Түрэг хэл нь Хүн хэл гэдгийг Махмудын бичсэн Диван Лугат ат Түрэг толь баталж байна. Энэ удаа манай хэлний тухай урьд бид сонсож байгаагүй чухал мэдээллийг Махмуд уг толь бичигтээ бидэнд тэмдэглэн үлдээжээ.
Ингээд Махмудын бичсэн болгоны араас тайлбарлая.
“Хэл яриандаа хамгийн сайн нь, хэлээ хамгийн сайн эзэмшиж байгаа нь ганц хэлтэнгүүд.Тэд перс хэлтэй өөрийн хэлээ хольдоггүй бөгөөд бусдын зан заншлыг авдаггүй. Хоёр хэлээр ярьдаг, хотын хүн амтай холилдсон нөхдүүдийн хэл нь хазгай болдог. Ийм хэлтэй нь Сугдаг, Канжаг Аргу” гэж Махмуд бичжээ.
Энд Махмуд Перстэй холилдож байгаа, Персийн соёл авж буй мал аж ахуйтны хэл хамгийн хазгай гэж өнөөгийн Стамбулын Турк, Туркмен, Азербайджан, Узбекийн өвөг дээдсийг өгүүлж байна. Хот газар сууж хольмог хэлээр өгүүлдэг нь тэдний дээдэс болж байна. Эд нар манай хадан бичээсийг уншиж дийлэхгүй байгаа нь ийм учиртай. Мөн Диван Лугат тольны хүн (түрэг) үгсийн санг перс, араб үгсээр тэдний дээдэс сольжээ.
“Хоёр дахь бүлэгт Хотон, Төвд бөгөөд Тангут орно. Тэд түргийн газар усанд ирэгчид. Би эдгээр улсуудын хэлийг бүрчлэн (нэг нэгээр нь) тайлбарлана. Төвд өөрийн хэлтэй, Хотон өөрийн хэл бичигтэй. Аль аль нь түрэг хэлээр чөлөөтэй ярьдаггүй” гэж Махмуд бичжээ. Тэгэхээр Хотон, Төвд нь хүн үндэстнээс гарал үүсэл өөр гэж Махмуд өгүүлжээ.
“Жабарка улс хол байдаг учир, Мачинаас (Табхач) том тэнгэсээр алслагдсан учир тэдний хэлийг бид мэдэхгүй. Мачин (Табхач) болон Син (Кидан) өөрийн хэлтэй улс боловч хотын хүмүүс нь түрэг хэлээр чөлөөтэй ярина. Тэд өөрсдийн илгээмжээ түрэг хэл дээр бидэнд бичдэг” гэж Махмуд бичжээ. Жабарка гэж аль улсыг хэлж буйг нь одоогоор тогтоож чадсангүй. Энэ бол маш чухал түүхэн баримт. Табхач буюу Тан төрийг мал ахуйтан байгуулсан. Кидан нь Дунху-гийн хойчис мал аж ахуйтан угшлын улс гэсэн ч урьд хэсэг нь хан үндэстэн оршдог тариалан ахуйн газар ус. Үүнийг бид эх сурвалжаар мэднэ. Хотын хүмүүс нь түрэг хэлээр чөлөөтэй ярина гэдэг нь ясту хүмүүс нь хүн хэлээ мартаагүй байжээ. Киданы ясту хүмүүсийн хэлийг Махмуд түрэг буюу хүн хэл гэдэг нь манай судалгааны үр дүнтэй нийлж байна.
“Табхач шиг тэнгис, уул, ханаар алслагдсан Яжуж, Мажуж улсын хэлийг бид мэдэхгүй” гэж Махмуд бичжээ. Энд аль улсыг өгүүлж буйг тогтоож чадаагүй байна.
“Уйгур ариг (цэвэр) түрэг хэлтэй. Тэдэнд бас хоороноо ярьдаг хэл байна. Тэд мануустай харилцахдаа 24 үсэгтэй түрэг бичгээр харьцдаг. Энэ тухай би номныхоо эхэнд дурьдсан. Тэдэнд бас өөр бичиг байна. Тэр бичиг нь Синд (Киданд) байдаг бичигтэй ижил бөгөөд түүнийгээ гэгээн ном бичигт хэргэлдэг бөгөөд түүнийг нь шашныхан л хэргэлдэг” гэж тэр бичжээ.
Энэ бол маш чухал мэдээлэл. Уйгур ариг түрэг хэлтэй. Уйгурын дээдэс Хүннүгийн (Хүн-ий) хойчис гэдгийг бид Дунд орны эх сурвалжаар мэднэ. Тэгэхээр түрэг хэл буюу хүн хэлний өлгий нутаг нь Өтүгэн. Махмудын бичсэн нь СИЭ-ний судалгааны үр дүнтэй таарч байна. Тэд хоорондоо ярьдаг хэлтэй гэдэг нь Махмуд хос сувгыг огт билэрээгүйд оршино.
Энд 24 үсэг бүхий бичигтэй гэдэг нь Гол тигэн, Муянч хадан бичээс дэх Хүн үсэг бичиг. Хүйс толгой, Бугутын бичээс дэх брахми үсгийг Түрэг Табэн хаан 573 онд Чи улсаас буюу Киданы дээдсээс залсан. Тэгэхээр Өтүгэнд дэх тэр үеийн төр нь хүн үсэг бичигтэй, шашны брахми үсэг бичигтэй байсан гэсэн манай судалгаа үүгээр дахин батлагдав.
Их монгол улсын төрийн хэл нь уйгур, төрийн бичиг нь уйгур байсан тухай эх сурвалжаар бид өгүүлсэн. Ариг хүн хэлээр Өтүгэнд үеэс үед ярьсаар ирэв.
“Дээр дүрьдсан нь суурин улс болно. Мал ахуйтан Жумул өөрийн аялагтай ч түрэг хэлийг мэднэ. Кай, Забаку, Татар, Басмал нар мөн ижил. Эд бүгд өөрийн хэлтэй ч түрэг хэлийг сайн мэднэ. Киркыз, Кипчак, Угс, Тухси, Загма, Жикил, Урак болон Жарук нь дундын цэвэр түрэг хэлтэй. Замак болон Башгиртын аялага тэд нэртэй дөхүү” гэж Махмуд бичжээ.
Манай Уйгурыг Махмуд анх удаа харийхнаас суурин улс гэв. Манай Орд балга үнэхээр том хот. Нэг түмээс дээш хүн оршжээ. Өнөөгийн Дархан хот шиг нутаг дэвсгэртэй. Энэ сайхан мэдээлэл.
Татар, Басмалыг өөрийн аялагатай ч түрэг хэлийг мэднэ гэж ээ. Энд Өнөөгийн шинэ монгол хэлний нөхдүүд шиг Хос сувгын талаар мэдлэг Махмудад огт алга. Киркыз, Угсыг Махмуд цэвэр хэлтэй гэв.
“Рума орны болон Булгар, Сувар, Печенегийн аялага нь ижил бөгөөд богино төгсөглтэй.
Хамгийн хялбар хэллэгтэй нь Угус. Хамгийн зөв нь Загма, Тухси. Хамгийн хэлэмгий нь Хаканиия болон тэр хавийх нь.
Баласагуны хүн ам нь Тирас мөн Мадинат ал-Байдагийхтай ижил согдоор болон түрэгээр ярина. Аргу-гийн газар усанд Исбижаба-гаас Балгасун хүртэл хазгай хэлтэй. Кашгарт Канжак аялгаар ярьдаг хүмүүс байна” гэж Махмуд бичжээ.
Түрэг хэл тархасан газар ус нь Хүн хэл тархсан газар устай таарч байна. Махмудын мянган жилийн өмнө хийсэн судалгаа нь СИЭ-ний судалгаатай таарч байна. Дунд орны эх сурвалжинд Өтүгэн дэхь улс Үсүнь дэх улс хэл нь жоохон зөрөөтэй ч ижил хэлтэй гэж бичсэнтэй Махмудын баримтлал 100 хувь таарч байна.
Одоо Перс, Арабуудтай холилдож, харийн зан заншлыг авсан, хот газар орж суурьшсан Мал аж ахуйтан угшлын ард түмний хэл хэрхэн хазгай болсныг тогтооё. Үүнийг Диван Лугат ат Түрэг толиор тогтооход хангалттай. Наад цахын есөн үгээр харьцуулалт хийе.
- Диван Лугатаар битиг-бичиг (хүн хэлээр, Ч Т зармин)- mektup (араб үг. Турк хэлээр)
- Диван Лугатаар тургу-торго (хүн хэлээр, араб бичигт О байхгүй)- İpek турк хэлээр.
- Диван Лугатаар бузи-бүжиг, бүжий (хүн хэлээр, араб бичигт Ү үсэг байхгүй)- dans, oynamak (турк хэлээр)
- Диван Лугатаар йуз-зүс (Й, З зармин. Хүн хэлээр)- kişi (турк хэлээр)
- Диван Лугатаар ам-эм, уух эм (араб бичигт Э байхгүй, “им” гэж бичиж болно. )- ecza (турк хэлээр)
- Диван Лугатаар маңку-мөнхү, мөнх (араб бичигт Ө,Ү,Э байхгүй. Хамгийн боломжоор нь бичжээ)- ebediyen (турк хэлээр).
- Диван Лугатаар сур-сор, сорох (хүн хэлээр), emmek (турк хэлээр)
- Диван Лугатаар сур-сур, сурч мэдэх (хүн хэлээр)- tanımak (турк хэлээр). Энд тани гэдэг үйл үгийн араас маг гэж нэр үг үүсгэж залгаж танимаг гэдэг үгийг бүтээжээ. Сур гэдэг үг алга байна.
- Диван Лугатаар сур-сур, сураглан-эрэх, адуу сураглах (хүн хэлээр)- aramak (турк хэлээр)
Махмуд нэг юмыг маш сайн мэдэж байсан. Перс хэлээр персүүд маш сайн ярина. Орос хэлээр орсууд маш сайн ярина. Яагаад түрэг хэлээр хамгийн сайн ярьдаг нь түрэг гэж бичсэнгүй? Хариулт хялбар. Тэр үед түрэг гэж улс, аймаг, овог байсангүй. Түрэг хэл гэдэг нь нийтлэг хүн хэлийг өгүүлж буй. Түрэг буюу Хүн хэлээр хамгийн ариг өгүүлдэг нь Уйгур, Киркыз болж байна.