Ил захидал
Монгол орны нутаг дэвсгэр дээрх түрэгийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл танаа:
589 0

Монгол орны нутаг дэвсгэр дээрх түрэгийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл танаа:

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 сарын 02 өдрийн А/497 дугаар тушаалаар Монгол орны нутаг дэвсгэр дээрх түргийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан билээ.

Уг ажлын хэсэг Монгол орны нутаг дэвсгэр дээрх түргийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтийн боловсруулан 2019 оны 11 дүгээр сард багтаан танилцуулах даалгавартай билээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл танд сануулахад сайдын тушаалд “гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцан” гэж орсон шүү. Дараа нь “хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах” гэж орсон шүү.

Сүүлийн зургаан жил Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Түрэг төрийн хадан бичээс, Түрэг төрийн түүхийг судлан гүйцэтгэсэн ажилтай бөгөөд эдгээр ажлынхаа тайланг танилцуулах саналыг танд тавьсан.

“Алтан уулнаас олдсон ятган дээрх бичээсийг хэрхэн өнөөгийн монгол хэлээр сэрээсэн тухай” ажлын тайланг Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие танилцуулах санал ажлын хэсэгт тавьсан. Уг бичээсийг буруу сэрээсэн Ц.Баттулга ажлын хэсэгт байгаа. Уг бичээс монгол хүн болгонд амархан билэрэгдэнэ. Ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл та сайдын тушаалаар “гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцах” үүрэгтэй байтал яагаад үүргээ биелүүлэхгүй байна вэ?

“Мөнгөн савны ёроол дахь бичгийг хэрхэн өнөөгийн монгол хэлээр сэрээсэн тухай” ажлын тайланг Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие танилцуулах санал тавьсан. Уг бичээсийг буруу сэрээсэн Ц.Баттулга ажлын хэсэгт байгаа. Уг бичээс монгол хүн болгонд амархан билэрэгдэнэ. Ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл та сайдын тушаалаар “гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцах” үүрэгтэй байтал яагаад үүргээ биелүүлэхгүй байна вэ?

Ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл танд сануулахад 2011 онд Шинжлэх ухааны академи Хэл зохиолын хүрээлэн, Монголын Алтай судлаачдын холбоо Л.Болдын хамтаар Орхон бичгийн дурсгал IV (Күл-тигэний бичээс) номыг хэвлүүлэн гаргасан. Сайдын гаргасан А/497 дугаар тушаалын үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдхүүнд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Батдорж, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Самбуудорж нар оржээ.

Гол тигэний (Күл-тигэний) хадан бичээс дэх Бага бичгийн нийт 13 хэсгийг, Их бичээсийн 53 хэсгийг Шинжлэх ухааны академи буруу тайлжээ. Зөвийг нь үзүүлье. Хийсэн ажлынхаа тайланг доктор Г.Буянтогтох, Т.Цолмон танилцуулая гэхэд Д.Одгэрэл та тушаалд Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-ын хийсэн ажлын тайлантай танилц гэсэн заалт байхгүй, үүрэг бүхий ажлын хэсэг зөв бурууг тогтоохгүй гээн өчсөн. Үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл ээ! Сайдын тушаалд “гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцан” гэж орсон шүү! Мөн Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-ын гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай бүү танилц гэж ороогүй шүү.

Гол тигэний буюу Орхон бичгийн дурсгал IV ном нь буух эзэнтэй, буцах хаягтай. Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Г.Билгүүдэй, Ц.Батдорж, О.Самбуудорж нар бүрэн хариуцах үүрэгтэй. Г.Билгүүдэй 12-р сарын 09-нд болсон хурал дээр “Би хэлний хүн биш би зохиолын хүн” гэж өгүүлснээ “эхэлж гадаадын хэвлэлд нийтлүүл, гадаадынхан хүлээн зөвшөөрвөл бид хүлээн зөвшөөрнө” гэсэн үг хэлсэн. Орхон бичгийн дурсгал IV номыг гадаадыханд хүлээн зөвшөөрүүлээд дараа нь нийтэлсэн болж байна уу. Манай хэлийг мануусаас илүү гадаадынхан мэддэг болж байна уу? Тэгвэл яах гэж Хэл зохилын хүрээлэн гэж байгаа юм? О.Самбуудорж би сайн хичээвэл уншина гэж өгүүлсэн. Ц.Баттулга Л.Болдын Орхон бичгийн дурсгал IV ном өөрт нь хамаагүй гээн өчсөн.

12-р сарын 09 нд болсон хуралд Ц.Төрбат Түргүүд эхэндээ монгол хэлээр ярьж байсан, дараа нь өөр болсон, Түргүүд Сяньбигээс гаралтай, миний бодлоор гэх мэт дураар өгүүлсэн. Ц.Төрбатын шинжлэх ухаанч биш байдал нь манай түүхийн салбар ямар өрөвдөлтэй, эмэгнэлтэй байдалд байгааг харуулж байна.

Үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл танд Түрэг төрийн түүхийг бүтэн судалсан судалгааныхаа тайланг танилцуулая гэж санал тавьсан. Түрэг төрийн түүх нь 552 оноос 842 он хүртэл баримтжуулагдсан түүх. 552 оноос өмнөх гарал үүсэл нь маш тодорхой эх сурвалж дээр бичигджээ.

Үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл танд “Хүн хэлний гарал үүсэл” судалгааныхаа тайланг танилцуулая гэсэн. Үүрэг бүхий ажлын хэсэгт байгаа, хэлнийхээ гарал үүслийг Алтай язгуурын хэл гэж төөрч буй Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн нөхдөд маш хэрэгтэй тайлан.

Үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл танд “Түрэг төр археологийн баримт” ажлын тайланг доктор Д.Эрдэнэбаатар танилцуулая гэсэн. Та үүнийг хүлээн авсангүй.

Үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл танд СИЭ ТББ харьцуулалт бүхий судалгааг хүргэж байна. “Алтан уулнаас олдсон ятган дээрх бичээс” болон “Мөнгөн савны ёроол дахь бичиг”-ийн сэрээлтийг Ц.Баттулгын түрэг гэж сэрээсэн хувилбартай харьцуулагдсан тул захын хүн үүнийг хялбар билэрнэ.

Гол тигэний бичээсийг СИЭ ТББ Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хувилбартай харьцуулагдсан тул захын хүн үүнийг хялбар билэрнэ.

Түрэг төрийн түүхийг бид өөрсдийн бодлоор биш эх сурвалжийг тайлбарлаж буй тул хөдлөшгүй.

“Хүн хэлний гарал үүсэл” судалгаа нь олон эх сурвалж ашигласан тул хэлнийхэнд маш хэрэгтэй тайлан.

Үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэл танаас сайдын А/ 497 дугаар тушаалыг биелүүл гээн шаардаж байна. Үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн тайлантай танилцах үүрэгтэй.

Үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...