Алтан дэвтэр 1
Цувтрал нийтлэл нэгдүгээр хэсэг
2848 49

1.1 - р өгүүлбэр

Латин галиг:

Činggis qaγannu hujaur, deere tenggerieče jayaatu töregsen Börte čino ajuu, gergey inu Qoay maral ajiay, tenggis ketüljü irebe.

Кирилл галиг:

Чингис каганну узаор, дээрээ тэнгриэсэ заяту төрөксөн Бөртэчино ачу, гэргий инү Гоа марал ажиай, тэнгис гэтүлжү ирэпэ.

Чингис хааны уза ор дээр тэнгэрээс заяту төрсөн Бөртчино ачу, гэргий нь Гоа марал ажаа, тэнгис гэтэлж ирэв.

Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр задлах аргачлал нь тухайн өгүүлбэрийн гол утга санааг гаргаж чадахгүй байгаа тул энэхүү аргачлалыг бий болгов. Уг аргачлалаар өгүүлбэрт синтаксис задаргаа хийвээс өгүүлбэрийн гол утга санаа тод илэрнэ. Мөн Хүн хэлний зарим “модон” орчуулга бүхий буруу нэршлийг бид засан зөвөөр сэргээв.

Өгүүлбэр зүй:

Хоёр өгүүлэгдэхүүнтэй, нэг өгүүлэхүүнтэй өгүүлбэр.

  1. Өгүүлэгдэхүүн 1 нь Бөртөчино (нэрлэх тя)
  2. өгүүлэгдэхүүн 2 нь Гоа марал (нэрлэх тя)
  3. өгүүлхүүн нь ирэв
  4. өгүүлхүүний үйл тодотгол нь гэтэлжү (үргэлжлэх хуучин цаг)
  5. үйл тодотголын бай нь тэнгис (нэрлэх тя)
  6. өгүүлэгдэхүүн 1-ийн нэр тодотгол нь ачу (нэрлэх тя)
  7. нэр тодотголын нэр тодотгол нь узаор (нэрлэх тя)
  8. уг нэр тодотголын нэр тодотгол нь хаганну (харьяалах тя)
  9. уг нэр тодотголын нэр тодотгол нь Чингис (нэрлэх тя)
  10. өгүүлэгдэхүүн 1-ийн үйл тодотгол нь төрөксөн (төгс хуучин цагт)
  11. уг үйл тодотголын тэмдэг тодотгол нь заяту
  12. уг үйл тодотголын байршил тодотгол нь тэнгрэсээ (гарах тя)
  13. уг үйл тодотголын орон зай тодотгол нь дээрээ
  14. өгүүлэгдэхүүн 2-ийн нэр тодотгол 1 нь ажаа (нэрлэх тя)
  15. нэр тодотгол 2 нь гэргийнү (харьяалах тя)

Үгзүй:

  1. Каганну нь нэр үг, харьяалах тя: Каган үндэс, нэр үг, ганц тоо, энэ үг анх удаа 1400 жилийн тэртээд, Хүйс толгой бичээст брахми үсгээр Каган гэж бичигджээ, Хадан бичээст хүн үсгээр 𐰴‏𐰍‏𐰣‏ гэж оржээ;+ну харьяалах тя.
  2. Тэнгриэсэ нь нэр үг, гарах тя; тэнгри нэр үг, үндэс, хадан бичээст 𐱅‏𐰭‏𐰼‏𐰃 тэнгри гэж оржээ, Диван Лугат (ДЛ) толины 6418-д тангри-тэнгри гэж оржээ; +эсэ гарах тя.
  3. Заяату нь тэмдэг үг; зая үндэс, нэр үг; +ту үйл тэмдэг үүсгэгч.
  4. Узаор нь уза + ор гэх хоёр үгний ижгүр, нэр үг; уза нь хадан бичээсд 𐰈‏𐰔‏𐰀‏-үзэ нь (эртний) гэх утга агуулжээ, ДЛ 391 уза – эрт урьд гэж заажээ; ор нь хадан бичээсд 𐰆‏𐰺‏ ор, гэж ДЛ 5234 ор-бий болгох гэж заажээ. Уза ор нь эртний ор болно.
  5. Ачу нэр үг, угшил эхлэх дээдсээ заана; Гол Тигэн их бичээсд 𐰲‏𐰆‏𐰢 ачу+м гэж оржээ.
  6. Ажиа нэр үг, ДЛ 378 ажа-том эгч, төв аялгаар ажаа хамгийн өндөр настан эм, төв аялгаар ажаа гэж настан эмийг хэлнэ.
  7. Гэргий нэр үг, ганц тоо; гэр үндэс, нэр үг; +ги ДЛ 5667-д ки-өхөөрдөх нөхцөл гэжээ.
  8. Инү (нь) төлөөлөл үг, III биеийг төлөөлнө, хадан бичээсд 𐰤‏ гэж оржээ.
  9. Гэтэлжү - үйл тодотгол, үргэлжлэх хуучин цаг. Гэт – чиг тодотгол, төв аялгаар хэт буюу хэтэр гэх ирээдүй цагт орших үйл үгийн үндэс; хадан бичээсд 𐰚‏𐰲‏𐰀‏‏ хэчэ, ДЛ 3256 каж-хэтэр гэх утгыг агуулан угын дуудлагаар оржээ; + л үйл үг үүсгэгч;+жү үргэлжлэх хуучин цаг үүсгэгч.
  10. Ирэп-үйл үг, холбох хуучин цаг; ир үндэс, үйл үг, хадан бичээст 𐰃𐰼‏𐰾‏𐰼-ирср-ирсээр гэж оржээ;+п холбох хуучин цаг.

С.А.Козин 1941 онд Нууц товчоо-Юань чао ба ши номондоо “Алтан дэвтэр”-ийн эхний өгүүлбэрийг гурав тасалсан нь байж боломгүй өгүүлбэр зүйн алдаа болжээ.

Предком Чингис-хана был Бортё-Чино, родившийся по изволению Вышнего Неба. Супругой его была Гоа-Марал. Явились они, переплыв Тенгис (внутреннее море).

Зөв нь: Предком Чингис-хана был Бортё-Чино, родившийся по изволению Вышнего Неба, у которого супругой стала Гоа-Марал, прибыли они миновов Тенгис.

С.А.Козины үг зүйн алдаа 1 нь “гэтэл” гэх үйл тодотголыг “переплыв” – “усыг ямар ва нэгэн хөвөгч хэрэгслээр туулах” гэх утгаар орлуулсанд оршино. Гэтэл, гатал гэх үзийн, угын дуудлаг үгс нь “цаана нь гарна” гэх утга агуулахаас “ус туулах” гэх утга агуулахгүй. Байгаль тэнгэсийн ус хөлдөх үеэр хүмүүс түүнийг гэтлэнэ. “Гэтэл” гэх үг нь орсоор “миновать”, “проходить”, “переходить через что-либо” гэх утга агуулна.

С.А.Козины үг зүйн алдаа 2 нь “ирэв” гэх өгүүлхүүнийг “явились”-“бий болсон” гэх үгээр орлуулсанд оршино.

Ш.Чоймаа: Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий инү Хоо марал ажаа. Тэнгэс гэтэлж ирэв.

Ш.Чоймаа хүн хэлний өгүүлбэр зүйг огт мэдэхгүй ардын багш тул уг өгүүлбэрийг С.А.Козины адил гурав таслав. Сүүлийн “Тэнгэс гэтэлж ирэв” гэх өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь хаана байна вэ? “Гэргий инү” гэдгийн “инү” нь Бөртэчино-г төлөөлж бүй III биеийн төлөөлөх тодотгол тул өгүүлбэрийг “Гэргий” гэх үгний урдуур тасалж үл болно.

Өгүүлбэр зүйгээр Бөртэчино ачу, Гоа марал ажаа гэх үгсийн ачу, ажаа нь үйл үг биш, үйл үг байх боломжгүй. Хэрэв ачу, ажаа нь үйл тодотгол байх юм бол “гэтэлжү” гэх үйл тодотголтой ижил “ирэв” өгүүлхүүнийг тодотгох болно. “Ачу” гэх үгийг “ажу” гэх үргэлжлэх хуучин цагт орших үйл үг болговол “Бөртэчино ажу (байжаажуу) ирэв” гэх утга таарахгүй өгүүлбэр болж байна.

Манай ёсоор дээдсээ заавал ахаална. Хэзээ ч дээдсийнхээ нэрийг дангаар хэлэхгүй. Энэ ёс Түрэг, Уйгур төрийн хадан бичээст мөн оршино. Бөртэчино ачу, Гоа марал ажаа гэдэг нь ахаалж буй ёс.

Ш.Чоймаа эх сурвалжтай үл ажиллан С.А.Козинг хуулжээ.

“Ш.Чоймаа узуур-ижгүр (язгуур) хэмээхийн авиа ижилссэн хэлбэр, энд уг удам гэсэн утгаар хэрэглэжээ” гэж өгүүлбэрийнхээ доор бичжээ.

Удам гэх үг нь “өөрийн” гэсэн утга тээнэ. Удам залгана гэдэг нь “өөрийг минь” залгана гэх утга тээнэ. Уг үг хадан бичигт 𐰈‏𐰔‏𐰢 “үзэм” гэж оржээ. З М заримлах тул үзэм удам нэг утга болно. Алтан дэвтэрт Амбагай хааны тухай өгүүлэх хэсэгт “өзөн” гэж оржээ. “Уза ор” буюу “эрт ор” гэх ухагдахуун “удам” ухагдахуунтай холбогдохгүй. Алтан дэвтэрт “удмаас удам” гэх тэнэг зүйл бичигдсэнгүй. Харин уза нь хуучин (хуучан) гэх тэмдэг нэрийн үндэс болно. Хуучан гэх үгний Х-гээхээр “уча” гэх үндэс харагдана. Үүнээс ужиг, ужиграх гэх үгс үүдэлтэй.

1.2 - р өгүүлбэр

Латин галиг:

Onan mürennü teriüne, Burqan qalduna nuntuγlaju, töregsen Batačiqan ajuu.

Кирилл галиг:

Онан мөрэннү тэриүнэ, Бурган калтунна нунтуглажу, төрэксэн Батачиган ажуу.

Онон мөрний тэрүүнээ, Бурхан Халдунаа нутаглаж, төрсөн Батачиган ажуу.

Дүрэм:

Түрүү өгүүлбэрийн өгүүлэхүүн хуучин цагийн холбох +в дагавартай төгссөн тул уг өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн дараагийн өгүүлбэрт хамарна. Уг өгүүлбэр хоёр өгүүлбэрээс иж бүрджээ.

Өгүүлбэр зүй:

Өгүүлбэр 1:

  1. Өгүүлэгдэхүүн 1 нь түрүү өгүүлбэрийн Бөртөчино
  2. өгүүлэгдэхүүн 2 нь түрүү өгүүлбэрийн Гоа марал
  3. өгүүлэхүүн нь нутаглаж
  4. өгүүлэхүүний бай 1 нь тэрүүннэ (байршил тя)
  5. бай 1-ийн нэр тодотгол нь мөрний (харьяалах тя)
  6. нэр тодотголын нэр тодотгол нь Онон (оноосон нэр, нэрлэх тя)
  7. өгүүлэхүүний бай 2 нь Бурхан Халдунаа (оноосон нэр, байршил тя)

Өгүүлбэр 2:

  1. Өгүүлэгдэхүүн нь Батачиган (оноосон нэр)
  2. өгүүлэгдэхүүний үйл тодотгол нь төрсөн (төгс хуучин цаг)
  3. үйл тодотголын бай 1 нь тэрүүннэ (байршил тя)
  4. бай 1-ийн нэр тодотгол нь мөрний (харьяалах тя)
  5. нэр тодотголын нэр тодотгол нь Онон (оноосон нэр, нэрлэх тя)
  6. үйл тодотголын бай 2 нь Бурхан Халдунаа (оноосон нэр, байршил тя)
  7. өгүүлэхүүн нь ажуу

Үгзүй :

  1. Онон нь оноосон нэр, голын нэр.
  2. Мөрөннү нэр үг, харьяалах тя, том голын нэр; мөрөн үндэс, нэр үг; +нү харьяалах тя.
  3. Тэриүнэ нэр үг, орших тя, гол мөрний хамгийн их устай хэсгийг өгүүлнэ. ДЛ 5185 тур-урд хэсэг, ДЛ 5722 тура-гэрийн урд хэсэг гэж оржээ. Түрүү морь гэдэг нь уралдаж буй морьдоос түрүүлж барианд ирснийг нь хэлэнд. Эсрэг утга эх. Мөрний
  4. Буркан Калдунне оноосон нэр.
  5. Нутаглажу үргэлжлэх хуучин цагт орших тодотгол; нутаг нэр үг, үндэс, хадан бичээсд 𐰦‏𐰸‏‏ нтук гэж оржээ; +л үйл үг үүсгэгч; +жу нь үргэлжлэх хуучин цаг үүсгэгч.
  6. Төрэксэн үйл үг, төгс хуучин цаг; төр үндэс, үйл үг;+сэн төгс хуучин цаг.
  7. Ажуу-үйл үг, хуучин цаг, үргэлжлэх үйл; аж үндэс, үйл үг, бай-бий гэх утга агуулна, хадан бичээсд 𐰔‏𐰆-ажу гэж оржээ. ДЛ 306-д ажон-оршихуй, гэрэл гэж оржээ; өнөө халх аялгаар “аж төрөх” гэдэг нь хожим орос хэлний “жить” гэх үгний махан орчуулга “амьдрах” гэх буруу үгээр солигджээ. Амьдрах гэдэг нь амьд байх буюу үхээгүй гэх утга агуулна.

С.А.Козин: Кочевали у истоков Онон-реки, на Бурхан-халдуне, а потомком их был Бата-Чиган.

Зөв нь: Проживали у устье Онон-реки, на Бурхан-халдуне, где родился Бата-Чиган.

С.А.Козин тэрүүн гэх үгийг “эх” гээн буулгажээ. Мөрний эх нь горхи, горхины эх нь булаг болно. Бид ингэж л өгүүлнэ.

Ш.Чоймаа: Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж төрсөн Батчиган ажгуу.

Энд тэргүүнээ үгийн ард таслал, нутаглаж гэх үгний ард таслал орох ёстой. Үүнийг Ш.Чоймаа эс оруулжээ.

Эх галиг ба Ц.Дамдинсүрэн

Эх бичиг:

Чингис хааны уза ор дээр тэнгирээс заяту төрсөн Бөртчино ачу, гэргий нь Гоа марал ажаа, тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэрүүнээ, Бурхан Халдунаа нутаглаж, төрсөн Батачиган ажуу.

Ц.Дамдинсүрэн:

“Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заят төрсөн Бөртэчино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ”.

Ц.Дамдинсүрэнгийн буруу үйл 1:

Дээрх хоёр өгүүлбэр нь нийт 27 үгсээс иж бүрдэж байхад Ц.Дамдинсүрэн “язгуур”, “хамт”, “далайг”, “ирээд”, “эх”, “ууланд”, “гэдэг”, “нэгэн”, “хөвүүнийг”, “төрүүлжээ” гэх уг хоёр өгүүлбэрүүдэд ороогүй 10 үгсийг нэмжээ. Ц.Дамдинсүрэн өвөг дээдсийн минь түүхэн эх сурвалжийг засаж, эх сурвалж судлалд байж боломгүй бүдүүлэг үйлдэл хийсэн нь түүнийг ёс суртхуунгүй нэгэн нь байжээ гэдгийг нотлож байна.

Ингээд Орчин цагийн монгол хэлийг үндэслэгч Ц.Дамдинсүрэн манай хүн хэлийг ямар түвшинд мэддэг нэгэн нь байжээ гэдгийг түүний өгүүлбэр зүйгээс харцгаая.

Ц.Дамдинсүрэнгийн буруу үйл 2:

Ц.Дамдинсүрэнгийн дээрх өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь Бөртэчино өгүүлэхүүн 1 нь төрүүлжээ, өгүүлэхүүн 1-ийн бай нь хөвүүнийг болно. Энд “Бөртэчино хөвүүнийг төрүүлжээ” гэж Ц.Дамдинсүрэн байж боломгүй тэнэглэл бичжээ. Эр хүн хөвүүнийг төрүүлжээ гэдэг нь том тэнэглэл. Алтан дэвтэр номын 17-р хэсэгт “Алан гоа эр үгүй буэт гурван коут төрүүлэв”, 18-р хэсэгт “Энэ эк биданы ах дүү үй хаяа хүн үгүй, эрэ үгүй үе бу этэлэ эд гурван коут төрүүлэв”, 41-р хэсэгт “тэр эм бас Бодочараас нэгэн коун төрүүлэв” гэж бичжээ.

Тэгэхээр эр нь биш эм нь хөвүүн төрүүлэв гэж эх сурвалж дээр бичжээ. Харин Ц.Дамдинсүрэн хөвүүнийг (заах тя) төрүүлжээ гэж бичиж байна.

Эх сурвалжаар “хөвүүн төрүүлэв” гэж оржээ. Алтан дэвтэр эх сурвалжийн 41-р хэсэгт “коун инү Мэнэнмэтү төрөв”, 43-р хэсэгт “Бодочарын авлан эмээс төрөксөн Барим Шийрату Кабичү нэртэй бүлээ”, 60-р хэсэгт “Есүхэй баатарун Өлүн үжинээс Тэмүүжин, Касар, Качиун, Тэмүкэ эд дөрвөн коут төрөв” гэж оржээ. Эх төрүүлдэг, хүн төрдөг юм байна. Ц.Дамдинсүрэн манай хэл соёлыг доромжилж байна.

Ц.Дамдинсүрэнгийн буруу үйл 3:

“Бөртэчино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж” гэж бичжээ. Бөртэчино хэнийх нь үл мэдэгдэх гэрийтэй хамт тэнгис гэтэлжээ. Эх сурвалж дээр гэргий “инү” гэж III биенд орших Бөртэчиныг төлөөлүүлжээ. Үүний Ц.Дамдинсүрэн үгүйсгэжээ.

Ц.Дамдинсүрэнгийн буруу үйл 4:

язгуур-энэ зохиомол үг язгуур урлаг гэх мэтээр манай хэлэнд оржээ. Уза урлаг буюу эртний урлаг гэж өгүүлэх нь зөв. Язгуур эрх ашиг нь уза эрх ашиг буюу эрт дээр үеэс үүсэлтэй эрх ашиг гэх утга агуулна.

Дүгнэлт:

Ц.Дамдинсүрэн манай дээдсийн эх сурвалжаар тоглон нааджээ. Эхний өгүүлбэрт түүнийг буруу шаах маш олон зүйл байгаа болов ч энэ удаа үүгээр өндөрлөе.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...