Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 1
1615 3

Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан тан 1947 оноос БНМАУ уйгур үсгээс кирил үсэгт шилжих үеийг зальжин ашиглан, харийн дэмжлэгтэйгээр хүн хэлэнд орос дүрэм нэвтрүүлсээр, хүн үндэстний мянган (мянга нь нэг мянга биш) жилийн сэтгэлгээг, мөн уг сэтгэлгээг мянган (мянга нь нэг мянгаас есөн мянгыг заана) жилийн турш төгс илэрхийлж ирсэн хүн хэлний зүй тогтлыг эвдэж, сэтгэлгээ хэл хоёрын нандин зохицолгоог тэд санаатай, санаагүйгээр таслан үгүй хийв. Үр дүнд нь дээдсээс та бидэнд уламжлагдан ирэх сэтгээлгээ хэлээ даган эвдрэв. Хэл нь сэтгэлгээг илэрхийлэх хэрэгсэл, мөн сэтгэх хэрэгсэл. Эвдэрхий хэлээр сэтгэлгээгээ бүрэн илэрхийлж үл чадна. Эвдэрхий хэлээр төгс сэтгэж мөн үл чадна. Энэ ноцтой асуудлын ул суурийг СИЭ ТББ-ын судлаачид судалж олоод та бүхэндээ цуврал нийтлэлээр баримт, нотолгоог нь дэлгэхээр боллоо.

Өнөө хүн бүр ардын дуу, зохиолын дууны мөн чанар, бас ялгааг нь мэднэ. Ард түмний оюун санаа, ахуй соёлын гүнээс цойлон гарах ардын дууны үг, ая хөгийг зохиогч нарын нэрс олон он жилийн аясаар балардаг жамтай билээ. Зохиолын дуу нь богино настай тул тухайн үеийн хүн амд уг дууны үг, ая зохиогч нь тодорхой байдаг билээ.

Ардын дууг хүн хэлтэй зүйрлэвээс, зохиолын дууг “Орчин цагын” гэх тодотголтой, зохиомол хэл болно. “Орчин цагын” гэх тодотголтой зохиомол хэлний санаачлагч нь Ц.Дамдинсүрэн, хэрэгжүүлэгч нь Ш.Лувсанвандан мөн болох нь Хүн хэлийг “Орчин цагын” гэх тодотголтой хэлтэй харьцуулан судлах явцад тодорч байна.

Амьдрал баян тул ая дуу зохиох хүмүүс үеийн үед байв. Амьдрал баян ч хэл зохиож болохгүй. Энэ нь гэмт хэрэг. Хэл нь тухайн ард түмний өмч биш, тухайн үндэстний өв соёл юм.

Өнөө монгол ард түмэн нь Монгол төрийг бүрдүүлэх 3,4 сая биет хүмүүс мөнөөс мөн. Хүн үндэстэн гэдэг нь мянган жилийн хугацаанд биеэ орхисон тоо томшгүй дээдэс, мянган жилийн хугацаанд бие олох тоо томшгүй үр хойчис, мөн өнөөгийн 3,4 сая биет хүмүүсийн иж бүрдэл юм. Өвөг дээдсээ хүндэлдэг нэгэн нь үр хойчсоо хүмүүжүүлнэ. Ийм хүмүүс аливаа чухал асуудлын ач холбогдлыг хуучин, ирэх, одоо гурван цагаар сэтгэх учир үндэстний ой санамж гэх ухагдахууныг тэд хялбар билэрнэ. Зөвхөн өөрийгөө бодох нэгэн нь ямагт одоо цагаар аливаа асуудалд хандана. Ийм хүн үндэстний ой санамж гэх ухагдахууныг огт билэрэхгүй. СИЭ ТББ энэхүү цуврал нийтлэлээ үндэстэн гэх ухагдахуунтай хүмүүсд зориулж байна.

“Орчин цагын” гэх тодотголтой, зохиомол хэл нь амьд сэрүүн та бидний оюун санаа, сэтгэлгээ, мөн хоорондоо харилцах чадварыг доройтуулаад зогсохгүй үр хойчсийн маань оюун санаа, сэтгэлгээ, мөн хоорондоо харилцах чадварыг нь өсөх хурдаар улам доройтуулж эхэллээ. Өнөөгийн ерөнхий боловсролын сурах бичиг үүнийг тод гэрчилнэ. Энэ тухай баримт, нотолгоог бид та бүхэндээ хожим хүргэнэ.

Үүнийг та бид таслан зогсоож, залруулах үүрэгтэй.

Уг сэдвийг товч бөгөөд тодорхой толилуулахын тулд асуулт хариулт хэлбэрээр та бүхэндээ хүргэе.

Ямар учираас СИЭ ТББ-ын судлаачид “Орчин цагын” гэх тодотголтой, зохиомол хэлний нөхдийн буруу үйлийг олж шүүмжлэх болов?

СИЭ ТББ-ын судлаачид VIII зуунд хамрах Түрэг, Уйгур төрийнхөө хүн үсэгт хадан бичээс, XI зууны хүн хэлний Диван Лугат толь, мөн XIII зууны хүн хэлний Эргүнэ аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид орших тийн ялгал, үг бүтэх аргачлал, үйл үгийн явц, мөн цаг бүрийг нь сэрээн хүн хэлнийнхээ зүйг тогтоон цогцлоов.

“Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж дахь эхний 500 үгүүлбэрийг үгүүлбэр зүйгээр нь зөв задлахад XIII зууны дорно умарын Эргүнэ аялга дахь тийн ялгал, үйл үгийн цаг, үйл үгийн явц, үг бүтэх аргачлал нь бүрэн гарч байна.

Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх 300 үгүүлбэрийг үгүүлбэр зүйгээр нь зөв задлахад VIII зууны төв буюу Үтүгэн аялга дахь тийн ялгал, үйл үгийн цаг, үйл үгийн явц, үг бүтэх аргачлал нь бүрэн гарч байна.

Мөн 1921-ээс 1947 оны бичгэн эх сурвалж дахь хэл зүйтэй дээрх хоёр сурвалж дахь хэл зүйг тулгаж, нийт 1300 жилийн турш хэлний зүй тогтол өөрчлөгдөөгүй гэдгийг бид мэдэв. Манай хүн хэлний даац дуусашгүй арвин, мөн хэл хөгжих гэх ухагдахуун “утоп” болох нь батлагдав. Орчин цагын монгол хэлний хөгжил гэх үлгэр С.Дулам, Ц.Өнөрбаян, М.Базаррагчаа таны амнаас, бичвээрээс байнга гарч байна. Эх сурвалжгүй, дураар бичих зүйлээ тэд өнөө ингэж хаацайлж байна. Тэдний ухаанаар өнөө “монгол хэл” нь улсынхаа хөгжлөөс бараа сураггүй хол түрүүлжээ.

Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэстний зөвлөл гэж бий. Тэд Монгол улсын ерөнхийлөгчийн хэлэх үг бүр дээр ажиллах ёстой. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн Цагаан сарын мэндчилгээ нь үгүүлбэр зүй, үг зүй, утга зүй, үг сонголтын маш их алдаатай тухай СИЭ ТББ-аас цуврал шүүмж нийтлэл бичсэн билээ. Эх сурвалж судлахын оронд харийхны конспект ухагч, “Орчин цагын” гэх тодотголтой, зохиомол хэлний ардын багш Ц.Өнөрбаян, гавьяат багш М.Базаррагчаа нарын хүн хэлний мэдлэг тун нимгэн байгааг тэдний өөрсдийх нь номоор, ардын багш С.Дуламын мэдлэгийг өөрийх нь бичвэрээр СИЭ-ий судлаачид баталж, яагаад ийм нимгэн байгааг мөн та бүхэндээ учирлана. СИЭ-ий судлаачид энэ бүхнийг төвөггүй хийж, та бүхэндээ тайлбарлана.

Д.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан тан юу хийв?

Хүн хэл 1300 жилийн турш ямар байсан, өнөө ямар байх ёстойг мэдэх СИЭ-ий судлаачид Хүн хэлний үйл үгийг Ш. Лувсанвандан орос дүрмээр хэрхэн зүйлчилж, үгүйлбэр зүйг эвдсэн, эвдэх аргачлал нь ямар дарааллаар хийгдсэн тухай та бүхэндээ нарийн тайлбар хийнэ.

Ш.Лувсанвандан орос хэл сурч, орос хэл рүү үгүүлбэрээ хөрвүүлж, орос дүрмээр зүйлчилж, дараа нь эргүүлэн хүн хэл рүү хөрвүүлжээ. Үр дүнд нь хүн хэл дэх үйлийн явц, үйлийн цаг хоорондоо холилдож, үйлийн цаг замбараагүй олон болж, үйлийнхээ олон явцыг үгүй хийв. Энэ бузар үйлийн үр дүнд МУИС, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийхнийг хүн хэл дэх үгүүлбэрээ үгүүлбэр зүйгээр зөв задлах чадваргүй болговой. Үгүүлбэрээ зөв задлах чадваргүйн улмаас үгүүлбэрийн утгыг тэд танихаа больжээ. Та бидний өнөөгийн байдал ийм байна.

Энгийн нийлмэл үгүүлбэр, хавсарсан нийлмэл үгүүлбэр гэх ухагдахуун нь орос хэлэнд оршино. Учир нь Орос хэлний үйл үг бүр цаг тээнэ. Цаг тээгч үйл үгс нийлэн нийлмэл үгүүлбэр үүсдэг жамтай. Хүн хэлний үгүүлбэр үйлийн олон явц, цаг тээх ганц үйл үгээс бүрдэх учир нийлмэл үгүүлбэр гэх ухагдахуун үгүй.

Тэд хүн хэлний үйл үгийг эвдэж, үгүүлбэр зүйг нь үгүй хийжээ. Энэ тухай та бүхэндээ баримт хүргэнэ.

“Орчин цагын” гэх тодотголтой зохиомол хэлний нөхөд эх сурвалж судалж чадах уу?

Монгол улсын их сургууль, Монгол улсын багшийн их сургуулийн Монгол хэлний анги төгссөн нэгэн нь Орчин цагын гэх тодотголтой, цогц биш, зохиомол хэл заалгасан тул тэд 1947 оноос урьдах бичээс, судар бичиг судлах чадвар үгүй. Суурь нь маш буруу тавигдсан, үгүүлбэрээ танихгүй тэд судалгаа шинжилгээ хийх тавилангүй хүмүүс болов. Нэг үгээр өнөө хүн хэлээ мэдэх хэлний мэргэжилтэн үгүй байна.

Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан тан хэний тусламжтай хэл эвдэв?

1947 онд кирил үсэг рүү шилжээд өнөө 74 жил болж байна. Манай хэлийг орос дүрмээр журамлах үйл 1960 онд эрчимтэй явагджээ. Тэгэхээр бид орос дүрэмд ороод 60 орчим жил болж байна.

Д.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нар харь төрөөс дэмжлэг авч, БНМАУ-ын Төр засгаар дэмжүүлэн орос дүрэм Хүн хэлэнд нэвтрүүлжээ. Тэдэнд төр засаг тусалжээ.

Тун удахгүй СИЭ ТББ-ын судлаачид Монгол улсын төр засагт хэлээ засан залруулах асуудлыг гаргаж тавина. Төр тэдэнд хэлээ эвдэх үйлд нь тусалсан бол өнөө хэлээ засах үйлд туслах үүрэгтэй.

Одоо хэлээ засахгүй бол хожим засаж чадах уу?

Орос дүрэмд шилжээд 60 жил болж байна. Хэл эвдрэхээс урьд төрсөн амьд сэрүүн хүмүүс өнөө олон байна. Хэл эвдэрсний хойно төрсөн боловч хэлээ зөв хэрэглэдэг хүмүүсийн дэргэд өссөн хүмүүс өнөө олон байна. Тэдэнд буруу зөвийг нь тайлбарлаваас тэд асуудын мөн чанарыг маш хурдан билэрнэ.

Хэрэв СИЭ ТББ гучин жилийн хойно байгуулагдаж, ийм нээлт хийсэн ч хэлээ бүрэн эвдсэн тухайн үеийн хүн ам хэлээ засаж үл дийлнэ. Одоо зөв цаг нь буй.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Kagignits
2022-06-24 · 46.161.11.2
https://newfasttadalafil.com/ - Cialis Inadequate dietary intake such as tea and toast most common cause <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Uconmr https://newfasttadalafil.com/ - Cialis Cialis Generique Site Fiable
bULeVOyS
2023-10-11 · 37.139.53.191
<a href=http://dapoxetin.sbs>priligy</a> Aim of the study The present study aimed to evaluate whether EXD selectively exerted estrogenic activities and interacted with Selective Estrogen Receptor Modulators SERMs
noitnew
2024-09-17 · 37.139.53.191
I fell down two flights of stairs when I was in my early forties <a href=https://enhanceyourlife.mom/>priligy without prescription</a> Genetic disorder linked to conceive