Хэрэйд, Найманууд нь өнөөгийн Халхын дээдэс болно. Халхууд нь зүүнээс ирсэн цөөхөн Киад, Боржигон болон бусад овгуудыг өөртөө уусгасан хэрэйд, наймаанууд болно.
Энэ удаагийн өгүүллийн гол зорилго нь эх сурвалжаар XIII зууны Хэрэйд, Найман нь Өтүгэн дэх Уйгурын хойчис гэдгийг батлахад оршино. Манай X-XII зууны түүх нь өмнөх түүх шигээ сайн баримтжуулагдсангүй. Энэ үеийн Киданы түүх баримтжуулагдсан. Киданы түүхээс Өтүгэн дэх Уйгурын хойчсийн тухай маш цөөхөн баримт гарна. Ляо улсын түүх Хаадын намтар хэсэгт Тайзу буюу Абоажи (907-926 он) хааны тухай ингэж бичжээ:
- Өвлийн 10 сарын Улаан Хаданд хоноглов. Шар бар жил Хе зоу газрын уйгур ирж бэлэг барив.
- Есөн сарын улаагчин бич өдөр иржү Уйгурын хотод харив. Алдар гавъяагаа тэмдэглэв. Цагаагчин хулган өдөр Дай лин бараалхав.
- Тэр сар Хүмүси Үүлийн олон харь аймгийг эвдэв. Хүрэн үхэр, халтар адуугаар тэнгри, газарыг тахив. Уйгурын Бал элч явуулан бэлэг барив.
Ийм цөөхөн мэдээлэл байна. Тэгэхээр Уйгур 924 он гэхэд Өтүгэндээ байжээ. Кидантай сайн харилцаатай байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Уйгуртай холбоотой дараагийн чухал мэдээллийг Рашид-ад-Дин Судрын чуулган номондоо ингэж бичжээ: “Найманууд Чингис хаантай дайсагнахаас өмнө, тэдний хааныг Инанч-Билгэ Бугу хаан гэдэг байжээ. Инанч гэдэг үгний утга нь “үнэнч”, билгэ гэдэг үгний утга нь “том” (энд Рашид алджээ). Эрт урьд Бугу хаан маш том эзэн байсан, мөн нэг модноос гаралтай гэдгээ уйгур болон олон овгууд хүндэтгэн ярьдаг. Инанч билгэ Буку хаан үнэхээр хүндтэй эзэн байсан бөгөөд олон хөвүүнтэй байжээ. Том хүүг нь Бай-Бука (Баян Бугу) гэсэн нэртэй байжээ. Киданы эзэд түүнийг Ай-Ван гээд дууддаг нь тэдний хэлээр “хааны хүү” болно”.
Энд XIV зууны Рашид Найман аймгийг Уйгурын хойчис гэж бичжээ. Турпаны уйгур, Найман болон олон овгууд нэг модноос мөчирлөсөн гэж тэр бичиж байна. Энэ нь түүхэн эх сурвалжуудтай нийцэж байна. Инанч Билгэ Бугу хааны тухай дэлгэрэнгү мэдээлэл Хуучин Тан төрийн бичгээс ухагч таньд хүргэсэн. Эх сурвалжаас Баргу (Барга) нь Уйгурын нэг аймаг байсныг бид мэднэ.
Найман Уйгурын хойчис бол Хэрэйд мөн үү? Рашид номныхоо энэ хэсэгт Найманы дээдэс Уйгур Инанч Билгэ Бугу хаан гэж бичиж байхад энэ мөчийн өмнө хэсэгтд тэр Хэрэйд Чингис хааны хур гэж бичжээ. Тийм учир бусад олон овог гэдэгт Рашид Хэрэйдийг оруулсан болов уу.
Монголын Нууц Товчооны 189-р хэсэгт нэг ийм чухал мэдээлэл байна:: Найманы Таян хааны эх Күрбэсү өгүлэрүн: “Ван хаан эртэни отоку их хан бүлэ’э”. Диван Лугатаар “от-гал” гэсэн утга болно. От-Оч (Т, Ч зармин) нэг үг болно. Хүн үндэстэн гал сахих хүүгээ отгон хүү гэнэ. Күрбэсү эх Ван хааныг “эртний отог” гэсэн нь эртэний их хаадаас сүүл нь гэсэн утга болно. Энэ нь Найманы Таян хаан эртэний отог хаан эс байжээ гэдгийг нотолж байна. Тэгэхээр Найман Хэрэйд хоёр нэг модноос буюу үндэснээс гаралтай гэдгийг Монголын Нууц Товчооны энэ хэсэг баталж байна.
Энд нэг зүйлийг заавал батлах ёстой. Уйгур Тэнгэр итдэг байсныг бид мэднэ. Буддын шашинтай болсныг бас түүхэн эх сурвалжаар мэднэ. XIII зуунд Тэнгэр уулын бэлд байсан Уйгур нь буддын шашинтай байсныг бас эх сурвалжаар мэднэ. Харин Хэрэйд, Найман нь христийн шашинтай байжээ.
Судрын чуулганд Хэрэйдийг ингэж бичжээ: “Тэд нарт, тэдний овгуудаас гаралтай нэр хүндтэй олон удирдагч нар байв. Тэр үед тэд бусад овогтоноос илүү хүч нөлөөтэй байжээ. Тэд нарт Исүсийн дуудлага ирж, тэд уг шашинд оров”.
Найман овогтон христийн шашинтай байсныг Рубрук номондоо тэмдэглэжээ.
Ингээд Уйгуруудын хэсэг христийн шашин авсан гэдгийг батлах юм бол Хэрэйд, Найман нь Хүн гүрний Модун жангурын овгын хойчис гэдэг нь батлагдана.
Булаг эсвэл Буларык гэдэг газраас олдсон Монгол төрийн өмнөх XIII зууны уйгур үсэгтэй бичээс Христийн агуулгатай байна. Уг бичээсийг С.Е.Маловын Памятники древнетюркской письменности номонд эхээр нь нийтэлжээ. Уг эх сурвалжаар Уйгурууд Сирээс Христийн шашин залжээ. Энэ бол хөдлөшгүй баримт. Энэ хөдлөшгүй баримтыг дараагийн өгүүллээр хүргэнэ.
Мал аж ахуйтны гал голомт Өтүгэн нутагт, НТӨ III зуунд оршиж байснаар манай баримтад түүхэнд бүртгэгдсэн Хүн овогтны хойчсийг СИЭ шил дараалан хөөж XIII зуунд хүргэв. Нийт 1600 жилийн хугацаанд тэд Өтүгэнээсээ хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүйчүүд байна. Тийм учир манай хэл соёл хадгалагдана манууст өвлөгджээ.
Манай түүхийн ноён нуруу нь мал аж ахуйтны гал голомт Өтүгэн болно.
Хэрэйд, Найман, Баргу нар Уйгурын хойчис гэдгийг СИЭ эх сурвалжаар баталсан. Христийн шашин авсан нь Хэрэйд, Найман. Энэ тухай Жүвэйний Ертөнцийг эзлэгч номондоо, Рашид Судрын чуулган номондоо, Рубрук өөрийн тэмдэглэлдээ маш тодорхой бичжээ. Одоо Уйгур дотроос христийн шашин залсан тухай баримт байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тийм бол бүх юм зууны зуу батлагдана. Булаг буюу Буларык газраас олдсон бичээс уг асуултны хариу болох болов уу. Энэ бичээсийн СИЭ одоогоор тайлж судлаагүй. С.В.Маловын Памятники древнетюркской письменности номонд нийтлэгдсэн эхийг ухагч таньд хүргэж байна. Доор зураг дээр уйгур эхийг нь, орос хөрвүүлэгтэй тавина.
Уг бичээсийн ерөнхий орчуулга: Ирод, Иерусалим, Иосиф, Вифлием гэж христийн сургаальд оржээ. Холын Сирээс христийн шашин Уйгурууд залжээ. Хэрэйд, Найман нь Уйгурын хойчис гэдгиийг үгүйсгэх түүхэн эх сурвалж дэлхийд байхгүй болов уу. Манай түүхийн ноён нуруу Хэрэйд, Найман, Баргу аймгууд болон тэдний дээдсийн түүх болно. Хэрэйд, Найманы хаад христийн шашинтай болсноор хуучны олон зан заншил гээгдсэн байх ёстой. Шашин солигдохоор онгон сүлд нь үгүй болно, Тэнгэр газраа тахихаа больно, ганц авгайтай болох гэх мэт. Оршуулгын зан үйл хүртэл өөр болно. Долоо хоног буюу гаригаар өдөр хоногоо хуваах гэх мэт. Хуучны олон үйл гээгдэж, шинэ үйлээр орлуулна.