Их зохиолч ба СИЭ
Ш.Лувсанван нь Орчин цагын гэх зохиомол хэлээ яаж найруулсан тухай, түүний энэхүү үйлийн хор гайг та бүхэнд таниулж байна.
1989 0

СИЭ ТББ-ын судлаачид VII-VIII зууны Түрэг, Уйгур төрийнхөө төв аялгат хадан бичээс, XI зууны Диван Лугат толь, XIII зууны Эргүнэ аялгат Алтан дэвтэр түүхэн эх сурвалж, Хүн хэлийг эвдлэхээс урьдах буюу 1947 оноос урьдах зарим бүтээлийг, Ш.Лувсанвандангын орос дүрэмээр журамлагдаагүй өнөөгийн халх болон бусад аялгыг судлаад Ш.Лувсанван нь Орчин цагын гэх зохиомол хэлээ яаж найруулсан тухай, түүний энэхүү үйлийн хор гайг та бүхэнд таниулж байна.

Манай судалгаанд их зохиолч Д.Нацагдоржийн бүтээл огт ороогүй байв. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүйн “Монгол хэлний үгүйсгэх харьцаа ба түүний илрэх хэлбэрүүд 2009” ажлыг шүүмжлэх явцад түүний авсан олон зохиолчдын жишээ үгүүлбэрээс ганц Д.Нацагдоржийх нь хүн хэлний зүй тогтолтой бүрэн нийцэж байв. С.Эрдэнэ, Ч.Лодойдамба, С.Удвал, Ш.Гаадамба нь үгүйсгэлийг үгүүлбэртээ алдаа оноотой хэрэглэжээ.

1992 он ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээс хэвлүүлсэн “Монгол хэл шинжлэл” номд Л.Балдангын “Тодотгон холбох нөхцөлийн байрлалын тогтолцоо, найруулгын үүрэг” нийтлэлд мөн Д.Нацагдоржийн жишээ хүн хэлний зүй тогтлоор бичигдсэн нь эх сурвалж судлаач биднийг гайхшруулав.

Энэ тухай СИЭ-хэн хэлэлцэх үеэр манай нэг судлаач үгүлэрүн: “Орчин цагын гэх зохиомол хэлэнд Их зохиолчийн бүтээлийг засварлан хэвлэж буй. Тиймээс заавал гар бичмэлийг буюу эхийг нь харах ёстой” гэв. Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойд зориулагдсан “Зохиолын цоморлог” хоёр дэвтэр ном, “Д.Нацагдоржийн гар бичмэлийн цахим хуулбар” номыг олж, авчирж, нээн үйлийн явц, үйлийн цаг, тийн ялгал, үг зүй, үгүүлбэр зүйг нь ухмагч 1920-1930-аад онуудад манай хэл эвдрээгүй байхыг олж мэдэн туйлын баярлав. Д.Нацагдоржийн бүтээл Хүн үндэстний төрийн төв аялгыг төлөөлөхөөс Баруун монгол, Умарын буриад, Дорнын дагуур, Өмнийн алшаан, хөх нуур гэх мэт аялгыг эс төлөөлнө. Мянган жилийн турш ийм байв. Одоо ч ийм байна. Д.Нацагдоржийн бүтээлд орших 1920-1930 оны төрийн төв аялга нь өнөөгийн халх аялгын ижил Үтүгэн аялга, Эргүнэ аялгын хольц бөгөөд 70 хувь нь Үтүгэн, 30 хувь Эргүнэ аялгаас иж бүрдэнэ. Аялгын нарийвчлал нь тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг, үгийн сан, үгүүлбэр зүй дээр илэрнэ. Энэ тухай судалгааг хожим та бүхэндээ хүргэнэ.

СИЭ-ий судалгаагаар гарсан хүн хэлний зүй тогтолтой Их зохиолчийн бүтээлд орших хэл зүй нь ойролцоогоор 90 хувь нийлж байна. Энэ нь маш өндөр бөгөөд сайн үзүүлэлт. Их зохиолч маань эх сурвалж судлаач биш гэдгийг мэдэх бид хоорондын зөрүү 10 хувь дээр судалгаагаа чамбайруулна.

Их зохиолч нь СИЭ-ий судлаачдын зарим төсөөлөл таамаглалыг нэг мөр болгон засав.

Таамаглал.

“Манж Чин төр мал аж ахуйтны ардын сургуулийг хорьжээ. Ардын сургуулийг 100 хувь шашны сургуулиар солиулж, анх айлын хоёр хөвүүний нэгийг нь лам болгодог байсан бол хожим айлын таван хөвүүны тавууланг лам болгох бодлогоо хэрэгжүүлжээ. Ардын сургууль үгүй болсоор монголчуудын ой санамж хүндээр гэмтэв.” гэж бид бичиж байв. Ардын сургууль үгүй улмаас манай хэл ихээр гэмтсэн байх гээн бид таамаглаж байв. Их зохиолчийн бүтээл уг таамаг ташаа болохыг бидэнд батлав. Хэл эвдэрдэггүй юм байна гэдгийг их зохиолчийн бүтээлээс, хэлийг эвдэлдэг юм байна гэдгийг Ш.Лувсанвандангын номоос бид ухаарлаа.

Хүн хэлнийнхээ зүй тогтлыг мэдэх Д.Нацагдоржоос (1906 – 1937) хоёр насаар дүү Ц.Дамдинсүрэн (1908-1986), дөрвөн насаар дүү Ш.Лувсанвандан (1910 - 1983) хүн хэлнийнхээ зүй тогтлыг мөн мэдэж байжээ. Хэлнийнхээ зүй тогтлыг мэдэж байсан тэр хоёул манай хэлийг санаатайгаар орос дүрэмд шилжүүлж, хэлний зүй тогтолд хиймэл өөрчлөлт оруулжээ. Асуулт нь тэр хоёр ямар санаа өвөрлөн ийм үйл хийв гэдэгт оршино. Ганц амьдралаа, зөвхөн өөрийн гэр бүлээ тэр хоёр бодож ийм үйл хийв үү? Үндэстнийнхээ төлөө гээн ийм балмад үйлийг тэр хоёр хийв үү? Энэ асуултанд СИЭ-ий судлаачид биш өөр хүмүүс хариулах болов уу. СИЭ-ий үүрэг нь тэд ямар байх ёстой хэлийг, мөн та бидний болон манай үр хойчсийн сэтгэлгээ, сэтгэлгээний дэгийг хэрхэн эвдэв гэдгийг та бүхэндээ тайлбарлаж, тэдний хийсэн гай балгыг засахад оршино.

Эх сурвалж судлаачид бид орос дүрмээр хүн хэлийг найруулан зохиомол хэл үүсгэсэн Ш.Лувсанвандангын балмад үйлийг эхнээс нь дуустал хараад энэхүү цувралыг бичиж байлаа. Харин их зохиолч Д.Нацагдоржийн бүтээл энэхүү балмад үйлийг арилгахад бидний үйлд хурдасгуур болно гэдгийг огт зүүдлээгүй, мөн төсөөлөөгүй байлаа бид. Ингээд их зохиолчийнхоо шүлгийн хэсгээр энэхүү охор нийтлэлээ өндөрлөе.

Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурьсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхнээ холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн
Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө
Д.Нацагдорж (1936)
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...