Мал аж ахуйтны төрийн түүх овгоос эхлэнэ. Овог, айл, аймаг, улс, ил нэртэй 26-р нийтлэлийг ухсан (уншисан) хүмүүсд нэмэлт мэдээлэл хүргэж байна. Иймд уг нийтлэлд гарч буй ухагдахуун, эх сурвалжуудыг энд дуртахгүй.
Овог гэдэг нь иргэд болон тэднийг ахалжу ясту хүмүүсээс бүрдсэн мал аж ахуй нийгэм байгууламжийн засаглал, эдийн засгийн анхан шатны нэгж болно. Овог нь байнгын биш. Иргэдийг хурааж (ахалж) овог үүсгэсэн их хүний нэрээр тухайн овог нэрлэгдэнэ. Их хүнээс доош ясту хүмүүс тус тусдаа малаа өөрийн иргэдээр адуулуулж аж төрнө. Хоорондоо албан татвар өгдөггүй.
Овгын ясту хүн гэж байгуулсан их хүний хойч болно. Ясту хүнд иргэд, мал ногдоно. Ясту хүн нь хэд хэдэн гэргийтэй байж болно. Гэргий болгоно ураг ахлана. Ясту хүн овог тээгч болно. Ясту хүн иргэн болж болно. Иргэн ясту хүн болж болно.
Иргэн гэдэг нь овгын ясту хүний мэдэлд буй өөрийн гэсэн өмч үгүй нэгэн нь болно. Иргэд ясту хүний бүх ажлыг хийнэ.
Ясту хүн байхгүй бол овог байхгүй. Иргэн байхгүй бол овог мөн байхгүй.
Ингээд дээрх онолыг эх сурвалжаар баталцгаая.
Иргэн гэдэг үг анх Гол тигэн бичээсэнд Баркын оронгой нутгын үлүг иргэд дайсагнасан гэж оржээ. Иргэд гэдэг үг “эргэд” биш”иргэд” гээн бичигджээ. Иргэд ястныхаа эсрэг боссон тул төвөөс Түрэг төр цэрэг Баруг руу илгээжээ. Иргэд гэдэг үг 732 оноос өмнө хэрэглэдэж байжээ. Монголын нууц товчооны 139-р хэсэгт Зүркин овгыг үүсгэхдээ иргэнээ дотроосоо гаргасан тухай өгүүлнэ. Монголын нууц товчооны 38-р хэсэг Бодончир ах нарын хамтаар бүлэг иргэдийг хэрхэн ахалсан тухай өгүүлнэ. Овгын гол ажиллах хүч иргэд байжээ.
Овог үүсгэсэн хүнээс олон овог салбарлахаар их хүнээ богд гэнэ. Богд буюу обогд гэдэг нь олон тоонд буй овог гэсэн үг. МНТ 121-р хэсэгт “Бодончор богдын” гэж оржээ. Тэгэхээр Монголын нууц товчоонд Бодончор бүлэг иргэнийг ахалсан нь Чингис хааны дээдсийн түүхэнд түүхэн үйл учир энэ тухай МНТ-ны хамгийн эхэнд 38-р хэсэгт оруулжээ. Бодончорын энэ үйлээс хойш Бодончорын хойчис өөр өөрийн овогтой хэрхэн болсон тухай Монголын нууц товчоонд өгүүлнэ. Бодончороос өмнө овгын тухай эс өгүүлнэ.
Ясуту хүн. МНТ 112-р хэсэгт Бэлгүтэй ноён мэркитэй элэ ясуту хүнни “ эхий минү авчира!” гээжү ... . МНТ 148-р хэсэгт тайжиутай ясуту хүн Агужу баатар ... гэж оржээ. Ясуту гэж тэмдэг нэрээр оржээ. Йасуту гэдэг үг яс мах гэсэн үгтэй холбоогүй. Йасу Засу нэг учир овог засдаг, овог дотор засагладаг хүнийг хэлнэ. Энэ өдгөө ястан гэдэг нь уг үгнээс гаралтай.
Овог гэдэг нь засаглал, эдийн засгийн анхан шатны нэгж болно. Овог нь ясту хүмүүс иргэдээс бүрдэнэ.
Одоо хэл зүйн талаас овог тээгч ясту хүн, тээлгэгч иргэн хоёрыг хэрхэн нэрэлж байсныг тогтооё.
МНТ 67-р хэсэгт: тэдэ татар танин ажуу. “Есүхэй киан ирэ’э” гээд ... . Уг өгүүлбэрээс харахад Есүхэй баатар ясту хүн учир Есүхэй Киан гэж овгоор нь татар хүн түүнийг дуудаж байна. Өөр нэг жишээ нь: МНТ 38-р хэсэгт: тэр эм үгүлэрүн: “Жаржиут атангкан уриангкачин би” гэв. Бодончирт ирсэн хээлтэй эм өөрийгөө ингэж танилцуулж байна. Ойн урианхай мөн Дорнын урианхай овогтон гэж байна. Энд аль урианхайг өгүүлж буйг хэлэхэд бэрх. Тэгэхдээ урианхачин гэж уг эм өгүүлж байна. Манж Чингийн үед хойд хилээ Оросын хаант улсын түрэмгийлэлээс хамгаалахын тулд Манж Чин хойд хилдээ тал талаас хүмүүс цуглуулжээ. Тэдгээр хүмүүсийг Хорчин, Харчин гэнэ. Эд нар овогтон биш, цуглуулсан хүмүүс (Энэ мэдээлэлийг эх сурвалжаар шалгаагүй, өвөр монголын түүхчид ингэж өгүүлнэ) буюу аймаг болно. Манай Захчин гэдэг нь мөн зах хил сахиулахаар цуглуулсан хүмүүс болох тухай ам дамжсан яриа байна. Тэгэхээр урианхайчин гэдэг нь малчин, саальчин гэдэгтэй ижил тухайн овогт хамаарах иргэнийг ингэж нэрэлж байжээ.
Овог нь Өтүгэний мал аж ахуйд хамгийн их тохирсон мал аж ахуй нийгэм байгууламжийн эдийн засгийн анхан шатны нэгж. Өөрийн өмчгүй иргэдээс овог бүрдэнэ гэдэг нь мал аж ахуйд байж болох хамгийн хүчтэй эдийн засаг байсны гэрч. Социализмын үед 25 сая малтай нэгдэл байхад дээдэс шигээ хүчтэй мал аж ахуйн эдийн засаг БНМАУ-д байсангүй. Өдгөө мал хувьд шилжиж малын тоо социализмын үеэс хоёроос дээш дахин өссөн боловч малын ашиг шимийг хүртэх эдийн засгийн үзүүлэлт маш доогуур байна. Эндээс яагаад сая гаруй нум агшаагчтай Түрэг төр байсан бэ, яагаад 4 буман цэрэг дайнд Модун шанью мордуулж байсан гэдэг асуултын эдийн засгийн хариулт гарч байна.
Нэг овгоос салаалсан олон овгын нийлбэрийг обогтон, богдон буюу бодон гэнэ. Эдгээр дуудлагын зөрүү нь орон нутгын аялага, хүн хэлний зүй тогтолд оршино. Дахин хэлэхэд овог, овогтон зөвхөн их хүний нэрээр эсвэл хэд хэдэн их хүнээс үүсвэл тэдний тоогоор (дөрвөд гэх мэт) нэрлэгдэнэ.
Аймаг гэдэг нь “йа” зэвсэглэх “маг” нэр үг үүсгэгч дагавар. Тэгэхээр хэд хэдэн овогтон дундаас аймаг буюу зэвсгэлсэн нэгж үүснэ. Аймаг нь тухайн овогтонуудын оршиж буй дундын газар усны нэрээр нэрлэгдэнэ: Сяньби нь уулны нэр, Ухуан нь уулны нэр, Түрэг Алтан уулны хэсэг гэх мэт. Аймаг нь овогтонууд хэрхэн нэгдсэн хэлбэрээр бас нэрлэгдэнэ: Уйгур нь үеэр гүрэх буюу сайн дураар нэгдэх, Хүннү гэдэг үгний Миннан, Кэжа дуудлага нь хүйнл буюу хүн болго, Монгол гэдэг нь Монгу болго гэсэн утга агуулна.
Аймаг гэдэг үгийг Монголын нууц товчооны 152-р хэсэгт “...чуулагсад аран бүгдээр аймаг аймаг байтгүн! Бусу аймагын хүнийг өөрөө болийткэткү!” гээн зарлиг болгов. Энд аймаг гэж хамт зэвсгэлсэн нэгжийг хэлж байна.
Манай түүх мал аж ахуйтны түүх. Нүүдэлчин түүх огт биш. Нүүдэлчин онолчид мал аж ахуйтны нийгэм байгууламжийг ингэж гаргаж эс чадна.
Энэ өдгөө мань Хурган овогтны баяр хийсэн, миний овог Хурган гээн өгүүлнэ. Бид нэг зүйлийг ухаарах хэрэгтэй. Овог оршихын тулд ястан иргэд байх ёстой. Энэ өдгөө бүгд иргэд болсон тул овог орших ул үгүй болжээ. Эсвэл бүгд ястан (ясту хүний олон тоо) болсон тул овог орших ул үгүй болжээ. Үүнээс хойш, түүнээс цааш Хурган гэдэг манай овгын нэр Дунд орны Ли, Ван гэдэг эрхэм нэртэй ижил үеэс үеэд солигдохгүй. Яагаад ийм болсон ухааныг хойчис энэ бичгээс билэрнэ.
Овог, Аймаг
Мал аж ахуйн хэвшил. Хүрлийн үеэс Өтүгэн орчим нутагт хүмүүс модон анжисны хушуунд хүрэл угалж газар хагалж эхэлсээр, тариалж эхэлсээр гурилны дутагдал буюу нүүрстөрөгчийн дутагдал Өтүгэнд үгүй болов. Мал өөрөө жилдээ 30-35 хувиар үрждэг нутаг бол Өтүгэн. Малын тоо мянга мянган жилийн хугацаанд өнөөгийнхтэй ойролцоо байжээ (Баримжаа тоо). Мах сүүн бүтээгдхүүн элбэг болсоор сая хүн уурагны дутагталгүй болжээ. Анх удаа мянга мянган жилийн хугацаанд сая, саяаар нэг төрийн доор орших хүмүүсийг нүүрс төрөгч, уурагны дутагдлаас анги болгосон эдийн засгийн хэвшил бол мал аж ахуй. Ийм эдийн засгийг өндөр бүтээмжтэй удирдах удирдлагын системээр цаг хугацааны сорилтыг овгын систем давж шалгарчээ. Овог нь ястан болон иргэдээс бүрддэг тухай өгүүлсэн тул энд давтахгүй. Ийм өндөр бүтээмжтэй эдийн засагт бараадах эдийн засаг өнөөгөөс 5000 жилийн урьдаас 2700 жилийн урьд хүртэл дэлхий дээр байсангүй. Төрт ёсны соёл мал ахуйгаас тариаланч Дунд оронд очсоны учир ийм.
Харийн түүхчид нүүдэлчин, бүдүүлэг, зөвхөн сайн агт ирэлхэг (эрэлхэг биш ирэлхэг гэх нь эх сурвалжаар зөв болов. Ир буюу хутга шөвөгний ир-ээс уг үг гаралтай гэдгийг Гол тигэн бичээс нотолж буй. Эрэлхэг гэхээр эр хүссэн эм болно Диван Лугатаар) эрсийн хүчээр тариаланч нутаг руу дайн дачин хийж байсан мэтээр манай дээдсийг өгүүлдэг. Монгол Улсын ШУА-ийн конспектчид энэ талаар тэднийг няцаах тухай бодсонгүй, ингэж бодох орон зай тэдний гашилсан толгойнд байхгүй. Энэ үгийг тэдэнд татвар төлөгчийнхөө үүднээс мань хэлж байна.
Овгын тухай судалгаа нь мануусын өвөг дээдэс “бүдүүлэг нүүдэлчин” биш танай эртний Египт, Грек, Ром шиг төр барих нийгэм байгууламжтай, эдийн засаг нь хамаагүй хүчирхэг, хүн амын тоо нь хамаагүй олон байсан тухай батлах болно. Үүний тулд эх сурвалжтай илүү их ажиллах шаардлагатай бөгөөд үе үеийн олон эх сурвалжуудыг хөрвүүлж нэгтгэх шаардлагатай. Мал аж ахуй мянга мянган жилийн хугацаанд эс өөрчлөгдсөн тул, үхэр “хоёр толгой”, адуу “таван хөлтэй” болоогүй тул Сыма Цяни НТӨ I зууны “Түүхэн тэмдэглэл”-ээс XX зуун хүртэлх эх сурвалжуудыг өнөөгийн бодит мал аж ахуйтай уяж нэгтгэхээр бүтэн зураг гарна. Энд маш их цаг зарцуулах шаардлагатай нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг мануус заавал хийх ёстой. ШУА-ийн “аристократ” түүхчид шиг харийхнаар дээдсийнхээ түүхийг судлуулахыг СИЭ-хэн өвөг дээдсийгээ доромжилж буй гээн үзэж буй. Эх сурвалж хөрвүүлэхэд төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Энэ тухайгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хандана. Хэрэв төр засгаас ийм дэмжлэг үзүүлэхгүй бол, хэрэв төр засаг мануусын саналыг үгүйсгэвэл иргэдийн дэмжлэг чухал. Эх сурвалж хөрвүүлэх шаардлагатай байна. “Конспект” үеийг эцэслэх ёстой. Ингэж байж мануусын дээдсийн түүх ариг (цэвэр) болно.
Овгын тухай мэдлэг нь манай түүхийн ул. Овог гэдэг ухагдахууныг тухайн үед үл тогтоосон улмаас мал аж ахуй хэвшлийн овог гэдэг ухагдахууныг хамтрал хэвшилд дэлхий даяр хэргэлдэг племя, tribe гэж хөрвүүлсний улмаас мануусын дээдсийн түүх энгийн бүдүүлэгчүүдийн түүх болов. Мал аж ахуйн төрд сая хүн хамаарна, хамтрал хэвшилд 100-1000 хүн хамаарна. Овог гэдэг ухагдахууныг племя, tribe-тай харьцуулах нь Ланд крузерийг үхэр тэрэгтэй харьцуулсан шиг цаг хугацаа, нийгэм байгууламжийн зөрүүтэй.
Энэ өдгөө овог гэдэг үгний эх утга гээгдсэн ч мануус овог, өвөг гэдэг нь дээдэс гэдгийг бүгд мэднэ. Аймаг гэдэг үгний эх утга гээгдсэн ч мануус захиргаа гэдэг утгаар нь энэ өдгөө хэргэлж байна. Өтүгэнээс өөр хаана ч ингэж хэрэглэхгүй.
Овог гэдэг ухагдахуун нь яагаад Өтүгэнд мал аж ахуйтан малгай сольдог учирыг тайлж өгж байна. Яагаад Хүн овогтон Тэлэ овогтон болсон, яагаад Тэлэ овогтон Есөн угс болсон, яагаад Есөн угс Уйгур болсон гэх мэт мал ахуйтны нийгэм байгууламжийн нууц зөвхөн овгоор тайлагдав.
Мал аж ахуйтны түүх овгоос эхэлнэ.