Монголчуудын түүхийг ОХУ Шинжлэх ухааны академи ийм байр сууринаас харж байна.
Монголчуудын түүхийг ОХУ Шинжлэх ухааны академи ийм байр сууринаас харж байна.
763 0

И.В.Зайцев Оросын шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгийн захирал өгүлэрүн:

“Өнөөгийн Монгол гээн мануусын нэрлэдэг нутаг дэвсгэрийн автохтон буюу үндсэн оршигч нь орчин үеийн Монголчууд биш гэдгийг хэлье. Анх энэ овогууд Амар мөрний савд оршиж байв. Мөн тэд нүүдэлчин биш байсан нь их чухал. Мал тэжээдэг, тариалан эрхэлдэг, гахай нохой тэндээ тэжээж байжээ. Үр тарьж байв.

Дараа нь уг бүсэд [өнөөгийн Монгол газар] нэлээн удаан хугацааны турш олон ард түмний хөдөлгөөн хийгдэсний үр дүнд, ялангуяа хэдэн төр цохигдосны, тэр дундаа Уйгур ил (каганат) цохигдосны дараа тэд баруун өмнөшөө очин [Эргүнэ гүнээс өнөөгийн Монгол газар руу] хэд хэдэн түрг ил байгуулсан түргийн нутаг дэвсгэрийг эзлэв.

Тал нутагт ирсээр нүүдэлчин болж адуу, ямаа, бага хэмжээгээр тэмээ, их хэмжээгээр хонь үржүүлж эхлэв.

Энд түргийн ул мөрийг харагдаж байна. Юу гэвэл өнөөгийн монголчуудад хамаарах бүх толь, үгс, тэр дундаа мал ахуйн салбарын [толь, үгс] монгол гарал үүсэлтэй биш, туркийх.

Энэ юуг хэлж байна гэхээр орчин цагийн Монгол нутаг дэвсгэрт зүүн хойноос ирсэн суурин монголуудад (түрэг хэл) өвлөгдөн үлдэжээ. Өнөөгийн монгол яг монгол биш (өөр болсон монгол гэсэн санаа). Мөн өнөөгийн татар яг татар биш бараг ижил мөрний булгар болно”.

Энд Зайцев нийтэд ойлгомжтой мэдээлэл өгөх үүднээс эх сурвалжуудаа дурдсангүй. Зайцев Дунд орны Вэй улсын бичиг, Сүй улсын бичиг, Хуучин Тан төрийн бичгийг ашиглаж байгаа нь эх сурвалж судлаач маньд тодорхой байна. Мөн манай уншигчид Шивэй Хамаг Монголын дээдэс нэртэй 52-р нийтлэлээс эдгээр эх сурвалжуудтай танилцсан болно.

Зайцевын логикоор Тэмүүжингийн дээдэс хамтрал хэвшлийн Шивэ Монгу нар Уйгур төр IX зуунд цохигдсоны дараа Амар мөрнөөс баруун урагшаа мал аж ахуйн нутагт (Зайцевынхаар нүүдэлчдийн) очиж адуу, үхэр, хонь тэжээх зуур түрэг хэлийг Өтүгэн дэхь түрэг аймгуудаас сурсан байна. Энэ логик зөв үү гэхээр зөв. Гэхдээ өгөгдөл дутуу логик. Өнөөгийн халхуудын дээдэс христийн шашинт Хэрэйд, Найман нар Уйгурын хойчис гэдгийг Зайцев тооцсонгүй.

Их монгол улс байгуулагдахаас урьд Монгол аймаг нь Киданы хур байсан учир Кидан “бага толгой” бичигтэй Өтүгэнд ирж болох байсан. Гэвч тэд төрийн бичгээ Уйгур, төрийн хэлээ Уйгур (төв аялага) гэж Хэрэйд, Найман нарын хэлийг сонгов.

Энэ тухай ийм эх сурвалж байна: “Татар (нийт монголчуудыг Жүвейни хэлж байна) хүмүүс өөрийн бичиг үсэггүй байсан тул тэр (Чингис хаан) монгол хүүхдэд Уйгур бичиг сургах зарлиг буулгажээ; бүх ёс (ёсууд), зарлигуудыг [цаасан дээр] бичин хуульдаг байв” Ертөнцийг эзлэгч-Жүвейни. Эзэлсэн газар усандаа Уйгур бичгээр бичдэг болгонд тэд албан тушаал өгдөг байжээ.

“Тэд уйгур хэл, уйгур бичгийг эрдэм мэдэхийн оргил гээн өргөмжлөв” “Ертөнцийг эзлэгч” Жүвэйний.

Энд анхаарах чухал зүйл бол Чингис хааны дээдэс Өтүгэнд эзэн сууж байсангүй. Энэ бол факт. Тэмүүжингийн дээдэс Шивэй Монгу Эргүнээ хунгаас ирсэн нь үнэн. Энэ бол факт. Зайцев өнөөгийн Монголын газар усанд оршиж буй Монголчууд уг газар усны үндсэн эзэд биш гэж тунхаглаж байна.Энэ нь үнэнд нийцэхгүй.

Стамбул дахь туркууд үүн дээр нь ийм тоглолт хийж байна: Та нар Амар мөрнөөс ирсэн Чингис хааныхаа дээдсийн түүхийг ав. Бид өвөг дээдсийнхээ түүхийг авъя. Та нар зөвхөн Чингис хаандаа зориулж түүхэн аялал жуулчлал хөгжүүл. Бид санхүүжүүлье. Харин Стамбулын туркууд бид Өтүгэнд түүхэн аялал жуулчлалаа хөгжүүлье. Та нар зөвхөн Чингис хаандаа зориулсан түүхийн музейтэй болооч, бид тусалъя гэх мэтээр манай XIII зууны зүүн овогтонг манай түүхийн ноён нуруу болгож байна. Үүнд эх сурвалж судлалын ойлголт байхгүй С.Чулууны цэргүүд хариу өгөх чадваргүй байна. Чингис хаан бол манай том таван хааны нэгэн нь. Энэ таван хааны дээр Модун шанью зогсоно. Ийм л үлэг том түүхтэй Өтүгэн дэхь мануусын түүхийг тийм охор болгох санааг Турк улс өвөрлөж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...