Үндэсний шуудан /Л.Болд/
Л.Болдын 2020 оны 5-р сарын 1-ний өдөр Үндэсний шууданд өгсөн ярилцлаганд дүн шинжилгээ хийцгээе
590 0

1-р хэсэг Засаг, зас үгний эх утга

Эх сурвалжийг бэлдэцээс ялгах.

Хүн үндэстэн монголчууд бид хэл, түүх, соёлынхоо уламжлалыг хэрхэн нандигнан өвлөх талаар ухагч та бүхэндээ СИЭ зөвлөгөө өгье гэж шийдэв.

Манай дэмжигч, дагагч нар эх сурвалжийг бэлдэцээс, судлаачийг конспекточоос, үнэнийг худлаас хэрхэн эргэцүүлэн ялгах аргыг та бүхэндээ энэхүү нийтлэлээр хүргэнэ. Хүн үндэстэн өнөөгийн монгол хүн болгон түүх, хэл, соёлынхоо талаар цогц мэдлэгтэй болоход Хүн үндэстний төрт ёс, түүх, соёлд дархлаа тогтоно. Цогц мэдлэггүй, эрээвэр цоохор мэдээлэлтэй нөхцөлд монголчуудын түүх, хэл, соёл хамхуул шиг гадны салхийг уруудан хөврөнө. Салхи хаашаа салхилахаас үл хамааран бид байх газраа байх ёстой.

Бид бодит баримтан дээр зөвлөгөөг өгөх тул энэ удаа Л.Болдын 2020 оны 5-р сарын 1-ний өдөр Үндэсний шууданд өгсөн ярилцлаганд дүн шинжилгээ хийцгээе. Л.Болд манай Түрэг төрийн хадан бичээсийг Османы туркын дээдсийн бичээс гэж худал баталсан тухай энд өгүүлэхгүй, хувь хүн Л.Болдын тухай энд мөн өгүүлэхгүй, мэдлэг үйлдвэрлэдэггүй нэгэн нь уялдаа холбоогүй мэдээлэл өгүүлж буй тухай нийтлэг үзэгдлийг энд өгүүлнэ.

Физик, математик, цөмийн энерги гэх байгалын салбарыг мэргэжлийн бус билгэ буюу IQ сайтай нэгэн нь шууд билэрэхгүй. Түүх, хэл нь нийгмийн ухаан тул билгэ буюу IQ сайтай нэгэн нь шууд билэрнэ.

Зөвлөмж

1. Үнэн гуншинд байхгүй.

Уг ярилцлага “Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Гадаад хэлний сургуулийн зөвлөх профессор, академич, Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагналыг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсан Л.Болд” гэж эхэлжээ. Ийм мундаг хүний үг болгон үнэн гэж бодвол та үнэнг буруу газраас эрж байна.

Үнэн нь ганц, туйлын, эргэж буцалтгүй, дуусашгүй, хөдлөшгүй зөв мэдээлэл. Үнэн нь философийн ухагдахуун. Үнэнийг хүмүүс танин мэдэхийн явцад сэрээнэ. Үнэн гушнинд байхгүй. Гушингийн томоор үнэн томрохгүй.

2. Хүний бэлдэц дээр ажиллаж буй нэгэнд итгэж болохгүй.

“Их эрдэмтэн Владимирцов “Миний бодоход киргиз хэлний ‘жаз’ гэдэг үг ‘писать, рисовать’ гэдэг хоёр утга илэрхийлдэг” хэмээн тэмдэглэсэн байдаг” гэж Л.Болд өгүүлжээ. Тэр “жаз” гэдэг түрэг үг нь монгол хэлний зур гэдэгтэй бараг тохирч байгаа явдал юм өгүүлжээ.

Владимирцовын бэлдэц дээр Л.Болд морьдож шинжлэх ухаанч биш ажил хийжээ. Владимирцовын бэлдэц дээр Л.Болд цоо шинэ дүгнэлт босгожээ. Үр дүнд “жаз” гэх Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын хэргэлэж буй үг манайх биш харийнх болж байна. Конспекточ хүн судалгааг эхнээс нь дуустал хийхгүй, эхэнд нь хүрэхгүй, тэд араас нь өнгөц хийнэ. Хүний бэлдэц дээр морьдож буй нэгнийг ухагч та төвөггүй тогтооно.

3. Эх сурвалж судалж үнэнийг тогтооно

Өнөө Усуньд оршиж буй Киргиз үндэстний толинд бичихийг “жазу”, Хасаг үндэстний толинд жазу гэж оржээ. XI зуунаас урьд, Үсүнийнхэн Перс, Арабуудтай холилдохоос урьд Өтүгэн, Үсүнь дэх овог аймгууд бүгд хүн хэлээр өгүүлж байсан тухай нийтлэл та бүхэнд хүргэсэн билээ. Жазу гэх үг перс, араб толинд байхгүйг бид тогтоосон учир уг үг заавал Хүн хэлний үг байх ёстой. Ингээд мянган жилийн урьд бичигдсэн Диван Лугат толийг сөхөцгөөе. Уг толинд “йаз-бичих” гэж оржээ.

Өтүгэнд зас, яс (йас) гэсэн хоёр үгний мянган жилийн өмнөх эх утга “бич” гэсэн үйл үг юм байна гэдгийг бид Диван Лугат тольныхоо ачаар сэрээв. Хүн хэлэнд З болон Й зармина. Энэ тухай өгүүлсэн.

“Их засаг” гэдгийг засаг гэдэг нэр үгэнд морфологийн задаргаа хийе.

Зас-үйл үг; +г үйл үгээс нэр үг үүсгэгч. Тэгэхээр засаг гэдэг нь бичигдсэн юмыг буюу бичигдсэн хуулийг хэлдэг юм байна.

Бичиг солигдохоор өөр утга, дуудлагатай үгсийн дуудлага ойролцоо болж хувирдаг тохиолдол СИЭ ТББ-ын судалгаагаар илэрч байна. Энэ удаа “зас”, “йас” гэдэг үгний эх утгыг та бид хөдлөшгүйгээр, эргэж буцалтгүйгээр сэрээв. Засаглана гэхээр хүн ам, малын тоог бүртгэж авна гэсэн эх утга агуулж байна.

Судлаач хүн сэдвээ эхнээс нь дуустал судлана.

Эх сурвалж судалж байгаа эсэхийг нь ухагч та юуны түрүүнд тогтоогоорой.

Дүгнэлт:

Хэл судлал маань үнэхээр гамшигт байдалд байна. Эх сурвалж судлахгүй учир, мэдлэг үйлдвэрлэхгүй учир манай хамгийн өндөр гуншинтай академич нь хамхуул шиг харийн салхийг уруудан хөвөрч байна. Мэдлэг үйлдвэрлэдэггүй конспекточ нэгэн нь шинжлэх ухааны гавъяат ажилтан болсон ч конспекточ, академик болсон ч конспекточ хэвээр байна. Конспекточ хүн ажлыг эхнээс нь дуустал судалдаггүй тул, хүний хийсэн бэлдцийг эшилдэг тул өөрийн үзэл баримтлал гэж түүнд байхгүй. Тэд Хүн үндэстэн монголчуудын түүх, хэл, соёлыг хамгаалж чадахгүй. Хамгаалах хэмжээний мэдлэг тэдэнд байхгүй. Л.Болд зас, йас гэсэн үгийг Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын үгсийн сангаас тасалж Үсүнь дэх эртний овог, аймгийхны хойчсийн үг болгож байна. Ийм байдлаар мэдлэггүй конспекточны хариуцлагагүй мэдэгдлээс болж монголчууд бид хэл соёлынхоо өвийг хоосолж байна. Үнэн гуншинд байхгүй.


2-р хэсэг Манай хэлний гарал үүслийн тухай

СИЭ ТББ-ын дэмжигч, дагагч нар Хүн хэлний гарал үүслийн талаар цогц мэдлэгтэй болж байгаа болов уу. Уг цогц мэдлэгээ бататган зузаатгахад академич Л.Болдын манай (хүн) хэлний тухай Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлага хэрэг болно гэж энэхүү нийтлэлийг бичиж сууна.

Энэхүү нийтлэлээр Хүн үндэстэн монголчууд бид хэлнийхээ гарал үүсэл дээр ямар их төөрч буйг мэдэхээс гадна, хэлнийхээ тухай зарим ул (суурь) ухагдахуун бидэнд ор үгүйг мэдэрнэ. Академич Л.Болдын өгүүлснийг МУ-ын ШУА-ийн өнөөгийн баримтлал гэж хэлж болно. Сэтгүүлч ярилцлагаа тэмдэгтэнд хувиргахдаа зарим өгүүлбэрийг санамсаргүйгээр өөрчлөх магадалтай тул, ийм зүйл гардаг тул түүний өгүүлбэрийн бүтцийг биш, өгүүлбэрийн утгыг анхааръя.

Хэлний гарал үүслийн тухай Л.Болдын гурван тодорхойлт:

  1. “Сяньби хэлний нэг аялгуугаар ярилцдаг табгачууд төрөө байгуулаад үсэг бичгээ зохиосон нь Монголын түүхэнд төдий л хачирхалтай зүйл биш ч монголчуудын өвөг дээдэс шинэ бичиг зохиосон тухай бараг анхны мэдээ юм” гэж Л.Болд хэлжээ.
  2. “Монголчуудын дээд өвөг хүннү хэлэнд бичэци (албан тушаалын нэр) гэж тэмдэглэгдсэн байдаг” гэж Л.Болд хэлжээ.
  3. “Тэгэхээр цаатан, урианхайчууд чинь түрэгтэй холбоотой байх нь ээ? Товчдоо бол тийм ээ. Одоогоор байгаа гуч гаруй түрэг хэлний л нэг. Гэхдээ уйгар-урианхай хэл бол эртний болон орчин цагийн түрэг хэлний байдлыг хадгалсан, мөн монгол хэлний нөлөө ихтэй бие даасан хэл юм

“Монгол хэл Саяаны түрэг хэлнүүдтэй түүхэн үүднээс холбогдох нь” сэдвээр 1995 онд докторын зэрэг хамгаалсан” гэж Л.Болд өгүүлжээ.

Л.Болдын дээрх гурван тодорхойлтыг задлан шинжилье.

Өтүгэнээс дорно өмнөшөө оршсон Сяньби төр нь бие даасан хэлний систем бөгөөд түүний нэг яалгуут Тобайчууд зохиосон үсэг бичиг нь Монголын түүхэнд анхны үсэг бичиг болжээ гэж Л.Болд өгүүлснээр манай хэлийг Сяньби хэлэнд хамааруулж байна. Монголчуудын дээд өвөг хүннү хэл гэж Л Болд өгүүлснээр манай хэлийг тэр Хүннү хэлэнд хамааруулж байна. Саяаны нь түрэг хэлтэн гэж Л.Болд өгүүлжээ. Л.Болдын ухаанаар Хүннү хэл нь Сяньбигийн нэг аялга болж байх шиг байна. Манай Саяаны Тува, Хакас, Алтай ахан дүүс өнөөгийн Истамбул дахь туркуудын дээдэстэй холбоотой болж байна.

Энэ удаа Шар тэнгисээс Каспийн тэнгис хүртэл, Байголын умраас Шар мөрний өмнө хүртэл ийм уудам газар усанд мал аж ахуйтнууд нэг (Хүн) хэлээр өгүүлж байсан тухай Л.Болдыг эх сурвалжаар дахин “бөмбөгдөөд” хэрэггүй гэж шийдэв. Л.Болдын гаргаж буй логик үндэслэлд нь охор хариу өгье гэж шийдлээ.

Хүн хэл

Өнөө Хүннүчүүдийн хэллэгийг НЭӨ I зуунд Сыма Цяны бичсэн Түүхэн тэмдэглэлд, I зууны Бан Гу-ийн Хан төрийн бичигт, III зуунд Чэн Шоу-ийн бичсэн Гурван улсын Ойллого-д, V зуунд Фан Э-ийн бичсэн Хожуу Хан улсын бичигт ханз үсгээр дуудлагыг нь буулгажээ. Өнөөгийн байдлаар 100-400 орчим ийм үгс байна гэж Дунд орны судлаачид үзэж байна. “Хүннү хэлэнд бичэци (албан тушаалын нэр) гэж тэмдэглэгдсэн байдаг” гэж Л.Болдын өгүүлсэн “бичэци” үгийг Түүхэн тэмдэглэлд 毕车耆 (битээч) Хүннү-ийн ноёны цол, Хан улсын бичигт 北车耆 (битээч), Аркулгын олбар, өмнөд Хүннү-ийн ноёны тамганд 毕臺耆 (битээч) болохыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үндэсний их сургуулийн профессор Учралт сэрээжээ. Уг сэрээлт нь уг ханзны орчин цагийн дуудлага юм байна. Хэрэв эртний Гуанжоу, Кейжаа, Миннан аялгаар сэрээхэд дуудлага өөрчлөгдөх аюултай. Хүннү үгний дуудлагыг ханзнаас нь эргүүлж хүн дуудлага руу сэрээх ажилд маш хянамгай хандах ёстой.

СИЭ ТББ-д өнөө Сяньби хэллэгийг ханзаар тэмдгэлсэн баримт олдоогүй (магад бид мэдэхгүй байж болно. Ийм магадал маш бага). Харин умарын мал аж ахуйтны дуу, шүлгийг хань хэл рүү хөрвүүлсэн тухай баримт байна. Тэгэхээр Сяньби хэллэг ийм байсан гэж хэлэх ямарч баримт байхгүй болж байна. Харин Хүннү хэллэг ямар байсан тухай ажиллах баримт манууст байна.

Тоба үсэг

“Тоба (Табгач) Дао хаан ши гуаны хоёрдугаар (м.э. 425) оны гуравдугаар сарын цагаан бичин өдөр… Цзю хуа тан ордонд анх шинэ үсэг мянга гаруйг зохиосныг болгоон соёрхоод, зарлиг буулгасан нь…. Эдүгээ зохиосон үсгийг нийтэд хэрэглэхээр холхи ойрход тараатугай” гэж Л.Болд өгүүлжээ. Вэй улсын бичиг Ши зүгийн намтарт мянга үсэгтэй бичгийн тухай өгүүлжээ. Энэ үсгийн зурлага өнөө бидэнд үлдээгүй. Мянган үсэг гэдэг нь авиат үсэг огт биш дүрс үсэг. Дунд орны дүрс бичигт шинэчлэлт оруулах гэсэн үү, шинэ үсгийн системээр хуучныг солих гэсэн үү энэ тухай өнөө баримт байхгүй.

Тоба нь Табгач мөн эсэх нь асуудалтай. Табгач гэж манай Түрэг төрийн бичигт VII зууны эхэнд байгуулагдсан Тан төрийг зааж байгаа.

Өтүгэнээс зүүн өмнө оршсон Тоба-гийн уг мянган үсэгт бичиг Өтүгэнд нутаг оронтой тухайн үеийн манай дээдэст хамаагүй.

Л.Болд Саяаны түрэг хэлтнүүд гэж өгүүлсэнд тайлбар өгье. Түрэг хэлийг өнөөгийн Истамбулын туркын хэл, эсвэл тэдний дээдсийн хэл гэвэл энэ худал. X зуунаас өмнө бүх мал аж ахуйтныг перс, арабын ертөнц Түрэг гэж нэрэлж байсан бөгөөд мөн Түрэг хэлтэн гэж нэрлэж байжээ. Үүнийг Махмуд ал Кашгари Диван Лугат толиндоо бичжээ. Тухай үеийн Түрэг гэдэг нь Дунд орныхон мануусыг Ху хэлтэн, Ху үсэгтэн гэж нэрэлж байсантай ижил. Энэ тухай өгүүлсэн. Тэгээхээр дээрх бичэци гэдэг үгээр өнөө мануус бич, бичээч гээн өгүүлж байна. Харин Саяанд орших манай Тува ахан дүүс “бижиир” гэнэ. Уг үгний морфологийн задаргаа нь биж (үндэс) үйл үг;+ир одоогоос үргэлжлэх цаг. Хакасаар пазарға болно. Паз нь угын дуудлага. Бич нь үзийн дуудлага. Бич гэдэг үйл үг Диван Лугат толинд уг болон үзийн хоёр дуудлагаар оржээ. Пазарга гэдэг үгэнд морфологийн задаргаа хийхэд Паз (үндэс) үйл үг; +ар одоогоос үргэлжлэх цаг;+г нэр үг үүсгэгч. Пазарга нь үзийн дуудлагаар Бичирэг болно. Хос суваг гэж үүнийг хэлж байгаа юм.

“Гэхдээ уйгар-урианхай хэл бол эртний болон орчин цагийн түрэг хэлний байдлыг хадгалсан, мөн монгол хэлний нөлөө ихтэй бие даасан хэл юм” гэж Л.Болд өгүүлжээ. Уйгур нь өнөөгийн халхын дээдэс ба Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис болно. Энэ тухай өгүүлсэн.

Манай Уйгур төрийн хадан бичээс Монголын нууц товчоотой үг зүй, өгүүлбэр зүй нэг.

Л.Болдын дээрх тодорхойлолтыг үндэслэлгүй гэдгийг манай Хүн үсэгт Түрэг, Уйгур төрийн хадан бичээс, Монголын нууц товчоо болон Уйгур үсэгт БНМАУ-ын төрийн баримтууд баталж байна. Л.Болд манай Хүн үсэгт Түрэг төрийн хадан бичээсийг судлаагүй, бэлтгэц хуулсан гэдэг нь анги сэдэв тул үүгээр нийтлэлээ өндөрлөё.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...