Гол мод хоёроос олдсон Хос луу олдвор нь мануусын оюун санаанд том тэсрэлт үүсгэв. Урьд мань Луу Дунд орны шүтээн гэж боддог байв. Энэ өдгөө дэлхий даяраа ингэж боддог. Луу энэ бүдүүлэг Хүн гүрэнтэй огт хамаагүй гэх баримталыг уг олдвор няцааж байна. Уг хос луу нь түүхэн олдвор боловч, уг олвдороос тэдний ач холбогдол нь харьцуулашгүй том байна. Ингээд Дунд орны түүхийг сөхөцгөөе!
Хан төрийн Уди хуандигаас өмнө (НТӨ 140-87 он) Дунд орны он тооллоор жил нь арван сартай, эхний сар нь арав дахь сараасаа тоолдог байжээ. Үнийг Уди хуанди өөрчилж Шинэ он тооллыг нэг жил арван хоёр сартай, нэг дүгээр сараас жилийн он тоолол эхлэх болов. Шинэ он тооллыг Тайчу Ли гээн нэрийдэв.
Он тоолол шинэчлэх ажилд Сыма Цяни оролцожээ. 12 жил нэг мөчлөг болж жил болгон амьтны нэрээр нэрлэгджээ. Уг бичигт гарах амьдтыг энэ өдгөө Дунд орны эрдэмтэд тайлж эс чадав. Тэд 12 жилийг өөрсдийнхөө мөчлөг биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ тухай 71-р нийтлэлээс уншаарай! Тэгэхээр Луу буюу Лун гэдэг үгийг Дунд орон хариас авжээ. Энэ бол баримт.
Дараагийн нэг баримт нь 1989 онд Дунд орны хадны сүг зураг судлаач Gai shan lin (盖山林) гэдэг хүн Өвөр Монголын Улаанцав-ийн дархан Мянган хошуунаас 12 иш амьтаны дүрс бүхий хадны зураг олжээ. Уг зургийг НТӨ VIII-V зуун буюу Хавар Намрын улсын үед Дунд орны судлаачид хамааруулдаг юм байна. Энэ зураг нь хамгийн эртний олдвор болж байна. Уг зураг мал ахуйтны нутаг дэвсгэрээс олдсон нь чухал. Тэгэхээр тариалах Дунд оронд биш Малжих оронд уг зургийг сийлжээ гэдэг нь баримт. Энэ бол чухал мэдээлэл.
Дараагийн том баримт нь доктор Д.Эрдэнэбаатарын 13 метрийн гүнээс олсон хос Луу нь дээрх хадан зурагдсан Луутай адил байна. Энэ бол баримт.
Ангил хэлэнд “Paradigm shift” гэдэг ухагдахуун нь “оюун тогтоцоо өөрчлөх” гэсэн утгыг тээнэ. Хүн болгон дэлхий хавтгай гэж бодож байхад нэг өдөр дэлхий хавтгай биш бөмбөрцөг юм байна гэж билэрэхийг “Paradigm shift” буюу Оюуны тогтоцонд орж буй өөрчлөлт болно. Нар дэлхийг тойрдог биш дэлхий нарыг тойрдог гэх мэт. Бид Лууг Дунд орных гэж бодож байсан бол буруу болж Луу манайх болж байна. Энэ бол оюуны тогтоцонд орж буй том өөрчлөлт.
Зарим хүмүүс Луу хэзээ ч ийм байхгүй. Тан, Манж Чин улсын торгон дээр, зурган дээр Луу өөр байдаг гэж хэлж болно.. Наадах чинь Луу биш гэх хүмүүс байна. Энд оюуны тогтоцондоо өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Лууны эх нь эвэртэй, нохой биетэй, нисдэг араатан. Эвэр, тайган нохооны бие, далавч нь мал ахуйгаас гаржээ. Лууны эх дүрс бол энэ хос луу. Дунд орныхонд Лууныхаа толгойг гахайн толгой гэж хэлэх хүмүүс байна. Тэд тариаланч ахуйгаараа сэтгэж байна.
Хос лууны олдворын ач холбогдол нь мануусын хуучин оюун санааг эвдэж байна. Хуучин ойлголтуудыг хүчингүй болгож байна. “Paradigm shift” буюу Монголчуудын Оюуны тогтоцонд өөрчлөлт оруулж байна. Мануус түүхээ өөр өнцөгөөс ухаарахаас өөр зам алга. Үүнийг түүхэн эх сурвалж, археологийн олдворууд мануусаас шаардаж байна.