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд эх сурвалж судлаачийн хувьд ингэж зөвлөж байна: Монгол улсын Ерөнхий сайдаас Хүйс толгой бичээсийг сэрээх хоёр сарын (бүгдэд боломж олгох үүднээс хоёр сар гэв) уралдаан зарлах. Шалгаруулах явцыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр туркын биш монголын олон нийтэд цацах нөхцөлтэй. Түрүүлсэн багт Монгол улсын Ерөнхий сайд нэг сарынхаа цалинг дунд нь, үндэснийхээ үйлдвэрийг дэмжих оройн зоогыг Ерөнхий сайд биечлэн барих.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ийм уралдаан зарлах, эс зарлахыг таамгүй. Төрийн ордонд залах аливаа бичгийн агуулгыг залж буй дарга мэдэж байх үүрэгтэй. Мэдэхгүй бол бүү зал.

Хэрэв Ерөнхий сайд маань Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олноос Хүйс толгой бичээсийн судалгааг асууж, мануустай ярилцсан бол бид Мехмед Өлмезийн багийн 2017-2019 оны ажлын явц, тэдний давуу сул талыг, харь иргэн Л.Хурцбаатарын номны давуу сул тал болон өөрийн судалгааны явцын тухай дэлгэр мэдээлэл хүргэх байлаа.

Сэргэлэн Интернашионал Экспедишионы уншигч олон минь! Энэ удаа хэн буруу гэхээс илүү ямар байх ёстой гэдэг талаас нь харцгаагаарай! Буруутныг (буруутанд их бага хэмжээгээр бид бүгд орно) чичлэх хялбар, ямар байх ёстой гэдгээ сэрээж, сэрээснээ үр хойчисдоо өвлүүлэх нь бэрх. Эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг дээдсийн ухаан үүнд оршино.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...