Хэвлэлийн бага хурал 2019-11-18
Өнөөдөр 11.30 цагт Монгол Ньюс медиагээр "Хөшөө цайдам дахь Гол тигэн бага бичээcийг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Монгол Алтай судлаачдын холбоо буруу тайлсан".сэдвээр СИЭ ТББ хэвлэлийн бага хурал хийсэн
463 0

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ тэргүүн Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн: Монгол улсын ШУА-ын Хэл зохиолын хурээлэн, Монголын Алтай судлаачдын холбооноос гаргасан Орхон Бичгийн Дурсгал IV ном Гол тигэн бага хадан бичээсийг агуулгын хувьд, өгүүлбэрийн түвшинд, үг зүйн хувьд буруу тайлжээ. Эдийн засаг унаж болно. Унсан эдийн засаг сэрнэ. Түүх, хэл соёлоо унагаавал бид харийхны боол болно. Баатарбилгэ сайдаас түүх, хэл соёлоо дэмжиж ажиллахыг хүсэж буй тухай өгүүлжээ.

МУИС 40 жил монгол хэлний багшилсан доктор-профессор Г.Буянтогтох Хөшөө Цайдам дахь Гол тигэн бага хадан бичээс дэх Билгэ хааны захиас нь мал ахуйтны хар хайрцагны бодлого болж үлджээ. Бага бичээс нь манай үндсэн хэлийн дурсгал. Манай төрийн бодлогын үнэт өв. С.Е.Малов, Л.Болдын.хөрвүүлэг нь уран сайхны эх болох тухай өгүүлжээ.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Улаанбаатар их сургуулийн Археологи-түүхийн танхмийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар:; Монгол нутагт байгаа эртний хадан бичээс манай түүхэн эх сурвалж. Гадныхны буруу тайлсан хувилбарыг барьж ирлээ. Эх сурвалжийг засаж, найруулж тайлбарлаж болохгүй тухай тэр өгүүлэв. Бидний түүх соёл турк улсад хамаагүй. Тэд манай түүх, хэл соёл руу өнгөлцөж эхэллээ. Тэд манай улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалд занал хийж байна. Энэ тухай Д.Эрдэнэбат өгүүлэв.

Отгот боржгон овгын Жамбалдоржийн Амарсайхан (Хүн үсэг битиг судлалын гуравдугаар ангийн төгсөгч) ингэж өгүүлжээ: Би хадан бичээс дэх 100 үгнээс 90 үгийг нь шууд билэрч байна. Гол тигэн бичээс 350 үгтэй, Л.Болдгуай 750 үгээр тайлбарлажээ. Амарсайхан асуудлын гүнийг олж харжээ. Маш сонирхолтой тайлбар. Үзээрэй

Жанжин тайж овогт Отгоны Дамбийням Монгол улсаас Иран улсад суугаа элчин сайд. Монгол улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. Дөрөв дэх хичээлээс хүн үсэг бичгийг шууд билэрснээ өгүүлжээ. СИЭ хадан бичээсийг хуучин ЗХУ-ын судалгаагаар буруу тайлсан хэн нэгнийг яллах биш хамтарч ажиллана гэдгийг дипломат өгүүлэв.

74 насны босгыг давж буй Зууннаст овогт Гэндэнжавын Самдан (Хүн үсэг бичиг судлалын гуравдугаар сургалтын төгсөгч) славян үсгээр зөв бичих монгол хэлээ заалгах хоёр өөр тухай өгүүлжээ

Сэтгүүлж академич Л.Болд та нарын судалгаанд ямар хариу өгсөн бэ? гэж асуув.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...