Кидан
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №51
2049 3

Лиу Шү-гийн 947 онд бичиж дуусгасан “Хуучин Тан төрийн түүх Бэйди” Б.Батжаргалын монгол хөрвүүлэг, И Лүн Ли-гийн 1180 онд Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан “Кидан төрийн түүх” История государства Киданей В.С.Таскины орос хөрвүүлэг, Юань гүрний бүлэг түүхчдийн 1343 онд бичсэн Ляо төрийн түүх (1636 онд манж хэлнээ хөрвүүлэгдсэн уг судрын тэргүүн дэвтэрийн профессор Г.Буянтогтохын монгол хөрвүүлэг), Фан. Э-гийн 445 онд бичин дуусгасан “Хожуу Хан төрийн бичиг” эх сурвалжуудаар Хар хорин балгаас зүүн өмнө оршиж байсан Кидан овогтон болон Кидан төрийн түүхийг сэргээн хүргэж байна.

Уг сурвалжуудаас Киданы дээдсийг мануусд хамгийн тод гаргасан нь “Кидан төрийн түүх” буюу Цидань го чжи байна. Уг эх сурвалжинд: “Хан төрийн үеэр Хүннүд цохиулж [тэдний дээдэс] Сяньби ууланд нуугдажээ. Вэй төрийн Цин Лүн ор суух үеэр тэдний ахлагчийг Ван Сюн алж, иргэд нь Шар мөрөнөөс өмнөшөө, Хуанлунгаас умаршаа таг руу (нутаг дэвсгэр рүү) зугтав. Умард Вэй төрийн үеэр тэд өөрсдийгөө Цидань гэж нэрлэв. Тан төриийн Кай юани (713—741), Тиан бао (742—755) үеэр тэд барагцаагаар хорин удаа төрд бэлэг барин бараалхав. Си, Киданы хянагчаар Фаньяны захирачгийг томилсон. Тан төрийн сүүлээр тэд хүчирхжив” И Лүн Ли “История государства Киданей”.

Хүннүд цохиулан Сяньби ууланд нуугдагчдийг Фань.Э. “Хожуу Хан төрийн бичиг, Ухуань, Сяньбигийн шастир”-т: “Сяньби хэмээгчид бас л дунху-гийн салаа аж. Сяньби уулыг түшснээр ийм нэртэй болжээ” гэж бичжээ. Дун ху гэдэг нь дорно ху гэсэн утга.

Кидани төрийн 618-842 оны түүхийг Хуучин Тан төрийн бичиг Бэй ди шастир эх сурвалжаар хүргэж байна.

Хадан бичигт Киданыг 𐰶‏𐰃‏𐱃‏𐰪‏ Китани гээн тэмдэглэгджээ.

“Хуучин Тан төрийн бичиг Бэй ди-ийн шастир”-т: “Кидан, хуан ш үй н (Шар мөрөн) өмнүүр, хуан лунгийн Хойгуүр нутаглана. Сян бигийн хуучин нутаг болно. Нийслэл хотоос зүүн Хойш таван мянган гурван зуун лид бий. Зүүн тийшээ гуультай хөршлөнө. Баруун тийшээ Ши (зарим эх сурвалжид Си гээн оржээ) улстай залгана. Өмнө тийшээ Ин жоуд хүрнэ. Хойшоо Ши вэй хүрнэ. Тэдний үлсын өмнүүр Лин шин уул бий. Шигийн баруун дахь уултай залгана. Газар нутаг нь хоёр мянган ли байна. Нааш цааш агнаж гөрөөлөн байнга нэгэн газар суухгүй, ахлагч нь да хэ овогтой. Цэрэгт морьдох дөрвөн түмэн гурван мянган хүн бий. Найман аймаг хуваагдана. Дайн байлдаан болбоос олон аймаг нь бүгдээр нийлж цугларна. Ганцаараа болохгүй. Анг тустаа хийнэ. Дайнд хамт явна. Өнөөгийн түшмэл нь Түрэг, Ши нартай байлдаж барилдана. Ашиггүй болбоос Чин шань уул болон Сян би уулд нүүнэ. Заншил нь нас барагсдад онгон оршуулга үйлдээгүй, морьтой тэргээр их ууланд хүргэж модон дээр байрлуулна. Бас хувцаслах ёсгүй. Үр хүүхэд үхвээс эцэг эх нь өглөө үдэш уйлна. Эцэг эх нь нас барваас үр хүүхэд нь уйлахгүй, бусад заншил нь Түрэгтэй адил”.

Тайлбар: Бусад зан заншил нь Түрэгтэй адил гэдгийг Түрэг овогтонтой адил гэж билирхээс Түрг илтэй (их улстай) гэж билирэх нь зөв. Учир нь Түрг илийн зан заншил нь Хүннүгийн хойчис Тэлэ, Шо ян то, Токус угс, Барук нарын зан заншил байжээ. Хүннү илийн үеэр Түрг овогтоны эх овог Ашна Тэнгисийн (Байгаль нуурын) хойно байжээ. Тэд Хүннү илийн Ойн ху (Лин ху) овогтон нарын нэг байжээ. Дун ху нь Хүннү төрийн дорно тагийн овогтон байжээ.

“У дэгийн (618 он) эхний үе, хэдэн удаа хилийг дээрэмдэв. Хоёр он (619 он), Пин жоугээр орон дээрэмдэв. Зургаан он (623он), тэдний ахлагч До ло элч томилон сайн адуу булганы сүүл өргөв. Жэн гуаны (628 он) хоёр он. Тэдний ахлагч Мо Хүй нь харъяат аймгаа удирдан ирж дагав. Түрэгийн Же ли элч томилон Лян ши тогоор Кидныг солино гэв. Тайзунаас “Кидан, Түрэг, угаасаа өөр удамтай, өнөөдөр намайг дагасанд ямар шалтгаанаар авах гэсэн бэ? Ши до угаасаа дундад улсын хүн, миний жоугийн хотод суугаад, дээрэмдэж хулгайлж байдаг. Түрэг ямар ч шалтгаангүйгээр түүнийг багтааж байдаг. Миний цэрэг очиж байлдваас ирж авран туслана. Удалгүй өөрөө устаж мөхөх бий. Түүний санаснаар болох юм байхгүй, хэзээ ч гэсэн Киданаар сольж болохгүй” гэв.

Тайлбар: Тайзун Кидан, Түрэг угаасаа өөр удамтай гэжээ. Түргийн дээдэс нь Байгаль нуурын хойноос гаралтай бөгөөд тэднийг “ойн ху” гээн Хүннүгийн үед нэрэлж байв. Харин Кидааны дээдсийг дунху буюу “дорно ху” гээн Хүннүгийн үед нэрэлж байв. Тэд бүгдээрээ “ху нар” боловч удам өөр гэдгийг Тайзун маш сайн билирч байжээ. Кидан 619 онд Тан төрийн хур болжээ.

“Тайзунаас Гуулийг (Солонгосыг) дайлав. Ин жоу хүрч тэдний ахлагч болон настай хүнтэй уулзаж, тус бүр эд юм соёрхов. Тэдний ахлагч Ку гэ зүүн цэргийн хамгаалагч жанжин болгов.

Хорин хоёр (649 он) он. Ку гэ зэрэг аймаг бүгдээрээ дотогшоо дагасугай гэв. Сун мо Ду ду захиргааг байгуулж, Ку гэ-ийг Зүүнийг ахлах цэргийн жанжин болон Сун мо Ду ду захиргааны дарга, У жи сумын шянь нан хэргэм олгож, Ли овог соёрхов. Шян чингийн эхний (656 он) үеэр Ку гэ-ийг ахиад зүүн жян мэн их жанжин өргөмжлөв. Түүний жич Ху Мо ли, Зэ тяаны үе Зүүнийг хамгаалах жанжин болон Тан хан жоугийн чи ши түшмэлийн тушаалыг хавсран орлож, Гүй шун жюнь ван байв”.

Тайлбар: Солонгос Тан төрийн хур болжээ. Солонгос Тан төрд хураагджээ.

“Киданы өөр нэгэн аймгийн ахлагч Сун ао цао хэмээгч анх Сүй улсад жин зи гуан лу да фу түшмэл болж өнгөрсөн байв. У дэгийн (621 он) дөрвөн он. Мо Хэгийн ахлагч Ту ди жи жу элч томилон дотогшоо дагая гэв, Ин жоу хотын хажууд тушаан байрлуулж, Юун дэн мо жанжны удирдлагыг хүлээж, Лао жоугийн ерөнхий захирагчид хамаарагдах болгов. Түүний Жич сун ван рунгийн үе хүрээд Ц үй хүнгийн эхэн үеэр баруун үй лин Вэй жанжин, Гүй чэн жоугийн зи ши түшмэлийн зэрэг олгож Юун дэн сумын шян нан хэргэм хүртэв. Ван с үй Тун тяаны дундаж үеэр Ван рун болон хүргэн нь болох Ду ду түшмэл ли жин зун хоёулаа Ин жоугийн түшмэл жао Хүйд доромжлогдов. Хоёулаа цэрэг дайчлан Хүй г алж, Ин жоуд орогнож үймүүлэв. Жин зун бол Ку гэйн Хойчис баруун цэргийн хамгаалагч их жанжин болон сун мо Ду ду түшмэлийн тушаалыг даргалан үүрэглэв. Зэ тяанаас түүний уравсанд хилэгнэж зарлиг гарган ван рун гэдэг нэрийг нь ван жан хэмээн өөрчилөв. Жин зун гэдгийг жин ме гэв. Жин ме өөрийгөө эрхэм дээд хаан гэж ван жанаар их жанжин болгож цэргийн өмнө явж түрэмгийлнэ. Хандсан зүгтээ хамаг бүхнийг сөхрүүлж байв. Охорхон хугацаанд хэдэн түмэн цэрэгтэй болж Тан жоуг шахамдуулав. Баруун жин у их жанжин жан шуан үй, зүүн Ин ян вэй жанжин Цао рэн ши. Ший нун шао цинь түшмэл ма рэн же-ийг зарлигдан цэрэг дайчлан байлд гэв. Ши шагийн чулуут хөндийд Ван жантай байлдав. Төрийн цэрэг ялагдаж Шуан үй, рэн же бүгдээрээ хулгай нарт олзлогдов. Ша гуан шан шу түшмэл ван шяо Же, зүүн үй лин жанжин Су хүн Хүй г зарлигдан долоон түмэн цэрэгтэй залган байлдав. Ван жан лаа... шийн чулуут хөндийд байлдав. Шяо Же нь байлдаж байгаад үрэгдэв. Хүн Хүй хуягаа орхин зугтав. Ван жан ялалтын эрчдээ олныгоо дагуүлан еу жоуд орж хүн ардыг алж талав. Чин бян даогийн их захирагч жян ан жюуны ван у юугаас дэд жанжныг томилон байлдав, ялж чадсангүй. Ахиад зүүн Жин у их жанжин Хэ нэи ван у И зуныг их захирагч болгон И ши да фу түшмэл Ло ши дэ-ийг дэд их захирагч болгон барууны цэргийн хамгаалагч жанжин Ша то зуныг хошууч цэргийн ерөнхий захирагч болгон гучин түмэн цэргийг удирдан байлдав. Ли жин ме үхээд удаагүй байв. Ван жан түүнийг орлон толгойлж байв. Ван жан жигүүр цэргийн захирагч Ло у жэн, Хэ а шяог хошууч болгон, жи жоуг байлдан эзлэв. Чи ши түшмэл ло бао жи г алж, ноёд түшмэдийн хөвгүүд эхнэр хэмээн хэдэн мянган хүнийг хороов. Удалгүй Ши болон Түрэгийн олон харъяат араас нь дайрч дорой буурайг нь дээрэмдэв. Ван жан харъяат олныгоо орхиж, хэдэн мянган хөнгөн морьт цэргийг аван зүүнш одов. Хошууч цэргийн дэд их захирагч жан жоу же хэдэн зуун морьт цэрэг аван отон хүлээв. Ван жан гачигдан мухардаад гэрийн боолтойгоо хөнгөн yнаатай шөнөөр оргов. Ло хэ голын зүүнд хүрээд эмээлээ буулгаж модон дотор амар ч байгаад боолдоо алагдав. Жан жоу Же Түүний тэргүүнийг зүүн нийслэлд хүргүүлэв. Түүнээс Хойш үлдсэн олон нь Түрэгийг дагав.

Тайлбар:

  1. Киданы босогчдыг Тан төрийн Зэ тяан хатан хуанди дарж чадахгүй байсан тул түрг Мочо хаанд Хэ шийг дагасан өрхүүдийг буцаан өгч Мочо-гоор босогчдыг 696 онд даруулсан тухай нийтлэл 43 өгүүлсэнтэй энэ хэсэг таарч байна. Мочо Киданы олон өрхийг олзолсоноор хүчирхэг болжээ.
  2. Ван рун гэдэг нь түмэн алдарт, Ван жан гэдэг нь түмэн удаа цавчигдах гэсэн утгатай. Жин жун гэдэг нь шударгаар зүтгэх, жин ме гэдэгт хоггүй устгах гэсэн утга бий.

“Кай юаны (715 он) гурван он. Тэдний ахлагч Ли ши Хө засаг Төр муудав хэмээн аймаг угсаагаа дагуулан дотогшоо дагав. Ши Хүй бол Жин жунийн авга аавынх нь дуу ажээ. Сун мо Ду ду захиргааг тахин байгуүлав. Ши Хүй г Сун мо жюн ван өргөмжилж Зүүн Жин у вэй их жанжин болон сун мо ду ду түшмэл болгов. Найман аймгийг захирдаг өөр өөрийн угийн захирагчаа Чи ши түшмэл болгож жанжин Шө тэйгаар цэргийг хянан төвхнүүлэв. Дараа жил нь Ши хө төрд бараалхах хуан дигийн хамаатаны болох Ян овогтой хүүхнийг Юун лэ гүнж хэмээн морьдуулав.

Зургаан (718 он) он. Ши хо үхэв. Дээдсээс гашуудав. Тэ жин хэргэм олгов. Ши хогийн авга аавын дүү Су гу Түүнийг орлон аймаг олныг захирав. Элч томилон соёрхолд хүртээ гэв. Ахынхаа хэргэмийг залгамжил тугай гэж зарлигдав. Су гугийн их түшмэл Кэ ту үй батаар зоригтой, олны итгэлийг ихээхэн олжээ. Су гу аргалж хороох гэв. Кэ ту үй Су гугий дайрав. Су гу Ин жоуд зугтав. Ду ду түшмэл Ш үй чин тань Шуай айгаар таван зуун баатар зоригтныг удирдуулав. Дээр нь Ши ван Ли да пу болон Су гугийн харъяат олонтой нийлээд Кэ ту үй г дайлав. Төрийн цэрэгт ашиггүй байв. Су гу, Да пу нэр байлдаж байгаад Кэ ту үй д алагдав. Шө тай амьдаар баригдав. Ин фу захиргаа ихэд цочиж шу чин дан цэргээ шил жоүлэн баруунш үй гуан боомтоор оров. Кэ ту үй, су гугийн авга ахын дүү үй үй г ахлагч болгов. Удалгүй элч томилон ялаа хүлээв. Дээдсээс бичиг гаргаж үй үй өргөмжилж Су гугийн хэргэмийг залгамжилтугай гэв. Бас Кэ ту лигийн ялыг хэлтруүлэв.

Арван (723 он) он. Үй үй төрд бараалхаж гэрлэхийг гуйв. Дээдсээс ач хүүхнийг нь авсан хүргэн болох Шуай гэн лин түшмэл мо рун жа бингийн хүүхнийг Яань жюнь гүнж хэмээн гэрлүүлэв. Үй үй сун мо жюнь ван өргөмжилж зүүн Жин у Вэй юань вай их жанжин зэрэг олгож, Жин ши цэргийн Жин лио да ши тушаалыг хавсарган үргэлжлүүлэв. Мянган ширхэг эд соёрхов үй үй нутагтаа буцав Кэ ту үй ирж төрд бараалхах зүүн жигүүрийн үй лин жанжин болгож Бин жоуд суулгав.

Тайлбар: Ширхэг,段, Энэ нь эртний Хятадын хэрэглэдэг хэмжүүр үг, хэсэглэн салгаж болох эд юмны хэмжих нэгж байжээ.

“Дараа жил, үй үй өвчилж үхэв. Дуу Ту үй Түүнийг орлон харъяат олныг нь захирав. Ахынхаа хэргэмийг залгамжилж Янь ду жюнь гунжи г эхнэр болгон авав. Ту үй болон Кэ ту үй нэг нэгээ ахин дахин хардаж зайдав.

Арван гурван (726 он) он. Гүнжийг аван оргож ирээд, айж харихгүй болов. Ляо янь жюнь ван хэмээн өөрчлөн өргөмжилж Су вэй үлдээв. Кэ ту үй гээс Ли жин зугийн дуу шао гуийг эзэн болгов. Тэр өвөл, тэрэг хөлөглөн зүүнш байцаав. Шао гу ирж уулзаж Ю үй уулийн бэл хүртэл дагав. Зүүн жигүүрийн үй лин цэргийн Юань вай их жанжны зэрэг олгож Жин ши цэргийн жин ло да ши тушаалыг хавсарган үүрэглүүлэв. Гуан хуа жюнь ван өргөмжилж хуан дгийн авгийн болох Чэй овогт зээ хүүхнийг Дун хуа гүнж хэмээн гэрлүүлэв.

Шо гу нутагтаа буцав. Ахиад Кэ ту уийг томилон төрд бараалхаж эд юм өргөв. Жун шу чи лан түшмэл Ли юань хүн ёсолсонгүй бөлгөө. Кэ ту үй их л таагүй болж явав. Зүүн чэншян түшмэл Жан ю үй уулзсан бүхэнд: “Хоёр харийнхан зааваал урвана, Кэ ту үй хүний зүстэй араатны зүрхтэй, гагцхан ашгийг эрхэмлэнэ. Улсыг засан барьснаас хүмүүс эелдан дагаж байна. Сайн бэлгээр саатлахгүй болбоос, санаж нашаа ирэх үгүй болно!” гэв. Арван (найман 731 он) он. Кэ ту үй нь Шо гуг алж, аймгаа удирдан шийг албадаж Түрэгт бууж өгөв. Дун Хүй гүнж нь Пин лу цэргийг очиж түшив. Тэр шалтгаанаар зарлиг буулган Жун шу ше рэн түшмэл Ши куан, Гэй ши жун түшмэл Шо кан зэргийг нийслэл хот болон боомтыг дотроос Хэ Дун, Хэ нань, Хэ бэйгээс баатар зоригтныг элслүүлэв. Жун ван жюныг Хэ бэи замын цэргийн ерөнхий удардирдагч болгож дайл гэв. Цэрэг харин морьдсонгүй.

Хорин (733 он) он. Ёслолын журганы Шан шу түшмэл, Шин ан ван ийг цэрэг морьдох дэд их захирагч болгон олныг удирдуулж Еу жоугийн Чан ши түшмэл Жао хан жантэй харуулаас гарч дайраад ялав. Олон хүнийг олзолж барив. Кэ ту үй харьяатаа аван хол нүүжээ. Шигийн олон бүгдээр дагав. И тэгээд цэргээ татав. Дараа жил Кэ ту үй дахиад ирж дээрэмдэж булаав. Еу жоугийн Чан ши түшмэл Шо чу үй нь дэд жанжин Го ин же, У кэ чин, У чи и, Ло шо зунгийг зарлигдан түмэн шилдэг морьт цэрийг удирдуулан бас дагасан Шигийн олныг авч хөөн дайрав. Үй гуан боомтны Ду шань уулны бэлд Цэргүүд хүрэхэд Түрэгийн цэргийг Кэ ту үй удирдан төрийн цэргийг тосов. Шигийн олон хоёр хуваагдаж сарнин бутарч амиа хамгаалав. Төрийн цэрэг их ялагдав. Зун И, Шөу зунгийн захирсан харъяатууд нь оргон харив. Ин же ке чинь дайнд үрэгдэв. Зургаан мянган илүү хүн Бүгдийг нь хулгай нар алав. Жан шөу к үй г Еу жоугийн чан ши түшмэл болон И ши зун чэн түшмэл болгож арга бодов. Кэ ту үй аажмаар шо к үйд шахагдаад элч томилон хуурамчаар дагав. Удалгүй ахиад тогтворгүй болж олныгоо дагуулан баруун Хойш зүглэн Түрэгийг эелдэн дагах болов. Шо к үй, гуан жи түшмэл Ван Хүй зэргийг томилон аймгаг олныг нь элсэн дагуулав. Тэр үе Киданы Ин гуан түшмэл Ли го ши болон Кэ ту үй нь цэрэг агтаа хуваан захирав. Чин бу е, Хүй нуугдан ороод элсэн дагуулах гэв. Го жан нь шөнийн харуул цэрэгтэй хамсаж Кэ ту үй болон түүний хэдэн арван хамсаатнийг алав.

Хорин (736 он) гурван оны цагаан сар. Тэргүүнийг нь зүүн нийслэлд хүргүүлэв. Зарлигаар Го жан Бэй пин жюнь ван болгон өргөмжлөв. Тэ жин хэргэм олгож Сун Мо жоугийн ду ду түшмэлийн тушаалыг хавсарган Гүйцэтгэх болгов. Торгон хувцас нэг хос, мөнгөн эдлэл арван ширхэг, өнгөр торго гурван мянган толгой соёрхов. Тэр жил Го жан Кэ ту уийн үлдэгдэл хамсаатан болох Ни ли алав. Олон хөвгүүдийг нь хамтдад нь алав. Ан дунд нэгэн хөвгүүн Ци ган нь очсоноос амь мэнд хоцров. Зүүний Шао Вэй жанжин болгов.

Тяан (752 он) баогийн арван он. Ан лу шанаас тэдний ахлагчийг урвах гэж байна хэмээн гүтгэж, цэрэг дайчлан дайлах гэв. Найман сар Еу жу, Юнь жун, пин лугийн хэдэн түмэн хүн, хуан ш үй н өмнуүр Киданы Я түшмэлтэй байлдав, Аан лу шан ихэд ялагдаад буцав. Хэдэн мянган хүн үхэв. Арван хоёр он болоход дахиад дагав. Жэн юань үе болоход жил бүр ирж харийн ёс үйлдэнэ.

Жэн юань дөрвөн (788 он) он. Шигийн олон хулгай нартай хамт манай Жэн угий дээрэмдэж хүн малыг их булаан одвой. Есөн он. Арван он. Ахиад элч томилон төрд баралхав. Их ахлагч Хүй ло жо Хэгээс доош хүн бүрт ноён зэрэг олгож буцаав. Арван нэгэн (796 он) он. Их ахлагч Рэ су зэрэг хорин таван хүн төрд ирэв. Түүнээс хойш юань хэ, Чан чин, Бао ли Тай хэ, Кай чэнийн үе, элч томилон төрд ирж өргөл өргөв.

Хүй чангийн хоёр (842 он) оны есөн сар. “Киданы шинэ өргөмжилсөн Ван болох Ч үй шу, Кэ юнь мо жанжин, барууныг хамгаалагч У Вэй жанжныг жинхэнэ болгож тэмдэглэв” хэмээн зарлиг үйлдэв. Еу жу Же ду ши түшмэл Жан зун у дээшээ айлтган: “Ч үй шу нарын хэлэхээр бол, Кидан урьд Уйгур тамга хэрэглэдэг. Өнөөдөр гуйх нь Улсаас соёрхох болов уу гэж байна” гэв. Зөвшөөрөв. “Улсыг дээдлэх киданы тамга” гэсэн бичигтэй байв.

Киргиз овогтон Уйгурыг эвдэж, Киданчууд уйгур тамгаа тан тамгаар сольжээ.

Дүгнэлт: Кидани 618-842 онуудад Тан, Түрэг, Уйгур төрийн хур байжээ. Кидан нь дунд орны соёлд ихээр суралцжээ. Уг хугацаанд Хамаг монголын дээдэс Ши вэй Киданаас анги Түрэг төрийн хур байжээ.

Кидан 870-926. Абожи.

Тан төр мөхөн Дунд ороны Таван төр арван хаанчлалын түүхэн үеэр Абожи Кидан төрийг үүсгэн бэхжүүлсэн тухай өгүүлэх болно. Энэ өдгөө монголчуудын том төөрөгдөл нь Кидан хэл соёлыг монгол хэл соёл гээн андуурдаг. Андуурлыг арилгахын тулд Киданы түүх, Хамаг монголын дээдэс Шивэй-гийн түүхийг хоорондон ангилах болно. Хамаг монголын дээдэс Шивэй нь гурван зуун жил Киданы хур байсан учир тэд ихээр Киданжжээ, Кидан хэл соёлд автжээ.

Эх сурвалжууд

“Кидан төрийн түүх”-ийг Өмнө Сүн төрийн Ся зун хуандийг 1180 онд танилцуулжээ. Харь орны төрийн түүхийг дангаар (Дунд орны төрийн түүхийн хавсралт хэлбэрээр биш) бичигдсэн цорын ганц Дунд орны бүтээл гээн энэ өдгөө тооцогдож байна. Сүн төрийн битигч Е Лун ли уг номыг 27 бүлэг 5 хавсралтаас бүрдэжээ.

Юань гүрний бүлэг түүхчдийн 1343 онд бичсэн Ляо төрийн түүх (1636 онд манж хэлнээ хөрвүүлэгдсэн. Уг судрын тэргүүн дэвтэрийн профессор Г.Буянтогтохын монгол хөрвүүлэг). Кидани түүх нь өнөөгийн монголчуудын ноён нуруу түүх биш учир уг хоёр эх сурвалжаас Абожи хаантай холбоотой гол мэдээлэлүүдийг боловсруулж, товч хэлбэрээр уншигч таньд энэ удаа хүргэхээр бэлдэв.

Тайзугийн нэр И, өргөсөн нэр Абожи, Ганьл-гийн бага хүү байжээ. Түүний эцэг Илицзиня тушаал нь Тан төрийн Цышиа тай адил байжээ. Төрснөөсөө эхлээд тэр уужим сэтгэл, билгэ ухаанаараа бусдаас анги байв. Эрийн цээнд хүрэв. Тэр бие чанга, зоригтой, дайчин ухаалаг, моринд сайн, мэргэн харваач эр болжээ. Нэгэн шөнө түүний унтаж байсан газар гэрэл гарч хүмүүсийг цочоон гайхшруулав. Бүх овогууд түүний зоригоос эмээдэг, түүнд захирагдахгүй нэгэн байсангүй. Урд нь киданууд найман овогт хуваагдаж байв.

Сянь туны (860—873) Тан төрийн цаг оны сүүлээр Киданы ван Сиэр газар усаа тэлжээ.

Дараагийн ван Циньдэ Төв төрийн үймээнийг далимдуулан хил орчимоор дээрэм тонуул хийж байв.

Абожи ван болж Си овогтоны таван овог, Шивэй овогтоны долоон овгийг хураав. Тай зу Шар толгой Шивэй цохиод буцаж байхад түүний долоон овогтон хэл дээр түүнийг зогсоож түүнээс нөхцөл тохирохыг шаардажээ.

Тай зу туг, хөөрөг (бөмбөр) эргүүлэн өгөхдөө өгүүлрүн: “Мань есөн жил вангаар ор суухдаа олон ханчуудыг (хятадуудыг) хураасан тул хуучин хот Ханьчэнд өөрийн овгийн ахлахчаар сууж ханчуудтай анги овогтон болгохыг хүсье”. Долоон овогтоны ахлагч нар хүсэлтийг биелүүлэв.

Хожим Тай зу долоон овогтоны ахлагч нарыг устгаж бүх овогтоноо дахин нэгтгэв. Дараа нь Тай зу хойд Шивэй, нюйчжень (зүрчид) овогтоны хурааж, барууншаа хуучин түргийн газрыг нэгтэн Си овогтоныг эвдэв.

Си овогтоны ахлахгчаар өөрийн хүнийг томилж цэргийг нь хянах болов. Бүх умард өрний хариуд айсандаа Тай зу-г дагав.

907 онд Лян төртөй Кидан нөхөрсөг харилцаатай болов.

Абожи өөрийгөө хаанаар өргөмжлөн ор суув. Абожи хаан Тяньхуан ван (Тэнгэрийн ван) гээн өргөмлөгдөв. Абожийн Шулюй овгийн гэргийг хатунд (хатанд) өргөмлөв. Түшээдийг томилов. Цаг он тооллоо Шэнь цэ гээн улсаа Чидань (Кидан) гээн нэрийдэв.

Урьд Тан төрийн үед мужийн захирагч, жанжид дур мэдэн бие биенийхээ газрыг дээрэмдэн нэгтгэж байсны улмаас Яньд газаргүй болсон цэргийхэн олноор Кидан руу очжээ. Үүний улмаас тэд өдрөөс өдөрт хүчирхэж байв.

Билгэ, номч Янь газрын Хань Янь-хуэя Киданд очив. Тай зу түүнийг өөрийн зүгчээ (зөвлөхөө) болгов.

Дотор болон гадна далантай (хантай) төрийн албын зохицуулалт, хот байгуулалтыг, хан иргэдэд зориулсан худалдааны захыг яаж барих ухааныг киданчуудад Янь-хуэй анх зааж өгсөнөөр тэд авгай авч атар газар эзэмшин хөрс боловсруулах болов.

Тайзун Цинь вантай (Ли цүнь Хожуу Тан (923-936) төрийг үүсгэгч) олон удаа дайн хийсэн ч амжилт эс олжээ. Тайзун 926 онд Бохай улсыг эвдэн хураав.

Тайзун 920 онд Кидан төрийн бичгийг (том бичиг) үүсгэн олонд хүргэв.

Yelü Yanning зориулсан хөшөөн том бичиг. 986 он

Кидан их бичиг нь ханз бичигтэй төстөй ч систем нь өөр байжээ.

Хожим тэд бага бичгийг зохиожээ.

Шивэйчүүд гурван зуун жил орчим Кидан, Алтан улсын хур байхдаа өөрийн тоог Кидан тоогоор сольжээ. Өнөөгийн монголчуудын хэргэлж буй тоо нь Хамаг монголчуудын Киданаас авчирсан тоо болно. Шивэйчүүд Киданжсан болохоос Киданчууд Шивэйжээгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Тоо төрөө дагадах тухай хожим өгүүлэх болно. Өнөөгийн мануусын хэргэлж буй тоо нь Шивэй тоо биш гэдгийг хожим батлах болно.

Абожи 926 онд өөд болжээ. “Кидан төрийн түүх” бичигт Абожи болон түүний удмын хаадын үйлийг маш дэлгэр бичжээ. Кидан төр 1125 онд хэрхэн мөхсөн тухай мөн дэлгэр өгүүлжээ. Сэргэлэн Интернашионал Экспедишионы энэ удаагийн зорилго харийхнаар муруй бичүүлсэн түүхээ сэргээх тул Киданы түүхийг энэ удаа товч хүргэж байна. Мануус Шивэй-гийн түүхийг өгүүлэхдээ Киданы түүх соёлоос дэлгэр өгүүлэх болно. Киданы түүхийг дэлгэр бичихэд Ляо төрийн түүхийг монгол хэлнээ хөрвүүлэх шаардлагатай байна.

Дүгнэлт:

Киданы 618-842 оны түүхийг Хуучин Тан төрийн түүхээс уншигч таньд дэлгэр хүргэлээ. Ул хугацаанд зарим Киданчууд Тан төрийг дагаж, зарим нь Түрг, Уйгур төрийг дагжээ. Гений хувьд Хүннү төрөөс эхлэн (түүхэнд бичигдсэн нь) Сяньби-гаас Уйгур төр хүртэл холилдон нэг үндэстэн болжээ. Сыма Цянь Түүхэн тэмдэглэлдээ: Тэдний (мал ахуйтны) нэгдэн задрах нь урьд олон байсан ч тэр тухай бичих боломжгүй гээн Хүннүгээс эхлэн нэгдэлийг бичжээ. Харин хэл соёлын хувьд газар нутаг, байгаль орчны зөрүүгээр зарим ялгаатай байжээ.

Абожи хааны үүсгэсэн Кидан төрийн тухай энэ удаа товч нийтлэл хүргэв. Уншигч та “История государства Киданей” В.С.Таскин энэ номноос Киданы тухай дэлгэр мэдээлэл аваарай. Шивэй Киданы соёлыг харьцуулахдаа уг номноос арвин жишээ таньд хүргэх болно.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Дараагийн бүлэг нийтлэл Хамаг монголын дээдэс Шивэйчүүдийн тухай өгүүлнэ.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Ulcewly
2022-06-22 · 46.161.11.8
Physicians are trained to be aware of the potential toxic effects of all drugs that they prescribe. Yenfdb https://newfasttadalafil.com/ - Cialis <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Sgrqaz Unfortunately removal of the lesion does not reduce the risk of progression to invasive cancer. Withdraw the suspected medication aggressive rehydration and symptomatic management. https://newfasttadalafil.com/ - cialis 5mg cialis 10mg daily Fewycv
Ruppyfaby
2022-09-23 · 37.139.53.40
The pump will not go away. <a href=http://tamoxifenolvadex.com/>nolvadex 20mg</a>
Admicle
2023-12-15 · 37.139.53.17
<a href=https://levitr.cfd>levitra wholesale no prescription</a> We used the Gene Relationships Across Implicated Loci GRAIL text mining algorithm 48 to investigate connections between the predicted new genes and the known osteoporosis associated genes identified by GWASs