Сэргэлэн Интернашионал Экспедишн ТББ Хүн үсэг судлал сургалтаар 30 хүнийг амжилттай төгсгөсөн билээ. Мөн хоёр анги корона вирүсээс болж түр завсарлав. СИЭ ТББ нь аливаа улс төрөөс анги, зөвхөн үндэсний ой санамжийг сэрээх үйлсэд зүтгэж буй хамт олон.
Өнөө Турк улсаас манай Түрэг төрийн түүх, хэл, соёлыг өөрийн болгох хүчтэй бодлогыг сүүлийн гучин жилийн турш явуулсаар. Энэ тухай Турк гамбит цуврал нийтлэлийг ухагч та бүхэндээ хүргэсэн билээ. Манай төрийхнөөс Ерөнхий сайд Норовын Алтанхуяг 2013 онд манай газар усыг эрт цагт Истамбулын Туркых байсан гэх санааг хоёргүй утгаар Туркын Ерөнхий сайдын дэргэд хэвлэл мэдээллийн бага хурлаар мэдэгдсэн. Монгол улсын сайд Намсрайн Цэрэнбат Турк улсын Аялал жуулчлалын сайдад манай гал голомт Өтүгэн нутагт Истамбулын туркын цогцолборыг барих саналыг Турк улсад айлчлах үедээ 2019 онд өргөн барьсан. Монгол улсын сайд Лувсаннамсрайн Оюун-эрдэнэ 2019 онд хөрөнгө оруулалтын чуулган дээр Орхоны сав нь Туркын үндсэн нутаг гэж мэдэмхийрсныг бид бичсэн.
Хамгийн сонирхолтой нь Сэргэлэн Интернашионал Экспедишны Хүн үсэг судлалын сургалтын нийт 60 орчим хүнээс хоёр төгсөгч, нэг сурагч нийт гурван шавь маань 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа нь, нийт 636 нэр дэвшигчээс 3 нь манай шавь нар байгаа нь Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн надад ихийг эргэцүүлэн бодуулна.
Хэрэв манай сурагчдаас нэгэн нь УИХ-д сонгогдвоос СИЭ ТББ УИХ-ын 75 гишүүнд Хүн бичиг, түүх соёлын талаар бүтэн мэдээлэл хүрнэ.
Хэрэв манай шавь нараас нэгэн нь УИХ-д сонгогдвоос Тонуйкук, Билгэ хаан, Гол тигэны хадан бичээсний буруу тайлбарыг зөв тайлбараар нь солино.
Хэрэв манай шавь нараас нэгэн нь УИХ-д сонгогдвоос Хар хоринд Туркын цогцолбор барих тухай асуудал бүрэн тэглэгдэнэ гэх мэт олон зүйлийг дотроо ман эргэцүүлж сууна.
Хүн үсэг бичиг зааж байх үед үндэстнийнхээ бичиг соёлыг дээдэлдэг хүмүүст хичээл зааж байна гэж бодож байсан болохоос төрийн түшээд болох хүмүүсд хичээл зааж байна гэж би бодсонгүй. 2024 оны сонгууль бас нэгийг бодуулж байна.
Сургалт хийх нь үндэсний ой санамжаа дархлаажуулах хамгийн сайн зам биш цорын ганц зам мөн юм байна.
Ингээд нэр дэвшигч Цогтгэрэл Баянжаргал, Золжаргал Жаргалсайхан, Буянцогтоо Цогтсайхан шавь нартаа амжилт хүсье! “Төөрсөөр төрөлдөө” кинонд гардаг шиг, “улаан нь ч байна, цагаан нь ч байна” гэдэг шиг та гурвын маань дунд эвслийн төлөөлөл ч байна, бие даагч ч байна. Та гурав маань улс орноо хөгжүүлэх өөр өөрийн бодол, баримтлалтай ч Хүн үндэстэн өнөөгийн монголчууд аа Үндэстнийнхээ ой санамжаа сэрээх үйлсэд уриалан манлайлах нь та нар шүү!