Цагааны Төрбатаас Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэнд (Jun 11, 2018 at 12:49 PM) ирүүлсэн мэйл:
“Сайн уу,
Доорхи хэдэн гар бичмэлүүд бол эцсийн хувилбараар биш юм билээ. Одоогоор хэвлүүлээгүй байгаа гэсэн үг. Гэхдээ ишлээд хэрэглэж болох байх.
Туркийн судлаач Мехмед Өлмез гуай бол хэт туранист биш, шинжлэх ухааны талаа барьдаг тулахтай эрдэмтэн хүн юм. Түүний цуглуулсан багт санскрит судлаач Дитер Мауэ, алтай судлаач Александр Вовин, согд судлаач-түүхч Этьен дө ла Вэйссьер нар багтсан байгаа. Дүгнэлт нь таны мэдэж байгаагаар Хүйс толгойн бичээс бол монгол хэлээр бичигдсэн, гэхдээ хятан зэрэг зүүн аялгаар биш харин төв аялгаар бичигдсэн гэсэн байна”.
Цагааны Төрбатын бичвэрээс манай анхаарал татаж буй нь:
Нэгт: А.Вовин, Дитер Мауэ, Этьен де ла Вэйссьер нарыг судлаач, турк Мехмед Өлмез баглажээ (бага болгожээ). Хоёрт: манай Цагааны Төрбат түүнд тулахтай эрдэмтэн хүн гэж хувиасаа хандаж байна.
Ц.Төрбат аа! Оросууд: “загасчин загасчнаа холоос танина” гэж өгүүлнэ. Үүнтэй ижил суурь судалгаа хийдэг хүн суурь судалгаа хийдэг нэгнийхээ алдаа оноог олно. Монгол улсын газар усанд орших хүн битиг, брахми битигээр суурь судалгаа хийж буй цорын ганц байгууллага нь СИЭ. Өөр ийм суурь судалгаа хийж буй, хийх чадвартай байгууллага Монгол улсад одоогоор байхгүй. Цаашид гарна гэж найдаж байна.
Уг нь уг ажлыг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн хийх үүрэгтэй боловч уг хүрээлэнд брахми үсэг, хүн үсгээ таних ганц ч хүн одоогоор байхгүй.
Мехмед Өлмез-ийн баг энэ оны эхэнд “INTERNATIONAL JOURNAL OF EURASIAN LINGUISTICS"-д нийтэлсэн “A Scetch of the Earliest Mongolic Language: the Brahmi Bugut and Khuis Tolgoi Inscriptions” нэртэй бичвэрт өгүүлсэн зүйлийг шалгахгүйгээр, Мехмед Өлмезийг тулахтай эрдэмтэн хүн гэдэг хувийн байр сууриасаа Монгол улс даяр түгээж буй нь Цагааны Төрбат та. Энэ үйлээр та манай Үндсэний түүх хэлний дархлааг сулруулж байна. Та тэдэнд “харанхуйгаар” ашиглагдаж байна. Өнөөгийн монголчууд бид дээдсийнхээ түүхийг, үр хойчсийнхоо дээд түүхийг олон улсын сэтгүүлд гарсан бичвэрээр, олон улсын сэтгүүлд гарсныг нь түрүүлж мэдсэн хэн нэгний амаар засах болж байна уу? Манууст манай түүх, хэлийг “INTERNATIONAL JOURNAL OF EURASIAN LINGUISTICS" сэтгүүл заана гэж үү? Хариулт мэдээж үгүй. Зөвхөн үндэсний суурь буюу ул судлал хийдэггүй улс оронд тэд нөлөөлж чадна. Ийм оронд Монгол улс орно.
Ц.Төрбат ман тантай үндэсний эх сурвалж судлал буюу ул суурь судлалын талаар бодол саналаа солилцох гэсэн юм. Алдааг хүн болгон хийнэ. Алдааг засна гэдэг нь дэвшил. Дэвшилтэд замаар хамт явъя гэж СИЭ танд уриалж байна.
Түүх, хэлнийнхээ тухай монголчуудын мэдлэг хурдтай эергээр өөрчлөгдөж байна. Хоёр сарын дараа гэхэд яагаад Хүйс толгой бичээсийг Ц.Төрбат биш Вовин сэрээв? Яах гэж Ц.Төрбат их бичгийн ангийг дүүргэсэн бэ? А.Вовин манай хэлийг сайн мэдэх үү? Ц.Төрбат сайн мэдэх үү? гэсэн шүүмж ар араасаа монголчуудаас гарна.
Эх сурвалж судлаачийн хувьд хэлэхэд Хүйс толгой бичээс, Гол тигэний бичээс, Шинэ могой усны бичээс бүгд хүн хэлээр бичигджээ. Аялгын зөрүү ажиглагдаж байна. Энэ нь одоо ч байна.
Ц.Төрбат аа, өнөөгөөр биш маргаашаар сэтгэнэ гэж мануус танд найдаж байна. Хамтарч үндэсний суурь судалгааг хийх цаг болжээ. Үндэсний суурь судалгаатай улсын эрдэмтэд харийхны амаар үл хөдлөнө, харийхны бичвэрээс ишлэл үл авна.
“Үндэсний эх сурвалж” цуврал хэлэлцүүлэг, мэтгэлцээний хүрээнд маргааш СИЭ-ээс “Хүйс толгой бичээс” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ. Уг хэлэлцүүлэгт: Хүйс толгой бичээс нь ямар утга агуулагтай бичээс болох тухай, Хүйс толгой бичээс нь Ц.Төрбатын өгүүлж буй шиг Роранг төрийн бичээс биш Түрэг төрийн бичээс болох тухай, Хүннү-гийн хойчис Роранг биш, Тэлэ болох тухай, ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөв үйл болон түүний зөвлөхүүдийн буруу үйлийн тухай өгүүлнэ. Брахм үсэг нь Түрэг төрөөс Уйгур төр хүртэл зөвхөн Буддын шашин номны үсэг байсан тухай, үндсэн үсэг нь Хүн үсэг байсан тухай мэдээлэл оролцогчдод хүргэнэ. Мөн Мехмет Өлмезийн баг Хүйс толгой бичээсийг хэрхэн судалж буй тухай, Л.Хурцбаатарын Хүйс толгой номын тухай сонирхолтой хэлэлцүүлэг болно. СИЭ эх сурвалжаар нотлогдсон баримтыг та бүхэндээ хүргэнэ.