Осман вирусний эсрэг тун 2.
Осман вирусний эсрэг тун 2.
1400 3

Монгол улсад СИЭ ТББ байгуулагдсан цагаас Хүн үндэстэн монголчуудын дотор харийн судлаачдын ажлыг монгол судлаачид шүтэн хуулбарлах үйл ихээр шүүмжлэгдэж, өөрсдөө үндэстнийнхээ эх сурвалжуудыг судлан тайлж байна.

Үндэсний эх сурвалж судлал бий болсныг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хүлээн авах үүрэгтэй. Хүлээн авч үл чадваас энэ тунг та өөрийн судлаачдаар шүүмжлүүлээрэй. Бид хариуг нь даруй барина.

Сэдэв: Үсэг бичиг.

Тонуйкук хадан бичээс дэх эхний өгүүлбэр.

Хүн үсэг:

𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀‏⁚‏𐱃‏𐰆‏𐰨‏𐰸‏𐰸‏⁚‏𐰋‏𐰃‏𐰤‏𐰈‏𐰔‏𐰢‏⁚‏𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰃‏𐰠‏𐰭‏𐰀‏⁚‏𐰶‏𐰃‏𐰠‏𐰗‏𐰢‏⁚‏𐱅‏𐰈‏𐰼‏𐰚‏‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏⁚‏𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰃‏𐰭‏𐰀‏⁚‏𐰜‏𐰈‏𐰼‏𐰼‏𐰼‏𐱅‏𐰃‏

Кирил галиг:

билгэ : тонуйқуқ : бинүжэм : табгачилңэ : экиилнтэм түркбодн : табгачилңэ : күрэрэрти

Энэ нь “Билгэ Тонуй кук бэн өэсүн Табгач илийнхээ эки илэнтэн, Түрэг овогтон Табгач илийнхээ хуруур эрти” болохыг СИЭ ТББ батална.

Эхэлж кирил галиг дахь үг бүрийг тайлбарлая.

Үг зүй:

  1. Билгэ - нэр үг; бил үйл үг, үндэс, мэдэх, ойлгох; +г нэр үг үүсгэгч; +э шинж тодотгол үүсгэгч.
  2. Тонуй - оногдмол нэр, Илтэрс, Билгэ хааны зөвлөгч, загуч (заагч).
  3. Кук - нэр үг, ДЛ 5266 кук – хэргэм зэрэг.
  4. Бин - нэр үг, бүтэн тоо; би нэр үг, I бие, төлөөлөл үг; +н бүтэн тоо үүсгэгч, Алтан дэвтэр 53-р хэсэгт - бэн.
  5. Үзэм - нэр үг, өөрөө гэх утга, ДЛ 92 уз – өөрөө, Алтан дэвтэр 53-р хэсэгт - өэсүн. Дорно умарын аялганд үгийн төгсгөл Н төв аялгын М –тэй заримлаж байна. Энэ нь орон нутгын аялга хоорондын зөрүү.
  6. Табгач - оногдмол нэр, Тан төрийг (618 — 907) хэлнэ.
  7. Илнгэ - хамаатуулан заах тя; ил нэр үг, үндэс, их улс; +нгэ хамаатуулан заах, төв аялгаар өдгөө +нхээ. Илэнгэ нь илэнхээ, орчин цагийн тодотголтой монгол хэлээр илийнхээ гэж уншина.
  8. Эки - нэр үг, үндэс, эхлэх гэх үгэнд орох эх, Алтан Дэвтэр 48-р хэсэгт эки гэж оржээ.
  9. Илнтэм - нэр үг; ил нэр үг, үндэс, хадан бичээсд ил - их улс, Диван Лугат 108 ил – эзэмшил; +н бүтэн үг үүсгэгч; +тэм шинж тодотгол үүсгэгч, төв аялгаар +тэн. Дорно умарын аялганд үгийн төгсгөл Н төв аялгын М –тэй заримлана.
  10. Түрэг - нэр үг, төрийн нэр, Түрэг төр (532-742)
  11. Бодн - нэр үг, бүтэн үг; Диван Лугат 2234 бузун-ард түмэн, Д З заримлана, бодун, бузун нэг; Алтан Дэвтэрт 46-р хэсэгт “будаан”, Хүйс толгойн бичээст брахми үсгээр boda гэж оржээ; төв аялгаар овогтон, нутаг захиргаанд хамаарах бүх хүн.
  12. Күрүр - нэр үг; күр нэр үг, үзийн дуудлага, төв аялгаар хур, Алтан дэвтэр 189, 190-р хэсэгт “кор”, хураагдсан улс; +р гурван хэмжээст хөрвүүлэгч (энэ тухай хожим өгүүлнэ)
  13. Эрти - батлах хуучин цаг; эр үзийн дуудлага, үйл үг, үндэс, ар угын дуудлага үндэс, ДЛ 937 ар - бай, байх; +ти батлах хуучин цаг, Т Ж заримлана, эрти – эржээ. Эрти гэдэг үгийг бид эрт урд цагт гэх утгаар өдгөө мөн хэрэглэж байна.

Өгүүлбэр зүй:

Билгэ Тонуйкук бэн өэсүн Табгач илийнхээ эки илэнтэн, Түрэг овогтон Табгач илийнхээ хуруур эрти.

Өгүүлбэр зүйг тайлбарлахаас урьд “бин үзэм” болон “эрти” гэх үгсийг тайлбарлах нь зөв болов уу.

Алтан дэвтэр 48-р хэсэгт

“...татар иргэнэ Амбақай қаһан өкин өкчү, өэсүн өкинийэн һүдэчү...” өэсүн гэдэг нь өөрөө /биеэрээ/ гэх утга.

Алтан дэвтэр 48-р хэсэгт

“Қамуқун қаһан, улусун эчэн болжу өки бэн өэсүн һүдэкүй бэн намаар кэсэткүн!” бэн өэсүн нь хадан бичээсийн 𐰋‏𐰃‏𐰤‏𐰈‏𐰔‏𐰢‏ - бин үзэм нэг утга болно.

Хүн хэлний олон аялганд би өөрөө /биеэрээ/ гэхийг “бэн өэсүн”, “бин үзэм” гэж хэлнэ.

Эрти-эрт. Алтан Дэвтэр 10-р хэсэгт

“Алан қоа Добун мэргэнтүр эрэжү, қойар көүн төрэүлпи”. Эрэжү үгний морфолог задаргаа: эр - үйл үг, үндэс, бай, байх; +жү үргэлжлэх явц. Тэгэхээр Алан гоа Добун мэргэн дээр “эрэжү” буюу байх хугацаанд хоёр хүү төрүүлэв. Хэрэв “ирэжү” гэх ир үндэсээр бичвээс утга зүйн алдаа үүснэ. Алан гоа Добун мэргэн дээр ирэжү буюу ирэх зуур (замдаа) хоёр хүү төрүүлэв гэх утга үүснэ. Хэрэв ир гэх үйл үгийг хэрэглэвээс “ирээд төрүүлэв” гэж бичих ёстой.

Эр, ар - байх гэх утга бүхий үйл үг “Алтан дэвтэр”-т мөн оржээ.

Өгүүлбэр зүй.

Аливаа хэлний хамгийн чухал хэсэг нь синтаксис буюу өгүүлбэр зүй. Өгүүлбэр зүйгээ мэдэхгүй бол тухайн өгүүлбэрт орших үгээр өгүүлбэрийн утга эс гарна. Аливаа хэлний мөн чанарыг үг биш өгүүлбэр зүй нь төлөөлнө.

Уг өгүүлбэрийн өгүүлэхүүн эрти (байжээ) нь “Тонуйкук эки илэнтэн” эрти, “Түрэг хуруур” эрти буюу хоёуланд нь хамаарна.

Нэг өгүүлхүүн, хоёр өгүүлэгдэхүүнтэй өгүүлбэрийг хоёр хувааж болно.

Өгүүлбэр 1.

Билгэ Тонуй кук бэн өэсүн (би өөрөө) Табгач илийнхээ эки илэнтэн (эх оронтон) эрти (байжээ).

Өгүүлбэр 2.

Түрэг овогтон Табгач илийнхээ хуруур эрти (байжээ).

Энд Тонуйкук өөрийгөө хаанахын эх оронтон /илэнтэм/, Түргийг ямар илийн буюу их улсын хур байсан тухай батлах хуучин цагаар өгүүлжээ.

Ийм тайлбарын дараа өнөөгийн монголчууд уг өгүүлбэрийг билэрнэ. Дахин нэг харна уу!

Бид үг зүй, өгүүлбэр зүйгээ тайлбарлав.

Одоо утга зүйгээ түүхэн эх сурвалжтай харилцуулан тайлбарлая.

Түрэг овогтон Табгач илийнхээ хуруур эрти буюу Түрэг овогтон Тан төрийнхөө хур байжээ гэж Тонуй кук өгүүлж байна. Үүнийг эх сурвалжаар шалгая!

Түрэг Же ли хаан баригдан Тан төрд хүргэгдсэн 630 оноос 683 он хүртэл, нийт 53 жилийн хугацаанд Түрэг төр үгүй болж, Түрэг төрийн хүн амын дийлэнх тэлэ нэр, төр баригч Ашна овгынхон Тан төрийн хур байжээ.

Энэ тухай Хуучин Тан төрийн бичиг дэх Түрэгийн шастир дээд-д Лиу Шү бичжээ. Тонуй кук хадан бичээс дэх энэхүү өгүүлбэрийн “Түрэг овогтон Табгач илийнхээ хуруур эрти” гэх хэсэг Хуучин Тан төрийн бичиг дэх хэсэгтэй таарч байна. Үүнийг СИЭ ТББ шалган батлав.

Тонуй кук өөрийгөө “Табгач илийнхээ эки илэнтэн” гэж бичжээ. Үүнийг эх сурвалжаар шалгая.

Тонуй кук хадан бичээст Тонуй кук нь (683 онд Түрэг төрийг дахин байгуулагч Ашна овогтон Гу до луй буюу) Илтэрс хааны, (704 онд Билгэ хаанд өргөмжлөгдөн, 733 онд өөд болсон Можи лян буюу) Билгэ хааны зөвлөх гэж бичжээ. Энэ бүхнийг өөр эх сурвалжаар шалгая!

Хуучин Тан төрийн бичиг дэх Түргийн шастир, Дээд-д “Гу до луй хэмээгч нь Жэ лийн харьяат байв. Ашна овогтой. ...Гу до луй Тяан шөгийн оны дундаж үеэр (691 он) өвчилж үхэв” гэж бичжээ. Тэгэхээр Гу до луй нь жар хол давсан настай нэгэн байжээ.

Билгэ хааны тухай Хуучин Тан төрийн бичигт:

Билгэ хаан нь Кай юаны дөрвөн онд (704 он) ор суув. Уул цол нь Шао ша гэдэг.

...Хорин он (732 он) Их түшмэл Мэй лу чо нь Шао ша-д хор өгсөн боловч үхсэнгүй. Тэгээд урьдаар Мэй лу чо-г дайлж, хамсаатныг нь устгав. Түүний нас барахад хөвгүүнийг нь Иран хаан болгов” гэж бичжээ. Билгэ хаан 733 онд үгүй болсон болов уу.

Тонуй кукын тухай Хуучин Тан төрийн бичигт: “Мо чогийн үед бага түшмэл Тун юй гу (Тонуй кук) арга ухаан гаргадаг байв. Анх Мо-чогийн доорх бага түшмэл бүгдийг Чуе тэлэ (Гол тигэн) алжээ. Тун юй гу охиноо Шао ша-д (Билгэ хаанд) хатан болгосоор үхэхээс хэлтэрчээ. Тушаалаа хасуулж урьдах аймагтаа буцсаны дараа ахиад хэрэглэгдэв. Нас сүүдэр далан хэдтэй байв. Харийхан түүнийг их л хүндэлдэг байлаа” гэж бичжээ. Уг эх сурвалжид Кай юаны 13-р он (725 он) гэж Тонуй кукын тухай хамгийн сүүлд дурьдагджээ. 725 онд нас сүүдэр далан хэдтэй байсан нэгэн нь Түрэг овогтон Тан төрийн хур байх үед буюу 650 оны үеэр төрсөн нэгэн нь болж байна. Тонуй кук өөрийгөө яагаад Табгач илийнхээ эх илэнтэн гэж өгүүлснийг СИЭ ТББ ингэж шалган батлав.

В.В.Радлов

Ich, der weise Tonjukuk, schloss mich der chinesischen Regierung an, (denn) das Türkenvolkwar den Chinesen unterworfen.

Би, билгэ Тоньюукук Табгач засагтай холбогдсон, учир нь Түрэгийн ард түмэн Табгачийн захиргаанд байв.

В.В.Радлов өгүүлбэрийнхээ бүтцийг мэдэхгүй тул тааж байна. Тоньюкук Табгач төрд алба хашиж байгаагүй. Хадан бичээс, бусад түүхэн эх сурвалж дээр ийм баримт үгүй.

С.Е.Малов (1880-1957) ЗХБНУ-ын ШУ-ын сурвалжлагч гишүүн, дорно дахин, түрэг судлаач:

Я самый мудрый Тоньюукук получил воспитание под влиянием культуры народа табгач, (Так как и весь) тюркский народ был в подчинении у государства Табгач.

Би хамгийн билгэ Тоньюкук Табгач ард түмний соёлын нөлөөгөөр хүмүүжигдсэн нь түргийн ард түмэн Табгач илийн мэдэлд байсны учир.

С.Е.Малов өгүүлбэрийнхээ бүтцийг мэдэхгүй тул тааж байна. Тонуй кук Табгач сургуульд суусан мэтээр тэр сэтгэжээ.

Л.Болд:

Цэцэн Тоньюукук би өрөө Табгач улсад хүмүүжсэн /-төрсөн/ минь [тэр цагт Б.Р] түрэг түмэн Табгачийн хараат байсан (-s учир болой)

Л.Болд С.Е.Маловыг шууд хуулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та Монгол улсад Үндэстний эх сурвалж судлал бий болсныг мэдэрсэн болов уу. Урьд монголчууд сохороор харийн судлаачдыг дагаж байсан бол одоо энэ үе ард хоцорч байна. СИЭ ТББ Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээс дэхь төв аялга, Алтан дэвтэр түүхэн эх сурвалж дахь дорно умарын аялга, өнөөгийн төвийн халх аялгатай судалж зүй тогтлыг нь удахгүй гаргана.

Монголчууд Гол тигэн, Билгэ хаан, Тонуй кук хадан бичээс дэх харийхны хийсэн өнөөгийн буруу тайлбарыг бүхлээр нь Үндэстний эх сурвалж судлалаар үсэг бичиг, хэл түүхийнхээ улаас судалж гаргасан зөв тайлбараар сольно. Монгол улсад үсэг бичиг, түүх хэл соёлын дархлаа нь үндэстнийнхээ эх сурвалжийг өөрсдөө судлах үйл. Өөр зам Хүн үндэстэн монголчуудад үгүй. Ийм үйлийг СИЭ ТББ амжилттай эхлүүлж бүх нийтийн хүртээл болгож байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Bupyigh
2022-10-25 · 37.139.53.20
<a href=http://bestcialis20mg.com/>brand cialis online</a> 20, 21 The 65 luminal tumors were then clustered using the 822 genes, and two groups groups IE and IIE were evident
anaemiede
2022-12-01 · 37.139.53.10
Digital rectal examinations may be omitted in patients with undetectable levels of PSA <a href=http://bestcialis20mg.com/>daily cialis online</a>