Түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөгч нь төрийн аль нэг байгууллага биш Монгол ард түмэн. Үүнийгээ бид Үндсэн хуулиараа тунхаглав. Түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөнө гэдэг үндэсний ой санамжаа тээнэ гэсэн утгатай агаар нэг. Монгол ард түмэн бол үндэсний ой санамж тээгч бөгөөд манай түүх соёлын дархлаа болно. 2019 оны 5 сард Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” Үндэсний чуулган дээр, “Орхоны хөндийн бүтээн байгуулалтай холбоотой . . . энэ зундаа МУ ерөнхий сайд Турк руу айлчлах төлөв хийгдэж байгаа” гэж индэр дээрээс өгүүлж Монгол ард түмнийг цочоосон. СИЭ ТББ сошиалаар сайд Л.Оюун-Эрдэнэ-ийг ухааруулах олон нийтлэл бичсэн. СИЭ ТББ Монгол Улсын Аюулгүй Байдлын Зөвлөлд ил захидал явуулсан. Уг захидлыг олон иргэд дэмжин ухаарав. 2019 оны 12 сард БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг манай өвөг дээдсийн гал голомт нутагт “Турк түүхийн хүрээлэн”-гээ бариад ав гээн хандахад Монгол ард түмэн бухимдав. Сайд Н.Цэрэнбатад түүний санаачлагын хор уршиг болон түүнийг ухааруулах 7 хичээлийг сошиалаар хүргэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд СИЭ ТББ ил захидал явуулсан. Үүнийг иргэд ихээр дэмжсэн. Энэ үед ШУА-ын Түүх археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС - ийн Түүхийн тэнхим дуу үгүй сууж өөрсдийгөө Монгол Улсын түүх соёлын дархлаа биш гэдгээ ард түмэндээ харуулав. Түүх соёлынхоо дархлаа нь түүхчид биш Монгол ард түмэн бид юм байна гэдгийг амьдрал нотлов. Үндэсний эх сурвалж судлал дөнгөж үүсэл шатандаа явж буй энэ мөчид манай түүх соёл руу харь улс илт түрэмгийлэл хийж байна. Маш олон зөрчилтэй мэдээлэл дунд төөрөх хялбар. Ийм төөрөгдлөөс монголчууд бид өөрсдийгөө хамгаалах амархан арга нь эхэлж конспекточ судлаач хоёрын мөн чанарыг таних. Дараа нь конспекточ, судлаач хоёрын, мэдээлэл хүргэж бүй арга барилыг таних. Энэ хоёр аргыг Монгол ард түмэн хялбархан билэрнэ. Судлаач, Конспекточ хоёрын мөн чанарын ялгаа:
1. Судлаач зөвхөн эх сурвалж судална. Маш олон мэдээллийг цогцолж мэдлэг үйлдвэрлэгч нь судлаач. Судалж буй эх сурвалжийн бүрэн бүтэн байдал нь судлаачийн ажлын үр дүнд шууд нөлөөлнө. Судлаач мэдлэг үйлдвэрлэдэг учир мэтгэлцэх дуртай.
Конспекточ эх сурвалж судалдаггүй, эх сурвалж судлаачийн бие болгосон мэдлэгийг дахин боловсруулж цааш хүргэдэг нэгэн нь. Конспекточ бэлдэц дээр ажиллана. Хэрэв судлаачийн бэлдэц сайн хийгдсэн бол конспектчийн боловсруулга сайн болно. Мөн эсэргээр. Конспекточ мэдээлэл түгээгч. Конспекточ асуудын мөн чанарыг үл мэдэх учир тухайн сэдвээр байр сууриа илэрхийлчээд мэтгэлцээнээс зугтана.
2. Судлаач нь эх сурвалж хоорондын холбоо огтлолцлыг гаргана. Ингэснээр судалж буй сэдэв нь цогц болно.
Конспекточ судлаачдын олон ажлыг боловсруулах боловч хооронд нь холбоо огтлолцлыг гаргаж эс чадна (ийм боломж үгүй). Түүнд судалж буй зүйл нь цогц харагдах боломж үгүй тул тэр орц бүрээр хэсэглэж харна.
3. Судлаач эх сурвалж судлахын хэрээр урьд хийсэн алдаагаа олж харна. Судлаач алдаагаа олохоор баярлана. Тэр өөрийн болон бусдын алдааг засна.
Конспекточ алдаагаа хүлээх дур үгүй. Алдааны улбаа нь өөрөөс нь биш судлаачаас үүсэлтэй тул. Конспекточ сенсаац хийх дуртай.
4.Судлаач эх сурвалжаасаа өөрийгөө хэзээ ч дээр тавихгүй. Өөр судлаач өөрөөс нь илүү судалсан бол дутуу судалснаа тэр шууд хүлээн зөвшөөрнө. Эх сурвалж судлаач эх сурвалж судлаачаа алсаас танина. Судлаач эх сурвалжаа бусдаас нуухгүй.
Конспекточ цол, зэргийг бүхнээс дээгүүр тавина. “Би тэр судлаачийн талыг баримтлана, тэр нөгөө судлаачийн талыг баримталдаг” гэх мэтээр талцана. Конспекточ судлаачийг сүүдэр шиг нь дагана.
5.Судлаач эх сурвалжаа өгүүлээд, араас нь олсон мэдлэгээ хүргэнэ. Судлаач бусадтай, насанд хүрсэн хүмүүс хоорондоо харилцаж буй лугаа ижил төвшинд нөхөрсөг харилцана. Судлаач аливаа асуултанд хариулж чадна. Мэдэхгүйгээ бас хэлж чадна.
Коспекточ боловсруулсан ажлаа өгүүлээд, хүч оруулах зорилгоор араас нь доктор, профессоруудын нэрийг эшилнэ. Конспекточ бусадтай насанд хүрсэн нэгэн балчир насныхантай харилцаж буй адил дээрээс харилцана. Конспекточ байр сууриа илэрхийлэх болохоос насанд хүрэгчдийн асуултанд хариулж эс чадна.
6.Судлаач гадны нөлөөнөөс ангид нэгэн нь. Эх сурвалж судлаач буюу үндэсний ул судлаач үгүй Улс бол түүх соёлын дархлаагүй Улс. Ул судлаач нь түүх соёлын дархлааг үүсгэгч.
Конспекточ гадна дотнын нөлөөн доор ажилна. Үндэсний эх сурвалж судлал дөнгөж үүсч бүй тул өнөөгийн Монгол Улсын конспекточ нар бэлдэцээ харийнхны бүтээлээс болон гадаад сэтгүүлээс авна. Манай конспектчид харийн сэтгүүлд нийтлэл гаргахыг хамгийн том үйлээ гэнэ. Конспекточ Улсынхаа түүх соёлын дархлаа болж эс чадна.
7. Эх сурвалжаас мэдлэг үйлдвэрлэх ажлыг хүн болгон хийж эс чадна. Конспекточ болж хүн болгон чадна.
Одоо дээрх мэдлэгээ бодит жишээгээр шалгая. МҮОНТ-ээр залуу доктор Цагааны Төрбат Хүйс толгой бичээсийн тухай сенсаацтай ярилцлага хийжээ. Тэр ингэж өгүүлжээ: “Булганы алдартай Хүйс толгойн бичээс. Брахми бичгээр монгол хэлээр бичсэн. Энэ бол монгол үндэстэн, монгол хүн болгоны хамгийн ариун нандин шүтээн сая бий боллоо гэж би ойлгож байна. Яагаад гэвэл монгол хэлний ийм эртний дурсгал гарлаа. Зүүн Ази даяар Монгол хамгийн эртний бичгийн соёлтой үндэстэн болж хувирсан”.
Үүнийг үзэж буй монгол хүн болгон баярлана. Баярлах нэг асуудал конспекточ судлаач хоёрыг ялгаж салгах өөр асуудал. Ц.Төрбат “International Journal of Eurasian linguistic I (2019) 162-197” - д А.Вовины гаргасан нийтлэлийг бэлдэцээ болгон, дээр нь муу боловсруулга хийж олон нийтэд хүргэв. Ц.Төрбат эх сурвалж судлаач биш тул Хүйс толгой бичээсийг зөвхөн А.Вовины амаар өгүүлнэ. СИЭ Хүйс толгой бичээсийг судалсны үр дүнд А.Вовины судалгаа мухардалд орсныг илрүүлж өөрт нь мэдэгдсэн. Мөн Ц.Төрбатад өөрт нь бурууг нь ухааруулах “Суурь судалгаа ба Цагааны Төрбат” нийтлэл сошиалаар хүргэсэн. Тэр үед ман Цагааны Төрбатыг мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг бичиж, ард түмнийг төөрөгдөлд оруулж байна гэж бухимдаж байв. Өнөө бол конпекточ үндсэн ажлаа хийж байна л гэж дүгнэнэ. Энд судлаач конспекточ хоёрыг харьцуулцгаая.
1. СИЭ Хүйс толгой бичээсийг брахми үсгээр нь судалж А.Вовины судалгаанаас хол түрүүлэв. СИЭ Хүйс толгой бичээсийг Түрэг төрийн шашны зан үйлийн агуулгатай бичээс гэдгийг батлав. СИЭ А.Вовины нөлөөнд үл орно.
Ц.Төрбат гадаадын сэтгүүлээс бэлдэцээ авч буруу боловсруулга хийж ард түмэнд хүргэв. Конспекточ Ц.Төрбат судлаач А.Вовины ажлыг шүүн тунгаах ажил мэргэжлийн хүн биш улмаас ямарч хяналтгүй мэдээллийг монголчууддаа хүргэжээ. Ц.Төрбат А.Вовины хэлээгүй үгийг зохиож уг бичээсийг Жужан төрийн бичээс, Жужанууд монгол гэж сенсаацлав. Үр дүнд МУ Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн ордонд ямар агуулгатай бичээс залснаа өөрөө ч мэдсэнгүй. Төр нь судлаач конпекточ хоёрыг ялгах чадваргүй байсны улмаас ийм үйл хийв. Конспекточ манай түүх соёлын дархлаа болж чадахгүй гэдэг нь ийм учиртай.
2. СИЭ Ц.Төрбатад “Суурь судалгаа ба Цагааны Төрбат” нийтлэл бичиж хариу хүсэв. СИЭ судалж буй зүйлээр мэтгэлзэхэд дуртай.
Ц.Төрбатын өгсөн ярилцлага болгоны араас СИЭ тайлбар өгнө. Ийм бүтэн бичлэг Конспекточ Судлаач хоёрын зөрүүг Монгол ард түмэнд сайн билэрүүлэх болов уу
Ц.Төрбат эх сурвалж судалдаггүй тул, Хүйс толгой бичээсийн тухай мэдлэг үгүй тул мэтгэлзээнд орох боломжгүй.
3.СИЭ Хүйс толгой бичээсийг брахми үсгээр нь бичиж араас нь өөрийнхөө тайлбарыг хийсэн. Хүйс толгой бичээсийн тухай live хэлэлцүүлэг хийсэн. СИЭ насанд хүрсэн хүн насанд хүрсэн хүнтэйгээ харилцаж буй лугаа ижил төвшинд үзэгч уншигч нартайгаа харилцана.
Ц.Төрбат Насанд хүрсэн нэгэн нь балчир насны нэгэнтэй харилцаж буй ижил үзэгч уншигч нартайгаа харилцав. Та нар миний хэмжээнд мэдэхэд хангалттай гэсэн байр сууринаас өгүүлэв.
Бид Ц.Төрбатаар төлөөлүүлж өвөг дээдсийнхээ түүх соёлын уламлалыг нандигнан өвлөгч Монгол ард түмэндээ конспекточ судлаач хоёрын зөрүүг харуулав. Ц.Төрбатыг хамгийн муу нэгэн нь гэж бодож болохгүй. Ул эр монголын түүхийн салбар дахь олон зуун конспектчдийн дэргэд чадалтай, идэвхтэй нэгэн нь. Үзэл бодлоо тэр шууд илэрхийлнэ. Өнөө Монгол улсад байгаа байхгүй нь мэдэгдэхгүй конспектчид олон. Ц.Төрбат тийм биш. Ц.Төрбат мануусын хооронд хувийн зөрчил байхгүй, байх ч шалтгаан байхгүй. Ц.Төрбат мануусыг олон нийтийн хэрэгслээр өөрийг нь битгий шүүмжлээч гэнэ. СИЭ Ц.Төрбатын муу сайныг олон нийтийн хэрэгслээр гаргах зорилго огт агуулаагүй. Ц.Төрбат бидний зорилго огт биш. СИЭ гол зорилго түүх соёлынхоо дархлаа болох иргэддээ түүх, хэлний салбарт болж буй бодит нөхцөл байдлыг таниулахад оршино. Ц.Төрбат ердөө л жишээ.
Ц.Төрбат нь Монгол ард түмний татварын мөнгөөр, шууд хэлэхэд та бид нарын татварын мөнгөөр санхүүжүүлэгдэж буй нэгэн нь. Ц.Төрбатаар жишээ авахгүй бол өөр хэнээр жишээ авах уу. Тэгээд ч Ц.Төрбат хэлсэн үгэндээ эзэн байх ёстой.
Үндэсний эх сурвалж судлаачид Хүйс толгой бичээсийг амжилттай сэрээж байхад манай бичээсийг судлаж буй харийн нэгэнд орон зай үгүй. Ц.Төрбат харийн бэлдцийг тэвэрч ирснээр амаарай шороо үмхлээ. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг үндсэний эх сурвалж судлаачийн цогцолж буй газар манай конспектчид харийн бэлдэц авчирвал ийм л байдалд орно.
СИЭ ТББ үндсэн зорилго нь Үндэсний ой санамжийг сэрээх. Үүний хамгийн чухал хэсэг нь ард олныхоо түүх соёлых нь мэдлэгийн хүрээг ахиулах. Түүх хэлний салбар нь математик, физик, цөмийн салбар шиг жирийн хүнд билэрэгдэхгүй хэцүү салбар огт биш. Тийм учир түүх хэлний мэдлэгтэй нэгэн нь ард олондоо судалсан, судалж буй ажлаа эх сурвалжтайн нь хамт дөхөм тайлбарлах үүрэгтэй. Түүх соёл нь Монгол ард түмний өв учир манай түүх соёлын талаар олон нийтийн хэрэгслээр байр сууриа илэрхийлчээд араас нь Д.Анхбаяр шиг энэ бол “миний хувийн бодол” гэж Монгол улсын татвар төлөгчийн мөнгөөр санхүүжсэн, санхүүжиж бүй нэгэнд өчих эрх байхгүй.
СИЭ ТББ-ын үндсэн зорилго нь Үндэсний ой санамжийг сэрээх болохоос хэн нэгэнд таалагдах зорилго агуулаагүй. Энэ нийтлэлээр судлаач конспекточ хоёрын мөн чанарыг тайлбарлав. Мэдлэг охор гэдгээ нуухын тулд конспектчид ард олоныхоо дээрээс өгүүлдэг гэдгий бас тайлбарлав. Манай түүх хэлний салбар ард түмнээсээ ангид, хяналтгүй удаан хугацаанд явав. Үүнд цэг тавих цаг ирж буй.
Монголын ард түмэн биш Монгол ард түмэн гэх нь зөв болох тухай хожим тайлбарлана.