Хүн хэлний тухай баримт
Цуврал 3 - “Үндэстэн гэж дундын хэл, түүх, угсаа, ёс, заншилтай, үүсгэсэн төртэй, эзэмшил газар устай бүлэг хүмүүсийг хэлнэ”
2245 4

Цуврал 2 нийтлэлээр Хүннүчүүдийн хэл нь өнөөгийн бидний хэлний ундрага мөн гэдгийг та бид тогтоосон тул энэ удаа хүн хэлээр ямар улс, овог, хэн гэгч хувь хүн хэдийн үед, хаана өгүүлж байсныг хүн хэл судалсан, судлаагүй хүмүүс түүхэн баримтандаа хэрхэн тусгасныг бид дэлгэнэ. Энэ удаа он дарааллын дагуу түүхэн эх сурвалжаас Хүн хэлний тухай баримтыг түүвэрлэн хүргэнэ.

Хүн хэл - Хүннү төрийн үе (ТТ 318 оноос өдгөө тооллын 96 он).

Бан Гу 班固 (32-92 он) Дунд орны төрийн түүх бичих зан үйлийг үүсгэгч, түүхийг анх мэргэжлийн түвшинд бичсэн түүний “Хань төрийн түүх” номын 66, 67-р хэсэг нь Баруун орны тухай өгүүлнэ. Уг номд Дунд орны өнөөгийн Ганьсу мужаас өрнөшөө Каспийн тэнгис хүртэлх 50 гаруй улсыг түүхэнд анх удаа бичин үлдээжээ. Бан Гу нь хүн хэл мэддэг тухай баримт үгүй. Ингээд уг номоос хүннүчүүдтэй ижил зан заншилтай, хүннүгээс өрнөшөө орших улсуудын тухай баримт та бүхэндээ дэлгэе.

“Баруун хязгаарын улсуудын ихэнх нь суурьшин амьдарна. Хот суурин, тариалан, малтай. Хүннү, Үсүнь-ээс өөр заншилтай. Бүгд Хүннүгийн албат, харьяат” гэж тэр Хүннү, Үсүнь-ийг онцлон бичжээ.

Бан Гу “Баруун орны шастир” номдоо “Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна. Түүнээс Чан-ань хүрэхэд найман мянга есөн зуун ли газар. Арван хоёр түмэн (120000) өрхтэй, жаран гурван түмэн (630 000) хүн амтай. Цэрэгт мордох арван түм найман мянга найман зуун (108 800) хүн бий. ...Газар нь тэв тэгш. Хур ихтэй, хүйтэн. Ууландаа хар мод ихтэй. Газар тариалж мод тарихгүй. Мал харж өвс усыг дагана. Хүннүтэй заншил адил. Улс нь адуу ихтэй. Баян хүн нь дөрөв таван мянган адуутай. Ард нь зоримог догшин, өлөн бөгөөд итгэлгүй, хулгай дээрэм их хийнэ. Анхнаасаа Хүннүг хүлээн дагадаг байжээ” гэж бичжээ.

Бан Гу өнөөгийн Казахстан, Киргизстаны газар усанд оршиж байсан Үсүнь улс буюу үсүньчууд хүннүчүүдтэй заншил адил гэж бичжээ. Заншил адил гэх ухагдахуунд хэл адил гэх ухагдахуун орно.

Бас нэг сонин мэдээллийг Бан Гу уг сурвалжиндаа “Их Роу жи улс нь анх нүүдэл улс байжээ. Малаа дагаад нүүж сууна. Хүннүтэй адил заншилтай. Арван хэдэн түмэн (100 000) нум агсагчидтай. Модун жангураас Их Роу жи-г дайран дайлна. Лао шан жангур Роу жи-г алж тэргүүнээр нь уух сав хийв. Роу жи холдон одвой” гэж бичжээ.

Роу жи Хүннүгээс холдон одож ганц бөхт тэмээтэй газар очин хоногшжээ гэж сурвалжид оржээ. Ганц бөхт тэмээний орших хамгийн ойр нутаг нь өнөөгийн Афганистан. Их Роу жи улсын төрөө байгуулсан шинэ газар ус нь Афганистаны хойд хэсэг, түүнтэй залгаа өнөөгийн Түркменистан, Түркменистантай залгаа Узбекстан улсын нутагт болно.

2000 орчим тэртээд Бан Гу хүн хэлий өрнөд захыг Каспийн тэнгис, өрнөд өмнөд захыг өнөөгийн Афганистаны хойд хэсэг гэж тодорхойлжээ. Роу жи-гийн хойчис өнөөгийн туркмэн, узбекчуудын хэлэнд маш олон хүн үгс байна. Үсүний хойчис өнөөгийн казах, киргизийн хэлэнд туркмен, узбекийн хэл дэх хүн үгээс олон хүн үгс оршино. Бан Гу Үтүгэн дэх мал аж ахуйтны заншлыг Үсүнь дэх мал аж ахуйтны заншилтай нэг гэж өөрийн номдоо бичжээ.

Хүн хэл – Жужаан төрийн үе (386-550 он).

Умард Чи улсын түүхч Синтай (506—572) “Вэй төрийн бичиг” номдоо Умард Вэй улс (386—535), Дорно Вэй (534—550) улсын түүхийг бичжээ. Уг номны 103-р хэсэгт Динлин, Жужаны түүхийг тэр бичжээ.

Дунд орны Вэй төрийн түүх нь Дунд орны төрийн 24 баримтжуулсан түүхийн нэг болно. Вэй төрийг Дунд улсад Дунхуугийн хойчис Сяньби гаралтай хүмүүс байгуулжээ. Уг номоос Хүннүчүүдийн хэл дорношоо хаана хүртэл оршиж байв гэдгийг бид тогтооно.

Динлин

Уг номд “Гаоцзюй-ийн (өндөр тэрэгтний) жинхэн нэр нь дили, умар аялгаар чиди, Дунд оронд динлин болно. Тэдний хэл нь Хүннүгийн хэлтэй ерөнхийдөө ижил боловч зарим зөрүүтэй” гэжээ.

Уг эх сурвалжинд “тэдний овгыг (Динлин аймгийг үүсгэгч овгыг) үүсгэгчийг Хүннү төрийн жангарын охиноос төрөксөн нэгэн” гэж бичжээ. Тэдний аймаг нь Диш, Бяохэши, Хүлюйши, Цзэпиши, Хүгүш, Ицицзньши овгоос бүрдэж байжээ.

Жужаан

Жужаан төрийг Дунху угсаатан байгуулсан боловч хүн ам нь хүннүчүүд байжээ. Шэнлун умаршаа говийг хөндлөн гарч, динлингийн нутагт гүн орж, олон овог аймгуудыг нэгтэн Туул (Жолошуй) голын савд улсаа байгуулжээ.

Үүнийнхээ дараа Жужаан төрийг үүсгэгч Шэлун нь Эгэньхэ (Орхон) голын савд үлдэгдэл хүннүчүүдийн байгуулсан хүчирхэг, баян улсыг ихээр ялж нэгтэн хүчирхэг болжээ. Жужаан төрийн Хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй голынхоо сав нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй хүн үндэстэн байжээ.

Уг номд Жужаан төрийн хаан Вэй улсын хуандитай толмчгүй шууд ярьж байна. Ийм жишээ Вэй шоу номд олон байна.

Хүн хэл нь Үтүгэнээс дорношоо Шар тэнгис хүртэлх орон зайд тухайн үед оршиж байжээ.

Хүннү хэл – Түрэг төрийн үе (552-741он)

Хуучин “Тан төрийн бичиг” номдоо Лиу Шү (888-947 он) I зууны Бан Гу, VI зууны Ситай таны бичвэрт гарах мал аж ахуйтны үндсэн хэлийг илүү нарийвчлан тайлбарлажээ.

“Баруун түрэгийн хойд Түрэгтэй дээдэс нэгтэй. Анх Му гань болон Ша Бэн Ло хаан завсартай учир хуваагдаж хоёр болов. Түүний улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Тэдэнд Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овог холбогджээ. Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй” гэж тэр “Хуучин Тан төрийн бичиг” номдоо бичжээ.

Энд Баруун Түрэг, Хойд Түрэг гэдэг нь Тан төрийн нийслэл Чанганаас зүг чиг зааж байна. Үтүгэнд Түрэг төр барих Ашна овгыхны хэл, Үсүньд төр барих Ашна овгыхны хэл нэг гэдгийг бүү мартаарай. Энд тэдний доор орших үндсэн нутгыхны хэлийг хооронд нь түүхч Лиу Шү харьцуулж байна.

Тэгэхээр Өтүгэн дэх Түрэг төрийн хүн амын дийлэнх Хүннүгийн хойчис тэлэчүүдийн зан заншил, хэл нь Үсүнь дэх Түрэг төрийн хүн амын дийлэнх Ду лу, Гун шиви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми И у зэрэг аймгуудыхны зан заншилтай ижил, болов ч хэл нь жаахан зөрөөтэй юм байна.

Энэ хэсэгт Бан Гу-ийн Хүннүчүүд, Үсүньчүүд заншил адил гэдэг нь 900 жилийн дараа давхар батлагдаж байна.

Өөр нэг жишээ бол уг номд Тан төрийн Тайзун хуанди, Түрэг төрийн Же ли хаантай хоёулахнаа гол алслан ярилцдаг. Тайзун хуанди хүн хэлний дорно Сяньби аялгатай, Жели хаан Алтан уулын аялгатай ч тэд шууд нэвтрэлцэж байна.

Энэ хэсэгт Жужаан төрийн Анагуа хаан, Вэй төрийн Су-цзун хуандитай шууд ярилцаж байсны учрыг, Үтүгэн, Улаан хадны хэл олон зуун жил ижил байсныг дахин тайлбарлажээ.

Түрэг төр нь орчин цагийн Истамбулыхны перс, араб, грек үгээр баяжсан холимог хэлтэй биш, өнөөгийн халх хүний өгүүлэх хүн хэлтэй байжээ. Үүнийг хүн, брахми үсэгт хадан бичээс хөдлөшгүйгээр баталж байна.

Хүн хэл - Махмуд ал Кашгари Диван Лугат ат Түрк толь (XI зуун).

Махмуд нь Хүн хэлний үсүнь аялгууг судалж, үсүнь-үтүгэн аялгын зөрүүг өөрийн Диван Лугат ат Турк толиндоо маш сайн тусгажээ. Диван Лугат толинд орших давхардалтай 6727 үгний дийлэнхийг өнөөгийн монголчууд хэрэглэж байна. Үсүний хойчис, перс, араб үгээр үгийн сангаа харьцангүй бага дүүрэгсэн киргиз, казахууд, үгийн сангаа перс, араб үгээр илүү их дүүргэсэн Роу жи-ийн хойчис узбек, туркмануудаас илүү олон үгийг Диван Лугат ат Турк номоос танина. Роу жи-ийн хойчис үзбек, туркменууд Анатолийд орших османы хойчсоос илүү олон үгийг Диван Лугат ат Турк номоос танина.

Тэр үеийн турк хэл гэх ухагдахуун нь перс, арабын ертөнцөөс гаралтай ухагдахуун. Тухайн үед Шинжаан дахь олон жижиг улсууд, мөн Перс, Арабчуудын турк гэж өгүүлэх хэл нь хүн хэл байжээ.

Хүн хэл судлаач Махмуд маш чухал тодорхойлолтыг Диван Лугат толиндоо ингэж бичжээ: “Би Руму Машрика газар уснаас нааш орших исламын шашин болон тэнгэр итэх бүх (түрэг) овогтонгуудыг бичиж байна. Бажанак (Печенек), Кипчак, Угс, Йамаг (Замаг), Башкирт, Йасмал (Басмал), Кай, Йабаку Забаку, Татар, Киргиз. Сүүлийх (киргизийг хэлж байна) нь бусдаасаа Киданд ойрхон. Эдгээр овгууд Руму-аас Дорно зүгрүү байршина.

Дараа нь Жигил, Тухси, Йахма (Захма), Уграк, Жарук, Жумул, Уйгур, Тангут, Кидан нь Син, Табгаж нь Мачин. Эдгээр овгууд өмнөөс умардын хооронд оршино”.

“Уйгурчуудын хэл нь цэвэр...”.

“Жумул, Кай, Йабаку, Татар, Йасмил нь өөрсдийн хэлтэй боловч түрэг хэлийг тэд мэднэ”. “Киргиз, Кипчак, Угуз, Тухси, Йагма, Жикиг, Уграк, Жаурк нар цэвэр дундын түрэг хэлтэй. Тэдний аялга нь Башкир, Йамактай дөхүү”.

“Мачин (Табгач), Син (Кидан) өөрийн хэлтэй ч хотын хүн ам нь түрэг хэлийг чөлөөтэй эзэмшинэ. Тэд захиагаа бидэнд түрэг хэлээр бичиж ирүүлнэ”.

“Персүүдтэй холилдож, бусдын заншлыг аваагүй ганц түрэг хэлээр ярьдаг хүмүүсийн хэл нь цэвэр байна. Хоёр хэлтэй, хотын хүн амтай холилдсон Сугдак, Канжак, Аргу аймгуудын хэл хамгийн их эвдэрчээ”.

“Хотон, Төвөд, Тангад нь өөрсдийн хэлтэй түрэг хэлэнд хамаарахгүй. Хотончууд өөрсдийн хэл, үсэг бичигтэй”.

Махмуд түрэг (хүн) хэлт улсуудын нутагт Хар тэнгисийн Крым нутгаас Шар тэнгисийн Кидан нутгыг оруулжээ. Энэ нь I зууны Бан Гу, VI зууны Синтай, X зууны Лиу Шү таны бичвэртэй ерөнхийдөө таарч байна.

Махмуд ал Кашгари Хүн хэлний өрнө аялгыг судалсан араб хүн учир түүнд хүн хэлний дорно аялга хол сонсогдож байсан учир Син-ийг (Киданыг) бие даасан хэлтэй гэж бичжээ.

Хүн хэл – Их монгол төр (XIII зуун).

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид Хамаг монгол, Хамаг мэргэд гэх ижил түвшингийн утга гарна. Хамаг мэргэд нь Хамаг монгол биш, мөн Хамаг монгол нь Хамаг мэргэд биш. Хилго мөрөнд орших Хамаг мэргэд Онон мөрөнд орших Хамаг монголчуудтай нэг хэлээр өгүүлж байна. Туулын түнд орших хэрэйд иргэний Ван хаан нь Хамаг монголд үл хамаарна. Үүнийг бид Алтан дэвтэр дэх өгүүлбэр зүйгээр хожим нарийн тайлбарлана. Ван хаан Тэмүүжингийн эцэгтэй анд бололцож явсан нэгэн. Наймааны Даян хаан Хамаг монгол, Хамаг мэргэдээс ангид улсыг захирч байжээ. Хамаг монгол, Хамаг мэргэд, Хэрэйд, Найман улс өөр өөрсдийн аялгатай боловч бүгд Хүннү гүрнээс өвлөгдөн ирэгсэн “хүн” хэлээр ярьдаг байжээ.

Хүн хэл – монгол түрэг хэл

XIII зуун Ата малик Жүвейны “Ертөнцийг эзлэгч” номдоо Өгөөдэй хааны нэгэн үйлийн тухай ингэж бичжээ: “Шашинаасаа урвасан, араб хэлтэй нэгэн эр Өгөөдэй хаан дээр очиж түүнд “Би шөнө зүүдэндээ Чингис хаантай уулзлаа. Тэр хүүдээ ислам шашинт хүмүүс адгын муу тул тэднийг нэг бүрчлэн хяд гэж надаар хэлүүллээ” гэв. Хаан хэсэг хугацааны дараа “Чингис хаан толмчоор энэ захиасыг хэлүүлэв үү? өөрийн биеэр танд өгүүлэв үү?” гээн түүнээс асуув. Тэр араб хэлтэн “өөрийнхөө хэлээр” гэж хариулав. “Та монгол турк хэл мэдэх үү” гээн хааныг асуухад тэр “үгүй” гэж хариулав. Өгөөдэй хаан эцгийгээ зөвхөн монгол хэлтэйг мэдэх тул араб хэлтний далд санааг илрүүлж түүнийг үлтиг болгуулжээ.

Өгөөдэй хаан та “монгол түрэг” хэл мэдэх үү гэж асуусан нь бидний анхаарлыг маш татаж байна. Тухайн үед буюу XIII зуунд Үсүнь дэх киргиз, казахийн дээдэс ислам шашинд ороогүй, хүн хэлний өрнө аялгатай, хамаг монгол нь хүн хэл нь дорно аялгатай тул Өгөөдэй хаан хүн хэлийг “монгол түрэг” хэлээр төлөөлүүлжээ. Өгөөдэй хаан та монгол хэл, түрэг хэл гэж хүн хэлийг хоёр хуваан эс асуужээ.

I зууны Бан Гу, VI зууны Ситай, X зууны Лиу Шү, XI зууны Махмуд гэх хүмүүсийн бүтээлийг СИЭ-ийн судлаачид судалж хэлнийнхээ түүхийг үнэн зөв гаргаж буйн учир Өгөөдэй хааныхаа “монгол түрэг хэл” гэж өгүүлснийг Хүн хэлнийнхээ түүхэн баримт болгон тэмдэглэж авав.

Энэ удаа он дарааллын дагуу түүхэн эх сурвалжаас Хүн хэлний тухай баримтыг түүвэрлэн та бүхэндээ хүргэв.

Үндэстэн нь дундын хэл, түүх, угсаа, зан заншил, ёстой, үүсгэсэн төртэй, эзэмшил газар устай бүлэг хүмүүс юм.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Advisse
2022-06-02 · 46.161.11.2
CT scan or EEGif seizures are suspected d. https://newfasttadalafil.com/ - best place to buy generic cialis online Ycltpn The pituitary gland located at the base of the brain secretes other hormones that govern the reproductive functions of the ovaries breasts and uterus. <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Fdmpln Kamagra Generico Qarept Over time there is a loss of ganglion cells leading to atrophy of the optic disc and enlargement of the optic cup called cupping https://newfasttadalafil.com/ - tadalafil generic vs cialis Xvmycf
afteria
2022-12-19 · 37.139.53.50
<a href=http://bestcialis20mg.com/>cialis online generic</a> Animal capture
Admicle
2023-10-30 · 37.139.53.17
<a href=http://bviagra.mom>can you buy viagra at walmart</a> Monitor Closely 1 milnacipran and lithium both increase serotonin levels