Үйл үгийг үгүйсгэгч +миш залгавар нь VIII зууны хүн үсэгт хадан бичээст нутгаа орхиж Тан төрийг дагасан хүмүүсийг 𐰋𐰃𐰠𐰏⁚𐰋𐰃𐰠𐰢𐰔⁚𐰚𐰃𐰾𐰃 - "Билг билмж экиси" гэж тодорхойлсныг тайлбарла
1. Билг 𐰋𐰃𐰠𐰏 - шинж тэмдэг гэх утга бөгөөд Диван Лугат толины 2457-д бэлкү-тэмдэг, шинж, XIII зууны Алтан дэвтэр түхэн эх сурвалжид “Кэрүн бэлкэ...эсүкийэн сөнидэ үдүр цайитала бүлэкү бүлээ” гэж оржээ. Кэрүн бэлкэ нь гэрийн шинж болно.
2. Билмж 𐰋𐰃𐰠𐰢𐰔 - үгүйсгэлтэй үйл; бил үйл үг, үндэс, ДЛ 3330 бил – мэд, ойлго, ухаар; +мж үйл үг үгүйсгэгч. Билмж нь мэдэхгүй, ойлгохгүй, ухаарахгүй гэх утга.
3. Экиси 𐰚𐰃𐰾𐰃 - нэр үг, насанд хүрэгч; Диван Лугат толины 5743-т ‘киши-хүн. Энэ үг ганц, мөн олон тоонд орших эр, эм бүгдийг заана”; Алтан дэвтэр түүхэн сурвалжид “экэс” гэж галиглагджээ.
“Билг билмж экиси” нь Тан төрөөс мал аж ахуйтан ард түмний эсрэг явуулж буй бодлого дахь “шинж тэмдгийг” ухаараагүй экэс гэх утга болно.
VIII зууны хүн үсэгт хадан бичээст өөр ийм жишээ байна:
𐰚𐰈𐰔𐰢⁚𐰚𐰈𐰼𐰢𐰔𐱅𐰏⁚𐰉𐰆𐰡𐰃 күзм күрмздэг болти
Үг зүй:
1. 𐰚𐰈𐰔𐰢 Күзм нэр үг, харьяалах тя; күз нэр үг, үзийн дуудлага, кос-хос угын дуудлага, күз нь Үсүнь аялгаар нүд; +м нь I биед харьяалуулагч. Кос гэх үг дэхь “к” хүн хэлээр 2 гэх тоо; +с нэр үг үүсгэгч. Хөл, ихэр, кул, гар гэх хүний эрхтэн бүгд хос учир үгийн эхэнд орох “х”, “их”, “к”, “г” нь хүн тоогоо2.р хоёр гэх ухагдахуун болно. Нүд, хос нь хүн хэл дэх орон нутгын аялгын зөрүү.
2. 𐰚𐰈𐰼𐰢𐰔𐱅𐰏 Күрмзтэг; күр үйл үг, үндэс, Хүн хэлэнд “о”, “а” заримлана, хар, харах, өвөр монголд харчин, хорчин хоёр нэг утга бөгөөд тэд хил хязгаар харах үйл хийдэг хүмүүс; +мж үйл үгүйсгэгч, төв аялгаар мс; +тэг урсгал явц. Күрмзтэг нь угын дуудлагаар харамсдаг гэх үйл болно.
3. 𐰉𐰆𐰡𐰃 Болти үйл үг, хуучин цаг; бол үйл үг, үндэс, нэг зүйлээс нөгөө зүйл болж хувирахыг, нэг шинжээс нөгөө шинж рүү хувирахыг заана; +ти хуучин цаг. VIII зууны аялгаар болти, Эргүнээ аялгаар болжуу, халх аялгаар болжээ.
Күзм /хосм/ күрмстэг /харамсдаг/ болжээ нь “нүд минь нь үл хардаг болжээ” гэх утга.
Өнөө харамсдаг гэх үгийн эх утга нь “харахгүй байна”; сэтгэл харамсах гэдэгт нь “сэтгэлдээ харахгүй” байна; аав ээжийдээ харамсдаг нь аав ээжийгээ харж чадахгүй байгаа, дэргэд нь тэд байхгүй байгааг уг үйлээр илэрхийлж байна. Мөн хийж болох үйлээ тухай үед нь олж хараагүй нэгэн алдсан боломжоо харамсдаг. Энэ нь тухайн үедээ хараагүй гэх ухагдахуун.
Монгол хэлний их тайлбар тольд:
- “харамсах сэтгэл төрөх” - бусдын өмнөөс өр өвдөх, халаглах, ямар нэг зүйлийн араас харам сэтгэл төрөх;
- харамслын нулимс – харамсан гашуудсанаас гарах нулимс; гэж оржээ.
Хар гэх үйл үндсийн хойноос орох +мс үйл үгүйсгэгч залгаврыг VIII зуунд хэрэглэж байсан тул, XIII зууны Алтан дэвтэр дэх Эргүнэ аялганд +мс үгүйсгэл үгүй учир уг үгүйсгэл XIII зуунаас хойш өөр үгүйсгэлээр солигдсоныг СИЭ-ий судлаачид хожим батална. Гэвч өнөө хүртэл уг үгүйсгэлийг тээх үйл үгс олноор Үтүгэн дэх халх аялганд хадгалагджээ.
Харамсал, харамсдаг, харамсав, харамсаж гэж +мс залгавар хар гэх үйл үндсийг үгүйсгэж байна.
“Харамсах сэтгэл” энэ холбоо үгийг тайлбарлая.
- Харамсах болж буй болох явц; хар үйл үг, үндэс, харах үйл; +мс үйл үгүйсгэгч; +х болж буй болох явц. Харамсах нь харахгүй байх үйл.
- Сэтгэл эх утга нь үйл үг, хадан бичээст 𐰾𐰃𐰓𐰏𐰠 – (сидгэл); сэд үйл үг, үндэс, Я.Цэвэл сэдэх үйл юмыг анх сэдэвлэн үүсгэх; санаа сэдэх, хэрэг сэдэх; +г нэр үг үүсгэгч; +л үйл үг үүсгэгч. Сэд нь анх сэдэвлэн үүсгэх гэдэг нь зөв, сэтгэл гэдэг нь тодорхой өгөгдөл дээр сэдэх үйл. Хадан бичээст 𐰾𐰃𐰓𐰏𐰠 – (сидгэл), 𐰾𐰃𐰓 – (сид) гэж хоёул тэмдэглэгджээ. Эргүнэ аялагаар бичигдсэн “Алтан дэвтэр”-т “сэтгэ” үйл үг болж, сэтгэл нь нэр үг болж байна.
Харамсах сэтгэл нь харамсах бодол; үгүй болсон зүйлийг, өөд болсон нэгнийг харахгүйгээр бодох байдал, сэтгэх байдал. Харамсах гэх үг, мөн +мс үйл үгүйсгэл Эргүнэ аялгад үгүй боловч сэтгэл гэх үгийг бид нэр үгээр тайлбарлав.
Харамслын нулимс нь харахгүйн учир, дэргэд байхгүйн учир гарах нулимс.
Уг үйл үгүйсгэлийг дахин батлахын тулд “инээмс” гэх үг дээр тайлбарлая.
Инээ, инээх гэх үйлийг Я.Цэвэл: “инээх – баясах, баярлах, хөөрөх, санаа таатай болох зэрэг сэтгэлийн хөдлөгөөнөөр амьсгалах огцом, огцом тасалдуулан тусгай нэгэн янзаар дуугарах; чанга инээх, чимээгүй инээх” гэж тодорхойлжээ.
Үйл үгүйсгэл +мс залгавартай “инээмсэг”, “инээмсэглэ” үгэнд морфологийн задаргаа хийж эх утгыг нь тогтооцгооё.
Инээмсэг-нэр үг; инээ үйл үг, баярлах, байсах, шоолох үед хүнээс гарах сэтгэл хөөрөлийг дуу авиа, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх үйл; +мс уг үйлийг үгүйсгэгч; +г нэр үг үүсгэгч. Инээмсэг нь инээх үед илрэх дуу авиа, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөө барих, дарах оролдлого.
Я.Цэвэл уг үгийг “инээмсэг-инээсхийсэн байдал” гэж тайлбарлажээ.
Инээмсэглэ үйл үг; инээ үйл үг, баярлах, байсах, шоолох үед хүнээс гарах сэтгэл хөөрөлийг дуу авиа, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх үйл; +мс уг үйлийг үгүйсгэгч; +г нэр үг үүсгэгч; +лэ үйл үг үүсгэгч.
Инээмсэглэ гэдэг нь инээдээ барьж буй үйл.
Я.Цэвэлийн тольд: инээмсэглэх – нүүр, ам, нүдэнд инээхэд ойрхон байгаа байдал илрэх; инээмсгэлэх царай гаргах.
Хамгийн сонин нь XXI зуунд бид “инээмсэглэ” гэх үйлийг бүтэн инээх гэх ухагдахуун огт биш гэдгийг үндэстнийнхээ ой санамжиндаа тээж явна. Хүн хэлнийхээ зүй тогтлыг судалж, инээмсэглэ нь инээдээ дарах үйл гэдгийг бид мэдэв. Харин мишээх нь инээд тодрох үйл юм байна.
Инээмсэг, мишээл нь өнгөц ажихаар хоорондоо их төстөй сэтгэл хөөрлийн байдал боловч, нэг нь инээх үед гарах дуу авиа, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөө тодорхой түвшинд барих ухагдахуун, нөгөө нь зөвхөн нүүрний эерэг хувирал гэх ухагдахуун. Мишээл нь нүүрний хувирал, инээмсэг нь нүдний хувирал юм.
Инээдээ барьж буй нэгнийг инээмсэглэж буй нэгэн, инээдээ эхлүүлж бүй нэгнийг мишээж буй нэгэн гэж хүн хэлэнд тодорхойлно.
СИЭ-ий судлаачид VIII зуунд тэмдэглэгдсэн +мс үгүйсгэл залгавараа өнөө XXI зуунд хэрэглэж бүй үйл үгийн үндсийн хойноос орох +мс залгавартай “харамс”, “инээмс” үг дээр шалгаж, уг үгс үгүйсгэл утгаа өнөө хүртэл хадгалж буйг олж тогтоов. Цаашид ийм үгс судалгаагаар олон гарна. VIII зууны хадан бичээс дэх +мж үгүйсгэлийг өнөө хүртэл тээж яваа ард түмэн нь бид юм байна.
Өнөө Алтайн уулсаар амьдрах “баруун монгол” ахан дүүсийн аялганд үйл үгүйсгэл “биш” үг байна.
Дөрвөд аялгад:
1. Нэг явахлаараа гэртээ харьж ирэхээ мэдэх биш. Нэг эхлэхээрээ хүний үг сонсоно гэж байх биш;
Шинжилгээ: биш үгүйсгэл дагавар нь мэдэх, байх үйл явцыг үгүйсгэж байна. Мэдэх биш нь мэдэхгүй, байх биш нь байхгүй гэх үгүйсгэлтэй утга ижил байна.
2. Би энийг зарж л байсан болохоос, ганц аяга хоол хийж өгч байсан биш, өнөөдөр хэрэг болгож гэртээ урилаа... .
Шинжилгээ: биш үгүйсгэл нь байсан үйл явцыг үгүйсгэж байна. Байсан биш нь байсангүй үгүйсгэлтэй утга ижил байна.
3. Тэгнэ гэж байх биш, тэгж байсан биш яаж мэдэхэв.
Шинжилгээ: биш үгүйсгэл нь байх, байсан үйл явцыг үгүйсгэж байна. Байх биш нь байхгүй, байсан биш нь байсангүй үгүйсгэлтэй утга нэг байна.
Дээрх гурван үгүүлбэрийг бэлдсэн дүрвэд настан доорх хоёр үгүүлбэрийг мөн бидэнд хүргүүлэв. Доорх хоёр үгүүлбэрийн утга дээрх хоёроос өөр байна.
Баяд аялганд:
1. Би ямар ёвсым биш.
Шинжилгээ: ёвсым үйл үг; ёв - йов үйл үг, үндэс, хүн хэлэн “о”, “а” заримлах тул “йов” нь “йав”, “йав” нь “йов” болно; +сым хуучин цаг, I бие ганц тоо, хадан бичээст +тм гэж оржээ. Би ямар ёвсым биш нь би ямар явсын биш болж, биш дагавар үг нь “ёвсым” цаг тээх үйлийн хойноос орж, уг үйлээ үгүйсгэж “би яваагүй” гэх утгыг илэрхийлнэ.
Баруун монгол дахь дүрвэд, баяд ахан дүүсийн аялганд “биш” үгүйсгэл үг нь үйл үгийг үгүйсгэж байна.
Дүгнэлт: Хүн хэлэн Б, М заримлах тул “биш” нь “миш”, мөн “миш” нь “биш” болно. Дөрвөд, Баяд аялганд биш нь үйл үгийн үндэсийн хойноос биш үйлийн явцын хойноос дагаж үйлийнхээ явцыг үгүйсгэж байна. Үсүнь дэх казак ард түмний хэлэнд мөн “эмэс” үгүйсгэл үйл үгийн үндсийн хойноос биш, Дөрвөд, Баяд аялга шиг үйл явцын хойноос дагаж явцаа үгүйсгэж байна. VIII зууны хадан бичээст ийм үгүйсгэл эс тэмдэглэгджээ.
Өнөө халх аялганд “+мс” үгүйсгэл залгавар нь VIII зууны хадан бичээс дэх “+мж” залгавартай ижил үйл үгийнхээ үндсийн хойноос залгаж, үйл үгээ үгүйсгэж байна.
“биш”, “+мс” үйл үгүйсгэл нь Эргүнэ аялганд үгүй, зөвхөн Үтүгэн, мөн баруун монгол аялганд оршино. Мөн харамсдаг гэх үгэнд орох “+даг” залгавар нь Эргүнэ аялганд үгүй, VIII зууны хүн үсэгт хадан бичээс болон Үтүгэн аялганд оршино.
Өнөө нэр үгийг үгүйсгэгч “биш” дагавар үг халх аялганд “тэр биш”, “энэ биш”, “монгол биш”, “хятад” биш гээн өргөн хэрэглэгдэж буй. VIII зууны хүн үсэгт бичээс, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид нэр үгийг “биш” дагавар үгээр үгүйсгэсэн тэмдэглэл үгүй. СИЭ-ий судлаачид нэр үг үгүйсгэгч биш дагавар нь XVIII-XIX зууны эх сурвалж дээр гарах болов уу гээн таамаглаж байна.
VIII-XIII зууны эх сурвалж судлалынхаа дараа бид XVIII-XIX зууны бичгэн сурвалж руу орох тул уг сэдвээр та бүхэндээ хүргэх судалгаа одоогоор СИЭ-нд үгүй.
Ингээд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал саяхан болсон Ж.Бат-Ирээдүйн 2009 онд гаргасан “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” нийтлэл дэх судалгааг нягталцгаая.
Ж.Бат-Ирээдүй: “Биш – энэхүү үгүйсэх үг нь нэр үг, төлөөний үг, тэмдэг үг, тооны үг, үйлт нэрийн хойно тохиолдож үгүйсгэх утга заана. Үгүүлбэрийн төгсгөлд орно” гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлт үнэхээр хангалтгүй, утга зүйн хувьд бүрэн биш байна. Юуг үгүйсгэж буй нь Ж.Бат-Ирээдүйн тодорхойлолтод ороогүй байна. Дээрх дурьдсан үгийн хойноос “тохиолдоогүй” бол “биш” үгийн үгүйсгэх утга нь гээгдэх үү? гэх мэт олон асуулт түүний тодорхойлолт дээр үүснэ.
Ж.Бат-Ирээдүй нь эх сурвалж, хэрэглээний сурвалж хоёрыг хольж, судлаач хүнд байж боломгүй том алдааг тэр гаргав.
“Ам хэлэндээ аав хөвүүн гэдэг боловч авир санаа нь адбиш өөр биш үү?”
Дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид эчигэ (эцэг) гэх үг байхаас аав гэх үг байх ёсгүй. Аав нь Үтүгэн аялга бөгөөд VIII зууны хүн үсэгт хадан бичээст 𐰯𐰀𐰢-(апам, аавм) гэж оржээ. Аав гэх үг Үтүгэн, мөн Баруун монгол аялгад оршино.
Биш гэх үг XIII зууны “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид үгүй.
Ж.Бат-Ирээдүй Ц.Дамдинсүрэнгийн зохиолыг эх сурвалжтай андуурав.
Ингээд Алтан дэвтэр түүхэн эх сурвалжийн 116-р хэсэгт: “Aman inu eʧ'ike k'o'ü k'e'eʧü amu. Apuri inu o'ere puj ju it'ekeʧü'ü amuj t'a” гэж олон улсын дуудлагаар галиглагджээ. Кирил дуудлагаар “Аман ину эчигэ көү кээжү аму. Абури ину өэрэ буй йу итэгэжүү амуй та” ийм болно.
Ж.Бат-Ирээдүйд эх сурвалж гэх ойлголт үгүй учир, тэр эх сурвалжийн оронд конспект сөхөж, эцэг гэх үгийг аав, буй гэх үйл үгийг биш үгүйсгэл үгээр гүжирдэн орлуулжээ. Орчин цагын монгол хэлний нөхөд Ж.Бат-Ирээдүйн адил бүгд эх сурвалж сэрээх боловсролоос гадуур суралцаж байна.
Үтүгэн дэх халх аялганд VIII зууны хүн үсэгт хадан бичээс дэх бүх “үгүйсгэл” үг, түүний утга, үр дагавар өнөө хүртэл оршиж байна.